Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

     2025          01           28                                         2025/ШЦТ/18

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Г.Гантогтох,  

Улсын яллагч                                                                        Б.Баттуяа,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн нуур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 2404000830012 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Үенч суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ганцаараа нуур дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон,

нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар,

нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЦТ/45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэгдэж байсан, ******* ******* ******* (РД:ПК7305051).

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ нуур дүүргийн 5 дугаар хороо, 0 дугаар гудамжны 5 тоотод 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч нүүрэн тус газарт гартаа барьж байсан нимгэн төмрөөр цохиж, хамрын нуруу, дээд уруулыг хамарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

   Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

- Гэрч Д.Гантулгын мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- Гэрч Д.Гантулгын дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

- Гэрч Г.Мөнхзулын мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

- Шинжээч Р.Ням-Осорын мэдүүлэг (хавтаст хэргийн 0 дугаар хуудас),

- Шинжээч М.Золжаргалын мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас),

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

- Монгол улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 12-128 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ нуур дүүргийн 5 дугаар хороо, 0 дугаар гудамжны 5 тоотод 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хохирогч нүүрэн тус газарт гартаа барьж байсан нимгэн төмрөөр цохиж, хамрын нуруу, дээд уруулыг хамарсан шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

- Хохирогч “...Тэгээд сууцгааж байхад ******* нь агсамнаад “би атман, би бүгдийг нь ална, халхад намайг мэднэ” гэх мэт үг хэлээд л орилоод байсан. Тэгээд агсамнаж байгаад намайг зуухны хажууд орон дээр сууж байхад ******* нь нимгэн төмөр аваад миний хамар луу цохичихсон. Тэгээд миний хамраас их хэмжээний цус гараад би ч ямар нэгэн зүйл хийлгүйгээр шууд гэрээс нь гарч явсан. ...Миний хамар хэсэгт ширхэг оёдол тавиулсан. Өөр ямар нэгэн зүйл гэмтэж бэртээгүй. Өөрийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулан холбогдох этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй. ...Надад сэтгэл санааны хохирол учирсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

- Гэрч Д.Гантулгын “...Тэгээд гэрт нь яваад ороход *******, Г.Давааням нар суучихсан гэрийнх нь шал цус болчихсон байдалтай байсан. ...Бид нар гэрт орсны дараа юун цус болчихсон юм бэ гээд асуухад ******* нь “ цус л гээд байсан” өөр ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- Гэрч Д.Гантулгын дахин өгсөн “...Тэгээд архи ууж байгаад ******* нь агсам тавиад байхаар нь гэрээс гараад явах гээд гэрийн хаалгаар гарахад цагдаа нар хашааны хаалгаар ороод ирсэн. ...Тэгээд маргааш өглөө нь эрүүлжүүлэх байранд байхдаа юм ярьж байгаад ******* нь тэр гэрт байсан цус нь // цус байх та хэдийг ирэхээс өмнө Улаанаа гэрт агсам тавиад надтай маргалдаад согтуурхаад байсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас),

- Гэрч Г.Мөнхзулын “...2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэртээ хүүхэдтэйгээ байж байхад манай хадам ах нь гаднаас хамраа бариад орж ирсэн. Тэгээд намайг юу болсон талаар асуухад ...яг тодорхой нэр устай хүний талаар яриагүй. Ахиц хүнсний дэлгүүрийн гадаа гэрлүүгээ харих гэж байгаад хүн зүсчих шиг боллоо гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас),

- Шинжээч Р.Ням-Осорын “...Тухайн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүснэ. Хатуу мохоо зүйлд нь ир ирмэгтэй зүйл, хатуу хүйтний нөлөө, хүчил, шүлтийн хүчний үйлчлэл зэргээс бусдыг хамааруулж ойлгох бөгөөд гараар цохих, хөлөөр өшиглөх, ямар нэгэн хатуу зүйлээр цохих үед үүснэ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 0 дугаар хуудас),

- Шинжээч М.Золжаргалын “...Дээрх хэргийн газрын үзлэгээр хураан авсан нимгэн төмөр нь мохоо зүйлд хамаарах бөгөөд хохирогч биед үүссэн гэмтэл нь тухайн зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн төмөр мэт зүйлийг ирмэгтэй хэсгээр цохиход тухайн гэмтэл нь үүсэх боломжтой. Өөрөө өөртөө гэмтэл учруулах боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас),

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 132 дугаартайТухайн үед Г.Адьяабаярын биед хамрын нуруу, дээд уруулыг хамарсан шарх гэмтэл учирсан байна. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх 2024.03.14-ний өдөр учирсан байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас),

- Монгол улсын шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 71 дугаартайНШШГ-н Налайх дүүргийн шүүх шинжилгээний шинжээч эмч Р.Ням-Осорын гаргасан 132 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. биед хамрын нуруу, дээд уруулыг хамарсан шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь ир ирмэгтэй, физик, хими, биологийн хүчин зүйлээс бусад зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг хэлнэ” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 12-128 дугаар хуудас) зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч, шүүгдэгч нар нь хохирол төлбөр дээр эвлэрэн хэлэлцсэн талаар шийдвэрт дурдуулах саналтай” гэв,

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч нь гомдол  санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төөлөх төлбөргүй гэж үзнэ.

            Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нуур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай албан бичиг “Иргэн   нь 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нуур эрүүл мэндийн төвд 144,900 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх ба үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна” /хх-ийн 11-р хуудас/ гэжээ.

              Дээрх 144,900 төгрөгийн төлбөрийг шүүгдэгч  *******оос нь гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх нь зүйтэй.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Би одоо хөдөө айлын мал маллаж байгаа. Гэм буруугай ойлгож байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Иймд торгох ял оногдуулж өгнө үү.”  гэв.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдож байх ба тус хуулийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах тухай саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон ирүүлсэн “Монгол стандарт” нэртэй архины шил 1 ширхэг, нимгэн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт утгах комиссд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 3. дугаар зүйл, 3.7 дугаар зүйл, 3.8 дугаар зүйл, 3.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* ******* ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид 800 /найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/-н төгрөгөөр торгох оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******ид мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******ид тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******оос нь эрүүл мэндийн даатгалын санд 144,900  /нэг зуун дөчин дөрвөн мянга есөн зуу/-н төгрөгийг  гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн  “Монгол стандарт” нэртэй архины шил 1 ширхэг, нимгэн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгасугай
  9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  11. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН