| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0203/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Индра хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 2431000000227 дугаартай, 175/2024/0203/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, ******* аймгийн ******* ******* газарт ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 240а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал, Ерөнхийлөгчийн нэрэмжит энхийн төлөө одон медалиар шагнагдаж байсан, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө ******* аймгийн сум, 3 дугаар баг, “” гэх амралтын газарт иргэн тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар яс хугарал, баруун нүдний ухархайн яс цууралт, хамрын таславч, муруйлт, хамрын нуруу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд зулгаралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө ******* аймгийн сум, 3 дугаар баг, “” гэх амралтын газарт иргэн тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь “хамар яс хугарал, баруун нүдний ухархайн яс цууралт, хамрын таславч, муруйлт, хамрын нуруу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд зулгаралт, тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг[1],
2.Хохирогч ын 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 16 цагийн үед байх байгууллагынхаа амралтын газар болох сумын 3 дугаар баг” “” гэх газарт хүмүүст хоол цай унд хийхээр очсон юм. Орой болоод амарч байгаа хүмүүс галын наадам хийсэн. Хамт ажиллаж байсан хүмүүстэй гал унтрахыг хүлээгээд ганц ганц “” нэртэй шар айраг уусан юм. Тухайн үед тэнд дугаар ангийн ажилтан, зүс мэдэх ах байсан. Тэгээд хэсэг сууж байгаад амрах тухай яриад байж байсан юм. асаж байх үед ******* “миний нойр маш их хүрч байна” гээд байхаар нь би тэр үед нь “та 1 номерын шовгорт унтчихгүй юу даа” гэж хэлсэн чинь “за” гэж хэлээд унтсан юм. Тухайн үед бараг 23 цаг нэлээд өнгөрчихсөн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би бие засчхаад галынхаа дэргэд ирэхэд тэнд амарч байсан хүмүүс “өрөө онгойлгоод өгөөч гээд *******ыг унтаж байхад нь сэрээгээд гарсан. Тухайн үед ******* хаалгаа онгойлгосныхоо дараа “та нар хүн амраахгүй юм” гээд жаахан бухимдангуй ууртай байсан. “Жаахан унтаж амаръя гэсэн унтуулахгүй юм” гээд босож ирсэн юм. Тэгээд бид хоёрын маргаан эхэлсэн. “Чи унтаж амарч ханасан биздээ би ч бас амармаар байна, ядарч байна” гэж хэлсэн. Тэр үед ******* “чи юу гээд хуцаад байгаа юм бэ? чиний ажил биздээ, би хийх ёстой юм уу?” гээд байсан. Тэгээд хэсэг энэ байдлаар ам муруйсан. Тэгж байх хугацаандаа би “миний ажлын цаг дуусчихсан. Би ч бас амармаар байна” гээд *******ын толгой хэсэг буюу хэвтэж байсан орных нь дэрний хэсэг рүү шидчихээд өрөөнөөс нь гараад явсан. Тэгээд тэр хавиар тогоо, шанагаа цэгцлээд байж байх хугацаандаа нөгөө дугаар ангийн ахтай байхдаа “даргын болчхоод өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бол, адилхан л ядарч байна ш дээ” гээд хэсэг амандаа үглэсэн чинь нөгөө ******* сонсчихсон байсан юм. Тэгээд өрөөнөөсөө гарч ирээд миний нүүрэн тус газарт өмсөж явсан гутлаараа “чи яасан олон юм хуцдаг юм бэ” гээд өшиглөсөн. Тэгэхээр нь би хойшоо саваад унасан юм. Тэр үед нөгөө дугаар ангийн ах “ чи болиоч наадах чинь эмэгтэй хүн ш дээ” гэж хэлэхэд тэр “яадаг юм, энэ одоо яасан олон юм хуцдаг пизда вэ” гээд нөгөө залуугийнхаа үгэнд ороогүй. Миний зүүн талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Тэр үед би газарт унахад ******* миний зүүн талын гуяны хойд хэсэгт хөлөөрөө дэвссэн. Анх өрөөнөөсөө гарч ирээд миний нүүрэн тус газар буюу хамар луу өшиглөсөн. Тэгээд би орлогч даргад танилцуулж, цагдаад хандсан.
...Өчигдөр буюу 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ажил дээр байхад байгууллагын орлогч дарга намайг “амралтын газарт хүмүүс ирнэ очиж хоол, цай унд хийнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд л 16 цагийн үед бараг амралтын газарт очсон байх. Ямар нэг арга хэмжээ болно, энэ тэр гэж хэлээгүй хүмүүс ирнэ хоол цай хийнэ шүү гээд л очсон. Зохион байгуулсан хүн, албан тушаалтныг нь мэдэхгүй байна. Миний хувьд *******тай 1 байгууллагад ажилладаг юм. Ямар нэг харилцаа хамаарал байхгүй. Тэр үед манай дугаар ангийн ажилтан нэг ах байсан. ******* таних байх. Миний хувьд энэ ажилд 2024 оны 04 дүгээр сард орж байсан. Одоо ажилд ороод 5 сар болж байна. Тухайн үед ******* нь нүүрэн тус газар буюу хамрын хэсэгт 1 удаа намайг унатал өшиглөсөн. Тэгээд зүүн талын шанааны хэсэгт 1 удаа гараараа цохисон. Бас газарт унасан байхад миний зүүн талын гуя руу өшиглөсөн. Миний хувьд *******ыг цохисон зүйл байхгүй. Сандал аваад шидсэн ч хүрээгүй. Харин орлогч дарга *******ыг нэг удаа цохисон. Миний зүүн талын гуя хэсэг хөхөрсөн, булчингийн мах нь өвдөөд байна. Мөн хамар нэлээн хавдартай, хүзүүнээс дээш гавлын яс нь янгинаж өвдөөд байна. Сая сумын эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлсэн. Цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэсэн. Миний хувьд гомдолтой байна. Зүгээр хэл амаараа ойлголцчихсон бол би юу гэж тэгдэг юм бэ? Би чинь эмэгтэй хүн ш дээ хамар, тархи хөл өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Миний хувьд 0.5 литрийн 1 ширхэг шар айраг л уусан. *******ын хувьд жолоо барьж байсан учир эрүүл байсан. Эрүүл байж надад тийм зан гаргаж намайг зодсон” гэх мэдүүлэг[2],
3.Иргэний нэхэмжлэгч ийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолтод хохирогч ын биед гэмтэл учирсантай холбоотойгоор 2 удаагийн үйлчилгээгээр нийт 1,487,043 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ хийгдсэн байна. Тухайн мөнгийг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Өөр хэрэгтэй холбоотой санал хүсэлт надад байхгүй” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр сум, 3 дугаар баг, “”-ын дэргэд байрлах ******* ******* усны сургалтын тавд гаднаас хүмүүс ирээд хүлээн авалт зохион байгуулсан. Тухайн хүлээн авалтад ажиллахаар би нярав , нарийн бичиг , , нарын хамтаар очсон.Орой 21 цагийн үед ******* ирсэн. 22 цагийн үед бид 2 тус бүр 1 лааз пиво уусан. 23 цагийн үед , нарыг явах үед би гаднаас ирсэн хүмүүст түүдэг гал асаасан. Тухайн үед , ******* нар сургалтын төвийн байр руу унтахаар явсан. 2024 оны 08 дугаар сарын 09-нээс 10-ныг шилжих шөнийн 00 цагийн үед *******ын унтаж байсан байр руу ороод хэрүүл маргаан үүсгээд байсан. Юунаас болоод хэрэлдээд байгааг би огт ойлгоогүй. хэрэлдэж байгаад удалгүй гарч ирэхээр юунаас болоод хэрэлдээд байгаа талаар асуухад онц зүйл биш гэсэн. Тэгсэн удалгүй ын араас ******* гарч ирээд амралтын байрны түлхүүрүүдийг надад өгөхөөр нь би аваад түүдэг галаа гээд тонгойгоод юм хийж байхад ******* нь д хандан “чи битгий сонин, сонин юм яриад яваад бай” гэтэд “би чиний нууцыг хэлэх юм бол чи эхнэр, хүүхдээсээ сална шүү дээ” гэж хэлсний дараа хүн газар унах чимээ гараад орилж, хашхираад байхаар нь эргээд хартал газарт унасан, ******* түүний хөл рүү өшиглөж байгаа харагдсан. , ******* 2 хэрэлдэж байгаад би тэр 2-ын эсрэг тал руу хараад түүдэг унтрааж байсан. Учир яг юу болоод газарт унасан талаар хараагүй. ыг газар унасан байхад би ******* тэр 2-ын дундуур ороод “болиоч, та 2 чинь юу болоод байгаа юм” гэж хэлсэн. Улмаар “Би энд байж чадахгүй, ахынхаа гэр рүү явна” гээд явсан бөгөөд удалгүй цагдаа дагуулаад ирсэн. Тухайн үед ******* архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Миний мэдэхээр тухайн үед ганц лааз пиво уусан байсан. Ямар нэг согтсон зүйл байхгүй байсан” гэх мэдүүлэг[4],
5.******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 287 дугаартай шинжээчийн: “...ын биед хамар яс хугарал, баруун нүдний ухархайн яс цууралт, хамрын таславч мурийлт, хамрын нуруу, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдэнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийн түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт[5],
6.Шүүгдэгч *******ын 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* аймаг сум 3 дугаар баг ******* ******* газрын амралтад гаднаас хүмүүс ирээд тухайн хүмүүсийн хүлээн авалтын ажилд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дэд хурандаа ын хамт очсон. Ирсэн хүмүүсийг хүлээн авалтын ажилд оролцож байгаад би 22 цагийн үед амралтын байранд ороод ганцаараа унтаад өгсөн. Унтаж байтал ажлын үйлчлэгч Бүжинлхам намайг дуудаад “танай орлогч дуудаад байна” гэхээр нь орлогч дэд хурандаа дээр яваад очиход “чамайг би дуудаагүй амарч бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь Бүжинлхам дээр очоод “орлогч намайг дуудаагүй гэж байна шүү дээ. Яагаад худлаа яриад байгаа юм” гэтэл тэрээр “таныг дуудсан шүү дээ” гэж хэлэхээр нь “за за” гээд амрах байр руу буцаж ороод хэвтсэн. Тэгсэн 30 минутын дараа над дээр буцаж орж ирээд “7 дугаартай амрах байрыг онгойлгоод өгөөч, хүмүүс амрах гээд байна” гэхээр нь амрах байрнуудын түлхүүр надад байсан учир 7 дугаартай өрөөг онгойлгож өгөөд амрах байрнуудын түлхүүрийг Бүжинлхамд өгчхөөд буцаад амрах байрандаа ирээд байж байтал Бүжинлхам араас орж ирээд “одоо энэ амрах байрнуудынхаа түлхүүрийг өөрөө ав миний ажлын цаг дууссан” гээд түлхүүр шидээд гараад явсан тэгэхээр амралт дээр байж байгаад явсан нарийн бичиг рүү залгаад “ыг аваад явахгүй яасан юм бэ? энэ нэг юм чинь согтуу орилж, хашхираад яваад байна” гэсэн чинь “за за” гээд утсаа тасалсан. Тэгсэн нээх удалгүй гадаа орилж хашхираад *******аа “чи муу намайг т хэлж дарамтлуулдаг хэн бэ?” гээд байхаар нь түүн дээр явж очоод “чи чимээгүй байгаач, хүн амьтан байхад” гэсэн чинь миний хариуд “битгий хуцаад бай чи муу ямар их болсон юм бэ? даргын болсон гээд ийм том болсон юм уу?” гээд орилж хашхираад байхаар нь дахиад түүнд хандан “чи чимээгүй байгаач гэсэн чинь үргэлжлүүлэн надад хандан “Чи муу даргын бууны нохой хийдэг, чам шиг янхныг би мэдэхгүй юм байна, ажлын Болороо руу залгаж ярьсныг чинь эхнэрт чинь хэлээгүй шүү, битгий давраад байгаарай” гэхээр нь “чинь юу яриад байгаа юм” гэсэн чинь Бүжинлхам миний нүүр рүү нулимаад газраас шороо аваад нүүр рүү цацаад байхаар нь уур хүрээд нүүр хэсэг рүү нь 1 удаа жийж унагаатал тэрээр газарт унаж босож ирээд над руу сууж байсан сандлаа шидээс шороо авч цацаад байхаар дахиж очоод зүүн хөлийн гуяа хэсэг рүү нь жийгээд унагаатал тэрээр орилж хашхираад байхаар нь би яваад өгсөн. Би түүний нүүр рүү, баруун гуя хэсэг рүү нь тус тус 1 удаа жийсэн. Би түрүүтэй арьсан хар гуталтай байсан. Би огт архи уудаггүй хүн. Тухайн үед мөн архи уугаагүй байсан. харин хөл дээрээ тогтож чадахгүй согтуу байсан. Миний биед халдаж зодсон зүйл байхгүй. Шидсэн сандал нь миний хөлийг шүргээд л өнгөрсөн. Би ын бие махбодод халдаж зодсон үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Мөн би хохирлын мөнгө гэж д дансаар 5,000,000 төгрөг өгсөн. Эмнэлэгт хэвтсэн мөнгө гэж 286,000 төгрөгийг ******* аймгийн нэгдсэн эмнэлэгт тушаасан, 500,000 мянган төгрөгийн эм авч өгсөн” гэх мэдүүлэг[6], 7.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[7], 8.Хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол[8], 9.******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 22/169 дугаартай албан бичиг, хавсралт[9], 10.******* аймгийн сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт[10],11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[11], 12.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], 13.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[14], 15.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[16], 17.Хохирлын төлбөрт 4,900,000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[17], 18.Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь 2,276,943 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 5,786,000 төгрөг (5,000,000 төгрөг шилжүүлгээр+286,000 эмнэлгийн төлбөр+500,000 эмийн мөнгө) нөхөн төлсөн, мөн ******* аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 1,487,043 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл ******* улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид хохирлыг төлсөн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” болон хувийн байдлыг тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсан болно.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн 1, 2, 4, .6, .7, .8 дугаар зүйлийн 1, 4, .10, .13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/-н сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь 2,276,943 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүгдэгч ******* нь хохирогчийн эмчилгээний зардалд 5,786,000 төгрөгийг, ******* аймгийн эрүүл мэндийн даатгалын санд 1,487,043 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4, .13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 06-07, 09 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас
[15] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 53,56 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас