Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2021/00460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, 1 дүгээр баг, 5 дугаар байр, 5 тоотод оршин суух .........................................................-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 19 дүгээр байр, 6 тоотод байрлах .............ХХК /..................................-д холбогдох,

орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа нийт 11.369.812 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Л.Мөнхдөл, хариуцагч Б.Мөнгөн-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ................ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: ..................гэжээ.

 

 

Хариуцагч Б.Мөнгөн-Эрдэнэ шүүх, хуралдаанд гаргасан тайлбартаа:................гэжээ.

 

Шүүх, зохигчдын гаргасан тайлбаршүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч .............ас хариуцагч .............ХХК-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа нийт 11.369.812 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэг ....миний хүү ............. 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр .............ХХК-ийн захирал Б.Мөнгөн-Эрдэнэтэй орон сууц захиалгын гэрээ байгуулан мөн өдөр урьдчилгаа 11.250.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байдаг. Энэхүү мөнгийг миний бие Хас банк ХХК-аас цалингийн зээл 11.200.000 төгрөгийг авч хүүдээ өгсөн юм. ... Иймд Б.Мөнгөн-Эрдэнээс байрны урьдчилгаа 11.250.000 төгрөг, Хас банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүү 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 2.529.299 төгрөг, нийт 13.779.299 төгрөг нэхэмжилж байна. Мөн хариуцагч Б.Мөнгөн-Эрдэнэ 2020 оны 10 дугаар сард надад 2.500.000 төгрөгийг төлсөн тул үүнийг хасаж үлдэх 11.279.299 төгрөгийг нэхэмжилж байна. Зээлийн эргэн төлөлтийг нэхэмжлэл гаргаснаас хойш 3,4,5 дугаар сарын хүүд 90.512 төлсөн байгаа. Үнийг нэмээд 11.369.812 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлаж байна.

 

Хариуцагч ... нэхэмжлэлийн шаардлагаас 8.750.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.. гэх тайлбар гаргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэг талаас орон сууц захиалагч ............., худалдагч .............ХХК-тай 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ-19/0207 дугаар орон сууц захиалгын гэрээ-г байгуулан 40.3м2 байрыг худалдан авахаар мөн өдрөө орон сууцны урьдчилгаанд 11.250.000 төгрөгийг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

 

Талуудын хэн аль нь орон сууцны урьдчилгаа 11.250.000 төгрөгийг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн .............ХХК-аас нэхэмжлэгч .............д 2.500.000 төгрөгийг буцаан өгсөн тал дээр маргаагүй бөгөөд

 

Худалдагч .............ХХК нь дээрх гэрээний Ерөнхий нөхцөлийн 4 дүгээр зүйлд заасан /4.1-т худалдагч Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай center town хотхоны орон сууцны барилгыг 2019 оны 12 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болно/ заалтыг зөрчин гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнгөн-Эрдэнэ нарын тайлбараар тогтоогдож байх тул орон сууц захиалагч ............. нь худалдагч .............ХХК-аас гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэгээс ... хүүдээ байр авч өгөхийн тулд 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Хас банкнаас 11.200.000 төгрөгийн зээл авсан, зээлийн хүү 2.619.811 төгрөгийг хариуцагч Б.Мөнгөн-Эрдэнээс нэмж гаргуулна... гэсэн тайлбар гаргаж байх боловч, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №ЗГ-19/0207 дугаар орон сууц захиалгын гэрээ-р хүлээсэн үндсэн үүрэгтэй хамааралгүй юм.

Өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оюунчимэгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өрхийн хэрэглээний зориулалтаар Хас банк ХХК Төв аймаг дахь салбартай байгуулсан №1300020743 дугаар 11.200.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гагцхүү О.Оюунчимэг биелүүлэхээр тохиролцсон байна.

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбар зэргээс дүгнэхэд талууд №ЗГ-19/0207 дугаар орон сууц захиалгын гэрээ-г хэн нэгний дарамт шахалтгүй, сайн дурын үндсэн дээр байгуулсан байх ба худалдан авагч нь гэрээнд зааснаар төлбөр төлөх хуваарийн дагуу 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр нийт төлөх 59.017.000 төгрөгийн 20.08 хувь буюу 11.250.000 төгрөгийг худалдагч .............ХХК-н санхүүгийн албанд тушаасан, .............ХХК-с 2.500.000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сард .............д эргүүлэн шилжүүлсэн зэрэг үйл баримт нь тогтоогдож байх тул иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага 11.369.812 төгрөгөөс 8.750.000 төгрөгийг хариуцагч .............ХХК-с гаргуулж нэхэмжлэгч .............д олгуулж, дээрх шаардлагаас 2.619.812 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч .............ХХК-с 154.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч .............д олгож шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 219 дугаар зүйлийн 219.1-т заасныг баримтлан хариуцагч .............ХХК-с 8.750.000 /найман сая долоон зуун тавь мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .............д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.619.812 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Гантулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199.970 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .............ХХК-с нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 154.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.АЛТАНТУУЛ