| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2022/0064/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/137 |
| Огноо | 2022-11-07 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/137
2022 11 07 2022/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хй аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.А
Шүүгдэгч Ц.Ггийн өмгөөлөгч Д.О.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч С.Н.
Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч Х.Б.
Шүүгдэгч Ц.Г, М.Д, Ч.Б нарыг оролцуулан Хй аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ж.Б-с Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-н Г, Б овогт М-ын Д,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ч-ын Бнарт холбогдох эрүүгийн 2039003310279 дугаартай хэргийг Хй аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор харъяалал тогтоон шилжүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол улсын иргэн, 19.. оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х аймгийн Бсуманд төрсөн, 51 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, их эмч мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Хй аймгийн Х сумын 4 дүгээр баг С А-56-00 тоотод оршин суух, З өвчин судлалын төвийн дарга ажилтай, 2017 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдэг, 2021 онд “Алтан гадас одон”-гоор шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бовогт Ц-н Г /РД:СЕ00/
2.Монгол улсын иргэн, 19... оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хй аймгийн Ө суманд төрсөн, 56 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хй аймгийн Х сумын 2 дугаар баг Булаг 16-03 тоотод оршин суух, 2021 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, 2007 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан” тэмдэг, 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2019 онд “Алтан гадас” одон, 2020 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Д /РД:СЭ0000/
3.Монгол улсын иргэн, 19.. оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д аймагт төрсөн, 45 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хй аймгийн Х сумын 2 дугаар баг Булаг 6-2 тоотод оршин суух, Хй аймгийн Эрүүл мэндийн газарт эдийн засагч ажилтай, 2012 онд Сангийн яамны “Жуух бичиг”, 2015 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ын Б/РД:ТА0000/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
1.Шүүгдэгч Ц.Г нь:
1.1.Хй аймгийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/78 дугаар захирамжаар Хй аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын ерөнхий нягтлан бодогч М.Дтай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан "Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.А-д давуу байдал бий болгосон,
1.2.Ерөнхий нягтлан бодогч М.Дд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.Дд давуу байдал бий болгосон,
1.3.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2-д заасан "Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно". 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-д “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-д “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зөрчиж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.Бт 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Дд 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөртөө 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.Бт 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Дд 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
1.4.Ерөнхий нягтлан бодогч М.Д, эдийн засагч Ч.Б нартай бүлэглэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтад заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О-д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад буюу 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтанд оруулах талаар урьдчилан хууль бус шийдвэр гаргаж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож Ч.О-д давуу байдал бий болгосон,
2.Шүүгдэгч М.Д нь:
2.1.Хй аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2003 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байх хугацаандаа тус газрын дарга Ц.Гтай бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-г ажиллаагүй үед нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.А-д давуу байдал бий болгосон,
2.2.Өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон,
2.3.Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2-д заасан “Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно.” 1.2.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид” мөн журмын 2.2-д “Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна” 2.3-д “энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-т заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана” гэснийг зэрчиж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Гд 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.Бт 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөг илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.Гд 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.Бт 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
2.4.Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчиж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О-д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож Ч.О-д давуу байдал бий болгосон,
3.Шүүгдэгч Ч.Б нь Хй аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 41 дугаар захирамжаар Эрүүл мэндийн газрын эдийн засагчаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 03 дугаар сард удирдах албан тушаалтан Ц.Ггаас өгсөн тэтгэмж авах нэрсийн жагсаалтанд Ч.О-ийгн нэрийг оруул гэх шийдвэр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д заасан “...аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэнд таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр болохыг мэдсээр байж Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О-д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад буюу 2020 оны 03 дугаар сард тэтгэмж авах нэрсийн жагсаалтанд оруулж Ч.О-д давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч Ч.Б, М.Д нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2.Шүүгдэгч Ц.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 1000 гаруй хүн удирдаж ажилладаг байсан. Эрүүл мэндийн яам руу жилийн өмнө тэтгэмж авах ажилтнуудын нэрс явуулахад Ч.О-ийгн нэр яваагүй. Дараа нь сайдын тушаал дээр нэр нь байсан учраас тэтгэмж олгосон. Ч.О-ийгг Эрүүл мэндийн яам болон сайдад өөрөө хүсэлт гаргасан гэж ойлгосон. Би ажиллах хугацаандаа хууль, дүрэм, журмыг сайн ойлгоогүйн улмаас зөрчил гаргасан гэдгээ ойлгосон. Ц.А-гийн хувьд надаас өмнө ажилд томилогдсон хүн. Тухайн үед Ковид гарсан. 0-5 насны хүүхэдтэй, нөхрийн биеийн байдал муу гээд чөлөө олгох хүсэлт өгсөн. Нөхрөө эмчлүүлэхээр Солонгос улсад явсан. 2019 оны 02 дугаар сарын 19-нд хил хаасан тул ирэх боломжгүй байдал үүссэн ба Улсын Онцгой комиссоос 0-12 насны хүүхэдтэй бол гэрээсээ ажиллах шийдвэр гарсан тул үүнийг харгалзан цалин олгосон. Урамшууллын хувьд бүтэн жилийн урамшуулал гэж бодож авсан. Аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний урамшуулал жилд нэг удаа авдаг. Мэргэжлийн хяналтын газраас акт тавиад зөрчил гэж үзсэн тул ойлгоод төлж барагдуулсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2039003310279 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн:
1.Гэрч Л.М-ын “...Хй аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улсруу явсан байхад нь цалин бодож байна энэ талаар баримтыг нь гаргаж өгсөн. Ц.А болон манай гэр нэг орцонд байдаг. А одоог хүртэл ирээгүй Солонгос улсад хувиараа ажиллаж, ажил хийж байгаа. Бид нарыг хуулийн байгуулагад өргөдөл гаргахад Ц.А өөрийн нөхрөө эмчилгээнд авч явж байгаа талаар тодорхойлолт мэс заслын Б.Э эмчээр гаргуулсан байсан. Ц.А-д цалинг нь хууль бусаар өгсөн талаар тус байгуулагын ажилчдын цалингийн бүртгэл, цагийн бүртгэл, нийгмийн даатгалын газарт төлсөн баримт зэргээс харж болно...Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А нь Ц.Г даргатай хамаатан. А-ийн нөхөр Знь ойрын хамаатан гэсэн, яг ямар хамаатан гэдэг талаар нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/
2.Гэрч Д.Алийн “...2020 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн газар дээр Мэндбаяр эмч бид 2 ажлаар явж байгаад тус газрын ажилчдын цагийн бүртгэлийг жижүүрийн ширээн дээр байхад нь хартал Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-г 2020 оны 3 дугаар cap, 4 дүгээр сард ажилласан гэж бүртгэсэн байхыг нь олж харсан...Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улсруу явсан байхад нь цалин өгсөн талаар тус байгууллагын цалингийн цэс, ажилчдын цагийн бүртгэл, нийгмийн даатгалын цалингийн бүртгэлээс илтэд хууль зөрчсөн харагдана гэж бодож байна...Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А нь Ц.Г даргатай өөрийн нөхөр Зоригтбаатараар холбогдуулан хамаарч байгаа. Знь Г даргын аавынх нь төрсөн дүүгийн хүүхэд гэж би сонссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас /
3.Гэрч Б.Эын “...Ц.А нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “манай нөхөр Збайнгын зовиур шаналгаатай өвчтэй тул гадагшаа явж эмчлүүлэх гэсэн юм, та гадаад явж эмчлүүлэх шаардлагатай гэсэн тодорхойлолт хийгээд өг” гэсэн тул би Зоригтбаатарыг бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаа, өвчтэй байнгын шаналгаа зовиуртай гэсэн тодорхойлолт хийж өгсөн. Знь байнга манай эмнэлгээр явж үзүүлдэг байсан суурь өвчтэй хүн. Миний З-т хийж өгсөн тодорхойлолтыг Ц.А юунд хэрэглэсэн талаар мэдэхгүй...Би эмчийнхээ үүргийг гүйцэтгэж өвчтөнд тодорхойлолт хийж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 14 дүгээр хуудас/
4.Гэрч Д.М-ын “...Хй аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь өөрийн хамаатны хүн болох бэр Адаа ажиллаагүй байхад цалин болон бусад урамшуулал өгсөн талаар нь тус байгууллагын цагийн бүртгэлээс нь Ал эмч, Мэндбаяр нар харж үзсэн байсан. Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улс руу явсан. Одоо Солонгос улс руу яваад ирээгүй байгаа. Эрүүл мэндийн газрын цагийн бүртгэлийг Мэндбаяр эмч зургийг нь авсан гар утсан дээрээ аваад Мэргэжлийн хяналтын байгуулагад өгсөн. Харин дараа нь цагийн бүртгэлийг өөрчилсөн байна гэж Ал, Мэндбаяр эмч нар ярьж байсан...Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-гийн нөхөр нь Н.Згэдэг залуу байдаг. Тэр залуу Г даргын аавынх нь төрсөн дүүгийх нь хүүхэд гэсэн. Знь одоо Солонгос улсад эхнэр Ц.А-гийн хамт байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас /
5.Гэрч Э.Э-ийн “...Хй аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалинс хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга Ц.Г, нягтлан бодогч Д, эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан.
Тухайн шалгалтаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд болох дарга Ц.Г, нягтлан бодогч М.Д, эдийн засагч Ч.Б нар нь илүү урамшуулал авсан байсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заахдаа "төрийн албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй" гэсэн байдаг. Гэтэл тухайн албан тушаалтнууд нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Г нь 2,268,036 төгрөгийн, М.Д нь 1,734,077 төгрөгийн, Ч.Б нь 1,777,865 төгрөгийн урамшууллыг авсан байсан. Тухайн Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуулинд зааснаар урамшууллыг улирал бүр ажлыг нь дүгнэж, тухайн урамшууллын дээд талын хэмжээ нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байдаг. Дээрх урамшууллыг олгохдоо тухайн бүтэн жилийн ажлыг нэг дор дүгнэж 4 улирлаар тооцон олгож болохгүй, тийм зохицуулалт байхгүй. Тодруулбал 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3.11 "мөнгөн урамшууллыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор олгоно" гэж заасан байдаг. Ц.Ггийн улирлын ажлыг аймгийн Засаг дарга үнэлж, урамшуулал олгохоор бол захирамж гаргах ёстой. Ц.Г нь тус урамшууллыг олгохдоо Эрүүл мэндийн сайдын 2019.06.21-ний өдрийн А/303 тушаал, Эрүүл мэндийн яамны 2019.06.21-ний өдрийн 1А/2860 шийдвэрийг үндэслэж олгосон байсан. Дээрх урамшууллыг олгохдоо албан тушаалын үндсэн цалинг 225 хувиар нэмэгдүүлж олгосон байсан. Ц.Г нь 403,206 төгрөгийн урамшуулал олгох ёстойгоос 1,864,830 төгрөгийг илүү олгосон байсан. М.Дд 308,280 төгрөг олгох ёстойгоос 1,425,797 төгрөгийн урамшууллыг илүү олгосон, мөн Ч.Бт 316,065 төгрөг олгохоос 1,461,800 төгрөгийг илүү олгосон байсан тул 22-06-033/16 дугаартай актыг тавьсан.
...Мөн Ц.Г 1,209,000 төгрөгийн, М.Д 770,701 төгрөгийн, Ч.Б 790,162 төгрөгийн мөнгөн урамшууллыг ямар ч тушаал шийдвэргүйгээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрсдөдөө олгосон байсан. Дээрх мөнгөн урамшууллыг олгох Газрын даргын тушаал, Сайдын тушаал, Аймгийн Засаг даргын ямар ч тушаал байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр зүгээр л урамшуулал олгосон байсан тул мөн 22-06-033/18 тоот актыг тавьсан.
Мөн тус газрын хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан /нярав/ Ч.О-д эмнэлгийн ажилтны 5 жил тутам олгох мөнгөн тэтгэмжийг 2022 онд олгохоор байхад буюу эрх үүсээгүй байхад нь 2020.03.26-ны өдөр 4,443,300 төгрөгийг түүний Хаан банкны цалингийн харилцах данс руу шилжүүлж олгосон байсан. Ч.О нь 2012, 2017 онуудад мөнгөн тэтгэмжүүдээ авсан байсан. Дээрх зөрчилд нь 22-06-033/17 дугаартай актыг тавьсан.
Мөн тус байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А нь 2020.02.14-ний өдөр ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж гадаад улс руу явсан байсан. Мөн оны 04 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн дотоод журамд заасан 1 сарын цалинтай чөлөө, ээлжийн амралтыг олгож үүнээс хойш буюу 2020 оны 05 дугаар сард 400,000 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сард 450,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж олгосон байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д "төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" гэсэн заалтыг зөрчсөн тул 22-06-033/20 дугаартай актыг тавьсан.
Мөн нягтлан бодогч М.Д нь 2020 оны 01 болон 02 дугаар саруудад нийт 2,500,000 төгрөгийн урьдчилгаа цалинг өөртөө олгосон байсан боловч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалингаас суутгаж аваагүй байсан. Урьдчилгаа цалинг авсан бол тухайн сарыг дуусахад суутгуулах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д заасныг зөрчсөн гэж үзээд 22-06-033/129 дугаартай албан шаардлагыг өгсөн. Дээрх зөрчлүүд нь тухайн албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг олгож, хууль зөрчсөн гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас /
6.Гэрч Б.Л-ы “...Манай хэлтэст аймгийн Эрүүл мэндийн газар хамаардаг юм. Тиймээс манай хэлтсээс тус газрын жилийн ажлыг дүгнэж, дүгнэсэн дүгнэлтийг Аймгийн Засаг даргад танилцуулдаг. Мөн Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн газрын дарга аймгийн Засаг даргатай тухайн онд байгуулсан гэрээ хэдэн оноо баллаар үнэлэгдсэн тухай албан бичгийг хүргүүлдэг. 2018, 2019 онуудад Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ггийн Засаг даргатай байгуулсан гэрээний биелэлтийг 90 гаран хувьтай үнэлсэн байдаг. Би одоо яг хэдэн хувиар үнэлсэн гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 90 гаран хувиар А үнэлж байсан. 2017 онд Засаг даргыг байхгүй үед, төрийн сангийн гүйлгээ хаах үед буюу жилийн эцсээр Ц.Г билүү нягтлан бодогч нь ирж гэрээний биелэлтийг A үнэлсэн юм чинь урамшуулал олгох тухай албан бичиг өгөөч гэсний дагуу би аймгийн Эрүүл мэндийн газарт Ц.Ггийн ажил сайн үнэлэгдсэн тул төсөвтөө багтаан урамшуулал олгоно уу гэсэн албан бичгийг өгч байсан. Харин 2018, 2019, 2020 онуудад энэ тухай албан бичиг өгч байгаагүй. Учир нь Аудитын газраас шалгалт хийгээд намайг урамшуулал олгохыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэж сануулсан учир би 2017 оноос хойш дахин өгөөгүй. Засаг дарга Ц.Гд урамшуулал олгох тухай захирамж гаргаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. Миний хувьд 2017 онд тус газарт урамшуулал олгох тухай албан бичиг өгөөд түүний дараа аудитын шалгалтаар ингэж урамшуулал олгуулах талаар шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан нь би биш гэдгийг мэдэж авснаас хойш ямар нэг байдлаар амаар, бичгээр энэ тухай хүргүүлээгүй. Ер нь би амаар ингэж хэллээ ч гэсэн энэ нь урамшуулал олгох үндэслэл болохгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас /
7.Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, бариумтууд /1 дүгээр хх-ийн 43-85 дугаар хуудас/
8.Ц.Г, М.Д, Ц.Бнарыг ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолтууд /1 дүгээр хх-ийн 128, 132-146, 182, 185-189, 190, 191-193 дугаар хуудас /
9.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20 дугаатай “Хууль бусаар олгосон урьдчилгаа цалинг буцаан төлүүлэх тухай” акт, мөн өдрийн 22-06-033-/17 дугаартай “Мөнгөн тэтгэмжийг буцаан төлүүлэх тухай” акт, 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18 дугаартай “Үндэслэлгүй олгосон мөнгөн урамшуулалыг буцаан төлүүлэх тухай” акт, мөн өдрийн 22-06-033/19 дугаартай “Ээлжийн амралтын мөнгөн урамшлууллыг буцаан төүллэх тухай” акт, 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай “ Илүү олгосон мөнгөн урамшууллыг буцаан төлүүлэх тухай” акт, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/129 дугаартай “Дутагдал арилгуулах тухай” акт, шүүгдэгч Ц.Г, М.Д нараас Мэргэжлийн хяналтын газарт гаргасан хүсэлтийн хуулбар.” гэх /1 дүгээр хх-ийн 86-103/
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн: “...
Асуулт 2.1: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №22-06-033/17 дугаартай акт нь "Эрүүл мэндийн газрын хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О /РД:ДД68120900/-д эмнэлгийн мэргэжилтний 5 жил тутам олгох мөнгөн тэтгэмжийг 2012 он, 2017 онуудад олгож, дараагийн 5 жилийн тэтгэмжийг 2022 онд олгох байсан боловч, эрх үүсээгүй байхад 2020 оны 3 сарын 26-ны өдөр Ч.О-ийгн ХААН банкны 5935184411 тоот дансанд 4,443,300 төгрөгийг шилжүүлж олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д “...5 жилд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “Аж ахуй нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх үндэслэн акт тогтоох нь ...” гэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр Эрүүл мэндийн яамны 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10/702 тоот албан бичгээр Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 2017 онд тэтгэмж авах хүмүүсийн нэрс, тэтгэмжийн хэмжээ, өмнө нь хамрагдсан оныг заасан хавсралтыг хүргүүлж байжээ. Мөн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүл мэндийн газрын Төрийн сан дахь 100180020001 тоот данснаас ХААН банкны 5959000016 тоот харилцах дансанд “ХОНТСАХүмүүст олгох тэтгэмж” гэсэн гүйлгээний утгатайгаар хавсралтын дагуу 31 хүний буюу 103,009,548 төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах заалтыг зөрчиж тэтгэмж авах эрх үүсээгүй үед Эрүүл мэндийн газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 38 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ч.О /ЛД68120900/-ний ХААН банкинд байрших 5935184411 тоот харилцах дансанд “Тэтгэмж шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар 4,443,300 төгрөгийг шилжүүлсэн нь эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдож байна.
Асуулт 2.2: Хариулт: Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах заалтыг зөрчиж тэтгэмж авах эрх үүсээгүй үед Эрүүл мэндийн газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 38 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ч.О /ЛД000/-ний ХААН банкинд байрших 000тоот харилцах дансанд “Тэтгэмж шилжүүлэв” гэсэн гүйлгээний утгатайгаар 4,443,300 төгрөгийг шилжүүлж байгууллагад 4,443,300 төгрөгийн хохирол учруулсан байна.
Асуулт 2.3: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №22-06-033/18 дугаартай актаар төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /СЕ00/-д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б /ТА77021968/-т 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Д /СЭ000/-д 770,701 төгрөгийн нийт 1,769,863 төгрөгийн урамшуулал олгосон нь Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын" 1.2-д "Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно", 1.2.1-д "төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид", мөн журмын 2.2-д "Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна", 2.3-д "Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-1 заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-ийг үндэслэн актаар тогтоох нь..." гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: Шинжилгээгээр Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б /ТА77021968/-д 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Д /еа65120107/-д 770,701 төгрөгийн урамшууллын гэх мөнгийг Эрүүл мэндийн газрын Төрийн сан дахь 100180020001 тоот харилцах данснаас Төрийн банкны 250000505377 тоот харилцах данс руу 2019 оны 112 дугаар сарын 16-ны өдөр "өглөг шилжүүлэв" гэсэн гүйлгээний утгатайгаар /Хавтаст хэргийн 0000079-0000083 дугаар хуудас/, мөн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр олгосон 1,209,000 төгрөгнөөс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж үлдэх 983,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /СЕ000/-ийн ХААН банкинд байрших000 тоот харилцах дансанд "тоот тушаал" гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн нь эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдож байна....
Асуулт 2.4: Хариулт: Шинжилгээгээр Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гд 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Бт 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Дд 770,701 төгрөгийн нийт 2,769,863 төгрөгийн урамшууллыг үндэслэлгүйгээр олгож байгууллагад хохирол учруулсан байна.
Асуулт 2.5: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №22-06-033/18 дугаартай актаар 2019 оны 4 сард Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /се71101603/-д 2019 оны 04 дүгээр сарын цалингийн хамт 1,360,816 төгрөгийн ээлжийн амралтын олговрыг олгож, мөн 2019 оны 5 дугаар сарын тус байгууллагын цагийн бүртгэлийн дэвтэрт ажилласнаар бүртгүүлээгүй, тухайн цалингийн тооцооны баримтад цалин бодогдоогүй, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байхад 2019 оны 12-р сарын 28-ны өдөр Ц.Г /ее000/-д 1,512,000 төгрөгийн мөнгөн урамшууллыг "ээлжийн амралтыг биеэр эдлээгүй" гэсэн үндэслэлээр аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын ирүүлсэн албан тоотын дагуу олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 61.1.9-д "ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй төрийн захиргааны албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгох" гэсэн заалтыг зөрчсөн байна.. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-ийг үндэслэн актаар тогтоох нь ..." гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: Шинжилгээгээр Монгол Улсын төрийн албаны тухай хуулийг зөрчиж 2019 оны 5 дугаар сарын тус байгууллагын цагийн бүртгэлийн дэвтэрт ажилласнаар бүртгүүлээгүй, тухайн цалингийн тооцооны баримтад цалин бодогдоогүй, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байхад давхардуулан ээлжийн амралтын мөнгө гэж Эрүүл мэндийн газрын Төрийн сангийн 100180020001 тоот харилцах данснаас 2019 оны 12-р сарын 27-ны өдөр тус газрын дарга Ц.Г /се000/-ийн ХААН банкинд байрших 0000 тоот харилцах дансанд 1,512,000 төгрөгийг шилжүүлсэн нь тогтоогдож байна.
Асуулт 2.6: Хариулт: Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийг зөрчиж 2019 оны 5 дугаар сарын тус байгууллагын цагийн бүртгэлийн дэвтэрт ажилласнаар бүртгүүлээгүй, тухайн цалингийн тооцооны баримтад цалин бодогдоогүй, ээлжийн амралтаа биеэр эдэлсэн байхад ээлжийн амралттай холбоотой мөнгөн урамшуулал гэж Эрүүл мэндийн газрын Төрийн сан дахь 100180020001 тоот харилцах данснаас 2019 оны 12-р сарын 27-ны өдөр тус газрын дарга Ц.Г /сё000/-ийн ХААН банкинд байрших 5955004571 тоот харилцах дансанд 1,512,000 төгрөгийг шилжүүлж байгууллагад хохирол учруулсан байна.
Асуулт 2.7: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №22-06-033/16 дугаартай актаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06-р сарын 21-ны өдрийн А/303 тоот тушаал, Эрүүл мэндийн яамны 2019 оны 06-р сарын 21-ны өдрийн 1а/2860 тоот шийдвэрийг тус тус үндэслэн 2019 оны 10-р сарын 22-ны өдөр урамшуулал олгохдоо улирлын цалингийн 75 хувиар өөрөөр хэлбэл сарын цалингийн 225 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /се000/-д 2,268, 036 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б /та000/-д 1777865 төгрөг, нягтлан бодогч М.Дд /сэ000/-д 1,734,077 төгрөгийн урамшуулал олгосон нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын" 2.2-д " Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалтыг зөрчсөн байна.
Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-г үндэслэн актаар тогтоох нь ..." гэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолыг зөрчиж, албан тушаалын давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г 1,864,830 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Д 1,425,797 төгрөгийг нийт 4,752,426 төгрөгийн урамшуулал илүү олгосон байна.
Асуулт 2.8: Хариулт: Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолыг зөрчиж, албан тушаалын давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г 1,864,830 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Д 1,425,797 төгрөгийг нийт 4,752,426 төгрөгийн урамшуулал илүү олгож байгууллагад 4,752,426 төгрөгийн хохирол учруулсан байна.
Асуулт 2.9: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №22-06-033/20 дугаартай актаар Шалгалтаар тус байгууллагын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А /хз73040168/ нь 2020 оны 02 сарын 14-нд ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж, гадаад улс руу явсан. Ажиллаагүй хугацаа буюу чөлөө хүссэн хугацаанаас 4 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн дотоод журамд заасан цалинтай чөлөө /1024000 төгрөг/, ээлжийн амралтыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, үүнээс хойших хугацаанд/ажиллаагүй үед /2020 оны 5 сард 400,000/ Дөрвөн зуун мянган/ төгрөг, 2020 оны 06 сард 450,000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг "цалингийн урьдчилгаа" гэж олгож, үүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 57.1-д "Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" гэсэн заалтыг зөрчсөн байна..
Иймд Монгол Улсын Төрййн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-г үндэслэн актаар тогтоох нь ..." гэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг зөрчиж, Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-г ажиллаагүй үед нь Эрүүл мэндийн газрын Төрийн сангийн 100180020001 тоот харилцах данснаас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 87 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ц.А-гийн ХААН банкинд байрших 5954104204 тоот харилцах дансанд 400,000 төгрөг, мөн данснаас Ц.А-гийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 113 дугаар төлбөрийн хүсэлтээр 450,000 төгрөг нийт 850,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тогтоогдож байна.
Асуулт 2.10: Хариулт: Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг зөрчиж Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт,|,Сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-д ажиллаагүй үед нь 850,000 төгрөгийг олгож байгууллагад хохирол учруулсан байна.
Асуулт 2.11: Хариулт: Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч нь удирдлагадаа 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авахаар өргөдөл гаргаж Эрүүл мэндийн газрын харилцах данснаас 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 15 дугаартай төлбөрийн хүсэлтээр өөрийн ХААН банкинд байрших 5935240864 тоот харилцах дансанд 1,500,000 төгрөгийг, мөн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дахин цалингийн урьдчилгаа авах өргөдөл гарган Эрүүл мэндийн газрын харилцах данснаас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 36 дугаартай төлбөрийн хүсэлтээр өөрийн ХААН банкинд байрших 5935240864 тоот харилцах дансанд 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан байна.
Нягтлан бодогч М.Д нь цалингийн урьдчилгааг авахдаа холбогдох удирдах албан тушаалтанд өргөдөл гаргаж байсан хэдий ч өргөдөлд дурьдсан хугацаанд авсан урьдчилгааг төлж барагдуулаагүй тул Мэргэжлийн улсын байцаагчаас "Дутагдал арилгах тухай" албан шаардлагыг байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 143-153 дугаар хуудас/
11.Гэрч Ц.А-гийн “...Ц.Г нь манай нөхөр Н.З-тай төрөл садангийн холбоотой хүн байгаа юм. Би 2020 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан. Акт тавигдсан гэж манай нягтлан Д надад хэлсэн. 850,000 төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр гарсан. Нөхөр Зоригтбаатарыг эмнэлэгт үзүүлэхээр явсан. Байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтай чөлөө авсан үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод 7 хоноогүй байхад цар тахлын улмаас хорио цээр тогтоож буцаж ирэх боломжгүй болсон. 2020 оны 5,6 дугаар сард цалингийн урьдчилгаа авсан. Би нягтлан Дтай утсаар яриад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө тасалмааргүй байна ямар боломж байна гэж асуусан. Мөн Солонгос улсад kovid-19 цар тахал гарч ажил олдохгүй байсан тул мөнгөний хэрэгцээ байсан. Эрүүл мэндийн газрын нягтлан Д цалин олгож болохгүй юм байна урьдчилгаа олгоод нийгмийн даатгалын шимтгэл төлье гэсэн. Би Эрүүл мэндийн газрын дарга Гтай цалингийн талаар огт яриагүй. Нягтлан Д энэ талаар Эрүүл мэндийн газрын даргад танилцуулсан байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/
12.Хохирогч Б.Дарханбаатарын “...Ц.Г, М.Д, Ч.Б нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182 дугаар хуудас/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О-ын хүсэлтээр: /давхардуулахгүйгээр/
13.Гэрч Ч.О-ийгн “...2012 онд анх 2 сая гаран төгрөгний тэтгэмж, 2017 оны өвөл дахин 3 сая нилээн гаран төгрөгийн тэтгэмж, 2020 оны 3 сард 4,400 гаран мянган төгрөгийн тэтгэмж авсан. ...Уг нь миний тооцооллоор тасралтгүй 5 жил ажилласан хугацаа маань 2021 оны 3 сард болох байсан. Яагаад өмнө нь авсан гэхээр 2020 оны 3 сард би өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, настай ээжийгээ үзүүлэх шаардлага гарч энэ хэрээр мөнгөний хэрэгцээ гарсан. ...Манай ээж нойр булчирхайн хавдар, элэгний церрозтой, 83 настай хүн байсан, би ээжийгээ асардаг байсан юм. Мөн би өөрөө бөөрний дутагдалтай учир Улаанбаатар хотын эмнэлгээр явж үзүүлэн онош тогтоолгох, эмчилгээ хийлгэх шаардлага гарсан, би тухайн үед цалингийн зээлтэй байсан, мөн ээжийгээ ажлын хажуугаар асраад их ядарч байсан. Ингээд би байгууллагын дарга Ц.Г, нягтлан бодогч Д нараас “...би ээжийгээ асраад ядраад байна, ээж маань ч гэсэн бие нь дордоод байна, тиймээс ээжийгээ босч өндийж байгаа дээр нь ээжийгээ ч өөрийгөө ч гэсэн үзүүлж харуулмаар байна, тиймээс надад 5 жилийн маань мөнгийг урьдчилаад олгож өгөөч...” гэж гуйсан. Мөн энэ талаар өргөдөл бичиж өгөөд орхисон, тухайн өргөдөлдөө энэ гачигдал зовлонгоо тоочиж бичээгүй шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 дүгээр хуудас/
14.Статистикч бага эмч Ч.О-ийгн 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн газарт гаргасан өргөдөлд “...Одоо өөрийн биеэ үзүүлэх, онош тодруулах шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул ...5 жилийн тэтгэмж олгоно уу...” гэх өргөдөл /1-р хх-ийн 67 дугаар хуудас/
15.Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/303 дугаартай “Санхүү бүртгэлийн ажилтнуудын ажил дүгнэх тухай” тушаалын 2-т “аудитын зөрчилгүй санал дүгнэлт авсан..., үр дүнгээр хангалттай үнэлгээ авсан байгууллагуудын дарга, санхүү бүртгэлийн ажилтнуудад батлагдсан төсөвтөө багтаан урамшуулал олгохыг харъяалагдах төсвийн шууд захирагч нарт зөвшөөрсүгэй. Сайд Д.Сарангэрэл” /1-р хх-ийн 83 дугаар хуудас/
16.Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1502 дугаартай “Тэтгэмж олгох тухай” албан бичигт Ч.О-ийгн нэр орсон байна. /1-р хх-ийн 119 дүгээр хуудас/
17.Хй аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2/08 дугаартай албан бичигт “Аймгийн Засаг даргатай Эрүүл мэндийн газрын даргын байгуулсан 2019 оны гэрээний биелэлтийг үнэлж, 93,8 “А” гэж үнэлэгдлээ.” гэх /1-р хх-ийн 175 дугаар хуудас/
18.Ц.Ггийн урьд ял шийтгүүлж байгаагүй тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /1-р хх-ийн 204 дүгээр хуудас/
19.Хй аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1/1798 дугаартай Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад хандсан “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичиг /4-р хх-ийн 5 дугаар хуудас/
20.Хй аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасандоржийн Хй аймгийн Засаг дарга Ц.Идэрбатад 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 504 дугаартай албан бичгээр гаргасан хүсэлт /4-р хх-ийн 6 дугаар хуудас/
21.Шинээр гаргаж өгсөн Ч.О-ийгн эрүүл мэндийн байдалтай холбоотой 3 хуудас, Эрүүл мэндийн газраас Улсын Онцгой комисст хүргүүлсэн албан бичиг, Ц.А-гийн өргөдөл, Хй аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны Б/88 дугаартай “Урамшуулал олгох тухай тушаал” хавсралтын хамт, шүүгдэгч Ц.Ггийн ажил байдлын тодорхойлолт, шагнуулж байсан баримт зэргийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бийн хүсэлтээр: /давхардуулахгүйгээр/
22.Төлбөрийн хүснэгт. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4,443,300 төгрөгний тэтгэмжийг Ч.О-д шилжүүлсэн тухай. /1-р хх-ийн 66 дугаар хуудас/
23.ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга. 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ч.О-ийгн дансанд тэтгэмж 4,443,300 төгрөгний орлого орсон баримт /1-р хх-ийн 35 дугаар хуудас/
24.Ч.Бийг 2007 онд эдийн засагчаар шилжүүлэн томилсон тушаал. /1-р хх-ийн 182 дугаар хуудас/
25.Ч.Бийн урьд ял шийтгүүлж байгаагүй тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 2 дугаар хуудас/
26.Өмгөөлөгч миний зүгээс Хй аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэлд хандан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан гомдол, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Гомдол хүлээн авахаас татгалзах тухай” прокурорын тогтоолд “...Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Ч.Б нь Авлигын хуулинд хамаарах этгээд болохгүй нь тогтоогдож байна. Гэвч ...хамтран оролцсон хэлбэр тогтоогдож байна...” гэх /4-р хх-ийн 10-13 дугаар хуудас/ зэргийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нийн хүсэлтээр: /Хувийн байдалтай холбоотойгоор/
27.М.Б-ын урьд ял шийтгүүлж байгаагүй тухай “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /2-р хх-ийн 3 дугаар хуудас/
28. 2007 онд Санхүү банкны тэргүүний ажилтан тэмдэг, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, 2019 онд “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан үнэмлэхний хуулбарууд /2-р хх-ийн 235, 238, 239 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Нэг: Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар улсын яллагч “Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдлээрээ нэгдэж, бүлэглэж үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаангүй оролцож байна. Шүүгдэгч Ч.Б нь “тэтгэмж олгохгүй гэдгийг би болон дарга, нягтлан бодогч нар мэдэж байсан” гэж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан зүйлчилсэн. Шүүгдэгч Ц.Г нь хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Шүүгдэгч нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэхэд улсын байцаагчийн актыг гол болгоогүй, нягтлан бодогч мэргэжлээр 27 жил ажилласан, шинжээч Д.Баяраагийн гаргасан дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч нар нь хохирол төлсөн тул бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Ггийн өмгөөлөгч Д.О “...Яллах дүгнэлтэд 4 асуудлаар зүйлчилсэн. Шүүгдэгчийн хувьд маргаагүй. Өмгөөлөгчийн хувьд урамшуулал, цалин олгосон нь зөрчил боловч гэмт хэрэг болно гэсэн ойлголт байхгүй гэж үзэж байна. Энэ хэрэгт хөдөлмөрийн улсын байцаагчийн актаар дүгнэлт хийсэн, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийгээгүй. 1.Ц.А-д 850,000 төгрөгний цалингийн урьдчилгаа олгосон нь Төрийн албаны тухай хууль зөрчсөн. Гэхдээ гэмт хэргийн шинжтэй эсэх. Ц.А хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Байгууллагадаа хүсэлт тавьсны улмаас урьдчилгаа олгосон нь хууль зөрчөөгүй. 2.Ч.О-д 5 жилийн тэтгэмжийг хугацаанаас нь өмнө олгосон нь гэмт хэргийн шинжтэй эсэх. Тэрээр өөрөө болон ээж нь өвчтэй байсан, олон жил хамт ажилласан учраас тэтгэмж олгосон болохоос давуу байдал олгоогүй. 3.Нягтлан бодогч М.Дд гачигдал гарсан гэх өргөдлийн дагуу урьдчилгаа олгосон. Энд хөдөлмөрийн улсын байцаагч акт тавиагүй. Шинжээчийн дүгнэлтэд урьдчилгаа олгосон нь хууль зөрчсөн гэж дүгнээгүй, мөнгөө буцааж төлөөгүй байна л гэсэн. 4. 2019 онд 2 удаа мөнгөн урамшуулал авсан. 2019 оны Засгийн газрын 5 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журам зөрчсөн гэсэн. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах субъектив санаа байгаагүй. Жил болгон Аудитын шалгалт хийгддэг. Мэдсээр байж ийм хэрэг хийхгүй. Үр дүнгийн гэрээг дүгнүүлээд хангалттай үнэлгээ авсан. Одоогийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаас харахад ч урамшуулал олгох нь тогтсон асуудал. Жил бүр олгодог. Тухайн онд захирамж гаргаагүй нь Засаг дарга ажилдаа хайнга хандсан асуудал юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоохоор заасан. Аудитын дүгнэлт хэрэгт байхгүй. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч Х.Б “...Гэмт хэргийн шинжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг зөрчиж буюу гэмт хэргийн шинжгүй байхад мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ч.Бийн хувьд Авлигын эсрэг хуульд заасан субъект биш. Энэ хэрэгт санхүүгийн биш хөдөлмөрийн улсын байцаагч дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй эсэх. Эрүүл мэндийн яамнаас 2020 оны 3 дугаар сарын 30-ны тэтгэмж авах хүмүүсийн нэр бүхий албан бичиг ирсэн. Харин 2020 оны 3 дугаар сарын 26-нд тэтгэмж олгосон. Тушаал ирэхээс өмнө мөнгө олгосон. Энд Ч.Б ямар буруутай вэ. Ч.Бт субъектив санаа байхгүй, субъект биш, түүний үйлдэл гэмт хэрэг гарах болсон шалтгаан биш тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч С.Н “...Гэм буруугийн талаар маргаангүй. Эрүүл мэндийн тухай хууль болон Төрийн албаны тухай хууль зөрчсөн. Улсын яллагчтай маргахгүй.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
Хй аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч Д.Ал, Д.М., Л.М. нар нь 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ггийн үйлдлүүдийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасан /1хх-3/ байх ба тус газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 332 дугаартай албан бичгээр “...Ц.Г албан үүрэг бэрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрийн бэр Ц.А-д ...дотоод журамд заагдаагүй үндэслэлээр цалинтай чөлөө олгосон ...нь бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй” үндэслэлээр шалгуулахаар мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. /1хх-ийн 6/
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нь “Хй аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” болох нь нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. /1-р хх-1/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
1.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г, ерөнхий нягтлан бодогч М.Д нар нь бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан "Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.А-д давуу байдал бий болгосон,
2.Мөн Ц.Г, М.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Гд 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.Бт 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Дд 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.Гд 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.Бт 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Дд 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,
3.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ерөнхий нягтлан бодогч М.Дд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож, буцаан төлүүлэхгүй байж М.Дд давуу байдал бий болгосон,
4.Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогч М.Д нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож, буцааж төлөлгүй өөртөө давуу байдал бий болгосон,
5.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г, ерөнхий нягтлан бодогч М.Д, эдийн засагч Ч.Б нар бүлэглэн Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О-д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад буюу 2020 оны 03 дугаар сард хууль бус шийдвэр гаргаж, санхүүгийн баримт бүрдүүлж, тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож Ч.О-д давуу байдал бий болгосон гэх үйл баримтууд тогтоогдож байна.
Тухайлбал: 1.Шүүгдэгч Ц.Г, М.Д нар нь бүлэглэн Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасан "Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтыг зөрчиж хийх ёсгүй үйлдлийг хийж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-г ажиллаагүй үед нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 450,000 төгрөгийн цалинг бодож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.А-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэрч Л.М-ын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...Ц.Г нь өөрийн хамаарал бүхий этгээд болох Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-г хувийн шалтгаанаар чөлөө авч Солонгос улсруу явсан байхад нь цалин бодож байна энэ талаар баримтыг нь гаргаж өгсөн. Ц.А болон манай гэр нэг орцонд байдаг. А одоог хүртэл ирээгүй Солонгос улсад хувиараа ажиллаж, ажил хийж байгаа. ...Ц.А-д цалинг нь хууль бусаар өгсөн талаар тус байгуулагын ажилчдын цалингийн бүртгэл, цагийн бүртгэл, нийгмийн даатгалын газарт төлсөн баримт зэргээс харж болно...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 10 дугаар хуудас/
-Гэрч Д.Алийн “...2020 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн газар дээр Мэндбаяр эмч бид 2 ажлаар явж байгаад тус газрын ажилчдын цагийн бүртгэлийг жижүүрийн ширээн дээр байхад нь хартал Эрүүл мэндийн газрын хүний нөөц ажилтай Ц.А-г 2020 оны 3 дугаар cap, 4 дүгээр сард ажилласан гэж бүртгэсэн байхыг нь олж харсан... ...Ц.А нь Ц.Г даргатай өөрийн нөхөр Зоригтбаатараар холбогдуулан хамаарч байгаа. Знь Г даргын аавынх нь төрсөн дүүгийн хүүхэд гэж би сонссон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас /
-Гэрч Д.М-ын “...Хй аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь өөрийн хамаатны хүн болох бэр Адаа ажиллаагүй байхад цалин болон бусад урамшуулал өгсөн талаар нь тус байгууллагын цагийн бүртгэлээс нь Ал эмч, Мэндбаяр нар харж үзсэн байсан. ...Эрүүл мэндийн газрын цагийн бүртгэлийг Мэндбаяр эмч зургийг нь авсан гар утсан дээрээ аваад Мэргэжлийн хяналтын байгуулагад өгсөн. Харин дараа нь цагийн бүртгэлийг өөрчилсөн байна гэж Ал, Мэндбаяр эмч нар ярьж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15 дугаар хуудас /
-Гэрч Э.Э-ийн “...Хй аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалинс хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга Ц.Г, нягтлан бодогч Д, эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан.
...Тус байгууллагын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А нь 2020.02.14-ний өдөр ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж гадаад улс руу явсан байсан. Мөн оны 04 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн дотоод журамд заасан 1 сарын цалинтай чөлөө, ээлжийн амралтыг олгож үүнээс хойш буюу 2020 оны 05 дугаар сард 400,000 төгрөгийн, 2020 оны 06 дугаар сард 450,000 төгрөгийг цалингийн урьдчилгаа гэж олгосон байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д "төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" гэсэн заалтыг зөрчсөн тул 22-06-033/20 дугаартай актыг тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/
-Хй аймгийн Эрүүл мэндийн газрын санхүүгийн баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “...Дээрх санхүүгийн болон бусад баримт бичгүүдээс Эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн Ц.А-д цалин болон чөлөө олгосон баримтуудад үзлэгийг үргэлжлүүлэн явуулахад түүнд Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Б/24 дугаартай тушаалаар 1 сарын цалинтай чөлөө олгох тушаал гарсан байв. Тус газрын 2020 оны 02 дугаар сарын цагийн бүртгэлд үзлэгийг явуулахад Ц.А нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр буюу Баасан гариг хүртэл цагийн бүртгэлд бүртгүүлсэн байв. Түүнээс хойш буюу 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх ажлын өдрүүдэд цагийг арилгагчаар засварлан бүртгэсэн буюу нөхөж бичсэн, хуурамчаар бүртгэсэн байэ болзошгүй байв. Ц.А нь 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс хойш ажлын цагийн бүртгэлд огт бүртгэгдээгүй байв...” гэх /1-р хх-ийн 43 дугаар хуудас/
-2020 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын цагийн бүртгэл /1-р хх-ийн 45-49 хуудас/
-Төлбөрийн хүсэлт №87, 113-т “2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр цалингийн урьдчилгаа 400,000 төгрөг шилжүүлсэн баримт, мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр цалингийн урьдчилгаа 450,000 төгрөг шилжүүлсэн баримт” /1-р хх-ийн 62, 64 дүгээр хуудас/
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/20 дугаатай “Хууль бусаар олгосон урьдчилгаа цалинг буцаан төлүүлэх тухай” акт /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/
-Гэрч Ц.А-гийн “...Ц.Г нь манай нөхөр Н.З-тай төрөл садангийн холбоотой хүн байгаа юм. Би 2020 оны 02 дугаар сараас 6 дугаар сарын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсад байсан. Акт тавигдсан гэж манай нягтлан Д надад хэлсэн. 850,000 төгрөг төрийн сангийн дансанд шилжүүлсэн. Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр гарсан. Нөхөр Зоригтбаатарыг эмнэлэгт үзүүлэхээр явсан. Байгууллагын дотоод журмаар 1 сарын цалинтай чөлөө авсан үргэлжлүүлээд ээлжийн амралтаа авсан. Бүгд Найрамдах Солонгос Улсад очоод 7 хоноогүй байхад цар тахлын улмаас хорио цээр тогтоож буцаж ирэх боломжгүй болсон. 2020 оны 5,6 дугаар сард цалингийн урьдчилгаа авсан. Би нягтлан Дтай утсаар яриад нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө тасалмааргүй байна ямар боломж байна гэж асуусан. Мөн Солонгос улсад kovid-19 цар тахал гарч ажил олдохгүй байсан тул мөнгөний хэрэгцээ байсан. Эрүүл мэндийн газрын нягтлан Д цалин олгож болохгүй юм байна урьдчилгаа олгоод нийгмийн даатгалын шимтгэл төлье гэсэн. Би Эрүүл мэндийн газрын дарга Гтай цалингийн талаар огт яриагүй. Нягтлан Д энэ талаар Эрүүл мэндийн газрын даргад танилцуулсан байх...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 57-59 дүгээр хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн: “...Асуулт 2.9: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №22-06-033/20 дугаартай актаар шалгалтаар тус байгууллагын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А /хз73040168/ нь 2020 оны 02 сарын 14-нд ажлаас чөлөө авах хүсэлт гаргаж, гадаад улс руу явсан. Ажиллаагүй хугацаа буюу чөлөө хүссэн хугацаанаас 4 дүгээр сарыг дуустал хөдөлмөрийн дотоод журамд заасан цалинтай чөлөө /1024000 төгрөг/, ээлжийн амралтыг олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, үүнээс хойших хугацаанд /ажиллаагүй үед/ 2020 оны 5 сард 400,000 /Дөрвөн зуун мянган/ төгрөг, 2020 оны 06 сард 450,000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг "цалингийн урьдчилгаа" гэж олгож, үүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 57.1-д "Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно" гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрййн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-г үндэслэн актаар тогтоох нь ..." гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: Шинжилгээгээр Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг зөрчиж, Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-г ажиллаагүй үед нь Эрүүл мэндийн газрын Төрийн сангийн 100180020001 тоот харилцах данснаас 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 87 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ц.А-гийн ХААН банкинд байрших 5954104204 тоот харилцах дансанд 400,000 төгрөг, мөн данснаас Ц.А-гийн дансанд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 113 дугаар төлбөрийн хүсэлтээр 450,000 төгрөг нийт 850,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тогтоогдож байна.
...Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг зөрчиж Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт,|,Сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-д ажиллаагүй үед нь 850,000 төгрөгийг олгож байгууллагад хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 149 дүгээр хуудас/
-Хохирогч Б.Д-ын “...Ц.Г, М.Д, Ч.Б нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хй аймгийн Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.А-д 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Б/24 дугаартай 1 сарын цалинтай чөлөө олгох, мөн өдрийн Б/27 дугаартай ээлжийн амралт олгох тухай Эрүүл мэндийн газрын даргын тушаалууд гарсан байх ба уг тушаалуудад чөлөө болон ээлжийн амралтыг хэдийнээс эдлэх талаар тусгаагүй байна.
Тушаалын дугаараас дүгнэвэл Ц.А-д эхлээд 1 сарын цалинтай чөлөө олгож, үргэлжлүүлэн ажлын 27 өдрийн ээлжийн амралт олгосон гэж үзэхээр байна.
Ц.А нь Бүгд Найрамдах Солонгос улсад 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явж 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр буцаж ирсэн байна. Энэ хугацаанд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1 сарын цалинтай олгох болон ээлжийн амралт олгох 2 тушаалаас өөрөөр Ц.А-гийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан ямар нэгэн эрх зүйн акт гараагүй, мөн цахимаар ямар ажил үүрэг гүйцэтгүүлж байсан нь тогтоогдоогүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Шүүгдэгч Ц.Ггийн өмгөөлөгч нь тухайн үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуульд заасан олговор олгох талаар тайлбарласан боловч энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
2.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г, ерөнхий нягтлан бодогч М.Д нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Гд 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.Бт 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Дд 1,752,426 төгрөг илүү олгож, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Ц.Гд 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.Бт 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Дд 770,701 төгрөгийн урамшуулал олгож өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь:
-Гэрч Э.Э-ийн “...Хй аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалинс хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга Ц.Г, нягтлан бодогч Д, эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан.
...Тухайн шалгалтаар Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнууд болох дарга Ц.Г, нягтлан бодогч М.Д, эдийн засагч Ч.Б нар нь илүү урамшуулал авсан байсан. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заахдаа "төрийн албан хаагчдад улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй" гэсэн байдаг. Гэтэл тухайн албан тушаалтнууд нь 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Г нь 2,268,036 төгрөгийн, М.Д нь 1,734,077 төгрөгийн, Ч.Б нь 1,777,865 төгрөгийн урамшууллыг авсан байсан. Тухайн Засгийн газрын тогтоол болон Төрийн албаны тухай хуулинд зааснаар урамшууллыг улирал бүр ажлыг нь дүгнэж, тухайн урамшууллын дээд талын хэмжээ нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй гэж зохицуулсан байдаг. Дээрх урамшууллыг олгохдоо тухайн бүтэн жилийн ажлыг нэг дор дүгнэж 4 улирлаар тооцон олгож болохгүй, тийм зохицуулалт байхгүй. Тодруулбал 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын 3.11 "мөнгөн урамшууллыг дараа улирлын эхний сарын 15-ны дотор олгоно" гэж заасан байдаг.
Ц.Ггийн улирлын ажлыг аймгийн Засаг дарга үнэлж, урамшуулал олгохоор бол захирамж гаргах ёстой. Ц.Г нь тус урамшууллыг олгохдоо Эрүүл мэндийн сайдын 2019.06.21-ний өдрийн А/303 тушаал, Эрүүл мэндийн яамны 2019.06.21-ний өдрийн 1А/2860 шийдвэрийг үндэслэж олгосон байсан. Дээрх урамшууллыг олгохдоо албан тушаалын үндсэн цалинг 225 хувиар нэмэгдүүлж олгосон байсан. Ц.Г нь 403,206 төгрөгийн урамшуулал олгох ёстойгоос 1,864,830 төгрөгийг илүү олгосон байсан. М.Дд 308,280 төгрөг олгох ёстойгоос 1,425,797 төгрөгийн урамшууллыг илүү олгосон, мөн Ч.Бт 316,065 төгрөг олгохоос 1,461,800 төгрөгийг илүү олгосон байсан тул 22-06-033/16 дугаартай актыг тавьсан...
...Мөн Ц.Г 1,209,000 төгрөгийн, М.Д 770,701 төгрөгийн, Ч.Б 790,162 төгрөгийн мөнгөн урамшууллыг ямар ч тушаал шийдвэргүйгээр 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өөрсдөдөө олгосон байсан. Дээрх мөнгөн урамшууллыг олгох Газрын даргын тушаал, Сайдын тушаал, Аймгийн Засаг даргын ямар ч тушаал байхгүй, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр зүгээр л урамшуулал олгосон байсан тул мөн 22-06-033/18 тоот актыг тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/
-Гэрч Б.Л-ы “...Манай хэлтэст аймгийн Эрүүл мэндийн газар хамаардаг юм. Тиймээс манай хэлтсээс тус газрын жилийн ажлыг дүгнэж, дүгнэсэн дүгнэлтийг Аймгийн Засаг даргад танилцуулдаг. Мөн Эрүүл мэндийн яаманд Эрүүл мэндийн газрын дарга аймгийн Засаг даргатай тухайн онд байгуулсан гэрээ хэдэн оноо баллаар үнэлэгдсэн тухай албан бичгийг хүргүүлдэг. ... Харин 2018, 2019, 2020 онуудад энэ тухай албан бичиг өгч байгаагүй. Учир нь Аудитын газраас шалгалт хийгээд намайг урамшуулал олгохыг шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэж сануулсан учир би 2017 оноос хойш дахин өгөөгүй. Засаг дарга Ц.Гд урамшуулал олгох тухай захирамж гаргаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. ... Ер нь би амаар ингэж хэллээ ч гэсэн энэ нь урамшуулал олгох үндэслэл болохгүй шүү дээ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/
-2019 оны урамшууллын товчоо /1-р хх-ийн 78 дугаар хуудас/
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22-06-033/18 дугаартай “Үндэслэлгүй олгосон мөнгөн урамшлуулыг буцаан төлүүлэх тухай” акт, тушаал шийдвэргүй олгосон урамшууллын тооцоо /1-р хх-ийн 90-92 дугаар хуудас/
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033/16 дугаартай “Илүү олгосон мөнгөн урамшлуулыг буцаан төлүүлэх тухай” акт, илүү олгосон урамшууллын тооцоо /1-р хх-ийн 96-98 дугаар хуудас/
-Хй аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2/2271 дугаартай албан бичигт “Эрүүл мэндийн газрын дарга асан Ц.Гд 2018, 2019 онуудад үр дүнгийн урамшуулал олгох тухай захирамж гараагүй болно.” гэх /1-р хх-ийн 168 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн: “...Асуулт 2.3: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №22-06-033/18 дугаартай актаар төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /СЕ71101603/-д 1,209,000 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б /ТА77021968/-т 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Д /СЭ65120107/-д 770,701 төгрөгийн нийт 1,769,863 төгрөгийн урамшуулал олгосон нь Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 9-ны өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын" 1.2-д "Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараах эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно", 1.2.1-д "төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид", мөн журмын 2.2-д "Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна", 2.3-д "Энэхүү журмын 2.1-д заасан нөхцөлийг хангасан төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэ журмын 1.2-1 заасан тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан гаргана" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-ийг үндэслэн актаар тогтоох нь..." гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь: Шинжилгээгээр Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоол болон бусад хууль, тогтоомжийг зөрчиж Эрүүл мэндийн газрын эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б /ТА77021968/-д 790,162 төгрөг, нягтлан бодогч М.Д /еа65120107/-д 770,701 төгрөгийн урамшууллын гэх мөнгийг Эрүүл мэндийн газрын Төрийн сан дахь 100180020001 тоот харилцах данснаас Төрийн банкны 250000505377 тоот харилцах данс руу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр "өглөг шилжүүлэв" гэсэн гүйлгээний утгатайгаар /Хавтаст хэргийн 0000079-0000083 дугаар хуудас/, мөн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтны тушаал, шийдвэргүйгээр олгосон 1,209,000 төгрөгнөөс хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж үлдэх 983,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /СЕ71101603/-ийн ХААН банкинд байрших 5955004571 тоот харилцах дансанд "тоот тушаал" гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн нь эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдож байна... ...нийт 2,769,863 төгрөгийн урамшууллыг үндэслэлгүйгээр олгож байгууллагад хохирол учруулсан байна...
...Асуулт 2.7: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №22-06-033/16 дугаартай актаар Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06-р сарын 21-ны өдрийн А/303 тоот тушаал, Эрүүл мэндийн яамны 2019 оны 06-р сарын 21-ны өдрийн 1а/2860 тоот шийдвэрийг тус тус үндэслэн 2019 оны 10-р сарын 22-ны өдөр урамшуулал олгохдоо улирлын цалингийн 75 хувиар өөрөөр хэлбэл сарын цалингийн 225 хувьтай тэнцэх хэмжээгээр буюу Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г /се71101603/-д 2,268, 036 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б /та77021968/-д 1777865 төгрөг, нягтлан бодогч М.Дд /сэ65120107/-д 1,734,077 төгрөгийн урамшуулал олгосон нь Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын" 2.2-д " Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна" гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 "аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх"-г үндэслэн актаар тогтоох нь ..." гэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолыг зөрчиж, албан тушаалын давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г 1,864,830 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Д 1,425,797 төгрөгийг нийт 4,752,426 төгрөгийн урамшуулал илүү олгосон байна.
...Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолыг зөрчиж, албан тушаалын давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г 1,864,830 төгрөг, эрүүл мэндийн эдийн засаг, төсвийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Ч.Б 1,461,800 төгрөг, нягтлан бодогч М.Д 1,425,797 төгрөгийг нийт 4,752,426 төгрөгийн урамшуулал илүү олгож байгууллагад 4,752,426 төгрөгийн хохирол учруулсан байна.” гэх дүгнэлт /2-р хх-ийн 147-149 дүгээр хуудас/
-Хохирогч Б.Д-ын “...Ц.Г, М.Д, Ч.Б нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нар урамшуулал авсан талаар ямар нэгэн маргаангүй, хохирол төлсөн байх ба шүүгдэгч Ц.Ггийн өмгөөлөгч нь Хй аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн Б/87 дугаартай “Урамшуулал олгох тухай” тушаалын хуулбарыг нотлох баримтаар гаргаж, урамшуулал олгох асуудал жишиг болон тогтсон гэж мэтгэлцсэн боловч тухайн үед Эрүүл мэндийн газрын даргын тушаал гараагүй, түүнчлэн Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын 1.2, 1.2.1, 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ерөнхий нягтлан бодогч М.Дд 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа олгож М.Дд давуу байдал бий болгосон, ерөнхий нягтлан бодогч М.Д нь өөртөө давуу байдал бий болгосон болох нь:
-Гэрч Э.Э-ийн “...Хй аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалинс хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга Ц.Г, нягтлан бодогч Д, эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан.
...нягтлан бодогч М.Д нь 2020 оны 01 болон 02 дугаар саруудад нийт 2,500,000 төгрөгийн урьдчилгаа цалинг өөртөө олгосон байсан боловч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалингаас суутгаж аваагүй байсан. Урьдчилгаа цалинг авсан бол тухайн сарыг дуусахад суутгуулах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 57.1-д заасныг зөрчсөн гэж үзээд 22-06-033/129 дугаартай албан шаардлагыг өгсөн. Дээрх зөрчлүүд нь тухайн албан тушаалтнууд өөрсдийн эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө давуу байдлыг олгож, хууль зөрчсөн гэж үзсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас /
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 22-06-033/12 дугаартай “Дутагдал арилгуулах тухай” албан шаардлага /1-р хх-ийн 99-100 дугаар хуудас/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн: “...Асуулт 2.11: Хариулт: Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч нь удирдлагадаа 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 1,500,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авахаар өргөдөл гаргаж Эрүүл мэндийн газрын харилцах данснаас 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 15 дугаартай төлбөрийн хүсэлтээр өөрийн ХААН банкинд байрших 5935240864 тоот харилцах дансанд 1,500,000 төгрөгийг, мөн 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр дахин цалингийн урьдчилгаа авах өргөдөл гарган Эрүүл мэндийн газрын харилцах данснаас 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 36 дугаартай төлбөрийн хүсэлтээр өөрийн ХААН банкинд байрших 5935240864 тоот харилцах дансанд 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан байна. Нягтлан бодогч М.Д нь цалингийн урьдчилгааг авахдаа холбогдох удирдах албан тушаалтанд өргөдөл гаргаж байсан хэдий ч өргөдөлд дурьдсан хугацаанд авсан урьдчилгааг төлж барагдуулаагүй тул Мэргэжлийн улсын байцаагчаас "Дутагдал арилгах тухай" албан шаардлагыг байгууллагын удирдлагуудад хүргүүлсэн байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 150 дугаар хуудас/
-Хохирогч Б.Д-ын “...Ц.Г, М.Д, Ч.Б нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4.Эрүүл мэндийн газрын дарга Ц.Г, ерөнхий нягтлан бодогч М.Д, эдийн засагч Ч.Б нар нь бүлэглэн Нэгдсэн эмнэлгийн хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О-д эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад буюу 2020 оны 03 дугаар сард хууль бус шийдвэр гаргаж, сахүүгийн баримт бүрдүүлж, тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгож Ч.О-д давуу байдал бий болгосон болох нь:
-Гэрч Э.Э-ийн “...Хй аймгийн Мэргэжлийн хяналтын газарт иргэнээс өргөдөл гомдол ирсэн. Үүний дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтын 22/98 дугаартай хяналт шалгалт явуулах удирдамжийг газрын даргаар батлуулж удирдамжийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын цалинс хөлс, урамшуулалтай холбоотой асуудлыг шалгасан. Энэ шалгалтаар зөвхөн хэсэг албан тушаалтнуудтай холбоотой буюу газрын дарга Ц.Г, нягтлан бодогч Д, эдийн засагч нартай холбоотой асуудлыг шалгасан. ...Тус газрын хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан /нярав/ Ч.О-д эмнэлгийн ажилтны 5 жил тутам олгох мөнгөн тэтгэмжийг 2022 онд олгохоор байхад буюу эрх үүсээгүй байхад нь 2020.03.26-ны өдөр 4,443,300 төгрөгийг түүний Хаан банкны цалингийн харилцах данс руу шилжүүлж олгосон байсан. Ч.О нь 2012, 2017 онуудад мөнгөн тэтгэмжүүдээ авсан байсан. Дээрх зөрчилд нь 22-06-033/17 дугаартай актыг тавьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/
-Гэрч Ч.О-ийгн “...2012 онд анх 2 сая гаран төгрөгний тэтгэмж, 2017 оны өвөл дахин 3 сая нилээн гаран төгрөгийн тэтгэмж, 2020 оны 3 сард 4,400 гаран мянган төгрөгийн тэтгэмж авсан. ...Уг нь миний тооцооллоор тасралтгүй 5 жил ажилласан хугацаа маань 2021 оны 3 сард болох байсан. Яагаад өмнө нь авсан гэхээр 2020 оны 3 сард би өөрийгөө эмнэлэгт үзүүлэх, настай ээжийгээ үзүүлэх шаардлага гарч энэ хэрээр мөнгөний хэрэгцээ гарсан. ...Манай ээж нойр булчирхайн хавдар, элэгний церрозтой, 83 настай хүн байсан, би ээжийгээ асардаг байсан юм. Мөн би өөрөө бөөрний дутагдалтай учир Улаанбаатар хотын эмнэлгээр явж үзүүлэн онош тогтоолгох, эмчилгээ хийлгэх шаардлага гарсан, би тухайн үед цалингийн зээлтэй байсан, мөн ээжийгээ ажлын хажуугаар асраад их ядарч байсан. Ингээд би байгууллагын дарга Ц.Г, нягтлан бодогч Д нараас “...би ээжийгээ асраад ядраад байна, ээж маань ч гэсэн бие нь дордоод байна, тиймээс ээжийгээ босч өндийж байгаа дээр нь ээжийгээ ч өөрийгөө ч гэсэн үзүүлж харуулмаар байна, тиймээс надад 5 жилийн маань мөнгийг урьдчилаад олгож өгөөч...” гэж гуйсан. Мөн энэ талаар өргөдөл бичиж өгөөд орхисон, тухайн өргөдөлдөө энэ гачигдал зовлонгоо тоочиж бичээгүй шиг санагдаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-34 дүгээр хуудас/
-Статистикч бага эмч Ч.О-ийгн Эрүүл мэндийн газарт 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдөлд “...Одоо өөрийн биеэ үзүүлэх, онош тодруулах шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул ...5 жилийн тэтгэмж олгоно уу...” гэх /1-р хх-ийн 67 дугаар хуудас/
-Төлбөрийн хүсэлт №38. “2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ч.О-д тэтгэмж 4,443,300 төгрөг шилжүүлсэн” баримт /1-р хх-ийн 66 дугаар хуудас/
-Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22-06-033-/17 дугаартай “Мөнгөн тэтгэмжийг буцаан төлүүлэх тухай” акт /1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас/
-Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1502 дугаартай “Тэтгэмж олгох тухай” албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 119-121 дүгээр хуудас/
-Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1а/702 дугаартай албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 122-123 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай шинжээчийн: “...Асуулт 2.1: Хариулт: Шинжилгээгээр "Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн №22-06-033/17 дугаартай акт нь "Эрүүл мэндийн газрын хавдрын эрт илрүүлэг, бүртгэл хариуцсан ажилтан Ч.О /РД:ДД68120900/-д эмнэлгийн мэргэжилтний 5 жил тутам олгох мөнгөн тэтгэмжийг 2012 он, 2017 онуудад олгож, дараагийн 5 жилийн тэтгэмжийг 2022 онд олгох байсан боловч, эрх үүсээгүй байхад 2020 оны 3 сарын 26-ны өдөр Ч.О-ийгн ХААН банкны 5935184411 тоот дансанд 4,443,300 төгрөгийг шилжүүлж олгосон нь Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д "...5 жилд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас нь олгоно" гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т "Аж ахуй нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх" үндэслэн акт тогтоох нь ..." гэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь: Шинжилгээгээр Эрүүл мэндийн яамны 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 10/702 тоот албан бичгээр Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтын дагуу 2017 онд тэтгэмж авах хүмүүсийн нэрс, тэтгэмжийн хэмжээ, өмнө нь хамрагдсан оныг заасан хавсралтыг хүргүүлж байжээ. Мөн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Эрүүл мэндийн газрын Төрийн сан дахь 100180020001 тоот данснаас ХААН банкны 5959000016 тоот харилцах дансанд “ХОНТСАХүмүүст олгох тэтгэмж" гэсэн гүйлгээний утгатайгаар хавсралтын дагуу 31 хүний буюу 103,009,548 төгрөгийг шилжүүлсэн байна.
Харин Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах заалтыг зөрчиж тэтгэмж авах эрх үүсээгүй үед Эрүүл мэндийн газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 38 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ч.О /ЛД000/-ний ХААН банкинд байрших 000 тоот харилцах дансанд "Тэтгэмж шилжүүлэв" гэсэн гүйлгээний утгатайгаар 4,443,300 төгрөгийг шилжүүлсэн нь эдийн засгийн шинжилгээгээр тогтоогдож байна.
...Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дах заалтыг зөрчиж тэтгэмж авах эрх үүсээгүй үед Эрүүл мэндийн газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 38 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ч.О /ЛД0000/-ний ХААН банкинд байрших 000 тоот харилцах дансанд "Тэтгэмж шилжүүлэв" гэсэн гүйлгээний утгатайгаар 4,443,300 төгрөгийг шилжүүлж байгууллагад 4,443,300 төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт /2-р хх-ийн 145 дугаар хуудас/
-Хохирогч Б.Д-ын “...Ц.Г, М.Д, Ч.Б нар нь төрд учруулсан хохирлоо шүүхийн шийдвэрээр төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 182 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хй аймгийн Эрүүл мэндийн газарт хавдрын бүртгэл, тандалт хариуцсан мэргэжилтэн Ч.О нь 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн газарт хандан “...Одоо өөрийн биеэ үзүүлэх, онош тодруулах шинжилгээ, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул ...5 жилийн тэтгэмж олгоно уу...” гэх өргөдлийг гаргасан байдаг ба өргөдлийн талаар дарга болон ерөнхий нягтлан бодогч мэдэж байсан, мөн өөрийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу тэтгэмж авах ажилтнуудын нэрсийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг гэж шүүгдэгч Ц.Бмэдүүлдэг.
Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1502 дугаартай “Тэтгэмж олгох тухай” албан бичигт “...санхүүгийн баримтыг зохих журмын дагуу бүрдүүлж олгохыг мэдэгдье.” гэсэн байх ба уг албан бичиг, хавсралтын хамт гараагүй байхад буюу 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр тэтгэмжийн 4,443,300 төгрөгийг Ч.О-д олгосон байдаг.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Ц.Г, М.Д, Ч.Б нар нь үйлдлээрээ нэгдэн, бүлэглэн Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүгдэгч Ц.Батцэцэгийн өмгөөлөгч Х.Бийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хй аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Г, М.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Ч.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” гэж уг гэмт хэргийн шинжийг заажээ.
Шүүгдэгч Ц.Ггийн ажиллаж байсан Эрүүл мэндийн газрын даргын албан тушаал, шүүгдэгч М.Б-ын ажиллаж байсан Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал зэрэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч” албан тушаалд хамаарч байх тул тэдгээрийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзнэ.
Нийтийн албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа эрхлэн гүйцэтгэдэг онцлогтой.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина.” 6.3 дахь хэсэгт “албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна.” гэж нийтийн албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг тодорхойлсон байх ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээс хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.” гэж заасан байна.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүрэг хамаарах бол “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөө зэргийг хамааруулдаг байна.
Харин “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Г нь Хй аймгийн Эрүүл мэндийн газрын дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хийх ёсгүй үйлдлийг хийж Ц.А-гийн ажиллаагүй үе болох 2020 оны 5, 6 дугаар сард нийт 850,000 төгрөгний цалингийн урьдчилгаа олгож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.А-д давуу байдал бий болгосон, 2020 оны 01, 02 дугаар сард ерөнхий нягтлан бодогч М.Дд 2,500,000 төгрөгний урьдчилгаа олгож түүнийг төлүүлэлгүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.Дд давуу байдал бий болгосон, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өөртөө 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.Бт 1,461,800 төгрөг, ерөнхий нягтлан бодогч М.Дд 1,752,426 төгрөгийн урамшуулал илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ямар ч тушаал, шийдвэргүйгээр өөртөө 1,209,000 төгрөг, эдийн засагч Ч.Бт 790,162 төгрөг, ерөнхий нягтлан бодогч М.Дд 770,701 төгрөгийн урамшуулал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, 2020 оны 3 дугаар сард эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад тэтгэмж авах нэрсийн жагсаалтад оруулах талаар урьдчилан хууль бус шийдвэр гаргаж 2020 оны 3 дугаар сарын 26-нд 4,443,300 төгрөг олгож, Ч.О-д давуу байдал бий болгосон гэж үзнэ.
Шүүгдэгч М.Д нь Хй аймгийн Эрүүл мэндийн газрын ерөнхий нягтлан бодогч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа хийх ёсгүй үйлдлийг хийж Ц.А-гийн ажиллаагүй үе болох 2020 оны 5, 6 дугаар сард нийт 850,000 төгрөгний цалин бодож эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ц.А-д давуу байдал бий болгосон, 2020 оны 01, 02 дугаар сард өөртөө 2,500,000 төгрөгний урьдчилгаа олгож түүнийг төлөлгүй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Гд 1,864,830 төгрөг, эдийн засагч Ч.Бт 1,461,800 төгрөг, өөртөө 1,752,426 төгрөгийн урамшуулал илүү олгосон, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ямар ч тушаал, шийдвэргүйгээр Ц.Гд 1,209,000 төгрөг, эдийн засагч Ч.Бт 790,162 төгрөг, өөртөө 770,701 төгрөгийн урамшуулал олгож, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, 2020 оны 3 дугаар сард эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад санхүүгийн баримт бүрдүүлж 2020 оны 3 дугаар сарын 26-нд 4,443,300 төгрөг олгож, Ч.О-д давуу байдал бий болгосон гэж үзнэ.
Харин Хй аймгийн Эрүүл мэндийн газрын эдийн засагч Ч.Бийн албан тушаал нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүй боловч хууль бус шийдвэр болохыг мэдсээр байж биелүүлэн Ч.О-ийгн нэрийг 2020 оны 3 дугаар сард эмнэлгийн мэргэжилтний 5 жилд олгох мөнгөн тэтгэмжийн эрх үүсээгүй байхад нэрсийн жагсаалтад оруулж, үйлдлээрээ нэгдэн, хийх ёсгүй үйлдлийг хийж Ч.О-д 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 4,443,300 төгрөг олгогдож, түүнд давуу байдал бий болгосон гэж үзнэ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан удирдлагаас өгсөн шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно.” гэж заасан хуулийн заалттай нийцэж байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Бийн үйлдэл нь хэрэгжүүлж буй дурын чиг үүрэг бус удирдан зохион байгуулах чиг үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл: Эмнэлгийн мэргэжилтний 5 жил тутамд тэтгэмж авах эрх үүссэн ажилтнуудын нэрсийг өөрийн албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу шүүгдэгч Ч.Б удирдан-зохион байгуулж, нэрсийн жагсаалт гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлэх үүргээ биелүүлэхдээ Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт заасныг зөрчиж буюу хийх ёсгүй үйлдэл хийж, Ч.О-д эдийн засгийн давуу байдал бий болгосон.
Иймээс шүүгдэгч Ц.Г, М.Д, Ч.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө болон бусдад эдийн засгийн ашигтай байдал бий болгосон байх тул шүүгдэгч нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Бовогт Ц-н Г, Б овогт М-ын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Б овогт Ч-ын Батцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын холбогдох хууль тогтоомж, журмыг үйл ажиллагаандаа баримтлаж ажиллаагүй, төрийн албаны болон нийтийн албаны үйл ажиллагаандаа баримтлах зарчмыг баримтлаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн улмаас байгууллагад /төрд/ 15,330,589 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учирсан боловч хохирол төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Г, М.Д, Ч.Б нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.Г, М.Д, Ч.Б нарыг шүүхээс “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Хэрэгт цугларсан шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ажлын байрны тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанд авагдсан биеийн байцаалтаар:
-шүүгдэгч Ц.Г нь 51 настай, нөхөр 2 хүүхдийн хамт Хй аймгийн Х сумын 4 дүгээр баг С000 тоотод оршин суух, З өвчин судлалын төвийн дарга ажилтай, 2017 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдэг, 2021 онд “Алтан гадас одон”-гоор шагнагдаж байсан, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсад 25 жил, мэргэжлээрээ 21 жил, Эрүүл мэндийн газрын даргаар 2016 оны 9 дүгээр сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл ажилласан гэх,
-шүүгдэгч М.Д нь 56 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хй аймгийн Х сумын 2 дугаар баг Булаг 16-03 тоотод оршин суух, 2021 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон, 2007 онд “Санхүү банкны тэргүүний ажилтан” тэмдэг, 2013 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2019 онд “Алтан гадас” одон, 2020 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдаж байсан, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсад болон мэргэжлээрээ 35 жил ажилласан гэх,
-шүүгдэгч Ч.Б нь 45 настай, эмэгтэй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хй аймгийн Х сумын 2 дугаар баг Булаг 6-2 тоотод оршин суух, Хй аймгийн Эрүүл мэндийн газарт эдийн засагч ажилтай, 2012 онд Сангийн яамны “Жуух бичиг”, 2015 онд “Эрүүл мэндийн тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдаж байсан, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсад болон Эрүүл мэндийн газарт 20 жил, мэргэжлээрээ 16 жил ажилласан зэрэг хувийн байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хохирол төлсөнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Гг нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч М.Дагвыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ч.Бийг нийтийн албан томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох...” дүгнэлтийг,
шүүгдэгчийн Ц.Ггийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох, торгох ялыг 2 жилийн хугацаанд төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна. Торгох ял биелүүлэх хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй. Хохирол төлсөн, улсад олон жил ажилласан, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул нийтийн албанд томилогдох эрхийг хасах шаардлагагүй гэж үзэж байна. Тэтгэвэр тогтоолгосон, төрийн албан хаагчийн хэмжээний цалин авахгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгчийн гаргасан “...өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул нийтийн албанд томилогдох эрхийг хасах шаардлагагүй...” гэх дүгнэлтийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж...ял шийтгэнэ.” гэж заасан байх тул шүүгдэгч М.Б-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эсэхээс үл хамааран нийтийн албанд томилогдох эрхийг хасаж шийдвэрлэх нь хуульд нийцэх ба энэ талаар гаргасан улсын яллагчийн тайлбар үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Харин “М.Б-ын өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх дүгнэлтийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, ...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан ба тэнсэх доод хугацааг заагаагүй байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг нэг жилээс гэж заасан тул шүүгдэгч М.Б-ын мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтов.
Шүүгдэгч Ц.Г, Ч.Б нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулав.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Ч.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж тус бүр 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан 5,400,000 төгрөгний торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ц.Г, Ч.Б нарт тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн 2039003310279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Г, М.Д, Ч.Б нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах, торгох ялын биелэлт болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Хй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бовогт Ц-н Г, шүүгдэгч Б овогт М-ын Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Б овогт Ч-ын Батцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Бовогт Ц-н Г, шүүгдэгч Б овогт Ч-ын Бнарын нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж тус бүр 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт М-ын Дагвын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Ч.Б нарт тус бүр оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г, Ч.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тайлбарласугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.Дд тэнсэнгийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан болон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
9.Шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл, торгох ял болон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлт зэрэгт хяналт тавихыг Хй аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
10.Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн 2039003310279 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11.Шүүгдэгч нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тухайн шүүхээр дамжуулан Хй аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭv