Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/19

 

2025          01           28                                         2025/ШЦТ/19

                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              Г.Гантогтох,  

Улсын яллагч                                                                        Б.Баттуяа,

Шүүгдэгч                                                                   ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн *******нуур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2504000000007 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Төв аймагт төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 1******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух хаягтай, урьд *******нуур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдэж байсан, (РД:).

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд тогтоосноор/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шөнийн 2******* цагийн орчимд *******нуур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* 1******* дугаар гудамжны ******* тоот өөрийн гэртээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч зүүн талын эгэмний хэсэгт хутгаар нэг удаа хатгасны улмаас  хохирогч эрүүл мэндэд зүүн талын эгмийн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний орой 2******* цагийн үед эхнэр хамт гэртээ унтаж амарч байтал гэрийн хаалга хүн нүдээд байхаар нь эхнэрийг хаалгаа онгойлгочих гэсэн. Тэгтэл танихгүй согтуу хүн ороод ирсэн. Би “юун хүн бэ” гэхэд тэр хүн хашаа даваад ороод ирлээ болдоггүй юм уу гэсэн. Манай эхнэр манай ажлын газрын хүн байна гэсэн. Тэгээд би тухайн хүн одоо гэр орон руугаа яв гэж хэлэхэд явахгүй аман дотроо үглээд байхаар нь би орноосоо босож хөл нүцгэн хөлөөрөө ёвортол босч ирээд намайг хөргөгч рүү түлхэсэн. ...Нүдэнд хутга харагдахаар нь би согтуу хүн яачих ч юм билээ гэж бодоод хутга аваад тэр залууд дэмий шүү гэж хэлээд зогссон. Тэр залуу миний хутгыг булаах гээд ноцолдох үед нь  дүрчихсэн байсан. Тэгтэл тэр залуу гэрээс гараад гүйсэн.  Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйлгүй.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1*******-14-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын *******нуур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 008 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- *******нуур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 28/154 дугаартай албан бичиг /хх-ийн 4*******-р хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шөнийн 2******* цагийн орчимд *******нуур дүүргийн 5 дугаар хорооны ******* гүн 1******* дугаар гудамжны ******* тоот өөрийн гэртээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч зүүн талын эгэмний хэсэгт хутгаар нэг удаа хатгасны улмаас  хохирогч эрүүл мэндэд зүүн талын эгмийн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн үйл баримт нь:

- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Даваасүрэнгийнд очиж зааланд тоглосон мөнгөө өгөх зорилгоор  ******* ******* 1*******-******* тоотод байх гэрт нь 2******* цаг өнгөрч байхад очсон юм. ...гэрт нь ороод үүд хэсэгт нь сууж байтал гаднаас шар цамцтай надаас өндөр хүн орж ирээд гар нь хөдлөөд зүүн мөрөн дээр хүрэх шиг болсон, тэгээд Даваасүрэн тухайн хүнд хандаж “чи яаж байгаа юм бэ, хүн хутгалчихлаа шүү дээ, наад хүн чинь зүгээр явж байгаа гэмгүй хүн” гэж хэлсэн. Тухайн айлаас гараад яаж гэртээ очсон гэдгээ мэдэхгүй байна. Гэрт ороход манай эхнэр Т. Мөнхтуяа чи хүнд хутгалуулчихсан байна шүү дээ цагдаа дуудъя гэж хэлээд Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1*******-14-р хуудас/,

- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын *******нуур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 008 дугаартай: “...1. биед зүүн талын эгмийн хэсэгт хатгагдаж зүсэгдсэн ил шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. *******.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/,

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шөнийн 2******* цагийн үед нөхөр О.Баттулгын хамт *******нуур дүүргийн ******* ******* 1*******-******* тоотод байх гэртээ унтаж байсан юм. Манай ажлын газрын хүн болох Батхаан гэх залуу хашаа давж орж ирээд гэрийн үүд нүдээд байхаар нь онгойлготол “чамд би заал авсан мөнгөө өгөх гэсэн юм” гэж хэлээд гэрт орж ирээд үүдэнд байх хар сандал дээр суутал манай нөхөр ******* нь Батхаанд хандаж “чи хар шөнөөр айлын хашаа давж орж ирлээ, хүн унтаж амарч байхад” гэж хэлэхэд Батхаан нь “уучлаарай миний буруу” гэж хэлээд сууж байтал гэнэт тэр хоёр барилцаж аваад манай нөхөр ******* гал тогооны шургуулгаас шар иштэй ногоо арилгадаг жижиг хутгыг авч тэр хоёр булаалцалдаж байх үед Батхааны мөр хэсгээс гэнэт цус гарчихаар нь нөхөртөө хандаж “чи хүн хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд Батхаан “уучлаарай миний буруу хөгшөөн” гэж хэлээд манай гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

- *******нуур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 28/154 дугаартай албан бичиг /хх-ийн 4*******-р хуудас/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах  саналтай” гэв,

Шүүгдэгч *******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Шүүгдэгч *******  нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэцэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй ба хохирогч   нь энэ хэрэгт холбогдуулан гомдол  санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төөлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтаар *******нуур дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 162,799 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээг хохирогч д  үзүүлсэн байх ба дээрх төлбөрийг шүүгдэгч ******* шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

*******.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна”  гэв.

Шүүгдэгч О.Баттулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, мөн тус хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас гаргасан ял оногдуулах тухай саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршиг, хохирол төлөгдсөн байдал, хохирогчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн, шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурван сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг *******д  мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.******* дахь хэсэгт зааснаар хохирогч нь энэ хэрэгт холбогдуулан гомдол  саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  *******  нь эрүүл мэндийн даатгалын санд 162,799 /нэг зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн ес/-н төгрөгийг  Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримт үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  *******7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ӨЛЗИЙ-ОТГОН