| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2025/0015/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-10 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Батцагаан,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч Д.П, Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Д.Б, *** овогт Б.А нарт холбогдох 2426004000315 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ***, ***, ***, *** нарын хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** тоотод оршин суудаг, урьд ял эдэлж байгаагүй, *** овогт Д.Б /***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр, *** хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** тоотод оршин суудаг, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгүүлж байсан, *** овогт Б.А /***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.П, Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна иргэн Б.Т-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний *** улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийн эд зүйлсийг хууль бусаар гэмтээн 610,000 төгрөгийн хохирол учруулж, “Эд хөрөнгө устгаж, гэмтээсэн” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүгдэгч Д.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод гэртээ байсан. Найз охин А нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** бааранд ажилладаг. Шөнийн 03 цаг өнгөрч байхад найз охин А над руу залгаад “намайг ирээд авах уу гэхээр нь би машинаа унаад *** сумын *** дугаар багт байрлах “***” баарны гадаа ирээд найз охин А-ийг хүлээгээд зогсож байтал баарнаас 2 залуу гарч ирээд миний машины цонхыг тогшоод “таксинд явах уу” гэхээр нь би “Таксинд явахгүй” гээд машины цонхыг хаасан чинь үл таних залуучууд “чи яагаад цонхоо хаагаад байгаа юм бэ” гэхээр нь “би эхнэрээ хүлээж байгаа” гэсэн чинь “эхнэрийг чинь хэн гэдэг юм” гээд байхаар нь би “дуугүй байгаарай, эндээс яв” гэсэн чинь хар өнгийн савхитай залуу машины цонхыг цохиод байсан чинь цаанаас нь хар өнгийн куртиктэй, дотроо цагаан өнгийн цамцтай бондгор залуу ирээд “наадах чинь яагаад байгаа юм бэ” гээд байхаар нь би машины цонхыг хаасан чинь нөгөө залуучууд хоорондоо утга учиргүй юм яриад байж байгаад миний машиныг өшиглөөд байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа дуудсан юм чинь машиныг өшиглөсөн залуучуудыг байлгах ёстой гэж бодоод, явах гээд байхаар нь “та нар байж бай” гэсэн чинь хойшоо яваад байхаар нь би машинаа хөдлөөд, хойшоо ухраад, урагшаа эсрэг зүг рүү хөдлөсөн чинь хар өнгийн куртиктэй, дотроо цагаан өнгийн цамцтай, бондгор залуу ирээд машины урд талын жолооч талын салхины шилийг өшиглөж хагалсан чинь араас нь цагаан малгайтай залуу ирээд машины жолооч талын карлаан руу цөм өшиглөсөн, машины жолооч талын толийг өшиглөж хагалсан байсан. Тэгээд би машины цонхыг хаагаад машиндаа сууж байсан. Машинаас буух юм бол алуулах байх гэж бодоод сууж байтал найз охин А баарнаас гараад ирэхээр нь машинаасаа буугаад найз охиноо урд суудалд суулгасан удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...П нь урд салхины шил, баруун талын толь, багажны хаалга зэргийг эвдсэн, А. нь баруун урд талын крыло өшиглөж эвдрэл, гэмтэл учруулсан, өөр зүйл эвдээгүй. П нь хохирол болох 490,000 төгрөгийг миний Хаан банк дахь данс руу хийсэн, А. бол 120,000 төгрөгийг мөн Хаан банкны данс руу хийсэн, нийт 610,000 төгрөг хийж, миний хохирлыг бүрэн барагдуулсан. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ны шөнө 00:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багт байрлах *** бааранд найз П-той орсон. Баар хаах дөхөж байх үед П-ийн найз А.тэй тааралдаж бид хэд ярилцаж суусан баар хаагаад 03 цагийн орчимд баарнаас гарч ирээд найзуудаараа юм ярилцаад зогсож байсан. Тэгсэн чинь саарал өнгийн Акуа машин баарны үүдэнд ирж зогссон, тэгэхээр нь би “такси мөн үү, явах уу” гэж асуусан. Дотроос нь “би явахгүй, такси биш” гэж хэлсэн. Тэгсэн манай найзууд “наадах чинь юу гээд байгаа юм” гэхээр нь “юу ч гээгүй таксинд явахгүй гэж байна” гэж хэлсэн. Тэгсэн тэд нар хоорондоо маргалдаад байсан, би найзыгаа “боль” гээд авч явах гээд байсан. Тэгээд тэр машинтай залуу уурлаад “ахиад цохичих чаддаг юм бол цохь” гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн манай найз П машины цонхны шилийг нь хагалчихаад би найзыгаа “боль” гээд хориод зогсож байх хооронд машины толь криланыг хэн гэмтээснийг би мэдэхгүй байна. Би найз П-ийг л хориод байж байсан. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд би ажлаасаа тарах гээд найз залуу Б.Т-ыг “ирээд ав” гэж дуудсан байсан. Манай ажлын камерт манай машиныг хүмүүс тойроод зогсож байгаа харагдаад, гүйгээд гараад очсон, тэгсэн манай машиныг саарал өмдтэй ажлын шар өнгийн гуталтай, бондгор намхан бор залуу урд талын салхины шилийг өшиглөсөн чинь салхины урд талын шил хагарсан, намайг гарч ирэхэд толь карлан хагарчихсан байсан. Тэгээд би эргээд ажил руугаа ороод гэрлээ унтрааж түгжчихээд гарч ирээд харж зогсож байгаад өөр хүмүүстэй цааш явсан хойгуур нь би машиндаа орж суусан удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Э.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...П нь урд салхины шил баруун талын толь багажны хаалга зэргийг эвдсэн А. нь баруун урд талын крылог өшиглөж эвдрэл гэмтэл учруулсан. Зүүн талын бөгсний гэрэл, банкны дээр хонхойсон, жолооч талын хаалга дээр хонхойлгосон зэрэг эвдрэл нь өмнө үүсэн байсныг би найз залуу болох Түвшинжаргалаас сонссон. 2024 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө урд салхины шил, баруун талын толь, багажны хаалга, баруун урд талын крыло зэрэг эвдрэл гэмтэл учирсан, бид хоёрын машинд өөр гэмтэл учраагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн эвдэгдсэн эд зүйлсийн нийт эвдрэлийг 610,000 төгрөгөөр үнэлсэн №51 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18, 27-28 дугаар хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.А-ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 89/, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын 73 дугаартай тодорхойлолт /хх-ийн 88/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/,
Шүүгдэгч Д.П-ийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 71/, Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын 62 дугаартай тодорхойлолт /хх-ийн 68/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Д.П, Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Альфа” баарны гадна иргэн Б.Т-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний *** улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийн эд зүйлсийг хууль бусаар гэмтээн 610,000 төгрөгийн хохирол учруулж буспын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Түүнээс болж бусдын эд хөрөнгө гэмтээсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.П шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Д.П, Б.А нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Д.П, Б.А нар нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П, Б.А нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” баарны гадна иргэн Б.Т-тай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний *** улсын дугаартай “Тоёота Акуа” загварын тээврийн хэрэгслийн эд зүйлсийг хууль бусаар гэмтээн 610,000 төгрөгийн хохирол учруулж, “Эд хөрөнгө устгаж, гэмтээсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Д.П, Б.А нарын дээрх үйлдэл нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч *** овогт Д.Б, *** овогт Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч Б.Т-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дүгээр баг *** тоотод гэртээ байсан. Найз охин А нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах *** бааранд ажилладаг. Шөнийн 03 цаг өнгөрч байхад найз охин А над руу залгаад “намайг ирээд авах уу’гэхээр нь би машинаа унаад *** сумын *** дугаар багт байрлах “***” баарны гадаа ирээд найз охин А-ийг хүлээгээд зогсож байтал баарнаас 2 залуу гарч ирээд миний машины цонхыг тогшоод “таксинд явах уу” гэхээр нь би “Таксинд явахгүй” гээд машины цонхыг хаасан чинь үл таних залуучууд “чи яагаад цонхоо хаагаад байгаа юм бэ” гэхээр нь “би эхнэрээ хүлээж байгаа” гэсэн чинь “эхнэрийг чинь хэн гэдэг юм” гээд байхаар нь би “дуугүй байгаарай, эндээс яв” гэсэн чинь хар өнгийн савхитай залуу машины цонхыг цохиод байсан чинь цаанаас нь хар өнгийн куртиктэй, дотроо цагаан өнгийн цамцтай бондгор залуу ирээд “наадах чинь яагаад байгаа юм бэ” гээд байхаар нь би машины цонхыг хаасан чинь нөгөө залуучууд хоорондоо утга учиргүй юм яриад байж байгаад миний машиныг өшиглөөд байхаар нь цагдаа дуудсан. Цагдаа дуудсан юм чинь машиныг өшиглөсөн залуучуудыг байлгах ёстой гэж бодоод, явах гээд байхаар нь “та нар байж бай” гэсэн чинь хойшоо яваад байхаар нь би машинаа хөдлөөд, хойшоо ухраад, урагшаа эсрэг зүг рүү хөдөлсөн чинь хар өнгийн куртиктэй, дотроо цагаан өнгийн цамцтай, бондгор залуу ирээд машины урд талын жолооч талын салхины шилийг өшиглөж хагалсан чинь араас нь цагаан малгайтай залуу ирээд машины жолооч талын карлон руу цөм өшиглөсөн, машины жолооч талын толийг өшиглөж хагалсан байсан. Тэгээд би машины цонхыг хаагаад машиндаа сууж байсан. Машинаас буух юм бол алуулах байх гэж бодоод сууж байтал найз охин А баарнаас гараад ирэхээр нь машинаасаа буугаад найз охиноо урд суудалд суулгасан удалгүй цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/, Хохирогч Б.Т-ын дахин өгсөн“...П нь хохирол болох 490,000 төгрөгийг миний Хаан банк дахь данс руу хийсэн, А. бол 120,000 төгрөгийг мөн Хаан банкны данс руу хийсэн, нийт 610,000 төгрөг хийж, миний хохирлыг бүрэн барагдуулсан. П нь урд салхины шил, баруун талын толь, багажны хаалга зэргийг эвдсэн, А. нь баруун урд талын крыло өшиглөж эвдрэл, гэмтэл учруулсан, өөр зүйл эвдээгүй.... Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/, Гэрч С.М-ын “...Би 2024 оны 09 дүгээр сарын 09-ны шөнө 00:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн *** сумын ***-р багт байрлах *** бааранд найз П-той орсон. Баар хаах дөхөж байх үед П-ийн найз А.тэй тааралдаж бид хэд ярилцаж суусан баар хаагаад 03 цагийн орчимд баарнаас гарч ирээд найзуудаараа юм ярилцаад зогсож байсан. Тэгээд тэр машинтай залуу уурлаад “ахиад цохичих чаддаг юм бол цохь” гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн манай найз П машины цонхны шилийг нь хагалчихаад би найзыгаа “боль” гээд хориод зогсож байх хооронд машины толь криланыг хэн гэмтээснийг би мэдэхгүй байна. Удалгүй цагдаагийн алба хаагчид ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, Гэрч Э.А-ийн “...2024 оны 09 дүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн орчимд би ажлаасаа тарах гээд найз залуу Б.Т-ыг “ирээд ав” гэж дуудсан байсан. Манай ажлын камерт манай машиныг хүмүүс тойроод зогсож байгаа харагдаад, гүйгээд гараад очсон, тэгсэн манай машиныг саарал өмдтэй ажлын шар өнгийн гуталтай, бондгор намхан бор залуу урд талын салхины шилийг өшиглөсөн чинь салхины урд талын шил хагарсан, намайг гарч ирэхэд толь крилан хагарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, Гэрч Э.А-ийн “...П нь урд салхины шил баруун талын толь багажны хаалга зэргийг эвдсэн А. нь баруун урд талын крылог өшиглөж эвдрэл гэмтэл учруулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн эвдэгдсэн эд зүйлсийн нийт эвдрэлийг 610,000 төгрөгөөр үнэлсэн №51 дугаартай үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18, 27-28 дугаар хуудас/, Теле камерын бичлэгт үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Д.П, Б.А нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд тэдний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.П, Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Т-д шүүгдэгч Д.П, Б.А-ийн гэмт үйлдлийн улмаас 610.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийн эвдэгдсэн эд зүйлсийн нийт эвдрэлийг 610,000 төгрөгөөр үнэлсэн №51 дугаартай үнэлгээний тайлан, /хх-17-18 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй” гэсэн болох нь хохирогч Б.Т-ын Өвөрхангай аймгийн Прокурорын газарт гаргасан “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 610,000 төгрөг авсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 50 дураар хуудас/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.П, Б.А нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасан хугацаанд эдлүүлэх саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас иргэн Б.Т-д 610,000 төгрөгийн хохирол учирсан, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна. Шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Д.П өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.П, Б.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Б.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Д.П, Б.А нарт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.П, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч Б.Т-д 610,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт Д.Б, *** овогт Б.А нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч *** овогт Д.Б, *** овогт Б.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П, Б.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.П, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Т-д 610.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Т нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П, Б.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР