| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2024/0219/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл, шүүгч Г.Батзаяа нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Байгаль
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам
Иргэдийн төлөөлөгч: Д.Баярсайхан
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414003230212 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / Регистрийн дугаар *******/
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг болох “Цалуу” гэх газарт гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ын биед халдаж нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээж хэсэг рүү нь өвдөглөж, өшиглөж, улмаар газарт унагаан чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсаны улмаас биед 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн зовоож хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Тухайн үед миний бие ноолуураа тушаачихаад нүүдэл хийх үед хэрэг болох байх гэж бодоод 2 шил архи, 1 лааз пиво авч ирсэн. Тэгээд гэртээ очтол эхнэр маань миний авч ирсэн архинаас нэхээд байсан тул эхнэртээ нэг хийж өгсөн. Тэгээд хамт ирсэн хүнд архи хийж өгөөд би өөрөө уугаагүй. Орой намайг явахад эхнэр маань “чамайг ирэхэд чинь би үхсэн байна шүү” гэж хэлээд араас орилоод хоцорсон. Тухайн үед миний төрсөн дүү нас барсан байсан тул эхнэрээ ганц зул өргөчихгүй гэж хэлсэн. Мөн эхнэр маань барьсан зүйлээрээ өөрийгөө гэмтээж зоддог бөгөөд тухайн шинжээчийн дүгнэлтээр гарсан гэмтэл дунд эхнэр маань өөрийгөө чулуугаар цохиж гэмтээсэн гэмтэл орсон байгаа. Миний хувьд эхнэрээ 2-3 удаа алгадаж, өшиглөсөн. Энэ гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Би эхнэр болох *******тай 2012 оноос хойш 12 жилийн хугацаанд хамт амьдраад 2-11 насны 5 хүүхдийн эцэг эх болон амьдарч байна миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Манай эхнэр ******* ааш зан нь 2023 оны 05 дугаар сараас хойш гэнэт өөр болж архи дарс их уудаг болсон. Энэ хэрэг болох үед манай эхнэр ******* миний сумаас авч очсон эд зүйлийг гэрт дотор тарааж шидсэн мөн авч очсон архинаас манай гэрт хонь харах гэж очсон *******тэй манай эхнэр нэг нэг хундага хийж өгсөн. Би тэр үед *******ийн хамт гэр нүүлгэх унаанд яваад гэртээ ирсэн чинь манай эхнэр гэрт байсан архийг уусан байдалтай согтуу байсан ба үлдсэн архийг уух гээд байхаар нь зөвшөөрөөд уу гэж хэлээд би хүүхдүүдийнхээ хажуугаар ороод хэвтэж байтал манай эхнэр над руу дайраас байхаар эхнэрээ газар хэвтүүлж байгаад босгохгүй гээд 2 гарын бариад цээж хэсэг дээр нь бөгсөөр суугаад байж байтал манай эхнэр миний 2 гарын бугуй хэсгийг хазаад бугуйд байсан эрхийг таслахаар нь би урандаа нүүрний хэсэг рүү нь 2-3 алгадсан чинь манай эхнэр орилоод миний урдаас жийгээд байхаар нь би эхнэрийнхээ бөгс хэсэгт 2-3 удаа өшиглөөд гэрээс хөөгөөд гаргасан би тэр үед гуталтай байсан. Би тэр үед яагаад гэнэт уурласан гэхээр нь миний төрсөн дүү 2024 оны 05 дугаар сард бурхан болсон ба дүүгээ бурхан болсон өдрөөс хойш зүүдэг байсан эрхийг маань таслахаар нь уурлаад зодох шалтгаан болсон. Харин эхнэрийнхээ цээжний хэсэг дээр сууж байхдаа хальт өвдөглөснөөс болж манай эхнэрийн хавирга хугалсан байх гэж бодож байна. Ер нь бол манай эхнэр сүүлийн үед архи их уудаг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Тухайн өдөр манай нөхөр өглөө сумын төв рүү сүүлийнхээ ноолуурыг өгөх гээд яваад эргэж ирэхдээ хоёр шил архи, нэг том пивотой ирсэн. Тэгээд хүний унаа гуйхаар явахдаа нэг том пиво авч явна гэж байсан авчирсан нэг архиа задалж надад нэг хийж өгсөн манайд байсан хүнд бас нэг хийж өгсөн. Тэгээд айл руу явж нүүдэл хийх унаа авчрах гээд явсан тэр үед би нөхөртөө “чамайг ирэхэд би үхсэн байж мэднэ шүү” гэж хэлсэн надад юм хэлээгүй явсан. Тэгээд хүний унаа аваад ирсэн ирээд дахин нэг шилтэй архиа задалж надад хийж өгсөн. Тэр үед би нөхөртэйгөө маргалдсан. Тэгэхэд манай нөхөр миний нүүр лүү гараараа цохисон. Мөн элэг рүү өвдгөөрөө цохисон мөн бөгс рүү өшиглөсөн. Тэгээд цааш нь юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Маргааш өглөө нь миний нүүр ам хавдаж хөхөрсөн мөн баруун гарны булчин хөхөрсөн хэвлий болон салтаа хэсэг хөхөрсөн, мөн зүүн хавирга өвчин орсон байсан. Тэгэхэд манай нөхөр би өөрөө сумын төв орж цагдаа, эмнэлэг дуудна гээд явсан... Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би гомдолтой байна…гэх мэдүүлэг /хх-ийн 22-24, 26/,
...би өөрөө өөрийгөө зодоогүй,... би гомдолтой байна, энэ хүнд олон удаа зодуулж байна...,.... бид 2 албг ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа, нөхөр бид хоёр 2012 онд анх гэр бүл болж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 26-27/
Гэрч Г.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Тэр өглөө ******* сумын төв явж ноолуураа өгөөд өдөр гэртээ ирсэн ******* ирэхдээ шуудайн дотор хайрцагтай юмтай ирсэн. Тэр үед авгай нь тэр шуудайтай юмыг гэрийнхээ хойморт шууд асгасан тэр шуудайтай юмнаас чихэр, боов хоёр шил архи, нэг пиво зулын тос гэх мэт зүйл байсан. Тэгэхэд *******ын авгай “би энэ архийг уучих уу” гэхэд ******* тэг тэг гээд задлаад авгай д цайны шаазан аяга дүүргээд өгсөн. тэр архийг уучихсан дараа нь надад хийж өгсөн би архийг уугаад дуустал ******* намайг ах хүү хоёулаа айлд очиж машин гуйгаад ирье маргааш өглөө нүүдэл хийнэ гэсэн. Тэгээд би *******ын хамт гэрээс гарсан нь би хоёр эгчийгээ алдсан та хоёрыг машин аваад ирэхэд би үхчихсэн байж магадгүй гэж орилоод байсан. Тэгээд ******* бид хоёр нэг том пиво аваад явсан айлд очиж хүний унаа гуйгаад нөгөө пиво өгчхөөд чиргүүлтэй машин бариад мотоциклоо тэр айлд орхиод *******ын гэрт ирэхэд авгай нь нөгөө үлдсэн нэг шил архийг уучихсан согтуу байсан. Тэр үед ******* авгайдаа чи ганц зул хийчихэд яадаг юм гэж хэлээд хэрүүл хийсэн тэр хоёр барилцаад авсан. Тэр үед нь *******ын гарын бугуйнаас барьж аваад *******ын бугуйнд байсан эрхи тасарсан чинь ******* уурлаад авгайгаа хоёр гурван удаа алгадсан нэг удаа өшиглөөд “муу гичий минь гар” гээд чирээд гарсан тэр үед би миний хүү одоо боль гэж би хэлсэн. Танд ямар хамаа байсан юм та дуугүй унт гээд намайг бас алгадсан. Тэгэхэд авгай нь гадаа орилж байгаад дуугүй болсон тэр үед ******* гэртээ оруулж ирээд орон дээр тавьсан. Намайг өглөө босоход *******ын гэрийн хулдаас болон ын пудволк нь нил цус болчихсон нүүр нь хавдсан уруул нь сэтэрчихсэн байсан. Би хулдаасан дээр байсан цусыг цэвэрлэсэн. *******ыг гэрээсээ гарсан чинь та энийг хардаа гэсэн би очиж харахад ын биеийн хэвлий хэсгээс бөгсөн бие нь хүртэл хүрэн улаан болчихсон байсан, мөн миний хавирга хугарчихсан юм байна та намайг босгоод өгөөч гэхээр нь би өндийлгөж байгаад аяга цай өгсөн. Тэгээд ******* гэртээ орж ирээд сумын төв явж цагдаа, эмнэлэг дуудна гээд явсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“...Дуудлага очиход ******* нь гэртээ орондоо халуураад байна гэсэн босохоор толгой эргээд байна, мөн зүүн талын хавиргаар өвдөөд байна гэсэн зовууртай байсан. Үзэхэд даралт хэвийн, халуун 35,1 байсан ухаан санаа саруул хэвийн харьцаатай байсан. Биед үзлэг хийхэд биеийн хэвлий болон бөгсөн бие нь хөхөрсөн эрээн алга болчихсон, мөн зүүн талын нүдний доогуур хөхрөлт зулгаралтай дээд, доод уруул язралттай байсан. Манай нөхөр намайг зодсон гэж байсан мөн *******ын гэрт нэг танихгүй хүн байна лээ. Тэр хүн хоорондоо зодоон хийсэн намайг очиж салгах гэхээр архичин минь цаашаа зайл гээд намайг ******* нь хоёр цохиж авсан гэж ярьсан. Мөн ******* би авгайгаа хоёр алгадсан салтаа руу нь хоёр өшиглөсөн гэж ярьж байсан..гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
“…Би хохирогч *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан 954,344 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна…гэх мэдүүлэг /хх-ийн 34/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 297 дугаартай:
1.*******ын биед зүүн 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралтууд гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохилтын улмаас, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3.Дээрх зүүн 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн ХҮНД зэрэгт, дээрх бусад зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 68-71/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № 20 дугаар шинжээч нарын...5. 2024.05.31-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... гэх дүгнэлт
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухайн тогтоол / хх-ийн 79-83/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол / хх-ийн 01-02/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02-03/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл / хх-ийн 04-06/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт / хх-ийн 07-12/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, хянах хуудас, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, / хх-ийн 54-66/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 67-68/, оршин суугаа газрын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 92-93/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 91-92/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 93-94 /, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 94-95/, урьд Баянхонгор аймаг дахь Сум дудын шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 96-101/, 2023 оны малын тооллого /хх-ийн 102-106/, банкны тодорхойлолт / хх-ийн 10-110/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******тай гарт байсан эрхи тасдсан, зул өргөсөнгүй гэж хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээж хэсэг рүү нь өвдөглөж, өшиглөж, улмаар газарт унагаан чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсаны улмаас биед 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт олон тооны шарх гэмтэл үүсгэсний улмаас хохирогч хүнд гэмтэл авсан нь шүүгдэгчийн буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч ******* болон хохирогч *******ын нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн “... бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, 2012 онд анх гэр бүл болсон....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/, шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн..... 2012 онд *******тай гэр бүл болсон, 14 жил хамтран амьдарч байна, гэрлэлтийн баталгаа байхгүй, 5 хүүхэд төрүүлж өггөсөн... гэх мэдүүлэг, шүүгдэгч *******ын…энхэртэйгээ амьдраад 12 жил болсон, 5 хүүхэд бүгд миний хүүхдүүд байгаа, гэрлэлтээ батлуулж байгаагүй ... гэх мэдүүлэг / хх-ийн 85-86/ гэх мэдүүлэг зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч, хохирогч нарыг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг болох “Цалуу” гэх газарт гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******ыг гарт байсан эрх тасалсан гэх үл ялих зүйлээр шалтаглан биед халдаж нүүр хэсэг рүү гараараа цохиж, цээж хэсэг рүү нь өвдөглөж, өшиглөж, улмаар газарт унагаан чирэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж биед халдсаны улмаас биед 5 дугаар хавирганы хугарал, зүүн уушгины уналт, цээжний хөндийд хий хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүү, эрүү, баруун мөр, бугалга, гуя, хэвлий, зүүн бугалга, гуя, бүсэлхий, умдаг, цавь, бэлгийн их уруулд цус хуралт олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн зовоож хүнд хохирол санаатай учруулсан...” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд шүүхээс хохирогч ******* шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн № 19 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ял шийтгүүлж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.
Хохирогч ******* нь *******аас үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 945344 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан ба шүүгдэгч *******аас эрүүл мэндийн даатгалын санд 945344 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн... *******ын биед учирсан зарим гэмтлийг бие учруулаагүй, шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн тархи толгойн гэмтлийг өөрөө толгойруугаа чулуугаар цохиж гэмтэл учруулсан... гэх мэдүүлэг, хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн.... би өөрөө өөрийгөө зодоогүй.,... энэ хүнд олон удаа зодуулж байсан, гомдолтой байна.....гэх мэдүүлэг / хх-ийн 16-18/, түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нараас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн № 297 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар прокурор, шүүхийн шатанд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаас хүсэлт гаргаж байсан зэргээс үзэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ....гэх дүгнэлтийг
Шүүгдэгч өмгөөлөгч Д.Мэндээгийн ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно..” гэж мөн зүйлийн 1.4 дэх хэсэгт ”….энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна…” гэж тус тус заажээ.
Харин шүүгдэгч ******* нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул шүүхээс хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид олон тооны шарх буюу хүнд зэргийн гэмтэл, учруулсан/, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, зорилго,/ согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хүний биед халдаж хохирол учруулсан/, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өмнө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан бөгөөд энэ үйлдэлдээ дүгнэлт хийдэггүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагч, шүүгдэгч өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2025 оны 01 дүгээр сарын 16-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Батцэнгэл
ШҮҮГЧ Г.Батзаяа