Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: М.Оюунбат

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Шүүгдэгч:*******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг

Шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******,*******,******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  эрүүгийн 2214002860236 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч******* нь “*******о” ХХК-г төлөөлж, Баянхонгор аймгийн Засаг даргатай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/105 дугаартай “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ” байгуулж, хуучин барилгуудыг нурааж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа:

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******тай барилгын гадна Фассад хийх гэрээ... байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын 5 давхрын лифт байрлах хонгилд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...., 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасан ....үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд бүрдүүлэх, техник, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг байгуулалтын арга хэмжээ авах..., 28.1.4 ....ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, зууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх...., 28.1.8 ....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...., Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан ....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах...., ...Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНБД 12-03-04-ийн 4.11....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино... гэж заасныг зөрчиж зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд *******,*******,******* нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр******* доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг,

2.Шүүгдэгч******* нь “*******о” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа:

“*******о” ХХК нь иргэн *******тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ...Барилгын гадна Фассад хийх гэрээ... байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын гадна фассат хийж гүйцэтгэх хугацаанд тус барилгын ажил явагдаж байсан байрны 5 давхрын лифт байрлах хонгилд зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т заасан...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах... гэж заасныг зөрчиж, тус газарт үзлэг шалгалт хийгээгүй, зөрчил дутагдлыг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд *******,*******,******* нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр******* доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

3.Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хаш оёо” ХХК-тай ....Барилгын гадна Фассад хийх гэрээ.... байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын адна фассатны ажлыг бригадын ахлахаар ажил хийж гүйцэтгэх үедээ:

2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан*******, Х.,******* нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасан “....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад амрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...гэсэн заалт, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт МNS 4969:2000 ....Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм.... стандартын 3.16-т тус тус заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тус тус өгөөгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд *******,*******,******* нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр******* доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Манай Баянхонгор аймгийн 10 дугаар багт дахин төлөвлөлтийн хүрээнд 2, 7, 9 дүгээр байрыг орчныг сайжруулах төслөөр 4 блок, 8 давхар орон сууцны ажлыг эхлээд карказ ажил бүрэн дуусаад гадна пасад дулаалгын ажил эхэлсэн. Тэгээд *******тай гэрээ байгуулсан. ******* гэдэг хүний аав, ээж нь манай компанид ажиллаж байсан. Улаанбаатар хотод пассад хийж байсан гээд ******* ажлаа эхэлсэн. Эхний ээлжид барилгын гадна талд явдаг төхөөрөмж 2-3 байгаа гэсэн. Ажил эхлээд бид нар ажлаа хурдалмаар байна гэж шахсаны үндсэн дээр 2 хүнтэй учраас ажил нь жаахан удаашраад байсан.  ******* өөрөө амь нас хохирсон залууг Баянхонгор аймгийн зар дээр зар тавьж авсан юм байна лээ. Тухайн өдөр хаалт байхгүй байсан асуудал яригдаж байна. Цутгаад хоёр арматурын төмөр  хийсэн байдаг. Тухайн өдөр яагаад алга болсныг мэдэхгүй байна. Хэн авч хаясан эсэхийг тогтоож чадаагүй. Шатнаас лефт хонгил хүртэл 3 метр зайтай. Яагаад лефт рүү ойчсоныг сайн тогтоож чадаагүй. Тэр бол нэгэнт өнгөрсөн асуудал. Энэ залууг бэртсэнээс хойш шаардлагатай эм, тариа, хагалгаа, Улаанбаатар хот руу явах нисдэг тэрэг, эндэх бүх эмчилгээг ар гэрийнхэнтэй нь хамтраад явсан. Тэгээд маш их харамсаж байгаа. Бид нар оршуулгын зардал энэ тэрийг өгөхөөс татгалзах зүйл байхгүй. Туршлагатай хүн авсан бол арай өөр байх байсан гэж бодож байна гэв.

Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөв ярьсан учир одоо яриад байх зүйл байхгүй. Тиймээс мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 245-246/,

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг үнэн зөв ярьсан учир одоо яриад байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-17/,

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Би тухайн хэрэг болох үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Тэгээд тэр үед би ажил дээрээ байгаагүй. Тийм асуудал боллоо гээд би ирсэн. Хөдөлмөр хамгааллын дэглэмийг цаг тухайд хийгээд явж байсан. Намайг байхгүй хойгуур ийм зүйл болсон байна лээ гэв.

Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тэр зардлууд тухайн үед зардал нэхэхгүй гэдэг байдлаар явж байсан, дараа нь баримтуудыг нөхөж авсан,... хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхгүй, хүний амь насыг хохироосон гомдолтой байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би талийгаачийн авга ах байгаа юм. Аав, ээж хоёр нь Баян-Өндөр суманд байдаг, аймагт ирэх боломжгүй хоёулахнаа мал дээр байдаг. Бид нар ярилцаад намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон. Би хөдөө байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өглөө барилга дээрээс талийгаачийг унаад эмнэлэгт муу байна гэдгийг мэдээд ирсэн. Аймагт эмчилгээ хийлгээд 4 хоноод Улаанбаатар хот руу шууд онгоцоор авч яваад гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очоод шинжилгээ өгөөд биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийлгэж байгаад нас барсан... Талийгаач ерөөсөө комын байдалтай байж байгаад нас барсан. Онгоцны зардал, Баянхонгор аймаг дахь эмчилгээ, нас барсны дараах тээвэрлэлтийн зардал зэргийг *******о ХХК-ийн талаас хариуцан гаргасан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...

...Манайх 5 хүүхэдтэй талийгаач миний отгон хүүхэд байсан юм. Тухайн хэрэгт миний төрсөн эгчийн хүүхэд анхандаа оролцуулж байсан. Гэтэл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр миний эргэн тойронд байгаа хүмүүст г бусдаас буюу барилгын компаниас байр авсан, мөнгө авсан мэтээр цуу яриа тараах болсон. Иймд энэ хүүхдийг бодоод ерөөсөө би төрсөн эцгийн хувьд энэ хэрэгт үнэн зөвийг олохоор шийдэж өөрөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон юм. Талийгаач ер нь Баян-Өндөрт надтай хамт малчин байж байгаад алт мөнгөний дарханы сургалтад суухаар төлөвлөөд өөрөө аймаг орж ажил хийж мөнгө олно гээд мөн аймгийн төвд хадмындаа байхаар болоод 2022 оны 9 дүгээр сарын үед аймагт орж ирээд хадмындаа байсан. Манайх сүлжээ муутай байдаг учраас би нас барахаас нь өмнө бол ярьж амжаагүй. Ямар ч байсан аймагт барилгын туслах ажил хийж байгаа гэдгийг мэдэж байсан. Талийгаач ээжтэйгээ хийж байгаа ажлынхаа талаар бол яриад холбогдож байсан юм байна лээ. Талийгаач цалингаа аваад сургалтадаа явна гэдэг байсан... Дүгнэлтүүдтэй танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Гаргах санал хүсэлт байхгүй. Компанийн зүгээс онгоц, эмнэлгийн эмчилгээний зардал, шарилыг хүргэж өгөх ажлыг зохион байгуулсан оршуулгын зардал гэж бол өгөөгүй... Одоо би унтаж чадахаа больсон. Миний хүү чихэнд нь юм хэлэхээр хуруугаа хөдөлгөдөг байсан. Энэ нь хүртэл санаад ороод хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.

 ...Би амь хохирогч*******ийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 4,182,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...

 “...Намайг ажилд орсны маргаашаас ажилд орсон. Тэгээд гэдэг нэрээр танилцаад бид нар тухайн барилгын гадна фассадны ажлыг хийж эхэлсэн. Бид нар өдөр бүр өглөө 8 цагт ажил дээрээ цугладаг. Тэгээд аас аюулгүй ажиллагааны бүх хэрэглэл болох бүх каск, малгайгаа аваад амаар өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилгааг нь сонсоод ажилдаа гардаг. Өнөөдрийн хувьд ч тэгж гарсан. Би өнөөдөр өдрийн хоол хүртэл гадна фассат дээр ажилласан. Үдээс хойш , хоёртой гадна блокны таазны хөөс наасан... Гэгээ яг тасрах гээд 19 цаг болж байсан. Тэгээд бид нар яг бууж байхад орой ингээд тарахад эвгүй шүү урдуур хойгуур юм гүйгээд сүнс байдаг юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би худлаа яриад бай гэсэн. Тэгтэл эмэгтэй хүний сүнс юм уу нэг юм яваад байдаг юм гэсэн. Тэгж хэлээд доошоо буугаад 6 давхарт тэр хоёроос салаад замаскныхаа түмпэнг маргааш 6 давхраас эхлэх юм чинь гэж оруулж, тавьчхаад ирье гэж хэлээд түмпэнгээ тавьчхаад эргээд гараад иртэл урдаас гүйгээд гараад ирсэн. Тэгснээ нөгөө чинь алга болчихлоо лифт руу уначих шиг боллоо гэсэн. Тэгэхээр нь би итгээгүй тэгтэл нээрээ андаа алга болчихлоо чи руу залгаадах гэсэн. Тэгээд би руу залгаад хэлээд нөгөө лифтны нүх руу хартал юм харагдахгүй байсан. Тэгээд шууд 1 давхар руу буугаад иртэл урдаас гүйгээд ирсэн. Тэгээд подвол руу ортол лифт руу орох гарц байхгүй байсан буцаад 1 давхар руу гараад лифтны нүхээр хартал газар ойчсон, хөдөлгөөнгүй хэвтэж байсан, ...6 давхрын шатнаас 5 давхрын шатны эхлэл руу ороод гэнэт гүйгээд тэгснээ сүймэлзээд алга болсон. Тэгээд лифтны нүх рүү унасан гээд шууд бодсон гэсэн.. Дотор талдаа бол цахилгааны шугам байгаа хэдий ч ямар нэг гэрэл, гэрэлтүүлэг гэх зүйл байхгүй. Харин гадаа үүдэндээ бол гэрэл байдаг. Орой асаачихдаг юм байна лээ... Лифтны нүхийг бөглөөгүй болгоомжтой байгаарай гэж компаний зүгээс ямар нэг зүйл хэлээгүй. Зарим нэг давхар дээр бол хамгаалалт хийсэн байсан. Тухайлбал 7 давхар дээр яагаад хамгаалалт хийхгүй байгаа юм болоо гээд боддог байсан. Намайг анх ороход нэг хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан гээд нэг хүүхэн гарын үсэг зуруулж байсан. Тэрнээс хойш бол танилцуулаагүй би ажиллаад 13 хонож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 106-108/,

Гэрч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Тэгээд хувингаа цэвэрлээд хувингаа аваад би хөрөө, тэгш усаа аваад 7 давхраас доош шатаар буусан. Тэгэхэд нар жаргаж байсан, цаг харж амжаагүй бүдэгхэн гэгээтэй байсан. Тэгээд буухад орой болохоор нүдний өмнүүр нэг юм сүүтгэс сүүтгэс гээд байх юм гэж гүйж орж ирээд байх гэж байсан. Тэгэхэд нь би юу гэж тэгж байдаг юм шинэ байр юм чинь гэж хэлээд ч гэсэн бас нэг тийм юм яриад урд гараад би дунд нь ороод ардаас явсан. Тэгээд 6 давхар дээр замаскныхаа хувин тавих гэж яваад тэндээс бид хоёр 6 давхрын шатнаас 5 давхар руу 2-3 шат л гишгэсэн байх тэгтэл таг дуугүй гүйгээд алга болсон. Тэгтэл удаач үгүй пир пар гээд чимээ гарсан. Тэгэхээр нь лифт руу унасан байх вий дээ гээд бодсон. Тэгээд 5 давхрын лифтны нүх рүү хартал юм харагдахгүй хэр нь хурхирч байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь дээш гараад т эхлээд хэлсэн. Тэгэхэд тэр эхэндээ итгэхгүй байгаад руу мэдэгдсэн. Тэгээд бид хоёр доод 1 давхар руу гараад подвол руу ортол лифт руу нүхэн дотор унасан байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг дуудсан... Ямар нэг зүйл юу ч хэлээгүй, гэв гэнэт гүйгээд явсан. Гүйгээд явахад нь түрүүлж яваад намайг айлгах гэж байгаа юм байна гэж бодсон. Тэгээд байтал гэнэт чимээ гарсан. Тэгэхээр нь ямар нэг зүйл руу уначихлаа лифтны нүх рүү унасан байх л гэж бодсон. Өөр тийм том нүх ойр хавьд байхгүй, тэглээ ч хамгаалалтгүй байсан... Барилга бол дотроо огт гэрэл байхгүй. Цахилгаан бол байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

Гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...уг дуудлагын газарт очиход ертөнцийн зүгээр баруун хойд талын баригдаж байгаа 8 давхар барилгын 1 давхраас доош 2 метр гаран лифтны нүхэн дотор 20 гаран насны эрэгтэй ухаангүй байдалтай дээш харсан, зүүн духны дээд хэсэгт бага зэрэг шалбарсан ухаангүй, хурхиралтын байдалтай хүүхэн хараа өргөссөн байсан. Тэгээд нацилкан дээш гаргаад яаралтай тусламж руу тээвэрлээд эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгсөн.. Унасан иргэн ямар ч ухаан байхгүй хурхиралттай байсан. Хажууд нь байсан гэх хүн болохоор 5 давхраас унасан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...******* гээд намхан бор ахтай очиж уулзсан. Тэгэхэд өдрийн 60,000 төгрөгөөр ажиллуулна илүү өндөрт давхар өгсөх тохиолдолд өдрийн 60,000 төгрөгөөс илүү нэмэлт мөнгө өгнө гэсэн. Тэгээд ажиллахаар болоод тухайн ажилд уулзсаныхаа маргаашнаас ажиллаж эхэлсэн. Тэгэхэд хамгаалалтын хувцас байхгүй бид хоёр Есөн-Эрдэнэ захаас комбинзон авч байсан. Би авч өгч байсан талийгаачийг тэнд ажиллаж байхад ямар ч хамгаалах хувцас байхгүй. Малгай байхгүй, өөрсдийнхөө авсан хувцсыг өмсдөг нүдээ хамгаалах шил байхгүй, хөдөөнөөс өөрийнхөө шилийг авч ажилдаа ашигладаг байсан. Тэгээд дээд тал нь 14 хоног л ажилласан байх. Тэгээд осолд орсон... тай ямар нэг хөдөлмөрийн гэрээ, гэрээ байгуулсанг мэдэхгүй байна. Хөөлмөрийн гэрээ байгууллаа гэж хэлж байгаагүй... Талийгаачийн зүгээс хэн нэг хүнтэй хэрүүл маргаан үүсгэсэн талаар хэлээгүй. Тухайн осол болдог өдөр сэтгэл санаа хэвийн зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2686 дугаартай

1.Талийгаачийн биед баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн тархины мэдрэлийн эсийн сэртэнгийн тархмал гэмтэц, тархины зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн эдийн гүн дэр цусан хураа, тархины эдийн няцрал, гол судас, уушгины угийн цус хуралт, зүүн бөөрний өөхөн эд дэх цусан хураа, нарийн гэдэсний чацархай дах цус хуралт, зүүн бугалга ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн.

3.Уг гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.Уг гэмтлүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлнө.

6.7.Талийгаач архаг хууч өвчингүй байна.

8.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх ийн 145-151/,

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Намжилмаагийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/06 дугаартай

... ХХК нь барилгын ажил эрхэлж буй тул үйл ажиллагаандаа Барилгын тухай хууль болон Барилгын тухай хуулийн 2.1-д хамаарах Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү хуультай нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудыг мөрдөнө.

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрч *******ын өгсөн ...Би найзуудаар болон компанийн шугамаар сүүлийн 2 жил барилгын гадна пасадны ажил хийж байна. Баянхонгор сумын 10 дугаар багт байрлалтай 1 дүгээр 10 жилийн зүүн урд талд баригдаж байгаа дахин төлөвлөлтийн 4 блок, 8 давхар орон сууцны барилгын 1 найман давхар барилгын гадна пассадны ажлыг тухайн барилгын эзэд гэх ,, гэх улсуудтай уулзаад 30000000 төгрөгт тохироод 5000000 төгрөгийн урьдчилгаа аваад ажлаа эхлүүлэхээр болсон. Тэгэхдээ миний иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад ойр дотны мэдээллийг аваад харилцан тохиролцоод 50 хоногийн хугацаанд хийхээр болсон тэрнээс бол ямар нэг гэрээ хийгээгүй. Тэгээд би 4 блок барилгын 3 дугаар блокны гадна пассадны ажлаа 2022 онд  өөрөө орж ажлаа эхлүүлсэн, би тухайн үед Баянхонгор аймгийн групп дээр 2022 ны 09 дүгээр сарын 24-ны өдрөөс ажлаа эхлүүлсэн ингэхдээ найзуудаа аваад дунд гадна пассад дээр ажиллуулах хүн авна гээд зар тавьсан байсан. Тэгтэл одоо энэ цахилгаан шатны нүх рүү унасан гэх нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн ажилласан... гэх мэдүүлэг,

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрч*******н өгсөн ... 2 хүнтэй ажиллаад байхаар нь хүнээ нэм гэж хэлсэн..." гэх мэдүүлгүүдийг үндэслээд ХХК нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11 дэх заалт....барилгын ажил... гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа...-нд хамаарах барилгын ажлыг хувь иргэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т...Барилга байгууламжийн зураг Төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ...-ыг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т заасан....Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна.... заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрч*******н өгсөн ....Барилга барилгын материал үйлдвэрлэлийн ХХК-ийн гүйцэтгэх угсралт, захирлын ажилтай.... гэх мэдүүлэг, “ ХХК-ийн дүрэм-ийн 3.6....Компанийн тухай хуулийн 84.1, 84.2-т заасны дагуу овогтой компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /,-д овогтойг гүйцэтгэх захирал-р сонгосон (томилсон)-ыг бүртгэв)-ийг тус тус үндэслээд******* нь ХХК-ийн ажил олгогч мөн.

Баригдаж буй барилгын 5 дугаар давхарын лифтны хонгилд хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсны улмаас ажиллаж байсан иргэн******* ажил үүргээ гүйцэтгээд явах замдаа лифтны хонгилд унасан гэх осолд:

Ажил олгогч буюу ХХК-ийн захирал******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан....Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...., 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасан....үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах...., 28.1.4 ......ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх....,  28.1.8-т заасан....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...гэж,

 Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах..., “....Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм..." БНбД 12-03-04-ийн 4.11....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино... гэж заасан үүргүүдийг биелүүлээгүй байна.

2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрч*******н өгсөн  “ ХХК-д Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажилладаг, 2014, 2015 оноос эхлэн ажиллаж байна...гэх мэдүүлэг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрч*******н өгсөн ...Энхдалай гээд манай ажилтан өгч гарын үсэг зуруулдаг утас нь утастай.... гэх мэдүүлгүүдийг үндэслээд******* нь ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан мөн.

Аж ахуйн нэгж байгууллагын захирал нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг Хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-ын дагуу ажилчдын ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй. Эдгээр ажлыг зохион байгуулах болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх эрх, үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т....Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/-ын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөлийг ажиллуулдаг.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 -т....Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ... гэж заасан.

27.3.1. аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн баталж хэрэгжүүлэх;

27.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжилт, үр дүнд хяналт тавих;

27.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах;

27.3.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах;

27.3.5. ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;

27.3.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг чиг үүргийг гүйцэтгэдэг.

Баригдаж буй барилгын 5 дугаар давхрын лифтны хонгилд хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсны улмаас ажиллаж байсан иргэн******* ажил үүргээ гүйцэтгээд явах замдаа хонгил руу унасан гэх осолд:

Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т....хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил....,  40.1.5-т....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах..., Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн гуравдагч этгээд тарилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах..., "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11/Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино... гэж заасан үүргүүдийг биелүүлээгүй байна.

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрч *******ын өгсөн “...Тухайн хамгаалалт хийгээгүй байсан...Би өглөө болгон амаараа аюулгүй ажиллагааны барилгыг барьж байгаа компани тухайн цахилгаан шатны нүхэнд ямар ч хаалт зааварчилгаа бол өгдөг байсан, тэрнээс аюулгүй ажиллагааны бүртгэл дэвтэр гэж надад байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслээд гадна фассадны ажил гүйцэтгэх бригадын ахлагч гэх ******* нь амь хохирогч ажилтан*******д амаар зааварчилга өгдөг байсан гэх боловч аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгсөн гэх нотлох баримтгүй өөрөөр хэлбэл бичиг баримтад гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй байгаа нь "Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй,  Сургалтын зохион байгуулалт,  Үндсэн дүрэм MNS496:2000" стандартын 4.9...ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө.... гэж заасан үүргийг биелүүлээгүй байна.

Хариулт 2. Монгол Улсын стандарт “MNS4931:2000 Хөдөлмөрийн хамгаалах хэрэгсэл. Ерөнхий шаардлага, ангилал”-ын 3.1.2-д .... Тусгай хамгаалах хэрэгслийг Хамгаалах хэрэгсэл, Ажлын тусгай хувцас хэрэгсэл гэж ангилах бөгөөд Хамгаалах хэрэгсэлд 1. Толгой хамгаалах хэрэгсэл, 2. Нүүр хамгаалах хэрэгсэл, 3. Нүд хамгаалах хэрэгсэл, 4. Амьсгалын эрхтэн хамгаалах хэрэгсэл, 5. Сонсголын эрхтэн хамгаалах хэрэгсэл, 6. Арьс салст хамгаалах хэрэгсэл, 7. Өндрөөс унахаас хамгаалах хэрэгсэл, 8.Эрхтэн тус бүрийг тусгаарлан хамгаалах хэрэгсэл гэж тус тус ангилдаг. Ажлын тусгай хувцас, хэрэгсэлд 1. Ажлын тусгай хувцас, 2. Гар хамгаалагч хэрэгсэл, 3. Тусгаарлагч костюм, 4. Ажлын тусгай гутал гэж ангилдаг.

ХХК нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т....”барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа-д хамаарах барилгын ажлыг хувь иргэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т....Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ...-ыг зөрчсөн.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т....Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна...., Хөдөлмөрийн аюулгүй байдал, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол эрүүл ахуйн тухай хуулийн 15-т....Ажилтныг ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах...гэж,  15.1-т...Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй... заалтууд, "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хөдөлмөрийн хүнд хортой, аюултай бохирдол бүхий нөхцөлд ажилтнуудад ажлын хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 5.14-т...ажил олгогч нь Барилгын талбайд ажиллаж байгаа бүх хүмүүс нь хамгаалалтын дуулга малгай тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй, өмсөнө. Хамгаалалтын дуулга малгай, бусад шаардагдах нэг бүрийн хамгаалах хэрэгсэлгүйгээр ажилд гарахыг хориглоно..., гэсэн заалтуудыг тус тус үндэслээд ХХК  нь амь хохирогч*******д стандартын шаардлага хангасан "тусгай хувцас", нэг бүрийн хамгаалах хэрэгсэл"-ээр хангах ёстой байсан.

Мөн хэрэгт авагдсан ХХК нь иргэн *******тай гараар үйлдсэн "гэрээ" гэх бичигт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй байна. Эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй байна.

Хариулт 3. Монгол Улсын стандарт MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" стандарт нь Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор батлагдсан бөгөөд 2000 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Энэхүү стандартын норматив шаардлагыг заавал мөрдөнө гэж заасан байдаг.

Уг стандартын 3.1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг дараах 3 хэлбэрээр өгч, зохион байгуулдаг.  Үүнд: 1. Урьдчилсан зааварчилга;  2. Ажлын байран дах анхан шатны зааварчилга;  3. Давтан зааварчилга

Стандартын 3.4 болон 3.5 дахь заалтын дагуу урьдчилсан зааварчилгын агуулга нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод дүрэм, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, Мше, хурц хордлого үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг ойлголтыг өгөхөд орших бөгөөд урьдчилсан зааварчилгыг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглосон анги танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтнууд өгдөг.

Ажлын байран дахь анхан шатны зааварчилгыг тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл, ашиглах болон ажлын явцад үүсч болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар дээрх стандартын 3.8 болон 3.9 дэх заалтын дагуу өгнө.

Давтан зааварчилгыг ажилтанд өмнө олгосон мэдлэгийг бататгах, баяжуулах зорилгоор ажлын байран дахь анхан шатны зааварчилгын агуулгаар өгнө. Давтан зааварчилгаа нь 3 хэлбэртэй байна. Үүнд: 1. Ээлжит , 2. Ээлжит бус, 3. Ажлын байран дахь өдөр тутмын

Ээлжит бус зааварчилгааг шинэ технологи, машин механизм, тоног төхөөрөмж багаж, хэрэгсэл нэвтрүүлэх, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх, ХААЭА-н дүрэм заавар шинэчлэгдэж өөрчлөгдөх үед давтан зааварчилгаа өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө.

ХААЭА-н дүрэм, зааврыг ноцтой зөрчсөн хүмүүс буюу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлого гарсан цех, тасаг, хэсгийн ажилтан нарт, мөн нэг сараас илүү хугацаагаар ажлаас хөндийрч яваад эргэж ажилдаа орсон ажилтанд ээлжит бус давтан зааварчилгаа өгнө. Дээрх стандартын 3.16 дахь заалтын дагуу аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө.

Амь хохирогч*******д хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилгааг өгөөгүй байна. Амь хохирогч*******д урьдчилсан зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан*******, ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг бригадын ахлагч гэх ******* нар өгөх ёстой байсан. Давтан зааварчилгааг ээлжит, ээлжит бус зааварчилгааг Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан*******, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг бригадын ахлагч гэх ******* өгөх ёстой байсан.

Хариулт 4. Амь хохирогч*******д болон хамт ажиллаж байсан ажилчин нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилгааг өгөөгүй байна. ....Хэрэгт авагдсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр гэх бичиг баримтад тухайн осол гарсан өдрийн буюу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажилчдад зааварчилга өгсөн мэдээлэл, тэмдэглэл байхгүй байна.... Энэ нь Монгол Улсын стандарт MNS4969:2000 “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй Сургалтын зохион байгуулалт. Үндсэн дүрэм"-ийн 4.1-4.17 дахь заалтууд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28-т.... Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх үүрэг..., 28.1.8-т....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх....заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 5. Лифттэй /цахилгаан шаттай/ баригдаж байгаа бүхий л барилгад “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12- 03-04-ийн 4.11-т....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино... гэж заасны дагуу цахилгаан шатны хонгилд хаалт хамгаалалтаар тусгаарлан, анхааруулах тэмдэг тавьсан байх ёстой. Тухайн хаалт хамгаалалт нь хүн болон ямар нэгэн гадны биет орохооргүй зай завсаргүй бат бөх материалаар хийгдсэн, анхааруулах тэмдэгтэй байх ёстой.

Хариулт 6. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т..."барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа/-д хамаарах барилгын ажлыг Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т....Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ... заалтын дагуу тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэдэг.

Иймд барилгын ажлыг хувиараа хөдөлмөр эрхлэгч гүйцэтгэхгүй. Барилгын ажил гүйцэтгэж ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь нас, эрүүл мэндийг ” ХХК хариуцна.

“” ХХК нь Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т..."барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагаа/-д хамаарах барилгын ажлыг хувь иргэнтэй гэрээ байгуулан гүйцэтгүүлсэн нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т...Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ...-ыг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т....Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна... заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 7. Дээрх үйлдвэрлэлийн осол нь баригдаж буй барилгын 5 дугаар давхрын лифтны хонгилд хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсны улмаас гарсан байна.

 Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна..., 28 дугаар зүйлийн 28.1.1-т....үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд бүрдүүлэх, техник, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг байгуулалтын арга хэмжээ авах...., 28.1.4-т....ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх...,  28.1.8 -т...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх....,

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах...., “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11/Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино.... гэж заасныг зөрчсөн байна.

Хариулт 8. “” ХХК нь захирлын тушаалаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс томилон ажиллуулж тухайн ослыг Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн дагуу судлан бүртгэж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн, аймгийн МХГ-т хүргүүлж, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар хянан баталгаажуулах үүрэгтэй.

Мөн ” ХХК ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 125 дугаар зүйлийн 125.1.2 дахь заалтын дагуу үйлдвэрлэлийн осолд өртсөний улмаас нас барсан талийгаач*******ийн гэр бүлд ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй болно. Ажилтны нэг сарын дундаж цалинг хөлсийг тооцоолох боломжгүй тохиолдолд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн “Барилгын салбарын 2021-2022 оны хамтын хэлэлцээр”-ийн 5.1 дэх заалтад заасан 648480 /зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян/ төгрөгөөр тооцно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 156-163/,

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № 2023/30 дугаар дахин шинжилгээ хийсэн шинжээч Ш.Хонгорзул, Т.Энхтүвшин, Г.Эрдэнэхүү нарын  дүгнэлт

Хариулт 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүх шинжилгээний тухай хуульд өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг дүгнэх талаар хууль эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/06 дугаартай шинжээчийн дүгнэлт нь тухайн үед хавтаст хэрэгт авагдсан баримт материалд тулгуурлан өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан дүгнэлт байна.

Хариулт 2. Баянхонгор сумын Рашаант 10 дугаар баг, МСҮТ-ийн ар талд дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд баригдаж байгаа 8 давхар 4 блок барилга, барилгын ажлын гүйцэтгэгч “” ХХК-ийн захирал******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******тай “Барилгын гадна фасад хийх гэрээ”-г байгуулсан байна.

Гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэхдээ иргэн ******* нь бригад байгуулан хувь иргэдтэй хөдөлмөрөө нэгтгэн ажилласан байна.

2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр иргэн *******ын бригадын туслах ажилтан******* нь тус барилгын 3 дугаар блокын 5 давхрын лифтний нүхээр өндрөөс унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Хавтас хэрэгт бүрдүүлсэн материалаас үзэхэд:

1. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т "барилгын ажил" гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг; мөн хуулийн 4.1.14-т "барилгын ажлын талбай" гэж барилгын ажил гүйцэтгэж байгаа газрыг; гэж тус тус заасан.

2.Мөн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т "барилгын ажил гүйцэтгэгч" гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж томьёолсон.

Хуулийн этгээд гэдэг нь Монгол Улсын Иргэний Хуульд зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг; гэж заасан.

Иргэний хуулийн 25.1-д хуулийн этгээдийн үндсэн шинжийг

1. Өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй.

3. Өөрийн үйл ажиллагаагаараа эрх олж, үүрэг хүлээх чадвартай.

4. Үйл ажиллагаанаасаа үүсэх үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг гэж тодорхойлсон байдаг.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан (Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг)-ийн дагуу барилгын ажил гүйцэтгэгч ХХК нь барилгын угсралтын үйл ажиллагаандаа гүйцэтгэгчийн чиг үүргийн хэрэгжилтийг ханган ажиллах үүрэгтэй.

Иймд Барилгын тухай хуулийн 2.1-д хамаарах Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах заалтуудыг тус тус зөрчсөн байна.

2. “” ХХК-ний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалтад хамаарах чиг үүргийг буюу байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, шаардлагатай дүрэм, журмыг шинэчлэн, захирал буюу ажил олгогчоор батлуулан, эдгээрийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах талаар ажил олгогчид танилцуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, төлөвлөх, хөтөлбөр боловсруулах, сургалт зохион байгуулах, үр дүнг тооцох, тайлагнах, ажлын нөхцөл, мэргэжлийн онцлогт тохирсон тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажилтанд олгох талаарх саналаа захиралд танилцуулах, олгох, норм, чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэх үүрэгтэй.

3.******* нь барилгын талбайн хүн унаж болзошгүй шатны хонгил, нүх зэрэг эрсдэлтэй ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдсан эсэхэд байнгын үзлэг шалгалт хийгээгүй, хяналт тавиагүй, аюулгүй ажиллагааны зааварчилга аваагүй, сургалтад хамрагдаагүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т.../хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах..., 28 дугаар зүйлийн 28.1.8-т....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх.... дахь заалтуудыг зөрчсөн байна.

4.Гадна фасадны бригадын ахлагч ******* нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16 дахь заалт ....аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө...-ын дагуу өдөр тутмын гүйцэтгэх ажил үүрэгт тохирсон өдөр тутмын давтан зааварчилгааг өгч ажиллаагүй байна.

Хариулт 3. ХХК-ийн захирал******* болон иргэн ******* нарын гадна фасадны ажил гүйцэтгэхээр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ"-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй байх тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т....Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна...-т заасны дагуу ” ХХК-ийн захирал******* ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах үүрэгтэй.

Хариулт 4. MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм" стандартын 3.1 дэх заалтын дагуу аж ахуйн нэгж байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг дараах 3 хэлбэрээр өгч зохион байгуулдаг. Үүнд: 1. Урьдчилсан зааварчилга;  2. Ажлын байран дах анхан шатны зааварчилга; 3. Давтан зааварчилга

Стандартын 3.4 болон 3.5 дахь заалтын дагуу урьдчилсан зааварчилгаа агуулга нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрэм, заавар, улсын стандарт, тухайн байгууллагын өвөрмөц онцлог, дотоод дүрэм, техникийн аюулгүй ажиллагаа, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэвэр, галын аюулгүй байдал, хувийн хамгаалах хэрэгсэл, үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого үүсэх шалтгаан, осолдогчдод үзүүлэх анхны тусламж зэрэг ойлголтыг өгөхөд орших бөгөөд урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглосон анги танхимд уг асуудлыг хариуцсан удирдах буюу инженер техникийн ажилтнууд өгдөг.

Ажлын байран дах анхан шатны зааварчилгааг тухайн ажилтны ажлын байрны үйлдвэрлэлийн процесс, гүйцэтгэх ажлын онцлог, машин техник, багаж, хэрэгсэл, ашиглах болон ажлын явцад үүсэж болох сөрөг хүчин зүйл, түүнээс хамгаалах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах заавар, аюулгүйн ажиллагааны арга барил, үйлдвэрлэлийн өргөх тээвэрлэх машин механизм, даралтад сав, шугам хоолой, цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны шаардлага, галын аюулгүй байдлыг хангах журам, гал түймэр гарсан үед авах арга хэмжээ, гал унтраах хэрэгсэл, тэдгээрийг ашиглах, хадгалах, осолдогчдод анхан цех, шатны тусламж зэрэг агуулгатайгаар ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэлтсийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар дээрх стандартын 3.8 болон 3.9 дэх заалтын дагуу өгнө. Дээрх стандартын 3.16 дахь заалтын дагуу аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө. Амь хохирогч болон бригадын ажилтнуудад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилгаа өгөгдөөгүй байна.

Хариулт 5. Гадна фасадны бригадын ахлагч ******* нь MNS 4969:2000 "Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” стандартын 3.16 дахь заалт /аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгаа нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө/-ын дагуу 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр зааварчилгаа өгч ажиллаагүй байна.

Хариулт 6. Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004 оны 163 тоот тушаалаар батлагдсан “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.10-д байнгын үйлчлэл бүхий үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлийн хүрээнд барьж байгаа барилга, байгууламжийн ойролцоох талбай, нутаг дэвсгэр хамаарна гэж заасан бөгөөд гүйцэтгэгч ХХК-ийн захирал******* нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагийн хамгаалалтын зардлын санхүүжилтийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-т....барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ болон Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам" -ын 2.7 болон 2.8-т заасны дагуу шийдвэрлэх үүрэгтэй.

“Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11 /Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино/-т заасны дагуу барилгын гүйцэтгэгч “” ХХК нь аюултай хүчин зүйл байнга үйлчилж болзошгүй цахилгаан шатны хонгил, агааржуулалтын нүх зэрэг эрсдэлтэй бүсэд хаалт хамгаалалт, хашлагыг бат бөх материалаар барилгын үндсэн хийцэд бэхэлж хийсэн байх ёстой.

Хариулт 7. Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 12-р сарын 24-ний өдрийн A/185 тоот тушаалын хавсралт "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан гэмтлийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгаан, хүчин зүйлийг тооцоолдог. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарахад хүргэсэн аливаа үйлдэл, дутагдал, үйл явдал, нөхцөл байдал эсхүл тэдгээрийн нэгдлийг шалтгаан гэнэ. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн бол осолдогчид гэмтэл учруулсан шалтгааныг сонгодог. Энэхүү үйлдвэрлэлийн ослын:

Үндсэн шалтгаан нь: Унах, бүдрэх, хальтрах,

Нарийвчилсан шалтгаан нь: Өндрөөс унах /барилга/ байна.

Үйлдвэрлэлийн орчинд гарсан осолд нөлөөлөх хүчин зүйлийг техник технологийн /Тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа хангалтгүй, байнгын шалгалт урьдчилан хийгээгүй, технологийн горим өөрчилсөн, хаалт, хамгаалалт хийгээгүй/, удирдлагын тогтолцооны /Хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилга хангалтгүй, хувийн болон хамтын хамгаалах хэрэгсэл хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, зохицуулалт муу, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн/, хүний /хэт яарсан, сульдсан, анхаарал болгоомж алдсан, урьдчилан шалгасан багаж хэрэгсэл ашиглаагүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн/, ажлын байр, орчны /замын нөхцөл, хязгаарлагдмал орон зай, гэрэл, харагдах орчин, цаг агаарын нөлөөлөл/ гэсэн 4 хүчин зүйлээс хамаарсан эсэх талаас нь судалж тогтоодог.

Энэхүү осолд нөлөөлсөн хүчин зүйл нь удирдлагын хүчин зүйлийн нөлөөлөл буюу хяналт хангалтгүй, хамтын хамгаалах хэрэгсэлгүй /лифтний хонгил хамгаалалт хашлагагүй байсан/ байна. Өөрөөр хэлбэл, барилгын гүйцэтгэгч компани нь аюултай хүчин зүйл байнга үйлчилж болзошгүй цахилгаан шатны хонгил, агааржуулалтын нүх зэрэг эрсдэлтэй бүсэд хаалт хамгаалалт, хашлагыг барилгын үндсэн хийцэд бэхэлж бат бөх материалаар хийгээгүйн улмаас энэхүү осол гарах нөхцөл бүрдсэн байна.

Хариулт 8. Барилгын гүйцэтгэгч ХХК-ийн захирал******* нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, барилгын гадна хашаа, шат, унах аюулаас хамгаалах тор, хаалт, татлага, ажилчдын ахуйн байр, аюултай бүсийг тогтоох хашлагийн хамгаалалтын зардлын санхүүжилтийг Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.19-т....барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах/ болон Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 195 дугаар тушаалаар батлагдсан "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актуудыг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй юм.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон энэхүү хуультай нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартуудыг мөрдөнө.

"” ХХК-ийн захирал******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22- ны өдөр иргэн *******тай "Барилгын гадна фасад хийх гэрээ"-г байгуулсан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./-ыг зөрчсөн байна.

Мөн ХХК-ийн захирал******* болон иргэн ******* нарын гадна фасадны ажил гүйцэтгэхээр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тусгаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т....Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна..., Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-т...барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах.... заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн "” ХХК нь болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй буюу үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар тусгаарлаагүй нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах..., “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11-т....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино..., Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т....үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл үлгэрчилсэн журам" -ын 2.7 болон 2.8-т заасны дагуу шийдвэрлэж ажиллаагүй байна.

Үүний улмаас "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 4.11-т...Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино..-т заасны дагуу тус компани нь аюултай хүчин зүйл байнга үйлчилж болзошгүй цахилгаан шатны хонгилд хаалт хамгаалалт, хашлагыг бат бөх материалаар барилгын үндсэн хийцэд бэхлэн хийгээгүй, энэ үйл ажиллагаанд ХАБЭА-н ажилтан******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т....хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах..-т заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 177-184/

Шинжээч Л.Намжилмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл байгуулах, орон тооны ажилтан ажиллуулах норматив батлах тухайн тушаалын 1А, 1Б-д зааснаар ажлын байрны эрсдэлийн түвшин ихтэй уул уурхай, барилга, эрчим хүч, замын салбарт ажилтны тооноос хамаарахгүйгээр 1 ба түүнээс дээш орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан ажиллуулна гэсэн заалтын дагуу заавал ажиллуулах ёстой байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т зааснаар хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогыг гаргаж төлөвлөгөөг боловсруулж шаардлагатай дүрэм журмыг ажил олгогчоороо батлуулаад хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалтыг хийх ёстой. Хэрэв зөрчил илрэх юм бол тухайн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авна. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн хуулийн 28.2.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх заалтын дагуу ажил олгогч хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтандаа хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Хэрэв хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан байхгүй тохиолдолд ажил олгогч шийдвэр гаргаж оронд нь ажил үүргийг гүйцэтгэх хүнийг томилсон байх ёстой байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 205-206/,

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / 1 хх-ийн 26/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-ийн 27-34/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 37-41/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / 1 хх-ийн 42-49/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 134-144/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /1 хх-ийн 228-241, 247-250, 3 хх-ийн 01-12, 18-31/, шүүгдэгч нарын эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа / 3 хх-ийн 76-78/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / 3 хх-ийн 79-82/, шүүгдэгч нарын депозит дансны хуулгууд / 3 хх-ийн 87-109/, шүүгдэгч*******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /3 хх-ийн 111-114/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч******* нь “*******о” ХХК-г төлөөлж, Баянхонгор аймгийн Засаг даргатай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/105 дугаартай “Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээ” байгуулж, хуучин барилгуудыг нурааж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт барилгын ажлыг хийж гүйцэтгэж байхдаа:

2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр иргэн *******тай барилгын гадна Фассад хийх гэрээ... байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын 5 давхрын лифт байрлах хонгилд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна...., 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасан ....үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд бүрдүүлэх, техник, сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг байгуулалтын арга хэмжээ авах..., 28.1.4 ....ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, зууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх...., 28.1.8 ....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...., Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т заасан ....барилгын ажлын талбайн орчны хөдөлмөр хамгааллын дэглэмийг сахиулж, гуравдагч этгээдийг барилгын ажлаас шалтгаалсан болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах...., ...Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" БНБД 12-03-04-ийн 4.11....Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио, санамж анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино... гэж заасныг зөрчиж зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд *******,*******,******* нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр******* доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг,

2.Шүүгдэгч******* нь “*******о” ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа:

“*******о” ХХК нь иргэн *******тай 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ...Барилгын гадна Фассад хийх гэрээ... байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын гадна фассат хийж гүйцэтгэх хугацаанд тус барилгын ажил явагдаж байсан байрны 5 давхрын лифт байрлах хонгилд зориулалтын хашлага, хаалт хамгаалалт хийгээгүй, анхааруулах тэмдэг тэмдэглэгээг Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т заасан...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах... гэж заасныг зөрчиж, тус газарт үзлэг шалгалт хийгээгүй, зөрчил дутагдлыг арилгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаагүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд *******,*******,******* нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр******* доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон,

3.Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Хаш оёо” ХХК-тай ....Барилгын гадна Фассад хийх гэрээ.... байгуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багийн нутагт баригдаж байсан 8 давхрын барилгын адна фассатны ажлыг бригадын ахлахаар ажил хийж гүйцэтгэх үедээ:

2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл тус барилгын ажлыг гүйцэтгэж байсан*******, *******,******* нарт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасан “....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад амрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...гэсэн заалт, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт МNS 4969:2000 ....Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм.... стандартын 3.16-т тус тус заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тус тус өгөөгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг 40 минутын орчимд *******,*******,******* нар өдрийн ээлжит ажлаа дуусгах явцад буюу уг барилгын 7 давхраас доош буухдаа 5 давхрын хамгаалалт бэхлэлтгүй лифтний хаалганы нүхээр******* доош унаж, гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, хохирогч*******ийн амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... ******* өөрөө амь нас хохирсон залууг Баянхонгор аймгийн зар дээр зар тавьж авсан юм байна лээ,.... хаалт байхгүй байсан асуудал яригдаж байна, цутгаад хоёр арматурын төмөр  хийсэн байдаг, яагаад алга болсныг мэдэхгүй байна,..шатнаас лефт хонгил хүртэл 3 метр зайтай. Яагаад лефт рүү ойчсоныг сайн тогтоож чадаагүй,... туршлагатай хүн авсан бол арай өөр байх байсан гэж бодож байна ..гэх мэдүүлэг

Шүүгдэгч*******гийн...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 245-246/,

Шүүгдэгч *******ын...прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-17/,

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би тухайн хэрэг болох үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан, хөдөлмөр хамгааллын дэглэмийг цаг тухайд хийгээд явж байсан. намайг байхгүй хойгуур ийм зүйл болсон... хүлээн зөвшөөрөхгүй байна ...гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ....Тэр зардлууд тухайн үед зардал нэхэхгүй гэдэг байдлаар явж байсан, дараа нь баримтуудыг нөхөж авсан,... хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхгүй, хүний амь насыг хохироосон гомдолтой байна... гэх мэдүүлэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн ...Би талийгаачийн авга ах байгаа юм. Аав, ээж хоёр нь Баян-Өндөр суманд байдаг, аймагт ирэх боломжгүй хоёулахнаа мал дээр байдаг. Бид нар ярилцаад намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулахаар болсон,...барилга дээрээс талийгаачийг унаад эмнэлэгт муу байна гэдгийг мэдээд ирсэн... талийгаач ерөөсөө комын байдалтай байж байгаад нас барсан...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн......Манайх 5 хүүхэдтэй талийгаач миний отгон хүүхэд байсан, Тухайн хэрэгт миний төрсөн эгчийн хүүхэд анхандаа оролцуулж байсан,....би төрсөн эцгийн хувьд энэ хэрэгт үнэн зөвийг олохоор шийдэж өөрөө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор болсон юм,...одоо би унтаж чадахаа больсон. Миний хүү чихэнд нь юм хэлэхээр хуруугаа хөдөлгөдөг байсан. Энэ нь хүртэл санаад ороод хэцүү байна...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91/,

Иргэний нэхэмжлэгч ын ...би амь хохирогч*******ийн эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 4,182,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна....гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,

Гэрч *******ын ... чинь алга болчихлоо лифт руу уначих шиг боллоо гэсэн,....1 давхар руу гараад лифтны нүхээр хартал газар ойчсон, хөдөлгөөнгүй хэвтэж байсан, ...6 давхрын шатнаас 5 давхрын шатны эхлэл руу ороод гэнэт гүйгээд тэгснээ сүймэлзээд алга болсон. Тэгээд лифтны нүх рүү унасан гээд шууд бодсон гэсэн.. Дотор талдаа бол цахилгааны шугам байгаа хэдий ч ямар нэг гэрэл, гэрэлтүүлэг гэх зүйл байхгүй. Харин гадаа үүдэндээ бол гэрэл байдаг. ... Лифтны нүхийг бөглөөгүй болгоомжтой байгаарай гэж компаний зүгээс ямар нэг зүйл хэлээгүй. Зарим нэг давхар дээр бол хамгаалалт хийсэн байсан,...7 давхар дээр яагаад хамгаалалт хийхгүй байсан. Намайг анх ороход нэг хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан гээд нэг хүүхэн гарын үсэг зуруулж байсан. Тэрнээс хойш бол танилцуулаагүй би ажиллаад 13 хонож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 106-108/,

Гэрч*******ын  .... ямар нэг зүйл юу ч хэлээгүй, гэв гэнэт гүйгээд явсан, түрүүлж яваад намайг айлгах гэж байгаа юм байна гэж бодсон, гэнэт чимээ гарсан. ямар нэг зүйл рүү уначихлаа лифтны нүх рүү унасан байх л гэж бодсон. Өөр тийм том нүх ойр хавьд байхгүй, тэглээ ч хамгаалалтгүй байсан... Барилга бол дотроо огт гэрэл байхгүй. Цахилгаан бол байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 110-111/,

Гэрчгийн ...лифтны нүхэн дотор 20 гаран насны эрэгтэй ухаангүй байдалтай дээш харсан, зүүн духны дээд хэсэгт бага зэрэг шалбарсан ухаангүй, хурхиралтын байдалтай хүүхэн хараа өргөссөн байсан,.. унасан иргэн ямар ч ухаан байхгүй хурхиралттай байсан,....******* нь 5 давхраас унасан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114/,

Гэрч гийн ...би талийгаачийг тэнд ажиллаж байхад ямар ч хамгаалах хувцас байхгүй учир комбизон авч өгсөн, ...малгай байхгүй, өөрсдийнхөө авсан хувцсыг өмсдөг нүдээ хамгаалах шил байхгүй, хөдөөнөөс өөрийнхөө шилийг авч ажилдаа ашигладаг байсан... тай ямар нэг хөдөлмөрийн гэрээ, гэрээ байгуулсанг мэдэхгүй байна. Хөөлмөрийн гэрээ байгууллаа гэж хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 127-128/,

Шинжээч Л.Намжилмаагийн ... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-т зааснаар хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогыг гаргаж төлөвлөгөөг боловсруулж шаардлагатай дүрэм журмыг ажил олгогчоороо батлуулаад хэрэгжилтийн байдалд үзлэг шалгалтыг хийх ёстой,...Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухайн хуулийн 28.2.3-т зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэм журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэх заалтын дагуу ажил олгогч хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан ажилтандаа хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байдаг. Хэрэв хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан байхгүй тохиолдолд ажил олгогч шийдвэр гаргаж оронд нь ажил үүргийг гүйцэтгэх хүнийг томилсон байх ёстой байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 205-206/

Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Намжилмаагийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2022/06 дугаартай  шинжээчийн дүгнэлт / хх-ийн 156-163/

2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № 2023/30 дугаар дахин шинжилгээ хийсэн шинжээч Ш.Хонгорзул, Т.Энхтүвшин, Г.Эрдэнэхүү нарын  дүгнэлт / хх-ийн 177-184/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ж.Ганцэнгэлийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2686 дугаартай ....Талийгаачийн биед баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн тархины мэдрэлийн эсийн сэртэнгийн тархмал гэмтэц, тархины зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн эдийн гүн дэр цусан хураа, тархины эдийн няцрал, гол судас, уушгины угийн цус хуралт, зүүн бөөрний өөхөн эд дэх цусан хураа, нарийн гэдэсний чацархай дах цус хуралт, зүүн бугалга ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо,...уг гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна,...талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...гэх дүгнэлт /хх ийн 145-151/болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол,хор уршиг учирсан бол...” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэж гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч*******,*******, ******* нар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан, хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг нь болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг.

шүүгдэгч*******,*******, ******* нарын хувьд мөн адил хохирогчийн амь насыг хохироох санаа зорилго байгаагүй боловч

шүүгдэгч******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-т....хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах.. заасны дагуу хяналт тавьж ажиллаагүй байна

шүүгдэгч*******  нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т....Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна..., Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.9-т...барилгын үйл ажиллагаанд холбогдох барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг баримтлан, эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлын нөхцөлийг хангах арга хэмжээг хэрэгжүүлж холбогдох зардлыг хариуцах.... заалтуудыг Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь заалт /Барилга байгууламжийн зураг төсөл, барилгын ажил, материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ./-ыг зөрчсөн байна

шүүгдэгч ******* нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-т заасан “....аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад амрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх...гэсэн заалт, Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төвийн Зөвлөлийн 2000 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 тоот тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт МNS 4969:2000 ....Сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм.... стандартын 3.16-т тус тус заасны дагуу хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны 3 шатны зааварчилга, ажлын байран дахь анхан шатны зааварчилга болон ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааг тус тус өгөөгүй, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан гэмт хэргийн субьектив болон обьектив талын шинжийг хангаж байна.

Хүний амь нас, эрүүл мэндийн болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам, эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохироосон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.

Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний... хүлээсэн үүргээ биелүүлээгүй... гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.

 Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд иргэн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх “, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энх эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж  болохгүй. Монгол Улсын  Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч*******,*******, ******* нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдал нийцсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч*******,*******, ******* нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас  хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон  гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч*******,******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв

Шүүгдэгч*******,*******, ******* нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсаныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна

Улсын яллагч....  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******,*******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-т заасан  үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгөх  дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул, Д.Уранчимэг нарын...шүүгдэгч  нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирлоо нөхөн төлөхөөр илэрхийсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өөрсдийн гэсэн орлоготой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж ... гэсэн  дүгнэлтийг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1-т заасан... хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илрэхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...гэж хуульчилжээ.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч*******,*******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-т заасан  үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж өгөх... дүгнэлтийг  хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт… намайг байхгүй байхад ийм явдал гарсан, би зөвшөөрөхгүй байна ,…хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэрт би бичилт хийгээгүй, би бичиг үсэг сайн мэдэхгүй, манай инженер бичдэг…гэх мэдүүлэг, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нараас гэм буруугийн шүүх хуралдаанд … шүүгдэгчид холбогдох эрүүгийн хариуцлагыг цагаатгах байр суурьтай оролцоно, ......., илэрхийлсэн,

Шүүгдэгч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 245-246/,

Шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...шатнаас лефт хонгил хүртэл 3 метр зайтай, яагаад лефт рүү ойчсоныг сайн тогтоож чадаагүй... гэх мэдүүлэг зэргээс үзэхэд хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас цагаатгах байр суурьтай оролцох  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүхээс хэрэглэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь нэг жилээс  таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар  хорих ялтай  хөнгөн гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгоно.

Шүүгдэгч*******,*******, тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, Ц.Мөнхтуул, Д.Уранчимэг нараас шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байх суурьтай оролцож байгаа нь шүүгдэгч нарыг гэм  буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй,

Мөн шүүгдэгч  *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нар нь гэм буруу хэлэлцсэний дараа хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан боловч уг хугацаанд хохирлоо нөхөн төлж барагдуулаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон хэм хэмжээ биш, харин энэ зохицуулалтыг хэрэглэх асуудал нь шүүхэд ологдсон эрх хэмжээг болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч*******,*******, ******* нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ялтай байдал байхгүй болсон,  хувийн байдалтай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “…Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч*******,*******, ******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д ” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “..шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч*******,*******, ******* нарыг  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, / хүний амь нас хохирсон буюу хүнд хор уршиг учирсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан гэж үзэх боломжгүй / гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруугийн асуудлыг хэлэлцсэний дараа завсарлага авч хохирлоо  нөхөн төлсөн /хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хохирлыг төлсөн/, шүүгдэгч нарын  хувийн байдал, мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас шүүхийн хэлэлцүүлэгт... хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэхгүй, хүний амь насыг хохироосон гомдолтой байна... гэх мэдүүлэг,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт....өөрийн төрсөн хүү буюу******* нь амь насаа алдсаны улмаас сэтгэл зүйн гүн цочролд орсон, шүүгдэгч нарт гомдолтой байгаа, эрүүл мэндийн байдал доройтсон, шүүх хуралдаанд өөрийн биеэр биечлэн оролцож чадах чадваргүй болсон талаар.... мэдүүлдэг, мөн хохирогчийн  сэтгэл зүйд учирсан гүн гүнзгий шарх, шаналал зовуурийг үгээр илэрхийлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн болон  шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан  улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  1-т зааснаар шүүгдэгч*******,*******, ******* нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэж, анх удаа гэмт хэрэг үйлдснийг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гаас шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой нийт 158544081 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,  холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба шүүхээс нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч*******,******* нараас шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгч*******,******* нараас оршуулгын зардал 10000000 төгрөг,  цалин 23345280 төгрөг, эм тарианы үнэ 112200 төгрөг, шатахуун зардал 570201 төргрөг нийт 14606000 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Харин шүүгдэгч ******* нь гэм хэргийн улмаас учирсан хохирлыг шүүх хуралдааны завсарлах авсан хугацаанд төлж барагдуулаагүй, харин нөхөн төлөхөө илэрхийлж бичгээр хүсэлтээ гаргасан байх тул шүүгдэгч *******аас 8345000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгож шийдвэрлэлэлээ.

Мөн улсын байцаагч томилж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсны төлөр 420000 төгрөг, 1650000 төгрөг гаргасан болох нь нэхэмжлэл, төлбөрийн хүсэлт / 1-р хх-ийн 164-165, 172-173/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт зэргээр хэрэгт нотлогдоно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...гэж, 1.5-д ... тухай  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал...ыг  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул шүүгдэгч*******,*******, ******* нараас хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 2070000 төгрөгийн тэнцүү хуваан гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шинжээч Л.Намжилмаагийн 420000 төгрөг, шинжээч Ш.Хонгорзулын 1650000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн болно.

Түүнчлэн амь хохирогч Б. нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 4182000 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч*******,*******, ******* нараас тэнцүү хувааж гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч  Э.гаас  эрүүл мэндийн даатгалын 100900020080 дугаар санд 4182000 төгрөгийг  төлж барагдуулсан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,  ******* нараас  Гэр бүлийн хүн амь насаа алдсан тул буруутай этгээдээс сэтгэл санааны хохирлын 99000000 төгрөгийг нэхэмжилж байна гэсэн.

 Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Уг гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн *******,  ******* нараас сэтгэцэд учирсан гэм хорын арилгах, нөхөн төлөх төлбөрийг нэхэмжилсэн 99,000,000 төгрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ... малчин хөлсөөр ажиллуулах гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 8 сарын хугацааны мөнгө нэр сарын 900000 төгрөг нийт 7200000 төгрөг, мөн 2022 онб 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 9 сарын хугацааны мөнгө нэг сарын 1200000 төгрөг нийт 10800000 төгрөгийг гаргуулж өгнө үү…гэх нэхэмжлэлийн шаардлага нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш, малчин хөлсөөр ажиллуулах гэрээ нь иргэний эрх зүйн харилцаатай холбоотой нэхэмжлэл байх тул иргэд хоорондын  гэрээний төлбөртэй холбоотой 18000000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэр 1 ширхгийг ХХК-д буцаан олгож,

Шүүгдэгч*******,*******, ******* нар нь цагдан хоригдсон хоногггүй, шүүгдэгч*******,******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж,

Шүүгдэгч*******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт гийн, овогт , овогт ын нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  1-т зааснаар шүүгдэгч*******,*******, ******* нарыг тус бүр 1 жил 6 сарын хугацаагаар хорих  ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч*******,*******, ******* нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн197.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч *******аас 8345000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.

5. Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч *******д нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэцэд учирсан гэм хорын арилгах, нөхөн төлөх төлбөрийг нэхэмжилсэн 99,000,000 төгрөг, малчин хөлсөөр ажиллуулах гэрээний төлбөртэй холбоотой 18000000 төгрөгийг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан хөдөлмөр аюулгүй ажиллагааны дэвтэр 1 ширхгийг ХХК-д буцаан олгосугай.

7. Шүүгдэгч*******,*******, ******* нар нь цагдан хоригдсон хоногггүй, шүүгдэгч*******,******* нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч*******,*******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Шүүгдэгч*******,*******, ******* нарт хэрэглэсэн цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

              

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Ч.БАЙГАЛМАА