Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 119/ШШ2022/0041

 

                                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0051568 дугаартай шийтгэлийн хуудсын Олсон хэсэгт “холбогдогч О.С-ийн үйлдсэн зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэсэн өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад    ТОДОРХОЙЛОХ нь:

ОА-ийн ПГ-ийн ХП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган "Шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн АТУБ И.И-ийн зөрчлийн 0051568 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн О.С нь Автомашин худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлэх хугацаа хэтрүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав. 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 12-0. тоотод оршин суух О.С нь 2021 оны 05 сарын 13-ны өдөр иргэн Д.Ц-аас Киа Пронтер загварын 26-74 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авсан боловч Автотээврийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл “Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн зөрчил үйлдсэн нь нотлогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 0051568 дугаартай шийтгэлийн хуудсаар О.С-д Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа шийтгэлийн хуудсын олсон хэсэгт хэнд, Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсаныг бичээгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн АТ-ийн УБ И.И-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 0051568 дугаартай шийтгэлийн хуудсын Олсон хэсэгт “холбогдогч О.С-ийн үйлдсэн зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах" гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Орхон аймгийн АТ-ийн УБ И.И миний хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн 0051568 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 23-нд иргэн О.С-д шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулахаар  прокурорын дүгнэлт гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад шийтгэлийн хуудасны олсон хэсэгт хэнд,  Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, хэсгээр шийтгэл оногдуулсныг бичээгүй, шийтгэлийн хуудас албан ёсны байх шаардлагыг хангаагүй нь үнэн болно.                                                                                                                   

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 15-нд гаргасан 64 дугаарын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн тус шүүхэд гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0051568 дугаартай шийтгэлийн хуудсын Олсон хэсэгт “холбогдогч О.С-ийн үйлдсэн зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэсэн өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,    

Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0051568 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 /... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..../, 67 дугаар зүйлийн 67.1 /Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно/ дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0051568 дугаартай шийтгэлийн хуудсын Олсон хэсэгт “холбогдогч О.С-ийн үйлдсэн зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэсэн өөрчлөлт оруулах” 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 64 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0063/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И-ийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0051568 дугаартай шийтгэлийн хуудаст “холбогдогч О.С-ийн үйлдсэн зөрчилд “Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах” гэж өөрчлөлт оруулсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

                                          ШҮҮГЧ                                      Д.САРАНГЭРЭЛ