| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0151/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
2024 11 28 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Б.У, түүний өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427000000191 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19""" оны 11 дүгээр сарын 07-ны өдөр """"" аймгийн """"" суманд төрсөн, """" настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт """"" аймгийн """"" сумын """"" баг """""" гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""" регистрийн дугаартай, Б овогт Б-н У.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Х сумын баг багийн нутаг Умын ам гэх газар ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж Д.Пын нүүр, толгой, цээж хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж зүүн 8,9 дүгээр хавирганы зөрүүгүй далд хугарал үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Х сумын баг багийн нутаг Умын ам гэх газар ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж Д.Пын нүүр, толгой, цээж хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж зүүн 8,9 дүгээр хавирганы зөрүүгүй далд хугарал үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.У би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч П.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 09 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Манайх Сансар хороонд байдаг би үхрээ туугаад """"" баг Умын ам гэх газар хээр байдаг блокон хашааны хажууд хоёр машинтай хүн байсан тэгэхээр нь Бандиаг байгаа юм болов уу гэж бодоод очтол хоёр машин яваад өгсөн. Хашааны буланд У гэдэг тэр хавьд нутагладаг залуу нохойтойгоо зогсож байсан. ... мотоциклтой явсан очоод мэнд асуутал У өвөрөөсөө хагас шил Агар нэртэй архи гаргаж ирээд надад хандаж Бор гэх хүн надад архи өгсөн гэх мэтээр хэлж байсан. Надад шилтэй архинаас уух уу гээд өгөхөд нь би шилнээс амсаад буцаагаад өгсөн. Би мотоцикл дээрээ байсан. У гэх залуу баячуудын үхэр манай гадаа ирж хоноод үхрийн баасаа цэвэрлэж аваарай гэж хэлээд “чи яахаараа Норовоод өвсөнд явж өгдөг юм бэ?” /би Норовоог гуйхаар нь өвсөнд нь машинтайгаа явж өгсөн байсан тэр талаар хэлсэн/ тэгсэнээ чи миний унтаж хэвтдэг хүүхэнтэй банзалддаг юм уу? над руу дайрч миний толгой, нүүр хэсэгт гараараа 2-3 удаа цохиод мотоцикл хажуугаараа газарт унасан би босч ирээд Уын нүүрэнд 1 удаа цохисон. ...миний зүүн талын хэвлий хавирга руу 2 удаа цохиод өвдөглөж цохисон нилээн удаан үргэлжилсэн би арай чамаа босоод намайг явуулаадах гээд гуйтал намайг явуулсан. Би мотоциклоо босгож асаагаад Мэлхий толгойн өөд яваад үхрээ туугаад гэрлүүгээ явсан. Маргааш нь миний хавирга хөндүүрлэж өвдөөд байхаар нь өрхийн эмнэлэг дээр очиж Оюун-Эрдэнэ эмчтэй уулзаж эм бичүүлж авсан. Намайг үзээгүй. 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр эмнэлэгт цаг авч мэсийн эмч Мөнхбатад үзүүлээд рөнтгэн зураг авхуулсан. Эмч надад хандаж таны хоёр хавирга чинь хугарсан байна. Уушиг чинь зүгээр рүү 8, 9 дүгээр хавирга хугарсан байна. Амьсгал чинь зүгээрээ үү гэхэд нь би зүгээр байна мэдэгдэх юм байхгүй байна гээд эм бичүүлж аваад гарсан. 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр манайд хүүхэд ирээд хөгшинөөс намайг хүнд зодуулсан талаар мэдсэн би цагдаад гомдол гаргасан...” гэх,
“...надад нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмчилгээндээ 100 орчим мянган төгрөг зарцуулсан. Уаас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Миний хохирлыг бүрэн барагдуулж надад 300,000 төгрөг өгсөн. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10, 12 дугаар хуудас/,
Гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Д.П манай нөхөр байгаа юм. ...Маргааш нь Пүрэвжавыг харахад зүүн нүдний дээд дух хэсэгт нь шалбарч хавдсан байдалтай байхаар нь би яасан юм бэ гэхэд Пүрэвжав надад хандаж Баяраа намайг цохисон. Би мотоциклоосоо бууж чадахгүй байж байгаад хэд хэд цохиулсан. Би мотоциклтойгоо хамт ойчсон. Тэгээд мотоциклоо хажуугаар нь унагаачихаад Баяраатай ноцолдсон гэх зүйл хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 745 дугаартай “...1.Д.Пд цээжний зүүн тал суганы урд 8, 9 дүгээр хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь 9 дүгээр сард үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь хүний биед учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “... Тухайн Д-н П /РД:"""""/ нь эрүүл мэндийн даатгалаас ямар ямар эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад Д.П нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2 төрлийн 30324 төгрөгийн хөнгөлөлттэй эм, 2024.10.01-ний өдөр 2 төрлийн 108.876 төгрөгийн Амбулаторын тусламж үйлчилгээ /үзлэг, оношилгоо, шинжилгээний багц үйлчилгээ авсан байна. Иймээс дээрх иргэний 139.200 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн дансанд тушаачихвал, ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, лавлагаа /хавтаст хэргийн 16, 42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.У нь 2024 оны 09 дүгээр сард Өвөрхангай аймгийн Х сумын баг багийн Умын ам гэх газар ялих зүйлээр шалтаглан хохирогч Д.Пын нүүр, толгой, цээж хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж зүүн 8,9 дүгээр хавирганы зөрүүгүй далд хугарал үүсгэж буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч Б.У хохирогч Д.Пын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Б.Ут шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.У хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Б овогт Б-н Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ут оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА