| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2025/0012/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/10 |
| Огноо | 2025-01-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/10
Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энхзул хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* т холбогдох эрүүгийн 2431000000315 дугаартай 175/2025/0012/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байца:
Хоёр. Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтээр)
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн “Хьюндай 2800” загварын экскаватор, гитаран буу / угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан ******* аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах “ ” гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 60,2м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр олборлох зорилгоор ашигт ммалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 346,847 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирол төлбөр төлсөн” гэжээ[1],
2.2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “ нэртэй газарт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],
3.Ашигт ммал, газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 11/4622 дугаартай албан бичиг[3],
4.2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл[4],
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хянын улсын байцаагч ажилтай, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнээр 10 дугаар сарын 07-ны өдрөөс улсын байцаагчийн эрхээ аваад байгаль орчны хянын улсын байцаагчаар ажиллаж байна. Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын Баянцагаан, 2 дугаар багийн нутагт ******* гол бохирдож шар өнгөтэй болж урсаад байна гэсэн гомдол иргэдээс ирсний дагуу экологийн цагдаагийн албаны мөрдөгч ахмад , байгаль хамгаалагч нарын хамт “ ” нэртэй газар руу хян шалг хийж ажилласан юм. 10 дугаар сарын 13-наас өмнө логийн цагдаагийн албанаас цагдаа нар ирээд “ ” хавьцаа байсан экскаваторуудыг лацдаад ажиллаж болохгүй гээд явсан байсан юм. 10 дугаар сарын 13-ны өдөр хян шалг хийх явцад , гэх хүмүүс лацдуулсан байсан экскаваторуудаа дур мэдэн хөдөлгөсөн байсан, үүнийг манай сумын экологийн мөрдөгч гомдол мэдээлэлд оруулан шалгаж байгаа юм, үүнээс хойш хян шалгаар явж чадаагүй байсан юм. Би хян шалгаар ажиллахдаа , , ийн эвдэрсэн байсан экскаваторуудыг лацадсан юм, гэтэл эдгээр миний лацыг дур мэдэн хөндөж ажилласан байна. ******* сумын 2 дугаар баг “ ” нэртэй газарт ашиглын тусгай зөвшөөрөлтэй “ уулын нөмөр” нэртэй компани байгаа, энэ компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа, иргэд энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ямар нэгэн зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт ммал хайх олборлох үйл ажиллагааг удаа дараа явуулсан, “ ” нэртэй газарт очиход зам нь муу, шавар шавхай ус ихтэй тул жирийн тээврийн хэрэгслээр очих боломжгүй, туулах чадвар сайтай Зил-131 маркийн тээврийн хэрэгслээр очдог газар юм. Бид бүгд техник хэрэгсэл хүн хүч байхгүй улмаас байнга хян шалгаар явж чадахгүй байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гарсан хохирлын хэмжээг хуульд заасны дагуу нэхэмжилнэ, хохирол төлбөрийг барагдуулж төрийн сангийн тусгай дансанд байршуулсан тохиолдолд миний хувийн зүгээс болон төрийг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр буюу өнөөдрөөс 7, 8 хоногийн өмнө аавын бие муудаад байна гэхээр нь ******* хотоос ******* суманд ирсэн. Тэгээд аавын гэрт байж байтал хүргэн ах 10 дугаар сарын 28-ны орой ирээд “ Ийшээ Алт руу явна гэсэн юм очоод 2, 3 хоног тус болоод өгөөч” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд 10 дугаар сарын 29-ний орой 22 цаг өнгөрч байхад Зил-131 автомашинтай , , , нарын хамт гэх газар ирсэн” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ******* суманд байх дүү , нарын хамт Зил-131 маркийн машиныг бариад ухахаар гарсан. Би гарах үед уучихсан байсан. Тэгээд орой болсон болохоор “ ” гэдэг нэртэй газар ирээд тэнд байсан гэрт хоносон. Тэгээд өмнө сэрэхэд бид хоёр байсан. Тэгтэл , хоёр экскаватор дээр янзалж байсан. Би тэнд байсан 2 ширхэг помпийг нь асааж ажиллуулсан ба экскаваторыг ажиллуулсан. Тухайн экскаватор нэг газар ухаад цаг орчим ажиллуулахад экскаватор эвдэрчихсэн. Тэгээд бид нар дахиж экскаватороор нүх ухаагүй ажиллуулах гэсээр байтал орой болчихсон. Тэгээд тухайн нүх ухсан газраа очоод экскаватороо асаагаад 2 помпныхоо шланкуудыг хурааж байхад экологийн цагдаагийн албаны хүн ирээд экскаватороо татаад, помпнуудаа зөөсөн, бид нарыг хариуцаж байсан хүн юм” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Өчигдөр буюу 2024.10.30-ны өдөр гэртээ байж байхад танил нэртэй ах залгаж, экскаватор болохгүй байна эргэхийн боолтууд нь идэгдсэн байна, 2 ширхэг тайл аваад “ ”-д ирээд засалцаад өг гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гарч захисан зүйлийг аваад самарт явж байсан гэх Зил 131 загварын машинд дайгдаж нэртэй газарт шөнө 00 цагийн үед ирсэн. Тэгээд ирэхэд ах танихгүй айлын гэрт байсан тэндээ унтаад өглөө 8-9 цагийн үед босоод экскаваторыг нь болохгүй байсан ба авч ирсэн 2 тайлаараа дарж боогоод экскаваторыг нь асааж хөдөлгөөд 1 удаа газар шанагдаж үзээд байж байтал цагдаа нар хүрээд ирсэн” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч, иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр намайг ******* хотод байхад над руу залгаад экскаватороо өгөөч хэрэглээд өгий гээд асуухаар би манай гэрийн хашаанд байгаа очоод авчих гээд хэлсэн. Миний эзэмшилд байгаа экскаватор нь ямар нэгэн бичиг баримт байхгүй хуучин экскаватор юм. ...энэ тээврийн хэрэгслийг би 2020 онд хүнээс авлагад авч байсан холбогдох бичиг баримт байхгүй сэлбэгт босгосон машин юм. Миний өөрийн эзэмшлийнх ******* нь над руу утсаар холбогдоод экскаватороо өгчих юм хийчхээд өгье гэсэн яг юу хийх гэж байгааг нь тодорхой асуугаагүй” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч, иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын сүүлээр би ******* хотод ирсэн байсан, тэгсэн над руу залгаад “Зил 131” маркийн тээврийн хэрэгслээ өгөөч би дээшээ руу яваад юм ачаад оройдоо хүрээд ирнэ гэж хэлэхээр нь би манай хашаан дотор “Зил 131” байгаа гэж хэлсэн. манай хашаанаас аваад явлаа гээд над руу залгаж хэлсэн. Миний “Зил 131” маркийн тээврийн хэрэгслийн бичиг баримт гэж байхгүй хуучин би өөрөө сэлбэж янзлаад авсан юм” гэх мэдүүлэг[10],
11.“ ” ХХК-ийн шинжээч гийн 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Тогтоолоор өгөгдсөн талбай нь 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн байдлаар АМГТГ-ын Уул уурхайн кадастрын компьютержсон системд ямар нэгэн ашигт ммалын хайгуулын болон ашиглын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй байна. Иргэн *******ийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь 346,847 төгрөг болж байна. Нөхөн сэргээх ажлын зардал нь 351,786 төгрөг байна. Үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь урьд нь уул уурхайн үйл ажиллагаанд эвдэгдсэн газар байх ба хэмжилтээр 60м2 буюу 0.0*******га талбайтай, 68.5м3 эзлэхүүнтэй нэг ухаш нүх байна” гэсэн шинжээчийн дүгнэлт[11],
12.“Хөрөнгө эстимэйт” ХХК-ын 2024 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн “...Хьюндай 2800 экскаватор 1 ширхэг 12,000,000 төгрөг, Зил-131 тээврийн хэрэгсэл 5,000,000 төгрөг, ус соруулах насос 500,000 төгрөг, помп 250,000 төгрөг, угаах төхөөрөмж буюу гитаран буу 1,500,000 төгрөг, нийт 19,750,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ[12],
13.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6396 дугаартай “...Алтны металл байна. Алтны цэвэр жин нь 30,3188грамм байна” гэх шинжээчийн дүгнэлт[13],
14.“Ашид билгүүн” ХХК-ын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ-924/11385 дугаартай “...30,3188 грамм нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 9,207,451 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээ[14],
15.Улсын байцаагчийн акт[15],
16.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[16], 17.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[17], 18.Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл[18], 19.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[19], 20.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[20], 21.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[21], 22.Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[22], 23.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл[23], 24.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[25], 26.Авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[26], 27.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[27], 28.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[28] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаарай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол,
хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ийн хууль бус ашиглаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усан орчинд учирсан хохирол 346,847.5 төгрөг, хор уршигт 978,013.5 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 351,786 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[29]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, г зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Хьюндай робекс 2900” маркийн экскаватор нь ийн эзэмшийнх гэх боловч уг техник нь арлын дугааргүй, улсын бүртгэлийн дугааргүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2800 КLC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Хэрвээ иргэний нэхэмжлэгч өд “Hyundai 2900” маркийн экскаваторын хууль ёсны бичиг баримт, нотлох баримт байвал түүнийг үндэслэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоов.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт ммал хайх олборлох гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр хангтай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагаа шатнаас гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 978,318 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардал 3,258,700 төгрөг учирсан бөгөөд шүүгдэгч төлж барагдуулсан тул хохирол төлбөргүй байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаагаар оршин суугаа газар ажил, сургуулиа өөрчлөн явахдаа хян тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх саналыг гаргаж байна. Тус зүйл анги нь торгох болон хорих гэсэн санкцтай. Шүүгдэгч *******ийн хувьд ажилгүй гэж байгаа ч улирлын чанартай ажил хийдэг талаараа хэлсэн. Энэ нь тухайн хүн нь торгуулийн ялыг биелүүлэх боломжгүй гэж үзсэн. Мөн нийгмийн аюулын хэр хэмжээг харгалзан нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзсэн. Хэрэгт эд мөрийн баримтаар 30,3188гр 9,278,000 төгрөгийн үнэ бүхий логийн цагдаагийн албанд хадгалагдаж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар түүнийг хурааж улсын орлого болгох саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгчийнх гэж байгаа боловч үүнийг нотлох баримт байхгүй тул 12,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн экскаваторыг улсын орлогод оруулах саналыг гаргаж байна. Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх санай байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх санай байна. Алт угаах төхөөрөмж, усны насос, помп зэргийг хурааж улсын орлогод оруулах санай байна” гэжээ[30],
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч *******ийн зүгээс: “...Шүүгдэгч ******* нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт ммалын эрэл хайгуул олборлолт хийсэн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байгаа. Гэм буруугаа хүлээж ойлгож байгаа юм. Энэ хэргийг судалж үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж үздэг. Тодруулж хэлбэл шүүгдэгчийн ашигт ммал олборлосон тухайн газар талбай нь урьд өмнө нь өөр компаниуд олборлоод нөхөн сэргээлт хийгээгүй байсан талбай юм. Үүнийг урьд ухагдсан байсан талбай гэдгийг шинжээч дүгнэлтээрээ тогтоосон. Тэгэхээр энэ нөхцөл байдал нь шүүгдэгч сул шороог шигшээд үзвэл ямар нэг зүйл гарч магадгүй гэж бодсон байх. Урьд өмнө нь надтай хамт цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгөхдөө хадам ээжийн бие тааруу, мөнгө төгрөг хэрэг болоод сул шороог шигшиж үзье гэж талаараа хэлж байсан. Сум орон нутгийн иргэдийн хувьд энэ байдал ажиглагддаг. Миний хувьд ингэж боддог юм. Сул шороог шигшиж үзэх нь байгалийн хэвийн байдлыг алдагдуулахгүй байх гэж боддог. Иргэд хууль эрх зүйн талаар мэдлэг муутайгаа болж гэмт хэрэгт холбогдоод байх шиг байна. улсын Засгийн газрын 2022 оны 296 дугаартай тогтоолоор бичил уурхайн зориулаар олборлох журам тогтоосон. Энэ журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй нөөц, ашиглын болон технологийн зориулаар бий болсон талбайг ашигт ммалын бичил уурхайгаар ашиглах, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг хангахад оршино гэж заасан. Тэгэхээр бичил уурхайд зөвшөөрөл өгөх Засгийн газрын тогтоол байдаг ч энэ сум орон нутагт энэ нь хэрэгжиж эхлээгүй байгаа юм байна. ийн хувьд тусгай зөвшөөрөл аваагүй нь буруу юм. Нөхөрлөлийн гишүүн болоод өргөдлөө өгөөд, сургад суугаад, гэрчилгээ аваад, татвар төлөгчөөр бүртгүүлчихвэл урьд нь ашигласан талбайг ашиглаж болдог журамтай гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй, ам бүл 5, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа юм. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорын байгууллагад хүсэлт өгсөн. Энэ үед нь би энэ зүйл, ангийн санкцийг маш сайн тайлбарлаж өгсөн. Нэгдүгээрт торгуулийн ял нь ийм байна, хорих ял нь ийм байна гэх мэтээр тайлбарлаж өгөхөд би улирлын чанартай ажил хийдэг, гэхдээ манай ах дүү, төрөл садан торгуулийн ялыг төлөх боломжтой гэсэн тул торгуулийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэлт гаргаж байсан талаараа дурьдах нь зүйтэй байх. Нөгөө талаар хохирогчоор тогтоогдсон Байгаль орчны улсын байцаагч мэдүүлэг өгөхдөө хэргийн материалын 59 дүгээр талд мэдүүлэг өгөхдөө урьд нь ашиглаж байсан талбайд олборлолт явуулсан бол хохирол, төлбөрийг төлсөн тохиолдолд төрийг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол саналгүй болно гэж тайлбар өгсөн. Улсын яллагчийн тээврийн хэрэгслийг улсын орлогод оруулах саналын тухайд би өөр санай байна. Яагаад гэхээр энэ техник нь бичиг баримтгүй, гэх хүн энэ талаараа хуулийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Хэрвээ худлаа ярьвал хуульд заасан хариуцлага хүлээнэ гээд гарын үсэг зуруулж байгаа юм. Энэ байдлыг хараад үзэхээр нэг иргэний эрх ашиг зөрчигдөх вий гэсэн санай байна. Улсын яллагчийн хэлж байгааг ойлгож байна. Гэхдээ иргэний нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөөгүй бол нэг өөр шүү дээ. Шүүгдэгч нь ахин гэмт хэрэг үйлдэхгүй итгэлтэй хүн гэж үзэж байх тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Ялын тухайд торгуулийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй” гэжээ[31],
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заад зааснаар шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд нөхөн дурьдвал зохино.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.9, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, 3, 4, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ийн хууль бус ашиглаас өртөгдсөн газар, газрын хэвлий, усан орчинд учирсан хохирол 346,847.5 төгрөг, хор уршигт 978,013.5 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 351,786 төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаватор нь ийн эзэмшийнх гэх боловч уг техник нь арлын дугааргүй, улсын бүртгэлийн дугааргүй байх тул битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын төсөвт орлогод оруулсугай.
7.Иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторын хууль ёсны бичиг баримтыг үндэслэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан “Hyundai 2900” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлого болгохтой холбогдох зардлыг шүүгдэгчээс гаргуулахыг ******* аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заад зааснаар шүүгдэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3,000,000 төгрөгийг “Нуман Алтай” ХХК-нд нөхөн дурьдсугай.
10.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн *******-16 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 68 дугаар хуудас
[4]Хавтаст хэргийн 17-23 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 59-61 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 189-190 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 105-128 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 89-94 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 167-169 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 191 дүгээр хуудас
[16] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 03-07 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 59-60, 73, 87-88 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 82 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 84 дүгээр хуудас
[22] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас
[24] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас
[26] Хавтаст хэргийн 79 дугаар хуудас
[27] Хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас
[28] Хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас
[30] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[31] Шүүх хуралдааны тэмдэглэлээс