Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2017/00579

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр Дугаар 142/ШШ2017/00579 Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:...Миний бие *******тай 2006 онд танилцаж гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 онд том охин , 2010 онд бага охин тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй байгаа бөгөөд архи ууж, хүүхдүүдээ айлгаж, гэр орондоо агсам тавьж эд хогшлоо эвдэн сүйтгэж догшин авир гаргах болсон тул гэрлэлтээ цуцлуулж хоёр охин болох *******, ******* нарыг өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгоно. Нэхэмжлэлийн шаардлагаас 4 үхэр гаргуулах хэсэг дээрээ бид тохиролцсон. Мөн Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүү, Хонхорын 2-2 тоот хашаа байшингаа 2 охиныхоо тэтгэлэгт тооцон авч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байхаар бид эвлэрсэн гэжээ.

 

2.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* миний бие 2006 онд гэр бүл болж 2 охины эцэг эх болсон. 2006-2014 он хүртэл Булган аймагт амьдарч байгаад амьдралын шаардлагаар Орхон аимагт шилжин ирж эхлээд миний бие дараа нь ажилд орж бид хүний дайтай амьдарч байсан. Миний ажил байнгын хөдөө ажилладаг ажил тул өөрийн цалин хөлсийг дансаар болон манай байгууллага дээр очиж авахуулах зэргээр ар гэрээ тэжээж байсан. 2016 оны намар Чойрт ажиллаж байтал найз маань утасдаад өөр хүнтэй сууж тусдаа гарах гээд юм бэлдээд байна гэхээр нь би ажлаасаа чөлөө аваад ирэхэд бага охиныг минь өөрийн аав ээж дээрээ орхиод, том охиноо аваад одоо хамт амьдарч байгаа залуугийндаа очсон байсан. Ингээд уулзан үр хүүхдээ бод 2 охиноо өнчрүүлээд яах вэ гэхэд үгүй ээ би чамаас юу ч авахгүй ингээд л салъя гэсэн. Түүнээс хойш би ажлаасаа бууж ирээд 2016 оны 10-р сараас 2017 оны 1-р сар хүртэл том охиноо өөр дээрээ авч байлгасан. Түүнээс хойш ээж дээрээ байгаа тэнд байхад надтай утсаар ярих боломжгүй байдаг. Нэгэнт өөр хүнтэй гэрлэж хамт амьдарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин 2 хүүхдийн хувьд өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Өсч яваа охин хүүхдээ хойд эцгийн гар харуулахгүй, одоо сууж буй тэр хүн нь ял эдлээд гарч ирсэн тул тийм хүний дэргэд охиноо байлгах боломжгүй. Бид хоёрыг айл болоход ээж Цэнд 5 ханатай гэр бэлдэж өгсөн боловч бид худалдсан. Харин нэхэмжлэлд дурдсан Булган аймгийн Булган сумын 4-р баг Зүүн түрүүний 2-2 тоот хашааг миний ээж Цэнд тэтгэврийн 2,0 сая төгрөгний зээл аван авч өөрийн ээж Чанцалын амьдарч байсан байшинг зөөлгөн бариулсан. Түүнд бид амьдарч байгаад Орхон аймагт шилжсэн тул хашаа байшинг бидний өмч гэж үзэхгүй байна. Орхон аймагт шилжин очоод түрээсийн байраар амьдарч байгаад 2016 оны 5 дугаар сард байрлалтай 6х6 харьцаатай дүнзэн байшинг хашааны хамт 24 000 000 төгрөгөөр авна гээд мөнгөө төлж эхлэхэд нь миний ээж Цэнд 2016 оны 05 дугаар сарын 11-нд 1 200 000 төгрөгийн тэтгэврийн зээл авч өгсөн. Би хөдөө ажиллаж байхдаа 7-10 дугаар сард цалин 3 сая гаруй төгрөг өгсөн. Одоо энэ байшиндаа нөгөө залуугийнхаа хамт амьдарч байгаа. Иймд бидэнд хөрөнгийн маргаан байхгүй.

Уг нь би 2 охиноо авах хүсэлтэй байсан юм, одоо бид ярилцаад 2 охиноо ээжид нь өгөөд, Булган аймгийн Булган сумын 4-р баг Зүүн түрүүний 2-2 тоот хашаа байшинг 2 охиныхоо тэтгэлэгт тооцохоор тохиролцсон... гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг

3.

гаргуулах-р нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

*******, ******* нар нь 2006 оны 05 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 29-нд охин *******, 2010 оны 10 дугаар сарын 14-нд охин ******* нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид таарч тохирохгүйн улмаас 2016 оноос хойш тусдаа амьдарсан байх ба, эхнэр нь өөр хүнтэй гэр бүл болсон талаар талууд тайлбарлсан.

Гэрлэгчид хэн аль нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэхгүй гэж буй байдал, нэхэмжлэгч нь өөр гэр бүлтэй болсон зэрэг байдлуудыг харгалзан үзэж, тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөлгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 4 үхрээс оногдох хэсгээ гаргуулах хэсгээсээ татгалзсан бөгөөд, зохигчид 2 охиныхоо асрамжийг ээжид нь үлдээж, Булган аймгийн Булган сумын 4-р баг Зүүн түрүүний 2-2 тоот хашаа байшинг 2 охиныхоо тэтгэлэгт тооцож, цаашид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар тохиролцсон байна.

Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 10 дугаар сарын 29-нд охин *******, 2010 оны 10 дугаар сарын 14-нд охин ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 10 дугаар сарын 29-нд төрсөн охин *******, 2010 оны 10 дугаар сарын 14-нд төрсөн охин ******* нарыг эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг дурьдсугай.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагынхаа 4 үхрээс оногдох хэгсээ гаргуулах хэсгээсээ татгалзсан, ******* нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг Зүүн түрүүний 2-2 тоот хашаа байшинг 2 охиныхоо тэтгэлэгт тооцож, ******* нь цаашид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Эрдэнэбатад даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

7. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА