Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 155/ШШ2017/00323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалжтус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

НэхэмжлэгчУлаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 3 дугаар хэсэг 5-152 тоотод оршин суухИх Догшин овогт Дагмидын Оюунбилэг /ЗБ83061309/-ийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчХөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 18-03 тоотод оршин суухОнход овогт Сандуйжавын Бэрцэцэг /РМ83112604/-т холбогдох

Түрээсийн төлбөр 1.014.150 төгрөг гаргуулжбайр суллуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2017/00151/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаандШүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрахнэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний бие Д.Оюунбилэг нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бөгөөд Хөвсгөл аймаг Мөрөн сумын 7 дугаар баг ГТ-ийн 18 дугаар байрны 03 тоотын өмчлөгч нь юмӨөрөө байрандаа амьдрах боломжгүй учир түрээсээр хүн амьдруулахаар анх 2013 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Сандуйжавын Бэрцэцэгтэй түрээсийн гэрээ байгуулан сарын 10,000 / аван мянгатөгрөг байхаар тохиролцон гэрээ үйлдэн гарын үсэг зуралцсан болноТухайн үед С.Бэрцэцэг нь иргэний үнэмлэхээ хаясан гэж хэлээд хороон даргын тодорхойлолтэрүүл мэндийн дэвтрээ үзүүлэн түрээсийн гэрээ хийж байсанТүрээслэгч С.Бэрцэцэг нь байр түрээслэн орсон цагаас л эхлэн цаг хугацаанд нь төлбөрөө өгөлгүй нэхэл болж байж хагас дутуу өгдөг байсанБи өөрийн биеэр очих боломжгүй тул утсаар л ярьж төлбөр мөнгөө нэхдэгзаримдаа утсаа авахгүй таг болохзарим сарыг бүр авахгүй орхигдуулах зэрэг байсаар 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр би зуны амралтаараа ирж түрээсийн гэрээгээ шинэчлэн хийсэн юмУг гэрээг хийхдээ түрээсийн төлбөрийг сарын 30,000 төгрөг болгохоор тохиролцонбас би засварт 65,000 төгрөг өгөхөөр болсонС.Бэрцэцэг энэ үед түрээсийн мөнгөө цаг тухайд нь өгч байхаар амлажбайрнаас нүүх бодолгүй байгаагаа илэрхийлж байсан.

Гэвч намайг Улаанбаатар буцсанаас хойш С.Бэрцэцэг нь мөн л урьдын адил түрээсээ хийхээ больжтаг чиг болсонШинээр гэрээ хийснээс хойш буюу 2014 оны 8 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл С.Бэрцэцэг нэг ч түрээс төлөөгүй байгаа бөгөөд нэхэж шаардахад худал шалтаг хэлэхутсаа авахгүй байх зэргээр байсаар өнөөдрийг хүргэсэнТүрээсийн төлбөрөө төлөөгүй бол байраа суллаж өгөхийг шаардахад суллахгүй байхтүгжиж алга болчихдог болохоор шууд байрандаа нэвтэрч ороод байраа суллаад авч чаддаггүйӨнгөрсөн хугацаанд 2, 3-н ч удаа хотоос ирсэн боловч хаалга түгжээтэйөөрөө хаана байгаа нь олдохгүйбайрныхаа цонхоор харахаар С.Бэрцэцэгийн эд хогшил нь дотроо байдаг байсан.

Харин 2017 оны 1 дүгээр сарын 8-ны шөнө хэлэлгүйгээр ирэхэд С.Бэрцэцэг байрандаа унтаж байсан бөгөөд нэгэнт таарч байрандаа орсных гээд түүний хөргөгчийг барьцаа болгон авч гарсанУлаанбаатараас ирэх тоолонд олддоггүй хаалга үүд нь байнга түгжээтэй байдаг болохоор надад тааралдсан дээрээ түүний хөргөгчийг авахаас өөр арга байгаагүй ээОдоо түүний хөргөгч нь миний сайн таньдаг айлд байгаа болноБайнга худал хэлэнминий итгэлийг олон дахин алдсан тул би арга буюу тааралдсан дээрээ түүний хөргөгчийг түрээсийн төлбөр төлж дуусган намайг хохиролгүй болгох хүртэл хугацаанд барьцаалан авсан юм.

Иймд түрээслэгч С.Бэрцэцэгээс 2014 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 120,000 төгрөг, 2015 оны 1 сараас 12 сар хүртэлх төлбөр 360,000 төгрөг болон миний МөрөнУлаанбаатарын хооронд явсан тал зардал болох 32,600 төгрөгнотариатын үйлчилгээний хөлс 9900 төгрөгтогны төлбөрийн өр 31,650 төгрөгөмгөөлөгчийн зардал 100,000 төгрөгнийт 1,014,150 төгрөгийг гаргуулжминий байрыг суллуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартааМиний үйлчлүүлэгч Д.Оюунбилэг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дугаар баг гурил тэжээлийн 18 дугаар байрны 03 тоотод байрлах байраа С.Бэрцэцэгтэй орон сууц хөлслөх гэрээгээр нэг сарын 10,000 төгрөг байхаар харилцан тохирч түрээсийн гэрээ хийж түрээслүүлсэн байдагГэвч гэрээ байгуулсан цагаас С.Бэрцэцэг нь мөнгөө төлөхгүйхугацаа хожимдуулахзарим саруудад огт өгөхгүй байсаар 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Д.Оюунбилэг нь зуны амралтаараа ирж түрээсийн гэрээгээ шинэчлэн хийсэн боловч бас л төлбөрөө одоог хүртэл төлөөгүйИймд 2014 оны 9, 10, 11, 12 дугаар сарын түрээсийн төлбөр 120,000 төгрөг, 2015, 2016 оны 1 сараас 12 сар хүртэлх төлбөр 720,000 төгрөгМөрөнУлаанбаатарын хооронд явсан унааны тал зардал болох 32,600 төгрөгнотариатын үйлчилгээний хөлс 9900 төгрөгтогны төлбөрийн өр 31,650 төгрөгөмгөөлөгчийн зардал 100,000 төгрөгнийт 1.014.150 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ мөнгөн дүнгээс нотариатын үйлчилгээний зардалд төлсөн 9.900 төгрөгийг хасаж үлдэх 1.004.250 төгрөгийг хариуцагч С.Бэрцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Оюунбилэг нь хариуцагч С.Бэрцэцэгээс байрны түрээсийн төлбөр 840.000 төгрөгУлаанбаатар хотоос Мөрөн суманд ирсэн унааны зардал 32.600 төгрөгнотариатын үйлчилгээний хөлс 9.900 төгрөгцахилгаан ашигласны төлбөр 31.650 төгрөгөмгөөлөгчийн зардал 100.000 төгрөгнийт 1.014.150 төгрөг гаргуулжөөрийн өмчлөлийн байрыг суллуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эрдэнэтуяа нэхэмжлэлийн нийт шаардлагаас нотариатын үйлчилгээний хөлс 9.900 төгрөгийг хасаж нийт 1.004.250 төгрөгийг хариуцагч С.Бэрцэцэгээс гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэвУчир нь:

Хариуцагч С.Бэрцэцэг нь нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардан авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн доторэсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнэсхүл татгалзсан үндэслэлтүүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул тус хуулийн 72.3-т зааснаар хариуцагч С.Бэрцэцэгийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Д.Оюунбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагчаас 1.004.250 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 28.652 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хариуцагч С.Бэрцэцэгт 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минтуанд товлосон шүүх хуралдааны товыг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөрөдөр түүний 95501919 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч С.Бэрцэцэгээс 1.004.250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунбилэгт олгосугай.

2Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү-1723002494 дугаарт бүртгэлтэйХөвсгөл аймгийн Мөрөн сумын дугаар баг Гурил тэжээлийн 18 дугаар байр 03 тоот хаягт байрлах 28 м.кв талбай бүхий орон сууцыг С.Бэрцэцэгийн эзэмшлээс чөлөөлсүгэй.

3Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжхариуцагч С.Бэрцэцэгээс 28.652 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунбилэгт олгосугай.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчгуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгчөмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН