Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/20

 

 

 

 

 

    

 

 

                                  Мон******* Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Индра хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт д холбогдох эрүүгийн 2431000000231 дугаартай, 175/2024/0207/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Мон******* Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “******* төмөр ******* *******” *******-д сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, 1 дүүгийн хамт ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, тосгон, төвийн тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт (РД:)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 19 минутын үед ******* аймгийн сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт ДАА улсын дугаартай, “Toyota Prius30” маркийн тээврийн хэрэгслийг дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0,47 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг 19 минутын үед ******* аймгийн сумын 3 дугаар баг, Дулаанхаан тосгоны нутаг дэвсгэрт ДАА улсын дугаартай, “Toyota Prius30” маркийн тээврийн хэрэгслийг дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 0,47 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “Мэдүүлэг өгөхгүй, маргах зүйлгүй” гэжээ[1],

2.Гэрч ын 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 17-18-ны хооронд томилгоот хуваарийн дагуу сумын Дулаанхаан тосгоны 4-н замын хяналтын постонд үүрэг гүйцэтгэх хугацаанд 12 цагийн үед Дулаанхааны ******* явах замын хэсэг дээр машин шалгаж байхдаа Prius-30 маркийн ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсооход ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, тосгоны төвийн гудамж, 1-41 тоотод оршин суух хаягт оршин суух Туяа овогтой нь /РД:/-тай жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай замын хөдөлгөөнд оролцож байсныг түр саатуулж, Дулаанхааны тосгоны цагдаагийн хэсэг рүү аваачиж, согтолт тодорхойлох ALCOTEST-6820 багажаар үлээлгэхэд 0,47% хувь гарч байсан болохоор гэрэл зургаар бэхжүүлж цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн санд бүртгүүлсэн” гэх мэдүүлэг[2];

3.Гэрч ийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нөхөр ******* нь ДАА улсын дугаартай, “Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан нь үнэн. Би 2024 оны 08 дугаар сарын 17-ны өглөө 10 цаг 30 минутын үед ******* сумаас өөрөө жолоодоод ДАА улсын дугаартай, “Prius-30” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үед манай бага охин 5 сартай хүүхэд уйлаад байсан учир би хүүхдээ хөхүүлээд манай нөхөр ******* төмөр замын хошуу гэх газраас жолоо бариад ойролцоогоор 500м газар жолоо бариад хөдөлгөөнд оролцоод явж байхад ******* аймгийн сумын Дулаанхааны 4-н замын хяналтын пост дээр байсан цагдаагийн алба хаагч нар ******* явах замын төмөр замын призер дээр зогсоож шалгахад “манай нөхөр *******ас архи үнэртэж байна” гээд түр саатуулах болоод сумын цагдаагийн хэсэг руу авч яваад үлээлгэсэн байсан” гэх мэдүүлэг[3];

4.Шүүгдэгч 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр аймагт найз ийн хамт гэрт нь 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад хоносон. Тэгээд  маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн “Тоёота приус 30” маркийн, 10-60ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод шинэ Дарханаас хуучин Дархан орох замд замын цагдаа намайг зогсоон шалгаад согтуурлыг минь шалгахад 0.62 хувийн согтолттой гэж заасан бөгөөд би уг үйлдлийнхээ улмаас 400,000 төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 1 жилээр хасуулсан. 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлын 2 залуутай 1 литрийн “Eden” нэртэй архи уугаад гэртээ амарсан. Маргааш өглөө нь буюу 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүүхдийнхээ түнхийг эмнэлэгт үзүүлэх гээд Улаанбаатар хотод эмчийн цаг авсан байсан учир тосгоноос 07:30 минутын үед өөрийн “Приус 30” загварын, 10-60ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эхнэрээрээ жолоодуулан гарсан. Тэгсэн замд хүүхэд уйлаад, мөөм идэх гээд байсан учир ******* сумаас 4 зам ордог хэсэг дээр эхнэртэйгээ солигдож машинаа жолоодоод барагцаагаар 500метр зайтай газар туулаад 4 зам руу орох гэж байхад машиныг цагдаа зогсоосон. Тэгээд цагдаагийн алба хаагч миний бичиг баримтыг шалгаж үзээд, танаас согтууруулах ундааны зүйл үнэртээд байна согтуурал шалгана гэхээр нь зөвшөөрөөд согтуурал тогтоох багаж руу үлээж үзэхэд 0,42 хувийн согтолттой байна гэж заасан. Би өмнөх өдөр нь архи уугаад унтаж босоод уусан архи минь гарсан гэж бодсон. Тэгээд хүүхдээ Улаанбаатар хотод үзүүлэх шаардлагатай мөн замд ээжийнхээ мөөмийг идэх гээд уйлаад байсан учир аргагүй эрхэнд л эхнэртэйгээ солигдож, машин барьсан юм. Түүнээс бол хот хүртэл манай эхнэр жолоо барих ёстой байсан. Би эхнэр, 6 сартай хүүхдийнхээ хамт явж байсан юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[4]; 5.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[5], 6.Согтуурал шалгасан тэмдэглэл[6], 7.2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0196715 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар хувь[7], 8.******* аймгийн ******* сумын тосгоны Захирагчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 574 дугаартай тодорхойлолт[8], 9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12], 13.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл[14], 15.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 0196715 дугаартай шийтгэлийн хуудасны (маягт2) хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд зөрчилд холбогдогчид зөрчил гаргасны улмаас оногдуулсан шийтгэл, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял хоёр хоорондоо ялгаатай.

Шүүхээс зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулдаг бол эрүүгийн хэрэгт ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “Эрх хасах” ял тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар хуульчилсан байна.

Тэгэхээр шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэзээнээс эхлэн тоолох эсэх, шийтгэврээр эрх хасах шийтгэл дээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэх эсэх дээр маргаан дагуулах шаардлагагүй.

Зөрчилд холбогдогчийн хувьд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор хуульчилсан тул шүүх баримтлах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жил, 6 (зургаан) сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга)-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 06-07 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 35 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас