| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/0011/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/07 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | ** |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж,
Улсын яллагч **,
Шүүгдэгч**,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
**аймгийн ***сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **овогт *****холбогдох эрүүгийн **дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **оны **дугаар сарын **-ний өдөр **аймаг **суманд төрсөн, **настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, **соёлын төвийн эрхлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ** ****сум, * дүгээр баг ** тоотод оршин суух хаягтай, **овогт ** /РД:**/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ** нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 10 минутын орчим **аймгийн **сумын нутаг 2 дугаар багийн нутаг **гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн ** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн шинжлэн судалсан болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ** нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 10 минутын орчим **аймгийн ***сумын нутаг 2 дугаар багийн нутаг ** гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 2**маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч ** өгсөн: Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсондоо гэмшиж байна. 10 дугаар сарын 28-ны өдөр **зоогийн газраас Цагдаагийн хэлтэс хүртэл жолоодсон гэв.
Мөрдөн байцаалтад:
1. 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ** мэдээлсэн гомдол мэдээллийг ** аймгийн ** сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст бүртгэлийн 334/1100- 5040/ дугаарт хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх- ийн 2-3-р хуудас/,
2. 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11-р хуудас/,
3. Гэрч **н “...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ** 24 цагаар цагдаа зохицуулагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед **дугаартай тээврийн хэрэгслийг **согтуугаар жолоодсон байна гэх дуудлага өгсний дагуу Цагдаагийн хэлтэс дээр ирээд согтуурал хэмжих багажаар согтолтын зэргийг тодорхойлох гэсэн боловч **нь согтуурал хэмжих багаж үлээхээс татгалзсан. Би энэ үед албанаас тавьж олгосон энгэрийн камерт тухайн болсон асуудлыг бичсэн байгаа учир гаргаж өгнө. Энгэрийн камерын бичлэгийн он сар өдөр зөрж явж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
4. Гэрч ** “...Би 2024 оны 10 сарын 28-ны өдөр **аймгийн **сумын**18 цагийн орчим найз **уулзаж машиндаа нэг шил 0,5 литрийн Экс нэртэй архийг хувааж уусан. Ингэж байхдаа найз **хүрээд ирээч гэж дуудсан. Тэгээд **ирээд дахин нэг шил 0,5 литрийн Экс нэртэй архи аваад түүнийг бид нар хамт уусан. Архийг уугаад дуусаад **тэндээ буугаад үлдсэн. Харин миний машиныг **бариад явсан би жолоочийн эсрэг талын суудалд суугаад явж байсан юм. ****бариад **суманд иртэл барьсан. Замдаа **зоогийн газрын гадна би **уулзчихаад буцаад Цагдаагийн хэлтсийн гадна ирсэн. Ингээд цагдаа дээр ирэхэд дуудлага ирсэн гээд **согтуурлыг шалгах гэхэд шалгуулахаас татгалзсан. Би тэр үед согтуурлаа шалгуулахад 2.45 хувийн согтолттой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/,
5. Гэрч ** ...**нь манай нөхөр байгаа юм. Би нөхөртэйгөө 10 дахь жилдээ хамт амьдарч байна. Дундаасаа 2-8 насны 2 хүүхэдтэй. Манай нөхөр **2024 оны 05 дугаар сард тээврийн хэрэгсэл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад эрхээ хасуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,
6. Гэрч ** Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр найз **ү 20 цаг өнгөрч байхад залгахад утсаа авахгүй байсан. Ингээд 21 цаг өнгөрч байхад би ажлаасаа гарахдаа дахиад залгасан чинь утсыг нь ** найз ** авахаар нь ** яриулчих гэсэн чинь надад хэлэхдээ ** ярих тэнхэлгүй нэлээд согтуу байна гэж хэлсэн. Би хаана байгаа талаар асууж тодруулахад **бид 2 одоо **сум руу гарч байна гэхээр нь би **хандаж **машин хаана байгаа юм бэ гэтэл би бариад явж байна гэсэн. Ингээд **чи согтуу байгаа юм биш үү яагаад согтуу машин барьж байгаа юм бэ би яваад очъё гэж хэлсэн чинь зүгээр бид 2 асуудалгүй яваад очно. Чи дэлгүүрийн гадаа байж бай гэсэн Би ажлаас гараад **дэлгүүрийн өмнө хүлээж байхад ** ** маркийн тээврийн хэрэгслийг **жолоодож ирээд зогссон. Тэр үед ** эсрэг талын суудал дээр суучихсан харин **жолоо бариад байсан. Тэр үед ** нэлээд согтуу **бас л согтуу байсан. Ингээд би ** уулзчихаад буцаад яваад өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
7. Д** аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 13 дугаартай “..Химийн шинжилгээний хариу. "Г.**гэсэн хаягтай цуснаас 1.9 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” Шинжээч эмч П.**... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33-р хуудас/
8. ** аймгийн ** сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 05 дугааp сарын 08-ны өдрийн 2024/3Ш/80 дугаартай Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар **овгийн ****тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэвэр /хх-ийн 68-70-р хуудас/ тухай
9. Яллагдагч Г.**“...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа 18 цаг 30 минутын орчим тараад ажлаа цоожилсон. Тухайн үед найз ** хуурай ах **2 ирчихсэн байна **дэлгүүрийн орчим хүрээд ирээч гэхээр нь би машингүй байгаа юм чинь дайгдаад явчихъя гэж бодоод яваад очиход **жолооны ард, харин Санкийн эсрэг талын суудалд сууж байсан. Намайг очиход тэр 2 хамтдаа 2 шил 0,5 литрийн Ногоон экс нэртэй архи авчихсан нэг шил архийг ** нар хувааж уугаад дуусаж байсан архийг хаанаас хэзээ авсан талаар нь мэдэхгүй байна. Тэгээд бид нар ** дэлгүүрийн ар талд машинд нь суухад бид 3 хамт үлдсэн 1 шил архи хувааж ууж дуусахад нэлээд харанхуй болсон байсан цаг яг хэд болж байсан талаар анзаарч хараагүй. Би санахдаа 20 цаг өнгөрөөд 21 цаг дөхөж байсан гэж бодож байгаа. Гадаа ямар ч байсан харанхуй болсон байсан. Архиа уугаад дуусахад **тэндээ буугаад үлдсэн харин **руу явах үед би ** маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Б** миний хажууд урд талын суудал дээр суугаад явсан. Явж байгаад замдаа **сумын цагдаагийн постын хажууд байдаг **цайны газрын гадаа зогсоод **найз охин **уулзаад салсан. Харин ** ажлынхаа гадаа машинаа үлдээгээд гэртээ харина гэхээр нь би шууд Цагдаагийн хэлтсийн гадаа ирэхэд замын цагдаа **ирээд хүн согтуу машин бариад яваад байна гээд дуудлага өгсөн гээд машинаас буулгаад цагдаагийн хэлтэс рүү оруулаад намайг согтуурал хэмжих багаж үлээлгэх гэхэд би үлээхээс татгалзсан тул надаас шинжилгээнд зориулж цус авсан. Би 2012 онд **-**аймгийн Ба**х нийгэмлэгт жолооны курст суралцаж төгсөөд В ангилалтай болсон. 2024 оны 05 дугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж улмаар жолоодох эрхээ хасуулсан. Одоогоор би жолоодох эрхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь уг хэрэгт хамааралтай хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хэргийн үйл баримт болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Тус шүүхийн 2024 оны 05 дугааp сарын 08-ны өдрийн 2024/3Ш/80 дугаартай шийтгэврээр шүүгдэгч Г** тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон эрхээ хасуулсан хүн дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт орж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж дагаж мөрдөхөөр хуульчилсан.
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бий болгодог.
Иймд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар гэмт үйлдэл нь хангалттай нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч ** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч **: “...шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох…” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна түүнийг нийгмээс бүрэн тусгаарлахгүйгээр засарч, хүмүүжих, зүй зохистой зөв амьдралд ороход нь туслах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх зорилгыг давхар агуулдаг.
Шүүгдэгч нь **аймгийн **сумын **тоотод амьдардаг, **аймгийн **сумын **-р багт байрлах **төвийн эрхлэгчээр ажилладаг.
Иймд шүүгдэгч ** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг **аймгийн **сумын нутаг дэвсгэрээр тогтоож, **аймгийн **сумын нутаг дэвсгэрээс 6 сарын хугацаанд гадагш гарахыг хориглож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх урьд оногдуулсан ял, шийтгэлийн төрөл хэмжээг дараагийн үйлдсэн гэмт хэрэгт дахин оногдуулах нь эрүүгийн хариуцлагын үр нөлөөг сулруулах үр дагавартай гэж үзэж торгох ял оногдуулах прокурорын дүгнэлтийг хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **овогт ****/РД:**/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** /РД:***/ тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3.Зорчих эрх хязгаарлалтын бүсийг **аймгийн **сумын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрхийн үүргийн хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн хамт ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргасугай.
6.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА