| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбуянгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 107/2025/0019/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/16 |
| Огноо | 2025-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 11.6.2., 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/16
2025 01 28 2025/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Б.Наранжаргал,
улсын яллагч Б.Баттуяа,
шүүгдэгч , *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2404002640013 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: .............. иргэн, .........оны ......... дугаар сарын ..........-ны өдөр ......... төрсөн, ........ настай, ..........., ........боловсролтой, .............. мэргэжилтэй, “.........” .............. ........ ажилтай, ам бүл .........., ............... хамт ...............дүүрэг ......... дугаар хороо, ..........дугаар .........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,............овогт ...........ын ........ (РД:.............),
......... иргэн, .....оны ..........дүгээр сарын .........-ны өдөр........ . аймгийн ........... ..... суманд төрсөн, ........настай, ........., ......... боловсролтой,............ . мэргэжилтэй, “...........” . .......... дүүрэг дэх салбарт ............., ................ажилтан ажилтай, ам бүл ........., .............. хамт ........... дүүрэг .......... дугаар хороо, ............ дугаар байрны ...............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............. овогт .............н.............. (РД:.........),
................... иргэн, .......... оны ............дугаар сарын .............-ны өдөр .......... дүүрэгт төрсөн, ..........настай, ............., ........... боловсролтой, ................... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........................., . ........ хамт ........... дүүрэг ............дугаар хороо, ..............дугаар .............тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор .......... дүүрэг ..........дугаар хороо, ..........дугаар ........... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ............. овогт ............н .............. (РД:.........),
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн, Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ирвэсийн зогсоол дээр согтуурсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд хохирогч ын “*******гийн толгойн тус газарт цохисон” үйлдэлд дургүйцэн маргалдаж улмаар түүний толгой, хөл хэсэгт цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь нь халдаж биед зулайд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр согтуурсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд хохирогч ын өөрийнх нь толгойн тус газарт цохисон үйлдэлд дургүйцэн маргалдаж, улмаар түүний толгой, хөл хэсэгт цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь зулайд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
мөн хохирогч тай маргалдах явцдаа түүний Iphone 15 pro max загварын гар утсыг булаан авч газар шидэн дэлгэцийг нь хагалж, гэмтээн хохирогч д 1,300,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч нь Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ирвэсийн зогсоол дээр 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтуурсан үедээ хохирогч *******гийн толгойн тус газарт нь гартаа барьж байсан утсаараа цохиж, түүний эрүүл мэндэд духны зүүн хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 808 бааранд танил хоёр эгчийн хамт ороод нэг, нэг лааз пиво уугаад баар хаах үед ганцаараа баарнаас гараад Ирвэсийн зогсоолоос такси барих гээд алхаж байтал хэсэг согтуу хүмүүс урд алхаж байгаад таксинд сууцгаасан. Тэгээд би такси байхгүй юм байна гэж бодоод гэрэл дагаад чигээрээ алхаж байтал машин дотроос хар хувцастай эмэгтэй /сүүлд нэрийг нь сонсоход ******* гэж байсан/, мөн цагаан куртиктэй эмэгтэй /сүүлд сонсоход ******* гэж байсан/ эрэгтэй хүнтэй зогсож байгаад хар хувцастай эмэгтэй нь “араас хөөе чи юу вэ, архичин минь, янхан минь, пизда минь” гээд орилоод байхаар нь би “та нар юу гээд байгаа юм” гээд очиход цагаан куртиктэй эмэгтэй нь өөдөөс юу гэнээ, яасан гэнээ гэхээр нь би “сая намайг доромжиллоо” гэж хэлээд утас барьсан баруун гараараа толгой хэсэгт нь зөөлөн цохичихсон чинь толгойноос нь цус гараад тэр эмэгтэй буцаагаад намайг зүүн хөлийн гуя болон гуяны хойд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгтэл хар куртиктэй эмэгтэй нь машинаас бууж ирээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж, гараараа үснээс зулгаагаад газарт үснээс татаж хойш нь бөгсөөр маань унагаагаад зүүн хөл болон гуя хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед хамт явсан 2 залуу ирээд салгах гэхэд хар куртиктэй эмэгтэй үснээс гараараа зулгаачихаад тавихгүй байсан. Тэгж нэлээн зууралдаж байгаад 2 залуу салгаад надаас холдуулсан. Тухайн үед би гар утсаараа бичлэг хийх зорилгоор гар утсаа гаргатал цагаан куртиктэй эмэгтэй нь булааж аваад миний гар утсыг газар шидчихсэн. Миний гар утас нь Iphone 15 pro max загварын гар утас байсан. Дээрх утсыг 2024 оны 5 дугаар сард Багануур дүүргээс 6,669,000 төгрөгөөр худалдаж авсан. Утсыг маань шидсэнээс болж дэлгэц нь хагарсан байна. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна. Би тухайн үед эмнэлэгт үзүүлж нарийн шинжилгээ хийлгэсэн. Эмчилгээтэй холбоотой зардлаа баримтаар нэхэмжилнэ. Гар утасны эвдрэлийн үнэлгээг нэхэмжилнэ, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ... Утас барьсан гараараа толгой хэсэгт нь зөөлхөн цохисон чинь толгойноос нь цус гараад тухайн цагаан куртиктэй эмэгтэй миний зүүн гуяны хойд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Мөн хар куртиктэй эмэгтэй намайг үсдэж дараад газар унагаагаад миний зүүн хөл болон гуя хэсэгт 2-3 удаа өшиглөсөн... Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Гомдол, саналгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23, 94-95, 130, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 23 цаг болж байхад найз ..............., ......., ........., ............ нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Гэрэл караокед дуулж байгаад шөнө 01 цагийн үед гараад такси бариад 808 баар орж хаатал нь бүжиглэж байгаад шөнө 03 цаг 50 минутын үед баарнаас гарцгаасан. Гадаа манай найз ******* “ тэнд залуучуудтай зогсож байна, тэд нараас салгая” гээд бид хоёр очиж салгаад зогсож байтал баарны эзэн гарч ирээд бид нарыг салгаад явуулсан. бид нартай хамт Ирвэсийн зогсоол хүртэл явсан. Бид нар такси барих гэж байтал бид нар руу хараад “хөөе янханууд минь” гээд орилоод байхаар нь манай найз ******* д хандаад “чи ч гэсэн янхан биз дээ” гээд хэлчихсэн чинь “чи намайг доромжилдог хэн бэ” гээд бид нар руу чиглээд ирж байхаар нь би найзыгаа таксинд түрүүлээд суулгатал шууд миний духны зүүн дээд хэсэгт хатуу юмаар цохичихсон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. нь манай найз *******тай маргалдаж байгаад намайг андуурч цохисон. Өөрөө ч дараа нь андуурч цохисон гэдгээ хэлсэн. Тэгээд цохиж зодсоныхоо дараа “захын гуйлгачин байна шүү дээ, гуйлагчингуудтай таарчихлаа, та нарт хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ, дансаа өг, мөнгөө аваад зайл, чи намайг шүүхэд өгөх юм бол би 100 мянган төгрөгөөр торгуулаад л болоо мөнгөө аваад авсандаа ор” гэж хэлээд манай нөхөрт “чи юу хийдэг юм, эхнэрээ зөөдөг юм уу, танай эхнэр чинь янхан, чи эхнэрээ биеийг нь үнэлүүлдэг юм уу” гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тухайн үед би эмнэлэг орж духны хэсэгтээ 2 оёдол тавиулсан. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ... гэх эмэгтэй намайг гар утастай гараараа цохиод толгой хагалаад өөдөөс гар утсаараа бичлэг хийгээд дайраад байхаар нь гуяны ар хэсэг буюу өгзөг хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Бичлэг хийгээд байхаар нь гар утсыг нь аваад газар руу шидсэн... Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гомдол, саналгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19, 92, 122, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед найз ******* чат бичээд “суух уу” гэхээр нь зөвшөөрөөд хамт суухаар болж *******гийн нөхөр ............ болон найзуудынх нь хамт Гэрэл караоке орж хэдэн цаг дуулж байгаад тэндээсээ гараад 808 баар орцгоосон. Тэгээд хүний 1,1 лааз пиво уугаад хэсэг бүжиглэж байгаад баар хаахаар болж гарцгаасан. Бид нарыг баарнаас гарахад гэх эгч хэдэн банди нартай муудалцаад зогсож байхаар нь манай найз ******* бид хоёр салгаад хашаанаас гаргаад цаашаа алхаад явж байтал араас “та хоёр шиг янханаар туслуулдаг хүн би биш, янхан, биеэ үнэлдэг, манай нөхрийн нэрийг сонсвол та нар шээс чинь гоожно” гэх мэтээр хэлээд байхаар найз “хая” гэж хэлээд таксинд сууж байтал *******гийн толгой руу цохиод хагалчихсан. Манай найзын хувцас цус болчихсон байсан. гэх эмэгтэй “20 сая төгрөг өгье, 30 сая төгрөг өгье дансаа өг” гээд орилж хашхираад байсан. ...Намайг таксины арын суудал дээр суух хооронд буцаж ирээд *******гийн толгой руу утсаараа цохичихоор нь би таксинаас бууж ирээд ын үснээс зулгаагаад баруун гараараа 1 удаа цээж хэсэг рүү нь цохисон бөгөөд газар унасан. Би үснээс нь зулгаасан хэвээрээ байсан ба намайг салгасан... Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31, 97-98, 126, шүүх хуралдааны тэмдэглэлээс),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 23 цагийн үед найзуудын хамт 808 баар орсон бөгөөд пиво уугаад бүжиглэцгээсэн. Намайг бүжиглэж байхад гэх эмэгтэй урдуур орж ирээд бүжиглээд байсан. Шөнө 02 цагийн үед Төмөр зам руу явахаар такси барих зорилгоор Ирвэсийн зогсоол руу алхаж очоод таксинд суутал гэх эмэгтэй *******гийн дух руу утастай гараараа цохих шиг болсон. Тэгээд болон *******, ******* нар хэрүүл маргаан болж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед гэх эмэгтэй надтай хамт явна гээд манай найз ******* намайг цуг явъя гээд ирээд авсан. Тэгээд би гэх эмэгтэйг яв гэж хэлчихээд таксинд суух гэж байтал гэнэт *******гийн толгой руу цохичихсон. Тэгтэл ******* таксинаас бууж ирээд ыг үснээс нь зулгаагаад газар унагаачихаар нь би *******ийг салгаад тэд нараас холдсон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29),
Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн үед эхнэр ******* болон найзуудын хамт караоке орж 2 цаг орчим дуулчихаад 808 баар орж бүжиглэж байгаад шөнө 03 цаш 40 минутын үед баарнаас гарсан. Тэгээд такси барихаар Ирвэсийн зогсоол орсон бөгөөд эхнэр бид хоёр таксинд суух гээд хаалгыг онгойлгох гэтэл гэнэт танихгүй эмэгтэй ирээд манай эхнэр *******гийн толгойг гар утастай гараараа цохиод хагалчихсан. Тэгээд би эхнэрийнхээ толгой руу хартал толгойноос нь цус садарч байхаар нь би цохисон эмэгтэйд хандаад “чи яагаад цохиж байгаа юм бэ, чи хэн юм бэ, юунаас болж цохиж байгаа юм” гэсэн. Тухайн үед зогсоол дээр зогсож байсан хар машины жолооч “чи яагаад хүн цохиж байгаа юм, хүн андуураад цохичихлоо шүү дээ” гээд байсан. Тэр үед манай эхнэр цусаа хараад шууд цохидог эмэгтэй рүү өшиглөөд дайрахаар нь би эхнэрээ тэвэрч аваад “цагдаа дуудчихлаа, орхичих хайраа, наадхаа хая цагдаа иртэл байж байя” гэх үед нөгөө эмэгтэй утсаараа бичлэг хийгээд байхаар нь манай эхнэр гар утсыг нь аваад шидчихээр нь би дахиад эхнэрийг тэврээд автал эхнэр надад хандаж “би хүнд зодуулчихаад байхад яагаад намайг хориод энэ эмэгтэйг өмөөрөөд байгаа юм” гэсэн. Бид нар цагдаа хүлээгээд зогсож байхад нөгөө эмэгтэй бид хоёрт хандаж “захын хорооллын гуйлагчингууд минь мөнгөө аваад салбал сал гээд байхад одоо ингээд цагдаа дээр очвол би 100,000 төгрөгөөр торгуулаад сална, та хэд юм олж долоохгүй, хоёр янхнаа зарах гэж байгаа юм уу, чи таксинд явж хоёр гурван мянган төгрөг олдог” гэх зэргээр хэлээд байхаар нь “балай авгай минь чи яагаад манай эхнэрийг цохиж байгаа юм” гээд би бас уурандаа орилж хашхирсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34),
Шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...ын биед учирсан гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 332 дугаартай “*******гийн биед духны зүүн хэсэгт ил шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой гэмтэл байна. Дээрх шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 46-47),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 330 дугаартай “ын биед зулайд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 52-53),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 88 дугаартай “Багануур дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан 330 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 3-р хариулттай санал нийлэхгүй байна. Бусад хариултуудтай санал нийлж байна. 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “мөнгөн гүүр эмнэлгийн толгойн компьютер томографын хариуг дахин уншуулахад хамар ясны зүүн хажуу хананд хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хамар ясны хугарал үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй хуучин гэмтэл байна. Урд гаргасан 330 дугаартай дүгнэлтэд учирсан гэмтлүүд нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинжээч эмч Дунгаамаа, Б.Сэргэлэн, Э.Баасанжав” гэсэн дүгнэлт (хх-ийн 57-59),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны 28/147 дугаартай албан бичигт “Иргэн ******* /*******/ нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний Багануур Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламж 106,190 төгрөг, амбулаторын хяналтын үзлэг 121,560 төгрөг, нийт 227,750 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна” гэжээ (хх-ийн 25),
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 520 дугаартай “I phone 15 Pro Max гар утасны дэлгэц 1 ширхэг 1,850,000 төгрөг” гэсэн хохирлын үнэлгээ (хх-ийн 75),
“Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24-245 дугаартай шинжээчийн дүгнэлтээ “I phone 15 Pro Max” загварын гар утас 1,300,000 төгрөг” гэсэн үнэлгээ (хх-ийн 82-88),
Хохирогч ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон толгой, хөл, гуя хэсгийг харуулсан гэрэл зураг (хх-ийн 62-69),
Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, “******* нь 0,74 хувьтай, нь 1,95 хувьтай” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 7, 9),
Хохирогч *******гийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 11),
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-ийн 14),
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 15-16),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 164),
Хохирол төлсөн баримт (хх-ийн 182),
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 135, 138-141, 144-146, 150, 152-154,157, 159-161),
Шүүгдэгч , *******, ******* нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд “урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд (хх-ийн 136, 151, 158) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч нь согтуурсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Ирвэсийн зогсоол дээр хохирогч *******гийн толгойн тус газарт нь гартаа барьж байсан утсаараа цохиж, түүний эрүүл мэндэд духны зүүн хэсэгт ил шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******, ******* нар согтуурсан үедээ буюу тухайн цаг хугацаанд бүлэглэн хохирогч тай маргалдах явцдаа шүүгдэгч ******* нь хохирогч ыг үстэж унагаан, цээж хэсэг рүү нь цохиж, хөл рүү нь өшиглөж, шүүгдэгч ******* нь хохирогч ын толгой хэсэгт цохиж, хөл рүү нь өшиглөн, эрүүл мэндэд нь зулайд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн шүүгдэгч ******* нь хохирогч ын Iphone 15 pro max загварын гар утсыг булаан авч газар шидэн дэлгэцийг нь хагалж, гэмтээн 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-Шүүгдэгч ын “Би цагаан куртиктэй эмэгтэй /сүүлд сонсоход ******* гэж байсан/-г утас барьсан баруун гараараа толгой хэсэгт нь зөөлөн цохичихсон чинь толгойноос нь цус гараад тэр эмэгтэй буцаагаад намайг зүүн хөлийн гуя болон гуяны хойд хэсэгт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэгтэл хар куртиктэй эмэгтэй /сүүлд сонсоход ******* гэж байсан/ нь машинаас бууж ирээд миний толгой хэсэгт гараараа нэг удаа цохиж, гараараа үснээс зулгаагаад газарт үснээс татаж хойш нь бөгсөөр маань унагаагаад зүүн хөл болон гуя хэсэгт 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед хамт явсан 2 залуу ирээд салгах гэхэд хар куртиктэй эмэгтэй үснээс гараараа зулгаачихаад тавихгүй байсан. Тэгж нэлээн зууралдаж байгаад 2 залуу салгаад надаас холдуулсан. Тухайн үед би гар утсаараа бичлэг хийх зорилгоор гар утсаа гаргатал цагаан куртиктэй эмэгтэй нь булааж аваад миний гар утсыг газар шидчихсэн. Миний гар утас нь Iphone 15 pro max загварын гар утас байсан. Утсыг маань шидсэнээс болж дэлгэц нь хагарсан байна” гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч *******гийн “Найзыгаа таксинд түрүүлээд суулгатал намайг шүд зуун духны дээд хэсэгт хатуу юмаар цохичихсон. Тухайн үед би эмнэлэг орж духны хэсэгтээ 2 оёдол тавиулсан. гэх эмэгтэй намайг гар утастай гараараа цохиод толгой хагалаад өөдөөс гар утсаараа бичлэг хийгээд дайраад байхаар нь гуяны ар хэсэг буюу өгзөг хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч *******ийн “Таксинд сууж байтал *******гийн толгой руу цохиод хагалчихсан. Манай найзын хувцас цус болчихсон байсан. Тэгэхээр нь би таксинаас бууж ирээд ын үснээс зулгаагаад баруун гараараа 1 удаа цээж хэсэг рүү нь цохисон бөгөөд газар унасан бөгөөд би үснээс нь зулгаасан хэвээрээ байсан бөгөөд намайг салгасан” гэсэн мэдүүлэг,
-Гэрч “ гэх эмэгтэй *******гийн дух руу утастай гараараа цохих шиг болсон. Тэгээд болон *******, ******* нар хэрүүл маргаан болж байхад цагдаа нар ирсэн. Тухайн үед гэх эмэгтэй надтай хамт явна гээд манай найз ******* намайг цуг явъя гээд ирээд авсан. Тэгээд би гэх эмэгтэйг яв гэж хэлчихээд таксинд суух гэж байтал гэнэт *******гийн толгой руу цохичихсон. Тэгтэл ******* таксинаас бууж ирээд ыг үснээс нь зулгаагаад газар унагаачихаар нь би *******ийг салгаад тэд нараас холдсон” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.гийн “Гэнэт танихгүй эмэгтэй ирээд манай эхнэр *******гийн толгойг гар утастай гараараа цохиод хагалчихсан. Тэгээд би эхнэрийнхээ толгой руу хартал толгойноос нь цус садарч байсан” гэсэн мэдүүлэг,
-Шинжээч эмч “ын биед учирсан гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Тус тусдаа хохирлын зэрэгт хамаарахгүй. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” мэдүүлэг,
-Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2024 оны 330, 332 дугаартай дүгнэлтүүд,
-“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 520 дугаартай хохирлын үнэлгээ,
-“Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 24-245 дугаартай хохирлын үнэлгээ,
-Хохирогч ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон толгой, хөл, гуя хэсгийг харуулсан гэрэл зураг,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, “******* нь 0,74 хувьтай, нь 1,95 хувьтай” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Хохирогч *******гийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт,
-Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,
-Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгох ба уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.
Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг гэж Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхийг зөрчиж, бусдын эд хөрөнгийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг гэж хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн объектив талын шинжийг авч үзвэл “эд хөрөнгө устгах” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй өөрөөр хэлбэл сэргээн засварлахааргүй болсныг, харин “эд хөрөнгө гэмтээх” гэдэг нь эд хөрөнгөд гэмтэл учруулсан бөгөөд тухайн эд хөрөнгийг сэргээн засварласны дараа зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг ойлгоно.
Хохирлын хувьд Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад зааснаар хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 300,000 төгрөгөөс дээш төгрөгийн хохирол учирсан байхыг ойлгоно.
Шүүгдэгч ******* нь бусдын үнэ бүхий эд зүйл болох гар утасны дэлгэцийг хагалж гэмтээж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, үүний улмаас хохирол учрахыг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч ын эд хөрөнгөд 1,300,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэхээр байна.
Шүүгдэгч нь хохирогч *******гийн дух хэсэгт гар утастай гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь зулайд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг,
Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогч ын биед зулайд зөөлөн эдийн гэмтэл, зүүн гуя, баруун гуя, зүүн өвдөгний хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн шинжийг,
Шүүгдэгч ******* нь хохирогч ын гар утасны дэлгэцийг хагалж, 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг тус тус хангасан тул прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх гэмт хэргийн улмаас хохирогч д 1,300,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч ******* төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхэд бичгээр гаргасан хүсэлтээр тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч *******, нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ын эрүүл мэндэд учирсан хохирол 223,000 төгрөгийг шүүгдэгч ******* төлсөн, хохирогч *******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 227,750 төгрөгийг шүүгдэгч эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан, шүүх хуралдаанд хэн аль нь эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь хоорондоо эвлэрсэн талаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлсөн, мөн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Улсын яллагчаас “Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд шүүгдэгч ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн болон улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч *******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч *******гийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэм хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болон улсын яллагчийн саналыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,
-Шүүгдэгч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх торгох ялыг 1050 (нэг мянга тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,050,000 (нэг сая тавин мянга) төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8.Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ