2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өнербол,

улсын яллагч М.Сэлэнгэ /томилолтоор/,

шүүгдэгч Ш.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 187 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 2407002280221 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, *******, *******, *******, , , , , тоотод оршин суудаг,

Урьд: Дархан-Уул аймгийн 7 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн,

Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн,

Төв аймгийн Сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13- ны өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл узүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах дүйцүүлэн сольсон,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн2021/ШЦТ/66 дугаартай шийтгэхтогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосон,

******* овгийн *******ын ******* /РД:/,

 

2.  Монгол улсын иргэн, , , *******, , , , , , , тоотод оршин суудаг, урьд:

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял шийтгүүлсэн, уг ялуудыг эдэлж дууссан,

******* овгийн *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Ш.******* Ц.*******тай нар бүлэглэж 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Налайх дүүргийн хороо, тоотын орчимд Б.тай "мэнд мэдсэнгүй", "согтуу хүнтэй маргалаа" гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж баруун гарын сарвуу хэсэгт хөлөөрөө өшиглөн, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун сарвууны хоёр шивнүүрийн цууралт, хоншоор ясны цууралт, дээд уруул, дээд уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хавтаст гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргээс хүний биед хийсэн шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч М.ын мэдүүлэг, гэрч ын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 39тай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ш.*******  шүүхийн хэлэлцүүлэгт: “...н. нэг найзтай нь нийлээд дөрвөн залуу манайд ирсэн. Манайд ирээд урагшаа айлд очмоор байна хүргээд өг гэсэн юм. Би хүргэж өгөөд, буцаад ирж явсан чинь М. урдаас ирж байсан. Таараад ойр зуур юм яриад, мэнд ус мэдээд байж байсан чинь Ц.******* гэдэг залуу бууж ирээд М.тай маргалдаад М. луу дайраад эхэлсэн. Ц.*******а чи боль, согтуу эрүүл хоёр хүний хэл ам нийлэхгүй гээд байж байтал нөгөө гурван залуу бүгд бууж ирээд халти маргалдаан болоод салсан. Цааш явахдаа би М.т чи согтуу хүнтэй хэрүүл хийж болохгүй хоёулаа эрүүл байгаа, согтуу хүн юу гэж хэлж болно хамаагүй хоёулаа тэгж өнгөрөөчих гэсэн чинь муусайн хулгайчуудтайгаа нийлчихсэн байна гэхэд нь болохгүй шүү дээ чи зүгээр байсан хүнийг ингэж хамралдуулж болохгүй маргалдах хүнтэйгээр маргалд гэж хэлсэн. Тэгтэл араас нь очиж учрыг олно гээд яваад очсон. Гэрийн наана зогсоод чи яагаад ингэдэг юм хоёулаа эрүүл хүн байж чи согтуу хүнтэй маргалдаад үз чи тэр маргалдсан хүнтэйгээ л наад элдэв янзын яриагаа хий гэхээс биш чи надтай ингэж болохгүй шүү дээ гэсэн чинь та муу сайн юмнууд яадаг юм гээд агсарсан. Тэгэхэд нь зүгээр байж байгаад чамаар ингэж хэлүүлэхгүй шүү гээд нэг удаа цохисон. Тэгтэл Ц.******* тэд нартай зууралдаад нэг их зодоон болоогүй салгаж аваад явсан.  ” гэв.

 

Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр адуу мал хайж яваад М.тай тааралдсан. М.тай урд нь бэлчээрийн асуудал байсан. Түүнээсээ болоод тэгээд маргалдаад зодоон үүссэн. Манай ах жолоочоор явж байсан. Бид нарыг хамт явж байна гээд та нар хулгайчууд хамт явж байна яах гэж явна гээд янз бүрийн юм яриад байсан болохоор уур хүрээд зодоон үүссэн. Миний согтолтын зэрэг өндөр байсан байх...” гэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Ш.*******, Ц.******* нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ш.******* Ц.*******тай нар нь бүлэглэж 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Налайх дүүргийн хороо, тоотын орчимд Б.тай "мэнд мэдсэнгүй", "согтуу хүнтэй маргалаа" гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж баруун гарын сарвуу хэсэгт хөлөөрөө өшиглөн, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун сарвууны хоёр шивнүүрийн цууралт, хоншоор ясны цууралт, дээд уруул, дээд уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.ын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн орчимд би өөрийн мал бэлчиж буй газар руу явж байтал урдаас нэг машин гэрлээ анивчуулаад байхаар нь зогстол улсын дугаартай, хар өнгийн ‘Приус 20” загварын тээврийн хэрэгсэл байсан. Би тэгээд яасан юм бол гэж бодоод буутал ******* бууж ирээд надтай мэнд мэдээд ярьж байтал цаанаас бууж ирээд “мэнд мэдсэнгүй" гээд шууд цохисон. Тэгээд би гайхтал араас нь дахиад 3 залуу гарч ирээд намайг тойрч ирээд хэл амаар доромжилсон. Тэгээд удалгүй дахин намайг цохих гээд ноцолдох үед *******, Гишгээ хоёр мөн нэмж зууралдаад намайг цохисон. Харин цуг явж байсан Жав гэх залуу нь намайг салгах гэж оролдсон, намайг цохиогүй. Дахиад нэг залуу нь огт оролцоогүй зайнаас зүгээр хараад зогсож байсан. Удалгүй хүмүүс ирж салгаад явах үед “чиний адуун дундаас би авна” гэж хэлээд цааш явахад нь би “тэгвэл миний адуу алга болбол чи авсан нь тодорхой байх юм байна” гэтэл хажуугаас ******* дахиад цохичхоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-7-8 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд Хохирогч Б.ын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дахин өгсөн: “...би зогсоод цонхоо онгойлготол уг машинаас ******* гэх залуу бууж ирсэн. ******* бууж ирээд мэндэлсэн. Тэгтэл араас нь 3-4 залуу бууж ирсэн. Тухайн үед зүс таних *******, нар байсан. Тэгтэл нь "бууж ирээд мэндлэхэд дуугарахгүй, хэн бэ" гээд миний зүүн талын хүзүү хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд нь "буугаад ир" гээд миний цамцнаас татаад урсан. Тэгтэл ******* нь салгасан. Чи тэгж болохгүй гэсэн. Тэгээд ******* салгахаар нь би шууд хөдлөөд гэр рүүгээ явсан. Тухайн үед миний ард суудал дээр саахалт айлын охин сууж явж байсан. Тэгээд би ы гэрийн гадаа буулгах гээд иртэл араас хар өнгийн "Приус" машинтай , ******* болон танихгүй 3 залуу бууж ирсэн. Тэгээд намайг ална гээд орилоод байсан. Тэгтэл намайг барьж аваад ноцолдсон, миний баруун гар руу өшиглөсөн. Тэгтэл ******* нь салгатал нь "чиний 5 азарга адуу минийх, чи юу ч үгүй үлдэнэ" гээд орилоод байсан. Тэгэхээр нь би "юм алга болбол чамайг цагдаад өгнө" гээд хэлтэл ******* гэнэт миний ам хэсэгт, дээд уруул хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэгээд миний амнаас цус гараад амаа цэвэрлэж байтал манай урд талын гэх эмэгтэй ирээд голоор ороод салгасан. Тэгээд би гэрийн гадаа усаар ам хамраа цэвэрлэж байтал нөгөө хүмүүс машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг,

/хх-11-12 дугаар тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд  гэрчээр Л.ын өгсөн: “...Би гэх хүнийг танина, нь манай хажуу айлын хүн байгаа юм. Би тухайн үед гэртээ байсан, 18 цагийн үед манай охиныг гэрийн гадаа хүргэж өгөх гээд гэрийн гадаа ирсэн. Тэгтэл араас нь хар өнгийн "Приус" машин дагаад ирсэн. Тухайн машинаас 4-5 ******* хүн бууж ирээд тай маргалдаад байсан. Би тухайн хүмүүсийг огт танихгүй. Тухайн хүмүүс нь бууж ирээд ыг зодоод байсан. Тухайн машинаас бууж ирсэн хар өнгийн канттай өмдтэй өндөр залуу нь ыг нүүр рүү нь цохиод байсан. ын хамраас цус гарсан. Тэгээд тараад явсан. Тухайн залуусаас 3 залуу нийлээд ыг зодоод байсан. Би хаана нь, хэн нь, хэдэн удаа цохисон талаар хараагүй. Тэгээд удалгүй яваад өгсөн. Тухайн үед манай охин болон , зодсон хүмүүс байсан. 4-5 залуу байсан, манай охин гар утсаараа бичлэг хийсэн. Би тухайн хүмүүсийг танихгүй...” гэх мэдүүлэг,

/хх-15-16 дугаар тал/

 

  1. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн No314 дугаартай: “ийн ын биед баруун сарвууны хоёр шивнүүрийн цууралт, хоншоор ясны цууралт, дээд уруул, дээд уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт,

/хх-23-24 дугаар тал/

 

  1. Шүүгдэгч Ш.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-77 дугаар тал

 

  1. Шүүгдэгч Ц.  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас

/хх-122 дугаар тал/

 

  1. шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд,

/хх-69-104, 117-13 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, бүлэглэж хохирогч нарын эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  заасан гэмт хэргийг шинжийг тус тус бүрэн хангасан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.******* Ц.*******тай нар нь Б.ын биед баруун гарын сарвуу хэсэгт хөлөөрөө өшиглөн, нүүр хэсэгт гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь баруун сарвууны хоёр шивнүүрийн цууралт, хоншоор ясны цууралт, дээд уруул, дээд уруулын салстад шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 314 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалах зэрэг хассан хязгаарласан прокуророос яллах дүгнэлт үйлдэхэд сөргөөр нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэн М. нь н.ы хамт 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн үед Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед хар өнгийн тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл гэрлээр дохин зогсоосон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс Ш.******* нь бууж ирэн М.тай мэндлэн ярилцаж байсан байна. Гэтэл тухайн хар өнгийн тоёота приус 20 загварыг тээврийн хэрэгслийн зорчих хэсгээс Ц.******* нь бууж ирэн М.таа мэнд мэдсэнгүй гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж нүүр хэсэгт гараараа цохисон бөгөөд дахин цохих гэж оролдох үед Ш.******* нь Ц. үйлдлийг таслан зогсоож М. нь өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй нь тухайн газраас явсан улмаар М. нь Налайх дүүргийн хороо тоотод байрлах ын гэрийн гадаа ирэх үед Ш.*******, Ц.******* нарын 5 хүн М.ын араас ирэн Ц.*******, М. нар нь дахин маргалдаж зууралдсан бөгөөд Ц.******* нь М.ын баруун гарын сарвуу хэсэгт хөлөөрөө өшиглөж Ш.******* нь М.ын нүүр хэсэгт гараараа цохиж сарвууны шивнүүрийн цууралт хоншоор ясны цууралт, дээд уруул дээд уруулын салстад шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулсан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч Ш.*******, Б.******* нар нь хүний биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн тохиолдолд учирсан хохирол хор уршгийн ангиллаас хамаарч эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тус тус хуульчилсан бөгөөд Ш.*******, Ц.******* нарын үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэнэ гэж заасны дагуу Ш.*******, Ц.******* нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахаар урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон байх тул эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна....” гэх дүгнэлтийг гаргав.

 

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ш.*******, Ц.******* нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээ авч төлбөр төлөгдсөн эсэхийг шалгахад төлбөр гараагүй тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэв

 

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах дүйцүүлэн сольсон,

        Мөн  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/36 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосон байна.

        

Харин Налайх, Баганхангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2024.12.24 адрийн 01/1650 албан тоотоор “Ялтан Ш.******* нь Зорчих эрх хязгаарлах ялыг 2023 оны 0 сарын 04-ний өдрөөс эхэлж эдэлж, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт эдлэх 2 жил 10 сар 12 хоногийн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 7 сар 24 хоногийг эдэлж, шагналын 60 хоногтой, 1 жил 18 хоногийн ялыг эдлээгүй үлдэгдэлтэй байна.” гэх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Шүүгдэгч Ш.*******ийн 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ш.*******, Ц.******* нарыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан Ш.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сэлэнгэ аймаг дахь Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тусад нь эдлүүлхээр тогтоосугай.

 

5.шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Б.ын цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ