| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 316/2025/0009/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/27 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/27
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энэрэл,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,
хохирогч Г.Б /цахим/,
иргэний нэхэмжлэгч Жи .... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү /цахим/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
шүүгдэгч О.Б. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн . ургийн овогт *******т холбогдох эрүүгийн 2....6 дугаартай, 316/2025/.../Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19.. оны 09 дүгээр сарын...-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт .... тоотод оршин суух хаягт бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгийн торгох ял,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийт 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгүүлсэн, .. ургийн овогт О.Б. Регистрийн дугаар: ..
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч О.Б. нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн .. сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр .. гүүр гэх газарт голын эргийн хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Г.Б... эзэмшлийн Toyota Spade /тоёота спид/ маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг модоор цохиж эд анги болох заалны шил, салхины урд, хойд шил, баруун толь, зүүн хойд хаалганы шил, дунд толь, ус борооны хаалтыг тус тус устгасны улмаас 1.250.000 төгрөгийн хохирол, урд буфер, крыло /баруун урд, зүүн хойд, баруун хойд/, баруун урд хаалгыг тус тус гэмтээсний улмаас 245.000 төгрөгийн хохирол буюу нийт 1.495.000 төгрөгийн шууд хохирол, түүний засварын зардал, ажлын хөлс 825.000 төгрөгийн хор уршиг учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б. өгсөн: ”... Голын эрэг дээр очиход нэг шил архи, 1 пивотой уусан. Найз нь ... ороод нэг архи авчихъя гэж хэлсэн. 0,75 ex архи уусан. Шөнө дунд ******* 6 орж архи байсан. Би машиныг галын хажуу луу тулгаж тавьсан байхаар нь Д., хосоо хоёр луу хэлсэн. Гол руу намайг авч шидсэн. Гарч ирээд хүн алвал яах юм гэхэд намайг... гол руу шидсэн. *******ийн утсаар өөрөө ярьж мэдүүлэг өгсөн...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б. өгсөн: “...О.Б. худлаа мэдүүлэг өгсөн байна. Эхний нэг шил архийг хэрэглэж, О.Б. миний нүүр лүү цохиж, .. сум руу явж архи авсан. Дахин архи уухад нь би уугаагүй. О.Б. нь 2-3 удаа архи авч, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед намайг явах гэтэл миний утас, машины түлхүүрийг авсан байсан. Шөнө болсон байсан учраас машин дотроо унтаж байсан. Бие засахаар босоход О.Б. нь маш их согтолттой, миний машиныг эвдсэн. 100 м гаруй явж, орилж чарлаад байсан. Арай гэж түлхүүрээ авахад буцаж очоод бүх шил, машины урд хамрыг хонхойлгож, 2-3 удаа цохисон. Нэлээн их засвар үйлчилгээ орсон. О.Б. нь согтууруулах ундаа хэрэглэсэн байх үедээ миний машиныг эвдсэн. Машин эвдсэний дараа н.Д. нь “Чи яагаад эмэгтэй хүнийг зүгээр сууж байхад нь цохиж байгаа юм. Үүр цайтал чимээгүй байж байгаад дуусгая” гэж хэлэхэд О.Б. нь боссон. н.Х. нь “Чи зүгээр суугаач гэж удаа дараа” хэлж, сануулсан. н.Дэлгэр ч мөн хэлсэн. н.Д. бас согтолттой байсан. Би тэр үед эрүүл байсан. Цагдаа дуудаад үлээлгэхэд архи хэрэглээгүй нь нотлогдсон. О.Б. нь хүн амины хэрэг гарчихлаа гэж цагдаад худлаа мэдүүлэг өгсөн. Машин эвдэхдээ усанд орохоосоо өмнө машиныг эвдсэн. О.Б. худлаа мэдүүлэг өгч байна. Хоёулаа хамт энэ гол руу оръё гэхэд айж чичирч, би буруутай гэж хэлэхэд н.Дэлгэр нь “Боль” гэж хэлсэн. Жаахан л ойртох юм бол над руу үсчиж байсан учраас би хол байя гэж хэлсэн. Сүүлд нь н.Д. нь “Наадхыг чинь жаахан хашраая. Болохгүй байна” гэж хэлсэн. Өөрөө миний утсыг булааж, “Хүн амины хэрэг гарчихлаа. Буун дуу гарсан” гэж цагдаагийн байгууллагад худлаа мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хууль сануулж байхад өмгөөлөгчдийн өмнө, хуулийн өмнө худлаа ярьж байгаа нь хохирогчийн зүгээс маш зохисгүй хэрэг байна гэж үзэж байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний нэхэмжлэгч Жи С.. ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү.: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ.
Хохирогч Г.Ба. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би О.Б. 3 жилийн өмнөөс таньдаг болсон ба танил төдий хүмүүс байгаа юм. Ямар нэгэн гэр бүлийн харилцаа хамаарал байхгүй. Би Б. сар гаран уулзаагүй байж байгаад 2-3 хоногийн өмнө надруу залгаад уулзая гэж хэлсэн. Бид хоёр Улаанбаатар хотод уулзаад би түүнд Сэлэнгэ аймгийн .. сумруу нохойн хошуу түүхүү гэж асуусан. Надад зөвшөөрөөд бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр оройн 22 цагийн үед миний эзэмшлийн тоёота спид загварын тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн юм. Улмаар Сэлэнгэ аймгийн .. суманд шөнийн 02 цаг болж байхад ирээд голын эрэг дээр машинд хоносон. Өглее нь буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр босоод өглөө нь Сэлэнгэ аймгийн төвд 09 цагийн үед очсон. Тэндээ очоод зах дэлгүүр орчихоод эргээд .. суманд 11 цагийн үед ирсэн. Бид хоёр ахуйн хэрэглээндээ жаахан нохой хошуу түүчихээд би Б. явъя гэтэл Х. уулзана загас аваад явна гэж хэлсэн. Тэгээд 16 цагийн үед Х. гэрт очиж *******г авч түүнтэй хамт голын эрэгрүү явсан. Голын эрэг дээр очиж загас барихаар тор тавьж мөн хажуугаар нь Агар нэртэй 0.5 литрийн архи болон 2.5 литрийн Сэнгүр нэртэй пивийг задлаад Х. бид хоёр ууж эхэлсэн юм. Энэ үед Б. жолоо барина гээд уугаагүй. Уг архи пивийг Х. бид хоёр хувааж ууж дуусгасан. Тэгээд дахин архи авахаар Б. жолоо бариулаад бид гурав ..төв орж дэлгүүрээс Ногоон Икс нэртэй 0.75 литрийн 1 шил архи аваад эргээд голын эрэг орсон. Голын эрэг рүү явж байхад Б. миний нүүрэн тус газарруу нэг удаа алгадсан. Тэнд очоод авсан архинаас би уугаагүй ба Х. нэг удаа татаж Б. ихэнх архийг нь ууж дуусгасан. Б. Х. хоёр архи ууж байхад нь би машин дотор суусан. Миний нойр хүрээд байхаар нь би машинд унтсан. Унтаж байхад миний шээс хүрээд байсан болохоор гарч биезасах гээд буухад Б гэнэт л машин унаад цаашаагаа 100 метр орчим орилуулаад явсан. Тэгснээ цаана очиж зогсчихоод Б.э явъя гээд орилоод байсан. Тэгэхээр нь би түүн дээр очоогүй ба очуул зодуулах байсан. Би Х. "очоод машины түлхүүр аваадах миний хамаг юмыг аваад явчихлаа" гэж хэлсэн. Тэгээд би Х. алхаад явж байтал Б. бид хоёрыг хардаад элдвээр хараагаад байсан. Тэгснээ намайг дуудахаар нь би яваад очтол галын хажууд намайг үсдээд зүүн шанааруу 2 удаа цохьсон. Мөн баруун хөлийн бүдүүн гуяруу нэг удаа өшиглөсөн. Энэ үед нь Х. түүнийг салгасан. Тэгснээ Б. нь уурлаад газарт байсан мод аваад миний машины бүх цонхыг цохиж хагалсан. Нэлээд согтолттой байсан. Намайг *******той хардсанаар болж уг үйл явдал болсон. Миний машиныг Б. унаад урд гуперыг хугалсан жолоочийн талын толь хугалсан тольны дээд талын хөмсөг хугалсан мөн баруун талыг хонхойлгосон модоор цохиж цонх хагалсан. Иймд би гомдолтой байна. Мөн намайг цохиж зодсон. Мөн Б. нь согтуу үедээ утсаар цагдаад би хүн алчихлаа гэсэн дуудлага мэдээлэл өгсөн байна лээ. Тийм зүйл ерөөсөө болоогүй мөн цагдаатай ярьж байхдаа буу дуу гарсан гэх зэргээр худлаа дуудлага мэдээлэл өгсөн тийм зүйл огт болоогүй буутай хүн байгаагүй. ******* нь хамт байсан ******* болон Дэлгэр ахруу ерөөсөө дайраагүй мөн хэрүүл маргаан үүсгээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Жи ... ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ү. 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоор зээл хэвийн төлөлттэй явж байна. Иймд манай байгууллагын зүгээс машинд учирсан хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Өөр хэрэгтэй холбоотой, санал хүсэлтэй зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,
Гэрч Г.Х 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд Б гэх нэртэй найз би Сэлэнгэд байна одоо ******* орж байнагэж хэлээд удалгүй ******* суманд ирээд мэнд ус мэдэлцээд би завгүй худаг ухаж байсан учир орой ажлаа тараад уулзахаар болоод тохиролцсон. Тэгээд орой 19 цагийн орчимд би *******тай яриад ажлаа дуусгалаа гэж хэлээд уулзаад холоос ирсэн хүн байна нэг загас өгөөд явуулъя гэж бодоод таньдаг Дэ гэх ахаас завь, тор хоёр аваад тус сумын хайргатай гэх газар луу очиж загас барих тороо тавьсан. Тэгээд загас барих хооронд Б, түний хамтран амьдардаг гэх найз эмэгтэй Б бид гурав 1 шил архи хуваан уусан. Жоохон байж байгаад Б нь өөрийн найз эмэгтэй Б намайг хардаад машин дотор сууж байхдаа Б алгадсан. Би Б "эмэгтэй хүнийг яах гээд байгаа юм" гэж хэлээд гарнаас нь татан болиулсан. Хэсэг юм ярьж сууж байснаа дахин Б гадаа байхад нь хавирч унагаагаад гар хөл хэсэг рүү өшиглөөд авахад би дахин очоод цамцнаас зуурч болиулсан. Тэгээд Б тайвшрах гээд машиндаа ороод ганцаараа унтсан. Удалгүй 30 минутын дараа Б машинд суугаад хойшоо ухрахдаа мод мөргөж зосгоод тэр чигээрээ бид нарын байсан газраас жоохон зайтай зогсоод "Б явъя хурдал" гэж хэлсэн. Тэр үед Б "би айгаад байна, цуг очъё" гэж хэлэхээр нь цуг очтол Б "чи Х унтаад сайхан байсан уу" гэж хэлээд Барүү дайрхад нь би барьж авсан. Тэгээд би машиныг унаад буцаагаад анх байрласан газраа аваачиж тавьсан. Тэгээд хэсэг зүгээр байж байснаа гэнэт "би нэг мөсөн шоронд орчихоё" гэж хэлээд гартаа газраас нэг мод шүүрч аваад найз эмэгтэйгийнхээ машины жолоочийн эсрэг талын, урд хойд 2 талын цонх болон ард талын цонхыг хагалсан. Тэгээд байж байснаа 102 руу залгаж "би хүн алчихлаа" гэж орилоод байсан. Дараа нь бас Б зогсож байхад нь өшиглөж унагаагаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохьсон. Би дахин Б барьж аваад салгасан" гэх мэдүүлэг /хх 43-45 хуудас/,
Гэрч Ж.М 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нутгийн дүү гэх байдлаар таньж мэддэг болсон. Урд нь ганц нэг машин тэрэгний наймаа хийж байсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байхад 20 цагийн үед Хонамайг хүрээд ирээд ганц нэг загас барья гэж хэлсэн тэгээд би явж очих үед Х, Б, Б нар О голын эрэг дээр байж байсан. Тухайн үед загас барихаар Б нь гол руу тор тавьсан байдалтай, Х, Б нар нь архи уусан байдалтай байсан. Тэгээд намайг очих үед надад ууж байсан архинаасаа хийж өгсөн тэгээд архи дуусах үед Б сум руу ороод 1 шил архи нэмээд авья гэж яваад сумын дэлгүүр ороод 1 шил 0,75 шилтэй архи аваад буцаад байсан газраа эргэж ирээд авсан архи хуваад уух үед Хосбаяр бага зэрэг ууж байгаад галын хажууд унтсан, Б нь машиндаа орж амарлаа гээд явсан. Тэгээд үлдэгдэл архийг Б бид 2 хувааж уусан сүүлдээ би нэг хэсэг хугацаанд нилээн согтож байсан. Тэгтэл Б гэнэт машин түр асаагаадхая гээд машин нааш цаашаа хөдөлгөж байгаад модтой хэсэг рүү хөдөлгөөд зогсоочихоод орилж чарлаад тухайн машины шил толь хагалж эвдэж эхэлсэн тэгээд би ахын дүү юу болж байна одоо боль гэхэд үгэнд орохгүй Б гэх хүнтэй маргаад байсан тухайн үед би юунаас болж маргасаныг огт мэдэхгүй. Тэгээд байж байснаа цагдаа дуудах юм болоод эхэлхээр лай болно гэж бодоод яваад өгсөн. Б нь Б цохиж зодсон талаар хараагүй сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 46-47 хуудас/,
"Ашид билгүүн" ХХК-ний 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №930 дугаартай шууд болон шууд бус зардлын дүн нийт 2.320.000 төгрөг гэх техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 53-55 хуудас/,
"Ж"-ын Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ /хх 30-35 хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 360 дугаартай " Г.Б биед зүүн гуя цус хуралт, зүүн шанаа зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Өөрийн биеэр ирж үзүүлээгүй тул асуултанд хариулах боломжгүй байна. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоогдохгүй" гэх дүгнэлт /хх 62-63 хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-р хуупас/,
Шүүгдэгчийн согтуурал шалгасан илтгэх хуудас /хх-ийн 03-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-16-р хуудас/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22-р хуудас/,
Хохирогчоор Г.Б тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 23-р хуудас/,
Жи ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай хүсэлт албан бичиг зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 29-34-р хуупас/,
Иргэний нэхэмжлэгчээр Жи ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Үү томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 36-р хуупас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2...6 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 70-73-р хуудас/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 82-р хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/,
Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 85-р хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 86 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87-р хуудас/,
Шүүгдэгчийн захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 89-91-р хуудас/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 92-112-р хуудас/ зэрэг болно.
Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2024.10.23-ны өдрийн 04/Е/24097 дугаартай “Ял нэмж нэгтгүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 113-р хуудас/,
Хохирогч Г.Б гаргасан Жи ... ХХК-тай байгуулсан гэрээний хуулбар /хх-ийн 116-122-р хуудас/,
Хохирогч Г.Б. гаргасан хохирлын хэмжээ агуулсан утга бүхий нийт 3.877.000 төгрөгийн баримтууд /хх-ийн 125-144-р хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Б нь хохирогч Г.Б Toyota Spade /тоёота спид/ маркийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг модоор цохиж эд анги болох заалны шил, салхины урд, хойд шил, баруун толь, зүүн хойд хаалганы шил, дунд толь, ус борооны хаалтыг тус тус устгаж, урд буфер, крыло /баруун урд, зүүн хойд, баруун хойд/, баруун урд хаалгыг тус тус гэмтээсний улмаас нийт 2.320.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан буюу бага хэмжээний хохирлоос дээш х хохирол учирсан нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон ба шүүгдэгч нь хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан идэвхитэй үйлдэл хийж, өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршиг зориуд хүргэсэн, уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Б. хууль бус үйлдлийн улмаас учирсан шалтгаант холбоотой байна.
Иймд О.Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан " Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр: Хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б. эд хөрөнгөд 2.320.000 төгрөгийн хохирол хор, уршиг учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх 53-55 хуудас/-ээр тогтоогдож байна.
Хохирогч Г.Б. гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 3.877.000 төгрөг нэхэмжилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно...” заасны дагуу хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалж энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б. 3.147.000 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан гэж дүгнэв.
Тус хохирол, хор уршгийг тогтоохдоо эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд болох “Ашид билгүүн” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан дүгнэлтийг үндэслэсэн болно. Түүнчлэн хохирогчийн зүгээс гаргаж өгсөн 3.877.000 төгрөгийн хохирлын баримтаас тээврийн хэрэгсэл угаалгын 80.000 төгрөг, үнэлгээний байгууллагад төлсөн 202.000 төгрөг, тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот дахь засварын газарт ачиж хүргүүлсэн хөлс 550.000 төгрөгийн хохирлыг хангаж шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Үлдсэн 3.045.000 төгрөгийн хохирол нь “Ашид билгүүн” ХХК-ний дүгнэлтээр тогтоосон хохиролтой давхацсан буюу хохирогч өөрийн зардлаар засвар үйлчилгээ хийлгэсэн баримт байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиийн 8.2 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүх, прокурорын дуудснаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо ирсэн зардлын баримтыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б. нийт 3.147.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б. олгох нь зүйтэй.
Иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн байр суурийг дэмжих байр суурьтай буюу хохирогчид хохирол төлбөрийг олгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлснийг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч О.Б. “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож ял шийтгэлийг оногдуулав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б. үйлдсэн гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 4-9 тоот “Макс төмрийн худалдаа” ХХК-ны хашаанаас гадагш зорчих эрхийг 7 сарын хугацаагаар хориглох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч О.Б. нь шүүхээс оногдуулсан 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солих болохыг тогтоолоор мэдэгдэв.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******т энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д шүүгдэгч О.Б. хохирогч Г.Б. харилцахыг буюу уулзахыг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Иймд дээрх ялыг шүүгдэгч биелүүлж дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Б. энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 2023 оны 12 сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 636 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д шүүгдэгч О.Б. хохирогч Г.Б. харилцахыг буюу уулзахыг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нэмэгдэл ялыг нэмж тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б. нь энэ гэмт хэргийн улмаас нийт 12 хоног цагдан хоригдосныг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .. ургийн овогт О.Б. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б. 7 /долоо/ сарын хугацаагаар .... гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.Б. энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон, 636 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч О.Б.г хохирогч Г.Б. харилцахыг буюу уулзахыг 1 жилийн хугацаагаар хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан нэмэгдэл ялыг тус тус нэмж тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б. оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд /90 хоногийн дотор/ биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх /636 цаг/ ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор, 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч О.Б. урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б. нийт 3.147.000 төгрөгийг гаргуулж ... тоотод оршин суух хаягтай хохирогч Г.Б. олгосугай.
8. Шүүгдэгч О.Б. нь энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоосугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй шүүхээр шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ