Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2019/02232

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сары 06 өдөр

181/ШШ2019/02232

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:Н.Х

хариуцагч:р.р

хариуцагч:Б.Б

гэрээний үүрэгт 64 491 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тайж овогт Дамбадаржаагийн ******* /РД:ЦЕ83071469/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

Хариуцагч тал шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.ХХХК нь р.рХХК, баталгаа гаргагч иргэн Батцоожийн Б.Бтэй 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 17/15 дугаартай, Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээ байгуулсан.

Н.Х ХХК нь гэрээний дагуу нийт 104,309,000 /нэг зуун дөрвөн сая гурван зуун есөн мянга/ төгрөгийн асфальтобетон хольц нийлүүлсэн юм.

р.р ХХК нь гэрээний 2.2-р зүйлд заасны дагуу нийт 104,309,000 төгрөг төлөх үүрэгтэй, мөн гэрээний 2.3-р зүйлд зааснаар төлбөрийн үүргээ 2018 оны 06 сарын 01-ний дотор дуусгах ёстой байсан боловч 2018 оны 09 сарын 27-ны өдрийн 2 компанийн тооцоо нийлсэн актаар 47,994,380 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд 2018 оны 10 сарын 01-ний өдөр бэлнээр 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 42,994,380 төгрөгийг төлөөгүй.

Бид гэрээний 2.4-р зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-р алданги тооцоход 2018 оны 06 сарын 01-ээс хойш 2019 оны 01 сарын 08 хүртэл 222 хоногт нийт 47,723,762 төгрөг бодогдоно. Энэ дүнг Иргэний хуулийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-р хязгаарлаж тооцоход 21,497,190 төгрөг болж байна.

р.рХХК болон иргэн Б.Б.Б нараас төлөгдөөгүй байгаа асфальтобетон хольцын үнэ 42,994,380 төгрөг, гэрээний 2.4-р зүйлд заасны дагуу 21,497,190 төгрөгийн алданги, нийт 64,491,570 төгрөгийг гаргуулахаар гаргасан нэхэмжлэлээс иргэн Б.Б.Бд холбогдохоос татгалзаж, бусад шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

 

Хариуцагч р.р ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Н.ХХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан 47,723,762 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд түүний алданги болох 21,497,190 төгрөгийн 50% болох 10,748,595 төгрөгийг буюу нийт 58,272,357 төгрөгийг төлөх саналтай нэхэмжлэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******тэй эвлэрлийн гэрээ хийгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон болно.

Нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг 2019 оны 10 сарын 04-ний өдрийн дотор байгуулан баталгаажуулах болно гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Х ХХК-ийн хариуцагч р.р ХХК,хариуцагч Б.Б.Б нарт холбогдуулан гэрээний үүрэгт 64 491 570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжин оролцов. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б.Бд холбогдуулсан шаардлагаасаа татгалзсан болно.

Хариуцагч р.рХХК-ийн захирал Б.Б.Б 2019 оны 9 сарын 12-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, төлөөлөгч 2019 оны 09 сарын 12-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийг гардан авсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 72.2, 72.3, 76.2, 77.8, 86.2, 100.3, 100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг заалтад заасан хариуцагчийн эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэгтэй болон нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 11 хуудас хэргийн нотлох баримтуудтай биечлэн танилцсан.

Хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 09 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн хариу тайлбар ирүүлсэн ба тайлбарт, Н.ХХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндсэн төлөр 47,723,762 төгрөгийг хүлээн зөвшөөрч харин алданги болох 21,497,190 төгрөгийн 50% болох 10,748,595 төгрөгийг буюу нийт 58,272,357 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ дүнгээр төлж барагдуулахаар нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээ байгуулахаар харилцан тохиролцсоноо 2019 оны 10 сарын 04-ий өдрийн дотор баталгаажуулна гэжээ.

2019 оны 10 сарын 31-ний өдөр товлогдсон хуралдааны мэдэгдлийг хариуцагч тал 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авсан байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10 сарын 30-ны өдөр нойр булчирхайн эмгэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр үзүүлж шинжилгээ өгч байгаа гэж амбулоториор эмчлүүлэгсдийн карт, шинжилгээний баримтуудын хуулбарын хамт хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх бичмэл баримтын шаардлага хангаагүй хэдий ч хуралдааныг хойшлуулан хүсэлтийг нь хангасан.

2019 оны 11 сарын 06-ны өдрийн 09 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч тал ямар нэг шалтгаангүй хүрэлцэн ирээгүй ба мэдэгдэх хуудсыг 2019 оны 10 сарын 31-ний өдөр хариуцагч р.рХХК-ийн захирал Б.Б.Б болон тус компаний ажилтан Баярцогт нар гардан авсан болох нь /хэргийн 38,39дөх тал/ Монгол шуудан компанийн шуудан хүргэлтийн тэмдэг бүхий мэдэгдэх хуудас баримтуудаар нотлогдож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.-т зааснаар шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас хариуцагч р.р ХХК-д хүргэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч Н.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг хариуцагч талын эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд зохигч талуудаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.ХХХК хариуцагч р.рХХК-тай 2017 оны 10 сарын 24-ний өдөр 17/15 дугаартай Асфальтобетон хольц нийлүүлэлтийн гэрээбайгуулан, Н.ХХХК нь 310 тн асфальто, 410 тн суурь асфальто, шингэн битум нийт 121 900 000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэх, р.р ХХК нь гэрээний 2.3-р зүйлд заасны дагуу төлбөрийг 2018 оны 6 сарын 1-ий өдрийн дотор төлөх үүрэг хүлээн тохиролцож, нэхэмжлэгч тохиролцсоноор 104 309 000 төгрөгийн бүтээгдэхүүн гэрээний хугацаанд нийлүүлснийг хариуцагч хүлээн авч, төлбөрийг хэсэгчлэн 2017 оны 1 сарын 1-ний өдрөөс 2018 оны 9 сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд төлсөөр 47 994 380 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд тооцоо нийлж актаар баталгаажуулсан, үүний дараа 2018 оны 10 сарын 1-ний өдөр 5 000 000 төгрөг төлсөн, 42,994,380 төгрөг үлдсэн болох нь талуудын хооронд хийгдсэн гэрээ/хэргийн 5-6/, тооцоо нийлсэн баталгаа/хэргийн 11/,р.р ХХК-ийн захирал Б.Б.Бгийн 2018 оны 9 сарын 27-ны өдөр үйлдсэн 47 994 380 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрсөн албан бичиг/хэргийн 9/,5 000 000 төгрөгийн мөнгө тушаасан баримт/хэргийн 10/ зэргээр нотлогдож байна.

Талуудын хооронд бараа бэлтгэн нийлүүлж үнэ тохирч худалдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн, гэрээ хэрэгжиж худалдагч Н.ХХХК бараагаа хугацаанд нь нийлүүлсэн, худалдан авагч р.рХХК хүлээн авсан барааны чанар хэмжээний талаар маргахгүй байх ба харин үнийг бүрэн төлөх үүргээ бүрэн биелүүлэлгүй гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн үүргээ зөрчсөн буруутай байна.

Талууд төлөгдсөн дүн тооцоонд маргаагүй ба хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, харин хариуцах алдангиас хагасыг нь хариуцахаар эвлэрэх тухай тайлбар ирүүлсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний зөрчигдсөн үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй байна.

Гэрээний 2.4.-т гэрээнд заасан хугацаанд төлбөр төлж дуусгаагүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-р алданги төлнөгэж зааснаар гэрээгээр тохиролцсон 2018 оны 6 сарын 1-ий өдрийг хэтрүүлэн тооцоо нийлэх үед 47 994 380 төгрөг төлөөгүй байсан, үүний дараа 2018 оны 10 сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг төлж, үлдэх 42 994 380 төгрөг төлөөгүй шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 13 сар 23 хоногийн хэтэрсэн хугацааны алдангийг хариуцах үүрэгтэй тул хуульд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тавин хувь болох 21,497,190 төгрөг, зөрчидсөн үүрэг болох бүгд 64,491,570 төгрөгийг р.рХХК хариуцан төлөх үүрэгтэй болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дэмжиж буй шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд нийцүүлэн талуудад хариуцуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 106 дугаар зүйлийн 106.5., 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.4., 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч р.рХХК-иас 64 491 570/жаран дөрвөн сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуун дал/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.ХХХК-д олгосугай.

 

2. Нэхэмжлэгч тал иргэн Б.Б.Бд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тул татгалзлыг батлаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480 408 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч р.рХХК-иас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 480 408 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.ХХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ