| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/01097/И |
| Дугаар | 151/ШШ2017/01060 |
| Огноо | 2017-10-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 151/ШШ2017/01060
| 2017 оны 10 сарын 24 өдөр | Дугаар 151/ШШ2017/01060 | Төв аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Т.Б
Хариуцагч: Ц.Б
Хариуцагч: Ё.Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.”“““““““, Ё.Баасансүрэн нар нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүмбэр тооцооны төвөөс 09 тоот зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтай цалингийн зээл авсан. 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ц.”“““““““, Ё.”“““““““ нар Сүмбэр тооцооны төвөөс 121 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4662 322 төгрөг дээр нэмж 2 100 000 төгрөг нийт 6 792 322 төгрөг сарын 1.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн хэрэгцээний зориулалтай цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд цахилгаан хэрэгсэл, гэрийн эд хогшил тавьсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй , удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй байна. Зээлдэгч нар нь 2017 оны 10 дугаар сарын 09-ний байдлаар үндсэн зээл 4 856 138.94 төгрөг, зээлийн хүү 497 703.79 төгрөг, алданги 14 028.66 төгрөг, нийт 5 367 871.39 төгрөг байна. Иймд хариуцагч нараас 5 367 871.39 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ... Хариуцагч Ц.”“““““““ Ё.Баасансүрэн нар нь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийт хүү 511 731 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй үндсэн зээл 318 269 төгрөгийг төлж, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 2017 оны 05 дугаар сараас, 2017 оны 11 сар хүртэлх үндсэн зээлийн хуваарийн дагуу 1 598 497.87 төгрөгийг төлөх, зээлийг хугацаандаа төлсөн тохиолдолд 2017 оны 12 дугаар сараас 2019 оны 02 сар хүртэл зээлийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ““““““““ хариуцагч Ц.”“““““““, Ё.”“““““““ нарт холбогдуулан 5 367 871.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч Ц.”“““““““, Ё.”“““““““ нар нь 2016 оны 02 сарын 03-ны өдөр 121 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 6 762 322.23 төгрөгийг зээлсэн байна.
Хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээний үлдэгдэл 5 367 871.39 төгрөгийг шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.”“““““““, Ё.”“““““““ нар 5 367 871.39 төгрөгөөс 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийт хүү 511 731 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй үндсэн зээл 318 269 төгрөгийг ,
2017 оны 05 дугаар сараас 11 сар хүртэл үндсэн зээлийн хуваарийн дагуу 1 598 497.87 төгрөгийг 2017 оны 11 сарын 30-ны дотор төлөх,
2017 оны 12 дугаар сараас 2019 оны 02 сар хүртэл зээлийн хуваарийн дагуу сар бүр 252 495.87 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчийн байгуулсан энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ““““““““-ийн нэхэмжлэлийн шаардлага 5 367 871.39 төгрөгийг хариуцагч Ц.”“““““““, Ё.”“““““““ нар 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 511 731 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс хойш төлөөгүй үндсэн зээл 318 269 төгрөгийг,
2017 оны 11 сарын 30-ны дотор 2017 оны 05 дугаар сараас 11 сар хүртэл үндсэн зээлийн 1 598 497.87 төгрөгийг,
2017 оны 12 дугаар сараас 2019 оны 02 сар хүртэл зээлийн хуваарийн дагуу сар бүр 252 495.87 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрсөн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 100 836 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч Ц.”“““““““, Ё.”“““““““ нараас 50418 төгрөг, төрийн сангаас 50418 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ““““““““-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН