Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/17

 

                                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, шүүгч Г.Намуунтуяа, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
Иргэдийн төлөөлөгч И.Сарантуяа
Улсын яллагч С.Ариунаа
Шинжээч эмч Н.Уянга
Бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Үжин
Бага насны хохирогчийн өмгөөлөгч Б.Туяамандах
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Гурванзагал сумын 1 дүгээр баг “Үхэрт” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдөр №******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2  жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* овогт ******* ******* /РД: *******/

Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг Баялаг хорооллын тоотод бага насны буюу 9 настай хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж өвөрт нь орж өгзгийг нь илэх, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийж оролдох зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн, 
Мөн бага насны буюу 9 настай хохирогч биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж өвөрт нь орж өгзгийг нь илэх, бэлэг эрхтэнд нь хуруугаа хийж оролдох зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх явцдаа биед гадна бэлэг эрхтэн, үтрээний үүдэвч, охин хальсанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл бага насны хүүхдийн эсрэг хийсэн гэмт хэрэг үйлдсэн, 
мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бие хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 12 /арван хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай. 
    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 12 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
    5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.    
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Л.БАТЖАРГАЛ
ШҮҮГЧИД                                Г.НАМУУНТУЯА
                                                                                   Х.ОТГОНЖАРГАЛ