Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 119/ШШ2022/0042

 

                                                               Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0051592 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

ОА-ийн ПГ-ын ХП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн АТ-ийн УБ И.И-ийн зөрчлийн 0051592 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн “иргэн Б.Н нь техникийн хяналтын үзлэгийн хугацаа хэтрүүлсэн” зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

Иргэн Б.Н нь өөрийн эзэмшлийн Соната-6 загварын 74-42 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг техникийн хяналтын улсын үзлэгт оруулаагүй хугацаа хэтрүүлсэн зөрчсөн зөрчил үйлдсэн нь нотлогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Б.Н-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн” зөрчилд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх ба холбогдогч Б.Н-т Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг “Техникийн хяналтад ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан” зөрчилд шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байх тул Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн АТ-ийн УБ И.И-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0051592 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И  миний хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн 0051592 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 23-нд иргэн Б.Н-т шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт гаргасан.

Зөрчил шалган шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуулийн заалт буруу хэрэглэсэн нь үнэн болно.                                                                                                          

Иймд 2022 оны 09 дүгээр сарын 15-нд гаргасан 65 дугаарын прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн тус шүүхэд гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0051592 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,   

Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И-ийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0051592 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 /... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..../, 67 дугаар зүйлийн 67.1 /Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно/ дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй.

Иймд хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

             ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ОА-ийн ПГ-ын ХП Л.О-ийн Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И-д холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0051592 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 65 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0064/з тоот индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн АТ-ийн АТХУБ И.И-гийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 0051592 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

                                          ШҮҮГЧ                           Д.САРАНГЭРЭЛ