Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/11

 

 

                                   ******* Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                       

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  ургийн овогт  Б холбогдох эрүүгийн  2....6 дугаартай, 175/2025/0.../Э индекстэй  хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байца*******

******* улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... суманд терсен, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн ........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал угүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... ургийн овогт Б. Б, РД: ....

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Б.Б... нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хюндай 2900 ЛС-3 загварын экскаватор, гитаран буу /******* угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 273,6 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ******* олборлох зорилгоор ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,118,727 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хюндай 2900 ЛС-3 загварын экскаватор, гитаран буу /******* угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах "******* *******" гэх нэршилтэй газар болох гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 273,6 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ******* олборлох зорилгоор ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,118,727 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: “...хэлэх зүйл байхгүй...” гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би Сэлэнгэ аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт байгаль орчны хян*******ын улсын байцаагч ажилтай, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 10 сарын 07-ныг хүртэлх хугацаанд байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэнгээр 10 сарын 07-ны өдрөөс улсын байцаагчийн эрхээ аваад байгаль орчны хян*******ын улсын байцаагчаар ажиллаж байна. Би Сэлэнгэ аймгийн ******* сумын засаг даргын тамгын газарт байгаль орчны хян*******ын улсын байцаагч ажилтай, ******* сумын засаг даргын тамгын газраас хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар томилсон тул татгалзах зүйл алга байна. Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ******* сумын Баянцагаан, 2 дугаар багийн нутагт ******* гол бохирдож шар өнгөтэй болж урсаад байна гэсэн гомдол иргэдээс ирсний дагуу экологийн цагдаагийн албаны мөрдөгч ахмад Б, байгаль хамгаалагч Б Б нарын хамт "******* *******" нэртэй газарлуу хян******* шалг******* хийж ажилласан юм. 10 сарын 13-наас өмнө Экологийн цагдаагийн албанаас цагдаа нар ирээд ******* ******* хавьцаа байсан экскаваторуудыг лацдаад ажиллаж болохгүй гээд явсан байсан юм. 10 сарын 13-ны өдөр хян******* шалг******* хийх явцад Д, О гэх хүмүүс лацдуулсан байсан экскаваторуудаа дур мэдэн хөдөлгесен байсан, үүнийг манай сумын экологийн мөрдөгч Б гомдол мэдээлэлд оруулан шалгаж байгаа юм, үүнээс хойш хян******* шалг*******аар явж чадаагүй байсан юм. Би хян******* шалг*******аар ажиллахдаа О, Д, мен эвдэрсэн байсан Б экскаваторуудыг лацадсан юм, гэтэл эдгээр миний лацыг дур мэдэн хөндөж ажилласан байна. ******* сумын 2 дугаар баг "******* *******" нэртэй газарт ашигл*******ын тусгай зөвшөөрөлтэй "Хайрхан уулын нөмер" нэртэй компани байгаа, энэ компани одоо үйл ажиллагаа явуулж байгаа, иргэд энэ компанийн тусгай зөвшөөрөлтэй талбайн гадна ямар нэгэн зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт м*******мал хайх олборлох үйл ажиллагaar удаа дараа явуулсан, ******* ******* нэртэй газарт очиход зам нь муу, шавар шавхай ус ихтэй тул жирийн тээврийн хэрэгслээр очих боложмгүй, туулах чадвар сайтай зил-131 маркийн тээврийн хэрэгслээр очдог газар юм. Бид бүгд техник хэрэгсэл хүн хүч байхгүйн улмаас байнга хян******* шалг*******аар явж чадахгүй байна. ******* ******* нэртэй газар нь урьд өмнө ухагдаж хөндөгдөж байсан газар байна лээ, хэзээ ухагдаж хөндөгдснийг би мэдэхгүй байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд гарсан хохирлын хэмжээг хууль заасны дагуу нэхэмжилнэ, хохирол төлбөрийг барагдуулж төрийн сангийн тусгай дансанд байршуулсан тохиолдолд миний хувийн зүгээс болон төрийг төлөөлсөн хууль ёсны төлөөлөгчийн хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.З 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  "...Энэ тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийнх юм, Б хөдөө байгаа гэр бараагаа ачаад ирье гээд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байх надаас гуйж авсан юм, намайг байхгүй хойгуур хашаанаас өөрөө асаагаад аваад явсан юм. Энэ тээврийн хэрэгсэл нь бичиг баримт, улсын дугаар байхгүй, анхнаасаа бичиг баримт байхгүй эвдэрч тоногдоод манай хашаанд удаж байсныг би өнгөрсөн сэлбэг цуглуулж байгаад босгож асаасан юм, манай ах одоогоос 10 гаруй жилийн өмнө хүнээс авч байсан гэсэн тэгээд дараа нь явахаа байгаад эвдрэхээр нь надад үлдээсэн юм. Надаас мөнгө төгрөг аваагүй, тухайн үед миний Зил-131 маркийн машин шатахуунгүй байсан учраас Б надаас бензин хийгээд өгөх боломж байна уу гэхээр нь сумын Пертовисийн колонкоос очоод миний нэр дээр бичүүлээд авчих гээд хэлчихсэн юм, тэр өдөр миний таньдаг хүн колонк дээр гарч байсан учраас би тэгж хэлсэн." гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р хуудас /

 

Гэрч Г.С 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2017 онд байх Сэлэнгэ аймгийн нутагт самарт явж байгаад Б ахтай танилцсан юм, үнээс хойш хааяа нэг утсаар ярьдаг харилцаатай байдаг байсан. Тэгээд би 2024 оны 10 сарын 26-ны өдөр байх самар түүхээр Сэлэнгэ аймгийн ******* суманд Б ахын гэрт нь очсон юм. Надад самар түүхээр уул руу хамт явах хүн болон машин олдоогүй юм, гэтэл Бх ах хийх ажилгүй байж байхаар ахдаа хэд хоног туслаад хөлсөөр ажиллаад өгөөч ны өдөр гэхээр зөвшеереед 10 дугаар сарын 27- байх "******* *******" нэртэй газар луу Бх ахын хамт очоод, очиход экскаватор нь эвдэрчихсэн байсан бид 2 экскаваторыг нь 28, 29-ний өдрүүдэд засварласан, тэгээд 10 сарын 30-ны өдөр хуучин ухсан байсан талбай дээр нэг нүх ухаад 3, 4 цаг ажиллаж байтал дахиад экскаватор нь эвдэрчихсэн тэр оройдоо дахин экскаватороо засварлаад маргааш нь буюу 10 сарын 31-ний өглөө урд өдөр ухсан нүхээ үргэлжлүүлэн ухаж байтал цагдаа нар ирж баригдсан. Экскаваторыг Б ах жолоодоод газар ухсан би туслахын үүрэг гүйцэтгэсэн, ус соруулах насосыг зөөх асаах, хоол хийх гэх ажлуудыг хийж байсан..... Энэ талаар би сайн мэдэхгүй, надад туслаад хөлсөөр ажиллаад өгөөч гэхээр нь ажилласан, хууль бус зүйл гэдгийг нь мэдээгүй, цагдаа нар ирсний дараа л мэдсэн. ******* ахад тусгай зөвшөөрөл байдаг үгүйг мэдэхгүй байна. Б ахын шийдвэрээр ажилласан, сумын төвөөс Зил-131 маркийн машиныг Б ах бариад тэр газар очиход нэг экскаватор, нэг гитаран буу, 2 ширхэг ус соруулах насос шланкийн хамт байсан, эдгээр техник хэрэгслүүд хэнийх гэдгийг мэдээгүй, Б ахынх гэж ойлгож байгаа. 10 сарын 30-ны орой гаргасан шороогоо гитаран буун дээрээ хийж Б ах өөрөө угаасан, тэрнээс ******* гарсан үгүйг мэдэхгүй байна, энэ талаар Б ахаас би асуугаагүй юм. Би Б ахад тусалж хөлсөөр ажилласан надад хамтарч дур мэдэн ажиллаж ******* олборлосон зүйл байхгүй, ажлаа хийж дуусгасныхаа дараа надад хелс мөнгө өгнө гэж байснаас өөр зүйл яриагүй. Тухайн газар нь хуучин ухагдсан газар байсан, яг ямар хэмжээтэй нүх ухсан талаар би сайн хэлж мэдэхгүй байна. Техник хэрэгслүүд хэний эзэмшлийнх гэдэг талаар ч мэдэхгүй байна. Бид 2-оос вер хүн мэдэхгүй байх, бид 2-ыг тэнд байх хугацаанд өөр хүн бид 2 дээр ирээгүй. ******* ах верее шороогоо угаасан, ******* гарсан үгүйг мэдэхгүй байна, надад ******* олсон эсэх талаар юм хэлээгүй юм." гэх мэдүүлэг /хх-ийн 55-57-р хуудас/,

 

Гэрч П.А 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн"... Надад асдаггүй явдаггүй, сэлбэгт өгөх гэж байсан нэг экскаватор байсан юм түүнийг 2023 оны 11 сард би Б 35.000.000 төгрегвер зарсан юм, үнийн дүнд машин оролцуулж зарсан, бид 2-ын хооронд ямар нэгэн тооцоо байхгүй, Б төлбөрийг надад бүрэн барагдуулсан тул одоо Б өөрийнх экскаватор юм. Анхнаасаа надад байхдаа бичиг баримтгүй байсан, ямар нэгэн бүртгэл дугаар байхгүй, Hyundai-2900 LC-3 маркийн экскаватор юм. Ажиллагаа нь муудаад явахаа байсан тул би зарсан юм. Бх нь 1992 онд Сэлэнгэ аймгийн ******* суманд терсен, бага байхдаа ******* сумын сургуульд сурч байгаад 9 дүгээр анги төгсөөд сургуулиас гарсан, бүрэн бус дунд боловсролтой, одоо эхнэр 2 хүүхдийн хамт ******* сумын Баянцагаан баг буюу сумын төв дээр өөрийн хашаа байшинд амьдардаг. Өөрөө болон эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны 2 хүүхэдтэй, хүүхдүүд нь цэцэрлэгт явдаг. Зан аашны хувьд төлөв даруухан, дуугай талдаа хүнд тусархуу, найзууд нь Бааяа гэж дууддаг, бие сэтгэцийн хувьд эрүүл сайн залуу байгаа юм." гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61-р хуудас/,

 

"Эко инженеринг" ХХК-ийн шинжээч Б Баясгалангийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаартай шинжээчийн дүгнэлтээр.”...Тогтоолоор өгөгдсөн талбай нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар АМГТГ-ын Уул уурхайн кадастрын компьютержсон системд ямар нэгэн ашигт м*******малын хайгуулын болон ашигл*******ын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй байна. Иргэн Б.Б үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан Экологи-эдийн засгийн хохирлын хэмжээ нь 1.118.727 төгрөг болж байна. Нехөн сэргээх ажлын зардал нь 506.017 төгрөг байна. Үйл ажиллагаа явуулсан гэх талбай нь урьд нь уул уурхайн үйл ажиллагаанд эвдэгдсэн газар байх ба хэмжилтээр 273,6 м² буюу 0.027 га талбайтай, 171.9 м² эзлэхүүнтэй нэг ухаш нүх байна." гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 74-100-р хуудас/,

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/29-01/068/29 дугаартай “...2024.11.06-ны өдрийн 28 дугаартай "Эко инженеринг" ХХК- ийн шинжээчийн дүгнэлт, ******* Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.4, 49.4.5, 49.51 дахь за*******уудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 167.832*2=335.664 төгрөг, газарт учруулсан хохирол 214*3=642 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 950.681*3=2.852.043 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 3,188,349 төгрөг болж байна..” гэх улсын байцаагчийн акт /хх-ийн 101-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 6397 дугаартай "... *******ны металл байна. Алтны цэвэр жин нь 2,0044 грамм байна" гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 109-113-р хуудас/

 

"Хөрөнгө эстимэйт" ХХК-н 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хьюндай 2900 экскаватор 1 ширхэг 12,500,000 төгрөг, ус соруулах насос 2 ширхэг 500,000 төгрөг, помп /сорох хоолой/ 2 ширхэг 250,000 төгрөг, ******* угаах төхөөрөмж буюу гитаран буу 1,500,000 төгрөг, Зил-131 тээврийн хэрэгсэл 5,000,000 төгрөг нийт 19,750,000 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 122-127-р хуудас/

 

"Ашид билгүүн" ХХК-ын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ТХҮ- 924/11384 дугаартай "...2,0044 грамм ******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 608,707.960 төгрөг" гэх хөрөнгийн үнэлгээ, /хх-ийн 136-142-р хуудас/

 

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2.....6 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 01-05-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 09-р хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-20-р хуудас/,

Ашигт м*******мал газрын тосны газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/4623 дугаартай албан бичиг /хх-ийн 22-р хуудас/,

Эд зүйлээр 2.6 грамм ******* хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 23-25-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцуулсан 2.0044 грамм *******ыг хураан авч, Экологийн цагдаагийн албаны сейфэнд хадгалах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 29-р хуудас/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 31-33-р хуудас/,

Автомашин хүлээн авч, цаашид хууль бус үйл ажиллагаанд ашиглахгүй байх талаарх баталгаа /хх-ийн 34-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Эг томилох тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 40-41-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Д.Э тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгчээр Б.Зтогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 48-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн152-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна гэх лавлагаа /хх-ийн 154-р хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 159-р хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ханг*******тай гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Ашигт м*******малын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх за*******ад “...ашигт м*******мал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь за*******ад “...ашигт м*******мал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт м*******мал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь за*******ад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт м*******мал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь за*******ад “...Бичил уурхайгаар ашигт м*******мал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******мал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,  

Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаал*******ын бүс, ойн сан бүхий газарт ашигт м*******мал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх за*******ад “...******* Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаал*******ын бүс, ойн сан бүхий газарт ашигт м*******мал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.

Хууль бусаар ашигт м*******мал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль хамгаалах болон ашигт м*******мал хайх, ашиглах, олборлох хууль, журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Шүүгдэгч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хюндай 2900 ЛС-3 загварын экскаватор, гитаран буу /******* угаах төхөөрөмж/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 273,6 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ******* олборлох зорилгоор ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 1,118,727 төгрөгийн шууд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт м*******мал хайх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Б.Б Сэлэнгэ аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байрлах "******* *******" гэх нэршилтэй газар нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 273,6 м² талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ******* олборлох зорилгоор ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлыг “Эко инженеринг” ХХК-ийн шинжээч  дараах байдлаар гаргажээ.

Д/д

Байгаль орчны бүрдэл хэсгүүд

Нийт үнэ, төгрөг

1

Эдэлбэр газар

214- төгрөг

2

Газрын хэвлий

167.832- төгрөг

3

Хөрсөн бүрхэвч

- төгрөг

4

Ургамалын нөмрөг

- төгрөг

5

Усан орчин

         950.681- төгрөг

7

НИЙТ ДҮН

1.118.727- төгрөг

Нөхөн сэргээх ажлын зардал 506.017 төгрөг болно.

 

Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 11 дугаар сарын 14-ны өдрийн 01/29-01/068/29 дугаартай “....Сэлэнгэ аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "******* *******" гэх газарт зохих зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ- ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн гаргасан 2024.11.06-ны өдрийн 28 дугаартай " Эко инженеринг " ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, ******* Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь за*******уудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 167.832*2=335.664 төгрөг, газарт учруулсан хохирол 214*3=642 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 950.681*3=2.852.043 төгрөг буюу нийт хохирлын хэмжээ 3.188.349 төгрөг болж байна…” гэх улсын байцаагчийн акт авагджээ.

Шүүгдэгч Б.Б нь дээрх шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн актаар тогтоосон хохирол, нөхөн төлбөр, нөхөн сэргээлтийн зардал болох нийт 3.694.366 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд бүрэн төлж барагдуулсан болох нь Төрийн банкны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б нь нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь за*******ад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Б.Б зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх сан*******ай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлүүлэх эрхээ эдлэхгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлтийг бичгээр гаргасан ба торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус илэрхийлсэн.

Шүүгдэгч Б.Б үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх за*******ад зааснаар зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, г******* зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлнэ...гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай 2900 загварын экскаватор 1 ширхэг, 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Зил- 131 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий усны помп 2 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий 30м урттай шланк, хоолой 2 ширхэг, 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* угаах төхөөрөмж буюу /гитаран буу/-г зэргийг ашигласан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, эд хөрөнгийн үнэлгээ хийсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ний дүгнэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Үүнээс Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлийг ******* сумын төвөөс ******* ******* гэх газар руу зорчин явах байдлаар ашигласан ба шүүгдэгчийн мэдүүлгээр тухайн газарт хүрэхэд зөвхөн Зил 131 машинаар хүрэх боломжтой тул энэ тээврийн хэрэглийг ашигласан гэж мэдүүлсэн. Иймд хууль бусаар ******* олборлох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигласан гэж үзнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар 2.0044 гр ******* хураан авсныг Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар яллах дүгнэлтэд дурьджээ.

Иргэний нэхэмжлэгч Б.З нь Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх гэж мэдүүлж байгаа боловч бусад баримтаар нотлогдоогүй, дээрх техник тоног төхөөрөмж нь ямар нэгэн бичиг баримтгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай 2900 загварын экскаватор 1 ширхэг, 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Зил- 131 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий усны помп 2 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий 30м урттай шланк, хоолой 2 ширхэг, 2.0044 гр ******* зэргийг битүүмжлэлээс чөлөөлөж, хураан авч улсын орлого болгож, 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* угаах төхөөрөмж буюу /гитаран буу/-г зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Иргэний нэхэмжлэгч Б.З нь Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтыг бүрдүүлэн түүний үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ___ ургийн овогт Б Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх за*******ад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт м*******малын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх за*******ад зааснаар шүүгдэгч Б.Бзургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар шүүгдэгч ... ургийн овогт Б.Б гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 12.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хюндай 2900 загварын экскаватор 1 ширхэг, 5.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Зил- 131 загварын тээврийн хэрэгсэл 1 ширхэг, 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий усны помп 2 ширхэг, 250.000 төгрөгийн үнэлгээ бүхий 30м урттай шланк, хоолой 2 ширхэг, 2.0044 гр ******* зэргийг битүүмжлэлээс чөлөөлөж, хураан авч улсын орлого болгож, 1.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий ******* угаах төхөөрөмж буюу /гитаран буу/-г зэргийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Иргэний нэхэмжлэгч Б.З нь улсын дугааргүй, бүртгэлгүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтыг бүрдүүлэн түүний үнийг шүүгдэгч Б.*******өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.БАЯРХҮҮ