Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/27

 

 

 

 

 

 

 

 

 2025        01         28                                        2025/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, 

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цийн Гт холбогдох 2338003540087 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Цийн Г, *** оны ** дугаар сарын **-ний өдөр **** суманд төрсөн, *** настай, ****, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, ************** ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ******************* багт оршин суух, Төрийн албан тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн ************** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Г нь *********байх хугацаандаа ********* ногоон байгууламжийн хашаа барих, мод тарих, нүх ухах ажлыг хийлгэхээр албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн танил ********* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-тай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай 15,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй **** ногоон байгууламжийн хашаа барих, мод тарих, нүх ухах ажлын гэрээг байгуулж, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний

үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.Г нь *********байх хугацаандаа ********* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бтай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай 15,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй **** ногоон байгууламжийн хашаа барих, мод тарих, нүх ухах ажлын гэрээг байгуулан 3,500,000 төгрөгийг шилжүүлэн авч бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: ********* ХХК- захирал Д.Б, ****дарга Ц.Г нарын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №9 дугаартай "********* ногоон байгууламжийн хашаа барих, мод тарих, нүх ухах ажлын гэрээ"-ний хуулбар (1-р хх-ийн 63-66-р хуудас),

**** сумын ****даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А/18 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаалын хуулбар (1-р хх-ийн 21-р хуудас),

**** сумын “*****" тендер шалгаруулалтад оролцохыг урьсан 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн үнийн санал авах урилгын хуулбар (1-р хх-ийн 32-34-р хуудас),

**** сумын ****даргын 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/53 дугаартай Хөрөнгө зарах тухай тушаалын хуулбар (1-р хх-ийн 68-р хуудас),

**** сумын 5-р баг гүний худгийн төмөр хашаанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 37-44-р хуудас),

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 45-р хуудас),

********* ХХК-ны данс руу 4,320,000 төгрөг шилжүүлсэн тухай төрийн сангийн 2022 оны 4-р сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн хуулбар (1-р хх-ийн 60-р хуудас),

Шүүгдэгч Ц.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед би Улаанбаатар хотод Удирдлагын академид сурч байхад Б гуай надтай утсаар холбогдоод Мөрөн сумын нутагт төмөр үнэтэй байна, чи хотод байгаа юм чинь төмөр судлаач гэхээр нь би хичээлийн зав чөлөөгөөр судалъя гэсэн. Тэгээд төмөр судлаад Б-д Улаанбаатар хотод байгаа төмрийн үнэ ханшийг хэлэхэд Б за за би чам руу мөнгөө шилжүүлье гэж хэлсэн. Тэгээд миний хувийн данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн юм. Түүнээс өмнө Б гуай төмөр судлаад өгөөч гэж 2-3 удаа ярьж байсан. Түүнээс өмнө манай хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.**** ээжийн бие нь муудсан, эмнэлгээр явах шаардлагатай байна гэсэн. Мөн тэрээр над руу 4-5 удаа ярьж хүмүүсээс мөнгө зээлэх гэсэн боловч олдохгүй байна, цалингийн зээл авах гэсэн чинь байгууллагын даргын тодорхойлолт хэрэгтэй юм байна гээд байхаар нь Б-аас мөнгө орж ирэхээр нь түүнтэй холбогдож таны ажил хэзээ эхлэх вэ, мөнгө төгрөг нь хэзээ хэрэг болох вэ гэхэд тэрээр үлдэгдэл санхүүжилтээ авч байж болно гэхээр нь газар шорооны ажил эхлэх болоогүй, газар хөлдүү байсан учир ****д мөнгө зээлэхээр болсон. Тэгээд би ****д хүнээс мөнгө орж ирлээ түр зээлбэл зээл гэж хэлээд л шилжүүлсэн ба **** надаас зээлсэн мөнгөө 2022 оны 7 дугаар сард зээл нь бүтсэн гээд өгсөн.....Миний хувьд өөрийн санамсар болгоомжгүй, хууль журмаа мэдэхгүйгээс болж буруу үйлдэл хийсэн гэм буруугаа ойлгож байгаа. Энэ үйлдэл маань ийм гэмт хэрэг болоод ийм байдалд хүргэнэ гэж би бодоогүй….Үнэлгээний хорооноос гишүүдээс зөвлөмж мэдэгдэх өгдөг болохыг мэдээгүй. Үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга орж ирээд гэрээ хийж болно гэдэг зүйл хэлсэн. Миний хувьд албан ёсоор гэрээ байгуулж болно гэж ойлгосон. Би шинэ ажил авсан байсан болохоор хууль журмаа судалж амжаагүй байсан. Ногоон байгууламжийн хашааг 5 дугаар багт зүүн хороололд барихаар анх төлөвлөсөн байсан…Төмөр авч өгөх гэж Баас 3,500,000 төгрөг өөрийн дансаараа авсан...2022 онд малын тоо толгойн албан татварын орлогоор уг санхүүжилтийн эх үүсвэр тавигдсан байсан. 2022 онд малын тоо толгойн албан татварын санхүүжилт сумын дүнгээр 60,000,000 төгрөгөөс 70,000,000 төгрөг тасарсан. Авч ирсэн төмрөө яах уу, хашаагаа хаана барих уу гэдэг асуудлыг ярилцаад энэ төмрөөр хуучин ногоон байгууламжийн хашааг түр янзалъя гэж яриад янзлуулсан. Уг төмрийг надад захихдаа н.Б Мөрөн суманд байна. Намайг хотод байхад хотоос үнийг нь судлаад өгөөч гэж ярьсан. Төсвийн захирагч мөн үр ашигтай байх үүднээс төмрийн үнийг судалж өгье гээд судалж өгсөн. Төмөр нь Мөрөнд зарагдаж байсан газруудаас 50% хямд төмөр зарагдаж байсан. Тэгээд ийм үнэтэй байна гэхэд наана чинь хямд байгаа юм байна. Надад наад төмрөөсөө авч өгөх боломж байна уу гэж яриад би авч ирсэн байдаг. Үнийн зөрүү 1,200,000 төгрөг гарсан гэсэн прокурорын албан тоот ирсэн. Энэ мөнгийг зарцуулсан зарцуулалтыг гаргаж өгсөн. Улаанбаатар хотоос **** сум хүртэл  6 метр урттай 2,3 квадрат 30 ширхэг төмөр, 1,5 квадрат 115 ширхэг төмрийг 600,000 төгрөгөөр тээвэрлүүлсэн. 100 айл дотор зарим урт төмрийг ачиж болохгүй байна гэж тайруулсан 145,000 төгрөг, таксины 50000 төгрөг гарсан. н.Б өөрийн машины шайриг эвдэрсэн наад мөнгөнөөсөө аваад ирээрэй гэж захисан. Тэр нь 65,000 төгрөг болсон. Үлдэгдэл 400,000 гаран төгрөг үлдсэн. Би хавар сар бүр цэргийн татлагаар ирэх ёстой гэж аймагт дуудагдаж явсан. Нэг явахдаа өөрийнхөө машинд 200,000 төгрөгөөр 70-80 литр бензин хийгээд явсан. Би тэр үед хоёр сургуульд сурч байсан. Сурч байх хугацаандаа би төр засгаас нэг ч төгрөг аваагүй. Өөрөө бүгдийг нь дааж байсан. Тухайн үед цалингийн зээл байсан учир надад мөнгө тааруу байсан. Тэр үед 200,000 төгрөгөөр бензин хийсэн…Төрийн албанд тасралтгүй 22 жил ажилласан. Энэ хугацаанд байгаль хамгаалагчаар 8 жил ажиллахад алдаа дутагдал гаргаж байгаагүй. Байгаль хамгаалагчийн ажил дүгнэхэд би эхний 5 дугаар байраас бууж байгаагүй. Улсад 3 жил шалгарсан. Аймагт 6 жил ажлаараа түрүүлсэн. Энэ материалуудаа прокурорт гаргаж өгсөн. 2022 оноос хойш сумын ****даргаар ажилд орсон. Намайг ажил авахад манай сум сумдаас 20 дотор  үнэлэгдэн сум байсан. 2023 онд 11 дүгээрт, 2024 онд сумдаас манай сум 6 дугаарт үнэлэгдсэн. Тухайн ажилдаа шахалт дарамт үзүүлсэн гэж миний шаардлагыг хүлээж авдаг юм шиг байсан. Үүнтэй холбоотой зарим хүмүүс намайг энэ хэрэгт холбогдуулсан гэж би бодож байгаа. Шулуун, шударга ажиллаж явсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Гэрч С.****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би **** сумын ****тендер буюу ногоон байгууламж бий болгох тендерийн үнэлгээний хорооны даргаар ажилласан. Тухайн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нягтлан бодогч Э.****, гишүүдэд сумын сургуулийн багш Ш.****, 5-р багийн Засаг дарга Б.****, иргэн М.**** нар оролцсон. Тендер нь 15,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй байсан учир үнэлгээний хорооны гишүүд ********* ХХК, **** ХХК, **** ХХК-иудад урилга хүргүүлсэн боловч аль ч компаниудаас үнийн санал, бичиг баримт ирүүлээгүй. Энэ талаар сумын ****дарга Ц.Гт танилцуулсан ба харин тамгын дарга Ц.Г нь ********* ХХК-тай гэрээ байгуулсан байсан. Тухайн үед үнэлгээний хороо албан ёсоор хурал зохион байгуулаагүй ба гишүүд ярилцаж байгаад нэр бүхий 3 компаниуд урилга хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй. Тэгээд энэ талаар Засаг даргын тамгын даргад хэлсэн ба зөвлөмж хүргүүлээгүй. Тухайн үед хурал зохион байгуулаагүй, зөвлөмж хүргүүлээгүй байна... Г дарга ямар учраас ********* ХХК-тай гэрээ байгуулсан талаар мэдэхгүй... Г дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд л тус компанитай гэрээ байгуулсан байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90-р хуудас),

Гэрч Б.****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаагүй ба тухайн үед ямар нэгэн үнэлгээний хорооны хуралд сууж байгаагүй. Тийм болохоор энэ талаар мэдэхгүй байна... Манай багт худгийн төмөр хашааг ********* ХХК нь хийсэн байдаг. Гэхдээ ямар учраас гэрээ байгуулсан талаар мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 92-р хуудас),

Гэрч Ш.****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тендер цаашаагаа зарлагдсан уу үгүй юу гэдгийг мэдэхгүй байна... Тухайн үнэлгээний хороо хурал хийгээгүй байх, эсхүл би очоогүй юм болов уу, ямар ч байсан би хуралд очиж сууж байгаагүй...Г дарга Б ах 2 бие биеэ бол сайн мэдэх байх...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 96-97-р хуудас),

Гэрч Э.****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..."*********" ХХК, "****" ХХК, "*****" ХХК-иуд руу үнийн санал өгөөч гээд урилга хүргүүлсэн боловч ямар нэгэн үнийн санал ирүүлээгүй. Үнэлгээний хороо ирц бүрдээгүй учраас ямар нэгэн хурал хийгээгүй, хурлын тэмдэглэл хөтлөөгүй юм. Би үнэлгээний хорооны дарга С.****этэй ярилцаад 3 компани руу урилга хүргүүлсэн хэдий ч үнийн санал ирээгүй тул захиалагчид буюу ****үүрэг гүйцэтгэгч С.****э бид хоёр амаар л энэ удаа компаниудаас үнийн санал өгсөнгүй гэдгийг нь *****-ын *****Ц.Гт хэлсэн... Тухайн тендерийн төсөвт өртөг нь 15,0 сая төгрөг байсан. Ногоон байгууламж хийгдсэн зүйл байхгүй Энэ ногоон байгууламж нь сумын төв дотроо хийгдэх байсан....Танайхаас ярихаар нь л шууд гэрээг *****-ын дарга байгуулсан юм байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 99-100-р хуудас),

Гэрч Л.*****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сард **** сумын *****-т явж байхад орлогч ****э надтай уулзаад тухайн урилгад гарын үсэг зуруулсан ба би түүнд хандан "Би ийм тендерт оролцохгүй. Тэгсэн ч манай компанийн үйл ажиллагаа зогссон байгаа, манай компани уг тендерт орохгүй" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 102-р хуудас),

Гэрч Э.*****н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед *****т оролцох талаар мэдэгдэхэд манай компанийг тендерт шалгараагүй гэж хариу мэдэгдсэн гэж санагдаж байна. Яг хэн надад хариу мэдэгдсэн талаар мэдэхгүй байна. Тухайн тендерт ямар компани шалгарсан эсэхийг ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 104-р хуудас),

Гэрч Т.*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 4 дүгээр сард ээж П.*****ын бие муудаад цалингийн зээл авах гэсэн боловч цалингийн зээл онлайн хэлбэрт шилжсэн байсан ба онлайнаар зээл авах гэхэд зээлийн шаардлага хангахгүй байна гээд зээл гарахгүй байсан юм. Тэгээд *****т ажиллаж байгаа гэх тодорхойлолт *****ын даргаас авах гэсэн боловч тэрээр Улаанбатар хотод сургалттай байсан учир даргатай холбогдоод та хэзээ ирэх вэ гэхэд тэрээр болоогүй, 6 сараас нааш ирэхгүй гэхээр нь танд мөнгө зээлэх мөнгөний боломж байна уу, 5,0 сая төгрөг зээлээч гэсэн. Тэгэхэд Г дарга надад тийм их мөнгө байхгүй, хүнээс асууж өгье гэсэн ба хэд хоногийн дараа би Г дарга руу дахин ярихад тэрээр "Би хүнээс 3,500,000 төгрөг авлаа. Чи даруй буцаагаад өгнө шүү" гэж хэлээд миний данс руу 3,500,000 төгрөг шилжүүлсэн. Би тэгээд тухайн мөнгийг ээжийнхээ эмчилгээний зардалд зарцуулаад 2022 оны 7 дугаар сард цалингийн зээл аваад буцаагаад Г даргын данс руу шилжүүлсэн. Ямар учраас 91333369 гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн гэвэл тухайн дугаар нь урьд өмнө миний ашиглаж байсан Скайтелын дугаар байгаа юм...Баас мөнгөн авч өгсөн талаар бол хэлээгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 106-107-р хуудас),

Гэрч Д.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед Г над руу утсаар яриад танай компани тендерт орохоор болсон би Улаанбаатар хот руу сургуульд явах гээд байна, надтай ирээд гэрээгээ байгуулчих гэхээр нь би очиж гэрээ байгуулсан юм... ваагүй...Ногоон байгууламжийн тендерт манай компани 2022.04.18-ны өдөр 4,320.000 төгрөгийн санхүүжилтийг компанийн Хаан банкны ***** дугаарын данс руу сумын *****-аас шилжүүлсэн. Тухайн үед сумын Засаг дарга чанартай материалаар хашаа хийх талаар үүрэг өгсөн ба төмөр хашаа хийхээр болсон. Тэгээд Мөрөн суманд төмөр үнэтэй байсан учир Г руу утсаар яриад Мөрөн суманд төмөр үнэтэй байна, чи хотод байгаа юм чинь наагуураа хямдхан төмөр судлаач өгөөч гэж хэлсэн. Тэгж байтал Г над руу залгаад энэ хавиар гайгүй төмөр олдох юм шиг байна гэхээр нь би компанийн данснаас бэлнээр мөнгө авсан байсан мөн миний бие өөрөө завгүй байсан учир эхнэр *****д хэлээд Г руу 3,500,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Тухайн үед Г өөрийнхөө дансыг над руу мессежээр явуулсан байсан ба тэр данс руу нь эхнэр банк дээр очоод бэлнээр 3,500,000 төгрөг явуулсан. Гэхдээ манай эхнэр Г дарга руу мөнгө явуулсан гэдгийг мэдээгүй, миний өгсөн данс руу, миний хэлсний дагуу л мөнгө шилжүүлсэн. Анх 15,0 сая төгрөгөөр ***** сумын зүүн талд байрлах малчны хороололд ногоон байгууламж хийх ёстой байсан боловч төсөв мөнгө нь шийдэгдэхгүй, төмөр оройтож ирсэн учраас ***** сумын гүний худгийн урд, хойд 90 орчим метр модон хашааг авч, төмөр хашаа болгосон юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),

Гэрч Ш.*****гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай нөхөр ********* ХХК-тай ба сумандаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд төмөр хашаа авна гэж байсан. Тэгээд миний санаж байгаагаар манай нөхөр Б 2022 оны 4 дүгээр сард нэг хүний данс руу 3,500,000 төгрөг хийчих гэхээр нь нөхрийн хэлсэн данс руу гэрт байсан бэлэн 3,500,000 төгрөгийг сумын Хаан банк дээр очоод хийсэн юм. Тухайн үед манай нөхөр сумын ****дарга Ц.Гт төмөр захиж байгаа гэсэн шүү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 112-р хуудас),

Гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн ажлын 30 хувийг ********* ХХК хийгээгүй учир дараагийн 50 хувь болон 20 хувийн санхүүжилтийг олгоогүй ба хэрвээ 30 хувийн ажлын гүйцэтгэлээ хийсэн бол дараагийн санхүүжилтийг олгох ёстой байсан. Гэвч 30 хувийн гүйцэтгэл хийгдээгүй учир дараа, дараагийн санхүүжилт олгогдоогүй. 2023 онд тус компанийг ажлаа хийх болов уу гэж харж байсан боловч хийгээгүй...********* ХХК-ийн хийсэн төмөр хашааг сумын орлогод аваагүй...Гүний худгийн төмөр хашаа гэж хэлж болохгүй байх. Тус төмөр хашаа гүний худгийг тойрсон боловч уг төмөр хашаа нь сумын ***** төвийн урд хэсгийн цэцэрлэгт хүрээлэнгийн төмөр хашаа байгаа юм. Ямар учраас тус төмөр хашааг тухайн компани хийсэн талаар мэдэхгүй байна. Уг шийдвэрийг би гаргаагүй...Гэрээ байгуулсан компанийн хүнээс мөнгө авч болохгүй шүү дээ. Би энэ талаар сүүлд мэдээд 2024 оны төсөвт тухайн төслийн санхүүжилтийг буцаасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 123-124-р хуудас),

Гэрч Г.*****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн ажлын 30 хувийн санхүүжилт болох 4.320.000 сумын төсвөөс гарсан ба тухайн мөнгөөр юу хийсэн эсэх талаар бол мэдэхгүй байна... ********* ХХК-ийн хийсэн төмөр хашааг сумын орлогод аваагүй. Манай сумын *****т "*****" ХХК-ийн 3,507,000 төгрөгийн үнэ бүхий 2022 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн нэхэмжлэл ирээгүй Г дарга энэ нэхэмжлэлийг хаанаас авсан эсэх талаар мэдэхгүй...**** сумын ***** нь “*****" ХХК-тай ямар нэгэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126-127-р хуудас),

Гэрч Б.*****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***** дугаар данс миний ашиглаж байсан данс мөн байна. Уг дансыг 2019 оны 8 сараас тогтмол ашиглахгүй байгаа. Манай 10 жилийн ангийн найз болох Д.***** нь 2022 оны зуны 3 сард Орбитод дэлгүүрт ажиллаж байгаад өрөнд орчихлоо, гэр бүлийн асуудалтай байна гээд манай 3-4 сар амьдарсан юм. Тэр хугацаанд шүүхийн шийдвэрээр бүх дансаа түгжүүлсэн байна, нэг данс хэрэглүүлээч гээд энэ дансыг хэрэглүүлсэн. Тэр найз маань "*****" ХХК-д борлуулагчаар ажилд орсон, цалингаа энэ дансаар авч байсан...Хаан банк дахь ***** дугаарын данснаас 2022.07.27-ны өдөр 2,227,000 төгрөг төмөр гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн талаар мэдэхгүй. Д.***** энэ үед ашиглаж байсан. Төмөр зарахдаа компанид дуусан гээд төмөр авах хүнд өсгөөд зардаг гэж байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 131-р хуудас),

Гэрч М.****ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн үнэлгээний хороонд ажиллаагүй ба уг тушаал гарсан талаар ч мэдээгүй. Би одоо л энэ талаар мадаж байна...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 174-175-р хуудас),

Гэрч Д.*****ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед ***** ХХК-д ажиллаж байхад орон нутгаас Г гэх хүн холбогдоод төмөр авъя, унаанд тавиад өг гэхээр нь би өөрийн ашиглаж байсан *****ын Хаан банкны ***** дугаарын данс руу  төмрийн мөнгөө хийчих гэж хэлсэн. Тэр хүн тухайн үед НӨАТ авахгүй гэсэн болохоор би хувь хүний данс өгөхөд 2,227,000 төгрөг орсон. Тэгэхээр нь би тус данснаас хуурай дүү *****гийн Тамирын Хаан банкны ***** дугаарын данс руу 2.150.000 төгрөгийг шилжүүлж 120.000 төгрөгийн өөрийн Голомт банкны ***** дугаарын данс руу шилжүүлсэн...3.507.000 төгрөгийн төмөр аваагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 177-178, 180-р хуудас),

***** ХХК-ний 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 24/16/072 дугаартай “...2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ***** сумын  ***** нь 3,507,000 төгрөгийн нэхэмжлэх авсан бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу худалдан авалт хийгээгүй болохыг мэдэгдэж байна...” гэх албан тоот (1-р хх-ийн 132-р хуудас),

********* ХХК-ний  дансанд 4,320,000 төгрөг шилжиж орсон тухай тус компанийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 23-р хуудас),

Ц.Гийн ***** дугаартай Хаан банкны данс руу 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 14:28 минутад *****гаас гэсэн утгатай 3,500,000 төгрөг шилжиж орсон тухай Ц.Гийн Хаанбанкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 32-р хуудас),

**** сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай “...Ц.Гийг **** сумын ****даргын *****ээр томилсон...” тухай захирамжийн хуулбар (2-р хх-ийн 42-р хуудас),

Б.*****ын Хаан банкны ***** тоот данс руу “ төмөр” гэсэн утгатай 2,227,000 төгрөг шилжүүлсэн талаарх Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (3-р хх-ийн 182-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн   2338003540087  дугаар  хэрэгт авагдаж,  шүүхийн  хэлэлцүүлгээр

шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч                             Ц.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Г нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрч байсан тул гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Ц.Г нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заажээ.  

Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байхаар заасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан ба Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей Авлигын эсрэг конвенцыг 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан бөгөөд Монгол Улс тус конвенцод 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орж, 2006 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

 Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйл /Чиг үүргээ урвуулан ашиглах/-д “төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль

тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ.” гэж тусгасан.

 Тус конвенцын дагуу авлигын гэмт хэргийн субъект болох нийтийн албан тушаалтан гэдгийг манай улс үндэсний хууль тогтоомж болох Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан этгээдүүдийг хамааруулж ойлгохоор хуульчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан  тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 12.1 дүгээр зүйлд “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна:” гэж, мөн зүйлийн 12.1.7-д “...аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал;” хамаарна гэж тус тус хуульчилсан байна.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд сумын ****дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтан ба **** сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/02 дугаартай “...Ц.Гийг **** сумын ****даргын *****ээр томилсон...” тухай захирамжийн хуулбар (2-р хх-ийн 42-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан” гэх субьектэд хамаарч байна.  

Нийтийн албанд ажиллаж буй сонгуульт болон томилолтын албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хуульд тодорхойлогдсон хэмжээгээр хязгаарлагддаг байна.

Тодруулбал нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж болон эрх зүйн бусад актаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрхийн хүрээнд л чиг үүргээ хэрэгжүүлдэг онцлогтой.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.

Шүүгдэгч Ц.Г нь нийтийн албан тушаалтан буюу **** сумын ****даргын *****ээр ажиллаж байх хугацаандаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэснийг,

  Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7.1.6-т "албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх" гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 39 дүгээр зүйл "Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл"-ийн 39.1.2-т "албаны эрх мэдлээ хэтрүүлэх", 39.1.3-т "хуульд нийцээгүй шийдвэр гаргах", 39.1.4- т "албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах" гэснийг,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад энэ хуулийг дагаж мөрдөнө" гэснийг тус тус зөрчиж ********* “*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бтай 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 09 дугаартай 15,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй **** ногоон байгууламжийн хашаа барих, мод тарих, нүх ухах ажлын гэрээг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчиж байгуулан “*********” ХХК-д давуу байдал бий болгосон мөн уг компанийн захирал Д.Баас 3,500,000 төгрөг өөрийн дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  гэсэн  дүгнэлт  нь  хэргийн   бодит   байдалтай   тохирч   байх   тул  улсын

яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ. 

Шүүгдэгч Ц.Г нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.Г нь Д.Баас шилжүүлэн авсан мөнгөөрөө төмөр худалдан авч түүнд өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...“....Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 5400 нэгжтэй тэнцэх  буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү…” гэв.

Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар, шагналын баримтууд (1-р хх-ийн 134, 137-140, 213-214, 3-р хх-ийн 98-131-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.Г нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 292.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн

134, 137-140-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлах нь зүйтэй байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлах шаардлагагүй гэж үзлээ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж хуульчлагдсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, тухайн зүйл хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул шинээр өөрчлөн батлагдсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байгаа болно.

Прокурорын яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж бичсэнийг техникийн шинжтэй алдаа гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Гт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах ялын саналыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг заавал нийгмээс тусгаарлаж түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан  нэмэгдэл  ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь

зүйтэй байна.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2338003540087 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цийн Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цийн Гийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан 5,500 (таван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн 2338003540087 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.УУГАНБАЯР