| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/04 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/04
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Индра хөтөлж,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 24310033699 дугаартай, 175/25/0015/Э индекстэй хэргийг 24 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “ийн ” ХХК-д араамчин ажилтай, ам бүл 5, 2 хүү, бэр, зээ нарын хамт, ******* аймаг, сум, дугаар баг, 6-9 тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь анхан шатны шүүхийн 1991 оны дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь ******* аймаг, сум, 2 дугаар баг “Жалга” гэх газар 24 оны 08 дугаар сарын 17-ны орой *******гийн хамтаар “Киа бонго” загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч *******гийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...төвөөс 20 гаран км зайтай, тоормос жоохон тааруу юм. гийнд 1 шил Хараа архи авч очсон. , , бид 4 хувааж уусан. Бид хоёр маргалдаагүй, дуу дуулж явсан. ахынхаас 5-6 км зайтай л явж байсан, нэг мэдсэн хаалга онгойсон, талийгаач машины хойд дугуйны доор байсан, цээжин дээр нь дарж үзсэн, чихээрээ чагнаж үзсэн. Талийгаач нэг их согтуу байгаагүй...” гэжээ[1],
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн өгсөн: “...24 оны 08 дугаар сарын 17-ны 22 цагийн үед миний төрсөн дүү ын найз охин Энх-Амгалан над руу залгаад эгчээ ээж өнгөрсөн гэж хэлсэн. Тэгээд би үүнийг сонсоод шууд л сум руу гарсан. Би өөрийн дунд дүүгийн хамтаар ээжээрээ овоглодог бөгөөд ээжтэй хамтран амьдарч байгаа *******ын хүүхдүүд биш. Миний хамгийн бага дүү ******* гэх хүний хүүхэд байгаа юм. Дунд дүү бид 2 нь аас эцэг ондоотой юм. Миний ээж ажилгүй гэртээ байдаг хүн бөгөөд таван, дөлгөөн зантай. Ээж минь үг дуу цөөтэй, ямар нэгэн муухай зан ааш байхгүй, бусадтай нийтэч, хүнд тусархаг хүн байгаа юм. Ээж архи уудаггүй байж байгаад сүүлийн үед архи уудаг болсон юм шиг байна лээ. ******* гээд нөхөртэйгөө нийлээд архи уугаад байдаг юм шиг байна лээ. Тамхи бол татдаггүй. ...Нөхөртэйгөө хэвийн сайхан харилцаатай байсан. Ээжийг минь зодож цохисон байна гэж би дуулаагүй. ******* нь эрүүлдээ бол зүгээр үг дуу муутай, хэвийн зүгээр байж байдаг хүн. Согтуудаа бол бага зэрэг агсам зантай юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг[2],
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн дахин өгсөн “...Намайг 10 настай байхад ээж ******* ахтай суусан бөгөөд гэхдээ ...би тэр 2-той хамт амьдарч байгаагүй. Намайг ээжийн төрсөн эгч өсгөсөн. Би ээж, ******* нар дээр хааяа л нэг очдог байсан. ...Би *******тай тийм дотно харилцаатай зүйл байхгүй. Би тухайн хүнтэй хамт амьдарч байгаагүй учир ээжийн нөхөр гэдгээр нь л мэднэ. ...Надад гомдол саналтай зүйл байхгүй. ******* нь ээжийн ажил явдлын зардлыг гаргасан. Мөн манай ээж, ******* нар нь миний 13 настай хүүг өгсгөсөн бөгөөд одоо хүртэл ******* ах дээр байгаа юм. *******, ээж 2 дундаасаа одоо 15, 21 настай 2 хүүхэдтэй тэр минь хүртэл ******* дээр байгаа юм. Миний хүү, дүү нарын хоолны мөнгөнөөс гарах учир гомдол саналтай нэхээд байх зүйл байхгүй. Гомдолтой гэж нэхэмжлэх мөнгө минь дүү нар, хүүд минь зарцуулагдсан нь дээр шүү дээ. Манай ээж ******* нар хоёулаа согтуу явж байгаад асуудал гаргасан юм чинь одоо надад гомдол саналтай зүйл байхгүй. Шүүх *******т хуулийн дагуу арга хэмжээ тооцох байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг[3],
4.Гэрч гийн өгсөн: “...Өчигдөр 24.08.17-ны орой 20 цаг өнгөрч байхад тугалаа хашаад явж байхад манай доор байдаг гийн гэрт хүмүүс дуулаад найр болоод гадаа нь цагаан өнгийн ачаатай машин байж байсан. Тэгээд шороон замаа дагаад тугал туугаад явж байхад миний хажуугаар сумын төв рүү чиглэлтэй гийн гадаа байсан цагаан өнгийн ачаатай машин байж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа замаа дагаад тугал туугаад явж байхад миний хажууд сумын төв рүү чиглэлтэй гийн гадаа байсан цагаан өнгийн ачаатай машин өнгөрсөн бөгөөд дотор нь нэг эмэгтэй хүн орилж хашхирсан байдалтай хүнтэй хэрэлдээд байгаа мэт явж байсан. Тэгээд би гэртээ очоод тухайн машин руу дахин харахад зам дээр хойд зүг рүү харсан байдалтай зогсож байсныг нь харсан. Гэхдээ явсныг нь хараагүй. Миний хажуугаар өнгөрөхдөө тухайн машин гэрэлгүй байсан бөгөөд гэхдээ тухайн үед гадаа бага зэрэг гэгээтэй байсан. ...Дотор нь нэг эмэгтэй хүн орилж хашхираад машин нь миний дэргэдүүр өнгөрөхдөө 2 тал руугаа займчаад байсан. Тэгэхээр нь согтуу юм байхдаа л гэж бодсон. ...Юу гэж байгааг нь мэдээгүй орилоод байсан. ...Машинд ямар ямар хэдэн хүн сууж явсан талаар хараагүй. Ямар ч байсан эмэгтэй хүн орилоод байсан...” гэсэн мэдүүлэг[4],
5.Гэрч гийн өгсөн: “...Би 24 оны 08 дугаар сарын 17-ны гэртээ буюу ******* аймгийн сумын 2-р баг, хөдөө хэсэг “Жалга” гэх нэртэй газарт байж байхад манай нутгийн найзууд болох , , ******* нар манай гэрт *******ын эзэмшлийн улсын дугаарыг нь сайн санахгүй байна, цагаан өнгийн бонго загварын машинтай 18 цагийн үед ирсэн. Тэд нар манай гэрт ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, үнэртүүлсэн байдалтай ирсэн. Тэгээд тэд нар өөрсдийн авчирсан 0.75 хэмжээтэй 1 шил архийг задлаад манай нөхөр гээс бусад нь хувааж уусан. Манай нөхөр нойр булчирхай нь өвдөөд байдаг болохоор огт архи уугаагүй. Бид хэдийг ууж байтал манай найз гийн нөхөр орж ирж цай уучихаад мэнд мэдээд удалгүй гараад явсан. Тэгээд тэд нар манайд ирээд 30-40 минут орчим байж байгаад *******, хоёр за бид хоёр гэр лүүгээ харилаа гэж хэлээд гараад явсан. Тэр үед манай нөхөр гадаа тугалаа услах гээд гарсан байсан. Харин нь манай хөрш айл гэр нь энд байдаг болохоор гэртээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг[5],
6.Гэрч өгсөн: “...Би 24 оны 08 дугаар сарын 17-ны өдөр суманд аймгийн начин ын мялаалга наадам болж байсан тул наадам үзэж байгаад 18 цагийн орчимд гэртээ тугалаа хаших гээд очсон. Тэгээд тугалаа хашчихаад ахынд ороод хэсэг юм ярьж суусан. Тэр үед тэдний гэрт манай эхнэр , , *******, талийгч болон ахын эхнэр гэх хүмүүс нэг шилтэй архи хувааж уусан байсан. Би тэгээд ойр зуурын юм ярьчихаад удалгүй 10 минут ч хүрэхгүй цай уучихаад буцаад гэртээ очсон...” гэсэн мэдүүлэг[6],
7.Гэрч гийн өгсөн: “...Би 24 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сумын төвд гэртээ байхад 18 цагийн үед над руу утсаар яриад “Зүрхэн цэцэг өвс түүе” гээд манай гэрээс *******, хоёр машинтай ирж авсан. Тэгээд бид гурав сумын “Жалга” гэх газарт Жижигдсүрэн ахын гэрт очиж нэг шил 0.5 литрийн архи *******, , бид дөрөв хувааж ууцгаасан. Тэгээд 19 цагийн орчим *******, хоёр төв рүү гэр рүүгээ явлаа гээд машинтайгаа явсан. Манай хөдөө гэр “Жалга” гэх газарт ахын гэрийн ойролцоо байдаг болохоор би Жижидсүрэн ахын гэрт үлдсэн. ... ахын гэрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. ...*******, хоёр ахын гэрээс явахдаа сумын төв рүү харилаа гээд явсан. Өөр айлд очих талаар юм ярьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг[7],
8.Гэрч гийн өгсөн: “... Би 24 оны 08 дугаар сарын 17-ны өдөр сумын 2 дугаар багийн хөдөө “Жалга” гэх газарт хөдөө гэртээ байж байхад манай сумын төвд байдаг *******, , нар цагаан өнгийн Вонго маркийн машинтай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 18 цаг 15 минутын үед манай гэрт ирсэн. Тухайн үед би өөрийн эхнэр Чимэгээ болон гийн нөхөр нарын хамт тугал хашаад байж байсан. Тэгээд бүгдээрээ манай гэрт ороод цай уугаад сууж байгаад ******* нэг шил 0.5 литрийн “Хараа” гэсэн нэртэй архи гаргаж ирээд надад өгөхөөр нь би архийг нь задлаад эхнэр Чимэгээд энийг хүмүүст хийгээд өг гээд өгсөн. гэрт орж цай амсчихаад гэр рүүгээ яваад өгсөн. Тухайн архинаас би уугаагүй, *******, , нар хувааж ууцгаасан. Би 20-30 орчим сууж байгаад гадаа гарч тугалаа услаад байж байхад 19 цагийн орчим *******, хоёр машинтайгаа манай гэрийн гаднаас явж, манай гэрт үлдсэн. Манай гэрт архи уугаад сууж байхад нь *******т “Сайхнаа дуудаад байна” гэсэн чинь ******* “юм л хийлгэх гэж дуудаж байгаа биз, урьд нь хийсэн ажлын хөлс өгөөгүй байгаа биз дээ” гээд хоорондоо бага зэрэг хэрэлдсэн. Өөр хоорондоо хэрүүл маргаан хийсэн хүн байхгүй. *******, хоёр манай гаднаас машинтайгаа хөдлөөд сайжруулсан шороон замын зүг рүү явсан. Манай гэрт байхдаа *******, нар өөр айлд очих талаар юм ярьсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг[8],
9.Гэрч ын өгсөн: “... Би 24 оны 08 дугаар сарын 17-ны би гэртээ буюу сумын 2-р баг Бэлчирийн 6-9 тоотод байхад манай хамаатны эгч над руу 21-22 цагийн орчим залгаад ээж чинь эмнэлэгт хүргэгдэж ирсэн талаар надад хэлсэн. Тэгээд би шууд гэрээсээ гараад эмнэлэг ортол аль хэдийнээ нас барчихсан байсан. Юу болсон талаар тодруулж асуухад “Манай аав ******* нь хөдөөгөөс ирж байгаад ээжийн чинь биед муудаад байхаар нь цээжин дээр нь 2-3 удаа дарж байгаад хөдлөөд явж байсан чинь ухаан алдах шиг болоод наашаа сумын төв рүү эмнэлэг рүү хөдөлгөөнгүй болчихсон байсан гэж хэлсэн. Би өөр юу болсон талаар огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг[9],
10.Гэрч ы өгсөн: “... Би 24 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн эмчээр гарч байсан юм. Тэгээд цайгаа ууж байтал сувилагч над руу 22 цаг 37 минутад залгаад “хүнд хүн ирлээ” гэхээр нь эмнэлэг дээр яваад очиход хүргэгдэн ирсэн 50 орчим насны махлаг эмэгтэй хүн байсан бөгөөд аль хэдийн нас барсан байсан. Тухайн эмэгтэй уруул ам нь хөхөрсөн, өмдөндөө шээсэн, амнаас шүлс ялгарч гарсан байсан. Тэгээд энэ талаар сумын цагдаа ад шууд л мэдэгдсэн. Анх эмэгтэйн цогцсыг харахад хажууд нь нөхөр нь гэх эрэгтэй хүн байсан бөгөөд тэрээр “манай эхнэр бид 2 айлд архи ууж байгаад архи авах гээд төв орж явтал эхнэр нь замдаа зүгээр байж байгаад суудлынхаа урд унасан тэгэхээр нь би яараад явж байгаад замдаа нэг үхэр мөргөөд арай гэж орж ирлээ” гэж хэлсэн. Тэгээд би сувилагчаас болсон асуудлын талаар асуухад хүнд хүн ирлээ гээд орилохоор нь гараад хартал цагаан өнгийн ачаатай тэрэгний зорчигчийн суудлын урд доод хэсэгт толгой нь жолооны хүрд рүү харсан байдал хөл нь үеэрээ нугаларсан махлаг эмэгтэй хүн хэвтэж байсан гэж хэлсэн. Тэгээд авч ирсэн хүнийх нь хамтаар өргөөд дийлэхгүй эмнэлгийн гадаа байсан хүний хамтаар өргөөд машин оруулсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг[10],
11.Гэрч ын өгсөн: “...Би 24 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн сувилагчаар ажиллаж байхад эмнэлэгт нэг эрэгтэй хүн 21 цаг 35 минутын үед орж ирээд манай эхнэрийн бие өвдөөд байна үзээд өгөөч гэхээр нь хаана байгаа юм бэ? гэж асуухад гадаа машинд байгаа гэхээр нь гараад хартал цагаан өнгийн ачаатай машины суудлын доод хэсэгт жолооны хүрд рүү толгой хэсэг нь харсан байдалтай, хөл нь голоороо нугаларсан хэвтэж байхаар нь өргөх гээд дийлэхгүй байхаар нь эмнэлгийн гадаа 2 хүн байхаар нь гуйгаад эмнэлэг рүү оруулсан. Эмнэлэг рүү оруулах үед эмч ирж таарсан бөгөөд эмч өвчтөнийг үзээд нас барсан гэж хэлсэн. Би нөхрөөс нь болсон асуудлын талаар асуухад манай эхнэр гэх айлын гэрт очоод гарах үед бие өвдөөд ухаан алдсан, би арай гэж давхиж байгаад эмнэлэгт ирлээ гэж хэлсэн. Нөхөр нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Талийгаач машины хүрд хэсэг рүү толгойгоо шаасан байдалтай өвдгөө нугалсан хэвтэж байсан. Гадна талдаа надад лав ил харагдах шарх сорви харагдаагүй...” гэсэн мэдүүлэг[11],
12.Шинжээч ын 24 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №187 дугаартай: “1.******* нь жолоо барих эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ “Kia Bongo” маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн үйлдэж байх үед зорчигч ******* нь өөрийн сууж байсан талын хаалгыг онгойлгон машинаас үсрэн буух үед ******* нь тээврийн хэрэгслээ зогсоон ухрах үйлдэл хийх үедээ машинаас үсэрч буугаад газар хэвтэж байсан *******гийн дээгүүр нь гарч яван, амь насыг нь хохироосон үйлдэл нь зам тээврийн осол мөн.
2.Жолооч ******* нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д: зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалт, 3.4б-д: Жолооч дараахь үүргийг хүлээнэ. Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт. 12.3-т: Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт 1.1 ажлын тоормосны идэвхжил нь MNS:4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх, 5.3.гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй бүдэг болсон гэсэн заалтуудыг зөрчсөн байна. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох тохирох ангиллын үнэмлэхгүй. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналтгүй эзэнгүй орхихыг хориглоно гэсэн заалт байдаг. Малчин энэ заалтыг зөрчсөн” гэсэн дүгнэлт[12],
13. ******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 24 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №81 дугаартай дүгнэлтээр: Шүүх эмнэлгийн шинжилгээгээр зулайд шарх, духны баруун тал, баруун мөр, баруун гарын 1-р хуруунд зулгаралт, баруун бугалга, зүүн шилбэ, нуруу, даланд цус хуралт, баруун хөлийн 4-р хуруу хугарал, баруун талын 2,3,4,5-р хавирга, зүүн талын эгэм, 1,2,3,4-р хавирга, хүзүүний 4,5,6,7-р сээрний 1,2,3,4,5-н нугалмуудын хугарал, уушги хатгагдсан, элэг бяцарсан, нугас дарагдсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь талийгаачийг нас барах үед үүссэн байх боломжтой байна. Амь насанд аюултай тул хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.6, 4.1.7, 4.1.8. 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Магадлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 1.9 промили спиртийн агууламж илэрсэн байна. Магадлан шинжилгээгээр цээж хэвлийн битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. 24.08.19-ний 19:44 минутад үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 24-с дээш цаг болсон байх боломжтой байна” гэсэн дүгнэлт[13],
14.Шинжээч эмч гийн өгсөн: “...Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой гэмтэл. Шархнаас цус гараагүй, шархны зах ирмэгийг дагаж бүлэнцэн цус тогтоогүй байгаагаас үзэхэд нас барсны дараа үүссэн байх бүрэн боломжтой гэмтэл байна. Энэ гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн гэмтлүүд хурдтай явж байгаа зүйлээс зөвхөн баруун талаараа унаснаас үүссэн байх боломжтой гэмтлүүд байгаа юм. Дээрх гэмтлүүд нь бүгдээрээ нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байгаа юм. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байгаа юм. Асуултад дурьдагдсан гэмтлүүд тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь юмнаас унаснаас үүсэх байх боломжтой гэмтлүүд юм. гийн биед үүссэн гэмтлүүд толгойн оройд үүссэн гэмтлээс бусад нь бүгдээрээ нэг цаг хугацаанд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байгаа юм. Хөлийн хураа хугарсан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нугас дарагдлаар төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар 5-10 секундийн дотор амьсгал хураасан. Тийм учраас биеийн гадна хэсэгт цус хуралт үүсэж амжихгүй. Мөн дээрх гэмтлүүд нь гадна талдаа ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй байгаагаас үзэхэд дарагдлаас үүссэн гэмтлүүд байгаа юм. Мөн дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд. Таны асуултад дурьдагдсан гэмтлүүд нь талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлүүд байгаа юм. Нэг шугамд дарагдлаас болж үүссэн гэмтлүүд учир тээврийн хэрэгсэл дээгүүр дугуйгаараа явснаас үүссэн байх боломжтой...” гэсэн мэдүүлэг[14],
15.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 24 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №4847 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн ******* гэж хаягласан цус болон саарал өнгийн футболк нь шинжилгээнд тэнцэнэ. Саарал өнгийн фотволк дээрээс илэрсэн цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь ******* гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт[15],
16.24 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн №66 дугаартай шинжээч Ш.ын гаргасан: “Тормозны систем нь эд анги, механизмын багц бөгөөд дугуйны эргэлтийг хурдан удаашруулж зогсох зорилготой юм. Ажлын торомз нь MNS-4598:2011 стандартын шаардлага үзүүлэлтийг хангаж ажиллаж байх ёстой. Тээврийн хэрэгслийн зогсолтын тоормос нь тээврийн хэрэгслийн хурдаас шууд хамааралтай юм. “Кia Bongo”маркийн цагаан өнгийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормосны MNS-4598:2011 стандартын зарим шаардлагыг хангаж оролцоогүй байна. Тээврийн хэрэгслийн тоормосны эд ангиудын элэгдэл битүүмжлэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байгаа боловч тоормос алдаж зөвхөн зүүн урд дугуй барьж байгаа нь шаардлага хангаагүй зам тээврийн хөдөлгөөнд оролцсон байна. Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй, жолооч өөрөө тодорхойлох боломжтой. Зам тээврийн хөдөлгөөнд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй оролцсон байна” гэсэн дүгнэлт[16],
17.24 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ******* нь 2,86 хувийн согтолттой байсан болох нь тогтоогдсон цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас, гэрэл зураг[17],
18.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[18], 19.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[19], 20.Шинжээчийн дүгнэлт[20], 21.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[21], 22.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[23], 24.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[24], 25.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[25], 26.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[26], 27.Шүүгдэгчийн хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[27], 28.Шүүгдэгчид урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[28], 29.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[29]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс гэм буруу болон хохирол төлбөр, эрүүгийн хариуцлагын саналдаа: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэж байна.
Ял хариуцлагын хувьд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлбөргүй талаарх хавтаст хэрэгт авагдсан үйл баримт, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Амь хохирогч болон шүүгдэгчийн асран хамгаалалтад байсан насанд хүрээгүй Э.т асран хамгаалагч тогтоолгохыг сумын засаг даргад даалгах саналтай байна. Энэ гэмт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, *******т 24 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсныг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй байна” гэсэн саналыг шүүхэд гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Шүүгдэгч *******ыг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. ...Гэтэл согтуурсан, мансуурсан үедээ гэж хүндрүүлсэн байх тул зүйл, заалтын хувьд маргаан байхгүй байна. Хохирогчоос оролцож байгаа нь талийгаачийн төрсөн охин байгаа юм. Мөн шүүгдэгчийн асрамжинд тодорхой хугацаанд өсөж торниж ирсэн эмэгтэй тул аав, ээжийнхээ эсрэг мэдүүлэг өгөх хүндрэлтэй байсан байх гэж бодож байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх тал дээр саналаа хэлэхэд ард үлдэж байгаа 12-21 насны хүүхдүүд ямар байр суурьтай амьдарч байгаа талаар өмгөөлөгчийн хувьд судалсан. Арай ухаан суусан 21 настай хүүтэй ярилцаж үзэхэд ааваасаа амьдын хагацал үзмээргүй байна. Бид хамт байхыг л хүсэж байна. Энэ бол бидний мөрөөдөл юм шүү энийг дамжуулаад өгөөрэй гээд уйлж байсан. Эрхэм хүндэт шүүгч, прокурор нар энийг харгалзан авч үзнэ үү гэж хүсье. Шүүгдэгч *******аар овоглосон 10 дугаар ангийн хүүгийн ирээдүй, одоо мөдхөн 12 дугаар анги төгсөнө. Энэ хүүгийн хувь заяаны асуудал. Мөн 21 настай хүүгийн ирээдүйн амьдрал, цаашдын хувь заяаны асуудал зэргийг бодолцож, хуулинд заасан ямар хөнгөрүүлэх үндэслэл байна, тэр бүхнийг анхаарч үзээсэй гэсэн байр сууриа илэрхийлье. Хэдийгээр шүүгдэгч гэм буруутай ч гэсэн ялын бодлогыг хөнгөрүүлэх үндэслэл цөөнгүй юм гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар оройтсон ч эмнэлгийн тусламж үзүүлсэн байдаг. Мөн тухайн зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн буруутай үйлдлээс хамаарсан бол гэх заалтад хамааруулж үзэх саналтай байна. Мөн оногдуулах ял шийтгэлийн хувьд хорих ялын доод хэмжээ 2 жил байна. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, мөн 2,86 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох ирээдүйд авах эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгчийн ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан талаарх мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих нь зүйтэй.
Дөрөв. Бусад
Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу насанд хүрээгүй нь 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 12 настай, түүний эцэг, эх хоёр нь салсан гэх боловч эцэг , эх гийн нарын хэн аль нь байдаг, шүүгдэгч болон амь хохирогч хоёр Э.ыг 4 настайгаас нь өсгөн хүмүүжүүлсэн гэх бөгөөд хууль ёсны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдоогүй нөхцөл байдалтай байх тул төрсөн эцэг, эх хоёрын хэнийг нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг;
-мөн насанд хүрээгүй гийн нь 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 15 настай хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг ******* аймгийн сумын Засаг даргад тус тус даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцсугай.
5.Насанд хүрээгүй нь 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 12 настай, эцэг , эх гийн нарын хэнийх нь асран хамгаалалтад өгөх эсэхийг, насанд хүрээгүй гийн нь 2009 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 15 настай хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг ******* аймгийн сумын Засаг даргад даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 10 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох ирээдүйд авах эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шүүгдэгчийн ирээдүйд авах тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хассан талаарх мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.
8.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 79-80 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 99 дүгээр хуудас
[12] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 110-113 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 143 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 10-18 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 110-123, 134-146 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн124-125, 147-148, 88-91, 104-107, 130-134, 146-149, 159-160 дугаар хуудас
[22] Хавтаст хэргийн 193 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 194 дүгээр хуудас
[24] Хавтаст хэргийн 198 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 196 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 195 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 197 дугаар хуудас
[28] Хавтаст хэргийн 189 дүгээр хуудас
[29] Хавтаст хэргийн 201-2 дугаар хуудас