Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

                                                                                   

 

 

 

 

 

  2025       01        22                                          2025/ШЦТ/23

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Уянга,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Хулан,    

Шүүгдэгч ***************,*************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М********ын П********, П********ийн З******** нарт холбогдох эрүүгийн *********дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***************,*************** нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.З********г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 700,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд С.Г******г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 900,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Н.С*********ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н.Т*********г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 305,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

Цахим орчинд “Модон тавилга захиалга” гэсэн хуурамч зар байршуулж 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус зарын дагуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Д.Д********* нь хувцасны шкаф, мөлхөө тавилга захиалахаар холбогдоход түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тохиролцсон мэтээр итгүүлж 950,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***********тоот харилцах данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Захиалгат модон тавилга” гэх фейсбүүк хаягаар цахим орчин ашиглан Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн иргэн Ц.Ц**********г 2 ширхэг 2 давхар модон орыг захиалгаар хийж өгнө, урьдчилгаа 70 хувийг авч тавилгыг хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгүүлж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *********дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.У*********г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 280,000 төгрөгийг өөрийн ***********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.С********г цахим хэрэгсэл ашиглан хүүхдийн сурагчийн ширээ, сандал, хувцас хийдэг шүүгээний захиалга авч урьдчилгаа болгон 496,280 төгрөгийг өөрийн ***********дугаарын данс руу шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан хуурч залилсан,

2023 оны 04 дүгээр   сарын 08-ны өдөр Ж.Г********йг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 900,000 төгрөгийг өөрийн ***********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2024 оны 06 дугаар  сарын 21-ний өдөр цахим орчинд “Захиалгат модон тавилга” гэх зар байрлуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Б.О***********тэй мессежээр холбогдож 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 270,000 төгрөг, нийт 370,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

“Захиалгат модон тавилга” фейсбүүк цахим хаягаар модон орны захиалга авна гэсэн зарын дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин сууж байсан Л.Д*********гаас орны захиалга авч 2024 оны 06 дугаар сарын 25, 28-ны өдрүүдэд түүнээс урьдчилгаа болгон нийт 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *********дугаартай данс руу шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***************,*************** нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Б.З********г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 700,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 08 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрийн хооронд С.Г******г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 900,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Н.С*********ыг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 100,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Н.Т*********г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 305,000 төгрөгийг өөрийн *********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

Цахим орчинд “Модон тавилга захиалга” гэсэн хуурамч зар байршуулж 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр тус зарын дагуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэн Д.Д********* нь хувцасны шкаф, мөлхөө тавилга захиалахаар холбогдоход түүнийг төөрөгдөлд оруулан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, тохиролцсон мэтээр итгүүлж 950,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ***********тоот харилцах данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр “Захиалгат модон тавилга” гэх фейсбүүк хаягаар цахим орчин ашиглан Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн иргэн Ц.Ц**********г 2 ширхэг 2 давхар модон орыг захиалгаар хийж өгнө, урьдчилгаа 70 хувийг авч тавилгыг хийнэ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, итгүүлж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,400,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *********дугаартай данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Н.У*********г цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 280,000 төгрөгийг өөрийн ***********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Б.С********г цахим хэрэгсэл ашиглан хүүхдийн сурагчийн ширээ, сандал, хувцас хийдэг шүүгээний захиалга авч урьдчилгаа болгон 496,280 төгрөгийг өөрийн ***********дугаарын данс руу шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглан хуурч залилсан,

2023 оны 04 дүгээр   сарын 08-ны өдөр Ж.Г********йг цахим хэрэгсэл ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 900,000 төгрөгийг өөрийн ***********дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан,

2024 оны 06 дугаар  сарын 21-ний өдөр цахим орчинд “Захиалгат модон тавилга” гэх зар байрлуулан зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч Б.О***********тэй мессежээр холбогдож 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 270,000 төгрөг, нийт 370,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

“Захиалгат модон тавилга” фейсбүүк цахим хаягаар модон орны захиалга авна гэсэн зарын дагуу Хөвсгөл аймгийн Мөрөн суманд оршин сууж байсан Л.Д*********гаас орны захиалга авч 2024 оны 06 дугаар сарын 25, 28-ны өдрүүдэд түүнээс урьдчилгаа болгон нийт 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны *********дугаартай данс руу шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Б.З********гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1-р хх-ийн 01-р хуудас), хохирогч Б.З********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 05-06-р хуудас), хохирогч Б.З********гийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (3-р хх-ийн 105-р хуудас), хохирогч Д.Д*********ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1-р хх-ийн 33-р хуудас), хохирогч Д.Д*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 65-р хуудас), хохирогч Б.Д*********ийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх тэмдэглэл (1-р хх-ийн 122-р хуудас), хохирогч Б.О***********ийн Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (1-р хх-ийн 47-р  хуудас), хохирогч Б.О***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 219-220-р хуудас), хохирогч Б.О***********ийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (1-р хх-ийн 250-р хуудас), хохирогч Н.У*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 07-08-р хуудас), хохирогч Ж.Г********йгаас гаргасан гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 30-р хуудас), хохирогч Ж.Г********йн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 42-р хуудас), хохирогч Ж.Г********йн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (2-р хх-ийн 63-р хуудас), хохирогч Ц.Ц**********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 82-р хуудас), П.З********ын эзэмшлийн Хаан банкны *********дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 179-185-р хуудас), ***************ийн эзэмшлийн Хаан банкны ***********дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 186-188-р хуудас), ***************ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р хх-ийн 87-91-р хуудас), хохирогч Ц.Ц**********гийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (2-р хх-ийн 203-р хуудас), хохирогч Б.С********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 208-р хуудас), хохирогч Б.С********гийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (2-р хх-ийн 231-р хуудас), хохирогч Л.Д*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 236-р хуудас), хохирогч Л.Д*********гийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (3-р хх-ийн 09-р хуудас), хохирогч Н.С*********ын цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (3-р хх-ийн 12-р хуудас), хохирогч Н.С*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 16-р хуудас), хохирогч Н.С*********ын хохирлын мөнгө хүлээн авсан талаарх баримт (3-р хх-ийн 39-р хуудас),  хохирогч Н.Т*********гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (3-р хх-ийн 43-р хуудас), хохирогч Н.Т*********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 47-р хуудас), хохирогч Н.Т*********гийн хохирлын мөнгийг хүлээн авсан талаарх баримт (3-р хх-ийн 69-р хуудас),  хохирогч С.Г******гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол (3-р хх-ийн 74-р хуудас), хохирогч С.Г******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (3-р хх-ийн 82-83-р хуудас), хохирогч С.Г******гийн хохирлын мөнгийг хүлээн авсан баримт (3-р хх-ийн 104-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.  

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ***************,*************** нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.З********д 700,000 төгрөгийн хохирол, хохирогч С.Г******д 900,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.С*********д 100,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Т*********д 305,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Д*********ид 950,000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ц**********д 1,400,000 төгрөгийн хохирол, хохирогч Н.У*********д 280,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.С********д 496,280 төгрөгийн хохирол, хохирогч Ж.Г********йд 900,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.О***********т 370,000 төгрөгийн хохирол, хохирогч Л.Д*********д 150,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байх бөгөөд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.    

Иймд шүүгдэгч ***************,*************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгалаа.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б*********** овогт М********ын П********, Б********н овогт П********ийн З******** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М********ын П********, П********ийн З******** нарыг тус бүр 1,400 (нэг мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ***************,*************** нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.   

4. Хэрэгт хавсарган ирүүлсэн CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.

      5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************,*************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР