| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2021/0049/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/51 |
| Огноо | 2021-11-24 |
| Зүйл хэсэг | 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | Ш.Дамдинбазар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа Улсын яллагч Ш.Дамдинбазар Шүүгдэгч Б.А********************гийн өмгөөлөгч С.Нарангэрэл Шүүгдэгч Б.А********************, Ц.П************ нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Б-ийн А********************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дн овогт Цгийн П************ нарт холбогдох эрүүгийн 2140000280059 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны ... сарын ..-ны өдөр ... суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, баяжуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., эхнэр хүүхдүүдийн хамт ...тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ... регистрийн дугаартай З овогт Б-ийн А********************,
Монгол Улсын иргэн, 1988 оны .. дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “....” ХХК-д туслах ажилтан, ам бүл ..., ...тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ПК88102018 регистрийн дугаартай Дн овогт Цгийн П************
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/ Б.А******************** нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг ******************* ХХК-ийн харьяа *******************************ийн ээлжийн мастераар ажиллаж байхдаа 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Ц.П************ийг *****************т ажилд оруулж өгнө гэж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 1,000,000 төгрөгийн хахууль авсан мөн тус үйлдвэрийн хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээр ажиллаж байхдаа 2019 оны 12 дугаар сард хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Ц.П************ээс нэг тооны үхрийн мах авч хахууль авах гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ц.П************ нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *****************т ажилд орохын тулд өөртөө давуу байдал олгох зорилгоор тус үйлдвэрийн ажилтан Б.А********************д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөгийн хахууль өгсөн мөн 2019 оны 12 дугаар сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажлын байраа өөрчлүүлэх зорилгоор Б.А********************д нэг тооны үхрийн мах өгч, хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А******************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Миний бие нь 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс ******************* ТӨҮГ-ын *****************т анх хатаагчаар ажилд орсон. 2017 оны намраас О.****************гэдэг хүн улсын яллагчийн дүгнэлт дээр дурдсанчлан Ховдын гаралтай залуу байна. Бор-Өндөрт өнгөт чулуу ялгадаг, айлын ***********ц хүү ядарч явна гэж хэлсэн. Би ажилд авдаг хүн нь биш ээ, ажилд орох асуудал нь надад хамаагүй гэж хэлээд хоёр удаа буцаасан. Гурав дахь дээр нь над дээр ирээд та ядаж танилц гэхээр нь анх удаа нэг нэгнийхээ нүүрийг харж танилцаад чи яасан юм гэсэн чинь “би ажилд орох гээд өргөдлөө өгчихсөн байгаа, одоо ажилгүй ингээд байж байна” гэсэн. За ямар ч байсан би ажилд авдаг хүн бишээ, чи хүний нөөцтэй уулзаад явж бай гэж хэлсэн. Тэгээд хүний нөөцтэй гараа зөрөөн дээр хоёр гурван удаа сул ажлын мест байгаа юу гэж асууж явсан. 2018 оны хавраар ахаа баярлалаа гээд О.У*************ийн хамт бэлнээр 1,000,000 төгрөг авчирч өгсөн. Ингээд “конвейрийн машинист гэдэг ажилтай боллоо” гэсэн. 2019 оны намар 10 сард “ажлаа солимоор байна, та ингээд ХАБ-ын инженер болоод ажлаа солиод явсан чинь би *****************, *************** хоёртой таарахгүй боллоо” гэсэн. Би бол наадахыг нь мэддэг хүн нь биш гэсэн. Хоолонд орохдоо, өдөр таарахдаа ч гэсэн ярьдаг. Ахаа та яаж ийгээд дүүдээ туслаач ээ, наад хэдтэй чинь таарахгүй байна гээд байдаг байсан. Ингээд 2019 оны 12 сард ээлжийн амралтаа аваад эхнэрээ хот руу эмчилгээнд оруулах гэж авч явж байхад, эхнэрээ химийн тарианд оруулаад хүлээж байхад хотод мах ирчихсэн байна, тосч авах хүн байхгүй байна гэсэн. Би эмчилгээнд явж байна ш дээ, ах нь яаж очиж авах юм бэ гэсэн. Тэгээд дахин дахин залгаад байхаар нь 15 цаг өнгөрөөгөөд за за орой очиж авахыг бодъё гэсэн. Ингээд 1 тооны үхрийг нь аваад одоо энийгээ яах юм бэ гэсэн чинь дүүгийнхээ ажил төрлийг солих юманд хэрэглээд, дүүгийнхээ ажлыг бүтээгээд өгөөч ээ гэсэн. Тухайн үед миний эхнэр Ц***************** хөхний хорт хавдартай хагалгаанд ороод, химийн эмчилгээнд 8 удаа, рентген туяаны эмчилгээнд 15 удаа орсон ер нь мөнгө төгрөгний хэрэгцээ их байсан. Үүнийг нь ханийнхаа эмчилгээнд зарцуулсан. Тэгээд 2021 оны 01 сард энэ маань дотоод хяналт руу сая төгрөгийг маань олгож өгөөч гэсэн бичгийн дагуу захирал М**************** өрөөндөө дуудаад чи ийм ийм учиртай ингэсэн байна гээд 02 сарын 02-ны өдөр ажлаас халсан. Тэгээд одоо үндсэндээ ажилгүй гэртээ байж байгаа. Шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэнэ, гэхдээ ард үлдэж байгаа өвчтэй эхнэр, 3 хүүхдийг маань харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ц.П************ шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
2140000280059 тоот эрүүгийн хэргээс Шүүгдэгч Б.А********************гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би ээлжийн мастер болохоос хүн ажилд авдаг албан тушаалтан биш. Би нийтийн албан тушаалтан биш ээ. Би П************ийг ажилд оруулах гэж *****************ийн албан тушаалтнуудад нөлөөлөөгүй. 1,000,000 төгрөгийг ажилтай болгож өглөө баярлалаа ахаа гээд П************ авчирч өгсөн. Би П************ийг ажилтай болгоогүй. Намайг *****************т хөдөлмөр хамгааллын инженер байхад П************ ажлын байрыг өөрчилж өгөөч, одоо хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таарамжгүй харьцаатай болоод байна гээд надад 1 үхрийн мах өгсөн. П************т чиний ажлыг сольдог хүн би биш ээ гэж хэлсэн. Ингээд хувийн ажлаар Улаанбаатар хотод явж байхад П************ утсаар яриад нутгаас үхрийн мах ирсэн та тосож аваач гэсэн. Би үхрийн махыг тосож авсан. Үхрийн махыг борлуулсан. П************ үхрийн махыг та ав, дүүгийнхээ ажилд тус болоорой гэж хэлсэн. Би сул олз орж ирлээ гээд бодоод мөнгө болон махыг авсан. Тэрнээс П************ийг ажилд оруулж өгнө гэж мөнгө, албан тушаалыг нь өөрчилж өгнө гэж мах аваагүй. Приус 20 маркийн машинтай хүн махыг ачиж ирж надад өгсөн. Тэр хүнийг нь танихгүй. Тухайн үед тэнд явж байсан танихгүй хүнд 500,000 төгрөгөөр махыг зарсан. Махыг хиллэж үзээгүй шууд нэг үхрийн мах гээд бөөний үнээр зарсан. Би П************ийг ажилд оруулах гэж хэн нэгэн албан тушаалтантай уулзаагүй хүсэлт тавьж байгаагүй. У*************, П************ нар худал мэдүүлсэн байна. П************ ажилд оруулж өгсөн баярлалаа гэж надад мөнгө өгсөн. Тэгэхээр ажилд орсныхоо дараа надад мөнгө өгсөн байх. Би П************ийн ажлын байрыг өөрчлөхийн тулд ямар нэг үйлдэл хийгээгүй” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 242-243-р хуудас/
Шүүгдэгч Ц.П************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би А********************д албан тушаалд арай томилогдоогүй байхдаа буюу 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 1 сая төгрөг өгсөн. Нэг сая төгрөгийг миний эх Б.**************гийн элэгний хагалгаанд орох төлбөрөөс авч А********************д өгсөн. Миний эх ************ нь 2018 оны 12 дугаар сард нас барсан. А********************д ажилд оруулахаар мөнгө өгсөн талаар миний эх л мэдэж байсан. 2020 оны 12 дугаар сард миний эхийн төрсөн эгч **************а гэдэг хүнээс би 700.000 төгрөгөөр эм үхэр худалдан авч А********************д өгсөн. Үхрийг Ховд аймгийн Үенч сумаас хот хооронд явдаг машинд дайлгаж Улаанбаатар хот руу явуулсан. А******************** нь Улаанбаатар хотоос өөрийн биеэр махыг тосож авсан. Үхрийн мах хэдэн килограмм байсан талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан А******************** нь махаа авсныхаа дараа жижиг, бярууны мах шиг мах байна гэж нэлээн голсон өнгө ястай надтай утсаар ярьж байсан. Махыг хэнд ямар шалтгааны улмаас өгөх гэж байгаа талаараа хэн нэгэнд хэлж байгаагүй. Ажилд орохоор өгсөн мөнгө болох 1 сая төгрөгийг 2020 оны 01 дүгээр сард өөрийн Хаан банкны ********************* дугаартай дансаараа А********************ээс авсан Махны мөнгө гэж 550,000 төгрөгийг бас 2020 оны 01 дүгээр сард өөрийн Хаан банкны ********************* дугаартай дансаараа авсан. Эхлээд үхрийн махны мөнгө болох 550.000 төгрөгийг авсан, дараа нь нэг сая төгрөгийг авсан. Тухайн үедээ А******************** дээгүүр доогуур хүмүүстэй уулзсан байх. Надад бол намайг ажилд оруулахын тулд нэлээн олон даргатай нартай уулзлаа гэж хэлж байсан. Гэхдээ хэн гэх даргатай уулзсан талаараа хэлээгүй. Дарга нарыг хоолонд оруулах, архи авч өгөх асуудал байна чи надад мөнгө олж өг гэж хэлж байсан. Би хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхэд нэг сая төгрөг хэрэгтэй л гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 230-231-р хуудас/
Гэрч О.У*************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн БорӨндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “*******************” ТӨҮГ-ын *****************т 2017 оноос бутлах цехэд ялгагчаар ажиллаж байгаад 2018 онд ажлаасаа гарсан. Би Ховд аймгийн харьяат П************ гэх залуутай 2016 оноос эхлэн хамт чулуунд явж, ямаа самнаж танилцаж байсан. Бид 2 эгч дүүсийн хувиар л байдаг байсан. Хамт ажил олж хийдэг байсан. Тухайн үед П************ намайг тогтсон ажилтай болгож өгөөч гэж гуйдаг байсан. Тэгээд би 2017 оны намар *****************т ажиллаж байх үедээ тус үйлдвэрт ээлжийн мастераар ажиллаж байсан А********************тэй уулзаж манай 1 дүү байгаа юм аа, ажил төрөл байхгүй, та ажилд оруулж өгч туслаач гэж би хэлсэн. Тэгтэл А******************** ажилд оруулахын тулд хүнтэй уулзаж үзье гэж хэлсэн. А******************** нь тухайн үед П************ийн ажилд оруулахын тулд хүмүүстэй уулзана, хоол унданд оруулна тэгэхээр мөнгө хэрэг болох байх гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг хэрэгтэй болохыг хэлээгүй. Тэгэхээр нь би энэ талаар П************т хэлэхэд П************ 1,000,000 төгрөг А********************д өгөхийг зөвшөөрч өөрөөсөө 1,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж А******************** гэх хүнийг танихгүй учраас надтай хамт А********************тэй уулзсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багт байх 38-39 дүгээр байрны орчимд миний автомашин дотор П************ нь А********************тэй уулзаад 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд удалгүй П************ *****************ийн бутлах цехэд конвейерын машинистаар ажилд орсон. Тэрнээс хойш А******************** тэр хоёртой би уулзаагүй. Би ажлаасаа гарсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдээгүй. П************ нь надтай огт холбоогүй байж байгаад 2021 оны 01 дүгээр сард миний утас руу залгаад "А********************д 1,000,000 төгрөгийг өгөхдөө бэлнээр өгсөн билүү, дансаар өгсөн билүү" гэж надаас асуусан. Би бэлнээр өгсөн гэж хэлсэн. Тэгээд дахиж холбоо бариагүй. 2021 оны 01 дүгээр сард П************ийг ярьсны дараа А******************** над руу яриад хэлэхдээ "П************ надад өгсөн мөнгөнийхөө талаар гомдол гаргасан байна, өөрт чинь буцаагаад 1,000,000 төгрөгийг өгье", П************ рүү шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд надад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бэлнээр 1,000,000 төгрөг авч ирж өгөхөөр нь би шууд АТМ-д өөрийн Хаан банкны 5945035761 дугаарын дансанд хийгээд П************ийн дансыг А********************гээс аваад ********************* дугаарын данс руу нь 1,000,000 төгрөгийг "Урнаа 89474047" гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Би П************тэй огт яриагүй. Би урьд нь П************тэй ямар нэгэн эхнэр нөхрийн холбоо байгаагүй. Зүгээр танил дүү байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44- 45-р хуудас/
Гэрч Х.**************агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ц.П************ гэдэг хүнийг танина. Ц.П************ийн ээж нь миний төрсөн дүү байгаа юм. 2019 онд Ц.П************ над руу залгаад нэг үхэр гаргаад өгөөд явуулаач би танд 700,000 төгрөг явуулъя гэхээр нь би нэг том үхэр алаад Улаанбаатар хот руу дайж явуулж байсан. Тухайн үед яах гэж авсан талаар нь би мэдэхгүй байна. Би тухайн үед хэнд өгөөд явуулсан талаар санахгүй байна хүлээгээд авлаа гээд Ц.П************ над руу залгаж хэлж байсан. Би тухайн үед ямар данснаас мөнгө хийсэн талаар би одоо санахгүй байна миний өөрийн **************** дансруу 700,000 төгрөг хийж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/
Гэрч Б.М****************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ц.П************ийг 2018 оны 05 сарын 15-ны өдрийн Б/554 тушаал гаргаж 1-р зэргийн конвейрийн машинчаар ажилд авсан байна. Манай байгууллагын дотоод журмаар цехийн дарга нар хүний нөөцөд ажлын байрны захиалга өгдөг юм. Хүний нөөцийн ажилтан нөөцөд байгаа хүнээс цехийн дарга нарт танилцуулна. Цехийн дарга тэдгээр хүмүүсийн дотроос ажилд авах хүнийг сонгоно. Тухайн хүний хувийн хэрэг над дээр ирдэг. Надад хүний нөөцийн ажилтан хувийн хэргийг өгдөг. Би тухайн хэрэгтэй танилцаад шаардлага хангасан хүнийг хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгч шалгалт өгүүлэхээр цохолт хийдэг. Хөдөлмөр аюулгүй байдлын шалгалтад тэнцсэн хүний хувийн хэрэг буцаж надад ирдэг. Би захиргааны хэлтэст тушаал төлөвлөх үүрэг өгдөг. Ингээд тушаал гарч тухайн хүнийг ажилд томилдог. Ц.П************ийн хувийн хэрэгт шалгалт авсан дүнгийн хувийн хэрэг шалгалт авсан дүнгийн хуудастай хамт ирсэн байх ингээд тушаал гарсан. Ц.П************ийг ажилд авахад ямар нэгэн хүн надад нөлөөлөөгүй. Б.А********************гийн ажиллаж байсан албан тушаал нь хүний нөөцтэй ямар ч холбоогүй. Харин А******************** нь шинээр ажилд орох гэж байгаа хүмүүст хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч шалгалт авах ажлыг хариуцаж байсан байх. Ц.П************ гэдэг хүн манайд гомдол гаргасан байсан. Ингэж энэ асуудлыг анх мэдсэн. А******************** шан харамж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ингээд Б.А********************г ажлаас нь чөлөөлсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-63-р хуудас/
Гэрч Б.***********П************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *****************т хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон одоог хүртэл энэ албан тушаалд ажиллаж байна. Би Цгийн П************ гэх хүнийг танихгүй. Манай байгууллагад ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард халагдсан би халагдах тушаалыг нь төлөвлөсөн. Манай байгууллага 1000 гаран ажилтантай би бүх хүмүүсийг танихгүй. Шинээр ажилд орохыг хүссэн хүмүүс ажилтны анкет бөглөж өгнө. Энэ анкетыг хүний нөөцийн мэргэжилтнээс авдаг юм. Ажилд орохыг хүссэн өргөдөл, хувь хүний намтар /3 үеийн намтар/, Бүтээлийн жагсаалт, Бүрэн болон суурь боловсролын гэрчилгээ, Диплом, мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, цээж зураг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмнө ажил эрхэлж байсан бол ажлаас чөлөөлөгдсөн хуулбар зэрэг баримт бичгийг бүрдүүлж хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд өгдөг. Ахлах мэргэжилтэн тухайн хүнийг нөөцөд бүртгэж авдаг. Ингээд сул орон тооны захиалгын хуудас цехийн дарга нараас хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд ирдэг. Цехийн дарга нар нөөцөд байгаа хүмүүсийн материалыг үзээд ажилд авах санал гаргадаг. Ер нь бол материал дутуу бол нөөцөд авдаггүй. Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаарт хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой заалт байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66- 67-р хуудас/
Гэрч Х.***********П************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *****************т хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнгээр томилогдсон одоог хүртэл энэ албан тушаалд ажиллаж байна. Би Цгийн П************ гэх хүнийг танихгүй. Манай байгууллагад ажиллаж байгаад 2020 оны 12 дугаар сард халагдсан би халагдах тушаалыг нь төлөвлөсөн. Манай байгууллага 1000 гаран ажилтантай би бүх хүмүүсийг танихгүй. Шинээр ажилд орохыг хүссэн хүмүүс ажилтны анкет бөглөж өгнө. Энэ анкетыг хүний нөөцийн мэргэжилтэнгээс авдаг юм. Ажилд орохыг хүссэн өргөдөл, хувь хүний намтар /3 үеийн намтар/, Бүтээлийн жагсаалт, Бүрэн болон суурь боловсролын гэрчилгээ, Диплом, мэргэжлийн үнэмлэх, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар, цагдаагийн байгууллагын тодорхойлолт, цээж зураг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, өмнө ажил эрхэлж байсан бол ажлаас чөлөөлөгдсөн хуулбар зэрэг баримт бичгийг бүрдүүлж хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд өгдөг. Ахлах мэргэжилтэн тухайн хүнийг нөөцөд бүртгэж авдаг. Ингээд сул орон тооны захиалгын хуудас цехийн дарга нараас хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэнд ирдэг. Цехийн дарга нар нөөцөд байгаа хүмүүсийн материалыг үзээд ажилд авах санал гаргадаг. Ер нь бол материал дутуу бол нөөцөд авдаггүй. Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаарт хөдөлмөрийн гэрээ байгуулахтай холбоотой заалт байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66- 67-р хуудас/
Гэрч Ч.***************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Би 2006 оны 05 дугаар сараас *****************т орчуулагчаар ажилд ороод, 2007-2009 оныг хүртэл захирлын нарийн бичгээр, 2009-2019 оныг хүртэл хүний нөөцийн мэргэжилтнээр, 2019 оны 08 дугаар сараас ахлах мэргэжилтнээр тус тус ажиллаж байна. Б.А******************** нь манай үйлдвэрийн баяжуулах фабрикийн мастераар ажиллаж байсан, сүүлд 2021 онд Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын хэлтэст инженерээр ажиллаж байсан учраас танина. Харин Ц.П************ гэж хүнийг нь танихгүй. Эдгээр хүмүүстэй садан төрөл, найз нөхөд, анги хамт олны ямар нэг холбоо байхгүй. Б.А******************** нь Ц.П************ийг ажилд оруулах, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш Б.А******************** нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүү ахуйн инженерээр түр ажиллаж байсан, энэ нь аюулгүй байдлыг хангуулах, заавар зөвлөмж өгөх л үүрэгтэй албан тушаал байгаа юм, түүнээс бол ажилд хүнийг томилж чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаал биш. Би хүний нөөцийн ахлах ажилтан учраас надаас олон хүмүүс үйлдвэрт ажлын байранд сул орон тоо байгаа эсэх талаар байнга асууж байдаг. Одоо хэн хэн нь надаас ямар орон тоо асууж байсныг би санахгүй. Тиймээс Б.А******************** нь энэ талаар надаас асууж байсан эсэхийг одоо нарийн санахгүй байна. Надаас хүмүүс орон тоо асуухдаа энэ хүнийг ажилд оруулмаар байна, орон тоо байна гэж асуухгүй ш дээ, харин тэр, энэ цехэд орон тоо гарсан уу л гэж асуудаг. Миний удирдлага доор хүний нөөцийн хоёр мэргэжилтэн байдаг. Албан журмаар надад хүний нөөцийн захиалгын хуудас ирсэн тохиолдолд тэр хоёр ажилтан мэдэхгүй. Захиалгын хуудсыг үйлдвэрийн 13 цехийн дарга, инженер өгдөг, тэгэхээр тэр хүмүүс тухайн цехийнхээ сул орон тоог мэддэг гэсэн үг, тэгэхээр орон тоог ***********цхан хүний нөөцийн мэргэжилтнүүд мэдэх ёстой гэдэг нь буруу юм. Бүртгэлд байхгүй, ховор мэргэжлийн захиалга ирвэл би хүний нөөцийн мэргэжилтэндээ үйлдвэр вэб сайтад зар байрлуул гэж үүрэг өгдөг, харин бусад тохиолдолд хүний нөөцийн ажилтнууд мэдэх боломжгүй ээ. Учир нь захиалгын хуудас нь ***********цхан надад ирдэг учраас манай хоёр ажилтан мэдэх боломжгүй юм. Ц.П************ийг нь үйлдвэр дээр харж байгаагүй, таараагүй. Миний мэдэж байгаагаар баяжуулах фабрикт конверийн машинчаар түр ажиллаж байгаад гарсан байсан. Манай үйлдвэр 1315 ажилтантай учраас тухайлан П************ийг санахгүй байна, тушаал шийдвэрээ харахгүй бол хэдий хугацаанд ажилласныг хэлж мэдэхгүй байна. Б.А******************** Ц.П************ийг ажилд оруулахаар идэвхтэй үйлдэл гаргаж, гүйгээд байсныг би мэдэхгүй байна. Б.А********************г дотоод хяналтаас шалгаад хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар цохолттой бичиг ирэхэд нь л энэ асуудлын талаар мэдсэн. Би Ц.П************ийг ажилд орсон эсэхийг, орсон бол хэзээ орсон талаар мэдэхгүй байна, манай үйлдвэр хөдөлгөөн ихтэй газар, хүмүүс ажилд орж л байдаг, гарч л байдаг, хүний оронд ажиллаад л буцаад гарч байдаг учраас би бүх зүйлийг нарийн мэдэхгүй. Би энэ үйлдвэрт 15 жил ажиллахдаа хүнээс шан харамж авч үзээгүй, тиймээс Ц.П************ээс шан харамж аваагүй. Ц.П************ нь сонгон шалгаруулалтаар ороод би сонгож авсан бол миний гарын үсэгтэй бичиг байгаа байх. Түүнээс үүнийг ажилд ороход нь тусалсан гэж хэлж болохгүй байх.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 73-74-р хуудас/
Шүүгдэгч Ц.П************ийн ажлын байрны тодорхойлолт, Бор-Өндөр ************-ийн ажилтны анкет /Ц.П************ийн/, гурван үеийн намтар /1-р хх-н 175-189 хуу/ зэрэг нотлох бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар: Улсын яллагчаас шүүгдэгч Б.А********************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хахууль авах гэмт хэрэгт, шүүгдэгч Ц.П************ийг мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хахууль өгөх гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулахаар Шүүгдэгч Б.А********************гийн өмгөөлөгч С.Нарангэрэл “Хахууль авах гэмт хэрэг нь тусгай субъекттэй байх шаардлага тавигддаг, А.А******************** нь хахууль авах гэмт хэргийн субъект биш” гэж тус тус мэтгэлцсэн бол шүүгдэгч Ц.П************ нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А******************** нь Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг ******************* ТӨҮГ-ын *****************ийн Баяжуулах фабрикийн бутлах цехэд ээлжийн мастераар ажиллаж байхдаа Ц.П************ийн тус үйлдвэрт ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, мөн тус үйлдвэрийн Баргилт цехэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Ц.П************ийн ажлын байраа өөрчлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд 2020 оны 12 дугаар сард нэг тооны үхрийн махыг хахуульд тус тус шууд авсан, Шүүгдэгч Ц.П************ нь ******************* ТӨҮГ-ын *****************т ажилд томилогдох ашиг сонирхлын үүднээс өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус үйлдвэрийн баяжуулах фабрикийн бутлах цехийн ээлжийн мастераар ажиллаж байсан Б.А********************д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, мөн 2019 оны 12 дугаар сард ажлын байраа өөрчлүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус үйлдвэрийн Баргилт цехэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан Б.А********************д нэг тооны үхрийн махыг тус тус хахууль болгон өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хэрэгт авагдсан Гэрч О.У*************ийн “...П************ намайг тогтсон ажилтай болгож өгөөч гэж гуйдаг байсан. Тэгээд би 2017 оны намар *****************т ажиллаж байх үедээ тус үйлдвэрт ээлжийн мастериар ажиллаж байсан А********************тэй уулзаж манай 1 дүү байгаа юм аа, ажил төрөл байхгүй, та ажилд оруулж өгч туслаач гэж би хэлсэн. Тэгтэл А******************** ажилд оруулахын тулд хүнтэй уулзаж үзье гэж хэлсэн. А******************** нь тухайн үед П************ийн ажилд оруулахын тулд хүмүүстэй уулзана, хоол унданд оруулна тэгэхээр мөнгө хэрэг болох байх гэж хэлсэн. Яг хэдэн төгрөг хэрэгтэй болохыг хэлээгүй. Тэгэхээр нь би энэ талаар П************т хэлэхэд П************ 1,000,000 төгрөг А********************д өгөхийг зөвшөөрч өөрөөсөө 1,000,000 төгрөгийг бэлнээр гаргаж А******************** гэх хүнийг танихгүй учраас надтай хамт А********************тэй уулзсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1-р багт байх 38-39 дүгээр байрны орчимд миний автомашин дотор П************ нь А********************тэй уулзаад 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг
Гэрч Х.**************агийн “...2019 онд Ц.П************ над руу залгаад нэг үхэр гаргаад өгөөд явуулаач би танд 700,000 төгрөг явуулъя гэхээр нь би нэг том үхэр алаад Улаанбаатар хот руу дайж явуулж байсан...” гэх мэдүүлэг Гэрч Б.М****************ын “...Ц.П************ гэдэг хүн манайд гомдол гаргасан байсан. Ингэж энэ асуудлыг анх мэдсэн. А******************** шан харамж авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ингээд Б.А********************г ажлаас нь чөлөөлсөн...”
Гэрч Ч.***************ын “...Б.А******************** нь Ц.П************ийг ажилд оруулах, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш Б.А******************** нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал, эрүү ахуйн инженерээр түр ажиллаж байсан, энэ нь аюулгүй байдлыг хангуулах, заавар зөвлөмж өгөх л үүрэгтэй албан тушаал байгаа юм, түүнээс бол ажилд хүнийг томилж чөлөөлөх шийдвэр гаргах эрх бүхий албан тушаал биш...” гэх мэдүүлэг
Шүүдэгч Ц.П************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Тухайн үедээ А******************** дээгүүр доогуур хүмүүстэй уулзсан байх. Надад бол намайг ажилд оруулахын тулд нэлээн олон даргатай нартай уулзлаа гэж хэлж байсан. Гэхдээ хэн гэх даргатай уулзсан талаараа хэлээгүй. Дарга нарыг хоолонд оруулах, архи авч өгөх асуудал байна чи надад мөнгө олж өг гэж хэлж байсан. Би хэдэн төгрөг хэрэгтэй юм гэхэд нэг сая төгрөг хэрэгтэй л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдож байна. Прокуророос шүүгдэгч Б.А********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ц.П************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна. Дээрх гэмт хэргийг гэмт хэргийн шинжээр нь задлан тайлбарлавал. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хахууль авах гэмт хэрэг нь гэмт этгээд шунахайн сэдэлтээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдлээр илэрнэ. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гэдэгт хахууль өгөгч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтнаар албан үүрэгт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзлийг, Гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд гэдэгт хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, ирээдүйд хийхээр амласныг ойлгоно.
Шүүгдэгч Б.А********************гийн өмгөөлөгч С.Нарангэрэлээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нийтийн албанд томилогдох эрхийг заавал хасах ялтай. Тэгвэл С.А******************** нь нийтийн албан тушаалтан биш. Ийм учраас энэ гэмт хэргийн субъект мөн үү гэдэгт эргэлзээ төрж байна” гэж мэтгэлцэх боловч түүний дүгнэлт дараах байдлаар няцаагдана. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь авлигын гэмт хэргийн нэгэн төрөл бөгөөд нь субъектийн шинжээр нь нийтийн албан тушаалтан болон албан тушаалтан гэж ялгажээ.
Тодруулбал Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4, 5, 6 дугаар зүйлүүдэд гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодотгосон бол бусад зүйлүүдэд зөвхөн “албаны чиг үүргээ” гэж зааглан ялгасан байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн субъект нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжид алба хашдаг хэн ч байж болно гэсэн утга санааг илэрхийлнэ. Субъектийн энэ шинжээрээ дээрх гэмт хэрэг бусад ойролцоо төрлийн гэмт хэрэг болох залилах, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх зэрэг хэргүүдээс ялгагдана. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг нь тусгай субъект байхыг шаардахгүй бөгөөд гэмт этгээд өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл тэдгээрийг амласан, санал болгосон идэвхтэй үйлдлээр илэрнэ.
Энэхүү гэмт хэргийн хувьд хахууль авагч нь хахууль өгөгч этгээдэд болон бусдад давуу байдал бий болгох эрх мэдэлтэй байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Хахууль өгөгч нь тухайн этгээдийг тийм эрх мэдэлтэй эсхүл боломжтой гэж үзэж эд хөрөнгө шилжүүлсэн амласнаар гэмт хэрэг төгсөнө. Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Б.А******************** нь гэмт хэрэг үйлдэгдэх үед ******************* ТӨҮГ-ын *****************ийн Баяжуулах фабрикийн бутлах цехэд ээлжийн мастер, мөн тус үйлдвэрийн Баргилт цехэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байсан болох нь ******************* ТӨҮГ-ын *****************ийн захирлын тушаалаар /1-р хх-н 164-166 хуу/ тогтоогдсон бөгөөд Б.А******************** нь Ц.П************ийг албан тушаалд томилох эрх бүхий этгээд биш болох нь түүний ажлын байрны тодорхойлолт, гэрч Б.М****************, Ч.***************а нарын мэдүүлгээр нотлогдож байна. Улмаар шүүгдэгч Б.А******************** нь бодит байдал дээр ийнхүү ажилд томилох эрхгүй этгээд гэдгээ мэдэж байсан ч шунахайн сэдэлтээр Ц.П************ийг ажилд оруулж өгнө гэж мөн ажлын байрыг нь өөрчлөхөөр түүнээс 1,000,000 төгрөг, үхрийн мах бэлнээр авсан буюу хууль тогтоомжоор өөрт нь үүрэг болгоогүй, хийх ёсгүй үйлдлийг хийхээр, шүүгдэгч Ц.П************ нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу ажилд томилогдохоор Б.А********************д албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1,000,000 төгрөг, үхрийн мах өгсөн үйлдэл нь хахууль авах, өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох бүрэн үндэслэл болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А********************гийн эхнэр хорт хавдраар өвчилснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцуулах санал гаргасан нь хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул саналыг үндэслэлгүй гэж үзлээ. Харин дээрх нөхцөл байдал нь шүүгдэгч Б.А********************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдлын нэг болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.П************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй талаар дурдуулах, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А********************д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, Ц.П************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.
Шүүгдэгч Б.А********************гийн өмгөөлөгч С.Нарангэрэл “шүүгдэгч Б.А******************** нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бага насны гурван хүүхэдтэй, хүнд өвчтэй эхнэртэй зэргийг нь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв. Шүүгдэгч нар нь энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн ба прокуророос шүүгдэгч нарыг яллагдагчаар татахдаа болон яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх хуулийн заалтыг баримтлаагүй ч шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа баримтлахад харшлах зүйлгүй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг баримтлан шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүгдэгч Ц.П************ нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн хувийн байдал /шүүгдэгч Б.А******************** нь эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь хорт хавдар өвчний учир эмчлүүлж байгаа/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.А********************г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.П************ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зохимжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч Б.А********************д зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Ц.П************т торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Б.А********************, Ц.П************ нарт сануулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч Б.А******************** нь Ц.П************ээс 1,000,000 /нэг сая/ төгрөг, 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий үхрийн мах авч өөртөө ашиг олсон болох нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А********************гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгох үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Б-ийн А********************г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс үйлдэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Дн овогт Цгийн П************ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрт давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А********************г нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заажурамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П************ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А********************гийн зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Б.А********************г Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А******************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасшүүгдэгч Ц.П************ нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А********************д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Ц.П************т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус бүр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А********************гээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,750,000 (нэг сая долоон зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.А********************, Ц.П************ нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР