Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/12

 

 

 

 

 

 

    

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энхзул хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “A” танхимд нээлттэй явуул хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2431004290331 дугаартай, 175/2025/0013/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ******* аймаг, ******* сум, 08 дугаар баг, 4 дүгээр хэсэг, ******* тоотод оршин суух, урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 150 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуул үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нийг шилжих шөнийн 02 цагийн үед ******* сум 2 дугаар баг “ ” орчмын хатуу хучилттай асфальтан зам хэсэгт улсын дугаартай “Тоёота Рав-4” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын цагдаагийн алба хаагчид зохих журмын дагуу шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 60 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуул үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нийг шилжих шөнийн 02 цагийн үед ******* сум 2 дугаар баг “ ” орчмын хатуу хучилттай асфальтан зам хэсэгт улсын дугаартай “Тоёота Рав-4” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын цагдаагийн алба хаагчид зохих журмын дагуу шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы зүгээс: “гэм буруугийн талаар маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед зохицуулагч цагдаагийн ахмад ын хамт ******* сум 2 дугаар баг, “ ” орчмын замд хяналт шалгалтаар ажиллах хугацаанд нутгийн захиргааны 3 дугаар байр орчмын замаас “Тоёота Рав”-4 маркийн СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөн үйлдэн ирсэн бөгөөд тэрээр жолоо барих эрхийн үнэмлэхгүй мөн түүнээс бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртэж бай тул цагдаагийн газрын байрлалд авч ирээд алкотест 7510 багажаар согтолтыг нь үлээлгэн шалгаж үзэх гэхэд ******* “Би гэрээсээ согтууруулах ундааны зүйл хэрэглээд гараад ирсэн юм чинь үлээх юм бол угаасаа согтолт гарна тиймээс үлээхгүй” гээд үлээхээс татгалз тул үлээхгүй гэж хэлснийг нь камерын бичлэгээр баримтжуул болно...” гэсэн мэдүүлэг[2],

3.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цагаас 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 08 цаг хүртэл цагдаагийн газрын замын чиглэлийн зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарч бай. Yүрэг гүйцэтгэх хугацаанд 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 цагийн үед шиг агдаж байна, цагдаагийн газрын жижүүрээс “******* сум 8 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг зочид буудлын хашааг тээврийн хэрэгсэл мөргөн зогссон байна” гэж мэдэгдсэн. Хэргийн газар очиход ******* гэх иргэн согтуугаар “Хонда инсает” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон зочид буудлын хашааг мөргөсөн нөхцөл байдал тогтоогдсон тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь хэсэгт зааснаар арга хэмжээ авахуулах алтай шүүхэд материалыг хүргүүлсэн. Дараа нь 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нийг шилжих шөнө ******* сум 2 дугаар баг “ ” орчмын замд цагдаа зохицуулагч Хатанзоригийн хамт хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэх хугацаандаа “Тоёота Рав-4” загварын тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад жолооч ******* бай бөгөөд түүнээс согтууруулах ундааны зүйл үнэртэж бай тул цагдаа зохицуулагч Хатанзоригийн хамт *******ыг цагдаагийн газрын байрлалд авч ирээд согтуурал тогтоох багажаар үлээлгэн шалгаж үзэх гэхэд тэрээр удаа дараа согтуурлаа шалгуулахаас татгалз тул камерын бичлэг хийж баримтжуул...” гэсэн мэдүүлэг[3],

4.2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/60 дугаартай ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэвэр[4],

5.Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл[5],

6.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[6], 7.Эд зүйл, баримт бичиг хураан ав тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[7], 8.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[8], 9.******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай Шийтгэврийн хуулбар хувь[9], 11.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 12.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[11], 13.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /англи/[12], 14.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[13], 16.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж бай эсэхийг шалгах хуудас[14], 17.Хавтаст хэргийн материал танилцуул тухай тэмдэглэл[15] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заа үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заа шаардлагыг ханга байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цуглар нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ы гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заа “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуул хүн согтуур эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэнгэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагд, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруул хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заа гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учир хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай Шийтгэврээр (зөрчилд холбогдогчийн согтуурлыг согтуурал шалгах алкотест шалгахад 1.36 хувийн согтолттой бай байна) тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 20 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гарчээ.

Гэвч шүүгдэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нийг шилжих шөнийн 02 цагийн үед ******* сум 2 дугаар баг “ ” орчмын хатуу хучилттай асфальтан зам хэсэгт улсын дугаартай “Тоёота Рав-4” загварын тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын цагдаагийн алба хаагчид зохих журмын дагуу шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийсэн нь (архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурлын зэрэг гарах магадлалтай бай тул шалгуулаагүй болохоо хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээсэн) өмнө гарга гэм буруутай зөрчлийн үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, давтан үйлдсэн байх тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай Шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон боловч зөрчилд холбогдогчид зөрчил гаргасны улмаас оногдуул шийтгэл, эрүүгийн хуульд заа гэмт хэрэгт энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуул ял хоёр хоорондоо ялгаатай.

Шүүхээс зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулдаг бол эрүүгийн хэрэгт ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “Эрх хасах” ял тусгай ангид заа тохиолдолд заавал оногдуулахаар хуульчил байна.

Тэгэхээр шүүгдэгчид оногдуул тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэзээнээс эхлэн тоолох эсэх, шийтгэврээр эрх хасах шийтгэл дээр шийтгэх тогтоолоор оногдуул эрх хасах ялыг нэмж нэгтгэх эсэх дээр маргаан дагуулах шаардлагагүй.

Зөрчилд холбогдогчийн хувьд оногдуул 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй байхад дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын цагдаагийн алба хаагчид зохих журмын дагуу шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заа гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуул торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуул үеэс эхлэн тоолох нь хуульд нийцнэ.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд ав хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заа “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуул хүн согтуур эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуул торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуул үеэс эхлэн тоолсугай.

6.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд ав хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан ав буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 12 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 41 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 37, 42 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 46 дүгээр хуудас