Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/262

 

 

 

 

 

 

 

                               

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

 

******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энхзул хөтөлж,

 улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

 шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч ******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар ******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн  2431002340198 дугаартай, 175/2024/0199/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1961 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ганцаараа ******* аймаг, ******* сумын 1 дүгээр баг, ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ******* овогт ******* ******* /РД: /;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар ы эзэмшлийн улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр жолоодож явахдаа “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ш.Батсайханы амь нас хохирсон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтуугаар ы эзэмшлийн улсын дугаартай “Toyota prius 20” маркийн тээврийн хэрэгслийг ******* аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр жолоодож явахдаа “Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Ш.Батсайханы амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч *******ыг гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мэдүүлэг өгөхгүй” гэжээ[1],

2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы өгсөн: “...машины талаар надтай анх тохирсон тул аав мэдэхгүй. ...төлөлтөө хийгээд явж байх үед аавтай ирж уулзаад хашаанаас машинаа аваад явсан байсан. Тэр машинаа намайг аваад зараад тэгээд банк бусын төлбөр лүү нэмээд өгчих гэж тохиролцоод явсан юм. Тэрнээс хойш яриагүй, төлөлтөө хийгээгүй байна гэхээр нь та машинаа аваад явсан байна гэж хэлсэн. Машины зээлийн хүү сарын 595,000 төгрөгөөр 3 удаа төлсөн. Санхүүгийн тал дээр маш их асуудалтай байна. Хавдартай тул химийн эмчилгээнд явж байгаа тул төлөх боломжгүй” гэх мэдүүлэг[2],  

         3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ы 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай том эгч Баярмаа нь 2024 оны 6 дугаар сарын 01-ний Алдарт эхийн одонгоор шагнуулж 02-ны өдөр нь Одонгийн найр хийсэн юм.Тэгээд манай аав баярлаж хөөрсөн сэтгэлдээ ерөнхийдөө их уусан. Тэгээд 22 цаг өнгөрөөд амарсан. Тэгээд би өглөө нь 08 цагийн үед гэрт нь ороход аав ээж хоёр зөгий рүүгээ явна гээд ярьж байсан. Би гэрт нь удаагүй гараад явсан. Тэгээд эхнэрийн утсанд танихгүй дугаараас танай аав ээж 2 замын хажуу руу орсон байна гэж хүн хэлсэн. Тэгээд тухайн газарт нь очтол ээж нэг ахыг түшээд зогссон Баярсайхан ах машиндаа сууж байсан. Аав болон Эрдэнэтуяа машиныхаа гадна зогсож байсан. Тэгээд эмнэлэг ирээд бүгдийг нь аваад явсан. Ямар шалтгааны улмаас осол гарсныг нь мэдэхгүй байна. Бодох сөхөө байгаагүй. Манай ээж эвэрхийтэй мөн сахартай. Манай ээж Батсайхан нь тогтуун, тайван, үр хүүхдүүдтэй халамжтай, сайн хүн байсан. Манай аав ******* мөн адил тогтуун тайван хүн. Барагтаа уурладаггүй. Байнга биш ч гэсэн найз нөхөд нь ирэхээр уудаг. Тухайн хэрэгт яллагдагчаар татагдсан ******* нь миний аав учир гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаад учирсан хохирол байхгүй тул сэтгэл санаад учирсан хохирол тогтоолгохгүй. Тухайн хэрэгтэй холбоотой ямар ч нэхэмжлэх зүйл болон хохирол, гомдол, санал байхгүй болно” гэх мэдүүлэг[3],

         4.Иргэний нэхэмжлэгч ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би тээврийн хэрэгсэлээ нэхэмжлэхгүй, би шинжээчийн үнэлгээтэй санал нийлж байна. миний биеийн шуу хэсэгт хөхрөлт үүссэн. Хугарсан, гэмтсэн яс байхгүй. Эмчилгээтэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол учраагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[4],

         5.Иргэний хариуцагч ы 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ямар учир шалтгааны улмаас иргэний хариуцагч болсноо мэдүүлэг эхлэхийн өмнө ойлгож, мэдсэн. Иргэний хариуцагч болоход татгалзах зүйл байхгүй. Тухайн зөгийний газар очиход зам нь шавар болон дов ихтэй байсан юм. Би зам мэдэхгүй учир ******* замаа сайн мэддэгээрээ миний машиныг жолоодсон юм” гэх мэдүүлэг[5],

         6.Иргэний нэхэмжлэгч “GSB Capital” ББСБ-ын төлөөлөгч 024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... улсын дугаартай, цайвар өнгийн “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэл манай өмчлөлд бүртгэлтэй байдаг. Уг тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баярсайханы Алтангэрэл гэдэг хүн манайд байгууллагаас ЗГ1004230342 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13,200,000 төгрөг зээлж авсан. Зээл нь 36 сарын хугацаатай. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фдуцин ЗБ1004230342 гэрээг байгуулж улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн машиныг манай өмчлөлд шилжүүлсэн. Шинжээчийг үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Манай байгууллагын зүгээс зээлийн гэрээний үүргийг гэрээний хугацаанд тухай бүр гүйцэтгүүлэх саналтай байна. Өөр гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[6],

         7.Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнтуяагийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг[7],

         8.Иргэний нэхэмжлэгч ийн 2024 оны 08 пугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан 1,717,632 төгрөг, болон гийн 640,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнээр төлүүлэх саналтай байна” гэх мэдүүлэг[8],

         9.******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 220 дугаартай шинжээчийн: “...1.ы биед тархи доргилт, баруун бугалга, зүүн шуу, цээжинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн тус бур нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй” дүгнэлт[9],

         10.Шинжээч ын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай: “...1.“Toyota Prius 20” маркийн, цайвар ногоон өнгийн, улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тоормозны ММЗ-4598:2011 стандартыг хангаж оролцсон байна. 2.Тээврийн хэрэгслийн тоормозны эд ангиудын элэгдэл битүүмжпэл нь шингэн алдаагүй, эвдрэлгүй хэвийн байна. 3.Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол үйлдэгдэхэд нөлөөлөх зүйлгүй. 4.Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө тоормозны системийн ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй. 5.Тухайн тээврийн хэрэгслийн осол болох үеийн хурдыг тогтоох боломжгүй. жолооч өөрөө тодорхойлох боломжтой. 6.Зам тээврийн осол нь техникийн бүрэн бус байдлаас нөлөөлөөгүй” дүгнэлт[10],

         11.Шинжээч ын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 157 дугаартай шинжээчийн: “2.1 улсын дугаартай “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийг ******* нь жолоодож явах үедээ Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн. 2.2 ******* нь тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д зааснаар тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. 2.3 ******* нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй. 2.4 Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч “Toyota Prius 20” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а гэсэн заалтыг зөрчсөнөөс болсон байна” дүгнэлт[11],

         12.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3427 дугаартай шинжээчийн: “...1 .Шинжилгээнд ирүүлсэн “*******” гэж хаягласан цуснаас 0,8 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 0,8промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт[12],

         13.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1700  дугаартай: “шууд зардлын дүн 10,850,000 төгрөг, шууд бус зардлын дүн 1,230,000 төгрөг, нийт 12,080,000 төгрөг” гэх дүгнэлт[13],

         14.******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн: “1.Магадлан шинжилгээгээр баруун мөр, зүүн гар, баруун тохой, хэвлий, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн өвдөгт цус хуралт, зүүн гарт зулгаралт, өвчүүний бүдэрхий, зүүн эгэм, 1,2,3,4,5,6,7,8-р хавирга, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10-р хавирга хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. 3.Дээрх гэмтэл талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.12-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. 5.Талийгаачид хийсэн магадлан шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байжээ. 6.Магадлан шинжилгээгээр цээжний битүү гэмтлийн улмаас өвчүүний бүдэрхий, баруун талд 1,2,3,4,5,6,7,8,9,10-р хавирга зүүн талд 1,2,3,4,5,6,7,8-р хавирга хугарч, уушги хатгагдан дотуур цус алдалтын улмаас дотор эрхтний цус эргэлтийн цочмог хямралаар нас баржээ” дүгнэлт[14],

         15.Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9962 дугаартай шинжээчийн:“1.гийн биед баруун гарын 5-р хурууны хумсны хууларсан шарх, 1-р үенд сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт[15],

         16.Шүүгдэгч *******ын 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Би өмнө нь гэрчийн мэдүүлэгт болсон явдлын талаар тодорхой мэдүүлсэн. Тухайн мэдүүлгээс нэмж хасах зүйл байхгүй. Тэр болсон үйл явдлын талаар дахин мэдүүлмээргүй байна. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Би уг нь замн хөдөлгөөний дүрэмд архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэддэг байсан боловч тухайн өдөр юу болсон юм бүү мэд нэг тийм зүйл болсон. нь надад тээврийн хэрэгслийн жолоог хүчээр шилжүүлсэн асуудал байхгүй. Тухайн үед зам мэддэг байсан болохоороо л Баярсайханы машиныг унаад явсан юм. Амь хохирогч Ш.Батсайхан нь миний эхнэр байгаа юм. Бид хоёр дундаасаа 5 хүүхэдтэй. Одоо уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа ******* нь манай дунд хүү байгаа юм. Тэрний зүгээс ямар нэгэн зүйл надаас нэхэмжлээгүй ээ” гэх мэдүүлэг[16],

         17.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[17], 18.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[18], 19.Согтуурлын зэрэг шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл[19], 20.“Хур” системээс улсын дугаартай тээврийн хэрэгслийн хайлтын илэрц[20], 21.******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/158 дугаартай албан бичиг хавсралтын хамт[21], 22.******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 22/157 дугаартай албан бичиг, хавсралт[22], 23.Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гарах үеийн эпикриз[23], 24.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[24], 25.Шүүгдэгч, хохирогч нарын иргэний үнэмлэхийн иргэний үнэмлэхийн хуулбар хувиуд[25], 26.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[26], 27.Шүүгдэгчийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[27], 28.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[28], 29.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[29], 30.Шүүгдэгчид урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[30], 31. улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[31], 32.Зээлийн гэрээний хуулбар хувь[32], 33.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[33] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. ...Амь хохирогчийн оршуулгын зардал болон бусад хохирол, төлбөр шүүгдэгчээс нэхэмжлээгүй, ...“Ашид Билгүүн” ХХК шууд зардлын дүн 10,850,000 төгрөг, шууд бус зардлын дүн 1,230,000 төгрөг, нийт 12,080,000 төгрөгийн үнэлгээг гаргаж ирүүлсэн байна. ...Шүүгдэгчээс шууд хохирол 10,850,000-596,000х3=9062,000 төгрөгийг гаргуулах, харин иргэний хариуцагчаас 1,230,000 төгрөгийг гаргуулах саналтай байна” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Бодит хохирлын асуудал яригдах юм байна. Иргэний хариуцагчийн буруутай үйлдэл байна уу? гэдгийг шалгах гээд эрүүгийн хэрэгт татагдаж байна. Найз нөхдийн холбоотой тул нэхэмжлэх зүйлгүй гээд тохиролцсон байгаа юм. Хүү нь тухайн машиныг нэг ч удаа унаж үзээгүй, аав нь өмчилж, эзэмшиж явсан байдаг юм. Баярсайхан нэхэмжилж байгаа бол хариуцах учиртай. ...Согтуу хүнд машинаа шилжүүлчихээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх учиртай. Улсын яллагч буруутай буруугүй гэж маргахгүй байна. Иргэний хариуцагчаар татчихаад татсаны үр дүн юу вэ? Анхан шатны шүүхээр хэрэгжээд явж байгаа юм. Хувь тогтоох биш үүрэг болгосон хуулийн зохицуулалт байгаа юм. Үр дагавар нь маш өндөр, өөрөө цоо эрүүл байж согтуу хүнд машинаа шилжүүлсэн байдаг юм. Оршуулгын зардал нэхэмжлээгүй тул иргэний хариуцагч машины зардлыг бүрэн хариуцах учиртай юм” гэсэн өмгөөллийн дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч *******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэхгүй зүйл, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэсэн.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж;

4 дэх хэсэгт: “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасныг удирдлага болгон:

Тээврийн хэрэгслийн өмчлөгч энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар томилогдсон Б.Алтангэрэл, тээврийн хэрэгслийг эзэмшигч ы “тухайн зөгийний газар очиход зам нь шавар болон дов ихтэй байсан. ...зам сайн мэдэхгүй учир зам сайн мэддэгээрээ ******* миний машиныг жолоодсон” гэсэн хавтаст хэргийн 39 дүгээр тал, уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол эзэмшигч нь хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Мөн шүүгдэгчийн зүгээс тээврийн хэрэгслийн зээл, зээлийн хүү 596,000х3 сар= 1,790,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 640,912 төгрөг, хохирогч ы 1,717,632 төгрөг, нийт 2,358,544 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчийн зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 2 жил, 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Шүүгдэгч нь тухайн өдөр 3 хундага архи уусан, согтуурлын зэрэг нь 0,8 хувийн буюу хөнгөн зэргийн согтолттой байсан, урд өдөр нь охиных нь одонгийн найр хийсэн, гэр бүлийн хувьд тэмдэглэлт баяр ёслол болсон. Энэ гэр бүлийн хувьд аав нь шүүгдэгч болж, ээж нь амь нас нь хохирсон харамсалтай үйл явдал болсон. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хүү нь цусны хорт хавдартай, хүүхдүүдийг нь хардаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж өгнө үү” гэсэн  өмгөөллийн дүгнэлтийг гаргасан.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул тохиолддлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн нас, түүний хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа чин санаанаасаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзсэн болно.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найман/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 8 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлвэл зохино.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорихоор тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “Согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найман/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, нэхэмжлэхгүй зүйл, гомдол саналгүй гэсэнд үндэслэн шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцож, гэмт хэргийн улмаас хохирогч гийн Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 640,912 төгрөг, хохирогч ы 1,717,632 төгрөг, нийт 2,358,544 төгрөгийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлснийг тус тус дурьдсугай.

5.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч энэхүү хэрэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчаар томилогдсон Б.Алтангэрэл, тээврийн хэрэгслийг эзэмшигч нар тээврийн хэрэгсэлд учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүйд тооцсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссаны дараа өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/-н жилийн хугацаагаар хассан талаархи мэдээллийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан бүртгэл, мэдээллийн төвд хүргүүлсүгэй.

8.Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

9.Шүүгдэгч *******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорьсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

                  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 25, 27 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 36 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 128-129 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 137-145 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 170 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 05-14 дүгээр хуудас

[19] Хавтаст хэргийн 15 дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас

[21] Хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас

[22] Хавтаст  хэргийн 55-56 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас

[24] Хавтаст хэргийн 70-71, 80-83, 88-91, 104-107, 130-134, 146-149, 159-160 дугаар хуудас

[25] Хавтаст хэргийн 174 дүгээр хуудас

[26] Хавтаст хэргийн 182-185 дугаар хуудас

[27] Хавтаст хэргийн 186 дугаар хуудас

[28] Хавтаст хэргийн 187 дугаар хуудас

[29] Хавтаст хэргийн 188 дугаар хуудас

[30] Хавтаст хэргийн 189 дүгээр хуудас

[31] Хавтаст  хэргийн 191 дүгээр хуудас

[32] Хавтаст хэргийн 193-197 дугаар хуудас

[33] Хавтаст хэргийн 198-203 дугаар хуудас