| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2024/0391/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/399 |
| Огноо | 2024-12-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/399
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч Д.Баянмөнх
Шүүгдэгч Н.А-ийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Д.Б-гийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч Д.Б, Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянмөнхөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Човогт Д.Б, Аовогт М.А нарт холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний .......... байсан, ам бүл 2, нөхрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг .... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч овогт Д.Б /РД:....../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цаг уурч мэргэжилтэй, Дорнод аймгийн Буйр ......... захиргаанд нуурын эко систем судалгаа ........ ажилтай, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол 3-48-15 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, А овогт М.А/РД:......./,
Шүүгдэгч Д.Б нь Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа:
- 2019 оны 02 дугаар сард нярав Ж.Д-ын хамт Улаанбаатар хотод сургалтад суухаар явахдаа 1 тооны үхрийг аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 1,080,000 төгрөгийг тус цехээс нярав Ж.Д-ынхаан банкны харилцах дансанд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн ба тухайн мөнгөнөөс Д.Б нь 840,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгснийг өөртөө завшиж, эдийн давуу бий болгосон,
- 2019 онд тус төвийн ажилтан алба хаагчдын хувийн хэрэгцээнд 11 хонь худалдан борлуулж ажилчдаас Ж.Д-ынхувийн харилцах дансанд 1 тооны хонины үнэ /2 ажилтны дунд 1 хонийг 1 бүрийг 80,000 мянган төгрөг/ нийт 880,000 төгрөгийг төвлөрүүлж, нярав Ж.Д нь нягтлан бодогч Д.Б-гийн хаан банкны харилцах .... дугаарын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 421,800 мянган төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 160,000 мянган төгрөг/ нийт 581,000 мянган төгрөгийг шилжүүлснээс 302,000 /гурван зуун хоёр мянган төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу бий болгосон,
- 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УЦУОШГ-ын дарга Э тус аймагт ирж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс аймгийн хойд сумдын ажилтан албан хаагчдын ажлыг шалгахаар явах зардалд зориулж 9 хонь аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 917,000 мянган төгрөгийг, уг цехээс нягтлан бодогч Д.Б-гийн харилцах хаан банкны .... дугаарын дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, тухайн мөнгөнөөс 225,740 /хоёр зуун хорин таван мянга долоон зуун дөчин/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
- 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1,324,819 төгрөгийн үнийн дүнтэй шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэл болох .... УБВ, .... ДОР, .... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө давуу байдал бий болгож, давуу байдал бий болгосон зэргээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгосон,
Мөн Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн дарга Н.А-тай бүлэглэн:
- 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нэр бүхий 14 албан хаагчдын цалин дээр хууль бусаар илүү цагаар ажиллаагүй байхад илүү цагийн мөнгө бодож 1,982,850 /нэг сая есөн зуун наян хоёр мянга найман зуун тавин/ төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .... дансаар шилжүүлэн авсан,
- 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн ажилтан Г.Ө, Т.Г, Б.Т, Э.Б, Ж.Б нарын 5 албан хаагчийн 2020 оны 04 дүгээр сарын цалин дээр илүү цагийн мөнгө бодож тухайн ажилчдаас нийт 868,000 /найман зуун жаран найман/ төгрөгийг өөрийн хаан банкны харилцах 54...... дугаарын данс руу шилжүүлэн авсан,
- 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Г.Ө, Б.Т, Т.Б, Т.Г, Х.О, Т.Б, А.Ч, Б.У, Ж.Б, Б.Б, Ц.Г нарын 2020 оны 05 дугаар сарын цалин дээр илүү цагийн нэмэгдэл цалин гэж нийт 1,797,068 /нэг сая долоон зуун ерөн долоон мянга жаран найман мөнгө/ төгрөгийг бодож олгож тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .... дугаарын дансаар дамжуулан авсан,
- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тус төвийн ажилтан Б.У, Х.О, Ж.Б, Ц.Г, Ж.Б, Н, Б.Т, А.Ч, Б.У, А.А, Д.Цнарын 12 албан хаагчийн цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгө болох 1,953,031 /нэг сая есөн зуун тавин гурван мянган төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийг байгууллагын дотоод засварт зарцуулна гэх нэрийдлээр өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .... дугаарын дансаар шилжүүлэн авсан,
- 2020 оны 10 дугаар сард тус төвийн ажилтан Б.Урансүх, Т.Батсүх, Ц.Ойдовжав, Ж.Бумдарь, Б.Наранцацрал, Ц.Ган-Очир, Г.Баасанжав, Г.Ганцэцэг нарын 2020 оны 10 дугаар сард орсон цалинг нярав Ж.Днь нягтлан бодогч Д.Бгийн үүрэг болгосны дагуу өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .............дугаарын дансаар дамжуулан авч 892,500 төгрөгийг Т.Батсүхийн ............. дугаарын данс руу шилжүүлэн авсан,
- 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус төвийн дарга Н.Аийн нөхөр Ц.Б-ийн эзэмшлийн ... дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 140,000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 150,000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийн нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120.000/нэг зуун хорин мянган төгрөгийн утасны төлбөрийг, Мобиком ХХК-ийн 120,000 /нэг зуун хорин мянган төгрөгийн/ утасны төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ... дугаарын дансаар 530,000/таван зуун гучин мянган/ төгрөгийн төлбөрийг төлүүлсэн зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн,
Шүүгдэгч Н.А нь Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа:
Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн нягтлан бодогч Д.Б-тай бүлэглэн:
- 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ажилчид болох Х.О, Т.Х Г.Ө, Ж.Б, Г.Б, Б.У, Д.Т, Т.Бг, Т.Б, Ж.Б, С.Ж, А.Ч, Э.Б, Б.Т нарын 14 албан хаагчийн 2020 оны 03 дугаар сарын цалин дээр хууль бусаар илүү цагаар ажиллаагүй байхад илүү цагийн мөнгө бодож 1,982,850 /нэг сая есөн зуун наян хоёр мянга найман зуун тавин/ төгрөгийн цалин олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан,
- 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн ажилтан Г.Ө, Т.Г, Б.Т, Э.Б, Ж.Б нарын 2020оны 04 дүгээр сарын цалин дээр илүү цагийн мөнгө бодож, тухайн ажилчдаас нийт 868,000 /найман зуун жаран найман/ төгрөгийг хууль бусаар олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан,
- 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Г.Ө, Б.Т, Т.Б,Т.Г, Х.О, Т.Б, А.Ч, Б.У, Ж.Б, Б.Б Ц.Г нарын 2020 оны 05 дугаар сарын цалин дээр илүү цагийн нэмэгдэл цалин гэж нийт 1,797,068 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга жаран найман мөнгө/төгрөгийн цалин бодож олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан.
- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тус төвийн ажилтан Б.У, Х.О, Ж.Б, Ц.Г, Ж.Б, Н, Б.Т, А.Ч, Б.У, А.А, Д.Ц нарын цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгө болох 1,953,031 /нэг сая есөн зуун тавин гурван мянган төгрөг гучин нэгэн мөнгө/ төгрөгийн цалин бодож олгон, нэгдүгээр гарын үсэг зурсан.
- 2020 оны 10 дугаар сард тус төвийн ажилтан Б.У, Ц.О, Ж.Б, Б.Н, Ц.Г, Г.Б, Г.Г нарын цалин дээр илүү цагийн мөнгө болох 892,500 төгрөгийг цалинг тус тус бодож, нэгдүгээр гарын үсэг зурж олгон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,
- Мөн өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.Б-ийнэзэмшлийн ... дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120.000/нэг зуун хорин мянган төгрөгийн утасны төлбөрийг, Мобиком ХХК-ийн 120,000 /нэг зуун хорин мянган төгрөгийн/ утасны төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ... дугаарын дансаар нийт 530,000 /таван зуун гучин мянган/ төгрөгийн төлбөрийг төлүүлж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын 10-нд энэ байгууллагад нягтлан бодогчоор ажилд орж байсан. Намайг ажилд орсон цагаас хойш байгууллагын хуримтлалын санд ажилчдаас мөнгө хураадаг байсан. Байгууллагад хэрэгцээтэй зүйлсээ авахад мөнгө байхгүй байдаг учир энэ хуримтлалын сангаасаа А дарга болон хамт олондоо мэдэгдэж байж бид нар зээлж авдаг байсан. Энэ мөнгөө эргүүлээд төлөх гэхээр улсын төсөвт мөнгө байдаггүй учраас дарга болон байгууллагын ажилчид, хамт олон бүгдээрээ ярилцаж байгаад илүү цаг болон 9 дүгээр сарын үр дүнгийн урамшууллын мөнгийг бүгдээрээ хэлэлцэж байж авдаг байсан. Энэ мөнгөөрөө бид нар хуримтлалын сангаас зээлсэн мөнгөө төлдөг байсан. Тухайн үед Н.А нь надаас илүү албан тушаал, эрх мэдэлтэй хүн байсан. Илүү цагийн асуудалд яригдаад байгаа албан хаагчдын нэрс бол бүгдээрээ Н.А даргын найз нөхөд, тойрон хүрээллийн хүмүүс байдаг. Намайг ажилд ороход эхний хагас жил дараагийн нэг жил гэсэн хугацаанд энэ мөнгө гарсан байдаг гэв.
Шүүгдэгч Н.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би нийт 18 жил Цаг уурын байгууллагад анхан шатнаас нь эхлэн ажиллаж байгаад 2017 онд дарга болсон. Тухайн үед надад туршлага гэх зүйл байгаагүй ба яг хуулиа судлаад төсөв мөнгө зарцуулах тал дээр би туршлагагүй байсан. Тэр үед манай ахлах нягтлан тэтгэвэртээ гараад дараа нь шинэ хүн орсон. Шинэ хүн маань мөн туршлагагүй, өмнө нь нэг хоёр жил л ажилласан хүн байсан. Бид хоёр аль болох төсвийнхөө мөнгийг зөв зарцуулах гэж явдаг байсан. Яг байгууллагад дутагдалтай зардлууд зөндөө их гарсан бөгөөд түүн дээр нь бид нар мэдлэг туршлагагүйгээс болоод хэсэг хуримтлалын мөнгөнөөс түр зээлж аваад 2-3 жил болсон. Энэ мөнгө нь хуримтлагдсаар байгаад 3-4 сая төгрөг болсон байсан учраас яг хуримтлал хариуцдаг хүн маань энэ мөнгөө төлөхгүй бол болохгүй гэдэг талаар хэлсэн. Тэгэхээр нь төсөв мөнгө яах билээ хаанаас юу гаргах вэ гэж нягтлантайгаа ярилцахад цалингийн сан л хүрэлцээтэй тэрнээс бусад санд ямар ч боломж байхгүй гэсэн. Тэгж ярилцаад илүү цагийн мөнгө гэж төсвөөс мөнгө гаргаад өрөө төлсөн. Бгийн сая хэлсэн ойрын хүрээллийн хүн гэж яриад байгааг би ойлгохгүй байна. Бид нар 18 жил хамт ажилласан учраас би хүн бүгдтэй нь сайхан харьцдаг байсан. Би Бтай ч гэсэн сайхан харьцдаг байсан. Гэтэл одоо ийм зүйл ярьж байгаа нь надад эвгүй санагдаж байна. Би илүү цагийн мөнгөний талаар зарим зүйлсийг нь мэдэхгүй. Учир нь сумдад ажилладаг хүмүүс засаг даргаар цагаа батлуулдаг болохоор хүний нөөц дээр цаг нь очоод тэндээсээ нягтлан руу ирдэг. Би хаана, хаана илүү цаг олгогдож байна гэдгийг нарийн сайн мэдээгүй учир тэр асуудалд хяналт тавьж ажиллаагүй нь миний буруу. Хоёрдугаар асуудал болох гар утасны төлбөр төлсөн гэдэг дээр тайлбар хэлэхэд нөхрийнхөө утсыг би бүх сүлжээнд үнэгүй учраас заримдаа миний нэгж дууссан үед авч ашигладаг байсан. Тухайн үед нягтлангийн өрөөнд ороод байж байтал нөхөр залгаад утасны төлбөрийн талаар ярьж байсан юм. Тэгтэл “утасны төлбөрөө төлж чадахгүй байгаа юм уу манай холбооны зардал дээр мөнгө байгаа би төлчихье” гэхээр нь би болох юм уу гэхэд болно гэж хэлээд утасны төлбөр төлсөн. Түүнээс хойш 3-4 удаа төлсөн. Энэ бол миний буруутай үйлдэл. Би өөрийн гэм буруу, буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөөд 2021 оны 07 дугаар сард өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Би 2017 оноос хойш ажиллах хугацаандаа декрит аваад дундуур нь гарч орж нэлээн явсан. Би 3 удаа ойрхон төрсөн учраас ажилдаа цалгардаж хандсан байж болно. Энэ алдаагаа би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ төлбөр болох 530,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан ба прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт өгч байсан гэв.
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 12 дугаар сард тухайн байгууллагын даргаар ажиллаж байсан А надтай ирж уулзаад байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд зохисгүй үйлдлүүд явагдаад байна энэ талаар хаана холбогдож хаана өргөдөл гомдол гаргах вэ, манай ёс зүйн нэгжээс нягтлан бодогчтой холбоотой удаа дараа гомдол ирүүлээд байна хүний цалин нэмж авсан өөрийн данс руу авсан гэдэг талаар ярьсан.Уг асуудлын талаар А өөрийн удирдах байгууллага руу ярьж мэдэгдэхэд ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад очих боломжгүй гэсний дагуу миний зүгээс Аид албан ёсоор хүсэлтээр ханд гэж хэлсэн. Удалгүй тухайн байгууллагын ёс зүйн нэгжийн даргын гарын үсэгтэй гомдол хүсэлт ирсэн үүний дагуу би өөрөө ахлаад санхүүгийн шалгалтын улсын байцаагч Б.М, Ц.Б, Ж.У нарын хамт тухайн гомдолд дурдагдсан цалин хөлс,мал амьтан,шатахуун гэсэн 3 агуулгын хүрээнд санхүүгийн хяналт шалгалт хийж Төсвийн тухай хууль,төрийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж ёс зүйгүй үйлдэл гаргасан талаар санхүүгийн дотоод аудитын танилцуулгад дурдаж дүгнэлт гаргасан.Уг хяналт шалгалтын хүрээнд зөрчил арилгуулахаар акт албан шаардлагуудыг тухайн байгууллагын дарга,нярав,нягтлан бодогч нарын холбогдолтой үйл ажиллагаанд нь хүргүүлсэн. Зөрчлүүдээс Д.Б-тай холбогдолтой зөрчил, нярав Дтай холбоотой мал дээр тавьсан акт барагдаагүй. Бусад зөрчлүүдийг зассан байгаа. Д.Б нь хяналт шалгалтын хүрээнд ажлаасаа чөлөөлөгдөж 2022 онд Дорнод аймгийн Иргэний хэргийн шүүх,сангийн яамд актыг ганцаараа төлөхгүй байх талаар гомдол гаргасан...” гэжээ. /1-р хх-ийн 76-78 тал/,
Гэрч Б.Гмөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Нягтлан Д.Б нь 2020 оны 09 дүгээр сард миний цалин дээр 50 хувь нэмж оруулаад буцааж чамаас 50 хувийн нэмэгдлийг авна байгууллагын дээврийн засварт ашиглана гэж хэлж байсан. Би тухайн үед Д.Бд бэлнээр мөнгө өгсөн. Д.Бд мөнгө өгсний дараа манай ус цаг уур орчны шинжилгээний газраас байгууллагын засварт 4500,000 төгрөг өгсөн гэдгийг мэдээд миний өгсөн мөнгө мөнгө хаашаа оров гэж бодсон. Мөн энэ үед манай байгууллагын ажилчдаас тодорхой хувиар цалин дээр нэмэгдэл оруулаад бэлнээр авсан байсан энэ талаараа танилцуул гэж хэлсэн чинь намайг Санхүү аудитын хэлтсээс шалгадаг та нарт тайлан тавих алба байхгүй гэж хэлсэн. Энэ дээвэр янзлах асуудлыг манай байгууллага хурлаар авч хэлэлцээд ажилчид зөвшөөрсний үндсэн дээр цалингийн нэмэгдэл нягтлан бодож өгөөд бид нар бэлнээр нягтланд өгсөн боловч юунд зарцуулагдсан талаар мэдэхгүй байна. Нийт 60 ажилчдад нэмэгдэл оруулж 29 ажилчдаас буцааж мөнгө авсан байсан өөрөө хэлэхдээ 25 ажилчдаас мөнгө авсан гэж мэдүүлдэг. Манай байгууллагын туслах аж ахуйгаас 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр очиж аваад янзлаад ченжид зарж борлуулсан гэж мэдсэн энэ талаар манай ажилтан Чинзоригийн хашаанд 9 хонийг янзалсан гэж Чинзориг надад хэлсэн. Хонь авчрах үедээ жолооч Э-р, Б-тай хамт явсан гэсэн. Д.Б нь хонийг янзлуулаад мах бөөнөөр худалдаж авдаг газар аваачиж өгсөн харин сүүлийн шалгалтаар бусад малын өр төлбөрийн талаар гарч ирсэн. Д.Б нь хөдөө ажлаар яваагүй байхад явсан мэт болгож замын хуудас шаардах дээр гарын үсэг зуруулдаг зурахгүй гэхээр уурлаж үл ойлголцол үүсдэг...” гэжээ. /1-р хх- 58-60-р хуудас/,
Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 11 дүгээр сард Матад сумаас цагийн тооцоо ирсэн. Ц-агийн тооцоо ирэхдээ дандаа илүү цагаар ажилласан гэж засагдаж ирсэн. Бүх өмнөх болон тухайн саруудын цагийн тооцоонууд үдэх гээд бэлдээд тавьчихсан байсан болохоор мэдээд Матад сумын өртөөний дарга Ө-д руу ярьсан чинь нягтлан илүү цаг бичээд явуул гэж хэлсэн тэрний дагуу сумын засаг даргаар дахин батлуулаад явуулсан гэж хэлэхээр нь би уг материалыг А даргад өгч байсан. Тэр үед Ө, Г-эв гэх хоёр хүн дээр цагийн нэмэгдэл орсон байсан. Мөн нягтлан Д.Б нь 2020 оны 10 дугаар сард 12 хүнээс илүү цагийн мөнгө хурааж ав гээд над руу жагсаалт гаргаж өгсний дагуу 10 хүнээс нь мөнгийг нь аваад нийт 892,564 төгрөгийг Д.Б-д бэлнээр надад авчирч өг гэхээр нь би бэлнээр өгөхгүй дансаар өгнө гэ хэлсэн манай ус судлалын ахлах техникч Батсүхийн дансыг өгсөн байхаар нь Батсүхтэй уулзсан чинь Батсүх би аваад нягтланд аваачиж өгнө гэж хэлэхээр нь би Б-ийн данс руу шилжүүлсэн тэр үед нягтлан юунд зарцуулах гэж байгаа талаараа яриагүй.Би уг мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн. 2019 оны 02 дугаар сард нягтлан бид хоёр Улаанбаатар хот руу сургалтад явсан. Улаанбаатар хот руу явах өдрөө надад би махны зах руу үхэр өгсөн байгаа тэрний мөнгийг таны данс руу хийлгэе гээд бид хоёр баруун дэнж дээр байрлах зах дээр очоод миний данс руу 1080,000 төгрөг хийлгүүлсэн. Би уг мөнгөнөөс 20,000 төгрөгөөр 2 удаа данс руу нь хийсэн Нарлаг худалдааны төвийн АТМ-аас 500,000 төгрөг бэлнээр авч өгсөн 68,600 төгрөгийг хоолны мөнгө гээд хийчих гээд 5422103126 дугаарын данс руу хийлгүүлсэн. 5,000 төгрөгөөр карго авчруулсан, 60,500 төгрөгөөр нутгийн брэнд дэлгүүр лүү орж бэлэг дурсгалын зүйл авсан. 2019 оны 10 дугаар сард байгууллагын туслах аж ахуйгаас албан хаагчдад 11 хонийг 22 хүнд хувааж зарсан. Уг мөнгөнүүдийг миний бие хураан авч 880,000 төгрөгөөс малчинд 56,000 төгрөг эмч тарианы мөнгө гэж шилжүүлсэн, 39,000 төгрөгийг байгууллагын өр гэж шилжүүлсэн, 3999 төгрөгөөр бичиг хэргийн хавтас авсан, 20,000 төгрөгийг шүүх шинжилгээний албаны Б-н гэх хүний данс руу хийлгүүлсэн. 20,000 төгрөгийг байгууллагын заалны түрээсийн мөнгө өгсөн, 198,300 төгрөгийг шатахууны өр гэж хийлгүүлсэн. 10,000 төгрөг А даргад өгсөн, үлдэгдэл 421,800 төгрөгийг Б нягтлангийн данс руу хийсэн. 2020 оны 11 дүгээр сарын Улаанбаатараас газрын дарга ирсэн чинь нягтлан нар хоол унд хий хувиасаа мөнгө гаргаад гэсэн чинь манай ажилтан Чинзориг нөгөө 9 хонины мөнгө яасан юм бэ гээд 9 хонь нядлаад зарсан талаар мэдсэн. Тэгсэн чинь нягтлан миний хоолны мөнгө гээд 250,000 төгрөг хийсэн уг мөнгөнөөс газрын даргад 147,000 бэлэг аваад үлдэгдлээр нь хоол хүнсний зүйл авсан.Үлдэгдэл мөнгийг нь юунд зарцуулсан мөнгийг нь юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Шатахууны асуудал дээр нягтлан өөрөө бензин хийчхээд өөр хүн дээр зарлага бичүүлэх гээхээр нь би байгууллагын машинтай хүмүүс дээр очоод нягтлан ийм бензин авсан гэж байна шаардах хуудсаа бич гэхээр нь аваагүй юм чинь бичихгүй гээд хоосон баримтуудыг санхүүгийн харилцах баримтад үдсэн байгаа. Нягтлан миний хувийн дансыг ашигладаг байсан болохоор би хаашаа хэн рүү гүйлгээ хийж байгаагаа тэмдэглэдэг байсан бүх тэмдэглэл байгаа.Нягтлан байгууллагын мөнгийг юунд зарцуулдаг талаар мэдэхгүй байна.Улаанбаатар хотоос газрын дарга ирээд 4500,000 төгрөг завсарт ашигла гэж өгсөн тэр үед нь байгууллагын мөнгө болон нягтлангийн хэлсэн мөнгөнүүдийг нягтланд өөрт нь өгдөг эсвэл нягтланд шилжүүл гэж хэлэхээр нь шилжүүлдэг байсан” гэжээ. /1-р хх-ийн 91-93 тал/,
Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай ажлын газрын нягтлан бодогч Д.Б нь надад илүү цагийн мөнгө орсон байгаа над руу 82,408 төгрөг миний данс руу шилжүүл гээд .... дугаарын данс руу би өөрийн данснаас batsukh гэсэн утгаар шилжүүлсэн.2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дахиад манай нягтлан надад илүү цагийн мөнгө орсон байгаа 86,000 төгрөг шилжүүл гээд мөн .... гэх данс руу өөрийн данснаас 91874545 гэсэн утгаар шилжүүлэг хийсэн.Манай ажлын газрын усны техникч Чинзориг 75,976 төгрөг бэлнээр надад өгөөд нягтлангийн данс руу шилжүүлээд өг надад илүү цагийн мөнгө орсон байна гээд нэг удаа шилжүүлж байсан яг тодорхой он сарыг нь санахгүй байна. Би нягтлангаа ямар учиртай буцааж аваад байгааг асуудаггүй байсан зүгээр хэлэхээр нь өгчихдөг байсан. 2020 оны 10 дугаар сард гэж санаж байна нягтлан Д.Б нь виза карт байвал нярав мөнгө хийнэ чи аваад өг гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй нярав Д нь миний данс руу 892,000 төгрөг хийсэн. Би мөнгө орсон даруйд Нарлаг худалдааны төвийн АТМ орж бэлнээр аваад нягтланд өгөх гээд ажил дээр ирсэн чинь байгаагүй утсаар нь залгасан чинь гадуур ажилтай явж байна маргааш өглөө аваад ир гэхээр нь би мөнгийг нь өрөөндөө хадгалж байгаад маргааш өрөөнд нь оруулж өгсөн юунд зарцуулах гэж байгаа ямар учиртай мөнгө гэдгийг нь мэдэхгүй байна.Мөн манай нягтлан манай ажилтан нар албан хэрэгцээнд шатахуун зарцуулаагүй байхад зарцуулсан болгож замын хуудас бичүүлж байсан. Миний хувьд 2020 онд нярав Д нь нягтлан замын хуудас шаардах бичээд өг гэж байна гэхээр нь би 2-3 удаа бичиж өгч байсан хэдэн төгрөгийн бензиний замын хуудас шаардах бичиж байснаа санахгүй байна.Энэ шатахууны шаардах замын хуудсыг машинтай эрэгтэй хүмүүсээр бичүүлдэг байсан бусдаар уг шатахууныг ашиглаж байгаагүй...Манай байгууллага хуралдаад дээвэр болон дотор ажил хийхээр болоод үр дүнгийн урамшуулал олгоод уг урамшууллаас тодорхой хувийг нягтланд буцааж өгөөд засварын ажил хийлгэхээр болж тохиролцоод цалингаа нэмүүлж тодорхой хувийг өгч байсан...” гэжээ. /1-р хх-ийн 112-114 тал/,
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сард манай байгууллага хуралдаад дээврийн засвар болон дотор засал хийх зорилгоор ажилчдад тодорхой хувиар цалин нэмж нэмсэн хувиа буцаан татан авч засвар үйлчилгээнд ашиглана гэхээр нь ажилчдад зөвшөөрөөд цалингийн нэмэгдлээс мөнгө хураалгаж байсан уг мөнгөний зарцуулалтын талаар нягтлангаас тайлан хүсэхэд би та нарт тайлан тавих шаардлага байхгүй би та нарт шалгуулдаг хүн биш санхүү аудитын хэлтсээрээ шалгуулж гэж хэлсний дагуу манай ажилчдаас нэр бүхий хүмүүс аймгийн санхүү аудитын цалин хөлс болон шатахуун болон туслах аж ахуйн чиглэлээр гомдол гаргаж шалгуулахыг хүсэхэд санхүү аудитын хэлтсээс төлөвлөгөөт бус санхүүгийн чиглэлээр хяналт шалгалт хийн тодорхой илрүүлсэн байдаг. Манай нягтлан Д.Б нь байгууллагын шатахууныг ажилчдад аваагүй байхад авсан болгож гарын үсэг зуруулдаг асуудал яригдаад сүүлдээ манай ажилчид мэдээд гарын үсэг зурж өгөхөө больсон. Миний хувьд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр би 213.250 төгрөг 54...... гэсэн Б нягтлангийн данс руу хийсэн уг мөнгийг ямар зорилгоор хийснээ санахгүй байна.Миний санаж байгаагаар байгууллагаас зарсан хонины мөнгө гэж санаж байна. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нягтлан Д.Б .... дугаарын данснаас миний данс руу 250.000 төгрөг шилжүүлсэн би уг мөнгийг тэр даруйд нь бэлнээр аваад нягтланд өгсөн ямар учиртай мөнгө гэдгийг мэдэхгүй байна. 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 260,000 төгрөгийг 54...... дугаарын данс руу хийсэн ямар учиртай мөнгө хийсэн талаараа санахгүй байна дандаа цалин буусан үеүдэд би мөнгө шилжүүлсэн байсан тэр үеийн асуудлыг тодорхой санахгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 100,000 төгрөг миний данс руу хийсэн би уг мөнгийг нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нягтлангийн 54...... дугаарын данс руу хийсэн ямар учиртай мөнгө гэдгийг нь санахгүй байна” гэжээ. /1-р хх-ийн 68-69 тал/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 03 дугаар сард би өөрийн данснаас Д.Б нягтлангийн .... дугаарын данс руу 67,000 төгрөг шилжүүлсэн би энэ мөнгийг илүү цагийн мөнгө оруулаад авсан гэж бодож байна яг сайн санахгүй байгаа юм. 2020 оны 08 дугаар сар гэж санаж надад илүү цагийн мөнгө бодож оруулсан байгаа уг мөнгийг бэлнээр аваад ир гэсний дагуу би номин худалдааны төвийн АТМ орж бэлнээр 80,000 орчим төгрөг аваад бэлнээр нягтлан Д.Б-д өгсөн. 2020 оны 05 дугаар сард гэж санаж байна нягтлан илүү цагийн мөнгө бодогдож орсон байгаа наад мөнгөнөөсөө 66,000 төгрөгийг Улаанбаатар хот руу Батжаргал руу шилжүүлээрэй гэж хэлэхээр нь Б-ай ярьсан чинь ажилд хэрэглэх конвертер авах гэж байгаа юм гээд би 66,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сард манай байгууллага хуралдаад дээвэр болон дотор засал хийхээр болоод алба хаагчдад улирлын үр дүнгийн урамшуулал олгоод тодорхой хувийг буцааж аваад засварын ажилд зарцуулна гэж хэлсэн. Үүний дагуу манай ажилчдад зөвшөөрөөд нэмэгдэж орсон мөнгөнөөс тодорхой хувийг Д эгчид хураалгасан. Энэ үед ус цаг уур орчны шинжилгээний газраас засварын мөнгө орж ирээд засвар үйлчилгээ хийгдсэн харин ажилчдаас өгсөн мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна зарцуулалтын талаар асуухад тайлан тавьдаг хүн би биш гээд уурлаад байсан. Мөн нягтлан Д.Б нь нэг удаа 60 литр бензин ашигласан гээд гарын үсэг зур гэхээр нь миний хувьд бензин ашиглаагүй болохоор зураагүй миний хувьд өөр шатахууны талаар мэдэх зүйл байхгүй байна.Миний хувьд илүү цагаар ажиллаагүй. Манай захирал нярав нар ажилчдаас илүү цагийн мөнгө нэмэгдэл урамшуулал болон бусад хэлбэрээр мөнгө хурааж байгаагүй нягтлан харин хурааж авдаг юунд зарцуулсан талаараа огт танилцуулдаггүй...” гэжээ. /1-р хх-ийн 117-118 тал/,
Гэрч А.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Нягтлан бодогч Д.Б нь нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2020 оны 08 дугаар сард миний цалин дээр илүү цагийн мөнгө гэж 70,000 гаруй орчим төгрөг нэмж оруулсан байсан би энэ талаар А даргад мэдэгдэхэд би мэдэхгүй байна нягтлангаас асуу гэхээр нь Д.Бг-аас асуусан чинь дарга чамд хэлээгүй юм уу дарга мэдэж байгаа даргаас асуу гэж хэлсэн. Тэгээд дарга нягтлан хоёр учраа олохгүй байхаар нь би данснаасаа бэлнээр аваад нягтлан Д.Б-гийн өрөөнд ороод өгөөд дахиж миний дансаар мөнгө оруулж гаргахгүй шүү гэх хэлсэн чинь энэ мөнгө чинь байгууллагын дээвэр засварын ажилд хэрэглэх гэж байгаа юм хэд хэдэн хүнд нэмэгдэж орсон байгаа гэж хэлээд өнгөрсөн. Тэр үед ус цаг уур орчны газраас засварын мөнгө орж ирээд уг мөнгөөр юу хийсэн талаар тодорхойгүй байсан учир тодруулахад бид нарт тайлагнах алба байхгүй та нар шалгуулдаг газраа өг гэхээр нь манай ажилчид аймгийн санхүү аудитын хэлтэст гомдол гаргасан...” гэжээ. /1-р хх-ийн 63-65 тал/,
Гэрч А.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сард манай байгууллагын нягтлан бодогч Д.Б нь таны цалин дээр мөнгө нэмэгдэж орно тэр мөнгийг буцаагаад надад өгөөрэй гээд өрөөндөө надад хэлсэн би тэр үед цалин орохоор нь Д.Б-д 75,000 төгрөг бэлнээр номин худалдааны төвийн АТМ-аас аваад өрөөнд нь оруулж өгч байсан. 2020 оны 03 дугаар сард Д.Б намайг өрөөндөө дуудаад илүү цагийн урамшууллын мөнгө танд орсон байгаа тухайн мөнгийг буцаагаад надад тушаагаарай гэж хэлэхээр нь би 75,976 төгрөгийг Д.Б-гийн данс руу хийх гэтэл миний мобайл банк болохгүй байхаар нь манай ажилтан Батсүхийн данснаас Д.Б-гийн данс руу 75,976 төгрөгийг chinzorig гэсэн утгаар шилжүүлсэн. 2020 оны 05 дугаар сард Д.Б нягтлан намайг өрөөндөө дуудаад илүү цагийн мөнгө таны цалин дээр нэмэгдэж орсон байгаа надад хураалгаарай гэж хэлсэн. Би тэр үед нь нягтланд 79,634 төгрөгийг Д.Б-гийн данс руу 88....... гэсэн утгаар шилжүүлсэн. Уг мөнгийг юунд зарцуулах гэж байгааг мэдээгүй. Надад илүү цагийн мөнгө орсон байгаа гээд цаасан дээр хэдэн төгрөг шилжүүлэхийг бичиж өгдөг байсан. 2020 оны 08 дугаар сард мөн адил надад илүү цагийн мөнгө орсон шүү 79,500 төгрөг шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би өөрийнх нь данс руу *1917# гэсэн утгаар шилжүүлсэн бас уг мөнгийг юунд зарцуулах гэж байгаа талаар мэдээгүй. 2020 оны 09 дүгээр сард ажил дээр байж байтал нягтлан Д.Б малчнаас мал авчраад танай хашаанд буулгачихсан байгаа тэрийг чи хүн олоод янзлуулаарай гэхээр нь манай ажлын Ц гэх залууг гуйгаад бид хоёр манай хашаанд очсон чинь 9 хонь машин дээр ачаастай байхаар нь бүгдийг янзлаад Д.Б-д хүлээлгэж өгсөн уг 9 хониор яах гэж байгаа талаар мэдээгүй Д.Б юу ч хэлээгүй. Тэр үед албаны машин дээр ачаад манай ажлын жолооч Э машиныг нь бариад явж байсан. Мөн 2020 оны 09 дүгээр сард нягтлан Д.Б нь над дээр бензиний тооцоо гаргаад нэхэмжлэх дээр гарын үсэг зураад замын хуудас бич гэхээр нь би машингүй бензин хэрэглээгүй байж юу гэж бичих юм гэж хэлээд замын хуудас бичээгүй над дээр 2 нэхэмжлэл гаргасан байсан. Ямар шалтгаанаар гаргасан талаар мэдэхгүй байна. Миний хувьд албан ёсоор нэхэмжлэл өгөөд замын хуудас өгөөд бензин авч байсан ашиглаагүй бензин дээр замын хуудас нэхэхээр нь өгөөгүй юм. Мөн 2020 оны 09 дүгээр сард манай байгууллага хуралдаад дээврийн засвар дотор засал хийхээр болоод ажилчдаас санал аваад улирлын үр дүнгээр цалин тодорхой хувиар нэмж тодорхой хувиар нэмж тодорхой хувийг буцааж хураан аваад засварын ажилд зарцуулахаар болсон. Миний хувьд тэр үед цалин дээрээс 134,000 төгрөгийг Бгийн данс руу chinzoo гэсэн утгаар шилжүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 121-123 тал/,
Гэрч Д.Пүрэвбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай нягтлан Д.Б над руу утсаар залгаад 1 эр хонь,1 эм бяруу,1 эр үхэр хэрэгтэй байна гээд намайг аваад ир гээд би машинд ачаад Бд авчирч өгсөн би хаана аваачиж өгснөө санахгүй байна. 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдөр 2 эр хонь нягтлан өөрөө ирж авсан, 2020 оны 04 дугаар сарын 25-ны өдөр 1 эр хонь өрөө ирж авсан, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 1 эр хонь нягтлан аваад ир гэхээр нь хүргэж өгсөн, 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 1 эр хонь жолооч /хэн байсныг санахгүй байна/ ирж авсан, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1 эр хонь нягтлан өөрөө ирж авсан, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2 эм хонь нягтлан нярав жолоочийн хамт ирж авсан, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1 эм хонь ахмадын баярт хэрэглэнэ гээд би ажил дээр хүргэж өгсөн, 2020 оны 10 дугаар сарын 11-ны өдөр 1 эр хонь нягтлан дээврийн засварт ашиглана гээд авсан, 2020 оны 11 дүгээр сарын эхээ 9 хонь байгууллагад зарцуулна гэж авсан. Өөрөөр надаас ямар нэгэн мал аваагүй...” гэжээ. /2-р хх-ын 209-211 тал/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Миний бие байгууллагад ажиллаж байх хугацаандаа байгууллагаас шатахуун авахдаа ямар ажлаар хаашаа явах гэж байгааг нягтлан Д.Бд хэлэхээр нягтлан шатахуун авах бичиг хийж өгдөг уг бичгээр очиж бензин аваад ажилд явдаг. Харин албан шатахуун зарцуулаагүй байхад нэг удаа 2019, 2020 онд /сарыг нь тодорхой санахгүй байна/ 2-3 удаа албан хэрэгцээнд зарцуулаагүй шатахууныг зарцуулсан гэж бичээд гарын үсэг зуруулах гэхэд би зурдаггүй байсан. Харин 2020 онд /сарыг нь санахгүй байна/ 15 орчим литр бензин зарцуулсан гэсэн хүснэгтэд миний машины дугаарыг бичээд гарын үсэг зуруулж байсан ямар учиртай талаар мэдээгүй тэр үед гарын үсэг зурахдаа дахиж зурахгүй шүү гэж хэлсэн 2-3 удаагийн үйлдлийн 1 удаад нь би бензин хэрэглэсэн гэж гарын үсэг зурж өгч байсан. Дахиж надаар бензиний зарцуулалтын дээр гарын үсэг зуруулж байгаагүй. Тэр үед манай даргаар А ажиллаж байсан. 2020 оны 08 дугаар сарын цалин дээр надад илүү цагийн мөнгө орсон гэж нягтлан Д.Б намайг өрөөндөө дуудаж хэлээд 74,000 төгрөг над руу буцааж өгөх ёстой гэж хэлэхээр нь би өөрийнх нь данс руу “Бондок” гэх утгаар 74,000 төгрөг шилжүүлсэн чинь дээврийн засварт ашиглана гэж хэлж байсан. 2020 оны 09 дүгээр сард манай байгууллага хурал хийгээд байгууллагын дээвэр болон дотор засал хийхээр болоод бүх алба хаагчдын цалин дээр улирлын үр дүнгийн урамшуулал оруулаад тодорхой хувийг нь буцааж авах талаар ярилцаж алба хаагчид бүгд зөвшөөрсөн. 9 дүгээр цалин дээр үр дүнгийн урамшуулал болох 98,000 төгрөгийг буцааж өгөх гэтэл би өмнө нь өөрийн хувийн зардлаар хөдөө орон нутагт томилолтоор яваад томилолтын мөнгө аваагүй байсан учир уг 98,000 төгрөгийг томилолтын мөнгөндөө ав хураалгаж хэрэггүй гэж хэлсэн учир томилолтын мөнгөндөө авсан. 2020 оны 12 дугаар сард аудитын шалгалт ирээд надтай уулзаад миний дээр 3 удаа бензин хэрэглэсэн байна гэж зөрчил илрүүлсэн байсан. Уг хэрэглэсэн бензин дээр дизель түлш, А80 хэрэглэсэн гэж бичсэн байсан. Тэр үед Аудитын шалгагч нар приүс 20 машинд чинь А80 болон дизель түлш хийдэг юм уу гэж асууж байсан тэр үед би яг хэдэн удаа миний нэр дээр шатахууны зарцуулалт гаргасан талаар мэдсэн. 2020 онд манай байгууллагын малнаас 11 хонь 2 хүний дунд 1 хонь зарж нийт 22 хүнд хонь худалдан хонь худалдсан мөнгийг бэлнээр авч байсан. Уг мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна. Ер нь манай нягтлан санхүүгийн үйл ажиллагааны талаар ажилчдад мэдээлэл өгдөггүй бид нарын хураалгасан мөнгө юунд хэрхэн зарцуулагдсан талаар мэдэхгүй байна. Манай нягтлан Д.Б 2020 оны 9 дүгээр сард гэж байна ажил дээрээ байж байтал маргааш өглөө эрт малчин дээр очиж хонинд явна гэж хэлсэн. Ингээд Д.Б манай ажилтан Г бид 3 малчны гэрт очоод 9 хонь малчны портер машин дээр ачиж ирээд манай ажилтан Чинзоригийн хашаанд аваачиж буулгаад нядлаад махыг нь Завхандорж гэх хүний махны дэлгүүрт аваачиж өгсөн уг 9 хонины махыг нийт 900,000 орчим төгрөгөөр зарсан яг хэдэн төгрөгөөр болсныг санахгүй байна. Уг мөнгийг нягтлан авсан бид нар юунд зарцуулах гэж байгаа талаараа хэлээгүй бид нар мөнгө өгөөгүй. Дараа нь аудитын шалгалтаар уг 9 хонь зарсан мөнгөөр ус цаг уур орчны шинжилгээний газрын даргад бэлэг авч өгсөн гэж тайлбарлаж байсан. Манай ажилчид илүү цаг, шатахуун дээр нягтлан асуудал үүсгээд байна тайлангаа тавихгүй байна гээд даргад хэлж байсан тэр үед дарга санхүү, аудитын байгууллагад хандсан мөн манай ажилчид өргөдөл бичиж өгч байсан. Бусдаар анх манай дарга А мэдээгүй байсан. Би илүү цагаар ажиллаагүй байсан чинь илүү цагаар мөнгө оруулаад надаас илүү цагийн мөнгийг авсан...” гэжээ. /1-р хх-ийн 193-195 тал/,
Гэрч Б.Наранцацрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би он сарыг нь нарийн сайн мэдэхгүй байна. Манай байгууллагын цалин буусан өдөр манай нягтлан Д.Б нь утсаар цалин дээр чинь илүү цаг гэж бодогдсон байгаа илүү цагийн мөнгийг нь миний данс руу хийгээрэй гэж хэлдэг байсан юунд ашиглах гэж байгаа яах гэж байгааг мэдээгүй байсан. Миний хувьд 3 удаа Д.Б нягтлангийн данс руу мөнгө шилжүүлж байсан. Гүйлгээ утган дээр нь Narantsatsral гэж бичдэг байсан. Яг тодорхой он сарыг нь үнэхээр санахгүй байна....гэжээ. /1-р хх-ийн 138-139 тал/,
Гэрч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цалин буусан чинь манай нягтлан урамшууллын мөнгө орчихсон байгаа буцаагаад хийгээрэй гэхээр нь би юун мөнгө юм болоо гэж бодоод 86,745 төгрөгийг нь байгууллагын хуримтлал цуглуулдаг данс руу “байгууллагын өр төлбөр” гэх утгаар өөрийн данснаас шилжүүлсэн. Өөрөөр надаас мөнгө авч байсан тохиолдол байхгүй. Би хөдөө ажлаар яваад ирэхдээ замын хуудсаа тэр даруйд нь бөглөж өгдөг. Харин манай нягтлан Д.Б өөрийнхөө машинд бензин хийчихсэн юм аа замын хуудас бөглөөд өгчих гээд гуйгаад байхаар нь 2-3 удаа замын хуудас бөглөж өгч байсан. Сүүлдээ байн байн гуйдаг болохоор нь би замын хуудас бөглөж өгөхөө болчихсон...” гэжээ. /2-р хх-ийн 40-41 тал/,
Гэрч Б.Уранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 онд нягтлан Д.Б байгууллагын ажилчдад нийт 2 үхэр зарсан би тэр үед 190,000 төгрөгөөр мах худалдан авч байсан. Энэ мөнгийг Д.Бгийн данс руу өөрийн данснаас urnaa гэж бичээд хийсэн миний дансы дугаар .... 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр цалин орсон чинь манай нягтлан илүү цагийн мөнгө орсон байгаа нийт 76,000 төгрөгийг миний данс руу хийгээрэй гэж хэлэхээр нь би өөрийн данснаасаа urnaa гэх утгаар 76,000 төгрөг шилжүүлсэн тухайн үед нягтлан юун ашиглана гэж хэлж байсан талаар санахгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цалин буусан чинь мөн нягтлан над руу яриад илүү цаг орсон байгаа 79,230 төгрөг миний данс руу хийгээрэй гэж хэлэхээр нь би тэр даруйд нь urnaa гэх утгаар шилжүүлсэн ямар мөнгө учиртай мөнгө болохыг мэдээгүй. 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр мөн л манай нягтлан над руу яриад 79,230 төгрөг илүү цагийн мөнгө орсон байгаа шилжүүлээрэй гэж хэлэхээр нь би urnaa гэх утгаар шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичиг хэргийн ажилтан Дгийн данс руу 90,840 төгрөгийг илүү цаг гэсэн утгаар шилжүүлсэн. Энэ нь ямар учиртай вэ гэхээр манай байгууллага хуралдаад улирлын үр дүнгээр ажилчдад дээрээ цалин нэмээд буцааж аваад байгууллагын дээвэр дотор засал хийхээр болоод ажилчдад зөвшөөрөөд хураалгасан.2019 оны 10 дугаар сард байгууллагын ажилчдад хонь зарсан тэр үед би Баасанжав гэх хүнтэй нэг хонь хувааж аваад мөнгийг нь Д.Б нягтланд бэлнээр өгсөн. Өөрөөр мөнгө төгрөг өгч байсан асуудал байхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 142-143 тал/,
Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын цалин орсны дараа манай байгууллагын нягтлан Д.Б над руу яриад байгууллагаараа хуралдаад хэд хэдэн хүн дээр илүү цагийн мөнгө гаргаад байшингийн дээврийн засварын мөнгө гаргаж авах гэж байгаа юм 216500 төгрөгийг над руу шилжүүл гэж хэлсэн. Үүний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “89988484” гэх утгаар Д.Бгийн .... дугаарын данс руу 216500 төгрөгийг шилжүүлсэн. Тэгсэн чинь чи цагийн тооцоогоо дахиад засаад явуул илүү цаг бодоод явуул гэж хэлсэн. Би тухайн үед Д.Бтай ярьж байгаад цагийн тооцоогоо янзлаад тухайн засаг дарга Төмөрбаатар гэх хүнээр зуруулаад дахиад явуулсан. 2020 оны 05 дугаар сарын цалин дээр дахиад нягтлан Д.Б яриад дээврийн засварт ашиглана илүү цагийн мөнгө орсон байгаа 226855 төгрөг миний данс руу шилжүүл гэсний дагуу би мөн .... дугаарын данс руу unuu гэх утгаах 226855 төгрөгийг шилжүүлсэн. Илүү цагийн мөнгө авсны дараа цагийн тооцоогоо дахиад засаад явуул гэж хэлсэн би засаад засаг даргаар батлуулаад явуулсан өмнө нь цаг тухайд нь цагийн тооцоогоо явуулчихсан байсан. 2020 оны 08 дугаар сарын цалин дээр дахиад илүү цаг бодогдсон байгаа гээд над руу чат бичээд байгууллагын хуримтлалд өртэй юмаа энэ сард хэдэн хүн дээр мөнгө гаргаж авч байгаа юм зөвөөр ойлгоорой гэж хэлээд 226855 төгрөгийг өөрийнхөө дансаар 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдөр unuu гэх утгаар шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа дахиад цагийн тооцоог өөрчлүүлээд авсан. Миний хувьд илүү цагаар ажилласан зүйл байхгүй цагийн тооцоог үнэн зөвөөр явуулсан харин илүү цагийн мөнгийг Д.Бд өгсний дараа дандаа цагийн тооцоог солиулж авсан.Мөн манай аав Ганпүрэв мөн адил 2 удаа 2020 оны 04, 05 дугаар сард 159288, 227900 төгрөгийг шилжүүлсэн байгаа. Манай аав бид хоёр нэг газар ажилладаг учир цуг цалин аваад цуг явуулсан мөн л адил цагийн тооцоог цуг засаад явуулсан. Д.Б нягтлан дарга өөрөө мэдэж байгаа гэж хэлээд л авдаг байсан үнэхээр дарга мэдэж байгаа байгууллага хуралдаад шийдвэр гарсан юм болов уу гэж бодоод өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 178-180 тал/,
Гэрч Ц.Дамдинсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Байгууллагын дарга Энхтүвшин надаар Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн барилгын тээврийг засварлах төсөв гаргуулсан. Нийт 10 гаран сая төгрөгийн төсөв гаргасан. Байгууллагын дарга 4,000,000 төгрөг байна гэж байсан. Ингээд уг мөнгийг Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв рүү шилжүүлсэн байдаг. Намайг Улаанбаатар хотоос ирэхдээ шүршдэг будаг авчраарай гэж захиж мөнгийг над руу шилжүүлсэн. Би нэг бүрийн үнэ нь 8000 төгрөгийн үнэтэй шүршдэг будаг 40 ширхгийг 320,000 төгрөгөөр аваад Дорнод аймагт очсон. Намайг очиход дээврийн хар цаас, маштика / хар лак/, цемент, хайрга, усны хаялагийн труба болон бусад жижиг материалууд /өнхрүүш, шпатл гэм/ авчихсан байсан. Ингээд ажилдаа ороод 5 хоногт уг ажлыг гүйцэтгэж дуусаад буцаж ирсэн. Барилгын дээвэр урт 13м, өргөн 8 м байсан. Нийт 100 гаран метр кв талбайд засвар хийсэн. Тийм том дээврийг 4,000,000 төгрөгөөр засварлаж хүрэхгүй нэг жилийн настай л юм хийлээ гэж би хэлж байсан. 4,000,000 төгрөг миний гаргасан төсвөөр бол хүрэхгүй. Би гэхдээ яг барилгын материалын санхүүгийн баримтын талаар мэдэхгүй байна...”гэжээ. /1-р хх-ийн 262-263 тал/,
Гэрч Д.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/214 дугаар тушаалаар Хэнтий, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах, Онон, Улз голын дагуу харьяа өртөө харуулуудад шалган зааварчилга хийх, цаг уурын автомат станцыг хянах, шинэчлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлгээ өгөх зорилгоор томилолтоор ажилласан. Бүрэлдэхүүнд газрын дарга С.Э, Улсын сүлжээ уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Б, Ус цаг уурын орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ус судлалын инженер С.С, жолооч Ч.И нарын бүрэлдэхүүнтэй томилолтоор ажилласан. Нийтдээ 4 хоногийн хугацаатай ажиллаж байсан. бид томилолтын зардлаа гаргаж аваад явсан. 5 хүний хоолны зардал 280,000, байр 540,000 төгрөг зарцуулсан үүн дээр нэмэгдэж шатахууны зардал орж байгаа.Бидэн гарын бэлэг дурсгалын зүйл гэж өгөөгүй. Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс хүсэлт ирсний дагуу газрын даргын тушаалаар 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Буцааж ажлын тайлангаа зургаар баримтжуулаад Дорнод аймгийн Цаг уур орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн байсан. Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нэмэлт санхүүжилтийн ......... дансанд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг шилжүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 206-207 тал/,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 04 тал/
- Д.Бгийн Хаан банкны харилцах 54...... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бгийн Хаан банкны харилцах .... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94-97, 158-159, 170-171, 182-186, 231-232 тал/,
- Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн ахлах нягтлан бодогч Д.Бгийн хувийн машиндаа хийсэн шатахууны түүвэр тэмдэглэл /2-р хх-ийн 230-233 тал/,
- Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-04-02 дугаартай аудитын дүгнэлт /1-р хх-ийн 17-24 тал/
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Санхүү бүртгэлийн хэсгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ий 2-22 тал/
- Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн төлбөрийн хүсэлтэд үзлэг хийсэн тэмдэглэл,
- Үүрэн холбооны Мобиком, Скайтел ХХК-ын харилцагчийн гүйлгээний баримтууд,
- Төлбөрийн гүйлгээ хийсэн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Д.Б, Н.А нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Ч овогт Д.Б нь Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа:
- 2019 оны 02 дугаар сард нярав Ж.Д-ынхамт Улаанбаатар хотод сургалтад суухаар явахдаа 1 тооны үхрийг аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 1,080,000 төгрөгийг тус цехээс нярав Ж.Д-ын хаан банкны харилцах дансанд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн ба тухайн мөнгөнөөс Д.Б нь 840,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгснийг өөртөө завшиж, эдийн давуу бий болгосон,
- 2019 онд тус төвийн ажилтан алба хаагчдын хувийн хэрэгцээнд 11 хонь худалдан борлуулж ажилчдаас Ж.Д-ын хувийн харилцах дансанд 1 тооны хонины үнэ /2 ажилтны дунд 1 хонийг 1 бүрийг 80,000 мянган төгрөг/ нийт 880,000 төгрөгийг төвлөрүүлж, нярав Ж.Д нь нягтлан бодогч Д.Бгийн хаан банкны харилцах .... дугаарын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 421,800 мянган төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 160,000 мянган төгрөг/ нийт 581,000 мянган төгрөгийг шилжүүлснээс 302,000 /гурван зуун хоёр мянган төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу бий болгосон,
- 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УЦУОШГ-ын дарга Э тус аймагт ирж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс аймгийн хойд сумдын ажилтан албан хаагчдын ажлыг шалгахаар явах зардалд зориулж 9 хонь аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 917,000 мянган төгрөгийг, уг цехээс нягтлан бодогч Д.Б-гийн харилцах хаан банкны .... дугаарын дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, тухайн мөнгөнөөс 225,740 /хоёр зуун хорин таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
- 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1,324,819 төгрөгийн үнийн дүнтэй шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэл болох .... УБВ, .... ДОР, .... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө давуу байдал бий болгож, давуу байдал бий болгосон зэргээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгосон гэмт хэргийг,
Мөн Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн дарга Н.Атай бүлэглэн:
- 2020 оны 03 дугаар сараас 2020 оны 10 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн нэр бүхий 14 албан хаагчдын цалин дээр хууль бусаар илүү цагаар ажиллаагүй байхад илүү цагийн мөнгө бодож 1,982,850 /нэг сая есөн зуун наян хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийг өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .... дансаар шилжүүлэн авсан,
- 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн ажилтан Г.Ө, Т.Г, Б.Т, Э.Б, Ж.Бнарын 5 албан хаагчийн 2020 оны 04 дүгээр сарын цалин дээр илүү цагийн мөнгө бодож тухайн ажилчдаас нийт 868,000 /найман зуун жаран найм/ төгрөгийг өөрийн хаан банкны харилцах 54...... дугаарын данс руу шилжүүлэн авсан,
- 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Г.Ө, Б.Т, Т.Б, Т.Г, Х.О, Т.Б, А.Ч, Б.У, Ж.Б, Б.Б, Ц.Гнарын 2020 оны 05 дугаар сарын цалин дээр илүү цагийн нэмэгдэл цалин гэж нийт 1,797,068 /нэг сая долоон зуун ерөн долоон мянга жаран найм/ төгрөгийг бодож олгож тухайн мөнгийг өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .... дугаарын дансаар дамжуулан авсан,
- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тус төвийн ажилтан Б.У, Х.О, Ж.Б, Ц.Г, Ж.Б, Н, Б.Т, А.Ч, Б.У, А.А, Д.Ц нарын 12 албан хаагчийн цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгө болох 1,953,031 /нэг сая есөн зуун тавин гурван мянган төгрөг гучин нэг/ төгрөгийг байгууллагын дотоод засварт зарцуулна гэх нэрийдлээр өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .... дугаарын дансаар шилжүүлэн авсан,
- 2020 оны 10 дугаар сард тус төвийн ажилтан Б.У, Т.Б, Ц.О , Ж.Б, Б.Н, Ц.Г, Г.Б, Г.Г нарын 2020 оны 10 дугаар сард орсон цалинг нярав Ж.Д нь нягтлан бодогч Д.Б-гийн үүрэг болгосны дагуу өөрийн эзэмшлийн хаан банкны харилцах .............дугаарын дансаар дамжуулан авч 892,500 төгрөгийг Т.Б-ийн ............. дугаарын данс руу шилжүүлэн авсан,
- 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус төвийн дарга Н.А-ийн нөхөр Ц.Б-ийн эзэмшлийн ... дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120.000/нэг зуун хорин мянган төгрөгийн утасны төлбөрийг, Мобиком ХХК-ийн 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн утасны төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ... дугаарын дансаар 530,000 /таван зуун гучин мянга/ төгрөгийн төлбөрийг төлүүлсэн зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож үйлдсэн,
Шүүгдэгч А овогт М.А нь Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа:
Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн нягтлан бодогч Д.Б-тай бүлэглэн:
- 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ажилчид болох Х.О, Т.Х, Г.Ө, Ж.Б, Г.Б, Б.У, Д.Т, Т.Б, Т.Батсүх, Ж.Б, С.Ж, А.Чинзориг, Э.Б, Б.Т нарын 14 албан хаагчийн 2020 оны 03 дугаар сарын цалин дээр хууль бусаар илүү цагаар ажиллаагүй байхад илүү цагийн мөнгө бодож 1,982,850 /нэг сая есөн зуун наян хоёр мянга найман зуун тавь/ төгрөгийн цалин олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан,
- 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус төвийн ажилтан Г.Ө, Т.Г, Б.Т, Э.Б, Ж.Б нарын 2020оны 04 дүгээр сарын цалин дээр илүү цагийн мөнгө бодож, тухайн ажилчдаас нийт 868,000 /найман зуун жаран найм/ төгрөгийг хууль бусаар олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан,
- 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд Г.Ө, Б.Тө, Т.Бг,Т.Г, Х.О, Т.Б, А.Ч, Б.У, Ж.Б, Б., Ц. нарын 2020 оны 05 дугаар сарын цалин дээр илүү цагийн нэмэгдэл цалин гэж нийт 1,797,068 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга жаран найм/ төгрөгийн цалин бодож олгож, нэгдүгээр гарын үсэг зурсан.
- 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд тус төвийн ажилтан Б.У, Х.О, Ж.Б, Ц.Г, Ж.Б, Н, Б.Т, А.Ч, Б.У, А.А, Д.Цнарын цалин дээр нэмэгдэж орсон илүү цагийн мөнгө болох 1,953,031 /нэг сая есөн зуун тавин гурван мянган төгрөг гучин нэг/ төгрөгийн цалин бодож олгон, нэгдүгээр гарын үсэг зурсан.
- 2020 оны 10 дугаар сард тус төвийн ажилтан Б.Урансүх, Ц.О, Ж.Б, Б.Н, Ц.Г, Г.Б, Г.Гнарын цалин дээр илүү цагийн мөнгө болох 892,500 төгрөгийг цалинг тус тус бодож, нэгдүгээр гарын үсэг зурж олгон, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,
- Мөн өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.Б-ийнэзэмшлийн ... дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн утасны төлбөрийг, Мобиком ХХК-ийн 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн утасны төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ... дугаарын дансаар нийт 530,000 /таван зуун гучин мянга/ төгрөгийн төлбөрийг төлүүлж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхчимэг, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Д.Бгийн Хаан банкны харилцах 54...... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Д.Бгийн Хаан банкны харилцах .... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 94-97, 158-159, 170-171, 182-186, 231-232 талууд/, Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн ахлах нягтлан бодогч Д.Бгийн хувийн машиндаа хийсэн шатахууны түүвэр тэмдэглэл /2-р хх-ийн 230-233 тал/, Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25-04-02 дугаартай аудитын дүгнэлт /1-р хх-ийн 17-24 тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын эдийн засгийн шинжилгээний хэлтсийн Санхүү бүртгэлийн хэсгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 2-22 тал/, Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн төлбөрийн хүсэлтэд үзлэг хийсэн тэмдэглэл, Үүрэн холбооны Мобиком, Скайтел ХХК-ын харилцагчийн гүйлгээний баримтууд, Төлбөрийн гүйлгээ хийсэн баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогчийг хамааруулан ойлгохоос гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж хуульчилсан. Цаг Уур, орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/52 тоот “Магсаржавын Аийг албан тушаалд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай” тушаалын хуулбар /3-р хх-ийн 168 тал/, Ус цаг уур орчны шинжилгээний төвийн даргын ажлын байрны тодорхойлолт, Дорнод аймаг ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын тушаал /хх-ийн 113 тал/, ахлах нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 112-117 тал/ зэрэг нотлох баримтаар Н.А нь Дорнод аймаг ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга, Д.Б нь тус төвийн нягтлан бодогч болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.А, Д.Б нар нь нийтийн албан тушаалтан болно.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7-д заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх-ийг хориглоно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хэргийн нөхцөл байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.А нь нийтийн албан тушаалтны хувьд өөрт хуулиар олгогдсон эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хийх ёсгүй үйлдлийг хийж өөрийн байгууллагад ажиллаж байгаа 14 албан хаагчдын цалин дээр хууль бусаар илүү цагаар ажиллагаагүй байхад, нягтлан бодогч Д.Бтай хамтран үндэслэлгүй цалин олгож улсад 7,493,449 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.А, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”, мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тус тус заасныг журамлан үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Мөн шүүгдэгч Човогт Д.Б нь Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа:
- 2019 оны 02 дугаар сард нярав Ж.Д-ынхамт Улаанбаатар хотод сургалтад суухаар явахдаа 1 тооны үхрийг аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 1,080,000 төгрөгийг тус цехээс нярав Ж.Д-ынхаан банкны харилцах дансанд 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн ба тухайн мөнгөнөөс Д.Б нь 840,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгснийг өөртөө завшиж, эдийн давуу бий болгосон,
- 2019 онд тус төвийн ажилтан алба хаагчдын хувийн хэрэгцээнд 11 хонь худалдан борлуулж ажилчдаас Ж.Д-ынхувийн харилцах дансанд 1 тооны хонины үнэ /2 ажилтны дунд 1 хонийг 1 бүрийг 80,000 мянган төгрөг/ нийт 880,000 төгрөгийг төвлөрүүлж, нярав Ж.Днь нягтлан бодогч Д.Бгийн хаан банкны харилцах .... дугаарын дансанд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 421,800 мянган төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 160,000 мянган төгрөг/ нийт 581,000 мянган төгрөгийг шилжүүлснээс 302,000 /гурван зуун хоёр мянган төгрөгийг хувьдаа завшиж, өөртөө эдийн давуу бий болгосон,
- 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр УЦУОШГ-ын дарга Этус аймагт ирж нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй комисс аймгийн хойд сумдын ажилтан албан хаагчдын ажлыг шалгахаар явах зардалд зориулж 9 хонь аймгийн мах борлуулах цехэд худалдан борлуулж махны үнэ болох 917,000 мянган төгрөгийг, уг цехээс нягтлан бодогч Д.Бгийн харилцах хаан банкны .... дугаарын дансанд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлж, тухайн мөнгөнөөс 225,740 /хоёр зуун хорин таван мянга долоон зуун дөч/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж, өөртөө эдийн давуу байдал бий болгосон,
- 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 1,324,819 төгрөгийн үнийн дүнтэй шатахууныг өөрийн хувийн тээврийн хэрэгсэл болох ...УБВ, .... ДОР, .... ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд анхан шатны баримтгүйгээр зориулалтын бусаар авч, өөртөө давуу байдал бий болгож, давуу байдал бий болгосон зэргээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгосон гэмт хэргийг,
Шүүгдэгч Аовогт М.Ань Дорнод аймгийн Ус цаг уур орчмын шинжилгээний төвийн даргаар ажиллаж байх хугацаандаа:
Мөн өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Ц.Б-ийнэзэмшлийн ... дугаарын утасны 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн нь 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн утасны төлбөрийг, Мобиком ХХК-ийн 120,000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийн утасны төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн ... дугаарын дансаар нийт 530,000 /таван зуун гучин мянга/ төгрөгийн төлбөрийг төлүүлж, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн болохыг үйлдэл тус бүрээр нь хуульд заасан журмын дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бодит байдал тус тус нийцжээ.
Шүүгдэгч нарын үйлдэл оролцоо 2018 оноос эхэлсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасан байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн үеийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан үеийн хуулиар тодорхойлсон болно.
Шүүгдэгч Н.А, Д.Б нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг, шүүгдэгч Д.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан бусадтай хамтран албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А, Д.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.А, Д.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Н.Аид оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд, Д.Бд оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ нийцнэ гэж дүгнэлээ.
Иргэний нэхэмжлэгч Ж.Мөнхчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагч нараас нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүжмлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.А, Д.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.А, Д.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Човогт Д.Б, Аовогт М.Анарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Магсаржавын Аийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 7400 /долоон мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7400,000 /долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш шүүгдэгч Н.Аид оногдуулсан 5400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч Д.Бд оногдуулсан 7400,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, Д.Б нарын нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Энэ хэрэгт битүүжмлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.А, Д.Б нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Н.А, Д.Б нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.А, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ