| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2025/0006/э |
| Дугаар | 2025/ШЦТ/15 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/15
2025 01 27 2025/ШЦТ/15
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
Улсын яллагч Б.Баттуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн 20000960202 дугаартай хэргийг 202 оны 12 дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 196 оны дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, Халх, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот, Багануур дүүрэг ******* дугаар хороо 25 дугаар байрны ******* тоотод оршин суух хаягтай, авсан гавьяа шагналгүй, урьд 12 удаагийн ял шийтгэл эдэлж байсан буюу 1988 оны дүгээр сарын 2*******-ны өдрийн Багануур районы Ардын шүүхийн 5 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 1989 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Багануур районы Ардын шүүхийн 21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2*******9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 1992 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Багануур районы Ардын шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 199 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 91 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих ял, 1998 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн *******6 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2002 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн *******9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12******* дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял, 2006 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.******* дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, 201******* оны дүгээр сарын 10-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2017 оны 11 дүгээр сарын 2*******-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 2021 оны ******* дугаар сарын 10-ны өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 202 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 сар 01 хоногийн хугацаагаар Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлсэн, ******* ******* ().
Үйлдсэн хэргийн талаар /яллахдүгнэлтэд тогтоосоноор/:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны ******* дугаар сарын *******0-ны өдөр Багануур дүүргийн ******* дугаар хорооны байрны тоотод хохирогч гэрээс түүний эзэмшлийн Самсунг-А1 загварын 1 ширхэг гар утас, хар өнгийн хромон эр гутал, алтан бөгж 1 ширхэг зэргийг хохирогчид мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авсны улмаас хохирогчид 1,7*******,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,
- мөн 202 оны 10 дугаар сарын 17-ны өдөр согтуурсан үедээ Багануур дүүргийн дүгээр хороо, хэсгийн дүгээр гудамжны 5 тоотод хохирогч “хэлэхгүй гарч бие заслаа” гэх шалтгаанаар шаазан аягаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь баруун хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би хохирогч эд зүйлийг авсан гэдгээ санахгүй байна. Тэднийхээс яаж гарч явснаа санадаггүй, хүний эд зүйлийг аваагүй байх гэж бодож байсан. Банзрагчийн толгойг аягаар цохьсон гэдгээ зөвшөөрч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Улсын яллагчаас шинжлэн судлуулсан баримт:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд /хх-ийн 12-1-р хуудас/,
- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 15 дугаартай тайлан /хх-ийн *******8-р хуудас/,
- Гэрч Д.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
- Гэрч Ж.Нацагсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 29-*******0-р хуудас/,
- Гэрч П.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн *******2-*******-р хуудас/,
- Мөрдөгчийн бичсэн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 99-100-р хуудас/,
- “Мобиком корпораци” ХХК-ийн 202 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн /665 дугаартай албан бичиг, хавсралт баримт /хх-ийн 11*******-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн санал /хх-ийн 16-19-р хуудас/,
- Хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 152-15*******-р хуудас/,
- Гэрч С.Цэндсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 202 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28/1******* дугаартай албан бичиг /хх-ийн 155-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *******1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16*******-16-р хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8, 5-9*******-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинжлэн судлуулсан баримт:
- Хохирогч мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 15 дугаартай тайлан /хх-ийн *******8-р хуудас/,
- Гэрч Д.Эрдэнэсувдын мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
- Гэрч Ж.Нацагсүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 29-*******0-р хуудас/,
- Гэрч П.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн *******2-*******-р хуудас/,
- “Мобиком корпораци” ХХК-ийн 202 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн /665 дугаартай албан бичиг, хавсралт баримт /хх-ийн 11*******-р хуудас/,
- Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 0-*******, 7-118-р хуудас/,
- Шүүгдэгч ******* нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх эмчийн магадлагаа /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд эд зүйлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж тухайн эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авч буй үйлдлээр илэрдэг.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 202 оны ******* дугаар сарын *******0-ны өдөр Багануур дүүргийн ******* дугаар хорооны байрны тоотоп байх хохирогч эзэмшлийн орон байрнаас түүний эзэмшлийн Самсунг А1 загварын 1 ширхэг гар утас, хар өнгийн хромон хос эр гутал 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэх үйл баримт нь:
- Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...202 оны ******* дугаар сарын *******0-ны орой 18-19 цагийн үед Багануур дүүргийн Хэрлэн худалдааны төвийн ойролцоо зүс таних *******той таарсан. Тухайн үед ******* нүүр нь халтардсан, нэлээн бохирдсон байсан болохоор би “юу болж яваа юм бэ” гээд гэртээ дагуулж ирээд хоол унд өгч, нүүр гарыг нь угаалгасан. Тэгээд бид 2 гэрт байсан Хараа нэртэй 1 шил архийг хувааж уусан юм. Тэгж байгаад би хальтхан согтоод унтчихсан байсан. Тэгээд сэрээд харахад манай гэрийн хаалга онгорхой байхаар нь *******ийг явчихсан юм байх гэж бодоод хаалгаа түгжээд унтаж амарсан. Би маргааш өглөө нь сэрээд гар утсаа хайхад байхгүй байсан, үргэлжлүүлээд бөгжөө хайхад байхгүй, хромон гутал алга болсон байсан. Би гэрийнхээ өөдөөс харсан “Нархан” нэртэй дэлгүүрийн худалдагч эмэгтэйтэй уулзаж ярилцахад “тэгэхгүй яадаг юм ах минь, яах гэж тийм хогийн хүн гэртээ оруулдаг юм, өчигдөр танай гэрээс хогийн хар уутанд юм хийгээд аваад гарч байсан шүү дээ, би харсан” гэж хэлсэн. Би үргэлжлүүлээд *******ийг *******- хоног орчим хайгаад явсан. Би хайж байгаад Багануур дүүргийн 1 дүгээр хороо Ирвэсийн зогсоол хэсэг дээр өөрийн танил Нацагсүрэнтэй уулзахад “******* нь бүтэн сайн /202 оны ******* дугаар сарын *******1-ний/ өдөр намайг Ирвэсийн зогсоол дээр байхад алтан бөгж бариад “20,000 төгрөгөөр зарна, та үнэмлэхээ өгчих гээд явж байсан” ...гэж хэлсэн, ...алтан бөгж нь 202******* оны 2 дугаар сард манай хүүхдүүд нийлж “Мөнгөн завьяа” дэлгүүрээс 1,*******00,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан цул гольцоо хэлбэрийн хэмжээтэй, цэвэр алтан бөгж байгаа юм, хромон гутал нь шинэ гутал. Гар утас нь 699,000 төгрөгөөр лизингээр худалдан авсан Самсунг А-1 загварын хар өнгийн, хамгаалалтын шил нь бага зэрэг цуурсан, имей код нь *******512682806**************86 гэсэн утас байсан. Алдагдсан эд зүйлсээ анх худалдан авсан үнээр нь үнэлж байна..., ...*******ийг хайгаад явж байхад Улаанбаатар хот руу явсан байж магадгүй, хотод сүмээр явж хооллож ундалдаг байж магадгүй гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 15 дугаартай: “Үнгэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэлгээ: Самсунг А1 загварын гар утас *******,000 төгрөг, хар өнгийн хромон эр гутал 1 ширхэг 100,000 төгрөг, алтан бөгж 1 ширхэг 1,200,000 төгрөг нийт 1,7*******,000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн *******8-р хуудас/,
- Гэрч Д.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би байрны ******* тоотод ”Нархан” нэртэй хүүхдийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрийн хажуугийн хаалга тоотод танил гэх ах байдаг юм. ...миний санаж байгаагаар 202 оны ******* дугаар сарын сүүлээр /өдрийг нь тодорхой санахгүй байна/ ах гэртээ нэг согтуу эрэгтэй хүн дагуулж ирсэн байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа ах манай дэлгүүрт орж ирээд хулгайд эд зүйлээ алдчихлаа гэж ярьсан. Тухайн үед ахад “хоёр хоногийн өмнө хар ууттай юм барьсан хүн манай дэлгүүрийн хажуугаар явж байсан” гэж хэлсэн. Би хүний царай тогтоохдоо жаахан муу юм..., ...манай дэлгүүр дотор хяналтын камер байгаа, гадаа талдаа байхгүй. ...хар бараан өнгийн хувцас өмссөн, саравчтай малгайтай хүн байсан байх гэж бодож байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,
- Гэрч Ж.Нацагсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...таксинд явах гээд оочирлож байхад хар бараан өнгийн цамц, өмд өмссөн ******* гаран насны эрэгтэй хүн архи үнэртүүлчихсэн гартаа алтан бөгж барьчихсан “...20,000 төгрөгөөр зарна, үнэмлэхээ өгчих” гээд явж байсан. ...тухайн хүнийг харахад өдөр болгон шахуу архи ууж байгаа харагддаг хүн байсан. ...тухайн хүний нэрийг нь мэдэхгүй. Зураг нь мөн байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-*******0-р хуудас/,
- Гэрч П.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 202 оны 6 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод талбайн хажуу талд гар утас худалдан борлуулдаг газрын гадна талаас нэг эрэгтэй хүнээс **************,000 төгрөгөөр гар утас худалдаж авсан. Тухайн эрэгтэй хүн нь ******* гаран насны хүн байсан ба “утас байна, хямд зарна” гээд зогсож байсан..., би тухайн эрэгтэй хүнийг танихгүй. ...бэлнээр мөнгийг нь өгөөд авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******2-*******-р хуудас/,
- “Мобиком корпорац” ХХК-ийн 202 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн /665 дугаартай: “...*******512682806**************86 имей кодтой утсанд ашигласан 99*******101 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв, 202-0-16 21:11:59 Пүрэвсүрэн Энхбаяр ИЙ890118” гэсэн албан бичиг, хавсралт баримт /хх-ийн 11*******-р хуудас/ зэрэг нотлох баримтаар,
Мөн ******* нь согтуурсан үедээ 202 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн дүгээр хороо, хэсгийн дүгээр гудамжны 5 тоотод хохирогч “хэлэхгүй гарч бие заслаа” гэх шалтгаанаар шаазан аягаар толгой тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь баруун хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл үзүүлэлтүүд /хх-ийн 11-15-р хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай мөрдөгчийн тогтоол, мөрдөгчийн санал /хх-ийн 16-19-р хуудас/,
- Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 202 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байж байсан чинь 9 цагийн үед ******* гаднаас нэг шил “Монгол стандарт” нэртэй 0,************** граммын архи аваад орж ирсэн. Тэр архиа хувааж ууж дуусаад би гарч би засаад ороод ирсэн чинь ******* намайг “хэлэхгүй гарч бие заслаа” гээд барьж байсан цагаан өнгийн шаазан аягаар нүүрэн хэсэгт цохиод авсан, би гараад гудамжны үзүүрт байх “Эмээгийн дэлгүүр” нэртэй хүнсний дэлгүүрт ороод эмнэлэг дуудаад өгөөч гэсэн. Удалгүй эмнэлэг ирээд гудамжинд миний баруун нүдний хөмсөгний дээд хэсэгт 2 оёдол тавиад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 152-15*******-р хуудас/,
- Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн 202 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *******1 дугаартай шинжээчийн: “... 1.ийн биед баруун хөмсөгний хэсэгт язарсан ил шарх гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна, *******.Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын *******.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна, .Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 16*******-16-р хуудас/,
- Гэрч С.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 202 оны 10 дугаар сарын 17-нд 09 цагийн орчимд хөдөө гэрээсээ Багануур дүүргийн дүгээр хороо, ын -5 тоотод байх гэртээ ирэхэд манай хүү Банзрагчийн баруун хөмсөгний дээд хэсэгт язарсан, цус нь гоожсон байдалтай байсан. Тэгэхээр нь би “энийг хэн юугаар цохьсон бэ” гээд асуухад ******* надад хэлэхдээ “Банзрагч өөрөө юм мөргөсөн” гэж хэлсэн. Би “чи битгий худлаа яриад бай, аягаар цохьсон юм бишүү, энэ аяга нь хагарсан байна” гэж хэлээд Банзрагчаас асуухад “******* намайг аягаар цохьсон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад болон түргэнд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/,
- Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн 202 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28/1******* дугаартай “Иргэн нь 202 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ойрын дуудлага 56,609 төгрөг, Багануур эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 222,69 төгрөг, нийт 279,*******0******* төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан байна” гэсэн албан бичиг /хх-ийн 155-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан шаардлагын дагуу авсан, хэргийн үйлдлийг нотолж байгаа хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримттай агуулгын хувьд зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй, миний үйлчлүүлэгч архины хамааралтай бөгөөд одоо архинаас хол байх гээд Улаанбаатар хотод “Ганц зам итгэл” ТББ-ын сургалт хүмүүжлийн арга хэмжээнд хамрагдаж байгаа ба тэндээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэсэн тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж тайлбарласан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .******* дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан.
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 15 дугаартай тайлангаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн үйл баримтыг бодитойгоор тогтоох, гэмт этгээдийн гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүй нотолж чадахуйц баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх арга хэмжээг шүүхийн өмнөх шатанд мөрдөгч, прокурорын зүгээс гүйцэд авч хэрэгжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулсан, гэм буруугийн асуудлыг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл, зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг.
Шүүгдэгч ******* нь өөрийнхөө үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд эрсдэл үүсэх боломжтой болохыг ухамсарлаж ойлгох боломжтой байсан бөгөөд хохирогчийг цохих үйлдэлдээ санаатай хандсан, мөн бусдын эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Иймд *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, мөн эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн зардалд 1,7*******,000 төгрөгийг гаргуулж хохирогч , эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 279,*******0******* төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулж шийдвэрлэв. Энэ хэрэгт холбогдуулан хохирогч нь хохирол төлбөрийн зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
*******. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* сарын хугацаагаар зорчих эрх хасах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулах ялыг нэмж нэгтгэн нийт жил ******* сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин: “...Шүүгдэгч ******* уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Одоо өөрийгөө засаж хүмүүжүүлэхээр архины эмчилгээ хийлгэж байгаа. Тус хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “Миний хувьд хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулна. Өөр хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хохирогчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил ******* /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.******* дахь заалтад заасныг журамлан нийт эдлэх зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 01 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух хаяг болох Багануур дүүргийн *******-р хороо, 25-р байр ******* тоот хаягаа өөрчлөх, мөн шүүхээс тогтоосон чиглэл болох Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс өөр чиглэлд зорчихыг хориглох үүргийг хүлээлгэх нт зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрт дурдав.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хагарч хуваагдсан аяганы хэлтэрхий 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комиссд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлийн 1- дэх хэсгүүд, *******6.6 дугаар зүйл, *******6.7 дугаар зүйл, *******6.8 дугаар зүйл, *******6.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Мөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* /гурав/-н сарын хугацаагаар зорчих эрхийг хасах ял тус тус оногдуулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН