| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0222/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганзориг,
Хохирогч М.,
шүүгд Ц.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 233 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 2407001640281 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, *******,*******,*******,,,,,,,,, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******гийн ******* /РД:/,
2.Монгол Улсын иргэн, ,*******,*******,, ,,,,,,, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.*******, С.******* нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ийн урд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.тай маргалдаж, түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч М.ын мэдүүлгүүд /хх-12-13, 16-17, 237-238/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31-32/, гэрч ын мэдүүлэг /хх-48-50/, гэрч ийн мэдүүлгүүд /хх-55-57, 211-212/, гэрч гийн мэдүүлэг /хх-70-72/, гэрч ы мэдүүлгүүд /хх-75-76, 207-208/, гэрч ийн мэдүүлэг /хх-127-128/, гэрч ийн мэдүүлэг /хх-130-131/, мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-135/, шинжээч Р.Ням-Осорын мэдүүлэг /хх-149-150/, мөрдөгчийн таньж олуулах ажиллагаа явуулсан талаарх тэмдэглэл /хх-160-164/, хохирогч М.ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-185/, яллагдагч С.*******ийн мэдүүлэг /хх-226-228/, яллагдагч Ц.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-59/, яллагдагч С.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хавтас хэргийн /хх-229/, хохирогч М.ас гаргаж өгсөн хохирлын талаарх баримтууд /хх-40-41/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгд, хохирогч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
шүүгд Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө С.******* найзтайгаа Налайх төвийн ордон дээр 1 цаг өнгөрч байхад уулзсан. Тэгээд бид хоёр уулзаагүй удсан байсан 2 цаг өнгөрөөгөөд 3 болж байсан. Манайх тэр үед Налайх дүүргийн тоотод байдаг байсан. Тэгээд гэр рүүгээ дөхүүлээд С.******* найзтайгаа явах гээд ийн урдуур явж байхад нэг махлаг э гэдэг нэг машинд жалга руу орчихсон байсан, тэгээд хажуугаар нь зөрөөд явж байхад энийг түлхэлцээд өгчхөөч гэхээр нь түлхэлцээд наадах чинь гарахгүй гээд этэй би маргалдсан. Тэгээд э татаж байсан тамхиа миний нүүр рүү няцалсан. Тэгээд тэр үйлдлээс болж хэрүүл маргаан болж зодоон үүссэн. ” гэв.
шүүгд С.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ц.******* найзтайгаа уулзаад явж байсан. Тэгээд уулзчихаад явж байхдаа ийн урд нэг машин нүх рүү орчихсон байсан, тэрийгээ хэдэн гаргаад өгчхөөч гээд байхаар нь очоод гарахгүй юм байна гээд хэлээд байж байсан чинь манай найз залуу дээр э гэдэг тамхиа шийдсэн. Тэрнээс болж зодолдсон...” гэв.
Хохирогч М. шүүхийн хэлэлцүүлэгт:“... гээд караокеноос найзын хамт Си Ю рүү орж байтал нэг үл таних эмэгтэй машин гаргаад өгчих гээд машиныг нь гаргаж өгөх гээд машиныг нь тойроод байж байтал манай Саруул гээд найз энэ хоёр залууг гуйсан бололтой. Тэгсэн чинь тамхины иш шидлээ гээд энэ дүүтэй маргалдаад байхаар нь би хоёр дүүг цаашаа булан руу боль гэж салгаад явуулсан. Тэгээд энэ өндөр банди нь утсаар яриад байсан. Тэгээд нэг хар приус ирээд хэдэн залуучууд буугаад ирэнгүүт энэ хоёр шууд учир зүггүй манай найз руу дайраад, би очоод нэгийг нь мөрнөөс нь түлхсэн чинь хажуугаас хоёр нь дараад, би доошоо тонгойгоод гараараа тулаад байж байхад энэ бондгор залуу гүйж ирээд миний нүд рүү өшиглөөд би өндийгөөд харахад энэ хоёр улам асаад чадахгүй байж яах гэж ингэдэг юм гээд байсан. Тэгээд гээд залуу чи боль, би та хэдийг боль гээд байхад гээд хэлсэн, тэгээд миний нүд өвдөөд доошоо суугаад байсан. Тэгээд энэ хэд машиндаа суунгуут нь би араас нь утсаар дугаарыг дугаарыг нь дарж аваад тэгээд маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд нүдний ухархай гэмтсэн байна...” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ц.*******, С.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Яллагдагч Ц.*******, С.******* нар нь бүлэглэн 2024 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “”-ийн урд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас М.тай маргалдаж, түүний нүүр рүү хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн талын нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дахин өгсөн “...******* гэх махлаг залуу манай найз этэй маргалдсан, зодолдоогүй. Тэр үед салгах гээд очих гэхэд миний хажуугаас ******* гэх өндөр хүүхэд, бас танихгүй залуутай хамт намайг хоёр мөрнөөс барьж аваад доошоо дарсан. Би тэр үед хоёр гараараа газар тулаад дээшээ босох гэхэд ******* манай найзтай маргалдаж байгаад болиод миний урдаас гүйж ирээд баруун хөлөөрөө миний зүүн нүдний ухархай, хамар хэсэгт нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлгүүд
/хх-12-13, 16-17-р тал /
/хх-49-50 дугаар тал/
/хх-55-57 дугаар тал/
хх-70-72 дугаар тал/
/хх-75-76, 207-208 дугаар тал/
/хх-127-129 дүгээр тал/
/хх-21-22 дугаар тал/
/хх-40-49 дүгээр тал/
/хх-100-101 дүгээр тал/
/хх-59, 229 дугаар тал/
/хх-68-72, дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгд нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг тус тус бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгд Ц.*******, С.******* нар нь М.ын биед нүүр рүү хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж зодсон болох нь хохирогч, шүүгд, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 186 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “....*******, С.******* нар бүлэглэн 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ийн урд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.тай маргалдаж түүний нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж, гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн талын нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, зүүн нүднээс асдаг цус хуралт, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтлийг хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. Иймд шүүгд Ц.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн тухайд хохирогч М.ын зүгээс баримтаар 2.674.162 төгрөгийг нэхэмжилснээс шүүгд Ц.*******, С.******* нар нь 4.000.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантайгаар холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.264.425 төгрөгийн хохирлыг шүүгд нар нь төлөөгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.ын зүгээс өөрийн сэтгэлд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгож, 2 дугаар зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн тул уг нэхэмжлэлийг хангахаас татгалзуулах саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Тиймээс шүүгд нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Шүүгд Ц.*******, С.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч М.ын зүгээс баримтаар 2.674.162 төгрөгийг нэхэмжилснээс шүүгд Ц.*******, С.******* нар нь 4.000.000 төгрөгийг төлсөн байна. Хохирогч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсантайгаар холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2.264.425 төгрөгийн хохирлыг шүүгд нар нь төлөөгүй байна...” гэх тайлбарыг гаргасан тул шүүгд нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, харин хохирогч цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Ц.*******, С.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгд Ц.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна....” гэх, дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүх шүүгдид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэв
Харин шүүгд нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож түүнийг торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгд Ц.*******, С.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
5.Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлөх төлбөртэй, уг төлбөрийг шүүгд нараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ