| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/22 |
| Огноо | 2025-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Улсын яллагч: Э.Уламбаяр
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414000000352 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, *******н овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багт хохирогч *******ийг мотоциклийн бензин харамлалаа гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж *******ийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..Би Богд сумын Хориулт 6 дугаар багийн төвд гэртээ 23 цагийн үед байж байтал гэрийн гадаа хүн дуугарахаар нь гэрээс гартал миний мотоциклийн хажууд хүн сууж байхаар нь явж очоод юу болсон талаар асуухад манай хүргэн ******* нь мотоциклийн банкны саванд бензин авч байхаар нь би *******ийг яаж байгаа гэж асуухад *******т хэлсэн гээд босож ирээд ундааны савтай бензинээ миний зүүн гар луу асгахаар нь би яаж байгаа юм гээд цамцных нь захаас хоёр гараараа барьсан чинь миний зүүн талын нүд хэсэг рүү цохиод авсан. Тэгээд бид хоёр зууралдаад байж байтал манай дүү эхнэртэйгээ гэрээсээ гарч бид хоёрыг салгасан. Б. ******* бид нарыг ална гэж хэл амаар доромжилчхоод яваад өгсөн. Би *******, Т.******* нарын хамт сумын эмнэлэг рүү очиж үзүүлэхэд миний зүүн талын нүдний хөмсөг дээр гэмтсэн байна гээд сумын эмч үзээд оёдол тавих гээд миний шархыг цэвэрлэж, хоёр оёдол тавиулсан. Миний зүүн талын нүд рүү болон цээж хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Би өөрөө өвчин намдаах эм 45000 төгрөгөөр авсан уг мөнгийг нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10/,
Гэрч Т.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...орой 21 цагийн үед гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байж байтал манай хашаанд дотор хүмүүс хоорондоо маргалдаад байхаар нь гэрээсээ гараад хартал манай нагац ахтай манай хүргэн хоорондоо заамдалцаад авсан байхаар нь очиж салгахад манай хүргэн ах нагац ахын нүд, хөмсөг хэсэг рүү цохисон байсан. Би гэртээ эргэж ороод эхнэрийг цагдаа дууд, цус нь гоожчихсон байна гэж хэлсэн. Манай эхнэр нагац ахыг аваад сумын эмнэлэг явсан. *******ийн мотоциклоос нь ******* бензин авахдаа асуугаагүй гэсэн шалтгаанаас болж хоорондоо хэрүүл маргаан хийж зодоон болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 20/,
Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“... төвд гэртээ 23 цагийн үед байж байтал гэрийн гадаа хүн дуугарахаар нь манай нөхөр гэрээс гарсан. Удалгүй буцаж орж ирээд ******* ах ******* 2 хоорондоо маргалдаад ******* ахын хөмсөгнөөс нь цус гараад байна, чи цагдаа дуудаадах” гэж хэлсэн. Би сумын цагдаа руу яриад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч О.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би энэ өдөр жижүүр эмч байсан юм. Ажил дээрээ байж байтал 23 цагийн үед хүнд зодуулсан гээд гэдэг хүн ирсэн. Би биед нь эмчийн үзлэг хийхэд зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн хөмсөг нь задарсан, ярагдсан шархтай байсан. Тэгээд би 2 оёдол тавиад өвчин намдаах эм зөвлөөд буцаасан. Хүнтэй маргалдсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Гэрч М.Дүүрэнхундагын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...******* нь манайхтай хамт байснаас хойш 2 удаа архи уусан байсанг харсан. Архи уучхаад гэртээ агсам тавьж байхыг хараагүй. Архи уугаагүй үедээ гэр бүлийн маргаан бол хийж л байдаг...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30/,
Иргэний нэхэмжлэгчын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу шүүж үзэхэд хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 40.516 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байна..гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 567 дугаартай
1.2 *******ийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...
4. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35-36/,
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/,Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03/, шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/170 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-45/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51/, депозит дансны хуулгууд /хх-ийн 54-57/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багт хохирогч *******ийг мотоциклийн бензин харамлалаа гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохиж *******ийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ийн...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/,
Хохирогч *******ийн...*******т хэлсэн гээд босож ирээд ундааны савтай бензинээ миний зүүн гар луу асгахаар нь би яаж байгаа юм гээд цамцных нь захаас хоёр гараараа барьсан чинь миний зүүн талын нүд хэсэг рүү цохиод авсан,... хоёр оёдол тавиулсан... гэх мэдүүлэг, /хх-ийн 09-10/,
Гэрч Т.*******ын...гэрээсээ гараад хартал манай нагац ахтай манай хүргэн хоорондоо заамдалцаад авсан байхаар нь очиж салгахад манай хүргэн ах нагац ахын нүд, хөмсөг хэсэг рүү цохисон байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 20/,
Гэрч*******ийн...******* ах ******* 2 хоорондоо маргалдаад ******* ахын хөмсөгнөөс нь цус гараад байна, чи цагдаа дуудаадах гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч О.ын....Би биед нь эмчийн үзлэг хийхэд зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Зүүн хөмсөг нь задарсан, ярагдсан шархтай байсан, 2 оёдол тавьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Гэрч М.Дүүрэнхундагын...******* нь манайхтай хамт байснаас хойш 2 удаа архи уусан байсанг харсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-30/,
Иргэний нэхэмжлэгчын...хохирогч ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 40.516 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан байна..гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 567 дугаартай...1.2 *******ийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо, шинэ гэмтэл байна...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....гэх дүгнэлт /хх-ийн 35-36/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-т…гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,... мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2-т… гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор….тус тус зохицуулжээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг хангана.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч *******ийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэргийн хохирогч ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч *******ийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар эрх бүхий албан тушаалтаны согтуурал шалгах багаж үлээлгэж согтолтын хэмжээ 0,57 хувьтай байсан болох нь гэрэл зургийн / хх-ийн 52-53/ үзүүлэлтээр тогтоогдож байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед зүүн хөмсөг шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 35-36/, талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч *******ийг зүүн талын нүд хэсэг рүү гараараа цохисон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн ба Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 170 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар долоон зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба торгох ял биелэгдсэн тул 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь *******ийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 40516 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 40516 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.... гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна.” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгч *******ийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар /гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ , хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоодоогүй, шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт... холиут 6-р баг нь Богд сумын төвд ордог, 2 хүүхдээ харж гэртээ байдаг,.. эхнэр сумын сургуульд үйлчлэгч хийдэг ..гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал /эрхэлсэн тодорхой ажилгүй, хувьд ноогдох хөрөнгөгүй, тогтмол орлогогүй, гэр бүлийн орлогыг эхнэрийн орлогоор бүрдүүлдэг,/ түүний ар гэрт эдийн засгийн дарамт учруулахгүй нь үүднээс, мөн шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжгүй, өмнө нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан, прокурорын дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******н овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Богд сумын Хориулт 6 дугаар багийн буюу сумын төвийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох буюу тухайн нутаг дэвсгэрээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА