| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2024/0143/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
Өвөрхангай аймгийн дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, ******* настай, эрэгтэй,*******,*******,*******, ам бүл *******, хамт амьдардаг, ,,, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ЙР870*******2771 регистрийн дугаартай, .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **** нь согтуугаар ****-ны өдөр Өвөрхангай аймгийн **** багт оршин суух *** хашаандаа мотоцикл янзалж байх үед нь очиж шалтгаангүйгээр агсам тавьж явахгүй байсан учир *** гэдэс хэсэгт нь төмрөөр 1 удаа цохисон үйлдлийн улмаас малтуур төмрөөр **** нүүр хэсэгт нь цохиж баруун хөмсөг, дээд уруулд язарсан шарх, баруун хацарт цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь согтуугаар ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** оршин суух *** хашаандаа мотоцикл янзалж байх үед нь очиж шалтгаангүйгээр агсам тавьж явахгүй байсан учир *** гэдэс хэсэгт нь төмрөөр 1 удаа цохисон үйлдлийн улмаас малтуур төмрөөр *** нүүр хэсэгт нь цохиж баруун хөмсөг, дээд уруулд язарсан шарх, баруун хацарт цус хуралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **** ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг, хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***-ны өдөр гэртээ мотоцикл засаж байхад гаднаас *** согтуу орж ирээд агсам тавьсан би юу ч хэлээгүй. Миний тэвчээр алдаад мотоциклын хажууд байсан төмрөөр *** гэдэс рүү нэг удаа цохисон. *** гэр түшүүлсэн байсан малтуураар миний хүүр хэсэгт нэг удаа цохисон. Гэрт орж ирээд агсам тавиад байхаар нь гэдэс рүү нь удаа цохисон. Би эмнэлэгт үзүүлсэн. Миний нүүрэнд 3 оёдол тавьсан. Нүд хөхөрсөн, шанаа хавдсан. Би гэртээ ганцаараа байсан. *** бид хоёроос өөр хүн байгаагүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-8-р хуудас/, шинжээч эмчийн *** дугаартай “...1. *** биед баруун хөмсөг, дээд уруулд язарсан шарх, баруун хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. З. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь нийтдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/, иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь эрүүл мэндийн даатгалаас ямар ямар эмчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад *** нь ***-ны өдөр 1 төрлийн 121.547 төгрөгийн түргэн тусламжийн эмчилгээ, үйлчилгээ авсан байна. Иймээс дээрх иргэний 121,547 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 дугаартай дансанд тушаачихвал ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-ийн 48-р хуудас/, *** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан малтуурыг эд мөрийн баримтаар хураан авч, эд мөрийн баримтаар тооцож, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 29-35-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *** нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч *** Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо барагдуулчихвал гомдол саналгүй гэж мэдэгдсэн байна.
Шүүгдэгч *** нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 121.547 төгрөгийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *** 121,547 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан 100900020080/-т олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч **** төлөх хохирол төлбөргүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн малтуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн дахь Сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН