| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.А |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
2025 01 13 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хаймгийн Б сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан Хаймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Ааас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогт Э-ын Эд холбогдох эрүүгийн 2440000000079 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хаймгийн Д суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Мт” ТӨҮГ-ын харьяа Б Уулын баяжуулах үйлдвэрийн Э хүчний цехийн Нийтийн аж ахуйн албанд гагнуурчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Хаймгийн Б сумын 3 дугаар баг Хангайн 4-400 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, Х овогт Э-ын Э. /РД:СЩ0000/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Жаргалантын байрны зүүн замд С.Г-ын эзэмшлийн “Тоёота приус” загварын 35-27 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн:
-3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
-3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Ш.А-ыгмөргөж биед нь нурууны 5-р нугалмын хугарал, зүүн 4,5,6-р хавирганы хугарал, зүүн чихний дээд хэсэгт шарх, баруун нүдэнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э “Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2440000000079 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Зөрчлийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
2.Зам тээдрийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8 дугаар хуудас/
3. Шүүгдэгч Э.Эгийн жолоочийн бүртгэл шалгасан лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/
4.Хохирогч Ш.А-ын“...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчим гэрээсээ явган гарч найз Урангоогийн гэрт очоод хоол идээд 1 ширхэг 2.5 литрийн пивыг хоёулаа хувааж уугаад гэрээс нь 18 цагийн орчим гарч гэр лүүгээ харих гээд Жаргалантын байрны зүүн талын засмал зам хажуугаар төмөр хашлага дагаад ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад гудамжныхаа харалдаа ирээд зүүн гар тал руугаа зам хөндлөн гарах гээд эргэтэл гэнэт нэг машин ирээд намайг мөргөх шиг болсон, тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Маргааш буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр цагдаа дээр ирж өргөдөл өгсөн...Би замын зүүн талын хэсэг төмөр хашлага дагаад алхаж явж байгаад гудамжныхаа харалдаа ирээд зам хөндлөн гарах гэтэл машинд мөргүүлсэн. Би Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсэн нуруу, хавирга хугарсан гэж хэлсэн...Э.Э гэдэг хүний ээж нь цуг Улаанбаатар хот руу явж эмнэлгийн төлбөрийг төлсөн...
...Намайг Улаанбаатар хот руу авч явж үзүүлж харуулаад мөн эмчилгээний төлбөр гээд 4,000,000 сая төгрөг өгсөн. Нийт зардал нь 5,100,000 мянган төгрөг болсон. Бүгдийг Э гаргасан. Явган хүний гарц ойрхон байсан. Би яг гарцгүй газраар гарч байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-13, 41 дүгээр хуудас/
5.Хаймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №24 дугаартай шинжээчийн 1.Ш.А-ынбиед нурууны 5 дугаар нугалмын хугарал, зүүн 4,5,6 дугаар хавирганы хугарал, зүүн чихний дээд хэсэгт шарх, баруун нүдэнд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт / хх-н 18-19 дүгээр хуудас/
6.2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 68-69 дүгээр хуудас/
7.Иргэний нэхэмжлэгч С.Г-ын “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм. Би 2024 онд хүнээс 6,000,000 сая төгрөгөөр авсан. Тухайн өдөр буюу 2024 оны 11 сарын 20-ны орой 17 цаг өнгөрч байхад манай танил дүү Э.Э ирээд гэрлүүгээ яваад ирье гээд машин гуйхаар нь өгөөд явуулсан. Үнэмлэхтэй эсэхийг бол асуугаагүй. Байгаа л гэж бодсон. Тэгээд ийм асуудалд орчихсон байсан. Би 2024 оны 12 сарын 16-ны өдөр жолоогоо шилжүүлсэн гэх үндэслэлээр 100,000 мянган төгрөгөөр торгуулсан. Миний машинд салхины шил хагарсан, крыло, жолооч талын хаалга дээр сэв гарсан байсан. Эг сайн таньдаг болохоор юм нэхэмжлэхгүй ээ. Өөрөө сайхан засуулаад өгнө гэсэн болох байх” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,
8.Хохирогч Ш.А-ынХаймгийн Б сумын Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 27 дугаар хуудас/,
9.Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай хүү Э нь 2006 онд Хаймгийн Д суманд төрсөн. Нэгдүгээр ангидаа Б суманд суралцаж, 9 дүгээр анги төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурчин мэргэжлээр 2 жилийн хугацаатай суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд Б сумын Уулын баяжуулах үйлдвэрийн Дулааны станцад гагнуурчингаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Манай хүү зан байдлын хувьд даруухан, гэр бүлдээ тустай, ажлын хамт олондоо нэр хүндтэй, сагсан бөмбөг тоглох дуртай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тамхи татдаггүй хүүхэд байгаа юм. Одоогоор бол эхнэр хүүхэд байхгүй. Найз охин бол байдаг байх. Дээрээ 1 ахтай, 2 дүүтэй.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 дугаар тал/
10.Шүүгдэгчийн Э.Эгийн “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 45 дугаар хуудас/,
11. “Мт” ТӨҮГ “Б” Уулын баяжуулах үйлдвэрийн “...Улсад 5 сар ажилласнаас тухайн үйлдвэрт 5 сар ажиллаж байгаа талаарх” болон цалингийн тодорхойлолт /хх-ийн 46, 47 дугаар хуудас/
12. Шүүгдэгч Э.Эгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52 дугаар тал/,
13. “Мөрдөгчийн лавлагаа”-ны “...Явган зорчигч Ш.А-ынМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн Тав: “Явган зорчигчийн үүрэг”-ийн 5.1, 5.2, 5.6, 5.12-ын а, д заалтыг тус тус зөрчсөн тухай /хх-ийн 69 дүгээр тал/,
14. Хохирогч Ш.А-ыгЗөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 53 дахь хэсэгт зааснаар 10,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Э.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн орчимд Хаймгийн Б сумын 4 дүгээр баг Жаргалантын байрны зүүн замд С.Г-ын эзэмшлийн “Тоёота приус” загварын 35-27 ХЭН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн:
-3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
-3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Ш.А-ыгмөргөж биед нь нурууны 5-р нугалмын хугарал, зүүн 4,5,6-р хавирганы хугарал, зүүн чихний дээд хэсэгт шарх, баруун нүдэнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар ямар нэгэн маргаангүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн хохирол учирсан үйлдэл байна.
Шүүгдэгч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
-3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараахь үүргийг хүлээнэ:
б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх;
г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.Эг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ш.А-ынэрүүл мэндэд нурууны 5-р нугалмын хугарал, зүүн 4,5,6-р хавирганы хугарал, зүүн чихний дээд хэсэгт шарх, баруун нүдэнд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.
Хохирогч Ш.А нь Хаймгийн Цагдаагийн газрын Б сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст “...Э нь хот руу авч явж үзүүлж, эмчилгээний төлбөр нь 1,100,000 төгрөг болж төлбөрийг бүрэн барагдуулсан, бид хоёр тохиролцож, 4,000,000 төгрөгөөр тохирч хохирол барагдуулсан. Миний бие нь одоо гомдол саналгүй тул хэргийг хааж өгнө үү” гэх хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нотариатчаар гэрчлүүлэн гаргасан байна. /хх-ийн 27 дугаар хуудас/
Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогчоор “...Намайг Улаанбаатар хот руу авч явж үзүүлж харуулаад мөн эмчилгээний төлбөр гээд 4,000,000 төгрөг өгсөн. Нийт зардал нь 5,100,000 төгрөг болсон. Бүгдийг Э гаргасан. ...Явган хүний гарц ойрхон байсан, би яг гарцгүй газраар гарч байсан. ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 41 дүгээр тал/
Иймд шүүгдэгч Э.Эг хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж шүүх үзэн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэсэн болно.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүй болон хохирогчийн согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн, шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршиг, хохирогчид хохирол төлсөнөөр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оршин суух газраас явахыг хориглох үүрэг хүлээлгэж оногдуулах,...” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Н: “Миний үйлчлүүлэгч нь 2024 оны 7 дугаар сард 18 нас хүрсэн, ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлээд явж буй залуу хүн. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан хохирогчид учирсан хохирол төлсөн, хохирогчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг тухай бүрт үзүүлж, эмчлүүлж байсан, 1.4-т заасан хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан даруйд хохирогчийг эмнэлэг рүү авч явж байсан болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:”
1.1.энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ... эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;...” гэж заасан байна.
Шүүгдэгч Э.Эгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлан тогтоосон нь дээрх эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалтад нийцэж байна.
Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэдэг нь гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүй байх ойлголт.
Гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтөний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субъектив шинжүүдийн нэгдэл.
Тодруулбал, гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог гэж тайлбарлажээ.
Шүүгдэгч Э.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.
Хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд авсан биеийн байцаалтаар шүүгдэгч Э.Э нь 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 18 насанд хүрсэн буюу 18 нас 5 сартай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Б Уулын баяжуулах үйлдвэрт гагнуурчингаар 5 сар ажиллаж байгаа, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Хохирогч Ш.А нь тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь түүний зөрчлийн хэрэг бүртгэлтэд хохирогчоор өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 17 цагийн орчим гэрээсээ явган гарч найз Урангоогийн гэрт очоод хоол идээд 1 ширхэг 2.5 литрийн пивыг хоёулаа хувааж уугаад гэрээс нь 18 цагийн орчим гарч...” гэх мэдүүлгээр тогтоогддог.
Мөрдөгчийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай магадлагааны 2.4-т “Явган зорчигч Ш.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Тав. “Явган зорчигчийн үүрэг”-ийн:
5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна;
5.2. Харанхуй үед гэрэлтүүлэггүй замд болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд зорчих хэсгийн зах буюу хөвөөгөөр явах тохиолдолд явган зорчигч нь жолоочид харагдах нөхцөлөө сайжруулах үүднээс аль болох тод гэгээлэг өнгийн, боломжтой бол гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас хэрэглэл, эд зүйлстэй явбал зохино. Мотоцикл, мопед, унадаг дугуй түрж яваа хүн тээврийн хэрэгслийнхээ гэрэлтүүлэх mnj oХэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна;
...5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно:
а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;
д/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх.” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэжээ. /хх-ийн 68-69 дүгээр хуудас/
Дээрх хохирогчийн мэдүүлэг болон мөрдөгчийн магадлагаа, шийтгэлийн хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудаар хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн шинж буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршиг буюу бусдад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хааж өгнө үү гэж хүсэлт гаргасан болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг түүний хувийн байдалд хамааруулан үзэж түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхгүйгээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэн авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Э-ын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Х овогт Э-ын Эг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3.Шүүгдэгч Э.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хаймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Эд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ