| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0164/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/162 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/162
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Б.И,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Иод холбогдох эрүүгийн 2427000000183 дугаартай хэргийг хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """" оны 06 дугаар сарын 03-ны өдөр """"" """"" төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, """""""ч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эхийн хамт """"""" дүүргийн 23 дугаар хороо """""""" гудамж 1121 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, """""" регистрийн дугаартай, Б овогт Б-н И.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.И нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 02 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины зогсоолд хоноглох явцад нь хажуу талд нь байсан машины жолооч ээж Б.Бийнх нь машин руу удаа дараа очиж цонхоор нь харсны улмаас “ээжийг тайван байлгасангүй” гэх шалтгаанаар Г.Чийн нүүр рүү гараараа цохиж баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.И шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Яг юу болсон нь ойлгомжтой. Манай ээжийн машины хаалгыг 2-3 удаа татаж үзээд, эргэн тойрноор нь явахдаа цонх руу нь өлийж хараад байсан. Гэрлээ асааж байгаад урд салхины шилээр намайг унтаж байгаа эсэхийг шалгасан. Тэгснийхээ дараа ээжийн машин руу очоод хаалгыг нь татаж үзсэн. Ер нь бол энэ хүний сэдэл нь ойлгомжтой байсан. Илт харагдаад байсан. 2 дахь удаагаа тийм оролдлого хийхээр нь дуудсан чинь надаас шууд зугтсан. Тэгээд хэрүүл болсон л доо. Ер нь чи яагаад ингээд байгаа юм бэ, юу хараад яваад байгаа юм гэхэд тэр хүний зөрүүлж хэлж байгаа үг нь маш бүдүүлэг байсан. Танай ээжийг чинь яавал гэж гэсэн утгатай үг хэлсэн. Тэгээд би тэсэлгүй цохисон нь үнэн. Би буруугаа хүлээж байна. Гэхдээ энэ хэрэг үйлдэх болсон сэдэл нь хохирогчоос үүдэлтэй юм болов уу гэж харж байна. Би ял шийтгэл хүлээхгүй гэхгүй. Би бүгдийг нь хүлээж байгаа боловч надад хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.
Хохирогч Г.Ч мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн """ улсын дугаартай пуса маркийн тээврийн хэрэгсэлд ачаа ачиж Архангай аймаг руу хүргэж өгөхөөр яваад Архангай аймагт ачаагаа хүргэж өгчхөөд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 13 цагийн үед Хархорин сумаас Улаанбаатар хот руу ачихаар ирсэн. Тухайн ачаа ачуулах хүн маань 22-ны өдрийн 06 цагт ачаа бэлэн болно гэж хэлэхээр би тухайн ачааг хүлээгээд Петровис шатахуун түгээх станцын арын зогсоолд машин дотроо амарч байхад шөнийн 00 цагийн үед хоёр машин хажууд ирж зогсохоор нь зүс танихгүй настай эмэгтэй хүнтэй уулзаж ярилцахад нөхөртэйгөө явж байгаа миний машины хажууд хонох талаар хэлсэн. Би тэр эмэгтэйд хандаж миний машины хажууд хүн ирвэл хэлээрэй гэсэн /би өмнө нь машиныхаа аккумлятороо/ Завхан аймгаас хот буцаж байхдаа алдаж байсан. Тэгээд тэр эмэгтэйд 2 ширхэг вакус өгчхөөд машиндаа ороод унтаж байгаад шөнө 02 цагийн бие засчхаад өөрийнхөө машиныг тойрчхоод тэр эмэгтэй байсан машины цонх руу харчхаад буцаад машин руу явахад араас зүс танихгүй залуу намайг юу хайгаад яваа хулгайч вэ? гэж хэлээд зодсон. ...Ганцаараа утсаараа оролдож байсан. Би цонхийг нь тогшиж 2 ширхэг вакус өгсөн. 02 цагийн үед болохоор машины хажууд байсан машины цонх руу ойртож харсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б.И миний хоёр дахь хүү байгаа юм. 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хархорин суманд Улаанбаатар хотоос 20 цаг 30 минутад ирээд СU24 дэлгүүрийн зогсоолд байсан том ачааны машиныг хүнгүй байна гэж бодоод нөмөрлөж зогсоод машин дотроо сууж байхад танихгүй залуу тэр ачааны машин дотроос буугаад юм асууя гээд машины хаалга тогшоод дэлгүүр хэдээс хаадаг вэ? гэж асуухад мэдэхгүй гэсэн. Надаас эндээ хонох юм уу? хэнтэй явж байгаа гэхэд нь би хононо хүү хажуу талын машин дотроо унтаж байгаа гэж хэлсэн. Бид хоёр ойр зуурын юм яриад салсан. Тухайн үед би нөхөртэйгөө видеогоо залгаад ярьж байсан. ... Би машин дотроо ороо засаад унтсан. Шөнө хэдэн цагт гэдгийг мэдэхгүй машины хаалга татах чимээ гарахаар нь хүүхдээ байна гэж бодоод Идэрээ юу гэж хүүгээ дуудсан. Идэрээ хажууд байсан машинаасаа бууж ирээд чи манай ээжийн машиныг яасан олон тойрдог юм, яасан олон цонхоор нь хардаг юм бэ? гэхэд тэр залуу машин руугаа явахад Идэрцогт араас очоод хувцаснаас нь татаад нүүр лүү нь 1 удаа цохиж байгаа харагдсан. ...Баруун талын нүд нь хөхрөөд хавдсан байхаар нь би нойтон салфетикаар нүдийг нь арчиж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 14 дүгээр хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалган ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г"н Ч нь эрүүл мэндийн даатгалаас ямар ямар эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг цахим системээс шалгахад Г.Ч нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1 төрлийн 64796 төгрөгийн түргэн тусламжийн үйлчилгээ авсан байна. Иймээс дээрх иргэний 64796 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангийн дугаартай дансанд тушаачихвал ямар нэгэн гомдол санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, лавлагаа /хавтас хэргийн 12, 29 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12668 дугаартай “...1.Г.Чийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний зрүүл мэндзд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт /хавтас хэргийн 18-19 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Б.И нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 02 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины зогсоолд хоноглох явцад нь хажуу талд нь байсан машины жолооч ээж Б.Бийнх нь машин руу удаа дараа очиж цонхоор нь харсны улмаас “ээжийг тайван байлгасангүй” гэх шалтгаанаар Г.Чийн нүүр рүү гараараа цохиж баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч Б.И нь хохирогч Г.Чийн бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар бусдын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Иыг 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 02 цагийн үед """""" аймгийн """"" сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины зогсоолд хоноглох явцад нь хажуу талд нь байсан машины жолооч ээж Б.Бийнх нь машин руу удаа дараа очиж цонхоор нь харсны улмаас “ээжийг тайван байлгасангүй” гэх шалтгаанаар Г.Чийн нүүр рүү гараараа цохиж баруун нүдний зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зулгаралт үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл байхгүй. Битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай. Шүүгдэгч Б.Иод оногдуулахаар улсын яллагчийн зүгээс санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. Хэрэв шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдуулах нь зүйтэй байна гэв. Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Б.И нь Тайланд улсад сурдаг оюутан. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Аймгуудаар хувиараа бараа борлуулдаг. Энэ талаараа баримтаа гаргаж өгсөн. Хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасан байдаг. Тухайн хохирогчийн машиныг нь тойрох, цонх руу нь өнгийх үйлдлийг гаргасан учраас хохирогч буруутай үйлдэл гаргасан. Үүнийг гэрч ч ярьдаг. Энэ нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Хохирол төлбөрийн талаар 2 удаа уулзсан. Өвөрхангай аймгийн Хархорин суманд ирэхэд уулзахад ойлголцоогүй. Өөрт байсан мөнгөө өгье гэхэд уурлаад хэл ам хийсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, хувийн байдал, орлого зэргийг харгалзан оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргажээ.
Шүүх, шүүгдэгч Б.Иыг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.Ч нь эрүүл мэндэд учирсан хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд түүнтэй холбогдуулан нотлох баримт хэрэгт болон шүүхэд гаргаж өгөөгүй байх тул нэхэмжилсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Мөн хохирогч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлт гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Иоос Эрүүл мэндийн даатгалын санд хохирогчид үзүүлсэн даатгалын сангаас гарсан зардал 64796 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төлсөн талаархи баримтаа ирүүлсэн байна.
Гурав: Бусад асуудлаар:
Шүүгдэгч Б.И нь энэ шийтгэх тогтоолоор энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Иод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Иод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус 3 удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА