| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/151 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/151
2024 11 28 2024/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
""""" аймгийн """ сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
""""" аймгийн """ сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2427001450197 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19""" оны 06 дугаар сарын 25-ны өдөр """"" аймгийн """"" суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт """"" аймгийн """" сумын """"" баг """ 13-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """" регистрийн дугаартай, Б овогт Д-н А.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр """" аймгийн """""" сумын """"" багийн нутаг дэвсгэрт """"" улсын дугаартай “""” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний эсрэг урсгалд О.Тын жолоодож явсан ""К улсын дугаартай Приүс 30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Т, Д.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр """"" аймгийн """""""" багийн нутаг дэвсгэрт """"" улсын дугаартай “Тоёото сай” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын А-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ... эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн.. үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг тус тус зөрчсөний эсрэг урсгалд О.Тын жолоодож явсан ""К улсын дугаартай Приүс 30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Т, Д.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.А би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн ""К улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр Б, дунд хүү Э, 2 ач /Э 7 настай, М 5 настай/, Зээ охин /1 нас 6 сартай/ бид зургаа """"" аймгийн """ сумаас """"" аймгийн """"" руу """ замаар 14 цагийн үед явж байсан. Тухайн үед тээврийн хэрэгслээ би жолоодож явж байсан. Бид нарын өөдөөс цагаан өнгийн Сай маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирэхээр би баруун гар тал руугаа дарж замаас гарах гэсэн боловч зам хажуу талдаа далантай гарч болохгүй байсан болохоор замын хөвөөний дээр шороон дээр явж байхад машины зүүн гар талын урд дугуй хэсэг рүү мөргөсний улмаас бид нар онхолдсон. Тэгээд бид нарыг танихгүй залуучууд машинаас гаргаж эмч, цагдаа дуудсан байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодоод явж байсан. Эхнэр Б миний хажуу талын суудал дээр """" тэврээд сууж байсан. Э хойд суудлын голд, Э-н баруун гар талд Э, зүүн гар талд нь М сууж байсан. ...А надад хохирлын мөнгө болох 28,000,000 төгрөг өгсөн. Сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй. Би Атэй холбоотой гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр Тын эзэмшлийн ""К улсын дугаартай хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Т тээврийн хэрэгслийг жолоодож, дунд хүү Э, 2 ач /Э 7 настай, М 5 настай/, зээ охин Есүй /1 нас 6 сартай/ бид зургаа """"" аймгийн """ сумаас Архангай аймгийн Өгий нуур руу Туркийн замаар 14 цагийн үед явж байсан. Бид нарын өөдөөс цагаан өнгийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд орж ирээд манай нөхөр баруун гар тал руугаа дарсан боловч тухайн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл миний сууж явж байсан хэсэг рүү мөргөж бид нар онхолдсон. ...Д.А бид нарт хохирлын мөнгө болох 28,000,000 сая төгрөг өгсөн. Сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгох шаардлага байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хойд аав Тын ""К улсын дугаартай хар өнгийн Приүс 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ээж Б, охин Э 7 настай, хүү М 5 настай, төрсөн дүү Эрдэнэхулангийн охин Есүй 1 нас 6 сартай бид зургаа """"" аймгийн """ сумаас Архангай аймгийн Өгий нуур луу Туркийн замаар 14 цагийн үед явж байсан. Тухай тээврийн хэрэгслийг аав Т жолоодож явж байсан. Би гар утсаа оролдоод явж байсан тэгсэн чинь түс гэх чимээ гарсан. Би хойд талын суудал дээр голд нь суугаад манай хоёр хүүхэд миний хоёр талд сууж явж байсан тэгээд би түс гэх чимээнээр хоёр хүүхдээ тэвэрсэн чинь машин онхолдсон. Тэгээд бид нарыг танихгүй залуучууд машинаас гаргаж эмч, цагдаа дуудсан байсан. Эмчилгээний зардал, хоол хүнс, бензиний мөнгө нийт 3,489,820 төгрөг зарцуулсан. 3,489,820 төгрөгийн баримтыг Т өгсөн. Д.А манай аав, ээж хоёрт хохирлын мөнгө болох 28,000,000 /хорин найман сая/ төгрөг өгсөн байсан. Миний төрсөн дүү Эрдэнэхулангийн охин Еийн биед гэмтэл учираагүй, Э.Энх-Эрдэнийн биед хамрын таславч мурийлт, баруун талд дагз хэсгийн зөөлөн эдэд хаван гэмтэл учирсан, одоо биеийн байдал хэвийн зүгээр болсон. Э.М-н биед зүүн хацарт зулгаралт, зүүн хацарт хаван, баруун хөлд бага хэмжээний шингэн, баруун талын чихний гадна сувагт бага хэмжээний шингэн гэмтэл учирсан, одоо биеийн байдал хэвийн зүгээр болсон. Бидний хохирлыг барагдуулсан болохоор надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
""""" аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №542 дугаартай “...Ю.Т биед баруун хацар ясны нумын урд 3/1 хэсгийн хугарал, тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөлд зулгаралт, зулайн ар, баруун хацарт хаван зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,
""""" аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №541 дугаартай: “...1.Д.Бгийн биед цээжний баруун талд 3,4,5 дугаар хавирганы хугарал, баруун гар, зүүн мөр, баруун хөлд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, баруун, зүүн хөлд шарх гэмтэл тогтоогдлоо. ...4.Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохиролын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 62-64 дүгээр хуудас/,
Техникийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 75 дугаартай “""""" улсын дугаартай Сай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д овогтой А /"""""/ нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын А-д жолоочид дараах зүйлийг хориглоно. “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Н.Т"н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “О.Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 3.349.183 төгрөг, Д.Б нь 311.105 төгрөг, Э.Э нь 124.762 төгрөг, Э.М нь 124.762 төгрөг тус тус эмчилгээ хийлгэж нийт 3.909.812 /гурван сая есөн зуун есөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна уг төлбөрийг буруутай хүн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг, лавлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,
""" сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “2.43% согтолттой...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр """"" аймгийн """""""" багийн нутаг дэвсгэр """"" улсын дугаартай “Тоёото сай” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “а”-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”гэх, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтуудыг тус зөрчсөний эсрэг урсгалд О.Тын жолоодож явсан ""К улсын дугаартай Приүс 30 загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Т, Д.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Д.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Д.Аийг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр """"" аймгийн """""""" багийн нутаг дэвсгэр """"" улсын дугаартай “Тоёото сай” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “а”-д заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх, 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэх заалтуудыг тус зөрчсөний эсрэг урсгалд О.Тын жолоодож явсан ""К улсын дугаартай “Приүс-30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Т, Д.Б нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “""""" аймгийн """ сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа би Прокурорын байгууллагын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй Боржигон овогт Дэнсмаагийн Аэд холбогдох эрүүгийн 2427001450197 дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна.
Шүүгдэгч Д.А нь 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 2,43 хувийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдлийн улмаас ... тээврийн хэрэгсэлд зорчиж явсан О.Т, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан... Ийм учраас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэх зүйлгүй. Хохиролд 28,000,000 төгрөгийг авсан гэсэн учраас энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Аийн энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газрынхаа хаягийг өөрчлөхдөө хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Аэд хувийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Улсын яллагчийн зүгээс хорихоос өөр төрлийн ялын санал хэлсэн учраас шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Д.А хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Д.Аийг согтуурсан үедээ автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Бовогт Д-н Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Бусад асуудлаар:
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА