| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2024/0122/э |
| Дугаар | 2025/ШЦТ/03 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
Улсын яллагч Б.Ануужин,
Шүүгдэгч Ш.М,
Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М, Б.У нарт холбогдох эрүүгийн 2417000000133 дугаартай хэргийг 2024 оны 12 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Гоё амтат” зоогийн газарт туслах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн С..... сумын ........ дугаар баг, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Т- овогт Ш-ийн М /РД:................./,
Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Говьсүмбэр аймгийн С. сумын .......... дугаар баг, ................. тоотод оршин суух,
Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шитйгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан Б овогт Б-ын У /РД:................................/,
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.М, Б.У нар нь бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай центр төв дотор болон гадна хэсэгт шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Гийн нүүр орчим хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчид баруун нүдний зовхинд, баруун хацарт эрүүгээр цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
Тухайн өдөр 00-д ороод гараад ирэхэд найзтайгаа тулж зогсоод гаргахгүй байсан. Түүнээс болж маргалдсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Дотор сууж байхад найз Мг зодоод байна гэж хүн хэлсэн. Тэгээд би найзыгаа зодуулсан байна гэж бодсон. Биеэ зөв авч яваагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
3. Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эхнэр С болон найз Баттүвшин хоёртой Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай центр бааранд 01 цагийн үед орсон. Бид нар шар айраг ууж сууж байгаад би ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнөөөс гарч иртэл Шагай гэх залуу миний өөдөөс ирээд үгийн зөрүүгүй чи намайг мэдэх үү, таних уу гэсэн зүйлийг хэлээд миний баруун талын хацар хэсэгт 2 удаа гараараа цохиод авсан. Би цохиулаад эхнэр найз 2 дээрээ очоод би цохиулчихлаа гэж хэлээд найз Б-г аваад баарны үүдэнд гарсан. Найзтайгаа гараад очиход Ш гэх залуу найз нартайгаа зогсож байсан. Яагаад намайг цохиж байгаа юм бэ гэж асуутал У гэх залуу гэнэт хажуунаас орж ирээд баруун талын хацар хэсэгт 1 удаа цохисон...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, М, У нар эмчилгээний зардалд 500 000 төгрөг өгсөн. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 14-15 дугаар хуудас/
4. Иргэний нэхэмжлэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.Г нь нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 102 165 төгрөг гарсныг буруутай этгээдээс нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/
5. Гэрч Н.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 28-ны 01 цагийн үед би нөхөр Г болон найз Б нарын хамт Скай центр бааранд орсон. Шөнө 03 цагийн үед намайг явья гэж хэлтэл манай нөхөр гадуур хувцсаа өмсөөд ариун цэврийн өрөө орчихоод ирье гээд явсан. Удалгүй манай нөхөр ирээд Б-г аваад явсан. Тэгээд би араас нь гараад очтол манай нөхөр хана түшээд зогсож байсан. Тэгээд нөхөрлүүгээ хартал манай нөхрийн баруун талын шанаа нь том хавдаад амандаа цустай байсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/
6. Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Скай центрт шар айрагны баяр болсон. Тухайн өдөр эмэгтэйчүүд голдуу заал дүүрэн байсан. Намайг дотор зааланд байж байхад ажлын бармен Т гадаа хүмүүс зодолдоод байна гэхээр нь би гараад очтол гадаа У, М, Ггэх залуучууд юм яриад зогсож байсан. Тэр хүмүүс хоорондоо зодолдох гээд байхаар нь би салгачаад орсон тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
7. Гэрч З.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: М бид хоёр 10 гаран жил найзлаж байгаа юм. Манай найз даруухан элдэв муу зан байхгүй. Спортлог, хүнд их тусч элдэв муу зан байхгүй. Манай найз элдэв зүйлд орооцолдоод байдаггүй гэх мэдүүлэг. /хх-ийн 33 дугаар хуудас/
8. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: У бид хоёр найзлаад 10 гаран жил болж байгаа. Манай найз нийгмийн идэвх зүтгэл сайтай, гар бөмбөг тоголдог. Элдэв зан байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 36 дугаар хуудас/
9. Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 340 дугаар дүгнэлтэнд:
- Б.Гийн биед баруун нүдний зовхинд, баруун хацарт эрүүгээр цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар эрүүгээр цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 39-40 хуудас/
10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 69, 84 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Б.М, Б.У нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ш.М Б.У нар бүлэглэж 2024 оны 10 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ‘’Скай центр’’ төвийн дотор болон гадаа шалтаг шалтгаангүйгээр хохирогч Б.Гийн нүүр хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчид баруун нүдний зовхинд, баруун хацар эрүүгээр цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Т овогтой Ш-ийн М, Б овогтой Б-ын У нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Ш.М Б.У нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогчид эмчилгээний зардалд 500,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Хохирогч Г эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахад Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан 102,165 төгрөгийг яллагдагч нар төлж барагдуулсан гэж байгаа боловч баримтаа гаргаж өгөөгүй байна.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ш.М, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М, Б.У нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.М, Б.У нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Хохирогч Б.Г нь эмчилгээний зардалд 500 000 төгрөг шүүгдэгч нараас гаргуулж авсан одоо санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй
Харин хохирогч Б.Гийн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 102165 /нэг зуун хоёр мянга нэг зуун жаран тав/ төгрөг гарсан байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч Ш.М, Б.У нараас 102165 /нэг зуун хоёр мянга нэг зуун жаран тав/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Ш.М, Б.У нар үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, тэдгээрийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон түүнийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ш.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Ут мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт энэ хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй шүүгдэгч Ш.М, Б.У нарт 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй болно.” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.М, Б.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Ш.М, Б.У нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Ш.М, Б.У нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч Ш.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.Ут оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.М, Б.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв
Шүүгдэгч Ш.М, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ш-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-ын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ш.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.Ут оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Ш.М, Б.У нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ш.М, Б.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх зааснаар шүүгдэгч Ш.Мгаас 51083 /тавин нэгэн мянга наян гурван/ төгрөгийг, шүүгдэгч Б.Уаас 51083 /тавин нэгэн мянга наян гурван/ төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.М, Б.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ