| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 316/2025/0008/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогч *******,
хохирогчийн өмгөөлөгч *******,
шүүгдэгч *******, *******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******, шүүгдэгч ******* овогт гийн нарт холбогдох эрүүгийн 243100000***** дугаартай, 316/2025/0008/Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ний өдөр ******** аймгийн ******* суманд төрсөн, тэй, ** настай, яс үндэс халх, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ********* нарын хамт аймгийн ****** сумын ** дугаар баг, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, х хариуцах чадвартай, ******* овогт *******ийн *******, РД: //;
2.Монгол Улсын иргэн, **** оны 0** дугаар сарын ***-ний өдөр аймгийн суманд төрсөн, тэй, ** настай, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, *******мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл **, **** ***** хамт сумын **** дугаар баг, **** ** дугаар хэсэг, гудамж **** тоотод оршин суух, урьд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2021/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил, 1 сар хорих ял шийтгүүлсэн, х хариуцах чадвартай, ******* овогт гийн , РД: //
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө аймгийн сумын 06 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хлэсэн үедээ *******той маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж хамарт зулгаралт, 2 нүдний угт цус хуралт, баруун дээд 1, 2-р шүд хагас булгарал, хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө аймгийн сумын 06 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хлэсэн үедээ *******той маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж хамарт зулгаралт, 2 нүдний угт цус хуралт, баруун дээд 1, 2-р шүд хагас булгарал, хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт х үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө аймгийн сумын 06 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хлэсэн үедээ *******той маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж хамарт зулгаралт, 2 нүдний угт цус хуралт, баруун дээд 1, 2-р шүд хагас булгарал, хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан;
шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө аймгийн сумын 06 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хлэсэн үедээ *******той маргалдаж түүний нүүрэн тус газарт цохиж хамарт зулгаралт, 2 нүдний угт цус хуралт, баруун дээд 1, 2-р шүд хагас булгарал, хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь тогтоогдож, уг гэмт хт шүүгдэгч *******, ******* нар гэм буруутай болох нь дараахь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэсэн. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ ах өөрөө газар унахаар нь би нүүр рүү нь нэг өшиглөсөн. ...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 228.400 төгрөгийг бид 2 хувааж төлсөн” гэх мэдүүлэг[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн: “...газар унасны дараа нуруу руу нэг удаа өшиглөсөн. Эмчилгээний зардалд бид 2 тус бүр 3 сая төгрөг төлсөн юм...” гэх мэдүүлэг[2],
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* өгсөн: “...гэр бүлийн найзтайгаа караокед сууж байгаад салхинд гарч ирээд юу ч санахгүй байгаа юм. Юунаас болж маргаан үүссэн, яаснаа санахгүй байна. Хохирол 7,177,165 төгрөг нэхэмжилсэн, 6,000,000 төгрөгөөр тохиролцсон, гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол хуульд заасны дагуу 3-р злэлээр нэхэмжилнэ. Уламжлалын эмнэлэгт хэвтсэн, хамрын хагалгаанд орно. Би биеэ авч явах чадваргүй байсан. Камерын бичлэгээс харахад над руу пивоны шил шидсэн тэгэхээр нь би чулуу авч шидсэн юм байна лээ. Би уул нь архи дарс уудаггүй юм. Байцаагч нь хоол идсэн ч автобусанд суусан ч баримт өгч болно гэсэн” гэх мэдүүлэг[3],
4.Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажлын хамтрагч ах *******, найз **** болон түүний эхнэр ***** мөн ****** найз гэх эмэгтэй нарын хамт сумын 6 дугаар багт байрлах “Софт” нэртэй караокед орж суугаад хэсэг хугацаанд дуулж мөн архи согтууруулах ундааны зүйл хлэсэн тэр газраасаа нэлээн орой 00 цаг өнгөрч байх үед гараад өөрийн дотнын найз болох ********** гар утсаар холбогдоход хажууханд байрлах Коллектив бааранд байна гэж хариулсан тул уулзахаар очоод тус баарны гадна үүдэн хэсэгт бид 2 тамхи татаад сууж байх үедээ үл таних хүмүүстэй маргалдаад байснаа санаж байна хэсэг хугацааны дараа сэргээд хартал би газар хэвтэж байсан босож ирээд биеийн зарим хэсэг цус болсон байсныг хараад тэр хавиар хэд хэдэн удаа орилж чарласан энэ үед хэн гэдгийг нь үл мэдэх залуус намайг дахин цохиж эхэлсэн тухайн үйл явдал дууссаны дараа цагдаагийн албан хаагч нар ирээд намайг болон ажлын хамтрагч ах ***** мөн үл таних 2 залуугийн хамт цагдаагийн газар дээр авч ирсэн ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг коллектив нэртэй шөнийн цэнгээний газраар өөрийн найзууд болох *******, *********, ******* нарын хамт үйлчлүүлсэн юм. Тэгээд бид нар бааранд сууж байтал хамт явсан ******* маань нэлээн согтчихоод гарч тамхи татахдаа баарны коридорт хохирогч ахтай маргалдаж байгаад гадагшаа хамт гараад явсан. Тэг хоёр хоорондоо зодолдоод эхлэх шиг болохоор нь бид нар баарнаас гарсан чинь хохирогч гартаа чулуу бариад ******** хөөсөн. Тэгсэн тэр хохирогч ах хөөж байхдаа газарт унаад өгсөн. Газарт унасан байхад нь ******** нуруу хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл ******** очоод хохирогч залуугийн нүүр рүү 1 удаа өшиглөөд авсан. Үүний дараа хохирогч газраас босч ирээд *******тэй барьцалдаад авсан. Барьцалдаад ноцолдож байхад нь ***** хохирогч ахын нүүр рүү 2-3 удаа алгадсан. Үүний дараа би хохирогч ахын ташаа хэсэг рүү нь өвдөгөөрөө 1 удаа өвдөглөсөн. Дараа нь хохирогч ах газарт унаад зодоон хоёр тийш болсон. ...Баарны коридорт болон үүд хэсэгт ******* хэд хэдэн удаа нүүр рүү нь цохисон. Газарт унасан байхад нь нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. ******* нүүр рүү нь 3-н удаа алгадсан. Мөн миний харснаар баарны үүдний хэсэгт Ган-Эрдэнийн найз охин ****** хохирогч ахын нүүр рүү өшиглөсөн.. ...Баарны шатны доор зодоон болохын өмнө хохирогч ******** нүүр болон биед нь гэмтэл учраагүй байсан...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “....Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй шөнийн цэнгээний газраар өөрийн найзууд болох , , ******* нарын хамт үйлчлүүлсэн юм. Тэгсэн бидэнтэй зодоон хийсэн хохирогч ах бааранд орж ирж байгаа харагдсан. Шууд орж ирээд бол бидэнтэй муудалцаагүй ээ. Хэсэг хугацааны дараа манай ******* гээд найз маань хохирогч ахтай маргалдаад тэр хоёр хэд хэдэн удаа цохилцсон юм. Ингээд хэсэг хугацаанд хоёр тийш болж хэрэлдэж байгаад хэрүүл маргаан хийхээ болиод байж байсан чинь хохирогч ах өөрөө түрүүлээд үг хэлээр өдөж байгаад Ган-Эрдэний нүүр рүү гараараа цохиод авсан. ******* цохиулаад шатнаас уруудаад буусан, бид ч бас шатнаас буусан. Тэгтэл хохирогч ах чулуу бариад Ган-Эрдэнийг хөөж байхдаа газарт унасан. Газарт унасан байхад нь очоод нүүр хэсэг рүү 1 удаа хөлөөрөө өшиглөөд, ******* бас нуруу руу нь өшиглөсөн. Тэгээд л тэр хохирогч газраас босч ирээд ах *******тэй барьцалдаад авсан. Барьцалдаж байх үед нь би хохирогч ахын нүүр хэсэг рүү нь гараараа 3-н удаа алгадсан. Гэхдээ бол гэмтэл учруулахаар алгадаагүй ээ. Тэгсэн тэр ахын гэдэс хэсэг рүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд л тэр ах газарт унасан. ...Тухайн үед бол хохирогч ахын нүүр хэсэгт гэмтэл учраагүй ээ. Нүүрэнд нь учирсан гэмтлийг гадаа шатны доор байхад нь учруулчихсан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 02 цагийн орчимд манай дотын найз Энхзолбоо нь фейсбүүк чат ашиглан над руу хаана байна уулзъя гэсэн тул би ойрхон хажууханд нь буюу сумын 6 дугаар багт байрлах “Коллектив” нэртэй шөнийн клубт байсан тул гарч уулзаад баарны үүдэн хэсэгт нь тамхи татаад юм яриад зогсож байтал манай найз Энхзолбоо нь хажуудаа зогсож байсан хэсэг залуус руу хандаж элдэв үг хэллэг хэлээд маргаан үүсгээд байсан тул би баар руу ороод хэсэг хугацааны дараа гараад ирэх үед Энхзолбоо нь анх маргалдаж байсан залуустайгаа ахин маргаан үүсгэж тухайн нөхцөл байдал нэлээдгүй ширүүсэж миний зүс мэдэх Ганаа гэгч залуутай зодолдож эхэлсэн түүний араас Ганаатай хамт явж байсан хэсэг залуус нь мөн адил Энхзолбоог хэд хэдэн удаа цохих үед нь би болон тэнд байсан хэсэг хүмүүс тухайн зодооныг салгах үед би Энхзолбоог аваад баарны шатны доод хэсэгт бид 2 нэлээд хугацаанд юм ярьж зогссон удалгүй намайг авч явах машин ирсэн тул би хажууд зогсож байсан Энхзолбоогийн ажлын ах болох д май энэ Энхзолбоогийн гадуур хувцас шүү гэж хэлээд гадуурх хүрмийг нь өгөөд явсан” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч ийн “...Би 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад манай нөхөр Энхзолбоо над руу шөнийн 03 цаг өнгөрч байхад чатаар “...би зодуулчихлаа..” гээд чат бичсэн байсан. Дараа нь 04 цагт над руу залгаад би цагдаа дээр байна хүмүүст зодуулчихлаа намайг ирээд ав гэж хэлсэн. Үүний дагуу би цагдаагийн газарт очиход нөхрийн маань уруул язарч хавдсан хамар нь хавдартай, цус гарсан байдалтай, чихний ар хэсэг нь хавдсан байдалтай байсан. Хувцас хунар нь шороо тоосонд зууралдсан байдалтай байсан. Тэгээд би түүнээс хэнд зодуулсан талаар асуухад хэнд зодуулсан талаараа тодорхой мэдэхгүй байсан. Ямартай ч олуулаа байсан гэж надад хэлсэн. Толгой нь өвдөлттэй, хамраар амьсгалж чадахгүй байгаа, сая Улаанбаатар хотоор явж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Одоо уламжлалт эмчилгээ хийлгэж байгаа юм. Толгойдоо доргилт авсан байна гэж эмч нар хэлж байсан” гэх мэдүүлэг[8],
9. аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч гийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 376 дугаартай дүгнэлтээр: “*******гийн биед хамарт зулгаралт, 2 нүдний угт цус хуралт, баруун дээд 1,2-р шүд хагас булгарал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь х болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын з тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн з тогтоогдлоо” гэх дүгнэлт[9],
10. аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 5956 дугаартай хуудас[10], 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[11],12. аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт[12], 13.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас[14], 15.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[16], 17.Хэргийн материал танилцуулсан тухай баримт[17] з бичгийн нотлох баримт болно.
Хавтаст хт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө аймгийн сумын 06 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Коллектив” нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хлэсэн үедээ *******той маргалдан түүний нүүрэн тус газарт цохиж хамарт зулгаралт, 2 нүдний угт цус хуралт, баруун дээд 1, 2-р шүд хагас булгарал, хамар ясны хугарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******, ******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс: “Нийт 7,177,165 төгрөг нэхэмжилсэн, эмчилгээний зардалд хамаарахгүй баримтыг хасахад татгалзах зүйлгүй. Хугарсан хамраа үзүүлэхийн тулд Улаанбаатар хот руу явж эмчлүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн. Хүснэгтийн дагуу 2 сайдын тушаалаар батлагдсан. Энэ хүснэгтийн дагуу 3-р злэлээр тогтоож, ...хооронд шүүх эрх хэмжээний дагуу тогтоож өгнө үү” гэсэн;
“Мөрдөгчийн алдаатай зүйлийг шүүх засах боломжтой бол засварлах боломжтой. Мөрдөгч санаачилгаар тогтоож болохгүй, журам баримтална. Энэ журам бүх хүмүүст адил тэгш үйлчлэх ёстой. 1-р злэлд биед ямар ч гэмтэл учраагүй, сэтгэцэд учирсан гэмтэл байна, ямар ч байсан 1-р злэл биш юм” өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: “Гэмт х гарах шалтгаан, нөхцөлийг хохирогч эхлүүлсэн гэж үзэж байна. Уулгалан довтолсон үйл явдал юм. Яг энэ үйлдэл дээр тэрнээс зугатааж явж байгаад буцаж ирээд хоёр талаас нь ирээд нэг нь өшиглөөд нөгөөх нь тэвэрч авсан байдаг. Энэ хүнд олон хүн халдсан байдаг юм. Хүний биед хөнгөн хохирол учирсан, гэхдээ х болгоны өнгө төрх өөр байдаг. Гарах зардал нь тодорхой, юуг төлөхгүй вэ? гэвэл идэх зүйл гаргахгүй. Зайлшгүй хоолны дэглэм тогтоосон тохиолдолд хамаагүй. Гадаад нэртэй компанийн нэр байгаа юм. Мөнгөн гүүр эмнэлэг гээд байгаа юм. ...Мөрдөгч юм уу? шинжээчийн дүгнэлтээр магадалгааг тогтооно. Мөрдөгч 1-4 гэсэн байна, гэтэл өмгөөлөгч дураараа 3-р злэл гэж үзэхгүй. Иргэний журмаар нээлттэй үлдээх юм уу? Хөнгөн гэмтэл гарсан тохиолдолд 7 хоногийн дотор хөдөлмөрийн чадвар алдана гэсэн үг юм. Эхнэрийн цалинтай холбоотой асуудал ямар ч хамааралгүй. Энэ агуулгад нь шийдвэрлэж өгнө үү. Илүү төлснийг нь дурьдаж өгнө үү” гэсэн;
Хэн тогтоох эрхийг хуульчилсан, мөрдөгч биш бол шинжээч тогтооно гэжээ. Мөрдөгч алдаатай хийчихсэн шдээ, тэрийг нь шүүгч зас гэнээ. Шүүгч хөндлөнгийн байх ёстой, маргаантай байвал иргэний журмаар нээлттэй үлдээ, ...аргагүй хамгаалалтын хүрээнд яригдах байсан, буцаад ирж байгаа үйлдэл нь буруу байна. Ах хүн байж өөрийгөө хянаж чадахгүй бол уухаа больчих хтэй” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг хийж, хуульд заасан дарааллын дагуу мэтгэлцээн өрнүүлсэн.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт х үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж;
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******гийн зүгээс шүүхэд 1,118,389 төгрөгийн баримт ирүүлснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 24,500 төгрөг, 12,700 төгрөг чикен, 67,000 төгрөг автомашины япон шүүр, маннол тос, 7350 төгрөг тамхи, 31,232 төгрөг алим, банана, үхрийн утсан хэл, 4 гэсэн дугаартай баримт үнийн дүн тодорхойгүй, үхрийн шарсан мах, унгар хучмал, гульяш[18]142,782 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хсэхгүй болгож, хохирогч *******гийн эрүүл мэндэд нийт баримтаар 982,810 төгрөг, хагалгаа хийлгэх нэхэмжлэхээр 4,728,810 төгрөгийн хохирол учирснаар тооцож, нийт 4,728,810 төгрөгийг шүүгдэгч нар *******, ******* зүгээс нөхөн төлсөн, 1,271,190 төгрөгийг илүү төлснийг дурьдах нь зүйтэй.
(Мөнгөн гүүр эмнэлэгийн зөвлөгөө 01-02/03-ны хооронд хагалгаанд бэлтгэж, шинжилгээ өгөх[19],“Супер проб” ХХК[20] Санхүүгийн тамга дээр Мөнгөн гүүр эмнэлэг гэсэн дардастай 3,746,000 төгрөгийн хагалгаа хийлгэх нэхэмжлэх) -д үндэслэсэн болно.
Сэтгэцэд учирсан хор уршиг нь гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй сэтгэл зүйн өвдөлт, амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх з амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно гэж тайлбарлажээ.
Энэхүү гэмт х гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн болон сэтгэцийн хувьд хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй сэтгэл зүйн өвдөлт, амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх з амьдралын чанар муудсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилснийг хсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн хохирогч нь эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, лист бичигдсэн, цалингаас хасагдсан нотлох баримт хавтаст хт авагдаагүй, шүүхэд шинээр гаргаж өгөөгүй тул цалингийн зардал гаргуулахаар нэхэмжилснийг хсэхгүй болгосон.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч *******, ******* нарыг гэмт х үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Тус бүр 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс: “8.5 дугаар зүйлд заасан журмын хүрээнд ...яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хлэж өгнө үү. Мөн өрсөлдөж байгаа хэм хэмжээг ашиглаж өгнө үү” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт х үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт х үйлдсэн” болон тэдгээрийн хувийн байдал з хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлд заасан өсвөр насны шүүгдэгчид ял шийтгэл оногдуулах зохицуулалтыг хлэж өгөхийг хүссэн өмгөөллийн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт х үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан хуулийн үйлчлэлд шүүгдэгч *******, ******* нарын хувьд хамаарахгүй. Учир нь:
Шүүгдэгч *******ийн ******* нь 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 19 настай, шүүгдэгч гийн 2003 оны 05 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 21 настай, тэдгээр нь сэтгэхүй, оюун санааны хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийдэг талаар тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гараагүй, шүүхэд ирүүлээгүй тул шүүгч нүдээр хараад “өсвөр насны хүүхэд” гэсэн дүгнэлт хийх ямар ч боломжгүй, мөн шүүгдэгч *******ийн хувьд гэр бүл зохиож, хэдийнээ эхнэр, хүүхэдтэй болсон өрх гэр бүл тэргүүлж яваа з нөхцөл байдлуудыг харгалзсан болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, тэдгээрийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус бүр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хт авагдсан 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалах болохыг тус тус дурьдвал зохино.
Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус бүр оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******гийн зүгээс шүүхэд 1,118,389 төгрөгийн баримт ирүүлснээс нотлох баримтын шаардлага хангаагүй 24,500 төгрөг, 12,700 төгрөг чикен, 67,000 төгрөг автомашины япон шүүр, маннол тос, 7350 төгрөг тамхи, 31,232 төгрөг алим, банана, үхрийн утсан хэл, 4 гэсэн дугаартай баримт үнийн дүн тодорхойгүй, үхрийн шарсан мах, унгар хучмал, гуляш[21]142,782 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хсэхгүй болгож, хохирогч *******гийн эрүүл мэндэд нийт баримтаар 982,810 /есөн зуун наян хоёр мянга найман зуун арван/ төгрөг, хагалгаа хийлгэх нэхэмжлэхээр 4,728,810 төгрөгийн хохирол учирснаар тооцож, нийт 4,728,810 төгрөгийг шүүгдэгч нар *******, ******* зүгээс нөхөн төлсөн, 1,271,190 төгрөгийг илүү төлснийг дурьдсугай.
6.Хохирогч *******гийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол болон цалингийн зардал нэхэмжилснийг хсэхгүй болгосугай.
7.Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хт битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах х хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хт авагдсан 1 ширхэг Сидиг хавтаст хэргийн хугацаа дуустал хадгалах болохыг тус тус дурьдсугай.
9.Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн х хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] Хавтаст хэргийн 15-16, 18 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 27-28, 34-35 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 84, 87 дугаар тал
[19] Хавтаст хэргийн 56 дугаар тал
[20] Хавтаст хэргийн 103 дугаар тал
[21] Хавтаст хэргийн 84, 87 дугаар тал