| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/0023/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/26 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт Ө.А-д холбогдох 2426000000317 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** суманд төрсөн, *** настай, ***, *** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, *** хамт Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *** овогт Ө.А /***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ө.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 21 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг Онцгой байдлын хойд талын уулзварт *** улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь дохиод шалгахад жолооч Ө.А нь эрхээ хасуулсан байхаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Цагдаагийн газар дээр ирээд АL7510 дугаарын драгер багажаар согтуурлыг үлээлгэн шалгах гэхэд “угаасаа гарна, пиво уусан үлээхгүй татгалзаж байна” гэсэн. Ө.А-аас гадна 2 хүн хамт явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үнэртээд байсан. Тухайн унаж явсан тээврийн хэрэгсэл нь А.Ан эхнэрийн нэр дээр нь байсан. Баруун гуанзан дээр пиво уусан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүргийг дэд ахлагч Г.Б-ын хамт гүйцэтгээд явж байхад 21 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг Онцгой байдлын хойд талын уулзварт *** улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь дохиод шалгахад жолооч Ө.А нь машинаас бууж зугтаагаад араас нь очоод шалгахад эрхээ хасуулсан байхаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Цагдаагийн газар дээр ирээд АL7510 дугаарын драгер багажаар согтуурлыг үлээлгэн шалгах гэхэд “угаасаа гарна, пиво уусан үлээхгүй татгалзаж байна” гэсэн. Ө.А-аас гадна 2 хүн хамт явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үнэртээд байсан. Тухайн унаж явсан тээврийн хэрэгсэл нь Ө.А-н эхнэрийн нэр дээр нь байсан. Баруун гуанзан дээр пиво уусан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Ц.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Ө.А-тай уулзаад Б ахынд очсон. Б ахынд Ө.А бид 2 ногоон “Экс” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи уусан. Б ах 0.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво уусан. Би архи уугаад тасарсан байсан. Түүнээс хойш болсон асуудлын талаар санахгүй байна. Ө.А, Б ах бид 3 хамт явж байсан. Ө.А-ийн тээврийн хэрэгсэл байсан юм. Согтуу арын суудал дээр унтаж байсан. Нэг мэдсэн чинь Онцгой байдлын хойд уулзвар дээр цагдаа ирсэн байсан. А-г 1 цагдаа машиндаа суулгаад хамт явсан 1 цагдаа нь машиныг унаад явсан. Би тухайн газраас гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Ш.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ө.А, Ц.Г нар манай гэрт ирсэн. Бид 3 юм ярьж суусан. Ө.А Ц.Г нар 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. Би лаазтай “Сэнгүр” 2 ширхгийг уусан. Орой 20 цагийн орчимд бид 3 манай гэрээс нисэхийн дэлгүүрийн араар ороод Онцгой байдлын хойд уулзвар дээр цагдаад баригдсан. ...Ө.А барьж явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан талаарх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,
Эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,
Жолоочийн лавлагаагаар Ө.А нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан талаарх баримт /хх-ийн 42 дугаар хуудас/,
Ө.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 36-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ө.А-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28 дуагар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ө.А-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 дугаар хуудас/ зэрэг болно.
1. Шүүгдэгч Ө.А-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч Ө.А нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулан, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийж, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хэрэг үйлдсэн байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан бусад нотлох баримтуудаар, хангалттай нотлогдон тогтоогдож байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.А шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан,
Шүүгдэгч Ө.А-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ө.А нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт *** улсын дугаартай Тоёота Приүс-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч *** овогт Ө.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Гэрч Г.Б-ын “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад 21 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг Онцгой байдлын хойд талын уулзварт *** улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь дохиод шалгахад жолооч Ө.А нь эрхээ хасуулсан байхаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Цагдаагийн газар дээр ирээд АL7510 дугаарын драгер багажаар согтуурлыг үлээлгэн шалгах гэхэд “угаасаа гарна, пиво уусан үлээхгүй татгалзаж байна” гэсэн. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан үнэртээд байсан. ...Баруун гуанзан дээр пиво уусан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч Б.С-н “...Би тухайн өдөр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын томилгооны дагуу замын цагдаагийн тасгийн оройн эргүүлийн үүргийг дэд ахлагч Г.Б-ын хамт гүйцэтгээд явж байхад 21 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг Онцгой байдлын хойд талын уулзварт *** улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь дохиод шалгахад жолооч Ө.А нь машинаас бууж зугтаагаад араас нь очоод шалгахад эрхээ хасуулсан байхаар нь тээврийн хэрэгслийг нь саатуулахаар журмын хашаа руу явсан. Цагдаагийн газар дээр ирээд АL7510 дугаарын драгер багажаар согтуурлыг үлээлгэн шалгах гэхэд “угаасаа гарна, пиво уусан үлээхгүй татгалзаж байна” гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Ц.Г-ын “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд Ө.А-тай уулзаад Б ахынд очсон. Б ахынд Ө.А бид 2 ногоон “Экс” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архи уусан. ...Нэг мэдсэн чинь Онцгой байдлын хойд уулзвар дээр цагдаа ирсэн байсан. А-г 1 цагдаа машиндаа суулгаад хамт явсан 1 цагдаа нь машиныг унаад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэрч Ш.Б-ын “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Ө.А, Ц.Г нар манай гэрт ирсэн. ...Ө.А Ц.Г нар 0.75 литрийн хэмжээтэй архи хувааж уусан. ...Ө.А барьж явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгахад татгалзсан талаарх тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Эрх бүхий албан тушаалтны энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Жолоочийн лавлагаагаар Ө.А нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1-т зааснаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан талаарх баримт /хх-ийн 42 дугаар хуудас/, Урьд шийтгэл оногдуулсан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 149 дугаар шийтгэврийн хуулбар /хх-ийн 36-39 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ө.А нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна.
Шүүгдэгч Ө.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ө.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүгдэгчийн хувийн байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, гэмт хэрэгт хандсан арга хэлбэр, бусдад учруулсан хохирол төлбөргүй байдал болон гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан шүүгдэгч Ө.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд төлүүлэх саналтай байна. ...хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан бичлэг бүхий CD-г хэргийн хамт хадгалах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ө.А нь шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Манай эхнэр жирэмсэн учир, торгуулийн арга хэмжээг хамгийн бага, мөнгөн дүнгээр тооцож оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ө.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Ө.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг бүхий CD нэг ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт Ө.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** овогт Ө.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,000,000 / гурван сая / төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ө.А-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий DVD нэг ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР