| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0158/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/156 |
| Огноо | 2024-12-10 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/156
2024 12 10 2024/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
"""" аймгийн """" сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
"""" аймгийн """" сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт С-н Бд холбогдох эрүүгийн 2427001820200 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19""" оны 09 дүгээр сарын 02-ны өдөр """" аймгийн """" суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт """" аймгийн """" сумын ...... дугаар баг " гэх ""азар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд "" аймгийн """" сум дахь Сум дундын шүүхийн """"" оны 12 дугаар сарын 01-ний өдрийн """" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, """"" регистрийн дугаартай, С овогт С-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд """" аймгийн """" сумын 6 дугаар багийн нутаг Т гэх газар оршин суух гэртээ хамтран амьдрагч С.О-гийг “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохих, түлхэж унагах үйлдлээр биед нь халдан зодож тархины баруун тал бөмбөлгийн дух дэлбэнд эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулд язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд """" аймгийн """" сумын 6 дугаар багийн нутаг Т гэх газар оршин суух гэртээ хамтран амьдрагч С.О-гийг “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохих, түлхэж унагах үйлдлээр биед нь халдан зодож тархины баруун тал бөмбөлгийн дух дэлбэнд эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулд язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Б би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч С.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Шөнийн 02 цагийн үед манай нөхөр Б намайг дуудаад машины түлхүүр хаана байна гэж асуусан тэгэхээр нь би яах гэж байгаа юм чи согтуу байж гээд машины түлхүүр өгөөгүй. Тэгсэн чинь Б уурлаад миний нүүр хэсэг рүү гараараа 1-2 удаа ямар ч байсан цохисон яг хэдэн удаа цохисон талаар мэдэхгүй байна. Тэгээд гэрийн хаалга хэсэг рүү бас 2-3 удаа түлхэж унагаасан, толгой хэсгээрээ юм мөргөж ойчсон. Б эхлээд намайг түлхээд унагаахаар нь миний уур хүрээд галын хайч аваад гар хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь дахиад намайг түлхэж унагаасан. Тэгээд би хаалга хэсэг рүү ойчсон тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг сэрсэн чинь Улаанбаатар хотод эмнэлэгт сэрсэн. ...Өмнө нь хэрэлдэж маргалдаж байсан. Гэхдээ Б намайг цохиж зодож байсан зүйл байхгүй. Манай нөхөр Б эмчилгээний мөнгийг төлж байгаа. Мөн эмийн сангаас эм, тариа бүгдийг нь авч өгч байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгох шаардлагагүй. Бтай холбоотой гомдол, санал, нэхэмжпэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Гэрч Б.Л-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны өглөө 04-05 цагийн хооронд эмээ Б надад хэлэхдээ аав чинь ирж байна гэхээр нь би унтаж байсан болохоор нээх тоогоогүй. ... Тэгээд би 09 цагийн үед сэрээд адуундаа явах гээд байж байсан чинь эмээ адуундаа явахаасаа өмнө миний хүү аавынхаа гэрт очоод ир Оийг аягүй бол зодсон байж магадгүй гэхээр нь би аавын гэрт очсон чинь аав согтуу гэрийнхээ баруун талд сууж байсан. Гэр лүү нь орсон чинь зүүн орон дээрээ О эгч хөнжил нөмөрчихсөн унтаж байхаар нь гараад мотоцикл дээрээ мордох гэсэн чинь гэр дотроос амьсгалж чадахгүй байгаа юм шиг их сонин дугарахаар нь буцаж ороод Отгоо эгчээ яасан бэ гэсэн чинь юм дугарахгүй байхаар нь хөнжпийг нь сөхсөн чинь хоёр нүд, уруул нь хөхөрч хавдсан байхаар нь би аав Б зодсон юм байна гэж бодсон. О эгч зүүн нүдээрээ над руу хараад эгч, эгч гээд дуудаад байсан. Тэгээд сонин байгаад байхаар нь өвөөгийн гэр рүү яваад эмээд аав О эгчийг зодсон юм шиг байна нүүр ам нь аймар хөхрөөд хавдсан байна та очоодох гээд би аавын төрсөн дүү Бд хэлэх гээд уул руу сүлжээнд гараад Б ахад О эгч амьсгалж чадахгүй их сонин байна нүүр, ам нь хөхөрч хавдсан байна гэсэн чинь эмнэлэг, цагдаа дууд, тэгээд О эгчийнхээ ар гэрийнхэнд нь хэл гэсэн. Тэгээд би О эгчийн төрсөн эгч С эгчийн охин Б руу гар утсаар залгаад болсон зүйлийн талаар хэлсэн чинь эмнэлэг дууд үзүүл гэхээр би эмнэлгийн дугаар мэдэхгүй гэсэн чинь надад хэлээд би эмнэлэгт дуудсан. Тэгээд би буцаж очоод аавтай уулзаад юу болсон юм та үнэнээ хэлчих гэсэн чинь би машинаар мөргөсөн гээд худлаа яриад байсан. Тэгээд 12 цагийн үед эмч нар ирсэн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/,
Гэрч Д.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд Быг тасраад унтаад өгөхөөр нь От бид хоёр танай хадам аавынд очиж айраг авчхаад иргэж ирээд 2.5 литртэй 2 ширхэг саванд хийсэн аарц авъя гэсэн чинь О за хө гэсэн. Тэгээд бид хоёр Бын аавынд очиж айраг уучхаад 40 литр айраг аваад эргээд Бын гэрт ирсэн чинь Б зүүн талын орон дээрээ эхнэр О газар утаж байсан. Тэгээд бид хоёр 2 сав аарцаа аваад гэр лүгээ явсан. Бын гэрээс нь 18 цаг өнгөрч байхад хөдлөөд явсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр миний гар утас руу цагдаагийн Байгууллагаас залгахаар нь Б эхнэр Оийг зодсон юм байна гэж мэдсэн......” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...С.О-г нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс """" аймгийн """" сумын Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламж 2.024.880 мянган төгрөг, түргэн тусламж хоёр удаагийн 728.956 мянган төгрөг, Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төв хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ 1.408.160 мянган төгрөг, Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ хоёр удаагийн 4.202.800 мянган төгрөг, """" сумын Нэгдсэн эмнэлэгт хоёр удаагийн Амбулаторийн тусламж, үйлчилгээ, Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ 1.271.676 мянган төгрөгийн тус тус эмчилгээ хийлгэж нийт 9.636.472 /есөн сая зургаан зуун гучин зургаан мянга дөрвөн зуун далан хоёр/ төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна уг төлбөрийг буруутай хүн нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр нэхэмжилж байна.”гэх мэдүүлэг, лавлагаа /хавтаст хэргийн 33, 37-38 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12675 дугаартай “.....С.О-гийн биед тархины баруун тал бөмбөлгийн дух дэлбэнд эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч С.Б нь согтуугаар 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнө 02 цагийн орчимд """" аймгийн """" сумын 6 дугаар багийн нутаг Т гэх газар оршин суух гэртээ хамтран амьдрагч С.О-гийг “машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь цохих, түлхэж унагах үйлдлээр биед нь халдан зодож тархины баруун тал бөмбөлгийн дух дэлбэнд эдийн няцрал, баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагз, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр чамархай, зүүн нүдний зовхинд цус хуралт, доод уруулд язарсан шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч С.Б хохирогч С.О-гийн буюу бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч С.О-гт шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.
Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.
Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Б хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С овогт С-н Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,500 /арван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА