Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн *******2 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/.

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр  02 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан зодсон 
Мөн 2024 оны 09 сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан зодсон, 
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод хамтран амьдрагч “хүнд өгч байснаас чамайг би өөрөө ална” гэж хэлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газарт нь цохиж хохирогч биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 02 цагийн орчим тус аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын ******* тоотод хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан зодсон 
Мөн 2024 оны 09 сарын 29-ний өдөр 21 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод хамтран амьдрагч үл ялих зүйлээр шалтаглан зодсон, 
2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод хамтран амьдрагч “хүнд өгч байснаас чамайг би өөрөө ална” гэж хэлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүрэн тус газарт нь цохиж хохирогч биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******т нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг, 
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч : “...Би Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиат ******* тоотод хамтран амьдрагч *******т, хүү /17 эр/, охин /6 эм/ хамтаар оршин суудаг юм. 2024 оны 10 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд манай хамтран амьдрагч *******тын найз болох манай ах болох манай бага охин нарын хамтаар байж байсан юм. Улмаар удалгүй гаднаас *******т архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн ба тэгээд надаас “ханиа 30,000 төгрөг урд дэлгүүрээс юм зээлсэн өрөө өгнө" гэж хэлсэн ба бид хоёр хамт тухайн дэлгүүр рүү яваад *******тын өрийг өгөөд 0.75 литр хэмжээтэй 1 шил Хараа архи авчраад *******т, бид гурав хувааж уусан юм. ... ууж дуусаад л удалгүй ******* нь намайг "хүнд өгч байснаас чамайг би өөрөө ална” гэж хэлээд баруун гараараа нүүр хэсэг рүү минь 3 удаа, гэдэс рүү минь 1 удаа тэгээд би юу болсон талаар сайн санахгүй байна ухаан алдсан юм шиг байна лээ, тэгээд л удалгүй ухаан орох үед нь ******* хандаж “чи эхнэрээ ингэж зодож болохгүй шүү дээ” гэж хэлсэн талаар санаж байна. ... би босож ирээд л цагдаагийн байгууллагад хандсан... ******* нь ...2024 оны 05 дугаар сарын дунд үеэр миний хувьд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байсан. Тухайн үед би согтуу байсан учир манай нөхөр ******* намайг гараад хэрэггүй гэж хориглох үед нь би гарах гэж байхад энэ үйл явдлаас болж түүний хувьд намайг 2-3 удаа алгадаж байсан. Энэ үйлдлийг би Цагдаагийн байгууллагад шалгуулахад ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж шүүхээс 7 хоногийн баривчилгаа авсан. Үүний дараагаар 2024 оны 09 дүгээр сарын 29-ний орой манай нөхөр ******* нь намайг согтуу байхад архи уулаа гэж уурлаад нүүр хэсэгт алгадаж байсан юм. Энэ асуудлыг нь би Цагдаагийн байгууллагад шалгуулан мөн л адил 7 хоногийн баривчилгаа авсан. Үүний дараагаар 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай нөхөр ******* нь гэртээ цуг байж байхдаа намайг гаргахгүй гэж уурлан нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиж гэмтэл учруулсан. Өөрөөр манай нөхөр ******* намайг цохиж зодож байсан удаа байхгүй. ..Надад энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо бол би нөхөр *******ын хамт хэвийн  амьдарч байгаа. ******* нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн орчимд намайг архи уулаа гэх шалтгаанаар алгадаж биед халдсан үйл явдлаас хойш миний биед халдсан үйл явдал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09, 11, 13-15 талууд/
Иргэний нэхэмжлэгч ийн: “...Хохирогч эмчилгээний зардалд ...эрүүл мэндийн даатгалын сангаас ... 141,480 төгрөг зарцуулсан байна... биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/


    Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 579 тоот дүгнэлтэд: “... биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал болон цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-34 тал/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.  
  
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний хууль бус үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй шүүгдэгчид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 
Мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 141,480 төгрөгийг төлж барагдуулсан болно. 
Шүүгдэгч *******тод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан байна.
Иймээс прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******тыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тод 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******тод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******тыг прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******тыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тод 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******тод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******тын ******* дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тыг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******тыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******тод 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, 
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******тод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******тыг 7 /долоо/ сар Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчийг хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******тоод мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *******т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******тын ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.БАТЖАРГАЛ