| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0186/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/01 |
| Огноо | 2024-12-23 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Н.Улсболд |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
Улсын яллагч Н.Улсболд /томилолтоор/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Гэрч С.*******, Б.*******,
Шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Ц.Батзориг
Шүүгдэгчийн Г.*******, Д.******* нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин, Г.Наранбаатар,
Шүүгдэгч Г.*******, Д.*******, Б.*******, нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.******* нь Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар,
Б.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар 04 оны 0 дугаар сарын 15-ны өдрийн 50 дугаартай яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 030463 дугаартай хавтаст хэргийг 04 оны 0 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, , , , , ,, "" ХХК-ийн зүүн үйлдвэрийн даргаар ажилладаг, , хамтаар дүүргийн дугаар хороо дугаар байр тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Алтан гадас одонгоор шагнуулж байсан,
овгийн ******* /РД:/
. Монгол Улсын иргэн, 1976 оны дугаар сарын 09-ний өдөр, , 4 настай, , , , "" төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн түгээх үйл ажиллагаа хариуцсан ахлах инженерээр ажилладаг,, хамтаар дүүргийн дугаар хороо дугаар байр 3 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
овгийн ын ******* /РД:*****/
3. Монгол Улсын иргэн, 1965 оны 0 дугаар сарын 6-ны өдөр, , , , , , ,, дүүргийн дугаар хороо 44 дүгээр байр 7 тоотод оршин суудаг, дүүргийн шүүхийн 00 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 194 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар 60, төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
овгийн ******* /РД:******/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
1. Шүүгдэгч Г.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу " төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн даргаар ажиллаж байхдаа тус түгээх төвийн ахлах нягтлан бодогч Д.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэг нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 67 дугаар зүйлийн 67.1 "Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна.”,
“” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 014 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/6 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журам”-ын 6.1.-т “- д төвлөрсөн мөнгөн орлогоос мөнгөний урсгалын боломжоос хамааран татвар, шимтгэл, бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж болох бөгөөд зардал, өглөгийг бодитоор бүртгэх зарчим баримтална", 6.1.3-т “Хэрэглэгчдэд үйлчлэх болон түгээх төвүүд нь төлөвлөгөөнд заасан хэмжээнд тухайн сарын орлогыг оруулсан тохиолдолд зардалд зарцуулах эрх үүсэх бөгөөд нийт орлогын 30 хувийг //-Д төвлөрүүлж, үлдсэн 70 хувийг журмын -д заасан орлого, зардлын төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа захиран зарцуулна”, 1.4-д “Ямар нэгэн ажил, үйлчилгээг ашигтай байхаар тохиролцож гэрээ хийнэ”, 1.1-д “...Гэрээ байгуулан ажил гүйцэтгэх тохиолдолд тухайн ажлыг захиалагч аж ахуйн нэгж байгууллагатай санхүүжилтийн тооцоог хийхдээ ажлын бодит гүйцэтгэлийг гаргаж тооцооны нягтлан бодогч тооцоо нийлж акт үйлдэнэ...” гэж заасныг тус тус зөрчиж
Бүгд найрамдах Ард Улсын иргэн /дЛын хүсэлтийн дагуу 019 оны 04 дүгээр сард “ түгээх төв”-өөс цахилгааны дэд өртөө буюу даралт хувиргагч тоног төхөөрөмжийг худалдаж, суурилуулах ,, төгрөгийн төсөвт “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан боловч албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглан уг ажлыг ,, төгрөгөөр тус компанид хамааралгүй этгээд болох Б.*******оор гүйцэтгүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, //-аас 019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дэд өртөөний ажлын үлдэгдэл төлбөр ,6, төгрөгийг Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансаар авч өөрт болон Д.*******д эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
.Яллагдагч Б.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу " төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн даргаар ажиллаж байхдаа тус түгээх төвийн ахлах нягтлан бодогч Д.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 67 дугаар зүйлийн 67.1 ’’Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна",
“" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 019 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн А/319 дугаар тушаалаар батлагдсан “Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам”-ын 6.1.-т ”-д төвлөрсөн мөнгөн орлогоос мөнгөний урсгалын боломжоос хамааран татвар, шимтгэл, бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж болох бөгөөд зардал, өглөгийг бодитоор бүртгэх зарчим баримтална”, 6.1.3-т ‘‘Хэрэглэгчдэд үйлчлэх болон түгээх төвүүд нь төлөвлөгөөнд заасан хэмжээнд тухайн сарын орлогыг оруулсан тохиолдолд зардалд зарцуулах эрх үүсэх бөгөөд нийт орлогын 30 хувийг //-Д төвлөрүүлж, үлдсэн 70 хувийг журмын -д заасан орлого, зардлын төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа захиран зарцуулна", 1.4-д “Ямар нэгэн ажил, үйлчилгээг ашигтай байхаар тохиролцож гэрээ хийнэ”, 1.1-д “...Гэрээ байгуулан ажил гүйцэтгэх тохиолдолд тухайн ажлыг захиалагч аж ахуйн нэгж байгууллагатай санхүүжилтийн тооцоог хийхдээ ажлын бодит гүйцэтгэлийг гаргаж тооцооны нягтлан бодогч тооцоо нийлж акт үйлдэнэ...” гэж заасныг тус тус зөрчиж
” ХХК-ийн захирал А.ы хүсэлтийн дагуу 00 оны 0 дугаар сард “ түгээх төв”-өөс цахилгааны шугам татах ,, төгрөгийн төсөвт ажлыг гэрээ байгуулалгүйгээр амаар тохиролцон албан тушаалын байдлыг ' хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж тус төвийн ажилтнуудаар ажлыг гүйцэтгүүлж, А.аас ажлын төлбөрт 00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөг, 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөг тус тус Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 тоот данс руу шилжүүлснийг байгууллагын кассад тушаалгүйгээр бэлнээр гаргуулан авч өөрт болон Д.*******д эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
3 .Яллагдагч Д.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу “" төрийн өмчит хувьцаат компанийн “ түгээх төв”-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд.албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”,
Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”,
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 67 дугаар зүйлийн 67.1 ’’Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна",
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “...Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана...’’, 13 дугаар зүйлийн 13.4-д “...Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна...”, мөн зүйлийн 13.5-д “...Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна...” мөн зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”
“” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 014 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/6 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журам”, 019 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн А/319 дугаар тушаалаар батлагдсан “Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам”-ын 6.1.-т "-д төвлөрсөн мөнгөн орлогоос мөнгөний урсгалын боломжоос хамааран татвар, шимтгэл, бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж болох бөгөөд зардал, өглөгийг бодитоор бүртгэх зарчим баримтална”, 6.1.3-т “Хэрэглэгчдэд үйлчлэх болон түгээх төвүүд нь төлөвлөгөөнд заасан хэмжээнд тухайн сарын орлогыг оруулсан тохиолдолД зардалд зарцуулах эрх үүсэх бөгөөд нийт орлогын 30 хувийг //-Д төвлөрүүлж, үлдсэн 70 хувийг журмын -д заасан орлого, зардлын төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа захиран зарцуулна”, 1.4-д “Ямар нэгэн ажил, үйлчилгээг ашигтай байхаар тохиролцож гэрээ хийнэ”, 1.1-д “...Гэрээ байгуулан ажил гүйцэтгэх тохиолдолд тухайн ажлыг захиалагч аж ахуйн нэгж байгууллагатай санхүүжилтийн тооцоог хийхдээ ажлын бодит гүйцэтгэлийг гаргаж тооцооны нягтлан бодогч тооцоо нийлж акт үйлдэнэ...” гэж заасныг тус тус зөрчиж
“ түгээх төв”-ийн даргаар ажиллаж байсан Г.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж Бүгд найрамдах Ард Улсын иргэн /д/-ын хүсэлтийн дагуу 019 оны 04 дүгээр сард Г.*******өөс “ түгээх төв”-өөс цахилгааны дэд өртөө буюу даралт хувиргагч тоног төхөөрөмжийг худалдаж, суурилуулах ,, төгрөгийн төсөвт “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан боловч уг ажлыг тус компанид хамааралгүй этгээд болох Б.*******оор хийж гүйцэтгүүлэн, Д.******* нь дэд өртөөний ажлын төлбөрт /д/-иас 019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ,, төгрөг, 019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 45,, төгрөг тус тус бэлнээр өгснийг байгууллагын дамжуулан Б.*******од өгч,
Мөн 019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлын үлдэгдэл төлбөр болох ,6, төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансаар авч өөрт болон Г.*******т эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,
“ түгээх төв”-ийн дарга Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж
“” ХХК-ийн захирал А.ы хүсэлтийн дагуу 00 оны 0 дугаар сард “ түгээх төв”-өөс цахилгааны шугам татах ,, төгрөгийн төсөвт ажлыг Б.******* нь гэрээ байгуулалгүйгээр амаар тохиролцон тус төвийн ажилтнуудаар ажлыг гүйцэтгүүлж, А.аас ажлын төлбөрт 00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөг, 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөг тус тус шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансаар авч өөрт болон Б.*******д эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргүүдийг тус тус үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс Хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн /хх-16-0/ Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай танилцуулга баримтуудын хамт, дугаар хавтаст хэргийн /хх-6-1/ ХАСХОМ хяналт шалгалт хийсэн баримт бичгийн хуулбар, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-7-/ авагдсан төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн 019, 00 оны үндсэн бус үйл ажиллагааны орлого зарлагын зарцуулалтад шинжилгээ хийсэн мөрдөгчийн магадалгаа, дугаар хавтаст хэргийн /хх--4/ төрийн өмчит хувьцааны компанийн түгээх төвийн даргын ажлын байрны тодорхойлолт, дугаар хавтаст хэргийн /хх-3-4/ төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, дугаар хавтаст хэргийн /хх-91-9/ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 019 оны А/319 дугаартай тушаалаар батлагдсан үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам, дугаар хавтаст хэргийн /хх-19/ 04 оны 5 дугаар сарын 0-ны өдрийн 0/55 дугаартай албан бичиг, дугаар хавтаст хэргийн /хх-9-90/ төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 04 оны дугаар сарын 0-ны өдрийн А/6 дугаартай тушаалаар батлагдсан хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт хуваарилалт орлого зардлын бүртгэл хийх журам, дугаар хавтаст хэргийн /хх-15-160/ Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний хуулбар дугаар хавтаст хэргийн /хх-161-16/ төрийн өмчит хувьцаат компанийн 019 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн 15/015/19 дугаартай техникийн нөхцөл, дугаар хавтаст хэргийн /хх-163-1713/ дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг Монгол- компанийн барьж ашиглалтад оруулсан гүний худаг фирмийн 713 цахилгааны дэд өртөө буюу 0 киловаттын трансформаторт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, дугаар хавтаст хэргийн /хх-09/ Бүгд Найрамдах Ард Улсын иргэн эзэмшлийн Хаан банкны 519939 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, дугаар хавтаст хэргийн /хх-16-17/ яллагдагч Д.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 3 дугаар хавтаст хэргийн /хх-/, 5 дугаар хавтаст хэргийн /хх--9/ яллагдагч Г.*******ийн эзэмшлийн Хаан банкны 571356167 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-67/, 9 дүгээр хавтаст хэргийн /хх-/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн мэдүүлэг, дугаар хавтаст хэргийн /хх-14/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-31/ гэрч Д.ын мэдүүлэг, дугаар хавтаст хэргийн /хх-16/ Д. мэдүүлэг, дугаар хавтаст хэргийн /хх-1/ С.гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-33-34/ гэрч БНХАУ-ын иргэн мэдүүлэг, дугаар хавтаст хэргийн /хх-4-5/ гэрч Б.ын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-5/ гэрч Б.*******ын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-55-56/ С.*******гийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-/ гэрч Н.ын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-5-6, -9, 4, 77/ яллагдагч Д.*******ын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-46-/, 4 дүгээр хавтаст хэргийн /хх-197-19/ авагдсан яллагдагч Г.*******ийн мэдүүлэг, яллагдагч Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-3-4, 3, 3 дугаар хавтаст хэргийн /хх-4, 51/ гэрч А.ы эзэмшлийн Хаан банкны 5076419 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, дугаар хавтаст хэргийн /хх-06-0, 01/ гэрэлтүүлэг чимэглал компаниас ирүүлсэн цахилгааны шугам татах ажил хийгдсэн талаарх баримт бичгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1 дүгээр хавтаст хэргийн /хх-41/ гэрч А.ы мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн /хх-49/, 4 дүгээр хавтаст хэргийн /хх--9/ яллагдагч Б.*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг нийт хавтас хэргээс 35 нотлох баримт судлуулсан,
нэмэлт ажиллагаагаар ТӨХК албан бичиг “Тус төвийн ашиглалт засварын хэсгийн давхардсан тоогоор 7 ажилтан 019 оны 4 дүгээр сараас дугаар сар хүртэлх хугацаанд Улиастай чиглэл, Улаанбаатар Дархан чиглэлийн авто замын шугам шилжүүлэх ажилд татагдан болно. Холбогдох 1 хуудас материал”...мөн “Монгол ” ХХК Гүйцэтгэх захирал болох БНХАУ-ын иргэн 019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр иргэн Д.*******ын Хаан банк дахь 5135 дугаар данс руу өөрийн хувийн данснаасаа 6 төгрөг шилжүүлсэн байх ба энэ нь компани санхүүгийн бүртгэлд өр авлагаар бүртгэгдээгүй байна.
Дээрх хийгдсэн гүйлгээ нь манай үйлдвэрт цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх дэд станцыг сольж суурилуулах ажилтай холбоотой хийгдсэн бөгөөд албан ёсны гэрээ хэлэлцээр хийгдээгүй. Гүйцэтгэх захирал миний бие тухайн үед хэдэн төгрөг өгснөө болон яаж төлбөрөө төлсөн, мөн ямар хүмүүс манай цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэнг санахгүй байна. Одоогоор манайд хийгдсэн цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлсэн дэд станц хэвийн доголдолгүй ажиллаж байгаа ба манай компанийн зүгээс санал гомдол байхгүй болно... 37 нотлох баримт,
Шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Ц.Батзориг зүгээс: Хавтаст хэргээс дугаар хавтаст хэргийн /хх--9, 03/, шүүгдэгч Б.*******н ажилд томилогдсон тушаал, 5 дугаар хавтаст хэргийн /хх-14-5/, шүүгдэгч Б.*******н гэрчээр өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн /хх-49/, /хх-130-/, 4 нотлох баримт,
Шүүгдэгч Г.*******, Д.******* нарын өмгөөлөгчийн зүгээс: 1 дүгээр хавтаст хэргийн /хх-6/ Д.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг, дугаар хуудсанд өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн /хх-46-/, Г.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн /хх-55-56/, гэрч *******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг дугаар хавтаст хэргийн /хх-3-39/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх баримт дугаар хавтаст хэргийн /хх-5-61/, шинжээчийн шалгалтын баримтууд байна дугаар хавтаст хэргийн /хх-16/ гэрч мэдүүлэг, /хх-1/ гэрч гийн мэдүүлэг, /хх-60-61/ шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж байсан хүсэлт, /хх-67/ компаниас хавтаст хэрэгт авагдсан албан тоот зэрэг нотлох баримтуудыг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 3 хуудас зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав. 13 нотлох баримт,
Шүүгдэгч хохирогч нарт нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие 01 оны 6 дугаар сараас төв дээр томилогдож ажиллаж байсан. 019 оны 4 дүгээр сарын эхээр бригадын дарга ******* над руу утасдаад д үйл ажиллагаа явуулдаг хятадын хөрөнгө оруулалттай компани байгаа хүчин чадлаа өргөтгөж дэд станцаа шинэчлүүлэх хүсэлт санал тавиад байна, энийг манайх хийж болох уу гэдэг асуудлыг над руу тавьсан. Тэгэхээр нь миний бие ямар ажил юм бэ, нарийн сайн судлаад надад хариу өг гэсэн чиглэл өгсний дагуу ******* газар дээр нь очиж үзэхэд нэлээд хуучирсан дэд станцтай, чадал нь маш бага чадалтай одоо байгаагаасаа дахин томруулж байж үйл ажиллагаа явуулах байдалтай байна гэхээр нь над руу явуулж уулзуул гэхэд тухайн хятад компанийн захирал орчуулагчтайгаа 4 дүгээр сарын эхээр надтай ирж уулзсан. Манай байгууллага дүүрэг, дүүрэг, Төв аймгийн захын 6 сумыг цахилгаан эрчим хүчээр хангах үндсэн үүрэгтэй ажилладаг байгууллага. Дээр нь бас бидэнд үйл ажиллагааны бус орлогын төлөвлөгөө гэж өгдөг, тухайн жилдээ 0.. орчим төгрөгийн үйл ажиллагааны бус орлого орж төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Бид нар энэ ажлыг хийгээд гарсан. Тэр ажлын хөлс зардлаар нь тодорхой хувийг бүрдүүлье гэсэн хүсэл мөрөөдөлтэй тэд нартай уулзсан. Тэгээд ирээд уулзаад тэд нартай ямар ийм ажил хийгдэх юм байна, зах зээлийн үнэ өртөг нь ийм байдаг гэдэг харилцан суугаад ийм төсөв тооцоо хийсэн. Тэгээд тухайн үеийн тооцооллоор нийтдээ ажлын хөлс материал 40.. гаруй төгрөг орно гэж тооцоод, дэд өртөө бүрэн хэмжээний тоноглосон катапе орох ёстой 00 кагийн хүчин чадалтай трансформатор орох ёстой энийг тооцоод бид нар иймэрхүү гарах юм байна, ажлын хөлс нь .. гаруй төгрөг гарсан. Тэгээд нийтдээ 5.. орчим төгрөгийн ажил хийгдэх юм байна, энийг хийхийн тулд бид нар цаашдаа урьдчилгаа төлбөр тооцоогоо өгөх ёстой, тэгээд гэрээ байгуулаад явах ёстой гэдэг асуудлыг ярьсан. Ийм материалыг та нар өөрсдөө зах зээл дээрээс судал, урдаас оруулж ирвэл хямдхан тусах байх, ажлын хөлс хөдлөхгүй материал хөдөлж болно, та нар өөрсдөө авч чадах юм бол гэдэг асуудалтай нийтдээ 40.. төгрөгийн материал, .. төгрөгийн ажлын хөлсөөр урьдчилсан байдлаар байдлаар тохирсон. Тэгээд бид нар танайхаар хийлгэнэ, бид нар өөр мэдэх харилцах улсууд байхгүй тэгэхээр бид нар ямар ч байсан тооцооллоо хийгээд ирье материал авах эсэхээ эргээд хариу өгье гээд урьдчилгаа .. төгрөгийг манай санхүү дээр орхиод ажил гүйцэтгэлийн баталгаа болгоод явсан. Тэгээд хэд хоногийн дараа эргэж над руу холбогдоод бид нар материал судалж тооцлоо урдаас авчраад захиалаад авчих, нэгдүгээрт цаг хугацаа алдах юм байна хоёрдугаарт үнийн хувьд нэг их өөрчлөлтгүй юм байна танайхаар бүрэн бүтэн хийлгээд явъя гэдэг асуудлыг тухайн улсууд тавьж байсан. Тэгээд ажил гүйцэтгэх гэрээ байгуулъя гээд тухайн нөхдүүд Монгол хэл бичиг сайн мэддэг тусгай орчуулагчтай гэрээ байгуулахгүй болохгүй байх, бид нар холбогдох хууль дүрийн мэдлэг дутуу байна гэж байсан. Тэгээд тэр нь гэрээ байгуулагдаад энэ ажилтай холбоотой намайг байхгүйдээ манай санхүү дээр ирээд 45.. орчим төгрөг, дутмаг бүх материалынхаа зардлыг үлдээгээд явчихсан байсан. Тэгээд энэ ажлыг хийнэ гэж төлөвлөж байтал тухайн үед хувьцаат компанийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан Ганзориг дуудаад бидэнд энэ жил төлөвлөгдөөгүй нэлээд олон ажил гарч ирлээ, Дарханы замын бүтээн байгуулалтын ажил, ын замын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зам дагуу байж байгаа шугам тоноглолыг шилжүүлэх зайлуулах ажил хийх манай компани хийх чиглэлийг өгсөн. Тэгэхээр танай хүн хүчийг тийшээ татаж ажиллуулна, дээр нь нар салхины хосолмол эрчим хүч үйлдвэрлэдэг Солонгосын хөрөнгө оруулалттай компани Улаанбаатар түгээхтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулчихлаа, энийг бид нар танай хүн хүчийг татаж ажиллуулахаар боллоо. Тэгэхээр төлөвлөж байсан ажлуудаа төлөвлөгөөндөө өөрчлөлт оруул, илүү дутуу ажлуудыг зогсоо, 4 дүгээр сарын сүүлээр төлөвлөж байсан хөдөө сумдаар явж ажиллах аянгын бэлтгэл улирлын бэлтгэл ажлыг хангах ажил буюу бороо усны үерийн өмнө хамгаалалтуудыг сайжруулж сэргээх ажил байдаг. Энийг яаралтай хийгээд ир, дараа нь залгуулаад ажил руу орно, ямарваа үйл ажиллагааны бус орлого дээр санаа зовох зүйлгүй болно гэдэг асуудлыг тавьсан. Тэгэхээр бид нар энэ ажлыг хийх боломжгүй болсон, манайх ерөнхийдөө 1 модельтой, нэг бригадтай 1 мастертай, 1 инженертэй, 1 крантай, хүн хүчний бүрэлдэхүүнтэй байгууллага юм. Тэгээд өөр ажил руу орох боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн учраас энэ ажлыг хийх боломжгүй боллоо гэдгийг холбогдох улсууддаа хэлж мэдэгдсэн. Тэгээд ******* ажил дээр ирчихсэн явж байхаар бид нар хүний ажил битгий хэл өөрийнхөө ажлыг дийлэхээ болилоо энэ ажлыг хийх боломжгүй болсон, тэгэхээр энэ ажлыг буцаа гээд гэрээ хэлцэл нь ч хийгдээгүй байна, тэгэхээр чи мэдэх танихаараа наад хятадтайгаа уулзаад мөнгийг нь буцаагаад өгчих, би нягтланд хэлчихье гэсэн. Тэгээд бид нар өгсөн үүрэг чиглэлийн дагуу үндсэндээ 4 дүгээр сараас 7 дугаар сарыг хүртэл Дарханы зам, ын зам, хөдөө сумд явсан. Тэгээд бүгдээрээ ажлаа дуусгаад аравхан хоног зохицуулаад ээлжийн амралтаас нь суутгаад хөдөө аялдаг уламжлалтай. Тэгээд Алтай таван богд руу өөрсдөө хувийнхаа машинаар хувийн хуримтлал үүсгээд явъя гэдэг асуудлуудыг ярьж байсан. Нийтдээ гаруй хүн ийм санал тавьсан байсан. Би дугаар сарын 01-ний өдрөөс амрах байсан, амралтаараа явчихъя гэсэн бодолтой байж байсан. Тэгээд би 0 дугаар сарын 01-ний өдрөөс амраад байж байсан чинь нягтлан над руу яриад *******тэй ч холбоотой юм шиг, ын нөгөө компанитай холбоотой юм шиг .. төгрөг дансаар орж ирлээ, энэ ямар учиртай юм бэ гэсэн. Тэгээд би *******гээс тодруулсан уу гэхэд тодруулсангүй гэсэн. Тэгээд анх төсөвлөж байсан өртөг мөнгөнийхөө үлдэгдэл тооцоог чамайг урамшуулчихъя гэхээр нь би айхтар юманд оролцоод хийчихсэн биш тэрийгээ тухайн жил эрчим хүчний тэргүүний хэдэн шагнал авчихсан байсан. Тэрийгээ хамт олондоо зориулчихъя, энэ аялалд явах Алтай таван богдын аялалд хамт олныхоо хуримтлалд оруулаад зарцуулъя гэсэн санал гаргаад нягтлангийн данс өгөөд хийлгэчихсэн байна гэсэн асуудал ярьж байсан. Тэгээд бид нар бэлтгэл ажлаа хангаж байгаад 0 дугаар сарын 19-ний өдөр 0 хүний бүрэлдэхүүнтэй, 5 хувийн машинаараа Алтай таван богд руу аялалд явсан. руу .. төгрөг гэдэг асуудал яриад байсан. 09 дүгээр сард манай тэр найз Дорнод аймагт явж байхдаа машин эвдрээд илүү бензин дуусаад яаралтай .. төгрөг шийдэхдээ том машинтай мал ачаад явж байсан гэсэн учраас би тухайн үед Д.*******д .. төгрөг өгөөд энийг ын данс руу шилжүүлээч гэж хэлсэн...” гэв.
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “019 оны 04 дүгээр сард нэг хятад ирээд бид танайхаар ажил хийлгэхээр болсон, .. төгрөгөө өгчихье, маргааш нөгөөдрөөс ирж бид нар гэрээгээ хийгээд дараагийнхаа ажлыг хийх гэхээр нь .. төгрөгийг нь урьдчилж аваад кассдаа өгсөн. Тэгээд тэрний дараа -3 хоногийн дараа 45.. төгрөг аваад ирэхээр нь би гэрээгээ яасан бэ, гэрээ хийхгүй бол наадхыг чинь авч чадахгүй гэсэн чинь гэрээгээ хийнэ, манай тамга тэмдэг болохгүй байна, гэрээгээ ямар ч байсан хийнэ та нар энийгээ авчих, ажлаа хийлгэнэ гээд тохирчихсон гэхээр нь дарга нараасаа асууж байгаад энийг гэрээ хийтэл нь байлгаж л бай хүрээд ирсэн юм чинь гээд мөнгийг нь авчхаад байлгаж байсан чинь хэд хоногийн дараа манайх дарга дуудаад хот руу авч яваад өөр ажилд томилохоор боллоо, танай байгууллага тэр чигээр нь өөр ажилд томилохоор болсон учраас танайх энэ үйл ажиллагааны бус ажлуудаа бүгдийг нь зогсоо гээд манайх хүн хүч хүрэлцэхгүй болчихлоо энэ мөнгийг буцаагаад дүүргийн тэр хятадыг дуудаад буцаагаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* ирээд энэ мөнгийг тэртээ тэргүй ажил нь хийж чадахгүйгээс хойш буцаагаад өгчихье гээд .. төгрөгийг буцаагаад тэр хүнд нь өгсөн. Тэгээд би тэрийг өгөөд, энэ ажил тэртээ тэргүй хийж чадахгүй юм чинь энэ ажлыг хийхгүй бол дууслаа гэж бодож байсан чинь сүүлд нь 7 дугаар сарын 31-ний өдөр ******* яриад хятадууд тантай уулзана шүү гэхээр нь та тэрийг ямар ч байсан авчхаарай бид нар даргатай ярьж байгаад болъё гээд тэрийг нь авчхаад 7 дугаар сарын 31-ний өдөр миний хувьд санхүүгийн ажил сарын эцсийн өдөр улирал гээд ажил ихтэй байсан учраас хоног тэрийг нь байлгаж байгаад дугаар сарын 04-ний өдөр *******д залгасан чинь утас нь холбогдохгүй байсан, амарчихсан байсан. Тэгээд тэр үед нь ахиад даргатай яриад дарга бас амарчихсан байсан. Тэгээд даргатай яриад энэ мөнгийг яах ёстой юм бэ гэрээ хийгдээгүй юм чинь яах юм бол гэсэн чинь би *******тэй холбогдъё гээд *******тэй холбогдоод дараа нь би ахиад өөрөө яриад энийг яахаар болсон бэ гэсэн чинь бид нар наадхаар чинь намайг урамшуулж өгсөн, би хамт олондоо зарцуулчихъя, энэ мөнгийг зарцуулалтыг нь тэр үед манай санхүүгийн ажил төлөвлөгөө тухайн сарын төлөвлөгөө биелчихсэн байсан үйл ажиллагааны бус ажлын төлөвлөгөө тухайн сардаа манайх 6.. төгрөгийн төлөвлөгөө биелүүлэх ёстой байснаас 16.. төгрөг биелүүлчихсэн байсан. Тухайн үед санхүүгийн ажлын явц тийм байдалтай байсан. Тэгээд 019 оны жилийн эцэст бид нар 16.. төгрөг төвлөрүүлэхээс 1.. төгрөг төвлөрүүлчихсэн үйл ажиллагаа санхүүгийн ажлын үр дүн гарчихсан байсан үе байсан. 00 оны 0 дугаар сард гэрэлтүүлэг чимэглэлийн үйлдвэрээс 5.. төгрөг авчирсан. Тэрийг манайх гэрээ хийгдэх ажил юм байна гэж бодож байсан. Тэгээд урьдчилгааг авч бай, кассдаа байлгаж байгаад энэ ажлыг дуусна, энэ ажил их удаан үргэлжлэх юм байна, манайх хийхгүй юм байна шүү дээ гэсэн чинь 1 дугаар сарын 0-ны өдөр гэхэд тэр ажил нь дууссан, тэгээд 1 дугаар сарын 0-ны өдөр ажил нь дуусаад 6-ны өдөр тэрний үлдэгдэл 5.. төгрөг гэдгийг надад шилжүүлсэн. Тэгээд бид нар үйл ажиллагааны бусад ажлын төлөвлөгөө биелчихсэн юм чинь гээд -ны өдөр шинэ жилдээ зарцуулчихъя гэж яригдаад зарцуулчихсан. Тухайн үед би өөрийнхөө дансыг өгсөн гэдгийг өөрийнхөө дансаар авчихлаа гэдгийг нь хоёр даргад хоёуланд нь хэлээгүй байсан. Ажилчдынхаа шинэ жилд зарцуулаад миний буруу, миний алдаа боллоо, намайг уучлаарай. Хоёр даргаасаа уучлалт гуйж байна...” гэв.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “00 оны 0 дугаар сарын 3-ны өдөр түгээх төвийн даргаар томилогдсон. Урьд нь түгээх төвд 1996 онд анх монтёроор ороод 9 дэх жилдээ ажиллаж байна. Монтёроос эхлээд бүх албан тушаалыг хашиж үзсэн. 00 онд дөнгөж даргаар томилогдоод удаагүй байхад гэрэлтүүлэг чимэглэлийн албаны дарга гээд залуу урьд нь манай түгээх төвд монтёроор ажиллаж байсан залуу байгаа. Бид хоёр биеийгээ хүмүүс, тэгээд над дээр ирээд танай налайхад тендерийн ажил авчихсан чинь бид нар өөрсдөө гүйцэтгэж амждаггүй, хугацааны хувьд амжихааргүй болчихлоо, хүн хүчээр туслаач гэж санал тавьсан. Тэгээд тэр саналыг нь ярилцаж байгаад болох юм байна өөрсдийнхөө их засварын ажлыг дийлэнхийг нь нугалчихсан юм чинь танай ажилд туслаад өгч болно гээд бид хоёр амаараа харилцан тохиролцоод хоёулаа тэдний тендерийн ажилд манайх хүн хүчээр туслахаар .. төгрөгөөр гэрээлье гэж ярьж байсан боловч гэрээ байгуулаагүй. Тэгээд тэр ажил нь цаг хугацааны хувьд сунжралтай газар хөлдчихсөн үед хийж таарсан болохоор 1 дугаар сарын эхээр дууссан санагдаж байна. Тэгээд бид хэд тэр хоорондоо удирдлагын багаараа ярилцаж байгаад энэ мөнгийг ажилчдынхаа шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулчихъя гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэгээд даргаар томилогдоод удаагүй ч байсан ажилчдынхаа шинэ жилийг нэг аятайхан хийчихье гэсэн бодол өвөртлөөд ийм алхам хийчихсэн, эндээ харамсаж байна, өөр хэлэх зүйл байхгүй...” гэв,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Г.*******ийн хариуцаж байсан тухайн жилүүдэд Монгол- компаниас салбарт хүсэлт тавиад, тухайн хариуцсан хэсэгтээ хүсэлт тавиад наашаа уламжлаад явах нь зүй ёсны хэрэг. Тэндээс хүсэлтээ тавиад ******* мастераар дамжаад ******* дарга дээр хүсэлт аман байдлаар уламжлаад ирсэн байгаа. Үүний дагуу Г.******* даргаас ажил хийе гэдэг байдлаар эхний ээлжид ярилцаад шийдвэрээ гаргаад явцгааж байсан. Сүүлдээ би , Дарханы замын ажилтай холбоотойгоор дарга инженер томилогдоод ажлаа хийгээд явж байх үед тэднийхээс түгээх төвөөсөө хүн хүч татаад бөөнөөр нь ажиллуулах ажил гарсан. Тэр үед эд нар дээр ийм асуудал яригдаад явж байсан юм байна лээ. Тэрийгээ хүн хүч хүрэлцэхгүй гэдэг шалтгаанаар манайх хийх боломжгүй гэсэн байна лээ. 4 дүгээр сараас эхлээд дугаар сар хүртэл ын зам дээр ажиллаад, дугаар сараас хойш Дарханы зам дээр ажилласан…” гэв.
Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “019 онд манай үйлдвэр технологийн парк гэдэг газар хөнгөн цагааны үйлдвэрийн үйлдвэр явагддаг газар байсан. Тэрний чиглэлийн хоёр хүн ирсэн, 1 хятад, 1 эмэгтэйтэй ирсэн. Манайх трансформатораа томруулах, станцаа томруулах чадлыг нь томруулах шаардлагатай байна гэж над дээр ирсэн. Тэгээд би шийдвэр гардаггүй гээд түгээх төв дээр очиж дарга нартай уулз гээд чиглэлийг нь зааж өгөөд явуулсан …4.. төгрөгийг тэр чигт нь аваачиж өгсөн...” гэв.
Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 01 онд гарчихсан тухайн үед хүүгийн компанид гагнуур хийгээд явж байсан. Манайхаас 400-гийн контейнер дээр бараа авахдаа 4.. төгрөгийн юм багтахгүй байна, энэ ажлыг хийгээд өгөөч гээд тэрийг хийж өгсөн Хувиараа тохироод хийчихсэн, гэрээ хийсэн юм байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, Мөн хохирогч, гэрч, нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй боловч оролцогч нарын саналаар нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлтийг хүлээн авч,
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульд заасан ба хэлэлцүүлгийн үед оролцогч нараас судлуулсан нотлох баримт болон дүгнэлт, тайлбар зэргээс үзэхэд “Монгол ” ХХК-ны захирал /д/-аас ,6, төгрөг ямар зорилгоор шилжүүлсэн, нэхэмжлэх эсэх талаар Албан бичиг авах, мөн " төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн “Алтай таван богд” явсан гэх хүмүүсээс ямар зардлаар хэн, яаж, хэн мөнгө гаргасан талаар 3 хүнээс мэдүүлэг авах, мөн 4 сараас сар хүртэл хэдэн хүн төвөөс татаж ажиллуулсан талаар бичгээр хариу авах, ын төвийн нярав Саранцэцэгээс хэдэн төгрөг хятадаас ирсэн буцааж *******д хэдэн төгрөг өгсөн талаар мэдүүлэг авах зэрэг нэмэлт ажиллагаанууд хийлгэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “ Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүх хуралдааны шатаар тогтоогдсон үйл баримтууд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд зэргийг үндэслэж дараах дүгнэлтийг хийж байна. төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 014 оны А/6 тушаалаар хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт хуваарилалт, орлого зарлагын бүртгэл хийх журмыг баталсан байх бөгөөд харин 019 он болон 00 онд үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам гэх нэршилтэйгээр шинэчлэн баталжээ. Уг журмын зорилго нь хэрэглэгчид үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлогын бүрдүүлэлт хуваарилалт орлого зарлагын бүрдүүлэлтийн нэгдсэн тогтолцоог бий болгож бүрдүүлсэн эх үүсвэрийг үр ашигтай зарцуулах нягтлан бодох бүртгэлд туслах арга зарчмыг тодорхойлоход оршдог байна. Харин журмыг дагаж мөрдөх албан тушаалтнаар хэрэглэгчид үйлчлэх төв түгээх төвийн дарга ахлах нягтлан бодогч болон төлбөрт үйлчилгээний орлого бүртгүүлээд зарцуулалтад оролцож байгаа бүх ажилтнууд хамаарахаар зохицуулсан. Тус төвийн дарга буюу шүүгдэгч Г.*******, шүүгдэгч Б.*******, ахлах нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Д.******* нарт хамаарахаар байна. төрийн өмчит хувьцаат компанийн үндсэн бус үйл ажиллагааны орлого нь алданги торгуулийн орлого төлбөрт үйлчилгээний орлого техникийн нөхцөл олголтын хураамжийн орлого диспетчерийн шуурхай үйлчилгээний орлого бусад үйл ажиллагааны бус орлого, буусан шугам тоноглолоос ашигласан борлуулсны орлого гэрээт ажил үйлчилгээ угсралтын ажлын орлогоос бүрдэж байна. Иргэн аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтээр ажил үйлчилгээ гүйцэтгэх тохиолдолд хэрэглэгчийн хүсэлтээр хамтран ажиллах гэрээг байгуулсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэхээр байна. Санхүүгийн тайлан тэнцэлд үндсэн бус үйл ажиллагааны орлогыг үндсэн ба дэд данснуудад бүртгэж түүнчлэн хэрэглэгчид үйлчлэх төв болон түгээх төвүүд нь төлөвлөгөөнд заасан хэмжээнд тухайн сарын орлогыг оруулсан тохиолдолд зарцуулах эрх үүсэх бөгөөд нийт орлогын 30 хувийг төвлөрүүлж үлдсэн 70 хувийг журмын -д заасан орлого зардлын төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа захиран зарцуулахаар заасан. БНХАУ-ын иргэн Ли Жинь Пингийн гүйцэтгэх захирлаар ажилладаг буюу дүүргийн 1 дүгээр орон нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулдаг Монгол- компанийн барьж ашиглалтад оруулсан гүний худаг цахилгааны дэд өртөө буюу 63 киловатт бүхий трансформаторыг 0 киловаттер трансформатораар сольж томруулах зорилгоор 019 оны 4 дүгээр сард төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвөөс цахилгааны даралт хувиргагч тоног төхөөрөмж худалдан авч суурилуулах ажлыг .. төгрөгөөр гүйцэтгүүлэхээр тус төвийн дарга Г.*******тэй тохиролцож гэрээг байгуулсан байна. Улмаар төрийн өмчит хувьцаат компаниас 019 оны 6 дугаар сарын 1-ны өдөр 15/01, 15/19 дугаар бүхий техникийн нөхцөлийг Монгол- хувьцаат компанид олгосон байх бөгөөд түгээх төвтэй 04 оны 7 дугаар сарын 0-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулжээ. Улмаар Ли Жинь Пингээс 019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр .. төгрөг, 019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 45.. төгрөгийг тус төвийн ахлах нягтлан бодогч Д.*******д бэлнээр, 019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр .6. төгрөгийг Д.*******ын эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. түгээх төвийн ахлах нягтлан бодогч Д.******* нь бэлнээр авсан 45.. төгрөгийг байгууллагын кассад хүлээж авсан талаарх баримт үйлдээгүй, мөн .6. төгрөгөөс 4.600. төгрөгийг Г.*******ийн эзэмшлийн Хаан банкны данс руу, Г.*******ийн хэлсний дагуу .. төгрөгийг ын эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлсэн байна. Мөн Д.*******аас байгууллагын аялалд 3..009 төгрөгийг зарцуулсан гэх боловч энэ талаарх санхүүгийн анхан шатны баримт бичилтээр хийгээгүй ба үлдэгдэл .544.745 төгрөгийг ашиглаж Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд хэрэглэгчид үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт хуваарилалт орлого зардлын бүртгэл хийх журмыг санаатайгаар зөрчсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, арилжааны банкны дансны мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. Авлигатай тэмцэх газар хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтыг явуулахад Д.*******аас Хаан банкан дахь дансанд 019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 519939 дугаартай данснаас .6. төгрөгийн орлогын гүйлгээ охин Халиунаас орж ирсэн мөнгө гэж бодож байна гэх тайлбарыг өгсөн байна. Хэргийн үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудтай харьцуулахад төрийн өмчит хувьцаат компанийн налайх түгээх төвийн дарга Г.******* нь цахилгааны даралт хөөрөгч тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, мөн суурилуулахаар БНХАУ-ын иргэн Ли Жинь Пинтэй .. төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Г.******* нь эдийн баялаг бий болгох зорилгоор түгээх төвийн нэрээр Ли Жинь Пинтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч энэ талаар байгууллагын бүртгэлд оруулаагүй түүнчлэн ажлыг гүйцэтгээгүй байна. Харин дэд өртөө барих ажлыг эрчим хүчний яамнаас ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл аваагүй этгээд болох *******оор гүйцэтгүүлж ажлын төлбөр .. төгрөгийг Д.*******аар дамжуулан *******од өгсөн болох нь гэрч нарын мэдүүлгүүд, яллагдагч нарын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд өгсөн мэдүүлэг, арилжааны банкны дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогддог. Улмаар Д.*******ын зүгээс 3.900. төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар асуухад тодорхой зарцуулсан талаарх мэдүүлгийг өгдөггүй, өнөөдрийн байдлаар тухайн шилжүүлсэн мөнгөнөөс Д.*******ын хувьд .544.745 төгрөг хувьдаа ашигласан үйлдэл буюу эдийн давуу байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэл мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлон тогтоогдож байгаа. Гэрэлтүүлэгч чимэглэл хувьцаат компанийн захирал ы хувьд өөрийн урьдын танил харилцаатай, Б.*******гийн хувьд өөрийн урьдын танил гэдэг хүнтэй мөн адил дээрх гэрээг байгуулсан. Байгуулсан гэрээ нь өөрөө түгээх төвөөс цахилгааны шугам татах ажлыг .. төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 00 оны дугаар сард тохиролцсон үйл баримтууд тогтоогддог. Улмаар аас ажлын төлбөрийн урьдчилгаанд 00 оны дугаар сарын 4-ний өдөр 5.. төгрөгийг тус төвийн ахлах нягтлан бодогч Д.*******ын эзэмшлийн дансаар шилжүүлж төвийн ажилтнуудаар цахилгааны шугам татах ажлыг хийж гүйцэтгүүлсэн. 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр ажлын үлдэгдэл төлбөр болох 5.. төгрөг, мөн Д.*******ын дээрх дансаар шилжүүлсэн байдаг. Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.******* нь өөрийн эзэмшлийн дансанд үндсэн бус үйл ажиллагааны орлогоор орсон .. төгрөгийг байгууллагын кассад хүлээн авалгүйгээр бэлнээр авч Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журмыг санаатайгаар зөрчсөн болох нь гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, арилжааны банкны дансны мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг. Мөн Авлигатайтай тэмцэх газраас Д.*******ын дансанд орсон мөнгөн гүйлгээний эх сурвалжийг тогтоох чиглэлээр буюу хөрөнгө орлогын мэдүүлгийг хяналт шалгалтын ажиллагаанд явуулахад Хаан банкан дахь орсон дээрх мөнгөн хөрөнгийг нөхөр Энхбаяраас би нийт 0.. төгрөг нэхсэн байсан, үлдэгдэл мөнгөө 5..-5.. төгрөгөөр хувааж хэл ам дууссан гэх тайлбарыг өгч байсан үйл баримтууд нотлогдон тогтоогддог. Дээрх нөхцөл байдлуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлыг урвуулан ашиглах гэмт хэрэгт заасан нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлогдон тогтоогддог. Нөгөөтээгүүр Авлигын эсрэг авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасан Нийтийн албан тушаалтан албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хүн хуулийн этгээдэд давуу байдлыг олгох албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх хууль бусаар ашиг хонжоо олох бусдад давуу байдал олох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйл баримтууд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогддог. Түүнчлэн албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна төрийн албанд хууль дээдлэх шударга ёсыг хангах нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн хор аюулын шинж чанар ихтэй байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлуудаар шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Г.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт, шүүгдэгч Д.******* нь шүүгдэгч Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдсэн үйл баримт буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ашиглах гэмт хэргийн шинж бүрэн хангасан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Хамтран оролцооны хувьд гэмт хэргийн улмаас бий болсон үр дагавар нь гэмт хэрэгт хамтран оролцсон этгээдийн үүдэлтэй шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Энэ нөхцөл байдлуудаас мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлуудаас Д.*******ын хувьд Б.*******, Г.******* нартай эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгийг хамжигчаар оролцсон гэдэг үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нотлогдон тогтоогдсон байгаа. Иймд прокурор яллах дүгнэлтэд заасан зүйлчлэлийн дагуу шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна. Гэмт хэргийн улмаас хохирсон хохирол өнөөдрийн байдлаар .. төгрөгийн хохиролтой гэж улсын яллагчийн зүгээс үзэж байгаа. Яагаад гэвэл энэ хохирол өнөөдрийн байдлаар тухайн гэрээнд заасан 019 оны гэрээ, 00 онд хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэх тухай тэр үйл ажиллагааны бус орлогыг зохицуулсан гэрээгээр үйл ажиллагаа өнөөдрийн байдлаар хэрэгжсэн бол зохих ёсны дагуу хэрэгжсэн бол өнөөдөр тухайн мөнгөн хөрөнгө орлого нд бүрэн төвлөрөх үйл баримтууд байсан. Шүүгдэгч нарын хувьд тухайн асуудлыг өөрсдөө энэ баримтуудыг бид нарын хувьд өөрийнхөө ажилчдынхаа үйл ажиллагаанд зарцуулсан гэдэг боловч ямар нэгэн байдлаар санхүүгийн баримт үйлдэгдээгүй Алтай таван богд руу хэчнээн төгрөгийг юунд зарцуулсан гэдэг үйл баримт байхгүй, мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шүүгдэгч Д.*******ын дансанд нь холбогдох үзлэг тайлбарыг хийхэд .544. төгрөг өнөөдрийн байдлаар яасан гэдэг үйл баримт нотлогдон тогтоогдсон зүйл байхгүй. .544. төгрөгийг хувьдаа ашигласан үйл баримт байгаа. Шүүгдэгч Б.*******гийн хувьд тухайн .. төгрөгийг байгууллагынхаа шинэ жилд, нөгөөтээгүүр ажилчдадаа урамшуулсан гэдэг боловч өнөөдрийн байдлаар хэн гэдэг хүнийг ямар үйл ажиллагаа явуулаад ямар ахиц дэмжлэг гаргасан, тухайн жилдээ ямар амжилт гаргасан гэдгээс шалтгаалаад яаж шагнах болсон юм бэ гэдэг байдлаар эрх зүйн хэм хэмжээг үүсгэсэн акт өнөөдрийн байдлаар байхгүй. Хэдийгээр амаараа хэлж байгаа боловч тийм үйл баримт мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч Д.*******, Г.******* нараас нийт .. төгрөгийн хохирол гаргуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шүүгдэгч Б.*******гийн хувьд төрийн сангийн холбогдох дансанд .. төгрөгийг байршуулсан байгаа учраас гэм буруутайд тооцож хохирол төлбөр гаргуулахаар тухайн .. төгрөгийг улсын орлого болгуулах саналтай байна” гэх,
Шүүгдэгч Б.*******н өмгөөлөгч Ц.Батзориг “...Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг сонслоо. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өмнөх шүүх хуралдаан дээр өмгөөлөгч миний бие шүүгдэгч Б.*******н эрх ашиг сонирхлыг хамгаалж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр сууринаас оролцсон. Шинжлэн судлах нотлох баримтуудад түүний мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлгийг шинжлэн судалж байсан. Тэгэхээр өнөөдөр улсын яллагчийн зүгээс Б.*******г хамжигчаар оролцсон гэж тодорхойлоод байгааг ойлгохгүй байна. Тэгэхээр Б.*******, Д.******* хоёр урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн баримт байхгүй. Энэ хоёр хүн гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцсон зүйл байхгүй. Мөрдөн байцаах шатанд хэрэгт авагдсан баримтуудаар Гэрэлтүүлэг чимэглэх гэдэг компаниас .. төгрөгийн ажил хийхээр санал болгосон. Уг ажлыг удирдлагын багаараа хэлэлцээд гэрээ хийхгүйгээр энэ мөнгийг шинэ жилдээ зарцуулъя гэдэг асуудал яригдаад энэ ажил хийгдсэн байгаа. Энэ мөнгийг шүүгч асуухад Б.******* буруу зөрүү ойлгоод тайлбарлаад байна лээ. Энэ мөнгийг Б.******* хувь дансаараа ерөөсөө аваагүй, нягтлан бодогч Д.*******д дансаар ав гэдэг үүрэг чиглэл өгөөгүй, бэлэн мөнгөөр аваад кассандаа аваад шинэ жилдээ зарцуул гэдэг асуудлууд яригдсан талаар хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт тодорхой тусгагдсан байгаа. Энэ мөнгө Д.******* дээр байж байгаад Д.*******ын гар дээрээс Д.*******ын данснаас шинэ жилийн үйл ажиллагаанд зарцуулагдсан, энэ мөнгөнөөс Б.******* өөрийн гар дээр бэлнээр болон дансаар нэг ч төгрөг аваагүй. Улсын яллагчаас тайлбарлахдаа шинэ жилээс шагнаж урамшуулсан хүнийг нь мөрдөн шалгах ажиллагаа тогтоосон гэж энэ асуудал зөвхөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр л яригдаж байгаа. Энийг мөрдөн байцаагч нар нэг ч удаа асууж тодруулаагүй. Тухайн тай гэрээ байгуулахгүй дугаар сарын 05-ны өдрийн ажил үйлчилгээ явуулсан үйл баримттай холбоотой өмнөх шүүх хуралдаан дээр өдрийн цагаар юм уу оройн цагаар юм уу ажлын бус цагаар юм уу гэдэг асуудлыг шалгаж тогтооё, гэрчээр мэдүүлэг ав гэдэг асуудал яригдсан. Өнөөдөр мөрдөх байгууллага шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж хэрэгжүүлээгүй орж ирсэн. Өөрөөр хэлбэл тухайн ажил үйлчилгээ ажлын бус цагаар хийгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа үйл байдал тогтоогдож байна гэж ойлгож байна. түгээх төв ажилчид болоод удирдлагын баг нь ажлын бус цагаар ажил үйлчилгээ үзүүлээд .. төгрөгийг шинэ жилдээ зарцуулъя гэдэг санаа зорилго байсан. Тэгэхээр гэмт хэрэг болон гэмт хэргийн сэдэл зорилго гэм буруугийн хэлбэр нь маш тодорхой байх ёстой. .1 дүгээр зүйл нь албан тушаалтан санаатай гэмт хэрэг үйлдсэн байхыг шаарддаг. Энэ гэмт хэрэгт буруутгаж байгаа миний үйлчлүүлэгчийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт өөртөө болон Д.*******д давуу байдал бий болгосон гэж тодорхойлдог. Тэгэхээр энэ .. төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлээд энэ мөнгийг шинэ жилдээ зарцуулсны хувьд Б.******* өөртөө ямар давуу байдал олж авсан юм бэ, хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлыг харахад Д.*******д ямар давуу байдал олж авсан юм бэ? Шинэ жилдээ мөнгийг зарцуулсан гээд байгаа боловч энийг Б.******* өөрөө нотлох ёстой юм уу? Мөрдөн шалгах ажиллагаагаар мөрдөн байцаалтын явцад шалгаж тогтоох ёстой шүү дээ. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоох үүрэгтэй гээд заагаад өгчихсөн. Энэ үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооно гээд дахь хэсэгт нь заагаад өгчихсөн, үүрэг болгосон заалт байгаа. Тэгэхээр өнөөдөр тогтоогдоогүй гэж улсын яллагч тайлбарлаад байдаг. Гэтэл хавтаст хэрэг дотор компани дээр түгээх төв хэн хэн гэдэг хэдэн ажилтан явж ажиллуулсан юм, ямар хугацаанд энэ ажил үйлчилгээг хийж гүйцэтгэсэн юм бэ гэдгийг өнөөдөр нэг ч гэрчийн мэдүүлэг аваагүй байж тогтоогдоогүй гэж ярьж болохгүй, үүний цаана хилс хэрэгт хүн хэлмэгдэх нөхцөл байдал үүснэ. Мөн 16. дугаар зүйлд хэргийн нотолбол зохих байдлуудыг мөрдөн байцаалт заавал шалгах тогтоох ёстой, 16. дугаар зүйлийн 1 хэсгийн 1.3-т гэмт хэргийн сэдэл зорилго гэм буруугийн хэлбэрийг заавал тогтооно гэж заасан байгаа. Тэгэхээр өнөөдөр Б.*******гийн хувьд энэ гэмт хэргийг үйлдэх энэ мөнгийг аваад өөртөө хувьдаа захиран зарцуулах сэдэл зорилго байсан юм уу, үгүй юм уу гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. Гэтэл өнөөдөр Авлигалын хуульд харьяалах этгээдийн хувьд зөрчил дутагдал гаргасных нь төлөө энэ нөхцөл байдлыг гэмт хэрэг гэж үзсэ. Өнөөдөр Төрийн албаны тухай хуульд шатлан захирагдах ёс зүйн арга хэмжээ сахилгын шийтгэлүүдийн хувилбарууд байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар сахилгын алдаа зөрчил гаргаж болдоггүй, нэг журам зөрчсөнийг өнөөдөр санаатай юу болгоомжгүй юу гэдгээсээ хамаараад зөрчил үү, гэмт хэрэг үү гэдгийг заавал ялган тогтоох шаардлагатай байгаа. Тэгэхээр өнөөдөр .1 дүгээр зүйл гэдэг гэмт хэрэг рүү аваачаад орж ирдэг нь буруу байна. Нөгөөтээгүүр миний үйлчлүүлэгч хамжигч биш, яллах дүгнэлтэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг хамаатуулж тодорхойлсон заалт олж харсангүй. Мөнгөтэй холбоотой асуудлын хувьд миний үйлчлүүлэгч түрүүн тайлбарласан. Би удирдлагын хувьд гэрээ хийгээгүй ийм юм хийчихсэн нь ёс зүйн хувьд буруу зүйл хийжээ гэж үзэж байна гэдэг агуулгаар .. төгрөгийг нь төрийн сангийн дансанд байршуулсан байга. Тэгэхээр энэ дансанд мөнгө байршуулснаараа өнөөдөр энэ гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд байгаа ойлголт биш гэдгийг дахин тайлбарламаар байна. Б.*******гийн үйлдэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй, гагцхүү яллагдагчийн өөрийн мэдүүлэг яллагдагч Д.*******ын мэдүүлгээр ерөнхийдөө тогтоогдсон гэж үзэж тайлбарлаж байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар түрүүний яриад байгаа шинэ жилтэй холбоотой нөхцөл байдлууд шинэ жилд шагнал авсан гаруй ажилчдыг нэг ч мэдүүлэг аваагүй энэ талаар түгээх төв рүү нэг ч албан бичиг мөрдөх байгууллага явуулаагүй. Тэгээд өнөөдөр түүнийгээ шалгасан боловч тогтоогдоогүй гэж ярьж тайлбарлах нь үндэслэлгүй байна. Ийм учраас миний үйлчлүүлэгч холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэх,
Шүүгдэгч Г.*******, Д.******* нарын өмгөөлөгч Г.Наранбаатар “...Шүүгдэгч Г.*******ийн хувьд Авлигын хуульд заасан, мөн Эрүүгийн хуулийн .1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэргийг үйлдэхдээ Д.*******тай хамтарч үйлдсэн гэдэг байдлаар прокурорын зүгээс яллах дүгнэлтийг үйлдэж оруулж ирсэн. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар Г.*******ийн хувьд гэмт хэргийн буюу субъектив байдлаар яаж гэмт хэрэг үйлдсэн бэ гэдэг асуудал огт нотлогдон тогтоогдоогүй. Энэ талаар хэрэгт нотолгоонд авагдаагүй байгаа. Өөрөөр хэлбэл Г.*******ийн хувьд гэмт хэргийг үйлдэхэд ямар байдлаараа санаатай Д.*******тай нэгдсэн юм бэ гэдэг асуудал тодорхойгүй, өөрөөр хэлбэл тухайн 019 онд хийгдэх Монгол- компаниас тухайн дэд станцын өргөтгөлийг барихаар анхны байдлаар хэлцлийг хийсэн, гэрээ хийгдээгүй, хэлцэл хийгдэх явцад анхны байдлаар тухайн дэд станцын өргөтгөлтэй холбоотой төсвийн эхний байдлаар хэлээд Монгол- компанид танилцуулаад эхний байдлаар танилцуулаад үйл ажиллагаа дууссан байгаа. Үүнээс хойш анхны хэлцэлтэй холбоотой тухайн ажил үйлчилгээг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь ний салбарын бүтэц үйл ажиллагаа хамаарч байгаа монтёр, бусад ажилчин албан хаагчдыг замын ажилд татан оролцуулснаар энэ гэрээний анхны тавьсан саналд дурдагдсан дэд бүтцийн өргөтгөлийн үйл ажиллагаанд байгууллагын зүгээс оролцох боломжгүй болсон. Энэ өргөтгөлийг хийхэд тодорхой ажилчид, мөн тоног төхөөрөмж байж энэ ажил хийгдэх учраас тухайн үйл ажиллагаанд салбар оролцох боломжгүй байдалд хүрсэн талаар гэрч нар, мөн нярав Саранцэцэг болон бусад хавтаст хэрэгт авагдсан гэрчүүд нотлон мэдүүлэг өгдөг. Гэтэл прокурорын зүгээс гэрээ хийгдэх байсан, энэ гэрээг хийгдэх байсан боловч албан тушаалын эрх мэдлээ ашиглан бусдад давуу байдал олгосон гэдэг байдлаар яллаад байгаа. Өөрөөр хэлбэл Г.*******ийн хувьд тухайн үйл ажиллагаанд оролцох боломжгүй гээд энэ мөнгөн хөрөнгийг буцааж өгснөөс хойших асуудалд прокурорын зүгээс яагаад яллах дүгнэлт үйлдээд энэ гэмт хэрэгт буруутай гэдэг байдлаар яллаад байгааг ойлгохгүй байна. Өөрөөр хэлбэл энэ дэд бүтцийн өргөтгөлийн ажлыг зөвхөн цахилгаан түгээх сүлжээ компани хийх биш, бусад энэ өргөтгөлтэй холбоотой хувиараа аж ахуйн нэгж хувь хүнээс гүйцэтгэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл цахилгаан түгээх сүлжээ компанид давуу байдал олгоогүй, энийг бусад байгууллага хувь хүмүүсээс хийх нь бүрэн боломжтой байсан. Г.*******ийн хувьд татгалзсан хариуг өгсөн мөнгөн хөрөнгө нь буцаагдаж захиалагчдаа очсон. Үүнээс хойших асуудал дээр Б.******* *******од тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр өгсөн асуудал дээр буруутгаж болохгүй. Мөн прокурорын зүгээс буруутгаж байгаа асуудалд Монгол- компаниас орж ирсэн төлбөр .. төгрөгтэй холбоотой асуудал мэдсээр байж албан тушаалын байдлаа давуу байдлаа ашиглаж тухайн мөнгөн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан гэдэг байдлаар яллах дүгнэлтийг үйлдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Г.*******ийн хувьд энэ мөнгөн хөрөнгөтэй холбоотой асуудалд ямар нэгэн байдлаар оролцоо байдаггүй. Тухайн цаг хугацаанд байгууллагын ажилчдыг албан хаагчдыг урамшуулах зорилгоор Алтай таван богд өөр бусад байгалийн үзэсгэлэнт газруудаар аялуулахаар тухайн зардлын асуудал яригдсан. Энэ зардлын асуудал Б.*******тай холбогдсон Монгол- компанийн орж ирсэн тухайн мөнгөн хөрөнгөөр шийдвэрлэгдсэн байгууллагаас ямар нэгэн байдлаар төлбөр аваагүй гэдэг байдлаар гэрчүүд мэдүүлсэн байгаа. Тэгэхээр Г.*******, Д.******* нарын 019 онд эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж, бүлэглэж гүйцэтгэгчээр Д.*******ыг оролцсон гэсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар тухайн яллагдагч нарын 019 онд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байна. Д.*******ын хувьд 00 онд үйлдсэн хэрэгт нь прокуророос мөн адил яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байдаггүй, нэгэнт нягтлан бодогчийн хувьд холбогдох хууль тогтоомжид заасан хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, .. төгрөгийг зарцуулсан гэдэг асуудал яригддаг. Үүн дээр маргах зүйл байдаггүй учраас шүүх дүгнэлтэд заасан үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэх,
Шүүгдэгч Г.*******, Д.******* нарын өмгөөлөгч Г.Энхтүвшин “... төрийн өмчит хувьцаат компанийн 014 оны дугаар сарын 1-ны өдрийн А/6 тоот хэрэглэгчдэд үзүүлэх төлбөр үйлчилгээний орлогын бүрдүүлэлт хуваарилалт орлого зардлын бүртгэл хийх журамд зааснаар иргэн байгууллага аж ахуйн нэгжийн захиалгаар ажил гүйцэтгэхээр салбарын дарга нь захиалагчийн хүсэлттэй танилцаад ямар техник хэрэгсэл ажиллах хүчийг ашиглаж хэдэн төгрөгийн ямар нэр төрлийн материал тоног төхөөрөмжийг хаанаас хэний зардлаар худалдан авч хэдий хугацаанд хэрхэн гүйцэтгэх талаар инженерийн болон зардал санхүүгийн тооцоолол хийгээд талуудын ашиг сонирхолд нийцсэн гэрээ байгуулж захиалагч ажил гүйцэтгэгч хоёрын хооронд хийсэн гэрээ байгуулсны дараагаар энэ төлбөрт үйлчилгээг үзүүлэх журам тогтоосон байдаг. Мөн эрчим хүчний зохицуулах хорооны 01 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн тарифын зохицуулалтын бус төлбөрт үйлчилгээний журам батлах тухай 150 тоот тогтоолд түүний хавсралтаар цахилгааны хүчин чадлыг нэмэгдүүлэх төхөөрөмжийг солих засвар үйлчилгээ хийх ажлыг зөвхөн улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит компани гүйцэтгэх гүйцэтгэгч монопол эрх эдлэхгүй тусгай зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага аж ахуйн нэгж иргэн хэн ч хийж болохоор журамлаж тогтоож журамласан тогтоол гаргасан байдаг. Ингээд энэ журам тогтоол, хууль тогтоомжуудыг Г.*******, Д.******* нарын хийсэн үйлдэлтэй харьцуулаад дүгнэлт хийхэд Г.******* нь төрийн өмчит компанийн түгээх төвийн даргаар ажиллаж байхдаа 019 оны 7 дугаар сарын сүүлч хүртэлх хугацаанд дүүрэгт гадаадын хөрөнгө оруулалттай Монгол- компанийн 63 киловаттын хүчин чадалтай цахилгаан хувирган дамжуулах төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлж 00 киловаттын хүчин чадалтай төхөөрөмжөөр сольж угсарч суурилуулах ажлыг байгууллагын ажиллах хүч тоног төхөөрөмжийг ашиглаж хийж гүйцэтгээгүй болох нь гэрч *******, гэрч *******, хохирогч ******* нарын мэдүүлгүүдээр, мөн шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгүүдээр мөрдөгчийн дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үйлдвэр дээр очиж солигдсон трансформаторуудад үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан фото зургууд компанийн бичиг баримтад үзлэг хийгээд гэрээ баримт байхгүй байна гэсэн тэмдэглэл, үндэсний төв архиваас хариу авсан лавлагаа, захиалагч Монгол- компани түгээх төв хоёрын хооронд ажил гүйцэтгэх гэрээ хийгдээгүй ажил гүйцэтгэсэн гэх ажил хүлээлцсэн баримт материал байхгүй байгаагаар энэ ажлыг Г.*******ийн хариуцаж байсан түгээх төвийн ажилчид хийж гүйцэтгээгүй болох нь хангалттай нотлогдож байгаа. Тухайн хятадын хөрөнгө оруулагч нь н мастер *******гээр дамжуулаад амаар хүсэлт тавиад тус салбар дээр ирж Г.*******тэй уулзаад өөрсдийнхөө хүсэлтээр бэлэн мөнгө үлдээгээд тэр бэлэн мөнгө үлдээх шалтгаанаа ч гэсэн өөрсдөө гэрчийн мэдүүлэг өгөхдөө тайлбарласан байдаг. Би тэр үед Монголын арилжааны банканд дансгүй байсан учраас бэлнээр мөнгөө авчирч өгсөн гээд тухайн ажлыг хийж гүйцэтгэх гарах зардлыг салбарын дарга Г.******* урьдчилан тооцоолж гараар тэмдэглэл хийж байсан инженер энэ үед энэ ажлыг хийж болох гэсэн ярилцлагын үе шатанд явагдаж байх үед нь төрийн өмчит компанийн төвөөсөө салбарын ажилчдыг 019 оны дүгээр сараас дугаар сарын 04-ний өдөр дуусталх хугацаанд дайчилж Дарханы зам, ын улсын чанартай замуудыг дайчилж ажиллуулсан болох нь шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж хийгдсэн ажиллагаагаар болон шүүгдэгч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байгаа. Тийм учраас түгээх төвөөс 019 оны дахь ажлыг огт хийгээгүй байгаа учраас энэ асуудал дээр Г.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ингээд 019 оны Г.*******ийн үйлдлийг цагаатгаж хэргийг цагаатгаж өгнө үү. Д.*******ын хувьд 00 оных нь үйлдэл дээр Д.******* төрийн өмчит компанийн захирлын 019 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн А/319 тоот тушаалаар баталсан журмыг зөрчсөн гэдгээ, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Б.******* даргаасаа ялгагдах Д.*******ын үйлдлийн хувьд хийсэн онцлог нь тэр журмыг дарга нягтлан хоёр хоёулаа зөрччихсөн, харин нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг Д.******* дангаараа зөрчсөн байдал харагдаж байгаа учраас Д.******* түрүүчийн шүүх хуралдааны үеэр би өөрийнхөө буруутай үйлдлээс болоод даргаа хэрэгт оруулаад энд суулгачихлаа, миний буруу гэж ярьж байсан учраас Д.*******ын н 019 оны үйлдлийг нь хэрэгсэхгүй болгуулах, 00 оных нь үйлдэл дээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж гэм буруутайд тооцуулах саналтай байна, Г.*******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулах саналтай...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу " төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн даргаар ажиллаж байхдаа тус түгээх төвийн ахлах нягтлан бодогч Д.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 67 дугаар зүйлийн 67.1 ’’Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна", “" төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 019 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн А/319 дугаар тушаалаар батлагдсан “Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам”-ын 6.1.-т ”-д төвлөрсөн мөнгөн орлогоос мөнгөний урсгалын боломжоос хамааран татвар, шимтгэл, бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж болох бөгөөд зардал, өглөгийг бодитоор бүртгэх зарчим баримтална”, 6.1.3-т ‘‘Хэрэглэгчдэд үйлчлэх болон түгээх төвүүд нь төлөвлөгөөнд заасан хэмжээнд тухайн сарын орлогыг оруулсан тохиолдолд зардалд зарцуулах эрх үүсэх бөгөөд нийт орлогын 30 хувийг //-Д төвлөрүүлж, үлдсэн 70 хувийг журмын -д заасан орлого, зардлын төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа захиран зарцуулна", 1.4-д “Ямар нэгэн ажил, үйлчилгээг ашигтай байхаар тохиролцож гэрээ хийнэ”, 1.1-д “...Гэрээ байгуулан ажил гүйцэтгэх тохиолдолд тухайн ажлыг захиалагч аж ахуйн нэгж байгууллагатай санхүүжилтийн тооцоог хийхдээ ажлын бодит гүйцэтгэлийг гаргаж тооцооны нягтлан бодогч тооцоо нийлж акт үйлдэнэ...” гэж заасныг тус тус зөрчиж
” ХХК-ийн захирал А.ы хүсэлтийн дагуу 00 оны 0 дугаар сард “ түгээх төв”-өөс цахилгааны шугам татах ,, төгрөгийн төсөвт ажлыг гэрээ байгуулалгүйгээр амаар тохиролцон албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж тус төвийн ажилтнуудаар ажлыг гүйцэтгүүлж, А.аас ажлын төлбөрт 00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөг, 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөг тус тус Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 тоот данс руу шилжүүлснийг байгууллагын кассад тушаалгүйгээр бэлнээр гаргуулан авч өөрт болон Д.*******д эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
. Шүүгдэгч Д.******* нь нийтийн албан тушаалтнаар буюу “" төрийн өмчит хувьцаат компанийн “ түгээх төв”-ийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина...”, 6.3-д “...Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд.албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна...”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг “...Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг хориглоно”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн 67 дугаар зүйлийн 67.1 ’’Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна", Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 “...Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана...’’, 13 дугаар зүйлийн 13.4-д “...Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна...”, мөн зүйлийн 13.5-д “...Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна...” мөн зүйлийн 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” “” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар 014 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн А/6 дугаар тушаалаар батлагдсан “Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журам”, 019 оны 1 дугаар сарын 1-ны өдрийн А/319 дугаар тушаалаар батлагдсан “Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам”-ын 6.1.-т "-д төвлөрсөн мөнгөн орлогоос мөнгөний урсгалын боломжоос хамааран татвар, шимтгэл, бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулж болох бөгөөд зардал, өглөгийг бодитоор бүртгэх зарчим баримтална”, 6.1.3-т “Хэрэглэгчдэд үйлчлэх болон түгээх төвүүд нь төлөвлөгөөнд заасан хэмжээнд тухайн сарын орлогыг оруулсан тохиолдолд зардалд зарцуулах эрх үүсэх бөгөөд нийт орлогын 30 хувийг //-Д төвлөрүүлж, үлдсэн 70 хувийг журмын -д заасан орлого, зардлын төлөвлөлтийн дагуу үйл ажиллагаандаа захиран зарцуулна”, 1.4-д “Ямар нэгэн ажил, үйлчилгээг ашигтай байхаар тохиролцож гэрээ хийнэ”, 1.1-д “...Гэрээ байгуулан ажил гүйцэтгэх тохиолдолд тухайн ажлыг захиалагч аж ахуйн нэгж байгууллагатай санхүүжилтийн тооцоог хийхдээ ажлын бодит гүйцэтгэлийг гаргаж тооцооны нягтлан бодогч тооцоо нийлж акт үйлдэнэ...” гэж заасныг тус тус зөрчиж түгээх төв”-ийн дарга Б.*******тай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж “” ХХК-ийн захирал А.ы хүсэлтийн дагуу 00 оны 0 дугаар сард “ түгээх төв”-өөс цахилгааны шугам татах ,, төгрөгийн төсөвт ажлыг Б.******* нь гэрээ байгуулалгүйгээр амаар тохиролцон тус төвийн ажилтнуудаар ажлыг гүйцэтгүүлж, А.аас ажлын төлбөрт 00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөг, 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөг тус тус шилжүүлснийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансаар авч өөрт болон Б.*******д эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргүүдийг тус тус үйлдэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь:
1. Яллагдагч Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 дугаартай дансны “...00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөг “ /04 шугам татах ажил урьдчилгаа” гэх утгаар А.ы эзэмшлийн Хаан банкны 50764 дугаартай данснаас орлого орсон, 04 оны 0 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөг бэлнээр зарлага гарсан, …00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөг “налайх /04” А.ы эзэмшлийн Хаан банкны 50764 дугаартай данснаас орлого орсон, 04 оны 1 дугаар сарын 30-ны өдөр 4,, төгрөг бэлнээр зарлага гарсан...” гэх дэлгэрэнгүй хуулга,
/1х.х-ийн 3-4, 6/
. Гэрч А.ы эзэмшлийн Хаан банкны 5076419 дугаартай дансны “...00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр, мөн оны 1 дугаар сарын 6-ны өдөр удаагийн гүйлгээгээр нийт ,, төгрөг Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 дугаартай данс руу зарлага гарсан...” гэх дэлгэрэнгүй хуулга,
/3 х.х-ийн 4, 51/
3. ХХК-иас ирүүлсэн цахилгааны шугам татах ажил хийгдсэн талаарх баримт бичгүүд, гэрэл зургийн үзүүлэлт,
/ х.х-ийн 06-1/
4. Гэрч А.ы: “...Манай компани 00 онд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас зарлагдсан дүүргийн эрчим хүчний алдагдал бууруулах тендерт сонгон' шалгарч эрчим хүчдэлийн уналттай газруудад 04 к.ваттын цахилгааны шугам, дэд станц барих ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ ажлын хүрээнд " ТӨХК-ийн түгээх төвийн дарга *******тай уулзаж цахилгааны шугам татах ажлыг хийж гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлтийг амаар тавьсан ба ажлын хөлсийг сая төгрөгөөр тохиролцож тухайн ажлыг гүйцэтгэхээр болж гэрээ байгуулж ажилласан. Тэгээд урьдчилгаа 5 сая төгрөгийг энэ данс руу 'шилжүүлээрэй гэсэн данс өгөхөөр нь тухайн данс руу нь шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг ажил дууссаны дараа 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5.. төгрөгийг шилжүүлсэн. Тухайн цахилгааны шугам тавих тоног төхөөрөмж, шон болон машин механизм, газар шорооны ажлыг манай компани хариуцаж “" ТӨХК-ийн түгээх төвийн монтёрууд шугам татах ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажлын урьдчилгаа шилжүүлэх өдөр Цахилгааны шугам татах гэрээнд гарын үсэг зурж байсан ба гэрээнд ажлын хөлсийг тийм дансанд шилжүүлнэ гэсэн заалт бол байхгүй, төлбөрийг дансаар шилжүүлээрэй гээд ахлах нягтлан бодогч ******* хэлсэн. Тэгээд би түүний өгсөн дансанд нь мөнгийг шилжүүлсэн...
…Ажил гүйцэтгэх гэрээг ТӨХК-ийн түгээх төвийн даргатай байгуулсан ба ахлах нягтдан бодогч ******* нь байгууллагын данс руу шилжүүлчихээр шууд татаад авчихдаг, ажилтнуудын хоол, унаанд хэрэглэнэ тийм болохоор энэ данс руу шилжүүлчих гэхээр нь би тэр данс руу нь л шилжүүлсэн. Би ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан учир төлбөрийг нь шилжүүл гэсэн данс руу нь шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг,
/1 х.х-ийн 41/
5.Яллагдагч Б.*******н: “...Би Д.*******тад ХХК-ийн захирал А.ы ТӨХК-ийн түгээх төвд цахилгааны шугам татах ажлын төлбөрт 00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөг, 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр 5,, төгрөгийг тус тус шилжүүлснийг хувийн дансаараа аваарай гэж хэлээгүй, тийм чиглэл өгөөгүй. Улаанбаатар цахилгаан ТӨХК-ийн түгээх төв нь ХХК-д 00 онд цахилгааны угсралтын ажлыг 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. ХХК-тай ТӨХК-ийн түгээх төв нь ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй./Миний бие ХХК-ийн захирал А.тай амаар тохиролцсон./ ХХК-ийн захирал А. нь ТӨХК-ийн түгээх төвд монетор хийдэг байсан ба таньдаг тул арай хямд үнийн дүнгээр буюу гэрээ байгуулалгүй сая төгрөгөөр ажил хийж гүйцэтгэсэн юм. ХХК-д цахилгааны угсралт хийсэн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар ТӨХК-д тайлагнасан зүйл байхгүй Би гэрээ байгуулалгүй ХХК-д цахилгааны угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн болон төлбөр болох ,,0 төгрөгийг зориулалтын бусаар зарцуулж өөртөө давуу байдал бий болгосондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг /4 х.х-ийг -9/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “" төрийн өмчит хувьцаат комланийн “ түгээх төв”-ийн дарга Б.******* нь иргэд, аж ахуйн нэгжийн хүсэлтээр ажил гүйцэтгэх тохиолдолд гэрээ байгуулж ажиллахаар байхад А.тай амаар тохиролцон “ түгээх төв”-ийн ажилтнуудаар цахилгааны шугам татах ажлыг ,, төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 00 оны 0 дугаар сард А.тай амаар тохиролцон ажлын төлбөрийн урьдчилгаанд 00 оны 0 дугаар сарын 4-ний өдөр 5,, төгрөгийг тус төвийн ахлах нягтлан бодогч Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 тоот данс руу шилжүүлж, “ түгээх төв"-ийн ажилтнуудаар цахилгааны шугам татах ажлыг хийж гүйцэтгүүлэн 00 оны 1 дугаар сарын 6-ны өдөр ажлын үлдэгдэл төлбөр 5,, төгрөгийг Д.*******ын эзэмшлийн өөрийн эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансанд үндсэн бус үйл ажиллагааны орлогоор орсон ,, төгрөгийг байгууллагын кассад хүлээн авалгүйгээр бэлнээр зарлагадсан Б.*******, Д.******* нарыг өөрт ,, төгрөгийн эдийн давуу байдал бий болгосон нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт заасан “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно.” гэсэн аутентик тайлбар хийж, нийтийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдлийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн нэг шинж болгон хуульчилсан.
“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгох ба харин “давуу байдал бий болгосон” гэж хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүхээс хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч Д.*******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “цагаатгах өгнө үү” хүлээн авахаас татгалзав.
Харин Шүүгдэгч Г.*******, Д.******* нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар “албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.
1. Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 01 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 0 дугаартай “...Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалт хийсэн...” талаарх танилцуулгын баримт бичгүүд /1 х.х-ийн 16-0 /
. ХАСХОМ-ийн хяналт шалгалт хийсэн баримт бичгийн хуулбар / х.х-ийн 6- 1/
3. “” ТӨХК-ийн түгээх төвийн 019, 00 оны үндсэн бус үйл ажиллагааны орлого, зарлагын зарцуулалтад шинжилгээ хийсэн мөрдөгчийн магадалгаа /1 х.х 7- /,
4. “” ТӨХК-ийн “ түгээх төв”-ийн даргын ажлын байрны тодорхойлолт / х.х -4 /,
5. “” ТӨХК-ийн “ түгээх төв”-ийн ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт / х.х 3-4 /,
6.“” ТӨХК-ийн захирлын 014 оны 0 дугаар сарын 1-н өдрийн А/6 дугаартай тушаалаар батлагдсан “Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилапт, орлого, зардлын бүртгэл хийх журам” / х.х-ийн 0-90 /,
7.“” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 019 оны өдрийн А/319 дугаартай тушаалаар батлагдсан “Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журам” / х.х-ийн 91-9 /,
. Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 04 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 0/55 дугаартай “... 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүний худаг фитрийн КТПН-713 цахилгааны дэд өртөөний гүйцэтгэлийн баримт бичиг болон ажлын зураг нь зураг төслийн баримтын архивд шилжиж ирээгүй...” гэх албан бичиг / х.х-ийн 19 /,
9. Цахилгаан эрчим хүёээр хангах гэрээний хуулбар / х.х-ийн 15-160/,
.“” ТӨХК-ийн 019 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 15/05/19 дугаартай техникийн нөхцөл / х.х-ийн 161-16 /,
. дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Монгол " ХК-ийн барьж ашиглалтад оруулсан Гүний худаг фитрийн КТПН-713 цахилгааны дэд өртөө буюу 0Кв трансформаторт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ х.х-ийн 163-173/,
1. БНХАУ-ын иргэн /Люу Жиапенг/-ын эзэмшлийн Хаан банкны 519939 дугаартай дансны “...019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ,6, төгрөг Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 дугаартай данс руу зарлага гарсан...” гэх дэлгэрэнгүй хуулга /х.х-ийн 09 /,
13. Яллагдагч Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 дугаартай дансны “...019 оцы 07 дугаар сарын 31-ний өдөр ,6, төгрөг /Люу ЖиапенгЛын эзэмшлийн Хаан банкны 519939 дугаартай данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга /х.х-ийн 16-17/,
14. Яллагдагч Г.*******ийн эзэмшлийн Хаан банкны 571356167 дугаартай дансны "... 019 оны 0 дугаар сарын 04-ний өдөр 0, төгрөг, 019 оны 0 дугаар сарын 19-ний өдөр 3,500, төгрөг, 019 оны 0 дугаар сарын 5- ны өдөр 1,, төгрөг.тус тус Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 дугаартай данснаас орлого орсон...” гэх дэлгэрэнгүй хуулга,
/3 х.х-ийн ху, 5 х.х -9 /,
15. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн: “...” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Дагданы баталсан үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт, хуваарилалт, зардлын бүртгэл хийх журам 019 оны 1 дугаар.сарын 1-ны өдрийн А/319 дугаартай тушаал байдаг, тухайн журам 01 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн А/16 дугаартай тушаалаар шинэчлэгдсэн. Тухайн шинэчлэгдсэн журамд “Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журам" гэх нэршил өөрчлөгдсөн юм. 019 онд дагаж мөрдөж байсан “Хэрэглэгчдэд үзүүлэх төлбөрт үйлчилгээний орлого бүрдүүлэлт, хуваарилалт, орлого, зардлын бүртгэл хийх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн бус үйл ажиллагааны орлогыг байгууллагын үндсэн 560 дугаартай орлогын дансанд тушаах ёстой. / 560 дугаар нь байгууллагын орлогын дансны нууцлалтай дугаар юм тухайн дугаарын дагуу байгууллагын дансанд тушаах ёстой, Төсвийн бус хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх болон харилцагчийн хүсэлтээр байгуулсан “ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу хийх засвар, угсралтын гэрээт ажил үйлчилгээний орлого оруулах журмын дагуу үндсэн бус үйл ажиллагааны орлогын талаар зааж өгсөн байдаг.
Үндсэн бус үйл ажиллагааны зарцуулалт нь журмын 7 дугаар бүлгийн 7.1 дэх хэсэгт заасан гэрээт ажил үйлчилгээ, угсралтын ажлын зардлыг байгууллагын 74560 дугаартай дансанд бүртгэх ёстой гэж заасан байдаг. Журмын 9 дэх хэсэгт төлөвлөгөөнөөс давсан орлогод ногдох ашгийн зарцуулалтыг зааж өгсөн байдаг. Төлөвлөгөөнөөс давсан орлогод ногдох ашгийг зарцуулахдаа “" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар батлуулсны дагуу давсан орлогод ногдох ашгийг зарцуулах эрх үүсдэг. Үндсэн бус үйл ажиллагааны орлогыг хувийн дансаар авч болохгүй, журамд заасны дагуу байгууллагын дансанд төвлөрүүлэн зарцуулахдаа байгууллагын данснаас зардал гаргах ёстой байдаг“” ТӨХК-д учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1 х.х-ийн 67/,
“... ТӨХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр ажил хийж гүйцэтгэнэ...” гэх мэдүүлэг / 9 х.х-ийн /,
16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын: “...Аж ахуй нэгж нь цахилгааны дэд өртөө барихын тулд Эрчим хүчний яамнаас ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлтэй байх ёстой, цахилгаан эрчим хүчээр хангагдах техникийн нөхцөлтэй байх ёстой. Техникийн нөхцөл гэдэг нь ямар байршилд хэр их хэмжээний эрчим хүч хэрэглэхийг заасан эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсгээр баталгаажсан бичиг баримтыг хэлдэг. дүүргийн 1-р хороо Монгол ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Гүний худаг фитрийн КТПН- 713 цахилгааны дэд өртөө нь 019 оны 06 дугаар сарын 1-ны өдрийн 15/05/19 дугаар бүхий техникийн нөхцөлтэй байна. Техникийн нөхцөлөөр өмнө нь ашиглаж байсан 63 Кв трансформаторыг 00 кв трансформатораар сольж томруулах ажил хийж гүйцэтгэсэн байна. ....’’ гэх мэдүүлэг/ х.х-ийн 14 /,
17. Гэрч Д.ын: “... ТӨХК- нь 16 салбар нэгжтэй ба үүнээс.5 түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төв 9, тоолуурын лаборатори 1, төвийн нэгж 1 байдаг. Тухайн 16 нэгж нь үндсэн үйл ажиллагаа болон үндсэн бус үйл ажиллагаа орлоготой. Үндсэн бус үйл ажиллагааны орлогын төлөвлөгөө тухайн жил бүр ТӨХК-ийн салбар түгээх төвийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталж, гүйцэтгэх захирал тушаал гаргаж нэгжүүдэд хүргүүлж нэгжүүд нь төлөвлөгөөний дагуу ажилладаг. Үндсэн бус үйл ажиллагааны орлого гэж цахилгаан эрчим хүч, худалдан борлуулахаас бусад цахилгаан эрчим хүчтэй холбоотой засвар үйлчилгээ, газар шорооны ажил, цахилгааны шугам татах зэргийг хэлнэ. Үндсэн бус үйл ажиллагааны орлого бүрдүүлэх ажил үйлчилгээ бүр Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тусгай тарифтай байдаг. Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь тоолууртай холбоотой ажлыг хийж гүйцэтгэдэг, түгээх төвүүд нь тоолуураас бусад цахилгаан хангамжтай холбоотой ажлыг хийж гүйцэтгэдэг. Миний ажил хийж байгаа Санхүү бүртгэлийн хэлтэс нь зөвхөн нягтлан бодох бүртгэлээр хяналт тавьж ажилладаг, хяналт хийх эрх нь Дотоод аудитын албанд байдаг. Үндсэн бус үйл ажиллагааны орлого нь ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар баталсан “Үндсэн бус үйл ажиллагааны орлогын бүрдүүлэлт хуваарилалт зардлын бүртгэл хийх журмаар зохицуулагддаг...
...Тухайн журмаар үндсэн бус үйл ажиллагааны орлого, зарлагыг нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээнд хэрхэн бүртгэхийг заасан байдаг. Төвийн нэгжээс бусад салбарууд нь харилцах нь ахлах нягтлан бодогч бүртгэхээр ажлын байрны тодорхойлолтод заагаад өгсөн байдаг. Тэр утгаараа үндсэн бус үйл ажиллагааны орлогыг бэлнээр авдаггүй, заавал дансаар авна гэсэн шаардлага тавьдаг. Тухайн жилд тэдэн төгрөгийг орлого олох төлөвлөгөөг жил бүр баталж орлогын мөнгөн дүнг тогтоож өгдөг ба давуулан биелүүлсэн тохиолдолд тодорхой хувийг нь нэгжүүд өөрсдийн дотоод үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй. Тухайн үндсэн бус үйл ажиллагааны орлогыг заавал байгууллагын дансаар авна энэ нь Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бүрдүүлэх тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Цахилгаан түгээх төвүүд нь үндсэн бус үйл ажиллагааны орлогыг тухайн төвийн ахлах нягтлан бодогч болон байгууллагын даргын хувь хүний дансаар авч болохгүй, энэ нь хуулиар 'хориглосон. Үндсэн бус үйл ажиллагааны орлогыг байгууллагын орлого бол байгууллагын дансаар орох ёстой ..." гэх мэдүүлэг /1 х.х- ийн 31/,
1. Гэрч Д.: “..."” төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн 019 оны 09, , дүгээр сарын санхүүгийн ажиллагаанд хяналт шалгалт хийхэд түгээх төв нь цахилгааны даралт хувиргагч тоног төхөөрөмж БНХАУ-ын иргэн-д худалдан борлуулсан зүйл тогтоогдоогүй. Уг үл ажиллагааны талаар эцсийн үр дүнгийн тайланд тусгагдаагүй байсан. “Улаанбаатар цахилгаан түгээх" сүлжээ ТӨХК-аас бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөвшөөрөл олгодоггүй харин Төрийн өмчийн хорооноос шийдвэр ирж байж актлах эсэх талаар шийдвэрлэгддэг. ТТ-ийн 019 оны 9, , -р сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд БНХАУ-ын иргэнд тоног төхөөрөмж худалдсан гэрээ байгаагүй...” гэх мэдүүлэг/х.х-ийн 16/,
19. Гэрч С.гийн: “” төрийн өмчит хувийн компанийн түгээх төвийн 019 оны санхүүгийн тайланд түгээх төв нь цахилгааны даралт хувиргагч тоног төхөөрөмж БНХАУ-ын иргэн Лю Жиан Пэнг-д худалдсан баримт байхгүй. Түгээх төв нь тоног төхөөрөмжийг хэн нэгэнд худалдан борлуулах эрх байхгүй. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол “” төрийн өмчит хувьцаат кампаний гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажиж байж хөрөнгийн дан бүртгэлээс хасалт хийдэг...” гэх мэдүүлэг / х.х-ийн 1/
0. Гэрч БНХАУ-ын иргэн /Люу Жиа Пенг/-ын: “...Миний бие Монгол Улсад Хаан банканд 519939 тоот харилцах дансыг 019 оны 04 дүгээр сард нээлгэсэн ба одоо хүртэл ашиглаж байна ... " ТӨХК-ийн түгээх төвд ажилладаг хэн нэгэн хүнийг танихгүй. Ер нь бол ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулах зорилгоор 019 онд нэг тухайн байгууллага дээр очиж хоёр удаа нэг хүнтэй уулзаж байсан ба нэрийг нь мэдэхгүй байна. “" ТӨХК-ийн түгээх төвөөс цахилгааны даралтыг хувиргадаг тоног төхөөрөмж худалдаж авсан. Манай үйлдвэр дүүрэгт байдаг ба дүүрэгт харьяалагддаг учир дүүрэг дэх Түгээх төв дээр очиж уулзаж уг тоног төхөөрөмжийг авахаар болсон ба тухайн тоног төхөөрөмж дээр инженерийн ажил хийж байсан. Тухайн тоног төхөөрөмжийн болон ажлын хөлсөнд нь нийт ,, төгрөг ба 019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр урьдчилгаа сая төгрөг, 019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 45,, төгрөгийг бэлнээр тухайн байгууллагын нягтлан бодогчид нь өгч байсан шиг санагдаж байна. Үүний үлдэгдэл төлбөр болох .6. төгрөгийг тэдний өгсөнд дансанд шилжүүлж төлбөрийг дуусгасан. Би Монгол Улсад анх ирээд удаагүй байсан учир банкны харилцах данс болон картгүй байсан учир би бэлнээр өгөөд үлдэгдэл төлбөрийг нь данстай болсныхоо дараа дансаар шилжүүлж авсан. Манай компанийн нягтлан бодогч надтай хамт явж байсан. " ТӨХК-ийн түгээх төвөөс цахилгааны даралтыг хувиргадаг тоног төхөөрөмж худалдаж авах суурилуулах ажил гүйцэтгэхэд гэрээ байгуулж байсан ба гэрээний нэг хувь надад байхгүй би тухайн үед гэрээний нэг хувийг авч чадаагүй. Би нэг хүнтэй хоёр ч удаа уулзаж байсан тухайн байгууллагын дугаар давхарт нэг өрөөнд орж уулзаж байсан. Гэрээнд төлбөрийг хэрхэн төлөх талаар тусгасан зүйл байхгүй гэрээнд төлбөрийг 3 хувааж өгөхөөр буюу эхлээд урьдчилгаа, дараа нь ажлын явцад, ажил дууссаны дараа үлдэгдлийг төлөхөөр зааж өгсөн. Төлбөр төлсөн баримт өгсөн байх гэж бодож байна гэхдээ одоо баримт нь олдохгүй байх гэж бодож байна. Цахилгааны даралтыг хувиргадаг тоног төхөөрөмжийг хаана үйлдвэрлэснийг нь сайн мэдэхгүй байна ад үйлдвэрлэсэн байж магадгүй, марк, загварыг нь мэдэхгүй байна. Тухайн тоног төхөөрөмжийн жин нь хэмжээний талаар мэдэхгүй байна, 00 к.ваттын хүчин чадалтай гэдгийг нь л мэдэж байна. Тухайн байгууллагын нягтлан бодогч нь надад дансны дугаар өгсөн ба би тухайн дансанд нь үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн ба эхний төлбөрийг бэлнээр өгч болох уу гэж надад дансны дугаар өгсөн эмэгтэйгээс асуухад болно гэж хэлэхээр нь бэлнээр авсан ...” гэх мэдүүлэг /1 х.х-ийн 33-34/,
1. Гэрч Б.ын: “...019 онд хүчин чадлаа нэмэгдүүлэх шинэ дэд өртөө бариулахаар захирал Лю Жиа Пэнг /Lyu Jia РепдАтай миний бие хамт Улаанбаатар цахилгаан түгээх сүлбээ ТӨХК-ийн төв дээр очиж Улаанбаатар цахилгаан түгээх сүлбээ ТӨХК-ийн төвийн инженер болон даргатай нь уулзсан. Манай ажлыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлбээ ТӨХК- ийн төв хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Тэгээд гэрээ байгуулаагүй, инженер нь манайд бичиг баримт өгнө гэж хэлж байсан ч одоог хүртэл ямар ч бичиг баримт өгөөгүй. Тэгээд цахилгааны дэд өртөөний урьдчилгаа төлбөр болох сая төгрөгийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлбээ ТӨХК-ийн төвийн дугаар давхарт нягтлан бодогчид нь бэлнээр өгсөн. Нягтлан бодогч нь кассын баримт өгч байсан. Одоо тухайн баримт байхгүй байна. Үлдэгдэл хэдэн төгрөг өгсөн талаар би мэдэхгүй байна. Дараагаар нь хэдэн төгрөг өгсөн талаар Лю Жиа Пэнг мэднэ. “Монгол ” ХХК нь албан ёсны баталгаат газар болох Улаанбаатар цахилгаан түгээх сүлбээ ТӨХК-ийн төвтэй уулзаж цахилгааны дэд өртөө бариулсан. Гэрээ байгуулаагүй, ажил хийж дуусгасны дараа бичиг баримт ч өгөөгүй. Одоо цахилгааны дэд өртөөг хэвийн ашиглаж байгаа. Цахилгааны дэд өртөөг дууссан гэж ТӨХК-ийн төвийн инженер гэх хүн миний утас руу холбогдож хэлж байсан, манайд албан ёсоор хүлээлгэж өгөөгүй...” гэх мэдүүлэг / х.х-ийн 4-5 ху/
. Гэрч Б.*******ын: “...Би ТӨХК- ийн түгээх төвийн хэсгийн мастер С.******* гэх хүнийг 019 оноос эхлэн таньдаг болсон. С.******* нь 019 оны хавар надаар дүүрэгт 00 киловатын чадалтай цахилгааны дэд өртөөний ажил хийж гүйцэтгэж өгөөч гэж гуйсан. Би ажлынхаа инженерүүдтэй нийлж 3 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсөнд 49 сая төгрөг авсан. Бүгд Найрамдах Ард Улсын иргэнтэй би ямар ч ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Харин С.*******гээс 49 сая төгрөг бэлнээр авч дүүрэгт 00 киловатын чадалтай цахилгааны дэд өртөөний ажил хийж гүйцэтгэсэн. Ажлын хөлсийг бэлнээр С.******* надад Улаанбаатар хот дүүрэг 6 дугаар хороо Их Нарангийн 13- тоот манай аж ахуйн хашаанд ирж өгсөн. Би С.*******тэй мөн гэрээ байгуулж ажил хийгээгүй. Би С.*******г сайн танихгүй, би цахилгааны ажил хувиараа хийдэг юм. С.******* утсаар холбогдон цахилгааны ажил хийх үү гэж санал тавьсан би зөвшөөрч ажлын хөлсөө авч цахилгааны ажил хийсэн...” гэх мэдүүлэг /1 х.х-ийн 5/,
3. Гэрч С.*******гийн: “... ТӨХК-ийн түгээх төвд 1995 онд цахилгаанчнаар ажилд орсон. Би 1995 оноос одоог хүртэл тус төвд ажиллаж байгаа бөгөөд одоогоор хэсгийн мастерын албан тушаалыг эрхэлж байна. ТӨХК-ийн түгээх төвд намайг ажилд дээрээ байхад 019 оны хавар Бүгд Найрамдах Ард Улсын иргэн болон орчуулагч эмэгтэй манай ажил дээр ирж надтай уулзсан. Үйлдвэрээ томсгож байгаа юм цахилгааны хүчин чадал хүрэлцэхгүй байна, цахилгааны чадлыг томруулмаар байна гэсэн аман хүсэлт гаргасан. Би даргаар ажиллаж байсан Г.*******т тухайн ажлын талаар танилцуулж улсын иргэнийг даргатай уулз би ажлын гэрээний талаар мэдэхгүй гэж хэлээд явуулсан. Г.******* дарга тухайн хүмүүстэй уулзаад ажил хийж гүйцэтгэх боломжгүй болсон гэж надад хэлсэн. Гэвч ын талаас ажлын хөлс гээд 4 сая төгрөг түгээх төвийн нягтлан бодогч Д.*******д үлдээсэн байсан. Г.******* дарга надад хандаж манай санхүү дээр ын талаас 4 сая төгрөг бэлнээр үлдээсэн байна, чи эргүүлээд өг гэж надад хэлсэн. улсын иргэний үйлдвэр дээр очиж мөнгийг нь өгөх гэтэл чи мэргэжлийн хүн олоод хийлгээд өг гээд байсан тул би хувиараа цахилгааны ажил хийдэг Дээгий гэх хүн нь хувиараа цахилгааны монтаж угсардаг компанитай, би Дээгийг ажил хэргийн шугамаар танина, утасны дугаарыг нь би олж өгнө гэх хүнээр ын манайхаар хийлгүүлэх гээд байсан цахилгааны ажлыг 4 сая төгрөгийг нь өгөөд 7 хоногийн дотор хийлгүүлсэн. Ямар ч гэрээ хэлэлцээр хийгдээгүй, цахилгааны ажлын үлдэгдэл мөнгийг нярав Д.******* болон Г.******* нар мэднэ...” гэх мэдүүлэг/1 х.х-ийн 55-56/,
4. Гэрч Н.ын: “...Хаан банкны 57494490 дугаарын дансанд 019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ,, төгрөгийг Б.өөс гэсэн утгатайгаар шилжүүлснийг яг ямар учиртай гэдгийг хэлж мэдэхгүй байна. Г.Батгөмөр бид хоёрын хооронд ганц нэг сая төгрөг шаардлагатай тохиолдолд аваад буцаагаад өгөх асуудал байдаг. Тухайн үед хөдөө гадаа явж байгаад бензин тосны мөнгө хэрэг болоод л авч байсан байх...” гэх мэдүүлэг /1 х.х-ийн /,
5. Яллагдагч Д.*******ын: “... ТӨХК-ийн түгээх төвийн ахлах нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 1,6, төгрөгийг би хувийн дансандаа авсан нь үнэн. Хувийн дансандаа авах болсон шалтгаан нь ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор би хувь дансандаа төвлөрүүлсэн юм...” гэх мэдүүлэг /4 х.х-ийн 77/,
6.Яллагдагч Г.*******ийн: “...Тэр хятад компани гэдэг нь /би компанийнх нь болон надтай уулзсан хятад хүний нэрийг нь ч мэдэхгүй / манай мастер *******тэй уулзаж хүсэлт гаргасан байсан ба ******* надад энэ тухай хэлэхэд ажлын цар хүрээ болон шаардлагатай тоног төхөөрөмжийг судалж үзсэн үү гэхэд одоогийн байгаа дэд станц нь чадал багатай бас хуучирч муудсан тул бүрэн шинэчлэх юм байна гэж байсан. компанийн захирал гэх хятад хүн орчуулагчийн хамт 019 оны 03 дугаар сард надтай уулзаж, үйлдвэрийн одоогийн хэрэглээний тог цахилгаан чадал багадаж байгаа тул дэд станцаа өргөтгөх шаардлагатай байгаагаа танилцуулсан. Хэрэглээний хүчин чадал нь ямар байх талаар ярилцаад тухайн үедээ КТПН /бүрэн тоноглогдсон гадна хайрцаг/ трансформатор, цахилгааны кабель, бусад дагалдах хэрэгсэл нь 40 гаруй сая төгрөгийн материал орно, ажлын хөлсөнд гаруй сая төгрөг авч үйл ажиллагааны бус орлогод авах юм байна гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Тэгээд тэр хятад д эрчим хүчний хэрэглээгээр танайхыг хангахын тул дээр дурдсан хэмжээний зардал танайхаас гарах юм байна. Гэхдээ материал хэрэгслээ өөрсдөө бэлдэж болдог тухай хэлэхэд тэр хятад хүн “ манайх хятадаас шаардагдах материал хэрэгслээ өөрсдөө бэлтгээд хийлгэвэл арай бага зардал гарах юм байна. Би санхүүгийн болон бусад хөрөнгө зардал мэдэх хүмүүстэйгээ ярилцаад, эргээд тантай харилцана” гэсэн ба би хэрэв энэ ажлыг манай байгууллагаар хийлгэвэл албан ёсоор гэрээ хийж, ажлын хөлс, хийж гүйцэтгэх хугацаа...гэх мэт зүйлээ тохирох тул монгол хэл бичиг үсэг мэдэх хүмүүстэй хамт ирээрэй” гэж хэлээд явуулсан.
Гэтэл 019 оны 04 сарын эхээр ******* өөрсдөө трансформатор болон КТПН / бүрэн тоноглогдсон гадна хайрцаг/ хятадаас оруулж ирж чадахаа больсон гэнэ ээ. Манайхаар л хийлгэе гээд байна гэж байсан. Тэгээд би журмын дагуу гэрээгээ хийгээд хийлгэж болох тухай хэлсэн бөгөөд үүнээс хойш намайг байхгүй байхад материалын зардал гээд сая гаруй төгрөг манай санхүү дээр бэлнээр орхисон байсан.
Тэгээд гэрээ хийгээд уг ажлыг хийлгэнэ гэж бодож байтал УБЦТС ТӨХК-ний төвөөс манай машин техник, монтёрууд, ХАБ-ын ажилтан инженерүүдийг Төв аймгийн Баян-Өнжүүл болон Дарханы замын ажил руу явуулахаар шийдвэр гарсан тул энэ ажлыг хийх боломжгүй болсон. Би *******д "ын компанийн мөнгийг нь байгууллагын санхүү дээрээс авч буцааж өгөөрэй, наад ажлыг чинь манайх хийх боломжгүй болчихлоо” гэхэд ******* “За” гэж байсан...
Би УБЦТС ТӨХК-ний түгээх төвийн дарга албан тушаалынхаа хүрээнд тэр хятад компанитай албан ёсны гэрээ хийгээгүй нэг ч удаа очиж үзээгүй учраас манай байгууллагын,хийсэн ажил биш.
Харин дугаар сард ******* надад “ Би нөгөө ын компанийн ажлыг гаднаас халтуур хийдэг энгийн хүмүүстэй хамтарч, өөрөө мэргэжлийн хүний хувьд зааж зөвлөөд ажлыг нь хийгээд хүлээлгээд өгчихлөө. Шаардагдах материалыг нь өөрийнхөөс нь хүн дагуулж яваад байдаг газруудаас нь аваад хийчихсэн. Гаднаас авч ажиллуулсан хүмүүсийн ажлын хөлсийг би материалын үнэнд зарцуулахаар гаргасан мөнгөнөөс нь хэмнэлт хийгээд өгөөд тооцоогүй болсон. Манайх энэ жил Алтай таван богдын аялалд явах хэвээрээ бол надад ажлын хөлсөнд сая гаруй төгрөг өгөхөөр болсон тул тэрийг нь хамт олны дундын фондод аваад ажиллагсдаасаа өөрсдөөс. нь бага зардал гаргуулаад аялал, амралтдаа зарцуулбал ямар вэ? гэхээр нь би дэмжсэн.
Тэгэхээр миний хувьд тэр сая гаруй төгрөгийг л дундын фонд хэлбэрээр хамт олны ажилд зарцуулахыг зөвшөөрснөөс өөр ямар нэгэн шийдвэр гаргаагүй юм. Энэ мөнгийг *******, манай ня-бо нар ярилцаад хувийн дансаараа авсан болохыг би дараа нь мэдсэн. Хэрэв би тэр үед нь мэдсэн бол *******г өөрөө хувиараа /ажлын бус цагаар хийсэн халтуур гэж зарим нь ярьдаг/ тийм ажил юм бол өөрийнхөө дансаар авч дундын фондоо үүсгэх х гэж хэлэх байсан юм...” гэх мэдүүлэг /4 х.х-ийн 197-19/, зэрэг баримт авагдсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь яллах дүгнэлтэд дурдсан “Бүгд найрамдах Ард Улсын иргэн /дЛын хүсэлтийн дагуу 019 оны 04 дүгээр сард “ түгээх төв”-өөс цахилгааны дэд өртөө буюу даралт хувиргагч тоног төхөөрөмжийг худалдаж, суурилуулах ,, төгрөгийн төсөвт “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан боловч албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглан уг ажлыг ,, төгрөгөөр тус компанид хамааралгүй этгээд болох Б.*******оор гүйцэтгүүлэн хийх ёсгүй үйлдэл хийж, //-аас 019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дэд өртөөний ажлын үлдэгдэл төлбөр ,6, төгрөгийг Д.*******ын эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансаар авч өөрт болон Д.*******д эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
мөн Шүүгдэгч Д.******* ““ түгээх төв”-ийн даргаар ажиллаж байсан Г.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж албан тушаалын байдлыг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор урвуулан ашиглаж Бүгд найрамдах Ард Улсын иргэн /д/-ын хүсэлтийн дагуу 019 оны 04 дүгээр сард Г.*******өөс “ түгээх төв”-өөс цахилгааны дэд өртөө буюу даралт хувиргагч тоног төхөөрөмжийг худалдаж, суурилуулах ,, төгрөгийн төсөвт “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан боловч уг ажлыг тус компанид хамааралгүй этгээд болох Б.*******оор хийж гүйцэтгүүлэн, Д.******* нь дэд өртөөний ажлын төлбөрт /д/-иас 019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ,, төгрөг, 019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 45,, төгрөг тус тус бэлнээр өгснийг байгууллагын дамжуулан Б.*******од өгч, 019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлын үлдэгдэл төлбөр болох ,6, төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5135 тоот дансаар авч өөрт болон Г.*******т эдийн давуу байдал бий болгосны улмаас “" төрийн өмчит хувьцаат компанид үндсэн бус үйл ажиллагааны ,, төгрөгийн орлогын их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон” гэм буруутай тооцох үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Шүүгдэгч Г.******* нь Бүгд найрамдах Ард Улсын иргэн /д/-ын хүсэлтийн дагуу 019 оны 04 дүгээр сард “ түгээх төв”-өөс цахилгааны дэд өртөө буюу даралт хувиргагч тоног төхөөрөмжийг суурилуулах талаар ярилцсан боловч " төрийн өмчит хувьцаат компанийн түгээх төвийн засварын 7 ажилтан 019 оны 4 дүгээр сараас дугаар сар хүртэлх хугацаанд Улиастай чиглэл, Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын шугам шилжүүлэх ажилд татагдсантай холбогдуулан дээрхи ажлыг хийх боломжгүй болсон талаар хэлж С.*******гээр ,, төгрөгийг дамжуулан хятад улсын иргэн /Люу Жиапенг/-ын буцааж өгсөн ба Б.*******оор дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Монгол " ХК-ийн барьж ашиглалтад оруулсан Гүний худаг фитрийн КТПН-713 цахилгааны дэд өртөө буюу 00Кв трансформатор цахилгааны дэд өртөөг гүйцэтгэтгсэн ба “ түгээх төв”-өөс цахилгааны дэд өртөө буюу даралт хувиргагч тоног төхөөрөмж өмчийн бүртгэлт байхгүй, мөн “Ажил гүйцэтгэх гэрээ” хийсэн гэж байгаа боловч хэрэгт гэрээ хийсэн тухай баримт болон түүнтэй холбоотой нотлох баримт авагдаагүй, “ түгээх төв”-өөс ямар нэгэн ажилчин ажиллаагүй болох нь нь шүүх хуралдаанд оролцсон хохирогч, хохирогч, Шүүгдэгч түүнийг өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг хүлээн авах нь үндэслэлтэй байна .
Иймд прокуророос шүүгдэгч Г.*******ийг холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн дугаар зүйлийн . дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.*******, Д.******* цагаатгаж, энэ талаар гаргасан түүний өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Г.*******, Д.*******, Б.******* ,, төгрөг улсын орлогод тушаасан ба харин хятад улсын иргэн // ,6, төгрөгийг ИХШХШТХуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж , бусад үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан, хохирогчоор тогтоосон этгээд байхгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 0. нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.. төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , . дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 0. нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 0.. төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байна...” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Батзориг өмгөөлөгчийн зүгээс “...шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийг баримтлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг жилээр хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400. төгрөгөөр торгож, тухайн мөнгийг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү...” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Энхтүвшин өмгөөлөгчийн зүгээс Д.******* нь 60 настай, гэм буруугаа хүлээж байгаа, бусдад төлөх төлбөр байхгүй, энэ мөнгийг хувийн дансаар авахдаа өөрөө шунахай сэдэл зорилгоор хувийнхаа ашиг сонирхолд нийцүүлж хувьдаа завших гэж аваагүй, хамт олныхоо нийтийн эрх ашгийн төлөө хамт олноо гэсэн сэтгэлээр хандаж энийг авч захиран зарцуулсан байгаа. Энэ байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлд зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг нь хэдэн жилээр хассан ч хамаагүй, ээ гарчихсан хүн. Харин торгох ялын хувьд улсын яллагчийн саналыг зөвшөөрч дэмжиж байна. Улсын яллагчийн санал болгосон 0.. төгрөгөөр торгох торгуулийн хэмжээг аль болох багасгаж өгнө үү...” гэх,
Шүүхийн хэлэлцүүлэгт Г.Наранбаатар өмгөөлөгчийн зүгээс Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400. нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг оногдуулж өгнө үү, тухайн торгох ялыг түүний орлого, хувийн байдалтай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Харин Шүүгдэгч Д.*******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Мөрдөгч хэн нэгэн хүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бүхий гомдол, мэдээлэл, баримт сэлтийг хүлээн авсан үед тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй хүнд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 1. дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно...” гэсэн заалтыг ноцтой зөрчих тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дүгээр зүйлд зааснаар тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй.
Учир нь мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Г.*******, Д.*******, Б.******* нарыг сэжигтнээр мэдүүлэг авахын оронд 01 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх-17/, мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд /хх-90/ тусгасан нь буруу байна.
Мөрдөгч, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор нь гэмт хэргийн талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зөвхөн хуулиар зөвшөөрсөн арга хэрэгслээр шалгаж тогтоох үүрэгтэй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлах, хуульд заасан журмыг зөрчих замаар цуглуулж бэхжүүлсэн баримтыг нотлох баримтаар тооцох боломжгүй юм.
Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь гэмт хэрэгт холбогдуулан шууд нэр заасан, эсхүл хамаарал бүхий нотолгоо бий болсон хүнд худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулж түүнээс өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно.” гэсэн заалтыг тус тус ноцтой зөрчих бөгөөд ийнхүү гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнээс хууль сануулж өөрийнх нь эсрэг гэрчийн мэдүүлэг авахыг сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэнд тооцно.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Д.*******, Б.******* нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36., 37.1, 3. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
. Шүүгдэгч ын *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн , 3.1 дүгээр зүйлийн 1,3, 3. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн дугаар зүйлийн . дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
3. Шүүгдэгч овгийн ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав / жилийн хугацаагаар хасаж, /найман мянга/ нэг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, /найман сая/ төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав / жилийн хугацаагаар хасаж, /6 /зургаа мянга/ нэг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,, /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г оногдуулсан /найман мянга/ нэг нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ,, /найман сая/ төгрөг торгох ялыг /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаанд, шүүгдэгч Д.*******д оногдуулсан 6, (зураан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,, (зургаан сая) төгрөгөөр торгох ялыг /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар БНХАУ-ын иргэн .6. төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ