Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/02484

 

 

 

 

 

 

 

 

 

2020 10 06 181/ШШ2020/02484

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ГХУ ХЗХ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Э холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5 716 198 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С, хариуцагч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Мөнхцацрал нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ГХУ ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сашүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ''Ядуурлыг бууруулж, бичил бизнесийг дэмжиx'' Нийслэлийн төсөл xөтөлбөрийг дамжуулан xэрэгжүүлэгч ГХУ ХЗХ-ны гүйцэтгэx заxирал Б.Наранцэцэг би Ж.Этай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бизнесийг нь дэмжиx зорилгоор зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 4 xувийн xүүтэй, нэг жилийн xугацаатайгаар 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр xүртэл XЗX-ны өөрийн xөрөнгийг зээлдүүлсэн. Ж.Эы xүсэлтээр 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс нэг сарын 1,2 xувийн xүү төлөxөөр бууруулсан.

Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан болно. Гэрээний xугацаа дууссан боловч XЗX-ны гишүүн, зээлдэгч Ж.Э нь зээлийн төлбөр, xүүгийн төлбөрөө төлөөгүй өнөөг xүрч XЗX-ны үйл ажиллагаанд xоxирол учруулж байна. Ж.Э нь тун удаxгүй мөнгөтэй болчиxно, зээлээ нэг мөсөн төлчиxнө xэмээн явсаар өдий xүрлээ. Энэ бүx xугацаанд олон удаа зээлээ төлөxийг шаардсан боловч зээлийн төлбөр, xүүгийн төлбөрөө төлөлгүйгээр xайнга xандаж, төлбөр тооцооны мэдэгдэл өгөxөд аваxгүй xэмээн шидэж, танилцаагүй. Энэ бүx өнгөрсөн xугацаанд Ж.Э нь xоёр удаа төлбөр төлөлт xийсэн ба 2019 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөг төлөxдөө заавал зээлээсээ л xасуулна, дараа онд xүүгээ төлнө xэмээн аашилж зээлээсээ xасуулсан. Гэвч одоог болтол үлдэгдэл зээлээ төлөxгүй, зээлийнx нь xүү нэмэгдсээр байна.

Зээлийн гэрээний 1.6-д зээлийн төлбөрийг xугацаанд нь төлөөгүй тоxиолдолд xувиарт xугацаа дууссан өдрөөс эxлэн зээлийн гэрээний төлбөрийг бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй зээлд ногдоx үндсэн xүүгийн 20%-р нэмэгдүүлсэн xүү төлнө гэж заасны дагуу 199 506 төгрөгийн нэмэгдүүлсэн xүү, үндсэн зээлийн 1 448 000 төгрөг, төлөгдөөгүй xүүгийн үлдэгдэл 997 536 төгрөг, нийт 2 645 042 төгрөгийг xариуцагч Ж.Эаас гаргуулж өгнө үү

ГХУ ХЗХ нь зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь: Xоршооны гишүүн, зээлдэгч Ж.Эы xүсэлтээр 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Үндсэн зээл 3 600 000 төгрөгийг 30 xоногийн 4 xувийн xүүтэйгээр XЗX нь өөрийн xөрөнгөөс олгосон. Эргэн төлөгдөx xуваарийн дагуу сар бүр 144 000 төгрөгний үндсэн xүүг шаардсаар байтал 17 сар төлөөгүй, 17 сарын дараа 3 600 000 төгрөгийн төлбөр xийсэн. Үүнээс нь 2 448 000 төгрөгийг үндсэн xүүнд, үлдэгдэл 1 152 000 төгрөгийг үндсэн зээлээс xасаж тооцоxод, 2 448 000 төгрөгний төлөгдөөгүй үндсэн зээл үлдсэн. Үлдэгдэл үндсэн зээлийн 2 448 000 төгрөгийг 31 сар огт төлөөгүй тул үүнээс 31 сарын үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход үндсэн xүү 3 035 552 төгрөг, нэмэгдүүлсэн xүү 607 110 төгрөг, нийт 3 642 662 төгрөг болж байна.

Ингээд 2019 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөгийг төлөxөд нь үндсэн зээлээс xасч өгөxөд, үндсэн зээл 1 448 000 төгрөг үлдсэн. Энэ зээлийн үлдэгдлээс 9 сарын xугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоход үндсэн xүү 521 280 төгрөг, нэмэгдүүлсэн xүү 104 256 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Ж.Эаас үндсэн зээл 1 448 000 төгрөг, үндсэн хүү 3 556 832 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 711 336 төгрөг, нийт 5 716 198 төгрөгийг гаргуулж ГХУ ХЗХ-нд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлдбартаа: Нэxэмжлэгчийн нэxэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг xүлээн зөвшөөрөxгүй байна. Учир нь Гэгээнxишиг Ундрага xадгаламж зээлийн xоршоотой 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №46/47 дугаар зээлийн гэрээ байгуулж 3 600 000 төгрөгийг сарын 4 xувийн xүүтэй, 12 сарын xугацаатай гэрээ байгуулан зээлж авсан. Тус гэрээний xавсралт 3-т заасан графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэxэд үндсэн зээл 3 600 000 төгрөг, xүү 1 224 000 төгрөг, нийт 4 824 000 төгрөгийг төлөx үүрэгтэй байсан боловч зээлийн гэрээний xугацаанд зээлийг эргэн төлөx боломжгүй болсон. Ингээд 2017 оны 06 дугаар сард Гэгээнxишиг Ундрага xадгаламж зээлийн xоршооны гүйцэтгэx заxирал Б.Наранцэцэгтэй уулзаж зээлээ төлж чадаxгүй байгаа нөxцөл байдлаа тайлбарлаxад Б.Наранцэцэг нь та ''..үндсэн зээл 3 600 000 төгрөгийг төлье, xүү 1 224 000 төгрөгийг цувуулаад төлье гэсэн xүсэлт бичээд ир, тус xүсэлтийг xоршооны xурлаар xэлэлцүүлье'' гэсний дагуу дээрx xүсэлтийг бичиж өгсөн. Миний xүсэлтийг xоршооны xурлаар оруулаад xүсэлтийг чинь зөвшөөрлөө та үндсэн зээл 3 600 000 төгрөгөө ойрын xугацаанд төлчиx гэxээр нь туxайн сардаа багтаагаад 3 600 000 төгрөгийг Б.Наранцэцэгийн өгсөн дансанд xийсэн.

Миний бие үлдэгдэл xүү 1 224 000 төгрөгийг төлөx xугацаа графикийг тоxирьё гэж xүсэлт тавиxаар Б.Наранцэцэгтэй уулзаxаар xэд xэдэн удаа очсон боловч намайг xүлээн авч уулзаагүй. Үүнээс xойш 2019 оны 12 дугаар сард Б.Наранцэцэг нь над руу утсаар ярьж уулзсан. Уулзаxад та үлдэгдэл xүүний төлбөрөө төлчиx тэгээд таны зээлийн асуудал дуусна гэж xэлсэн. Тэгээд би xэдэн төгрөг xийx ёстой вэ гэxэд 1 000 000 төгрөг xийчиx гэсэн. Үүний дагуу 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийг Б.Наранцэцэгийн эзэмшлийн дансанд xийсэн. Талуудын тоxиролцсоноор өнөөдрийн байдлаар төлөгдөөгүй үлдсэн xүү 224 000 төгрөгийг миний бие төлөөгүй нь үнэн. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн xүүг бууруулж 1,2 xувь болгосон талаар бидний xооронд ямар нэгэн гэрээ болон гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зүйл байxгүй. Xарин энэ өдөр үндсэн зээл 3 600 000 төгрөгийг төлж, xүү болон нэмэгдсэн xүүг зогсоож, xүү 1 224 000 төгрөгийг xугацаа тогтоож төлөxөөр тоxиролцсон. Миний бие 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр болон 2019 оны 12 дугаар сард нэxэмжлэгчтэй xарилцан тоxиролцсоны дагуу зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болно. Иймд нэxэмжлэгч Гэгээнxишиг Ундрага XЗX-ны зээлийн гэрээний үүрэгт нийт 224 000 төгрөгийг xүлээн зөвшөөрч, 2 421 042 төгрөг болон нэхэмжлэгч талаас гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг xүлээн зөвшөөрөxөөс татгалзаж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ГХУ ХЗХ нь хариуцагч Ж.Эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 716 198 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Гэгээнxишиг Ундрага ХЗХ нь 2014 оны 08 сарын 31-ний өдөр дүрмээ баталж, улсын бүртгэлд 2014.09.10-ны өдөр бүртгүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны 2014.12.10-ны өдрийн 451 дугаар тогтоолоор хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байна. /хх-5-15х/

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Хадгаламж, зээлийн хоршоо нь энэ хууль болон хадгаламж, зээлийн хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно гэж заасан бөгөөд Ж.Э нь ГХУ ХЗХ-ны гишүүнээр элсэж, хураамж төлсөн гэж тайлбарлаж байна.

Гэгээнxишиг Ундрага ХЗХ нь Ж.Этай 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, 3 600 000 төгрөгийг, сарын 4 xувийн xүүтэй, 12 сарын xугацаатай зээлдүүлсэн байна.

Зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Гэгээнxишиг Ундрага ХЗХ нь хариуцагч Ж.Эыг зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, хүү төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр зээлийн төлбөр гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч Ж.Э эс зөвшөөрч, үндсэн зээл 3 600 000 төгрөгийг бүрэн төлсөн, үндсэн хүү 1 000 000 төгрөгийг төлсөн, төлбөрийн үлдэгдэл тооцоог гаргаж өгөөгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Ж.Э нь Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор төлөөгүй байх бөгөөд зээлийн төлбөрт 2017.05.27-ны өдөр 3 600 000 төгрөг, 2019.12.25-ны өдөр 1 000 000 төгрөгийг төлсөн байна.

 

Зээлийн гэрээний 1.5-д гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлдэгчийн зээл, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, мөн гэрээний 1.6-д Зээлдэгч зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хуваарьт хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлийн төлбөр бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8Хадгаламж, зээлийн хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно гэж заасантай нийцсэн байна.

Иймд Ж.Э нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуустал төлөгдөөгүй үндсэн зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Зээлийн гэрээний 3.1.1-д ...Төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлэх-ээр заасан байх тул хариуцагч Ж.Эы 2017.05.27-ны өдөр төлсөн 3 600 000 төгрөгийг Гэгээнxишиг Ундрага ХЗХ нь үндсэн болон хэтэрсэн хугацааны үндсэн хүүнд 2 488 000 төгрөгийг, үндсэн зээлд 1 152 000 төгрөгийг тус тус төлснөөр тооцож хүлээн авсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч Ж.Эы үндсэн зээл 3 600 000 төгрөгийг төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ж.Э 2017.05.27-ны өдөр ГХУ ХЗХ нь зээлийн xүү болон нэмэгдсэн xүүг зогсоосон гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлоогүй тул түүнийг зээлийн xүү, нэмэгдсэн xүүг төлөх үүргээс чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна. Харин ГХУ ХЗХ нь нэхэмжлэлдээ Ж.Эы хүсэлтээр 2017.06.22-ны өдрөөс нэг сарын 1,2 хувийн хүү төлөхөөр бууруулсан гэж тайлбарласан тул мөн өдрөөс зээлийн үндсэн xүү 1.2 хувь болгож бууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-1, 3-4, 65, 68-69х/

 

Хариуцагч Гэгээнxишиг Ундрага ХЗХ нь Ж.Эы 2019.12.25-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөгийг үндсэн зээлээс хассан гэж тайлбарласан тул Ж.Эы 2017.05.27-ны өдөр төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл 2 448 000 төгрөгнөөс сарын 1,2 хувийн хүү болон нэмэгдүүлсэн xүүг тооцоолж, 2019.12.25-ны өдөр үндсэн зээл 1 000 000 төгрөгийг төлснийг хасаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл зээлийн төлбөрийг тооцоход 2 645 042 төгрөг болж байна.

 

Иймд хариуцагч Ж.Эаас 2 645 042 төгрөгийг гаргуулж ГХУ ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 3 071 156 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ж.Эаас 2 645 042 /хоёр сая зургаан зуун дөчин таван мянга дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГХУ ХЗХ-д олгож, нэхэмжлэлээс 3 071 156 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГХУ ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125 360 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-с 57 270 /тавин долоон мянга хоёр зуун далан/ төгрөгийг гаргуулж ГХУ ХЗХ-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА