Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

 

2024   12         20                             2024/ШЦТ/164

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Ням,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: М.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б вогт М-н Ад холбогдох эрүүгийн 2427000000214 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, """" оны 10 дугаар сарын 22-ны өдөр """"""""т суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт """"""""т сумын """" дугаар баг 12-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сум дундын """""" шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, """" регистрийн дугаартай, Б вогт М-н А.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө """"""""т сумын төвд байх “Гуа хайрхан“ бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мын биед хамар ясны цууралт, хамрын мурийлт, хамарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.А нь 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө """"""""т сумын төвд байх “Гуа хайрхан“ бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мын биед хамар ясны цууралт, хамрын мурийлт, хамарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч М.А би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Өвөрхангай аймгийн """""" сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн цөн байцаах хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Өвгөнхүүгийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10-13 дугаар хуудас/,

“Гуа хайрхан” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

“Гуа хайрхан” баарны хяналтын камерын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01 цаг 45 минутаас 01 цаг 50 минут хүртэлх 5 минутын дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг Дивиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Мо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “Би өчигдөр шөнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө """"""""т сум, Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гуа хайрхан” бааранд найз Н"н хамт байж байгаад касс хэсэгт цэнэглүүлсэн байсан утсаа аваад буцаад эргэхдээ кассын дэргэдэх ширээнд сууж байсан А гэх залуугийн хөл дээр санамсаргүй гишгэчихсэн. Тэгтэл тэр залуу уурлан босож ирээд ширээн дээр байсан лаазтай пивыг баруун гартаа барьж байгаад миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Улмаар миний хамрын үзүүр хэсэгт шарх гэмтэл учирсан. Ийм л асуудал болсон. Би хамар хэсэгт учирсан шарх гэмтэлдээ ""сумын эрүүл мэндийн төвд 8 оёдол тавиулсан. Би тухайн үед найз Н болон түүний 2 найзтай нийт дөрвүүлээ нэг ширээнд сууж байсан бөгөөд 0,5литрийн хэмжээтэй Экспорт нэртэй архийг задлан дээрээс нь хоёр л татсан байсан. Харин А гэх залуу нилээд согтуу байсан бөгөөд намайг хөл дээр нь санамсаргүй гишгэх үед сандал дээрээ хойш налж нүдээ аньсан байдалтай сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

“Би өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдуулан одоогоор 437.635 төгрөгийн зардал гаргасан байгаа бөгөөд хамраа бүрэн эдгэрсний дараа нөхөн сэргээх хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Тус хагалгааны зардал нь 940.000 төгрөг болно гэсэн. Тэгэхлээр нийт 1.377.635 төгрөг болж байгаа бөгөөд А гэх залуу надад хохирол төлбөр гээд 1.000.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 377.635 төгрөг байгаа бөгөөд би үүн дээр сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Би сэтгэцэд учирсан “Хоёрдугаар зэрэглэл” гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Ц.Мо нь 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ""сумын эрүүл мэндийн төвд яаралтай тусламж, """"" сумын нэгдсэн эмнэлэгт амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээний багц, 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, Гэмтэл согог судлалын үндэсний төвд амбулаторийн үзлэг зэрэг тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд нийт 181.548 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Иймээс уг 181.548 төгрөгийг нэхэмжлэх бөгөөд эрүүл мэндийн даатгалын сангийн 100900200080 дансанд тушаачихвал ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/,

Гэрч Э.Энхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “Миний нөхөр Ц.Мо өчигдөр орой буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ""сумын төвд байрлах “Гуа хайрхан” бааранд бусдад зодуулж хамар хэсэгтээ гэмтэл авч, улмаар 8 оёдол тавиулсан байна. Манай нөхөр урд шөнө гэртээ хоноогүй бөгөөд өнөө өглөө ажил дээрээ ирээд уулзтал хамрын угалз хэсэгтээ шарх гэмтэлтэй байсан. Яасан талаар нь асуухад дээрх зүйлсийг хэлсэн болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,

Гэрч    Ч.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Ц.Мо орж ирснээсээ хойш нэг их удалгүй текэн дээр ирж надад утсаа өгч цэнэглүүлсэн бөгөөд 02 цагийн орчимд ирж утсаа аваад эргэхдээ текний хажууд сууж байсан ширээн дээр сууж байсан. ""сумын иргэн А гэх хүний хөл дээр гишгэчих шиг болсон. Тэгтэл А чи миний хөл дээр гишгэдэг хэн бэ гээд уурлаж босож ирээд Ц.Мо руу дайрч байснаа сууж байсан ширээн дээрээсээ 0,5литрийн савлагаатай Сэнгүр нэртэй пивоны лааз авч баруун гартаа атгаад дайраад байсан. Бар, караокед хэрүүл маргаан их болдог болохоор би тухайн үед нэг их тоолгүй утсаа оролдоод текний ард сууж байтал тэр хоёрыг бааранд байсан хүмүүс салгаж хоёр тийш нь холдуулсан. Тэгтэл ""сумын иргэн текнээс ирж 00 цаас аваад Ц.Мод өгсөн бөгөөд тухайн үед Ц.Мын хамраас нь цус гарсан байхаар нь А цохиж дээ л гэж бодсон. Би Аийг гартаа пивоны лааз барьчихсан Ц.Мо руу дайрч байхыг нь харсан ч яг цохиж байхыг нь бол хараагүй. Ийм л үйл явдал болсон. Аийн барьж байсан пивоны лаазыг ширээн дээр үлдээсэн байсныг нь би тэр шөнөдөө цэвэрлээд, маргааш нь хог руу ачуулсан. Ер нь баараа хаагаад, заалаа цэвэрлээд харьдаг бөгөөд тэр өдөр ч гэсэн заалаа цэвэрлээд харьсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,

Гэрч    Х.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн орой би ажлын найз Баатархүүгийн хамт ""сум, Шивээт 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Гуа хайрхан" бааранд сууж байтал гаднаас Ц.Мо орж ирсэн бөгөөд мэнд ус мэдчихээд нэг ширээнд хамт суусан. Би тухайн үед архи их хэмжээгээр ууж согтсон байсан учраас зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Нэг ухаан ороход нутгийн танил дүү Аптангэрэл гэх залуу хажууд ирчихсэн ахаа би Миеэгомбыг цохичихлоо, одоо яах вэ гээд намайг дагаад яваад байсан. Тэгэхээр би чи яаж байгаа юм бэ, одоо бөөн асуудал болно доо гэж хэлээд явуулснаа санаж байгаа бөгөөд тухайн үед Ц.Мыг харахад хамраас нь цус гарсан санагдаж байна. Тэрнээс хойш юу болсон, тус баарнаас хэдэн цагийн үед гарсан, яаж гэртээ харьснаа санахгүй байна. Аптангэрэл тухайн үед цохичихлоо л гэж хэлж байсан. Биеийнх нь аль хэсэгт, юугаар, хэдэн удаа гэдэг талаар дэлгэрэнгүй яриагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Гэрч    Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Би тухайн үед нэлээд согтож, тасарсан байсан учраас юу ч санахгүй байгаа. Харин тэр өдрийн маргааш манай эхнэр А бааранд хүнтэй маргалдаж зодоон хийгээд, хүний хамар руу цохичихсон гэж хэлсэн. Би энэ асуудлын талаар өөр мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн Шүүхийн шинжилгээний 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 805 дугаартай “...1. Ц.Мо биед хамар ясны цууралт, хамрын мурийлт, хамарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх боломжтой. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо, хартуу ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Мын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг танилцуулсан маягт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

Яллагдагч М.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэгтээ: “...Тухайн үед би архи согтууруулах ундаа нэлээн ууж согтсон байсан болохоор текний хажуу талын ширээний хажууд түшлэгтэй сандал дээр суугаад унтаж байтал нутгийн Миеэгомбо гэх залуу хөл дээр гишгэсэн. Би эхлээд гишгэхэд нь тоолгүй өнгөрөөсөн чинь ахиад гишгэсэн. Тэгэхлээр нь би босоод чи яагаад байгаа юм гэсэн чинь өөдөөс яадаг юм гээд хэрүүл эхэлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундаа нэлээн ууж согтсон байсан болохоор өөрийн уур бухимдлыг удирдаж чадалгүй сууж байсан ширээн дээрээсээ пивоны лааз авч гартаа барьж байгаад нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Болсон явдлын тухайд ийм л зүйл болсон бөгөөд би өөрийн буруутай үйлдэлд гэмшиж байгаа. Хохирогч Миеэгомбод одоогоор 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Цаашид эрүүл мэндэд нь учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/,

Сум дундын """"""""" шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-62 дугаар хуудас/,

Б  овгийн М-н А /РД:""""/-ийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх лавлагаа /хавтаст хэргийн 63-65 дугаар хуудас/,

""""""""т сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 120 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,  

Б  овгийн М-н А /РД:""""/-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт /хавтаст хэргийн 69-74 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Мын ""сумын эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас, Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн гавал ясны рентген зургийн хариу, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбарууд /хавтаст хэргийн 77-84 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Моос гаргаж өгсөн 83928, 27800, 15900, 50000, 90007, 170000 төгрөгийн И-баримтууд болон Перфект эмнэлгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №216/24 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Мын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч М.А нь 2024 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө """"""""т сумын төвд байх “Гуа хайрхан“ бааранд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мын биед хамар ясны цууралт, хамрын мурийлт, хамарт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.

Шүүгдэгч М.А хохирогч Ц.Мын бусдын бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.А нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

Хохирогч Ц.Мод шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.

Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгч М.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын санал гаргасан.

Шүүгдэгч улсын яллагчийн ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Аийг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б вогт М-н Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ад оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч нь  энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хадгалах, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б вогт М-н Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б вогт М-н Аийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Ад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч М.Аийн торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хадгалах, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА