| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0323/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
2025 01 21 2025/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж,
Шүүгдэгч С.Г******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С*******ын Г********д холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч С.Г******** нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг *******тоотод хохирогч Ч.О***********ийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн *******тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г******** нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг *******тоотод хохирогч Ч.О***********ийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн *******тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн **********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г********ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 05 сарын 12-ны өдөр би О***********ийн эзэмшлийн байшин руу ороод 1 хайрцагтай дотроо 20 ширхэгтэй малын туулга аваад тэрийгээ буцаагаад өгсөн. Би авсан хайрцагтай юмаа түлээн доогуур нуусан. Тэгээд цагдаа нар ирэнгүүт авсан хайрцагтай юмаа О***********т буцаагаад өгчихсөн. Ер нь бол ийм зүйл болсон. Байшингийн цоож нь зүүлттэй бүрэн гүйцэт цоожлоогүй байсан. Тэгэхээр нь би ороод 1 хайрцагтай юм аваад буцаагаад цоожилсон. Би ганцаараа л орсон. Зорилго гээд байх юм байхгүй. Архины халуундаа орчихсон байсан. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.О***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би нөхөртэйгөө хамт байранд байдаг болохоор Г******** гэж айлыг хашаа хороо сахиулах гэж буулгасан. Манай байшин байнга түгжээтэй байдаг учир С.Г******** болон түүний хүүхдүүд манайд ордоггүй түлхүүр нь зөвхөн надад байдаг юм. ... Манай нөхөр хөдөө утас нь холбогдохгүй байж байгаад сүүлд өөрөө ирээд хөдөө 21 хонь нядлаад 20 хонины мах чам руу явуулсан гэж хэлсэн. Би яг хичнээн мах ирсэн талаар нарийн ширийн мэдээгүй барагцаалсан тоогоор хэлсэн. Сүүлд нөхөртэй уулзахад 20 хонины мах явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 63, 65, 67-р хуудас),
Гэрч Ч.В********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Таны эзэмшлийн 7 дугаар баг *******тоот хашаанд байх байшин дотор байсан малын эм тариануудаас 1 хайрцаг эм хулгайд алдагдсан талаар мэдсэн. Манай эхнэр О*********** над руу утсаар залгаад нөгөө Г******** чинь ахиж ороод хайрцаг малын туулга авч явж байгаад баригдсан гэж хэлсэн. Г******** өмнө нь нэг удаа орж тухайн байшин дотор байсан хонины махнаас 5 ширхгийг авч байсан. Би 2024 оны 05 сарын 15, 16-ны үед санагдаж байна. Малын эм тариа хураадаг байшиндаа очиж байшингаасаа юм авсан. Тэгэхэд янз бүрийн юм мэдэгдээгүй. Тэрнээс 2-3 хоногийн дараа Г********ыг манай байшин руу орж нэг хайрцаг малын туулга авсан байна гэж манай эхнэр надад хэлсэн. Би гүйцэт цоожилсон санагдаж байна. Манай байшин зүүдэг цоожтой, ямар маркийн гэдгийг нь согтуу байсан тул сайн анзаарч харж мэдээгүй юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
Гэрч Ч.В********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн: “...Би хөдөөнөөс тухайн үед 21 ширхэг хонины гулууз мах явуулсан тухайн хонины тухайн хонины арьсыг тушааж өгсөн баримт нь байгаа. 2023 оны 12 сарын дундуур шиг санагдаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн 07-*******тоотод С.Г********тай хүнтэй 20 ширхэг хонины гулууз мах гэртээ байшиндаа хураасан. Сүүлд манай эхнэр хулгай орлоо гэж хэлэхэд би очиж бүртгэж үзээд тоолж үзтэл 5 ширхэг хонины гулууз мах алдагдсан байсан. Би хөдөөнөөс 20 ширхэг гулууз мах явуулаад 1 гулууз мах өөрөө авч үлдсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 75-76-р хуудас),
Гэрч Л.Т**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр буюу өдрийг нь яг сайн мэдэхгүй байна. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Шинэ-Мөрөн дээр оёдол хийж байгаад 15 цагийн үед өөрийн гэр болох Мөрөн сумын 07-*******тоотод ирэхэд гэрт манай нөхөр С.Г******** нэг мах оруулж ирээд тавьсан байсан. Би энэ хэний мах вэ гэж асуухад хажуу айлын нөхрийнх нь дүү Б********** гэж хүн ирж авна гэж хэлсэн. Тэгээд архи уусан байхаар нь гараад явсан. Гэрээс гараад О******* эгч рүү 2 удаа залгаж хэлсэн. Нөхөр С.Г******** Б**********д мах өгнө гээд гэртээ мах оруулж ирээд тавьсан байна шүү гэж хэлсэн. Ийм зүйл болсон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. 1 ширхэг гулууз мах байсан. Ч.О***********ийн гэрээс мах авч байсан талаар мэдэхгүй. Эхлээд аваад ороход С.Г******** ганцаараа байсан. Дараа нь над руу ярьж хэлсэн. Эхлээд аваад ороход нөхөр С.Г******** ганцаараа байсан. Дараа нь надад хонины махны талаар ярьж хэлсэн. С.Г******** архиныхаа мөнгийг олох зорилгоор хулгай хийсэн байхдаа тэрнээс биш гачигдаж дутагдах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 69-70-р хуудас),
Гэрч В.Г********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн: “...Сайн танихгүй манай аав ээжийн хашаанд байдаг хүмүүс. Тийм зүйл байхгүй яагаад гэвэл би наад хүний чинь утсыг ч мэдэхгүй миний нэрийг барьж эхнэртээ худлаа ярьсан байна. Би наад С.Г******** гэдэг хүнд хонины мах аваад хүнд өгөөрэй гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 51-52-р хуудас),
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 52-55-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/9807 дугаартай: “...Үнэлэгдэж буй 20 ширхэг “АЛБЕНДАЗОЛ 10%” нэртэй малын эмний зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын байдлаар 800,000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...”гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-23-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/8625 дугаартай: “...Үнэлэгдэж буй хонины гулууз махны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 280.800 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 85-87-р хуудас),
Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/9142 дугаартай: “...Үнэлэгдэж буй хонины гулууз махны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 12 дугаар сарын байдлаар 459.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 93-95-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 1-5 гэж дугаарласан гарын хээний мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь Чойжилжавын О***********ийн гарын дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд байх эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй болон гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 100-102-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн С******* овогтой Г********ын гэх гарын хээний дардас нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь С******* овогтой Г********ын гарын дардастай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд байх эзэнгүй хэргийн газраас илрүүлсэн гарын мөрүүдтэй болон гарын хээний дардаснуудтай тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн С.Г********ын гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд МN004610005350 дугаараар бүртгэгдсэн С*******ын Г********ын гарын дардастай тохирч байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 107-108-р хуудас),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн гарын мөрүүд нь Ч.В********ын гарын дардастай тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 118-122-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 34-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-ийн 35-р хуудас), үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 37-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн **********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Ямар нэгэн маргаан байхгүй. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэв.
Шүүгдэгч *************** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч С.Г******** нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг *******тоотод хохирогч Ч.О***********ийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн *******тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Ч.О***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-10, 60-61-р хуудас), хохирогч Ч.О***********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 63, 65, 67-р хуудас), гэрч Ч.В********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас), гэрч Ч.В********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 75-76-р хуудас), гэрч Л.Т**********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 69-70-р хуудас), гэрч В.Г********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн өгсөн мэдүүлэг (хх-ийн 72-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 51-52-р хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-5, 52-55-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/9807 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 19-23-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ТХҮ-923/8625 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 85-87-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-924/9142 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 93-95-р хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 100-102-р хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 107-108-р хуудас), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 118-122-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч *************** нь хохирогч Ч.О***********ийн эзэмшлийн 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739,800 төгрөгийн, “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирол учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд өмчлөх эрхэд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нарын зүгээс эд хөрөнгөө ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Г******** нь 2023 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг *******тоотод хохирогч Ч.О***********ийн эзэмшлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 5 тооны хонины гулууз махыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 739,800 төгрөгийн хохирол, 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн *******тоот байшинд нууцаар хууль бусаар нэвтэрч “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хулгайлж 800,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь “Албендазол 10%” нэртэй малын эм 20 ширхгийг хохирогчид буцаан өгсөн, 739,800 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй гэж байх тул шүүгдэгч ***************ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ***************д 2 жилийн хугацаанд хорих ял оногдуулах саналтай байна. Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг анхаарч үзэхийг хүсэж байна. Хуульд заасан ялын доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 38-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ***************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ын цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож шийдвэрлэв.
Эрүүгийн **********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц************ овогт С*******ын Г********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч С*******ын Г********ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г********д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г********ын цагдан хоригдсон 120 (нэг зуун хорь) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн **********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР