Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 119/ШШ2022/0050

 

                                                              Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-д холбогдуулан гаргасан Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч М.Г-т Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж, 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 11 ширхэг архийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэсэн өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ын ТУБ Б.Э-ийн зөрчлийн 20220070 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн иргэн М.Г нь онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

ТХ-ийн ТУБ Б.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цах маркет худалдааны төв Б хүнсний дэлгүүрийн худалдагч М.Г нь онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч М.Г-т 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0063358 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Иргэн М.Г нь онцгой албан татварын тэмдэггүй архи худалдан борлуулсан зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь нотлогдсон байх ба эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 06 сарын 13-ны өдөр 11 ширхэг архи согтууруулах ундааг хураан авч хөрөнгө битүүмжилсэн байх боловч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 0063358 дугаартай шийтгэлийн хуудаст хураан авсан эд хөрөнгийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бичээгүй мөн тодорхойлох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн нь нотлогдсон гэж дүгнэсэн боловч тогтоох хэсэгт Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж хуулийн зүйл заалтыг буруу бичсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ын ТУБ Б.Э-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч М.Г-т Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж, 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 11 ширхэг архийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ТУБ Б.Э-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг зөвшөөрч байгаа тул Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байна.

Тус 0063358 дугаарт шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч М.Г-т Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж, 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 11 ширхэг архийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэсэн өөрчлөлт оруулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариу тайлбар ирүүлжээ.   

Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орхон аймгийн ПГ-ын ХП-ын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтанд холбогдогч М.Г-т Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж, 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 11 ширхэг архийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй гэсэн өөрчлөлт оруулах” тухай 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 53 дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0045/з/ дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн ТХ-ийн ТУБ Б.Э-ийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 0063358 дугаартай шийтгэлийн хуудасны  шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “холбогдогч М.Г-т Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэж, 5 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл 11 ширхэг архийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлсүгэй” гэж өөрчлөлт оруулсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА