Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/001

 

С.Ч, Н.Г, О.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Ч.Энхтөр  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй  хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч С.Ч , Н.Г , О.Н /цахимаар/

Шүүгдэгч нарын өмгөөлөгч  *******, *******,

Шүүгдэгч нарын  өмгөөлөгч *******,  ******* нар /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Г ийн өмгөөлөгч *******ий бичсэн давж заалдах гомдлоор  С.Ч , Н.Г , О.Н   нарт холбогдох эрүүгийн 1914005830016 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-******* илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, овогт Н.Г , 1984 оны 02 дугаар сарын 08-ны Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Архангай аймгийн Цэцэрлэг суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4,

Урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.31-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол улсын иргэн, овогт С.Ч ,  1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* ******* ******* ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 5,

Урьд сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2-т   зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Мөн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан

3.Монгол улсын иргэн, овогт О.Н , ..........  тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

С.Ч , Н.Г  нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-наас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэх газарт бэлчээрт байсан П.Б ын эзэмшлийн 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж бусдад 14.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 10-наас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэх газарт бэлчээрт байсан ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 О.Н нь *******, Н.Г  нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-наас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэх газарт бэлчээрт байсан П.Б ын эзэмшлийн 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж бусдад 14.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 6 дугаар сарын 10-наас 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг Баян хөндий гэх газарт бэлчээрт байсан ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлж бусдад 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох мөнгө тоолж авч байгаа хүний дүрс бүхий гар утасны бичлэг хуурамч болохыг мэдсээр байж 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр буюу шүүхэд гаргаж өгсөн  гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Ч , Н.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар , шүүгдэгч т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт Н.Г , овогт С.Ч нарыг  бусдын малыг хулгайлсан, мөн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

Шүүгдэгч Сартуул овогт О.Н ийг нотлох баримт хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт Н.Г , овогт С.Ч нарыг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус,

Мөн Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт О.Н ийг зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г , С.Ч  нарт зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг гурван жилийн хорих хорих ялд нэмж тэдний эдлэх нийт ялыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар тус тус тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.Г , С.Ч   нарт оногдуулсан гурван жил зургаан сарын, шүүгдэгч т оногдуулсан зургаан сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч т зургаан сарын хугацаагаар оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг зургаан сарын хугацаагаар хойшлуулж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч О.Н нь шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг *******эр үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Ч ын энэ хэргийн учир цагдан хоригдсон гучин долоо хоног / 37 /-ийг шүүгдэгч Н.Г ийн энэ хэргийн учир цагдан хоригдсон найм / 08 / хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Н.Г , С.Ч  нараас нэг сая таван зуун мянган / 1.500.000 / төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч П.Б од, шүүгдэгч Н.Г , С.Ч  нараас таван сая / 5.000.000 / төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Л.Т тус тус олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  шүүгдэгч Н.Г , С.Ч  нар нь энэ хэргийн учир иргэний нэхэмжлэгч , нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.9 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар гар утас хоёр ширхгийг хураан авсаныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэргийн хамт хадгалж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Н.Г , С.Ч  нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоцикл буюу түүний үнэ таван зуун мянган / 500.000 / төгрөгийг шүүгдэгч Н.Г , С.Ч  нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч П.Б  нь мал эрж хайсны зардал хоёр сая таван зуун мянган / 2.500.000 / төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт шүүгдэгч Н.Г ийн эзэмшлийн амбаар нэг ширхэг, шүүгдэгч С.Ч ын эзэмшлийн телевизор нэг ширхэг зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож дээрх зүйлсийг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Н.Г , С.Ч  нарт тус тус хэрэгцээний дагуу буцаан олгож,   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.5-д  зааснаар шүүгдэгч Н.Г , С.Ч  нарт тус тус авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  тус тус цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2020 оны 10 дугаар сарын 23-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 348 дугаартай шийтгэх тогтоолоор Наранбат овогтой эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял мөн хуулийн 17.12-р зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ял, нийт эдлэх ялыг 3 жил 6 сараар тогтоож ял оногдуулсныг эс зөвшөөрч доорхи үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.  Н.Г ийн бусадтай бүлэглэн 2019.06.10-наас 2019.06.15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1-р багийн нутаг Баянхөндий гэх газарт бэлчээрт байсан иргэн П.Б ын эзэмшлийн 26 тооны адуу, мөн иргэн ийн эзэмшлийн 1 тооны адууг хулгайлсан гэм буруутай гэж анхан шатны шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1-т зааснаар 6 сарын хорих, мөн хуулийн 17.12-р зүйлийн 2-т зааснаар 3 жилийн хорих ял нийт 3 жил 6 сар хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Н.Г ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс үзвэл тэрээр С.Ч ыг огт таньж мэдэхгүй бөгөөд түүнийг Баянхонгор аймгийн Жаргалант сумын замыг мэдэх хүн эрж сурч байна. Н.Г ийг С.Ч  олж уулзсан болон адуугаа тууж ирэх гэсэн юм ажлын хөлс нь 1 хоногийн 100.000 төгрөг шүү гэж тохиролцсон болохыг мэдүүлсэн. Түүний энэ мэдүүлэг нь гэрч ийн "Тарган шар залуу нь эндээс адуу тууж, явах гээд би Н.Г ийг гуйгаад хамт явж байгаа юм гэж хэлсэн” хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх 242-244/, гэрч гийн “2019 оны 06 сард Чука гэх залуу Баянхонгор аймаг сайн мэдэх хүн байна уу адуу туугаад хөлсөөр авч явна... манай нөхрийг Их Тамир суманд хүрээд ирээрэй гээд залгаад явсан. Хөлс гээд 500.000 төгрөг өгсөн” /1-р хх 23-25/, гэрч : “2019 оны 6 сард Н. нь Архангай аймгийн Зах дээр хүн байна уу хэдэн адуу туулгах гэсэн юм гэж асуухаар нь би гэх залууг зааж өгсөн ...” гэх / 3-рхх 6/, гэрч Ө.Цэнджавын “2019 оны зун Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... захын зогсоол дээр таксинд зогсож байтал нэг эрэгтэй танихгүй хүн Баянхонгор аймаг руу адуугаа гүйлгэчихлээ. Архангай аймгийн Их Тамир сум руу тууж ирэх юм. Зам мэдэх хүнээр хөлсөөр туулгана гээд яваад байсан. Сүүлд ахтай таарсан чинь Баянхонгор аймаг руу адуу тууж яваад ирсэн юм ярьж байсан...” гэх /2-р хх 23-24/,гэрч ын “Архангай аймгийн зах дээр мотоциклын таксинд явдаг. 2019 оны 6 сард зах дээр нэг залуу Баянхонгор аймаг руу адуугаа гүйлгэсэн юм, адуугаа тууж ирэх гэсэн юм, зам сайн мэдэх хүн байна уу. өдрийн 100.000 төгрөгөөр хөлсөлнө гэж байсан. Би гэх залууг зааж өгсөн 2 х-3-рхх 7/ гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч *******ын “...худалдаж авсан адуугаа тууж явах гээд хүчрээгүй болохоор Жаргалант сумын урьд овоотой дөрөлжийн тэнд орхиод буцаан Архангай явсан “... Таксинд явдаг гэх ийг өдрийн 100.000 төгрөгөөр хөлслөөд Баянхонгор аймгийн Жаргалант сум руу буцаад явсан... Байдраг суманд ирсэн. ийн ахынд хоноод маргааш өглөө нь Нэргүй ахтай яриад .... Чулуун хороон дээр очиход адуу байсан “Мотоциклоор адууг туугаад явах гэсэн чинь явахгүй байхаар нь ойролцоо бор азаргатай адуу байхаар нь тэр адуунаас сартай хүрэн зүстэй морийг барьж аваад зайдан унаад би мотоциклыг унаад Архангай явсан ... гэх /1-рхх 229-231/ мэдүүлэг дээр Н.Г  анхнаасаа С.Ч ыг танихгүй бөгөөд адуу туулгая гэсэн төлбөртэй ажлыг хийж хөлс мөнгө олох гэсэн ажлыг хөдөлмөрч хүний зан төлөвөөр хандсан нь харагдаж байгаа.Шүүгдэгч Н.Г ийг "... Тэр үед С. манай адуунд унаад явах морь алгаа гээд энэ морийг барьж аваад туугаад явъя гэсэн юм. Тэгэхээр нь болж байгаа юм уу гэсэн чинь одоо өөр арга алга гэсэн юм. Тэгэхээр нь за за гээд тэр морийг барьж аваад явсан юм.

Бөөндөө байсан бор азаргатай 20 гаран адууг тууж сартай хүрэн морийг малын хашаанд оруулж байгаад барьж авсан юм. Зайдан унаад ын дээлээ багласан цагаан мяндсаар ногт хийгээд унаж явсан. намайг дагуулж адуу тууж ирэхээр явахдаа би адуугаа гүйлгэчихлээ, ноднин бас гүйлгэсэн юм гээд энэ адуу манай эхнэрийн өмчид ирсэн адуу байгаа юм гэж хэлсэн ...” /2-р хх 179-181/ гэх мэдүүлгээс үзэхэд Н.Г , *******ыг хулгай хийж байгаа гэх сэжиг таамаг төрөөгүйн дээр тийм хардлага төрөх нөхцөл ч үүсээгүй байгаа юм.

Харин 26 адууг туух морь байхгүй мотоциклоор тууж чадахгүй байсны улмаас С.Ч ын санаачилгаар бор азаргатай адуунаас сартай хүрэн морийг эзнийх нь зөвшөөрөлгүй дур мэдэн барьж унаж явсан үйлдэл нь Н.Г ийн хууль зөрчсөн үйлдэл гэмт хэрэг бөгөөд энэ хэргээ өөрөө тодорхой мэдүүлсэн байна.

Н.Г ийн “Би замдаа 1 хоноод Архангай аймгийн Хайрхан багийн нутагт явж байхад мотоциклтой залуу ирж Хонгор байдсаа зарчих гэж хоргоосон тэгсэн нөгөө залуу /С.Ч / зарахаар болж ер нь бол базаад зарчихъя гэж ярьж байгаад .... Зарахаар болсон байсан ... 3 адуугаа үлдээгээд бусад адууг нь 2 айлд хуваагаад зарж байсан. Би Чукагаас энэ ер нь чиний адуу мөн юм уу гэхэд адуугаа танихгүй хүн гэж байх уу гээд байсан. Намар гүйлгээд алдчихсан юм гэхлээр нь би итгээд зарах үед нь өөрийнхөө малыг зарж байна гэж бодсон... надад 500.000 төгрөг өгсөн. Маргааш нь манайд машинтай ирээд 2 ченж дээр үлдээсэн 3 адууг энэ хүмүүстэй яваад ир гэсэн. Азарга нь үлдсэн байсныг нэг залуу мориор солиод авчихъя гэж гуйгаад байхлаар нь би солиод өгчихсөн. Тэгээд аймагт очиход 'чи яахаараа миний хайртай адууг дур мэдэж сольдог юм гээд зодох гээд байсан 1-р хх 26-2/ гэх мэдүүлэг, гэрч ийн : "... Тарган шар залуу нь эдгээр адуунуудыг үнэ тохирвол бүгдийг нь ч хамаагүй зарна гэж хэлсэн Лхагвабат зарим адууг нь авахаар болсон би 3.350.000 төгрөгөөр нийт 7 адууг худалдаж авсан. Шар залуу нь энэ адуунаас 3 адуу авч хоцорно, нэг азарга, нэг морь, нэг гүү зэргийг зарахгүй гэж хэлж байсан... Тэгээд би нас гүйцсэн бүдүүн морь өгөөд авбал ав гэхээр нь бүдүүн морь өгч азаргыг нь авч үлдсэн /1-р хх 27-28/ гэх мэдүүлэг, гэрч Э.Галбадрахын “2 залуу адуу зарна гэж ирсэн. Надад мөнгөний хэрэг байгаа болохоор энэ 3 адууг зарж байгаа юм. Хүүхэд эмнэлэгт хэвтчихсэн гэж ярьсан. Тэр азаргыг нь яагаад сольчихож байгаа юм гээд найздаа уурлаад байх шиг байсан ... 2-р хх 71/ гэж мэдүүлгүүдээс үзэхэд хулгайлагдсан гэх 27 адууг худалдан борлуулах шийдвэрийг С. гаргаж байгаа, ямар адууг хэдэн төгрөгөөр зарах, 3 адууг үлдээх шийдвэрийг С. гаргаж, адууг зарснаас олсон бүх 10.500.000 төгрөгийн орлогыг бүгдийг нь С.Ч  авсан, мөн Н.Г  энэ чиний адуу ер нь мөн юм уу гэхэд “мөн” гэж хэлж байсан, “азаргыг мориор солилоо” гэж уурлаж байсан зэргээс үзэхэд бүлэглэж хамтрагч сэтгэл зориг нэгдэж хулгайн гэмт хэрэг үйлдэл Н.Г  хийгээгүй болох нь илт байна.

Харин адууг туух үед унааны морь байхгүй байсны улмаас *******ын санаачилга заавраар сартай хээр морийг эзнийх нь зөвшөөрөлгүй барьж унаж явсан үйлдэл нь бүлэглэн 1 тооны адуу хулгайлсан үйлдэл мөн гэж үзэж байгаа болно.

Н.Г ийн холбогдсон 2 гэмт үйлдлийн нэг болох 26 адуу хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-р зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй, түүнийг гэмт хэрэгт хамтран бүлэглэн үйлдсэн гэх субъектив тал хангалтгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-т заасныг үндэслэн П.Б ын 26 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1-р зүйлийн 3 дахь хэсэгт “... урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж заасныг анхан шатны шүүх 26 адууг бүлэглэн хулгайлсан гэж үзэж дүгнэх үндэслэл болгосон байгаа ч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэдэг ойлголт нь С.Ч ыг бусдын адууг хулгайлж байгааг бүрэн дүүрэн мэдсэн байх, энэ гэмт үйлдлийг нь Н.Г  зөвшөөрч сэтгэл санаа нэгдсэн байж гэмт үйлдэлд ял шийтгүүлэх үндэслэл болох ёстой юм. Гэтэл Н.Г  бусдад тусалж, ажил хөдөлмөр хийж хөлсөөр ажил гүйцэтгэж байна гэж л ойлгохоор явсан байгаа нь түүнийг 26 адуу нь хулгайн үйлдэлд буруугүй болохыг нотолж байгааг шүүх анхаарч үзнэ үү.

 Хохирогч ийн 1 тооны адууг хулгайлсан үйлдэлд 6 сарын хорих ял оногдуулсан гэж үзэж ойлгож байгаа ба хэргийн зүйлчлэл, оногдуулсан ялыг зөвшөөрч байгаа болно.Учруулсан хохирлоо төлөхөөр бэлдэж байгаа ба Ковид-19-н халдвараас сэргийлэх хөл хорио 2020 оны 12-р сарын 01-нд дуусахаар хохирлыг барагдуулах болно гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:         

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож,  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:Шүүгдэгч Н.Г ийн 26 тооны  адуу хулгайлсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 1 адуу хулгайлсан үйлдлийн хохирол, төлбөрыг төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7-д заасныг хэрэглэн тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Н.Г ийн 26 тооны адуу хулгайлсан гэх үйлдлийн гэм бурууг эргэлзээгүй тогтоож, ашигтайгаар хөнгөрүүлэн шийдвэрлэнэ үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай, хэргийг мөрдөн байцаалтад буцаана уу гэв.

                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Н.Г ийн өмгөөлөгч *******ий давж заалдах шатны шүүхэд гаргасан  гомдолд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад;

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй  гэж үзэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Шүүгдэгч С.Ч , Н.Г  нар нь бүлэглэн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 15-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг “Баян хөндий” гэх газраас  П.Б ын  26 тооны  адууг   бэлчээрээс нь хулгайлан тууж явах замдаа  ийн хурдан удмын, сартай хүрэн морийг  бэлчээрээс нь хулгайлан нийт 19 600 000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч О.Н нь  С.Ч , Н.Г  нарын  2 удаагийн хулгайн гэмт үйлдэлд  холбогдох мөнгө тоолж авч байгаа хүний дүрсийг гар утсандаа  бичсэн  хуурамч бичлэгийг   шүүхэд гаргаж өгсөн  гэмт хэргийн үйл баримт тус, тус тогтоогдсон байна.

Дээрх үйл баримтууд нь: 

 1 дүгээр хавтаст хэргийн 198-203 дугаар талд авагдсан “2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр...Баянхөндий гэх газарт бэлчээрт орхиод 6 сарын 18-ны өдөр  очтол...хайгаад олоогүй. 4 тооны адуу дутуу... 22 тооны адуугаа авсан. ...4 адууны 1500 000 төг, шинжилгээний хөлс 100 000 төг, адуугаа хайхад 1200 000 төгрөг...нэхэмжилнэ...” гэх хохирогч П.Б ын,

 1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар талд авагдсан “...2019 оны 6 сард хулгайд алдсан. ...Хурдны удамтай...5000 000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх хохирогч нарын хулгайд малаа алдсан талаар мэдүүлсэн мэдүүлгүүд нь:

 1 дүгээр хавтаст хэргийн 212-214 дүгээр талд авагдсан “... 2016 оны 6 дугаар сарын 14,15-ны өдөр...мотоцикл унасан хүн, нэг морь унасан хүн ... нийлээд адуу тууж яваа харагдсан....би ...нийт 7 адууг нь 3.350.000 төгрөгөөр худалдаж  авахаар болж.... би хүрэн халзан зүстэй, нас гүйцсэн бүдүүн морийг өгөөд азаргыг нь аваад үлдсэн.... нэг өдөр адууны эзэн нь ирээд манай хулгайд алдсан адуу байна гээд адуугаа аваад явсан.  Би тэр үедээ адуунуудыг нь аваад үлдсэн ба адууны мөнгө болох 3.350.000 төгрөгийг ...Лхагвабатын мөнгөтэй нийлүүлээд 9.350.000 төгрөгийг тэр тарган шар залуугийн өгсөн 5225281660 гэсэн данс руу шилжүүлсэн...” гэх  иргэний нэхэмжлэгч ийн  мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн  208-209 дүгээр талд авагдсан “...2019 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 15:00 цаг өнгөрч байхад... мотоцикл унасан нэг хүн, морь унасан нэг хүн хэдэн адуу туучихсан явж байсан... 500,000 төгрөгийг өгөөд...хүрэн морь, бүдүүн хээр гүү, хээр азарга зэргийг үлдээгээд явсан, ....9,350,000 төгрөгийг манай ээж шилжүүлсэн. .... Би 3 хээр гүү, хар гүү, улаан хээр гүү, алаг даага, халтар гүү, алаг гүү, хонгор байдас, 3 бор даага, саарал даага, шийр цагаан унага, хээр унага гээд нийт 15 тооны адууг авсан, би авахдаа нийт 6.500.000 төгрөгийг өгсөн. ...Би мөнгийг нь шилжүүлэхдээ би өөрийнхөө ээж Пүрэвбатын данснаас шилжүүлсэн юм...” талаар  адуунуудыг худалдан авсан  гэх ын иргэний нэхэмжлэгчээр мэдүүлсэн  мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 12-13 дугаар талд авагдсан “... гэдэг нь Батмөнхийн найз залуу мөн байна. ... гэдэг нь өөрийгээ  Төмөр-Очрын Батмөнх гэж танилцуулсан... залуу яг мөн байна... “ гэх   адууг худалдан авсан  ын   гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 238-240 дүгээр талд авагдсан “... Төөгөө гэдэг хүний эзэмшлийн сартай хүрэн зүстэй соёолон настай үрээ морь манай адуунд байсан..., ...2019 оны 06 дугаар сарын 16-ны өглөө адуугаа бөөгнүүлсэн чинь тэр сартай хүрэн морь алга болчихсон байсан....”  гэх  гэрч  ийн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 242-244 дүгээр талд авагдсан “...Тарган шар залуу нь эндээс адуу тууж явах гээд би Н.Г ийг гуйгаад хамт явж байгаа юм гэж хэлсэн..” .гэх  гэрч ийн  мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан “... Манай хүү Лхагвабат адуу... худалдаж авахаар болсон...  би Төрийн банкнаас 10.000.000 төгрөгийн малчны зээл авч 5225281660 дугаартай данс руу 9.400.000 төгрөгийг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн...”гэх гэрч ын  мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар талд авагдсан “... 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №112 дугаартай малын гарал үүсэл гэх хүн авсан байна. ...Сартай хүрэн зүсмийн морь дугуй дотор эс /8/ үсгэн тамгатай, зээрд халзан зүсмийн морь тамгагүй, зөв талын чих онь имтэй гэж бичүүлж авсан байна. Тухайн үед би ачиж явсан адууг нь үзэхэд зүс нь таарч байсан юм...гэх  багийн засаг дарга ажилтай  ы  гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 23-25, 2 дугаар хавтаст хэргийн 14-16 дугаар талд авагдсан “...манай нөхрөөс Чука гэх залуу Баянхонгор аймаг сайн мэдэх хүн байна уу адуу туулгаад хөлсөөр авч явна 2 хоноод 200.000 төгрөг өгнө гээд дагуулаад явсан. ...хөлс гээд 500.000 төгрөг бэлнээр өгсөн,.... Би тэр залуу руу ярьчихаад нөхрийгөө явчхаад ир гэж хэлээд хамт явуулсан...” гэх гэрч гийн мэдүүлэг,

3 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар талд авагдсан “...2019 оны 6 дугаар сард С.Ч  нь Архангай аймгийн зах дээр байхад Баянхонгор аймаг руу зам сайн мэдэх хүн байна уу хэдэн адуу туулгах гэсэн юм гээд надаас асуухаар нь би гэх залууг зааж өгсөн. гэх  гэрч , М. нарын  мэдүүлгүүд,

 2 дугаар хавтаст хэргийн 58,88 дугаар талд тус тус авагдсан “...Хулгайд алдсан эд зүйл  нийт арван дөрвөн сая зургаан зуун мянган 14.600.000 төгрөг...,...  Хурдан удмын, соёолон насны, сартай хүрэн зүстэй, ...1 тооны  адууны нэг бүрийн үнэ 5.000.000 төгрөг...” гэх Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн   дүгнэлтүүд,

2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар талд авагдсан “...Шинжилгээнд ирүүлсэн I phone  4 маркийн гар утсанд хадгалагдаж байх мөнгө тоолж буй дүрслэл бүхий... мөнгөн тэмдэгтийг дүрсийг тодруулан шинжлэхэд;

””IMG_1664.mov” гэсэн нэртэй дүрс бичлэг

дүрс бичлэгийн 00:02:07 секундээс 00:02:13 секундэд тоологдох мөнгөн дэвсгэрт нь ерөнхий хэлбэр, загвар, өнгөөрөө хорин мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба нэг ширхгээр 10 удаа тоологдож байна.

дүрс бичлэгт гартаа барьсан мөнгөн дэвсгэрт бүгд тоологдоогүй дүрс дүрслэгдэж байна.

” IMG_1665.mov” гэсэн нэртэй дүрс бичлэг

дүрс бичлэг эхлэх хугацаа буюу 00:00:00 секундэд тодорхой бус тооны мөнгөн дэвсгэртүүд тоологдсон дүрс дүрслэгдэж байна.

дүрс бичлэгийн 00:00:04 секундээс эхлэн тоологдох мөнгөн дэвсгэрт нь ерөнхий хэлбэр, загвар, өнгөөрөө арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба дүрс бичлэгт гартаа барьсан мөнгөн дэвсгэрт бүгд тоологдоогүй тул тоологдсон тоог тогтоох боломжгүй байна.

” IMG_1666.mov” гэсэн нэртэй дүрс бичлэг

дүрс бичлэг эхлэх хугацаа буюу 00:00:00 секундэд тодорхой бус тооны мөнгөн дэвсгэртүүд тоологдсон дүрс дүрслэгдэж байна.

дүрс бичлэгийн 00:00:00 секундээс 00:00:11 секундэд тоологдох мөнгөн дэвсгэрт нь ерөнхий хэлбэр, загвар, өнгөөрөө хорин мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба нэг ширхгээр 16 удаа тоологдож байна.

дүрс бичлэгийн 00:00:12 секундээс 00:00:34 секундэд тоологдох мөнгөн дэвсгэрт нь ерөнхий хэлбэр, загвар, өнгөөрөө арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба хоёр ширхгээр 19 удаа тоологдож байна” гэх  Улаанбаатар хотын  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  дүгнэлт,

3 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар талд авагдсан “... Над руу утсаар яриад клонкын тэндээс ирж авсан. .. би .Нэргүй гэдэг хүнд 5.000.000 төгрөг тоолж өгсөн. Тэр утас миний утас мөн. Нэргүй гэдэг хүнд мөнгөө өгснөө нотолж бичлэг хийж авсан. Нэргүй гэдэг хүнийг харвал танина. 20 гаран насны залуу байсан. Тэр хүнд мөнгө өгөхдөө бичиг баримт байхгүй гэхээр нь бичиг баримтыг нь үзээгүй. Утасны он, сар, өдөр өөрчлөгдсөн байсан байх...” гэх шүүгдэгч ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,

   2 дугаар хавтаст хэргийн 179-181 дүгээр талд авагдсан “...тэр үед намайг тай хамт байхдаа бол ерөөсөө Нэргүй, Батмөнх гэх хүмүүстэй уулзаагүй...,...бөөндөө байсан 20 гаран тооны адууг бүгдийг нь тууж явсан, тэгээд малын хашааны ар талын уулан дээр байсан бор азаргатай адуунаас сартай хүрэн морийг барьж аваад унаад явсан. ...Надад адуугаа зарж борлуулаад явсны хөлс шүү гээд 500.000 төгрөг л өгсөн, өөр мөнгө төгрөг өгөөгүй. .... бид 2 миний эзэмшлийн  улаан өнгийн 22-73 АРЗ дугаартай мотоциклоор явсан юм. ... манай эхнэрийн өмчид ирсэн адуу ....Жаргалант сум руу гүйлгэчихлээ гэж хэлж намайг дагуулж явсан....гэх  шүүгдэгч Н.Г ийн  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 187-190 дүгээр талд авагдсан”...2019 оны 6 дугаар сард би мотоциклоор Баянхонгор аймгийн Байдраг суманд очсон... хээр азаргатай 2-3 зүсмийн морьтой нийт 26 тооны байсан...  26 тооны адууг нь 7.800.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 3.500.000 төгрөгийг нь тэр Нэргүй, Батмөнх нарт бэлэн мөнгөөр нь өгсөн. ....тэй уулзаад хөлсөөр Байдраг явах уу адуу авчрах хэрэгтэй байна гэсэн чинь тэгье гэсэн, тэгээд маргааш нь ийн улаан өнгийн мотоциклоор бид хоёр Байдраг сум руу явсан, ...Нэргүй, Батмөнх нарын надад авчирч үзүүлсэн адуу нь байж байсан, тэгээд адууг нь туугаад тэр газрын ойролцоо байсан айлын малын хашаанд оруулсан, ...26 тооны адуугаа туугаад Архангай аймаг руу чиглэлтэй явж  байгаад...бүгдийг нь 10.000.000 төгрөгөөр зарж худалдсан, 500.000 төгрөгийг нь эд өгсөн...” гэх  шүүгдэгч  С.Ч ын яллагдагчаар   мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 4-7 дугаар  талд  авагдсан” ...  хохирогч П.Б  нь 15 тооны адуугаа зүсээр нь иргэний нэхэмжлэгч аас хүлээн авсан тэмдэглэл зэрэг бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон  талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Г , С.Ч , О.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон  хэргийн дээрх үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Н.Г , С.Ч  нарыг бүлэглэж   мал хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, шүүгдэгч ийг нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг  үйлдсэн  талаар  тус тус хууль зүйн дүгнэлт хийж 2015 оны эрүүгийн хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн  байна.

Шүүгдэгч Н.Г ийн өмгөөлөгч *******ий “Н.Г ийн холбогдсон 2 гэмт үйлдлийн нэг болох 26 адуу хулгайлсан гэх үйлдэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2-р зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй, түүнийг гэмт хэрэгт хамтран бүлэглэн үйлдсэн гэх субъектив тал хангалтгүй байх тул  мөн хуулийн 1.15-р зүйлийн 2-т заасныг үндэслэн П.Б ын 26 тооны адууг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгуулах...”-ыг хүссэн гомдлыг хүлээн авах боломжгүй  гэж үзэв.

Харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2-т заасны дагуу шүүгдэгч Н.Г ийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо болон  давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад  хохирогч Л.Т 2500 000 төгрөг, хохирогч П.Б од 750 000 төгрөг төлсөн талаарх ХААН банкны орлогын мэдүүлэг,  ийн хүсэлт зэргийг харгалзан түүнд  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.12 дугаар зүйлийн  2-т зааснаар оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялыг, хоёр жил болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ч ын өмгөөлөгч нарын  ”...гэмт хэргийг үйлдсэн Батмөнх, Нэргүй гэх хүмүүсийг шалган тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэм хэргийг хэн үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул прокурорт буцаалгах”-аар шүүх хуралдаанд гаргасан санал нь 2 дугаар хавтаст хэргийн 180 дугаар талд авагдсан  “...тэр үед намайг тай хамт байхдаа бол ерөөсөө Нэргүй, Батмөнх гэх хүмүүстэй уулзаагүй...” гэх шүүгдэгч Н.Г ийн яллагдагчаар  мэдүүлсэн мэдүүлэг,  анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан “...тухайн үед би толгойгоо ороосон юм хийчих юм болов уу гээд өөрийгээ Батмөнх гэж хэлсэн..” гэж  мэдүүлсэн шүүгдэгч С.Ч ын мэдүүлэг зэргээр,

   Мөн  3 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар талд авагдсан.. би .Нэргүй гэдэг хүнд 5.000.000 төгрөг тоолж өгсөн. Тэр утас миний утас мөн. Нэргүй гэдэг хүнд мөнгөө өгснөө нотолж бичлэг хийж авсан...” гэх шүүгдэгч ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг нь 2 дугаар хавтаст хэргийн 217 дугаар талд дүрс бичлэг авагдсан “...хорин мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба нэг ширхгээр 10 удаа...., ...арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба дүрс бичлэгт гартаа барьсан мөнгөн дэвсгэрт бүгд тоологдоогүй....,.... хорин мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба нэг ширхгээр 16 удаа ....,.... арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэрт байх ба хоёр ширхгээр 19 удаа тоологдож байна” гэх  Улаанбаатар хотын  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  дүгнэлтээр тус тус үгүйсгэгдсэн байна.

Шүүгдэгч  Н.Г , С.Ч  нарын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцов.

 

                              Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                                         зүйлийн   1.4-т тус тус  заасныг  удирдлага болгон

 

                                                                                                                 ТОГТООХ нь:

 

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  2 дахь заалтын

“...шүүгдэгч  овогт Н.Г ...-ийг  ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар ...шийтгэсүгэй” гэснийг

“ ... шүүгдэгч  овогт Н.Г ...-ийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар...шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Г эд... зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг гурван жилийн хорих хорих ялд нэмж ... нийт ялыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар ... тогтоосугай” гэснийг

, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г эд оногдуулсан ... зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр  хоёр жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж,  нийт эдлэх  ялыг  хоёр жил зургаан сарын хугацаагаар....тогтоосугай”  гэж ,

4 дэх заалтад “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ...шүүгдэгч Н.Г ... нарт   гурван жил зургаан сарын хугацаагаар  оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг

“ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар ...шүүгдэгч Н.Г эд    хоёр  жил зургаан сарын   хугацаагаар  оногдуулсан хорих ялыг ....тус тус нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулж,  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч  Н.Г  нь хохирогч Л.Т 2500 000 төгрөг, хохирогч П.Б од 750 000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч С.Ч , Н.Г эд  нарын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг тэдгээрийн   ял эдлэх хугацаанд тус,тус оруулан тооцсугай.

4.Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧ                                        Н.ЭНХМАА

                                                                                          Ч.ЭНХТӨР