| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/25 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/25
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Индра,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******артүвшин,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил,
шүүгдэгч *******,
шүүгдэгч *******,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Э.Г, К.А нарт холбогдох эрүүгийн 2....2 дугаартай, 316/2025/.../Э индекстэй хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 19... оны 04 дүгээр сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн ... сум ... төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* бүл 1. Сэлэнгэ аймгийн .... тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 5400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, .. ургийн овогт Д.Б. Регистрийн дугаар: РД: ..
2.Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ******* бүл 6, эхнэр, 4 хүүхдийн х*******т Сэлэнгэ аймгийн .... тоотод оршин суух хаягтай,
-Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг жур*******лан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, .. ургийн овогт Э.Г., Регистрийн дугаар: РД: ..,
3.Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн .. төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* бүл 3, эхнэр, хүүхдийн х*******т Сэлэнгэ аймаг .... тоотод оршин суух хаягтай,
-Урьд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, ... ургийн овогт К.А. Регистрийн дугаар: /.../
Хэргийн товч утга:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Б. нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* тосгоны нутаг дэвсгэр "******* *******" гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 46,95 мкв талбайтай, 142,32 мкуб хэмжээгээр газрын хэвлийг эвдэж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсаны улмаас байгаль орчинд 117.789 төгрөгийн хохирол, 409.543 төгрөгийн нөхөн сэргээлтийн ажлын зардал бүхий хор уршиг учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдов.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б.: “...Би 2022 онд ашигт малтмалын хэрэгт холбогдож байсан. Тэрнээс хойш хууль бусаар хийж болохгүй гэдгийг мэдээд хоршоо байгуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г.: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч К.А.: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э. 2024 оны 05 дугаар сарын 09-ний мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн ******* сум 3-р бг ******* тосгоны захирагчаар 2017 онд томилогдон ажиллаж байгаад 2022 оны багийн иргэдийн нийтийн хурлаар дахин сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Би дээрх асуудалд болох хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэг шалгагдаж байгааг мэдээгүй байсан өнөөдөр л мэдэж байна. ******* сумын Засаг даргаас н*******айг томилсон байх тул миний хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Тиймээ дээрх газар нь манай ******* сумын 3-р баг ******* тосгоны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр зүүн зүгт дээрх 35 *******ны "******* *******"гэх газар нь х*******аардаг. Би дээрх иргэн Д.Б ******* тосгоны иргэн гэдгээр нь бол мэднэ өөрөөр бол сайн танихгүй ямар нэгэн х*******ааралгүй. Д.Б нь ******* тосгонд төрж өссөн одоо гэр бүлийн х*******таар ******* тосгонд *******ьдарч байгаа иргэн. Манай ******* тосгоны 35 *******ны "******* *******" гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй дээр үеэсээ оросууд болон хятад иргэд үйл ажиллагаа явуулж байсан юм байнлээ. Мөн 35 *******ны "******* *******" гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага байхгүй. Тухайн газарт иргэд хууль бусаар техник хэрэгсэл ашиглан үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг тасрахгүй байгаа. Манай ******* сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2024 онд яг өнөөдрийн байдлаар нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. Үгүй ээ хяналтын пост байхгүй, хаврын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх түр хяналтын пост мод бэлтгэлийн аж ахуйн нэгжээс гарч байгаад больсон. ******* тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалын дагалдах баялагаа дагаад иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг тасрахгүй байгаа. Мөн 35 *******ны "******* *******" болон бусад хууль бусаар ашигт малтмал алт олборлож болзошгүй газруудад Сэлэнгэ аймгийн байгаль орчны газар болон манай сумын байгаль орчны алба хаагчид, цагдаагийн байгууллагийн х*******таар хяналт шалгалтыг ******* тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байгаа. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгуулагуудтай х*******тран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр ******* сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. Мөн би өөрийн биеэр шүүх хуралд оролцох болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч С.Г 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад 2......2 дугаартай эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. .... улсын дугаартай, №... арлын дугаартай Хюндай Робэкс 3000 ... гэх экскаватор нь миний эзэмшлийнх бөгөөд би 2023 оны 06 дугаар сарын үед Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгонд байдаг Б. гэх айлын хашаанд үлдээгээд явсан. Тэр өдрөөс хойш би тээврийн зардалгүй болчихоод татаж авч *******жаагүй байсан юм. Тэгээд миний экскаватороор хүн хууль бусаар ашигт малтмал олборлосон асуудлаар шалгагдаад байгаа талаар хүнээс сонссон. Би Б.зүс танина. Харин А., Га. гэж танихгүй. Би 2023 оны 4 дүгээр сард тухайн экскаваторыг таньдаг хүнээсээ барьцаанд байсан үед нь чөлөөлөөд 30.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн экскаватор нь эвдрэлтэй байсан тул 7-8 орчим сая төгрөгөөр засаж янзалсан. Албан ёсны бичиг баримт, бүртгэлтэй. Миний экскаватор 30 орчим сая төгрөгийн ханштай байгаа байх. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцохгүй. Хэрэг шүүхээр шийдэгдсэний дараа экскаватороо буцааж авна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/,
Гэрч Ш.Б. 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаан шатанд өгсөн: “...Надад уул уурхайн техник экскаватор бол байх нь байгаа тэгэхдээ миний эзэмшлийн экскаватор бол байхгүй. Манай Гэрэл гээд найзын Hyundai 3000LC-7 маркийн шар өнгийн экскаватор бол манай хашаанд нилээд удаан хугацаанд байсан тэрийг би хариуцсан хардаг байсан бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б. нь надтай харилцан тохиролцож түрээсээр авч явсан. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай хуурай дүү Б. нь манай гэрт ирсэн тэгээд та хашаандаа байгаа Hyundai 3000ай маркийн экскаватораа ойрд хэрэглэх юмуу гэхлээр нь үгүй ээ ахын ны биш ш манай найзын яасан гэхэд харин дүүд нь экскаватор хэрэг болоод байга*******аа би ******* тосгоны ******* ******* гэх газарт ашигт малтмал /алт/ олборлох гэж байга*******аа би экскаватораа дүүдээ түрээслүүлээч гэхлээр нь чи хэдээр түрээслэх юм гэсэн Б. ахаа одоо бол бэлэн мөнгө алга байна тэгэхдээ ажилд гараад удахгүй хэдэн төуурь эхлээд өгчихнөө гэж хэлсэн тухайн үед за яахав чи яг ярьсандаа байна шүү аваад явж болно түрээсээ яваандаа яг таг тохирно шүү гэж хэлсэн. Тухайн үед би хэзээ авч явах юм гэхэд би өөрийнхөө экскаваторд жоохон засвар хийгээдхэе таных асахад бэлэн үү гэхлээр нь тиймээ асуудалгүй бэлэн гэж хэлсэн тэгээд 3-4 хоногоос ирж авна шүү ахаа гээд явсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өглөө манайд нэг залуутай ирсэн өөрөө ганцаараа орж ирээд ахаа аваад явлаа шүү гэхлээр нь за тэгээ ярьсан хэлсэндээ байгаарай дүү гэж хэлээд хашаанд байсан Hyundai 3000LC-7 маркийн экскаваторыг оройны 23 цагийн орчимд байх өөрөө ирээд түлшээ хийгээд хашаанаас аваад явсан тэгээд л 2 хоногийн дараа буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Б. манай гэрт ирээд ахаа баларсан гэсэн учир явдлыг нь тодруулсан чинь 35 *******анд байрлах ******* ******* гэх газарт алт олборлох гэж байгаад цагдаад баригдсан гэж л надад хэлсэн би ч уурлаад чи ямар балай юманд хүн хутгачихваа хурдан наад асуудлаа шийдээд экскаватор өгөөрэй гэж хэлсэн. Надад удахгүй асуудлаа шийдээд таны экскаваторыг авч өгнө гэж хэлсэн би ч Б. миний экскаватор биш гэдгийг мэдсээр байж одоо эзэмшигч нь мэдээд бөөн асуудал үүснэ шүү хурдан наад асуудлаа шийдээд хариу өгөөрэй гэж хэлсэн Батсуурьд. Д.Б. түрээсээр хэрэглүүлсэн Hyundai 3000LC-7 маркийн экскаватор миний эзэмшлийн биш манай найз Г. ******* тосгонд хүнд түрээслүүлэх гэж авчирж ирээд бараг 1 жил гаран болж байна буцаагаад Улаанбаатар хотруу авч явж чадахгүй мөнгөний асуудалтай байгаа болохоор манай гэрийн хашаанд надад хариуцуулан үлдээсэн. Мөн бичиг баримтыг нь надад бол үлдээгээгүй өөрт нь байгаа байхаа сайн мэдэхгүй байна. Би Д.Б. тэгэж экскаваторыг түрээслэх гэрээ хийгээгүй. Хоорондоо харилцан тохиролцоод *******ан гэрээ хийгээд бие биендээ итгээд л өгч явуулсан. Батсуурьд түрээсээр хэрэглүүлсэн Hyundai 3000LC-7 маркийн экскаватор нь миний эзэмшлийн биш манай найз Г. гэх хүнийх тул хурдан хүний экскавторыг буцаагаад өгмөөр байна Батсуурыг асуудлаа шийдэхээр нь өөр надад нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82-83-р хуудас/,
Гэрч М.О 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр аймаг ******* сумын засаг дарга болон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын даргийн шалгалтын удирд*******ж төлөвлөгөөний дагуу ******* сумын байгаль орчны улсын байцаагч Д.А, ******* сумын экологийн асуудал хариуцсан морды цагдаагийн ахлах дэслэгч Б.Б, байгаль х*******гаалагч М.Л нарын х*******таар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ******* тосгоны 35 *******аны "******* *******" гэх газарлуу хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэн ажилласан. Тухайн өдрийн 16 цагийн орчимд "******* *******руу" очиход иргэд 2 ширхэг уул уурхайн техник Hyundai 3000 маркийн шар өнгийн экскаваторуудаар алт олборлох зорилгоор хууль бусаар газар ухаж байсан гэмт хэргийн үйлдэлтэй таарч тухайн хууль бусаар ашигт малтмал алт олборлох зорилгоор газар ухаж байсныг таслан зогсоосон. Тухайн хууль бусаар алт олборлох зорилгоор байсан иргэд нь манай ******* тосгоны иргэд болох 3 иргэн байсан А, Б, Г гэх нэртэй хүмүүс байсан мөн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл дээр 4 ширхэг тус бүрдээ 1 тонн буюу 1000литр орох багта*******жтай 3 ширхэг цагаан болон 1 ширхэг цэнхэр сав байсан н*******айг харахад 3 ширхэг нь дүүрэн дизель түлштэй харин 1 ширхэг сав нь хоосон байсан. Мөн төмөр 200 литрын багта*******жтай боошиг байсан тэр бас дүүрэн байсан бас гагнуурын апарат жижиг хэмжээтэй байсан. Тэгээд тухайн үед алт олборлох гээд ухаж байсан 2 ширхэг Hyundai 3000 маркийн экскаваторуудын ухаж байсан газрыг харахд 6-7 метр орчим урт өргөнтэй гүний хэмжээ нь 2-3 метр орчим гүнтэй нүх байсан экологийн мөрдөгч Б хэргийн газрын үзлэг хэмжилт хийж цэг авч байсан. Өөр тухайн иргэдээс өөрөөр бол иргэд техник хэрэгсэл ашиглан алт олборлох үйл ажиллагаа байгаагүй ойр орчимд Тухайн өдөр ******* *******анд хяналт шалгалтаар очиход 2 ширхэг Hyundai 3000 маркийн шар өнгийн экскаваторуудыг ашиглан газар ухаж алт олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж байсан экскавторуудыг А, Г гээд 2 залуу жолоодчихсон сууж байсан мөн Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл дизель түлш ачсан байдалтай байсан хажууд нь Б гээд залуу зогсож байсан. Тухайн үед 2 ширхэг экскаваторыг ажиллуулан ухсан нүх нь эрүүл урьд өмнө ухагдаагүй газрыг ухаж байсан. Мөн бид тухайн газарт очихдоо бичлэг хийж очсон манай байгаль орчны улсын байцаагч А болон цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг үйлдэж байсан бичлэгийг хийсэн. Тухайн өдөр бол алт угаах төхөөрөмж Гитаран бууг бол ашиглаж угаалга хийж байгаагүй тэгэхдээ хажууд нь 2 ширхэг Гитаран буу байсан би энэ та нарынх ашиглах гэж байсан төхөөрөмж мөн үү гэж асуухад Б, А, Г нар нь биш энд бид нарыг ирэхэд байсан гэж хариулж байсан. Мэдээж алт олборлох гэж очсон байж алт угаах төхөөрөмж Гитаран буугүй очно гэж юу байхав дээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87-р хуудас/,
Гэрч Т.Г 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байсан манай Сэлэнгэ аймаг ******* сумын засаг дарга болон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын даргийн шалгалтын удирд*******ж төлөвлөгөөний дагуу ******* сумын байгаль орчны улсын байцаагч Д.А, ******* сумын экологийн асуудал хариуцсан мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Б, байгаль х*******гаалагч М.Л, ******* тосгоны байгаль орчны мэргэжилтэн М.О нарын х*******таар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ******* тосгоны 35 *******аны "******* *******" гэх газарлуу хяналт шалгалтаар явж ажилласан. ******* ******* гэх газарт 15 цаг өнгөрч байхад очсон шар өнгийн 2 ширхэг экскаватор нь алт олборлох зорилгоор газар ухаж байсан Hyundai 3000 маркийн экскаваторыг ашиглан ухаж байсан. Тухайн үед 2 ширхэг Hyundai 3000 маркийн экскаваторыг жолоодож газар ухаж байсан хүмүүс бол манай ******* тосгоны иргэд болох А, Г нар байсан харин хажууд нь Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл байсан ачаан дээрээ 4 ширхэг тус бүрдээ 1 тонн буюу 1000 литр ордог хэмжээтэй савнууд дотор 3 цагаан саванд нь түлш дүүрэн, харин 1 ширхэг цэнхэр сав нь ххосон харагдаж байсан мөн 200 литрын төмөр боошиг байсан тэр бас дүүрэн түлштэй байх шиг байсан. Мөн А, Г нарын Hyundai 3000 маркийн экскаватораар ухаж байсан газар нь урт өргөн нь 5-7 метр гаран хэмжээтэй гүний хэмжээ 2-3 метр байсан шинэ эрүүл газар байсан бас эргэн тойрон модтой газар байсан тэгэхдээ мод унагасан харагдахгүй байсан. Тухайн газарт экологийн мөрдөгч Б.Б хэргийн газрын үзлэг хийж баримтжуулан авсан. Мөн тухайн ухагдсан газрын ойр орчмоор цаашаагаа явж үзэхэд өөр ямар нэгэн байдлаар шинээр экскавтараар ухсан газар харагдаагүй байхгүй байсан ******* *******анд Hyundai 3000 маркийн экскаваторыг жолоодож газар ухаж байсан иргэд бол А, Г нар байсан. Харин Батсуурь Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн хажууд нь зогсож байсан. Манай байгаль орчны улсын байцаагч А өөрөө бичлэг хийж баримтжуулан авсан газар ухаж байсан экскаваторуудын. Тухайн өдөр бол алт угаах төхөөрөмж Гитаран буу ашиглан угаалга үйлдэж байгаагүй. Нөгөө 2 ширхэг Hyundai 3000 маркийн шар өнгийн 2 ширхэг экскаватор нарыг ашиглан газар ухаж байсан. Мөн экскаваторуудаар ухаж байсан газарт бол шинээр унасан мод харагдаагүй тэгэхдээ ойр орчмын газарууд бүгд нарс, хус, жодоо мод ихтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-92-р хуудас/,
Гэрч М.Л 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн байгаль х*******гаалагчийн ажлыг 2003 оноос хойш хийж байгаа. Харин ******* тосгоны байгаль х*******гаалагчийн албан тушаал дээр 2017 оноос хойш ажиллаж байгаа. Тиймээ би алба хаагчдын х*******таар тухайн өдөр буюу 2024 оны 04 сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг ******* сумын засаг дарга болон аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын даргийн шалгалтын удирд*******ж төлөвлөгөөний дагуу ******* сумын байгаль орчны улсын байцаагч Д.А, байгаль х*******гаалагч Т.Г, ******* сумын экологийн асуудал хариуцсан мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Б, ******* тосгоны байгаль орчны мэргэжилтэн М.О нарын х*******таар хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх түүнийг таслан зогсоох, илрүүлэх чиглэлээр ******* тосгоны 35 *******аны "******* *******" гэх газарлуу хяналт шалгалтаар явж ажилласан. Мөн ******* тосгоны 35 *******анд байдаг * ******* ******* гэх газарт 16 цаг болж байхад очсон тухайн үед 2 ширхэг шар өнгийн Hyundai 3000 маркийн экскаваторууд хууль бусаар ашигт малтмал алт олборлох зорилгоор газар ухаж байсан гэмт хэргийг илрүүлсэн тухайн 2 ширхэг экскаваторыг ******* тосгоны болох А, Б, Г гээд залуучууд ажиллуулан газар ухаж байсан. Мөн хажууханд нь Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн ачаан дээр 1 тонны хэмжээтэй 4 ширхэг сав байсан 3 ширхэг саванд дүүрэн түлштэй харин 1 сав нь хоосон байсан экскаваторуудад хийсэн гэж байсан бас 1 ширхэг 200 литрын төмөр боошиг байсан түлштэй байсан дүүрэн шахуу л харагдаж байсан. Бас тухайн газраас 15 орчим метрын зайд 2 ширхэг алт угаах тоног төхөөрөмж Гитаран буу байсан. Тэгээд тухайн газарт экскаватораар хууль бусаар газар ухсан талбай ухсан нүхэнд мөрдөгч Б хэргийн газрын үзлэг хийсэн миний харсанаар эрүүл газарыг ухсан харагдаж байсан. Миний харсанаар бол дээрх 2 ширхэг ******* *******анд хуулт бусаар үйл ажиллагаа явуулж алт олборлох зорилгоор газар ухаж байсан Hyundai 3000 маркийн экскаваторыг жолоодож байсан операторууд бол А, Г нар байсан. Харин Б хажууд нь байсан дизель түлш ачсан Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн хажууд зогсож байсан. Дээрх 3 иргэн болох Б, А, Г нар нь алт угаах тоног төхөөрөмж бол ашиглаагүй байсан зөвхөн нөгөө 2 ширхэг Hyundai 3000 маркийн экскаватораар газар ухаж байсан. Тэгэхдээ хэрвээ хяналт шалгалтаар байгаль орчин болон цагдаагийн алба хаагчид очоогүй байсан бол ухаж байсан газрынхаа шороог угаах байсан яг хажууд нь 2 ширхэг алт угаах тоног төхөөрөмж Гитаран буу бэлэн байж байсан мөн ус татах насос помп, усны шланк, гагнуурын апарат гээд алт олборлоход хэрэгтэй бүх эд зүйл бэлэн байж байсан. Бас 2 ширхэг экскаваторуудаар ухаж байсан газарт тэгэж шинээр унагасан мод харагдаагүй тэгэхдээ ойр орчмын газарууд бүгд жодоо мод, нарс мод, хус мод ихтэй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96-р хуудас/,
Гэрч Т.Г 224 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *******-Дархан-Уул аймаг чиглэлд жижиг тэргээр тэндэрт явдаг бөгөөд хүн тээвэрлэдэг юм. Би Б нэг нутгийн залуу гэдгээр нь танина. Ямар нэгэн холбоо х*******аарал байхгүй. Тийм ээ би өдрийг нь санахгүй байна, ер нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр мөн байх. Батсайхан нь тэр өдөр ээжтэйгээ х*******т Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлнэ гээд миний машинаар Дархан руу явж байсан. Тэгээд Дарханд очоод тэр 2 буусан. Түүнээс хойш бараг 7 хоногийн дараа байх Батсайхан нь надруу залгаад хотоос гараад явж байна, Дарханаас ******* руу буцмаар байна, ээжийгээ эмнэлэгт үзүүлсэн чинь найдваргүй гээд буцаагаад явууллаа, чи хүлээж байгаач, өөр хүн битгий аваарай гээд удалгүй хүрээд ирсэн. Тэгээд надтай х*******т буцаад ******* руу ирсэн. Тэр үед Б болон түүний ээж, тэгээд бид 3 л машинд х*******т яваад *******ад ирсэн. Түүнээс хойш 10 гаран хоногийн дараа ээж нь нас барсан гэж сонсогдож байсан. Б мөнгөө бэлнээр төлөөд явсан. Дарханаас ******* руу буцах үедээ ээжийгээ эмнэлэгт үзүүлсэн найдваргүй байна гээд гэрт нь гаргасан гээд дуу муутай явсан. Тэгээд өөр хүнтэй цуг явахгүй, ээжтэйгээ 2-лаа л сууж явна гэсэн болохоор би сайн санаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60-р хуудас/,
Гэрч Л.О 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...******* тосгоны иргэн Д.Б нь тухайн өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ажил дээр ирж надтай уулзсан бөгөөд хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаараа хэлээд нэг өмгөөлөгчийн хүсэлт үзүүлээд тухайн тодорхойлолтыг авсан юм. Би тухайн тодорхойлолтыг талийгаач Р.О өвчний түүхийг үндэслэж өгсөн байгаа. Эмнэлэгийн байгууллага үйлчилгээ авсан иргэдийнхээ өвчний түүхийг цахим мэдээллийн санд тухай бүр шивж оруулдаг бөгөөд би тухайн сангаасаа хэвлэж гаргаж өгөөд тодорхойлолттойгоо хавсаргаад өвч байсан..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 82-83-р хуудас/,
Гэрч Ш.Б 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаан шатанд өгсөн: “...Би ээжийгээ аваад 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хот руу таксигаар явсан нь үнэн, хэд хоногийн дараа буцаж ирсэн минь ч үнэн. Талийгаач ээж минь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр энд эмнэлэгт хэвтсэн байгаа нь ямар зөрүү байгаа юм бэ. Би тухайн үед уймраад хотод хэд хоносноо ч мэдэхгүй байна. Би өмнөх мэдүүлэгт ч хотод хэд хоносноо санахгүй байна л гэж хэлсэн. Талийгаач ээж маань *******ын эмнэлэгт хэвтээд 04 дүгээр сарын 24- ний өдөр эмнэлгээс гарч гэртээ очоод барагцаагаар 7 хоног орчим болоод дахин хотруу авч явсан. Учир нь химийн эмчилгээ хийлгэх боломжтой эсэхийг тодорхойлуулахаар Хавдар судлалын эмнэлэг рүү авч явсан. Тэгээд уг эмнэлгийн эмч нар уурлаад ийм хүн хүнийг дахин дахин битгий нааш цааш зөөгөөд бай, химийн эмчилгээ хийх боломжгүй тул буцаж явахдаа эмчтэй яваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******ын эмнэлэг рүү ярьж байгаад М гэдэг эмчийг хот руу дуудуулж 22-ын товчоон дээрч тосч өөрийнхөө Кроун маркын машинд талийгаач ээжийгээ тэр эмчтэй х*******т суулгаад өөрөө жолоогоо бариад *******ад ирсэн. Тухайн өдөр нь 2024 оны 05 дугаар сарын 09, 10 /нарийн санахгүй байна/ хавьцаа байсан. Энэ хэрэгт миний оролцоо огт байхгүй, шалгалтаар очсон хүмүүс н*******айг тэнд байсан үгүйг мэдэх байх, надад өөр гэрч байхгүй. Надад үнэхээр хэцүү байна, байн байн дуудагдаж бурхан болсон ээжийнхээ ясыг өндөлзүүлээд нас барсан хоногийг нь тоолох нь л халгүй байна. Мөн ******* тосгоны Эрүүл мэндийн төвийн ажилчид нас барсан ээжийн минь эмчилгээтэй холбоотой баримтыг хүссэн хүнд нь гаргаж өгч байгаа асуудалд их эмзэглэж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 104-р хуудас/,
Гэрч М.Л 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Тухайн газрат биднийг очих үед 3 хүн байсан. Б, А Г, бүтэн нэрийг нь санахгүй байна/ нар байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Биднийг очих үед тухайн 2 эксваватор 2-лаа ажиллаад байсан бөгөөд бид очих з*******даа бичлэг хийсэн. Харин Б нь тухайн өөрийнхөө бор ногоон өнгийн Зил 131 автомашиныхаа хажууд зогсож байсан. Би Ш.Б гэх хүнийг танина. Ямар нэг холбоо х*******аарал байхгүй. Тухайн газарт Б гэх хүн байгаагүй. Мөн ууланд ч таараагүй. Б гэх хүн нь тухайн 2 экскаватоороо минийх юм байгаа юм гэж хэлээд байсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Би нийт 21 жил байгаль х*******гаалагчаар ажиллаж байгаа бөгөөд ******* тосгоныг хариуцаж ажиллаад 7 жил болж байна. Би А, Г нарыг сайн мэдэхгүй байна. Харин Б техникийг 2022 онд ууланд байхад нь цагдаа нартай х*******т татаж буулгаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 106-р хуудас/,
Гэрч Ж.М 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ би талийгаач Р.О биед хяналт тавьж байсан өөрийнхөө ээлжтэй өдөр болгон үзэж байсан гэхэд болно 2024 оны 04 дүгээр сарын 15-нд үзүүлсэн манай эмнэлэгт үзүүлсэн тэгээд 04 дүгээр сарын 17-ны өдөр манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн өөрөө хэвтэх болсон шалтгаан нь хоол шингэхгүй байна бас цоож хорсож хоолой өвдөөд байна гэх шалтгаанаар хэвтэн эмчлүүлж зовиуртай байсан тул хэвтэн эмчлүүлж эхэлсэн. Тэгээд 04 дүгээр сарын 24-ний өдөр гарсан тэгээд манай эмнэлэгийн зүгээс Р.О Улаанбаатар хотруу хавдар судлалруу явж шинжилгээ өгч үзүүл гэж хэлсэн тэр дороо бол яваагүй миний мэдэж байгаагаар гэртээ эмчилгээ хийлгэж байгаад 05 дугаар сарын 02,03-ны өдрийг хүртэл *******ад байж байгаад 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотруу хавдар судлалын эмнэлэгэрүү явсан тэгээд 05 дугаар сарын 07-ны өдөр талийгаач Р.О нь хавдартай гэсэн эмнэлэгийн дүгнэлт гарсан байсан. Мөн би талийгаач Р.О бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад болон гэртээ хэвтэж байхад нь би өөрийнхөө ээлжтэй өдрүүдэд бол өвчин н*******даах тариа морфин гэх мэтчилэн эмчилгээг хийж байсан. Манай эмнэлэгийн зүгээс талийгаач Р.О биеийн байдал муу хүнд байсан тул ******* тосгоны эрүүл мэндийн төвийн удирдлагаас н*******айг гэр бүлийн гишүүдтэй цугтаа яваад ******* тосгонд авчирахаар явчихаад ир гэснээр би 05 дугаар сарын 09-ний өдөр өглөөний 05 цагт ******* тосгоны иргэн Батзоригтоо явсан Улаанбаатар хотруу очоод талийгаачийн төрсөн хүү болох Ш.Б гэх залуугийн машинд шилжин сууж талийгаас Р.О х*******таар бид 3 ******* тосгонд оройны 18 цагийн орчимд ирсэн би з*******даа талийгаач Р.О 2 удаа эмчилгээ хийж мөн даралт, пульсийг тогтмол үзэж байсан. Мөн н*******айг хотруу хүргэж өгсөн Б гэх залуу араас машинтайгаа дагаад буцаж *******руу цугтаа ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 153-154-р хуудас/
"Нуман-Алтай" ХХК-ий 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №1/29 дугаартай "... Тухайн талбайн байгаль орчинд 117.789 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн эвдэгдсэн талбайд хийх нөхөн сэргээлтийн ажлын зардал 409.543 төгрөг болж байна. Тухайн уурхайлалтад өртсөн газарт 46.95 мкв талбай эвдэгдэж, 142.32 мкуб хэмжээтэйгээр газрын хэвлийг эвдсэн, уулын цуллагийг хөндөсөн байна. Урьд өмнө эвдрэлтэй газар байсан учир уурхайлалтад өртсөний улмаас булгарсан сүйтгэсэн, дарагдсан мод, ург*******ал байхгүй байна" гэх шинжээчийн дүгнэлт /1хх 103-129 хуудас
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/29-01/068/17 дугаартай “...******* тосгоны "Гучин тавын *******ны Заптын *******" гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал"-ыг үндэслэн гаргасан "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг х*******гаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалтыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 117.789*2=235.578 төгрөг болж байна...” гэх улсын байцаагчийн акт /1-р хх-ийн 135-р хуудас/,
"Ашид билгүүн" ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ- 824-9742 дугаартай" Хьюндай 3000 LC7 маркийн экскаватор /бичиг баримтгүй, арлын дугааргүй/ 20.000.000 төгрөг, Хьюндай 3000 LC7 маркийн экскаватор /N80510991 арлын дугаартай, бичиг баримттай/ 70.000.000 төгрөг/ техникийн үнэлгээ /1хх 141-142 хуудас/
Ашид билгүүн" ХХК-ний 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ТХҮ- 824-11289 дугаартай "31-78 СЭА улсын дугаартай Зил-31 маркийн тээврийн хэрэгсэл 11.000.000 төгрөг, 1 тонн шингэний хуванцар сав 4 ширхэг 800.000 төгрөг, ус татах насос буюу помп 2 ширхэг 500.000 төгрөг/ гэх үнэлгээ /2-р хх-ийн 112-113 хуудас/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01-р хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 03-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 06-24-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 25-26-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 37-41-р хуудас/,
Хэрэгт хураан авсан сиди /1-р хх-ийн 42-р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Д.Э томилсон тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 45-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгчээр С.Г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 46-р хуудас/,
Шүүгдэгч Д.Б эзэмшлийн ЗИЛ-131 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1хх 148-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч С.Г эзэмшлийн Хюндай Робекс-3000 ЛС-7А экскаваторын тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 150-р хуудас/
Мөрдөгчийн утсаан ярьсан тэмдэглэл /1хх 152-154-р хуудас/
Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1хх 155-161-р хуудас/
Шүүгдэгч Д.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 163-р хуудас/
Шүүгдэгч Д.Б эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /1хх 164-166-р хуудас/
Шүүгдэгч Д.Б нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 167-р хуудас/
Шүүгдэгч Д.Б иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 168-р хуудас/
Шүүгдэгч Д.Б гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1хх 169-р хуудас/
Шүүгдэгч Д.Б оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 170-р хуудас/
Шүүгдэгч К.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар/1-р хх-ийн 171-183-р хуудас/
Шүүгдэгч К.А иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 185-р хуудас/
Шүүгдэгч К.А оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 186-р хуудас/
Шүүгдэгч К.Ар оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 186-р хуудас/
Шүүгдэгч К.А эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 187-р хуудас/
Шүүгдэгч К.А гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 188-р хуудас/
Шүүгдэгч К.А тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 189-р хуудас/
Шүүгдэгч К.А иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 190-р хуудас/
Шүүгдэгч Э.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар/1-р хх-ийн 191-194-р хуудас/
Шүүгдэгч Э.Г иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 196-р хуудас/
Шүүгдэгч Э.Г оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 197-р хуудас/
Шүүгдэгч Э.Г гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1-р хх-ийн 198-р хуудас/
Шүүгдэгч Э.Гтээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 199-р хуудас/
Шүүгдэгч Э.Г шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй талаарх лавлагаа /1-р хх-ийн 200-р хуудас/
Шүүгдэгч Э.Г эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /1-р хх-ийн 201-р хуудас/
Гэрч Т.Г гаргасан хэрэгт ач холбогдол бүхий з*******ын хуудас /2-р хх-ийн 62-р хуудас/
Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 73-74-р хуудас/
Гэрч Д.О гаргаж өгсөн талийгаач Р.О эмчийн үзлэгийн баримтууд /2-р хх-ийн 84-100-р хуудас/
ЗИЛ-131 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 118-122-р хуудас/
Шүүгдэгч Д.Б урь ял шийтгүүлж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 125-127-р хуудас/
Шүүгдэгч Д.Б эзэмшлийн 1 тонн 890 литрийн түлш битүүмжилсэн тухай мөрдөгчийн санал /2-р хх-ийн 128-р хуудас/
Шүүгдэгч Д.Б Байгаль орчны уур *******ьсгалын санд хохирол төлбөр төлсөн талаарх дансны хуулга /2-р хх-ийн 166-167-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт х*******аарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээж оролцсон болно.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад “...ашигт малтмал гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.7 дахь заалтад “...ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг...” гэж, 4.1.15 дахь заалтад “...хайгуулын тусгай зөвшөөрөл гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...”, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтад “...Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно...”,
Мөн Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын х*******гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад “...Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын х*******гаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно...” гэж тус тус хуульчилжээ.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг нь байгаль орчин, байгаль х*******гаалах болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хууль, жур*******д гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм.
Шүүгдэгч нар нь дээрх хууль, журмыг зөрчиж ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй болохоо мэдсээр байж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Хьюндай 3000 ЛС-7 загварын экскаватор, Хьюндай 3000 ЛС-7 загварын экскэватор /арлын дугаар N80510991/, 31-78 СЭА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, ус татах насос помп 2 ширхэг, 1тн 890 литр түлш /4 ширхэг 1тн хэмжээтэй хуванцар савны х*******т/ зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* тосгоны нутаг дэвсгэрт байрлах "******* *******" гэх нэртэй газарт техник хэрэгсэл ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 46,95 мкв талбайтай, 142,32 мкуб хэмжээтэй газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Э.Г, Д.Б, К.А нар нь бүлэглэн хууль бусаар газрын хэвлийд халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жур*******лан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээг “Нуман алтай” ХХК-ийн шинжээч дараах байдлаар дүгнэлт гаргажээ.
| Д/д | Байгаль орчны бүрдэл хэсгүүд | Нийт үнэ, төгрөг |
| 1 | Эдэлбэр газар | - төгрөг |
| 2 | Газрын хэвлий | 117,789 төгрөг |
| 3 | Хөрсөн бүрхэвч | - төгрөг |
| 4 | Ург*******алын нөмрөг | - төгрөг |
| 5 | Усан орчин | - төгрөг |
| 7 | НИЙТ ДҮН | 117,789 төгрөг |
| Нөхөн сэргээх ажлын зардал 409,543 төгрөг болно. | ||
Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/29-01/068/17 дугаартай “....******* тосгоны нутаг "******* *******" гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ- ны сайдын 2010.05.27-ны А-156 тоот тушаалаар баталсан "Байгаль орчны хохирол тооцох аргачлал", 2020.02.06-ны А/59 тоот тушаалаар баталсан "Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн гаргасан "Нуман алтай" ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг х*******гаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 117,789*2=235,578 төгрөг болж байна…” гэх улсын байцаагчийн акт авагджээ.
Шүүгдэгч Д.Б, Э.Г, К.А нарын хууль бус үйлдлийн улмаас газрын хэвлийд 235.578 төгрөг, нөхөн сэргээлтийн ажлын зардал 409.543 төгрөг нийт 645,121 төгрөгийн хохирол, хор уршиг учирсныг бүрэн төлж барагдуулсан болох нь 2хх-н 166-167 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч Э.Г, Д.Б, К.А нар нь гэмт хэрэг үйлдэхдээ Хьюндай 3000 ЛС-7 загварын экскаватор, Хьюндай 3000 ЛС-7 загварын экскэватор /арлын дугаар N.... СЭА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, ус татах насос помп 2 ширхэг, зэрэг машин механизм, тоног төхөөрөмж, 1тн 890 литр түлш /4 ширхэг 1тн хэмжээтэй хуванцар савны х*******т/ зэрэг эд зүйлийг хууль бусаар алт олборлох үйл ажиллагаанд дэмжлэг болгон ашигласан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Дээрх техник тоног төхөөрөмжөөс .... СЭА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Д.Б өмчлөлийнх болох нь 1хх-н 165 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар, Хьюндай 3000 ЛС-7 загварын экскэватор /арлын дугаар N.../ нь иргэний нэхэмжлэгч С.Г болох нь 1хх-н 150 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тус тус тогтоогдсон ба иргэний нэхэмжлэгч С.Г нь өөрийн өмчлөлийн Хьюндай 3000 ЛС-7 загварын экскэватор /арлын дугаар N../ нэхэмжлэхээс татгалзсан болох нь 1хх-н 157 дугаар талд авагдсан түүний нотариатаар баталгаажуулсан хүсэлтээр тогтоогдож байна. Бусад техник тоног төхөөрөмж нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна.
Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай 3000 ЛС-7 загварын экскаватор, Хьюндай 3000 ЛС-7 загварын экскэватор /арлын дугаар ... СЭА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, ус татах насос помп 2 ширхэг, зэрэг машин механизм, тоног төхөөрөмж, 1тн 890 литр түлш /4 ширхэг 1тн хэмжээтэй хуванцар савны х*******т/ зэргийг хураан авч улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жур*******лан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Г, К.А нарт тус бүр 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зөрчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус тэнссэн хугацаагаар хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус анхааруулж шийдвэрлэв.
Шүүгдэгч .. ургийн овогт Д.Б., .. ургийн овогт К.А., .. ургийн овогт Э. Г. нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .. ургийн овогт Д.Б., .. ургийн овогт К.А., Т.. ургийн овогт Э. Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг жур*******лан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулах зорилгоор газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4.5-д зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б. 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Г., К.А. нарт тус бүр 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хьюндай 3000 ЛС-7 загварын экскаватор, Хьюндай 3000 ЛС-7 загварын экскэватор /арлын дугаар N../, .. СЭА улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, ус татах насос помп 2 ширхэг, зэрэг машин механизм, тоног төхөөрөмж, 1тн 890 литр түлш /4 ширхэг 1тн хэмжээтэй хуванцар савны х*******т/ зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч улсын орлогод оруулсугай.
7. Шүүгдэгч Д.Б. Э.Г., К.А.. нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийн уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ