Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/00868

 

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2017/00868

*******

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: М.Мэндбаяр миний эзэмшилд байгаа *******,*******ын Уртбулаг багийн 5-24а-17,18,1,22,23,46 тоот 90 метр квадрат талбайтай авто зогсоолын нэг бүрийг нь 20,000,000 төгрөгөөр 2015-11-30-нд Найдвар-Од ХХК-аар үнэлүүлсэн. Өнөөдрийн байдлаар ханш, валютын ханш /2495,29/ өссөн байгаа тул би үнэлгээ дахин хийлгэх санал тавьсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба миний саналыг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрөхгүй байсаар анхны дуудлага худалдааг явуулсан. Энэ тухай би 2016.08.06-ны өдөр шүүхэд өгсөн боловч 2016.09.13-ны 142/ШЗ2016/04833 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар миний хөрөнгийг бага дүнгээр үнэлж дуудлага худалдаа явуулсанд гомдолтой байгаа туү шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар 15-ны өдрийн 284 дүгээр шүүгчийн захирамжаар М.Мэндбаяр 122671365 төгрөг гаргуулж, аймгийн Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч М.Мэндбаярын өмчлөлийн ************** Уртбулаг баг 24 байр а-17, 18, 21, 23, 46, а-22 авто зогсоолыг 2016 оны 04 сарын 14-ний өдөр 56/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх актаар битуүмжилж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 56/05 дугаартай эд хөрөнгө хураасан актаар хураасан.

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгч М.Мэндбаяр нь төлбөрт хураагдсан тус авто зогсоолыг тус бурийг нь 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр үнэлж үнийн санал өгсөн.

Төлбөр авагч Төрийн банк нь төлбөр төлөгч М.Мэндбаярын үнийн саналтай танилцаж, үнийн саналыг зөвшөөрсөн тул /Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гуйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтооно/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу телбөрт хураан авсан төлөгч М.Мэндбаярын өмчлөлийн *******,******* Уртбулаг баг 24 дүгээр байр а-17, 18, 21, 23, 46, а-22 авто зогсоолыг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт тус бүрийг нь 20000000 төгрөгөөр тоггоосон үнэлгээний 70 хувь болох 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгөөр дуудлага худалдаанд, 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт тус бүрийг 22,000,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний 50 хувь болох 10,000,000 /арван сая/ төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь дуудлага худалдаанд оруулсан боловч сонирхогч этгээд оролцлоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу мөн борлогдоогүй тус эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох хурлыг 2017 оны 01 дүгээр 30-ны өдөр зохион байгуулж, төлбөр авагч Төрийн банк нь худалдан борлогдоогүй тус 6 зогсоолыг хоёр дахь дуудлага худалдааны доод үнэ болох тус бүрийг нь 10,000,000 төгрөг, 50,000,000 төгрегөөр тооцон авсан гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь шүүхэд хандаж хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан ШШГА-г хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна.

Нэхэмжлэгч М.Мэндбаяр нь ******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаартай тогтоолоор Төрийн банкинд 122,286,673 төгрөг төлөхөөр шийдвэрлэгдсэн байна. Дээрх тогтоолыг шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 142/ШШ2016/01535 дугаартай захирамжаар албадан гүйцэтгээхээр шийдвэрлэж 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж Шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсэн байна. Гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эд хөрөнгийг битүүмжлэх 56/05 дугаартай акт үйлдэж эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөгчид эд хөрөнгийг хариуцуулж тэмдэглэл үйлдсэн, мөн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр эд хөрөнгийг хураан акт үйлджээ. /хх.23-25-р хуудас/,

Нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 6 ширхэг авто гараажийг нэг бүрийг нь 20.000.000 төгрөгөөр үнэлж өр төлбөрөө барагдуулна гэсэн үнийн санал өгсөн байна. /хх,62-р хуудас/, Төлбөр авагч Төрийн банкнаас мөн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М.Мэнбаярын үнийн санал болох 120 сая төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа 962 тоот албан бичгээр Шийдвэр гүйцэтгэлийн албанд мэдэгдсэн байна. /хх-64/,

Ийнхүү ******* дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаа явуулах комисс хуралдаж, Шийдвэр гүйцэтгэлийн албаны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 16/56/08 тоот тогтоолоор дээрх авто гражуудыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж анхны үнйг 70.000.000 төгрөгөөр тогтоон дуудлага худалдааг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15 цагт явуулахаар болжээ./хх-63/. Уг тогтоолыг нэхэмжлэгч хүлээн авахаас татгалзаж гарын үсгээ зураагүй байна. Албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг төлбөр төлөгч М.Мэндбаяр болон төлбөр авагч Төрийн банкинд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүргүүлжээ.

Нэхэмжлэгч нь түүнд хүргүүлсэн мэдэгдэл дээр тус бүрийг 14.000.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахгүй гэж татгалзаж байгаа тухайгаа тогтоол дээр бичсэн байна. /хх.73/.

Түүнчлэн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэл нэхэмжлэгчтэй уулзаж тэмдэглэл хөтлөхөд нэхэмжлэгч албадан дуудлага худалдаанд оруулахыг зөвшөөрөхгүй гэсэн байна. Анхны албадан дуулга худалдаан оролцогч ирээгүй тул 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 16/56/01 тоот тогтоолоор 2 дахь албадан дуулага худалдаанд оруулах, гарааж нэг бүрийгн үнийг 50 хувиар буулгаж 10 сая төгрөгөөр үнэлж оруулахаар шийдвэрлэжээ. Ингээд албадан дуудлага худалдаанд үнийн санал ирүүлээгүй тул комисс хуралдаж албадан дуудлага худалдаанд явагдсанд тооцсон байна.

М.Мэнбаярт холбогдох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын үнийн саналыг авч дуудлага худалдааг явуулсан гэж хариуцагч үзэж байгаа боловч М.Мэндбар нь анх 20.0 сая төгрөгөөр үнэлсэн үнийн санал нь 14 сая болж буурсаныг хүлээн зөвшөөрөөгүй, хуулийн заалтын дагуу дуудлага худалдаанд оруулах үед анхны үнийг бууруулдаг болохыг ойлгоогүй байна.

Ийнхүү үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул талууд үнийн саналыг тохиролцон тогтоосон гэж үзэх боломжгүй болсон байна. Хавтаст хэрэгт Цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад Найдвар-Од ХХК-ны 6 ширхэг гараажийг 120 сая төгрөгөөр үнэлсэн 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №254 тоот шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд Шүүхийн шийдвэр гйүцэтгэх албанаас шинжээч томилогдоогүй байна. Шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №Ш17/33 дүгнэлтээр дээрх гражийг нэг бүрийг нь 20.000.000 төгрөгөөр үнэлсэн, Итгэлт Эстимэйт ХХК-ны нийт хөрөнгийг 132 сая төгрөгөөр тус тус үнэлсэн байна. Шүүх энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнийг тогтоох эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэж үзлээ. Харин үнийн санал зөрөх тохолдолд Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага өөрөө шинжээч томилон үнэлгээ хийлгэх эрх нь нээлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хэргийг шийдвэрлэсэн тул 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00941 дугаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 284 дугаартай хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,116,117 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн д заасныг баримтлан М.мэндбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШЗ2017/00941 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.д заасны дагуу нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлснийг лурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Мэндбаярт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН